Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2023/00267

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 01 дүгээр баг, ******* дугаар байр, 21 тоотод оршин суух, ******* онд төрсөн, эмэгтэй, ******* ургийн овогт *******ийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, ******* дугаар байр, 04 тоотод оршин суух, ******* онд төрсөн, эмэгтэй, ******* ******* ургийн овогт ийн ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******,

Хариуцагч: Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Г.тэй манай зээлийн төвөөс зээл чөлөөлөхийг хүссэн манай салбар банк бусын зээлийг чөлөөлөхгүй гэдэг тайлбарыг хэлээд явуулсан боловч капитал ББСБ-ын захирал г явуулж, энэ зээлийг хаах юм бол зээл нэмж гарах боломжтой гэхээр нь 11,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Авах үедээ 2 хоногийн хугацаатай аваад буцаагаад авна гэсэн. Б.ээс нь банк бусаас авахдаа болиод Хаан банкнаас авахаар боллоо гээд гээд дахин 7 хоногийн хойшилж Хаан банкнаас зээл авсан мөртөө мөнгөө таллаж өгсөн. Нийт 20,200,000 төгрөг авсан үүнээс одоо үлдэгдэл 10,200,000 төгрөгийг өгөхгүй 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. Өгсөн мөнгө дансны хуулгаар баталгаажиж байгаа мөн Төрийн банкнаас зээлээ аваад өгсөн гэж 25,000,000 зээл аваад өгөөгүй тэгэхээр залилан маягаар яваад байгаа тул шүүхэд хандаж байна. Г.ээс 10,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

1.2. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.ийг би сайн танихгүй. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд яриад байсан, тэгээд Нэт капиталын захирлыг над руу яриулсан тэгэхээр нь би Б.Сангидулам гэх хүнээс мөнгө зээлээд Г. рүү нийт 20,200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Г.т зээл нь гарсан боловч надаас зээлсэн мөнгөө бага багаар өгсөөр байгаад одоо 10,200,000 төгрөг үлдсэн байгаа. Би хүү огт бодоогүй гэв.

2. Хариуцагч Г. дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1.  Г. миний бие Д.*******гаас хувь хүүтэй мөнгө зээлж зээл хаасан нь үнэн, буцаад төлж барагдуулж байгаа бөгөөд өдрийн 10 хувиар бодон хувь хүү нэхсэн учраас хоорондын үл ойлголцол үүссэн. Гэвч Д.******* нь надад бие болоод сэтгэлийн дарамт маш их үзүүлсэн төдийгүй хүний нэр төрд хэд хэдэн удаа өөрөө болон өрөөл гэх /нөхөр болон төрийн банкны Н.Мөнхзаяа/-аар намайг үг хэлээр доромжлуулах, данснууд хаах, утас булаах, биед цохих гэх мэтээр гэмт хэргийн шинжтэй дарамтыг удаа дараа үзүүлсэн. Миний бие тухай үед өөрийгөө ч цагдаад өгөх гэж шийдэж байсан. Одоо энэ нэхэмжлэлд харилцан тохиролцоно гэж ойлгож байгаа учир та бүхэн нэхэмжлэлийг хүлээн авалгүйгээр хугацааг үндэслэж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарыг гаргасан.

2.3. Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн банк бус санхүүгийн байгууллагын зээл хаадаг гэхдээ өдрийн 1 хувь гэж хэлж байсан. Энэ их хүүг төлж чадахгүй учраас надад дарамт үүссэн. 10,200,000 төгрөг төлөх нь үнэн маргах зүйлгүй, гэхдээ 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулмаар байна гэв.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Голомт банк ХХК-ийн дансны хуулга, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тооцоо гаргасан гар бичмэл, Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт болон зээлийн эргэн төлөлтийн график зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч Г.ээс шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11,500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 700,000 төгрөг нийт 20,200,000 төгрөгийг зээлүүлсэн.

2.2. Хариуцагч Г. зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 10,200,000 төгрөгийг өгөхгүй 1 сар гаруй хугацаа өнгөрч байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Д.*******гаас нийт 20,200,000 төгрөгийг зээлэн авч зээлийн төлбөрт 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоо үлдэгдэл 10,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Д.******* өөрийн ХААН банк ХХК-ийн дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11,500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5,700,000 төгрөг, мөн өдөр Голомт банк ХХК-ийн дугаарын данснаас 3,000,000 төгрөг, нийт 20,200,000 төгрөгийг хариуцагч Г.т шилжүүлэн өгсөн. (хавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас)

4.2. Хариуцагч Г. зээлийн төлбөрт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,800,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна энэ талаар маргаагүй.

5. Зээлийн гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бөгөөд талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчид хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

5.1. Тухайлбал, нэхэмжлэгч нь гэрээний дагуу ХААН банк ХХК-ийн дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11,500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5,700,000 төгрөг, мөн өдөр Голомт банк ХХК-ийн дугаарын данснаас 3,000,000 төгрөг, нийт 20,200,000 төгрөгийг шилжүүлэн өгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан ...эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.

5.2. Нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч мөнгийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл мөнгөн төлбөрт 10,200,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

6. Иймд хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 178,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,200,000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 178,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  О.БАТДОРЖ