Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

202 05 10 210/МА202/01020

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ202/00949 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.*******-*******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт *******,*******,*******.******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, хариуцагч Ж.*******-*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ХХК нь Ж.*******-*******той 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.

1.2. Хариуцагч нь зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн гэх ******* дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамж, 5Б байр, тоот хаягт байршилтай, 50.90 м.кв талбайтай, өрөө орон сууцыг барьцаалан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч байсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага шүүхэд гаргаагүй.

1.. Ж.*******-******* нь зээлд 10,515,611. төгрөг, зээлийн хүүнд 8,542,642.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82,945.81 төгрөг, нийт 19,141,200 төгрөгийг төлсөн ба 2018 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн.

Иймд хариуцагч Ж.*******-*******оос зээлийн үлдэгдэл 9,484,88.60 төгрөг, зээлийн хүү 19,922,62.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,68,251.42 төгрөг, нийт *******,*******,*******.******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д. нь чиний нэр дээр хадам ээжийн байрыг барьцаанд тавиад зээл авах гэсэн юм, зээлийг хурдан төлчихнө, *******инд таньдаг хүн байгаа, 00,000 төгрөг өгье гэхэд нь би зөвшөөрсөн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* ХХК руу ороод гарын үсэг зураад 20,000,000 төгрөг аваад гараад ир, чамаас юм асуухгүй, таньдаг хүн гэсэн. Ингээд зээлийн гэрээнд гарын үсэг зурж 20,000,000 төгрөг бэлнээр аваад Д.д өгсөн ба надад 00,000 төгрөг өгсөн.

2.2. 2018 оны хавар ******* ******* ХХК-ийн эдийн засагч Ц. Д. зээлээ төлөхгүй, алга болчихлоо гэж ярьсан тул би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, Д. нь Ж.*******-******* буруугүй, зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

2.. Өнгөрсөн хугацаанд Ж.*******-******* нь ******* ******* ХХК-д зээлийн төлбөр огт төлж байгаагүй бөгөөд Д. зээлийн төлбөр 19,141,200 төгрөгийг төлсөн байсан. ******* ******* ХХК-аас зээлсэн мөнгийг би аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийг Д. төлөх ёстой гэжээ.

 

. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******-*******оос 27,791,484.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,25,778.89 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******-*******оос 296,908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Ж.*******-******* нь ******* ******* ХХК-аас зээл аваагүй бөгөөд уг зээлийг Д. авсан, зээлийн эргэн төлөлтийг Д. төлж байсан үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүхэд манай зүгээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл учир шаардах эрхгүй гэх 2 үндэслэлээр маргасан. Гэтэл барьцааг хуурамчаар үйлдэж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн боловч анхан шатны шүүхээс тухайн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзсэн.

4.2. Д. нь зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийгээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2022 онд шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Шүүх намайг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ХХК-тай уулзсан тул уг өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь буруу. Гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан, сүүлийн төлөлт хийсэн 2018 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс хойш жилийн хугацааны дотор буюу 2021 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргах ёстой байсан.

Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

******* ******* ХХК болон Ж.*******-******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.6-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа дуусахад үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд уг хугацаа нь зээлийн үндсэн төлбөр, хүүг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ гэж заасан. 2021 оны Банк эрх бүхий хуулийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд Ж.*******-******* нь зээлийг авч Д.д өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.*******-*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,*******,*******.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийг Д. авсан нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

.1. Нэхэмжлэлд хавсаргасан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр ******* ******* ХХК нь 20,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Ж.*******-******* нь зээлийн төлбөрийг төлөх, мөн барьцааны гэрээгээр Ж.*******-*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060527 дугаартай, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамж, 5б байр, тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 7-12 дахь тал)

 

.2. Хэрэгт авагдсан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 26 л-1 г/8118 дугаар албан бичигт ... иргэн Ж.*******-*******ын гаргасан Д.д холбогдох гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн, (хэргийн 1 дэх хавтас 181 дэх тал)

дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2667 дугаар албан бичигт ... эрүүгийн дугаартай ... хэргийг 2018 оны 11 дүгээр сард Нийслэлийн прокурорын газарт эрүүгийн 1702002100069 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар харьяаллаар шилжүүлсэн, (хэргийн 1 дэх хавтас 187 дахь тал)

Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4/5084 дугаар албан бичигт ... Д. нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 1702002100069 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалт явуулж тус прокурорын газраас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 55 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар тус тус дурджээ. (хэргийн 2 дахь хавтас 6 дахь тал)

Мөн О.Сэлэнгэ нарын 14 яллагдагчид холбогдуулан үйлдсэн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар яллах дүгнэлтэд Д.г нэр бүхий 7 яллагдагч нартай бүлэглэн үргэлжилсэн 19 удаагийн үйлдлээр хуурамчаар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн болон бусад этгээдийн нэр дээр зээлийн гэрээ байгуулах замаар хохирогч Д.*******-Эрдэнэ нарын 5 иргэн, Капитал ББСБ ХХК, Инноваци капитал ББСБ ХХК, Мониполо ББСБ ХХК-аас нийт 1,0,942,20 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэг, .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар зүйлчлэхээр тогтоожээ. (хэргийн 1 дэх хавтас 184-250, 2 дахь хавтас 1-24 дэх тал)

Гэрч Д.гийн мэдүүлэгт ... Ж.*******-******* надад зээл авч өгсөн. Тухайн үед би таньдаг эдийн засагч руугаа яриад зээл өгчих гэж хэлсэн. Барьцаа хөрөнгө нь ******* дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 5б/ тоотод байрлах өрөө байр байсан ... хуурамч баримт бичиг үйлддэг хүмүүсээр байрны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр болгосон. Би Ж.*******-*******оос 20 сая төгрөг авсан. ******* ******* ХХК-тай зээлийн гэрээг Ж.*******-******* байгуулсан гэжээ. (хэргийн 1 дэх хавтас 98-100 дахь тал)

 

.. Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд, зохигчид барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон барьцаа бүртгэгдсэн талаархи улсын бүртгэгчийн лавлагаа тус тус хуурамчаар үйлдэгдсэн болохыг маргаагүй бөгөөд гэрч Д. хуурамч баримт бичгүүдийг ашиглан Ж.*******-*******ын нэрээр зээлийн гэрээ байгуулж ******* ******* ХХК-аас 20,000,000 төгрөгийг авсан, уг асуудлаар хариуцагч Ж.*******-******* дүүрэг дэх Цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж Д.г яллагдагчаар татсан, уг хэргийг 1702002100069 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

.4. Анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэгт ... орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зээл авсан, авахуулсан гэх үйлдэл шалгагдаагүй болох нь холбогдох газруудаас ирсэн лавлагаа, Д. нарт холбогдох хэргийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 55 тоот яллах дүгнэлт зэрэгт тусгагдсан гэх дүгнэлт үндэслэлгүй.

Учир нь, дээр дурдсан эрх бүхий байгууллагуудын баримтаар Ж.*******-*******ын гаргасан өргөдлийн дагуу дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж Д.г яллагдагчаар татсан болох нь тогтоогдсон бөгөөд прокурорын 55 дугаар яллах дүгнэлтэд Д.гийн тухайн үйлдэл тусгагдаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн ... 65.1.8, ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

 

5. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*******-*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ202/00949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******-*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,*******,*******.******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167., 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА