Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00949

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 16 101/ШШ2023/00949

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххх, А ХХК-ийн /РД: ххххххххх нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххххххххххххххх тоотод оршин суух, Ж.н Бт /РД: / холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 33,045,263.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр,

Хариуцагч Ж.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд захирал О.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус банк нь зээлдэгч Ж.Бтой 2016 оны 11 сарын 02-ны өдөр 2107002721 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Ж.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн.

Ж.Быг зээл, зээлийн хүүгээ төлөхийг банк шаардаж байсан ч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө барагдуулаагүй байна.

Зээлдэгч Ж.Б 2021 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 9,484,388.60 төгрөг, зээлийн үндсэн хүү 15,546,294.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,760,802.08 төгрөг, нийт 27,791,484.85 төгрөг болсон.

Иймд зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Ж.Бтой байгуулсан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээний үүрэгт нийт 27,791,484.85 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч нь үндсэн зээл 10,515,611.40 төгрөг, зээлийн хүү 8,542,642.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,945.81 төгрөг, нийт 19,141,200 төгрөгийг төлсөн.

Ж.Б манай банкнаас 2016 оны 11 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлэхдээ өөрийн өмчлөлийн гэх Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Лхагвасүрэнгийн гудамж, 53Б байр, 40 тоот хаягт байршилтай 50,90 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан зээлсэн.

Ж.Б нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байсан тул 2021 оны 10 сард түүнийг дуудан уулзахад тэрээр уг зээлийг аваад Д.Ад өгсөн, байрны гэрчилгээ хуурамч гэдэг зүйл ярьсан.

Ингээд тус банк Ж.Бын нэр дээр үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх талаар лавлагаа 2021 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар гаргуулахад түүний өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө байхгүй байна гэсэн лавлагаа гарсан.

Зээлдүүлэгч буюу банкны тухайд зээл байгуулсан зээлдэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаагүй.

Гагцхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27.791.484,85 төгрөгөө л шаардан нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргаснаас хойш тус зээлийн гэрээний төлбөр 2023 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,484,388.60 төгрөг, үндсэн хүү 19,922,623.72 төгрөг болж 4,376,329.55 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 3,638,251.42 төгрөг болж 877,449.34 төгрөгөөр нэмэгдэж нийт 5,253,778.89 төгрөгөөр нэмэгдсэн.

Иймд 27,791,484.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 5,253,778.89 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 33,045,263.74 төгрөгийг хариуцагч Ж.Боос нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны намар багын найз н.Баттогтох манай дарга чамтай уулзая гэж байна гэсэн ба ингээд Д.А бид 3 уулзсан. Д.А чиний нэр дээр хадам ээжийнхээ байрыг тавиад зээл авах гэсэн юм, зээлийг хурдан төлчихнө, банкинд таньдаг хүн байгаа, 300.000 төгрөг өгье гэсэн ба би зөвшөөрсөн.

2016 оны 11 сарын 02-ны өдөр бүх юм болчихлоо гээд дуудсан ба Алтжин Бөмбөгөрийн 1 давхарт байдаг А руу ороод гарын үсэг зураад 20.000.000 төгрөг аваад гараад ир, чамаас юм асуухгүй, таньдаг хүн гэсэн.

Ороод н.Энхтөр гэж эдийн засагч дээр ороод гарын үсэг зураад 20.000.000 төгрөг бэлнээр аваад Д.Ад өгсөн ба надад 300.000 төгрөг өгсөн.

2018 оны хавар Аны эдийн засагч н.Энхтөр залгаад Д.А зээлээ төлөхгүй, алга болчихлоо гэсэн бөгөөд би наад мөнгийг чинь аваагүй, та нарыг цагдаад өгнө гэж хэлсэн. Гэтэл н.Энхтөр найз н.Баттогтох руу яриад цагдаад өгөлгүй, 7 сар хүртэл хүлээгээч, Д.А ирнэ гэсэн байсан.

Хүлээгээд ирээгүй тул 2018 оны 07 сарын 02-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж өгөөч гэж хүсэлт гаргасан ба энэ хугацаанд Аны эдийн засагч гэх залуутай 2 удаа уулзсан.

2018 оны 09 сард Эрүүгийн цагдаагийн албаны ахмад н.Нэмэхбаатар дуудахад очоод өрөөнд нь Д.Атай уулзсан. Д.А Ж.Б буруугүй, би зээл авсан гэж хэлсэн.

н.Нэмэхбаатар байцаагч Аны хуульчтай яриад материалуудаа маргааш өглөө надад авчирч өг гэж хэлсэн. Хэрэг гарвал над руу ярина гэсэн ба үүнээс хойш над руу 1 ч удаа яриагүй.

2021 оны 10 сарын 15-ны өдөр Аны хуульч яриад 26.000.000 төгрөг төл гэсэн ба цагдаад шалгуулахаар өгсөн, би уг мөнгийг аваагүй гэдгээ хэлсэн.

Шалгуулж байгаа бичгээ авчир гэсэн ба Эрүүгийн цагдаагийн газар шалгаад шилжүүлсэн гэж хариу өгсөн. Найз н.Баттогтоход хэлэхэд Д.Ад хэл гэсэн бөгөөд Д.Агийн өмгөөлөгч гэх хүн яриад наад хэрэг чинь шалгагдаагүй, удахгүй шүүх хурал нь болох гэж байгаа гэсэн.

Өнгөрсөн хугацаанд Аинд би зээлийн төлбөр огт төлж байгаагүй бөгөөд Л.А төлж байсан.

Д.А үндсэн зээл 10.515.611,40 төгрөг, зээлийн хүү 8.542.642,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82.945,81 төгрөг, нийт 19.141.200 төгрөгийг төлсөн байсан.

Анаас зээлсэн мөнгийг мөнгийг би аваагүй учир Аны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийг Д.А төлөх ёстой гэв.

 

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч А нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 сарын 8-ны өдрийн Т/41 тоот Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг орлон ажиллах ажилтныг томилох тухай тогтоолын хуулбар,

2016 оны 11 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 11 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Ж.Бт хүргүүлсэн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 11-800999 тоот тодорхойлолт,

Ж.Бын Анаас зээл хүссэн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн өргөдөл болон зээлийн анкет, өргөдлийн хураамж 30,000 төгрөг төлсөн баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга,

ххххххххххххххххххххбүртгэлтэй, 3 өрөө орон сууц Ж.Бын өмчлөлд 2015 оны 05 сарын 25-ны өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Зээл төлөх тухай 2018 оны 05 сарын 26-ны өдрийн болон 2018 оны 08 сарын 04-ний өдрийн мэдэгдлүүд, мөнгө хүлээн авсан баримт,

Аны ажилтан Б.Золбаярын зээлдэгч Ж.Бтой 2021 оны 10 сарбн 18-ны өдөр зээл төлөлттэй холбоотой уулзсан уулзалтын тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 26л-1б/2357 тоот тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ж.Б нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч Ч.Баднайнямбуутай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 11ц-3/7741 тоот Д.Ад холбогдох эрүүгийн хххххххххххххххххххххх дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулан 2021 оны 03 сарын 12-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тухай тодорхойлолт,

Ж.Бын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө 2021 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай лавлагаа,

Зээлийн төлбөрт 2017 оны 01 сарын 04-ний өдөр 1,250,000 төгрөг төлсөн тухай төлбөрийн баримт, зээлийн төлбөр төлж байсан гэх Д.Агийн Хаан банк дахь 5043009280 тоот дансны 2017 оны 04 сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал хугацааны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 7482 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /шүүхийн тамгын газар/:

-Тус шүүхэд хянагдаж буй Дамдингийн Ад /РД: хххххххххххх/ холбогдох эрүүгийн хххххххххххх дугаартай хэрэгт ххххххххххххххххххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдэн зээл авсан, авахуулсан гэх үйлдэл шалгагдаж байгаа эсэх /яллах дүгнэлтийн хуулбар/,

 

-Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас:

Д.Ад холбогдох эрүүгийн 0000000000000000 дугаартай хэрэгт ххххххххххххххххххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдэн банкнаас зээл авсан, бусдаар зээл авахуулсан гэх үйлдэл шалгагдаж байсан эсэх, шалгагдаж байсан бол хэрхсэн эсэх,

 

-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс:

Жамьяндоржийн Б нь /РД: 00000000000/ тус хэлтэст Дамдингийн Ад /РД: ххххххххххххххххххххх/ холбогдуулан гомдол гаргасан гэх ба уг гомдлын хуулбар, уг шалгаж байгаа эсэхтэй холбоотой холбогдох тогтоолын хуулбар,

 

-Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс:

 

-ххххххххххххххххххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбарыг бүхэлд нь тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

2022 оны 04 сарын 22-ны өдрийн 10058 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

-Жамьяндоржийн Б /РД: 00000000000/-ын Дамдингийн Ад /РД: ххххххххххххххххххххх/ холбогдуулан гаргасан 2017 оны 04 сарын 16-ны өдрийн 2277 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж ттттттттттттттттттт дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж 2018 оны 11 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтанд шилжүүлсэн гэх бөгөөд дээрх ттттттттттттттттттт дугаартай хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн болох,

-ттттттттттттттттттт дугаартай хэрэг шийдвэрлэгдсэн эсэхтэй холбоотой холбогдох баримтыг,

 

2022 оны 06 сарын 23-ны өдрийн 15797 дугаар захирамжаар Нийслэлийн прокурорын газраас:

-Жамьяндоржийн Б /РД: 00000000000/-ын Дамдингийн Ад /РД: ххххххххххххххххххххх/ холбогдуулан гаргасан 2017 оны 04 сарын 16-ны өдрийн 2277 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж ттттттттттттттттттт дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж 2018 оны 11 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтанд шилжүүлэхэд 2018 оны 11 сард Нийслэлийн прокурорын газарт ххххххххххххххх дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар харьяаллаар шилжүүлсэн гэх бөгөөд уг ххххххххххххххх дугаартай хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн болох,

-Ж.Бын Дамдингийн Ад /РД: ххххххххххххххххххххх/ холбогдуулан гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн болох, ххххххххххххххх дугаартай хэрэг шийдвэрлэгдсэн эсэхтэй холбоотой холбогдох баримтыг,

 

2022 оны 10 сарын 03-ны өдрийн 22737 дугаар захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Ж.Бын Д.Ад /РД: ххххххххххххххххххххх/ нарт холбогдох /ттттттттттттттттттт дугаартай хэргийг ххххххххххххххх дугаартай хэрэгт нэгтгэсэн/ хэрэг шийдвэрлэгдсэн эсэх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ж.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,045,263.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2021 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар:

-Үндсэн зээл 9,484,388.60 төгрөг,

-Зээлийн хүү 15,546,294.17 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 2,760,802.08 төгрөг

Нийт 27,791,484.85 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,253,778.89 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна./

 

/2023 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар:

-Үндсэн зээл 9,484,388.60 төгрөг,

-Зээлийн хүү 19,922,623.70 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 3,638,251.42 төгрөг

Нийт 33,045,263.74 төгрөг/

 

Хариуцагч буюу зээлдэгч Ж.Б нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Атай 2016 оны 11 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан орон сууц барьцаалсан шуурхай зээл зориулалтаар 20,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор мөн өдөр нь буюу 2016 оны 11 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ж.Бын өмчлөлийн гэх Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 53б байрны 40 тоотын 50,90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг уг өдрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-13, 31 дүгээр тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно,

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заажээ.

Зээлдүүлэгч А дээр дурдсан гэрээг үндэслэн зээлдэгч Ж.Бын нэр дээр 2016 оны 11 сарын 02-ны өдөр зээлийн данс нээн 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 17-26, 44-54, 62 дугаар тал

 

Дээрхээс дүгнэж үзэхэд зээлдүүлэгч А болон хариуцагч буюу зээлдэгч Ж.Б нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Аны зээлдэгч Ж.Бтой байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Атай 2016 оны 11 сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй бөгөөд уг зээлийн гэрээний дагуу авсан хүлээн авсан мөнгөө Д.Ад өгсөн, тэрээр мөнгийг захиран зарцуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зээлдэгч Ж.Б 2016 оны 11 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг хүлээн авч Д.Ад шилжүүлсэн, Д.А зээлийн төлбөрийг төлж байсан гэх ба хариуцагч буюу зээлдэгч нь тухайн зээлийг хэнд шилжүүлсэнээс үл шалтгаалан зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 

2016 оны 11 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор мөн өдөр нь буюу 2016 оны 11 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Ж.Бын өмчлөлийн гэх Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 53б байрны 40 тоотын 50,90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг уг өдрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 27 дугаар тал/

 

Д.А 2022 оны 03 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Тухайн үед би эмийн сан ажиллуулдаг байсан. Манайд н.Баттогтох гэж эм зүйч ажиллаж байсан ба Ж.Бын найз нь байсан. Би н.Баттогтохоос найз Ж.Боороо зээл авахуулаад өгөөч гэж гуйсан.

Ж.Б надад зээл авч өгсөн ба би таньдаг эдийн засагч руугаа яриад зээл өгөөч гэж гуйсан.

Барьцаа хөрөнгө нь Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 53б байрны 40 тоотын 3 өрөө байр байсан ба энэ байрыг хадам дүү, хадам ээж хоёр түрээслэдэг байсан. Хуурамч баримт үйлддэг хүмүүсээр баримт үйлдүүлээд байрны гэрчилгээг Ж.Бын нэр дээр болгосон. Уг байрны өмчлөгчийг би мэдэхгүй.

Энэ талаар банкны эдийн засагч болон Ж.Б нарт хэлээгүй.

Тухайн үед би банкны гадаа зогсож байгаад Ж.Боос 20,000,000 төгрөгийг авсан.

Зээлийг бэлнээр төлдөг байсан, ганц нэг төлөлт дутуу байх шиг байна. Гэхдээ ойролцоо байх шиг байна. Түрүүчийн 7 хоногт Ж.Б намайг цагдаад мэдэгдлээ шүү гэсэн.

Би 2018 онд ОХУ-д байж байгаад ирэхэд надад эрүүгийн хэрэг үүссэн гээд намайг хорьсон.

Банктай зээлийн гэрээг Ж.Б байгуулсан ба би хэлэх үгийг нь зааж өгөөд гарч ирэхэд нь мөнгийг нь авсан. Ж.Бт ойр зуур хэрэглээрэй, зээл авч өгсөнд баярлалаа гээд 300,000 төгрөг өгсөн.

Би хүмүүсийн нэр ашиглаж хэрэг үйлдсэн, үүнийгээ шалгуулаад явж байгаа гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 94-109 дүгээр тал/

 

Талуудын дээрх тайлбар, мэдүүлгийг үндэслэн тус шүүхийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 7482 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ххххххххххххххххххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбарыг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 8/583 тоот албан бичгийн дагуу ирүүлсэн дээрх орон сууцны хувийн хэргийн хуулбараас үзэхэд хххххххххххххххххххххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууц 2013 оны 08 сарын 27-ны өдөр иргэн Т.Пүрэвтуяагийн өмчлөлд,

Т.Пүрэвтуяа нь 2018 оны 10 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээний дагуу Ц.Кунай, А.Акмарал нарт шилжүүлж тэдний өмчлөлд 2018 оны 10 сарын 30-ны өдөр Ц.Кунай, А.Акмарал нарын өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 53Б байр, 40 тоотын орон сууц хариуцагч Ж.Бын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй болох нь уг орон сууцны хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 116-142 дугаар тал/

 

2021 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар Ж.Бын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө мэдээллийн санд бүртгэгдээгүй нь бүртгэлийн байгууллагын 2021 оны 11 сарын 01-ний баримтаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 72 дугаар тал/

 

Хариуцагч Ж.Бын Атай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг иргэн Д.А төлж байсан нь түүний дансны хуулгаар, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд 2016 оны 11 сарын 02-ны өдөр зээл авснаас хойш 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл 10.515.611,40 төгрөг, зээлийн хүү 8.542.642,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82.945,81 төгрөг, нийт 19.141.200 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 14-26, 41-54, 80-91, 2 дугаар хавтасны 45-50 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 11 сарын 02-ны өдрийн гэрээний 1.6-д Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн болон бусад төлбөрийг төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр, хүүг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй,

1.9-д Зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453.1 дүгээр зүйлийн дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө,

1.10-т Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг биелэгдээгүй өдрөөс эхлэн гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаао төлөх хариуцлага хүлээх ба нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна,

2.2-т Гэрээний хавсралт 1-д дурдсан зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийг түүний хүүгийн хамт төлнө гэж тус тус заасан байна.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Зээлдэгч 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс гэрээний үүргээ биелүүлэлгүй, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарч төлөгдөх эсэх нь эргэлзээтэй нөхцөл илэрсэн байхад зээлдүүлэгч А гэрээний 3, 5 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй буюу хууль, гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,253,778.89 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ж.Бын гүйцэтгэх үүрэг үндсэн зээл 9,484,388.60 төгрөг, зээлийн хүү 15,546,294.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,760,802.08 төгрөг, гийт 27,791,484.85 төгрөг байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ж.Боос 27,791,484.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,253,778.89 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба талууд 2016 оны 11 сарын 02-ны өдөр зээлийн гэрээг 2018 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан ба зээлдүүлэгч А зээлдэгч Ж.Бтой гэрээний үүргийн биелэлтэй холбоотой 2021 оны 10 сарын 18-ны өдөр уулзалт зохион байгуулан тэмдэглэл үйлдэж байсан бөгөөд үүнээс үзэхэд зээлдүүлэгч Аны зөрчигдсөн эрхээ сэргээлгэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-8, 73 дугаар тал/

 

Д.А нарын 14 хүнд холбогдох эрүүгийн ттттттттттттттттттт дугаартай хэргийг 2018 оны 11 сард Нийслэлийн прокурорын газарт эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалт явуулж 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 55 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос хамааран шүүхээр хянан шийдвэрлэгдээгүй болох нь Нийслэлийн прокурорын газрын албан тоотууд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын тодорхойлолтуудаар тогтоогдсон.

Мөн дээрхи эрүүгийн хэрэгт Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 53Б байр, 40 тоот хаягт байршилтай, 50,90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зээл авсан, авахуулсан гэх үйлдэл шалгагдаагүй болох нь холбогдох газруудаас ирсэн лавлагаа, Д.А нарт холбогдох хэргийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 55 тоот яллах дүгнэлт зэрэгт тусгагдсан болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 71, 74, 114-115, 181, 187, 195, 197-250, 2 дугаар хавтасны 1-40, 63 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ж.Б нь өөрт учирсан хохирлоо Д.Агаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ж.Боос 27,791,484.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,253,778.89 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Боос 296,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН