Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2023/00186

 

 

 

 

 

*******23 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ*******23/086

******* хот



 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гол, өөрийн байранд байрлах, ******* Чоно ******* ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн *******, Үйлдвэр хэсэгт байрлах, *******ын ТӨХ-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,110,123,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******22 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын захирал:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагчийн өмгөөлөгч:

Шүүх хуралдааны бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Чоно ******* ХХ нь хариуцагч *******ын ТӨХ-д холбогдуулан хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* Чоно ******* ХХ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол *******12 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дүгээр зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан байдаг ба тухайн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах ажлуудын нэг болох сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг манай компани холбогдох байгууллагуудын шийдвэрээр *******ын ТӨХ-ийг түшиглэн байгуулахаар болсон. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулахад төрийн баримталж байсан чиглэл нь өөрийн хөрөнгөөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих эдийн засгийн, технологийн боломжтой хуулийн этгээдэд энэхүү боломжийг олгож байсан ба манай компанийн хувьд Оюуны өмчийн газраас олгосон №2240 тоот ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч болохын хувьд өөрийн гэсэн үндсэн технологи, тухайн үеийн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд *******ын Станц ТӨХ-ийг түшиглэн эрчим зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж цаашид агаарын бохирдлыг буруулах чиглэлээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж харилцан ашигтай ажиллахаар тохиролцсон байсан. Бидний зүгээс дээрх ажлыг 100 хувь өөрийн үндсэн хөрөнгөөр бий болгосон бөгөөд тухайн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах хүртэл манайхаас гаргасан зардал нь 1,110,123,400 төгрөг болсон. *******16 оны дүгээр сарын 04-ний өдөр №*******16/05/ хамтран ажиллах гэрээг *******ын ТӨХ болон ******* ******* ******* ХХ нарын хооронд байгуулан ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу талууд эрх эдэлж, үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд оролцсон. Гэвч *******18 онд улс төрийн шийдвэрээр бидний хамтын ажиллагааг дуусгавар болгох чиглэлийг тухайн үеийн сайдаас хариуцагчид өгсөний дагуу гэрээг дуусгавар болгох тухайгаа манайд мэдэгдсэн, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компанийн оруулсан хөрөнгийг 2 талын ажлын хэсэг гарч эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэр гараагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд энэ талаар тусгаж өгсөн байдаг ба манай зүгээс гэрээнд заасны дагуу хамтарсан комисс гарч хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тухайн оруулсан хөрөнгийн хэмжээг ямар байдлаар үнэлэх, ямар нөхцөлөөр буцаан өгөх талаар шийдвэр гарах вэ гэдгийг хүлээж байсан. Гэтэл манайхаас гаргасан хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй байж *******19 оны 06 дугаар сарын 08-ны едөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанийг хариуцагчаар татаж шүүхийн маргаан эхэлсэн. Манай зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй өөрийн санхүүжилтээр хөрөнгө оруулсан 1,110,123,400 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж оролцсон бөгөөд энэхүү маргаан нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Дээд шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл *******ын Станц ТӨХ-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба шүүхийн зүгээс нэхэмжлэгч нэхэмжпэлээсээ татгалзах эрхээ хэдийд ч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шиидвэрлэдэг учраас мөн манайхаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон. Хариуцагчийн зүгээс талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг хамтарсан комисс байгуулан эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ" гэдэг байдлаар шүүхийн маргааныг дуусгавар болгосон бөгөөд энэ тухай *******22 оны дүгээр сарын 11-ний өдөр манайд хамтарсан комисс байгуулах гэж буй тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Манай зүгээс тухайн албан бичгийн хариуд хамтарсан комисст орох саналаа тухайн үед холбогдох эрх бүхий этгээдтэй утсаар холбогдож мэдэгдсэн. Гэвч тухайн комиссын зүгээс ямар нэгэн ажиллагаа явуулж манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхойлж буцаан олгох талаар шийдвэрлээгүй ба манай компанийн эрхийг сэргээх ажиллагаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх комисст манай төлөөллийг оруулаагүй хэрнээ *******22 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Үйлдвэрийн ажлын байр чөлөөлөх тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд энэхүү бичгээр өөрийн тоног төхөөрөмжүүдээ хураан авах тухай дурдсан байсан. Уг нь дээрх комисс нь манайхаас гаргасан хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар шийдвэрлэх байтал тоног төхөөрөмжийг буцаан авсанаар цаана нь хэдэн төгрөгийн хохирол учирч буй талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Тухайн тоног төхөөрөмжийг манайх буцаан авсан ч үндсэн зориулалтын дагуу өөр байдлаар ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн *******ын Станц ТӨХ- ийн дулаан үйлдвэрлэх зууханд зориулж угсарч тоноглосон эд ангиуд байгаа бөгөөд төрөөс барьж буй чиглэлийн дагуу өөрсдийн нөөц боломжийг ашиглан төртэй хамтран ажиллаж, ашиг олох гэсэн зорилготой байсан ажиллагааг ийнхүү зогсоосноор бизнесийн байгууллагын хувь хөрөнгийг үнэгүйдүүлсэн шийдвэр гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл нь дээд газрын шийдвэр гэж тайлбарласан боловч энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл биш бөгөөд хууль болон гэрээгээр, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдал бий болоогүй байсан, Иргэний хуульд зааснаар 2 талын гэрээнд аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хамтын зорилгоо хэрэгжүүлж харилцан ашигтай байх, ажиллах нөхцөлөөр хангах үүргээ зөрчсөн үйлдэл байх ба үүнээс шалтгаалан хамтран ажиллах боломжгүй болсон нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т ... гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т ....зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн арилгах гэж заасны дагуу үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тухайн үйлдвэрийг байгуулахад гаргасан зардал нь манай байгууллагад учирсан хохирол гэж үзэж болох бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг одоогийн байгаа байдлаас салган авч бусад байдлаар ашиглах боломжгүй бөгөөд гэрээний дагуу хамтран ажиллаж эцсийн бүтээгдэхүүн гарган авч өөрийн зардлаа нөхөх боломжтой гэдэг байдлаар техник, эдийн засгийн тооцооллоо хийсэн байсан бөгөөд хамтын ажиллагааг тогтвортой үргэлжпүүлэх шаардлагатай байсан. Гэвч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нь дээрх хугацаанд олох байсан орлогыг олох боломжийг алдагдуулсан байна. Иймд *******ын ТӨХ-иас 1,110,123,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ-ийн захирал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тухайн үед Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, холбогдох яамдын сайд нар, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид, болон оюуны өмчийн газрын төлөөллүүдийг газарт дуудаж уулзалт хийсэн. 10 гаруй компанийг шалгаруулж, агаарын бохирдлыг бууруулах ажилд өөрийн хөрөнгөөр хамтарч ажиллах тухай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэр гарч яам, яам, яамны сайд нарт үүрэг өгсөн. Ингээд манай компани тухайн үеийн яамны дэд сайдын хурлаар шинжлэх ухааны техник эдийн засгийн үндэслэлээ оруулж, батлуулсан. Ингээд *******ын ТӨХ-д яамны дэд сайд үүрэг өгч, хамтарч ажиллах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу бид жилийн хугацаанд БНХАУ-аас холбогдох тоног, төхөөрөмжөө захиалж, оруулж ирээд үйлдвэр барих, угсрах, хариуцагч талын гаргаж өгсөн 2 зуухан дээр өөрчлөлт хийж ажлуудыг хийж тодорхой хугацааны дараа туршилтын ажил эхэлсэн. Туршилтын хугацаанд гаргасан кокс болон коксоор хийсэн утаагүй түлш нь стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарч бид нар бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд ******* дүүрэг, замын депо, *******ын болон орон нутгийн зарим аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулаад үйл ажиллагаа явагдаж байсан. Гэтэл *******16 оны эхээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа удаагүй манай ******* гаруй цахилгаан хөдөлгүүрүүд хулгайд алдагдаж байгууллагад мэдэгдсэн боловч эзэн холбогдогч нь олдохгүй байна гээд хэргийг хаасан гэсэн сураг дуулдсан. Тухайн тоног төхөөрөмжүүд *******ын ТӨХ, БНХ-ийн обьектод байрлаж байсан. Энэ 2 байгууллага хамтын гэрээтэй, цэрэгжсэн харуул хамгаалалттай байгууллага. ******* гаруй хөдөлгүүр нэгэн зэрэг хулгайд алдагдах ямар ч боломжгүй. Энэ хөдөлгүүрүүд алга болсноос үүдэн манай үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Эдгээр хөдөлгүүрүүдгүйгээр түлш үйлдвэрлэх боломжгүй болж үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Ингээд үйл ажиллагаа доголдож байх хугацаанд *******18 онд яамнаас захиргааны шийдвэр гарч хариуцагч тал танайхтай байгуулсан гэрээгээ цуцалж байгааг мэдэгдсэн. Бид энэ үед нөгөө талыг гэрээгээ дүгнэх байх, эрх зүйн харилцаанд орох байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүний дагуу бид хариуд нь сөрөг нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх дээр манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг *******ын эс зөвшөөрч 2 шатны шүүхэд гомдол гаргасан, дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гарсан. Анхан шатны шүүх дээр хэрэг ирсний дараа эднийх нэхэмжлэлээ татаж авсан. Бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ учраас харьяаллын дагуу ******* дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай нэхэмжлэлийн шаардлага бол хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа гэв.

3.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: яамнаас өгсөн чиглэлийн дагуу *******16 оны дүгээр сарын 04-ний өдөр ******* ******* ******* ХХ-тайын 2 зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх зорилгоор Хамтран ажиллах гэрээ байгуулж туршилтын ажил хийгдсэн. Туршилтын ажлын явцад манайын -4, -9 зуухны ачаалал авалт техникийн өөрчлөлтөд ороогүй байх үеийнхээс 30 хувиар буурч үндсэн тоноглолууд ажиллах боломжгүй болсон. Тус хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн туршилтын ажил хийгдсэн бөгөөд хийгдсэний дараа дээрх 2 зуухыг дулааны эрчим хүч үйлдвэрлэх болон хагас кокс үйлдвэрлэх чиглэлээр ажиллуулаагүй бөгөөд манай талаас оруулсан хөрөнгө оруулалт болохын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэ 2 зуух нь одоо дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй, ямар ч ажиллагаагүй үхмэл хөрөнгө болоод байна. ******* ******* ******* ХХ-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123.400 төгрөгийг гаргуулан авах гэж тодорхойлсон байна. Гэтэл манай байгууллагын -4, -9 зуухнуудыг зөвхөн хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг болгон техникийн өөрчлөлт хийгдсэн бөгөөд шахмал түлшний үйлдвэр огт байгуулагдаагүй болно. Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шахмал түлшний үйлдвэр огт байгуулагдаагүй, зөвхөн хагас коксыг дулааны эрчим хамт хослон үйлдвэрлэхээр техникийн өөрчлөлт хийгдэж, туршилт хийгдсэн юм. Гэтэл нэхэмжлэгч нь коксын үйлдвэр болон сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй байна. Шахмал түлшний үйлдвэр байгуулагдаагүй, тусгай гэрээгээр зохицуулахаар харилцан тохиролцсон байтал нэхэмжлэлийн шаардлагаа коксын үйлдвэр болон сайжруулсан шахмал түлшний үйлдвэр гэсэн 2 тусдаа үйлдвэр барьж байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлж, баригдаагүй байгаа шахмал түлшний үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. *******ын ТӨХ, ******* ******* ******* ХХ-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь шахмал түлшний үйлдвэр барих, харилцан ашиг хүртэх, хамтын ажиллагааны гэрээ биш тул ******* ******* ******* ХХ нь төсөл хэрэгжүүлэх явцад барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг *******ын ТӨХ-иас нэхэмжлэх хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Манай байгууллагын зүгээс хамтарсан комисс ажиллуулья, гэрээгээ дүгнэе гэж олон удаа амаар болон бичгээр ******* ******* ******* ХХ-д хандсан боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Манай байгууллага нь *******22 оны дүгээр сарын 04-ний өдрийн 1/ дугаартай албан бичгээр ******* ******* ******* ХХ-д хандаж хамтран ажиллах гэрээгээ дүгнэх, талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар хамтарсан комисс байгуулж ажиллуулья гэсэн боловч албан бичигт дурдсан хугацаанд болон дараа нь ямар нэгэн байдлаар холбогдоогүй бөгөөд манай удирдлагын зүгээс утсаар холбогдох гэхэд утсаа авдаггүй, очиход дарга удирдлага нь байдаггүй тул албан бичгийн хариуг авч чадаагүй байсан. Саяхан шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2 компанийн холбогдох хүмүүс уулзаад гэрээгээ дүгнэх гэсэн боловч тодорхой шийдэлд хүрч чадалгүй уулзалт амжилтгүй болсон. *******22 оны 07 сард ******* ******* ******* ХХ-ийн гүйцэтгэх захирал манай байгууллагын удирдлагад хандаж -4,-9 зууханд суурилуулсан тоног төхөөрөмжөө буулгаж авъя, танайх ажилчдаа гаргаад буулгаад өгчих гэж утсаар ярьсан бөгөөд тухайн үед ******* ******* ******* ХХ-иас ямар тоноглолуудыг яаж буулгах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, энэ асуудпаар комисс ажиллаагүй болно. Гэтэл гэнэт ******* дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, манай байгууллагаас 1,110,123,400 төгрөг нэхэмжилсэн байна. Манай байгууллага нь *******18 оноос өмнө гэрээгээ дүгнэх, хамтран ажиллах комисс байгуулах, цаашид гэрээний 3.4 дэх хэсэг зөрчигдөж үндсэн тоноглолд хийгдсэн техникийн өөрчлөлтийн улмаас нэмэлт хийгдсэн хийцэд гарсан гэмтлээс шалтгаалж горим ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хар утаа хаяж, доголдоод байгаа эөрчлийг хэрхэх талаар техникийн шийдэлд хүрэх зорилгоор олон удаа тус байгууллагад хандсан боловч энэ талаар тус компанийн зүгээс ямар ч хариу өгөөгүй бөгөөд *******16 онд туршилт хийгдсэний дараа тус компанийн ажилчид тоног төхөөрөмжөө хаяад явсан. Дээрх 2 зуух нь ажиллахгүй байх ньын горим ажиллагаа хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж, халаалтын улиралд бэлтгэлд байх зуухны тоо хүрэлцэхгүй, иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж чадахааргүй аваарийн нөхцөл байдалтай байна. ******* ******* ******* ХХ нь анхнаасаа хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.9 дэх заалтыг зөрчсөн бөгөөдын горим ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх үүрэгтэй юм. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд горим ажиллагаанд сөргөөр нөлөөлсний улмаас дээрх 2 зуух нь туршилт хийгдсэнээс хойш ажиллах ямар ч боломжгүй болсон. Манай зүгээс нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ-дын зуухны горим ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэмтлийг засах, гэрээний үүргийн зөрчлийг арилгах хангалттай хугацаа өгсөн бөгөөд *******16 оноос хойш зөрчил арилгаж тоног төхөөрөмжөө өөр төхөөрөмжөөр солих, дахин туршилт явуулах, зуухыг доголдолгүй ажиллуулах боломж нөхцөл байсаар байхад нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Иймд манай байгууллагын зүгээс гэрээнээс татгалзахаас өөр аргагүй болсон бөгөөд зуухыг буцааж хэвийн байдалд нь оруулах, халаалтын улиралд халуун бэлтгэлд байлгах, аваарь осолгүй ажиллах үүрэг дээд байгууллагаас өгсөн тул *******19 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ асуудал 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Энэхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаахдаа талууд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан ....2 талын хамтарсан комисс хуралдан гэрээг цаашид үргэлжлүүлэх болон цуцлах эсэхийг шийдвэрлэх, гэрээг цуцалж, дуусгавар болгосон тохиолдолд талуудын оруулсан хөрөнгө оруулалт, эд хөрөнгийн асуудлыг хамтарсан комиссын шийдвэрээр зохицуулах заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна гэх дүгнэлтийг хийсэн. Манай талд гэрээгээр хүлээсэн 4 үүрэг байгаа, үүнийгээ бүрэн биелүүлсэн. Манай компани бол 100 хувь төрийн өмчит компани юм. Манай байгууллагад ямар нэгэн эд хөрөнгө олж авах, тусгаарлах, бусдад шилжүүлэх, хандивлах зэрэг нь байгууллагын удирдлагын шийдвэрээр болдоггүй, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн үндсэн дээр хийгддэг. Тэгэхээр манай байгууллагад улсын комиссын шийдвэрээр хүлээлгэж өгөөгүй эд хөрөнгөд манай байгууллага хариуцлага хүлээхгүй. Туршилтын ажил *******13 оноос эхэлж хийгдсэн, *******16 онд гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдсанаас хойш эдний үйл ажиллагаа явагдаагүй. Тоног төхөөрөмж алдагдсан үйл баримтад манай байгууллагын буруу байхгүй, эдний байгууллага манайд ямар ч эд хөрөнгө хүлээлгэж өгөөгүй. 2 зуух маань *******13 оноос хойш үхмэл хөрөнгө болсон байгаа. Яамны ажлын хэсгээс та нар бэлэн байдлаа ханга, яагаад 2 зуухыг үндсэн зориулалтаар нь ашиглахгүй, хэчнээн жил болох юм бэ? гэсэн. Магадгүй манайх анх шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол энэ асуудал хэзээ ч яригдахгүй байж л байх байсан байх, ямар ч санал байхгүй, гэрээ дүгнэх тухай ярьдаггүй, зүгээр л орхиод явсан байдаг. Иймд ******* ******* ******* ХХ-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ, хариуцагч ТӨХ-иас шаардлага, татгалзлалын үндэслэлээ нотлох зорилгоор ******* ******* ******* ХХ-ийн *******22613 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******16..04-ний өдрийн *******16/05/ дугаартай хамтран ажиллах гэрээний хуулбар, *******ын ТӨХ-д гаргасан хүсэлтийн хуулбар, *******15. 02.25-ны өдрийн / дугаартай *******ын ТӨХ-ийн техникийн өөрчлөлт хийгдсэн зуухны ажиллагааны үед үйлдвэрлэгдэж буй хагас коксын гарцыг хэмжсэн тухай актын хуулбар, *******13.05.29-ний өдрийн 13/29 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хуулбар, салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, *******13.09.26-ны өдрийн 112 дугаартай яамны бичгийн даргын тушаалын хуулбар, *******14.02.26-ны өдрийн 14/16 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хамтран ажиллах тухай тодорхойлолтын хуулбар, *******13.06.03-ны өдрийн 13091 дугаартай гэрээ байгуулах албан бичгийн хуулбар, *******13..30-ны өдрийн дугаартай яамны албан бичгийн хуулбар, *******14..21-ний өдрийн 7/319 дугаартай газрын ******* ******* ******* ХХ-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, *******14.10.-ны өдрийн 14/454 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ******* ******* ******* ХХ-д хүргүүлсэн хамтран ажиллах тухай хүсэлтийн хуулбар, *******ын ТӨХ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдийн хуулбар, *******15.03.27-ны өдрийн Техникийн комиссын актын хуулбар, *******13.08.22-ны өдрийн 1/ дугаартай Агаарын чанарын албаны ******* ******* ******* ХХ-тай гэрээ байгуулах талаар хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, Үйлдвэрлэлийн ажлын байр чөлөөлүүлэх мэдэгдлийн хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ*******19/02819 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 155 дугаартай магадлалын хуулбар, Хяналтын шатны шүүхийн 0/ХТ*******21/3******* дугаартай тогтоолын хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ*******22/02905 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, үйлдвэр барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгтэй холбоотой орлого зарлагын баримтууд, нэмэгдсэн өртгийн татварын падаан, ******* дахь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын жагсаалт, кассын дансны хуулга, гадаад шилжүүлгийн даалгавар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж ******* дүүрэг дэх хэлтсээс 28м/42 дугаартай албан тоот, *******ын ТӨХ-иас *******18.08.07-ны өдрийн 1/ тоот албан бичиг, *******18.06.05-ны өдрийн Ажлын хэсгийн тайлан дүгнэлт, сайдын *******18.07.09-ний өдрийн а/ тоот албан бичгийн хуулбар, *******, Хан- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн газраас 744 хуудас нотлох баримтуудыг шаардан гаргуулж авсан, мөн талуудын хүсэлтээр баригдсан гэх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжид үзлэг хийсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* Чоно ******* ХХ-иас хариуцагч *******ын ТӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* Чоно ******* ХХ нь шаардлагын үндэслэлээ: Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд зааснаар талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг арилгах үүрэгтэй ба коксын үйлдвэр болон сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгийг гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал болох *******ын ТӨХ хариуцаж арилгах үүрэгтэй гэж, хариуцагч *******ын ТӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ******* ******* ******* ХХ, *******ын ТӨХ-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь шахмал түлшний үйлдвэр барих, түүнээс харилцан ашиг хүртэх, хамтын ажиллагааны гэрээ биш, хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тодорхойлжээ.

3.Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд

-*******13 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13/29 дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, *******12 оны 1 дүгээр зарлигийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.5, 3.1.7, 3.1.11 дэх заалт болон газрын *******13 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн хагас кокс болон шахмал түлшний үйлдвэр байгуулах санал ирүүлсэн компаниудаас төвсийн санхүүжилтээр хөрөнгө оруулалтаа бие даан шийдэх, технологи нь үйлдвэрлэлд нэвтэрсэн эсэх, түүхий эдийн нийлүүлэлт баталгаатай эсэх, бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа болон бүтээгдэхүүн нь холбогдох стандартыг хангасан эсэхийг харгалзан ******* ******* ******* ХХ-тай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаас *******ын ТӨХ-ийг түшиглэн барих хагас кокс, шахмал түлшний техник эдийн засгийн үндэслэлийг дэмжснээр ******* ******* ******* ХХ төслийг хэрэгжүүлэх туршилтын ажлыг эхлүүлсэн байна. /хх-ийн 15-26, 28, 30 дугаар тал/

-******* ******* ******* ХХ нь *******ын ТӨХ-ийг түшиглэн тэдний эзэмшлийн -4, -9 зуухуудыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчилж хагас кокс шахмал түлшийг үйлдвэрлэх туршилтын ажлыг хийж эхэлсэн бөгөөд туршилтын хугацаанд ******* ******* ******* ХХ үйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авчирч суурилуулан хагас кокс, шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн, туршилт явуулах хугацаанд -9 зуухны өөрчлөлтийн дараах дулааны эрчим хүч болон кокс, хагас кокс хослон үйлдвэрлэлтийн туршилтын ажил амжилттай болсныг үндэслэн ТӨХ-ийн удирдах зөвлөлийн *******13.12.06-ны өдрийн хурлаар -9 зуухыг тасралтгүй ажиллуулах боломжтой гэж дүгнэсэн, цаашид -4 зуухыг -9 зуухны загвараар яаралтай өөрчлөх, утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлүүлэх, гэрээ байгуулж ажиллахыг 2 компанийн захирлуудад зөвшөөрчээ. /хх-ийн 24 дүгээр тал/

- ТӨХ-ийн удирдах зөвлөлийн *******14.12.25-ны өдрийн хурлаар цаашид хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах талаар хэлэлцсэн байх бөгөөд тухайн хурлаас талууд хамтран ажиллах гэрээгээр үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмж, компанийн тоног төхөөрөмж, үйлдвэр барих газрын асуудал, бүтээгдэхүүн хуваах асуудал, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, гэрээг байгуулахаас өмнө төрийн өмчийн хороогоор хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа гэрээ байгуулах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн байна. /хх-ийн 25-26 дугаар тал/

- ТӨХ-иас *******15.12.07-ны өдөр 1/3 дугаартай албан бичгийг ******* ******* ******* ХХ-д хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичигт ...Агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлого, үйл ажиллагааны тодорхой бус байдлаас бүтэн жил үр ашиггүй сул зогсолт хийж байгаа талаар, ...утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг шийдэж өгөх талаар яам, яаманд хандсан боловч хариу өгөөгүй талаар,...утаагүй шахмал түлш үйлдвэрлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас яаралтай авах, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааг хийж төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах талаар тус тус дурджээ./хх-ийн 29 дүгээр тал/

- яам, яам, өмчийн хорооноос дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд талууд *******16..04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээгээр А тал буюу *******ын ТӨХ зуухны өөрчлөлт болон үйлдвэр барихтай холбоотой материал сэлбэг, тоног төхөөрөмж, машин механизмд хяналт тавьж оруулах бэлэн бүтээгдэхүүнийг гаргах зөвшөөрлийг саадгүй олгох, зуухны өөрчлөлт болон хагас кокс үйлдвэрлэх явцад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл бий болох тохиолдолд Б талд шаардлага тавьж шалтгааныг арилгуулах, Б тал буюу ******* ******* ******* ХХ нь -9, -4 эрчим зуухыг эрчим хүч, хагас кокс хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, техник технологийн боломж үндэслэлийг А талын инженер техникийн ажилтнуудад танилцуулах, харилцан санал солилцох, хагас кокс үйлдвэрлэх явцад А талын эрчим хүч үйлдвэрлэлтийн горим ажиллагаанд нөлөөлөхгүй байх зэрэг үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

-Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар 2 буюу түүнээс дээш этгээд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж болохыг зохицуулсан. Талууд хамтран ажиллах гэрээгээр хамтын ажиллагаа явуулах зорилго, удирдлагын бүтэц, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл, эд хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байгаа нь хуульд заасан хамтран ажиллах гэрээний үндсэн шинжүүдийг агуулсан байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/

-Талууд *******16..04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээг байгуулахаас өмнө буюу *******13-*******15 онуудад талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр, газар, яам, яам зэрэг холбогдох байгууллагуудаас өгсөн заавар, журам, үүрэг, чиглэлийн дагуу амаар харилцан ярилцаж танцын 2 зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөн, үйлдвэр баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, талууд гэрээгээр тохиролцсон гэх эрх үүргээ урьдчилан хэрэгжүүлсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж худалдан борлуулах үйл ажиллагаанууд явагдсан байна. *******16..04-ний өдөр гэрээ байгуулагдсаны дараа удаагүй *******16 оны эхээр үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээс ******* нэр төрлийн цахилгаан хөдөлгүүрүүд хулгайд алдагдсанаас үүдэн утаагүй түлш үйлдвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд хамтран ажиллах гэрээ сайдаас өгсөн гэрээг цуцлах, зуухнуудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах чиглэлийн дагуу хариуцагч талыг гэрээнээс татгалзах хүртэл буюу *******18.08 сар хүртэл бодитойгоор хэрэгжиж чадаагүй байна. /хх-ийн 12-14, 24-29,83,85,90, 79-249 дүгээр тал, 2, 3 дугаар хавтас, 4 дүгээр хавтаст хэргийн 1-94, 110-147, 154-1 дүгээр тал/

- *******16..04-ний өдөр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэдий ч тухайн гэрээ бодитойгоор бүрэн хэрэгжээгүй, гэрээний дийлэнх нөхцөлүүд гэрээ байгуулахаас өмнө хэрэгжиж дууссан байсан учраас гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, гэрээг хууль буюу гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цуцалсан эсэх, гэрээ цуцалсанд хэн нь буруутай, хэн аль нь ямар зөрчил гаргасан эсэхийг шүүх дүгнэх боломжгүй гэж үзлээ. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш ******* ******* ******* ХХ-иас ямар нэгэн хөрөнгө оруулалт, үйлдвэрийн тоног төхөөрөмж нэмж байршуулсан гэх үйл баримт байхгүй байна.

-Гэрээний 4.3-т Хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна, 9.3-т Гэрээний талуудын аль нэг тал гэрээнээс татгалзах санал гаргасан тохиолдолд 2 талын хамтарсан комисс хуралдан гэрээг цаашид үргэлжлүүлэх болон цуцлах эсэхийг шийднэ, 9.4-т Гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тохиолдолд талуудын оруулсан хөрөнгө оруулалт, эд хөрөнгийн асуудлыг 2 талын хамтарсан комиссын шийдвэрээр зохицуулна гэж тус тус тусгажээ. *******ын ТӨХ нь гэрээнээс татгалзаж буйгаа ******* ******* ******* ХХ-д мэдэгдэж, улмаар гэрээнээс учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хэрэг маргаан хэлэлцэгдэж, Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх шатанд нэхэмжлэгч гэрээний 9.3, 9.4 дэх заалтыг хэрэгжүүлсний дараа шүүхэд хандана гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан. *******ын ТӨХ-иас ******* ******* ******* ХХ-д *******22..04-ний 1/ дугаартай албан бичгээр хамтран ажиллах гэрээг дүгнэх, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх саналыг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй учраас *******22.05.12-ны өдөр дугаартай албан бичгээр өөрийн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдээ хураан авч ажлын байрыг суллаж өгөхийг мэдэгдсэн байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэрээний 9.3,9.4-т заасан асуудлаар уулзалт зохион байгуулсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй талаар талууд шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно./хх-ийн 31-52 дугаар тал/

4. Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ нь анхнаасаа өөрийн хөрөнгөөр шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулах, уг үйлдвэрийн төсөл санхүүжилтээ бие даан шийдвэрлэж бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх, хүсэл зоригоо холбогдох эрх бүхий байгууллагуудад илэрхийлж төсөл хэрэгжүүлэх эрхийг олж авсан. Талуудын хооронд хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлаар ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байхад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хариуцагч *******ын ТӨХ-ийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ цуцлагдсан, хамтран ажиллах гэрээний үүргээ хариуцагч тал зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөгөөр хохирсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч талд учирсан хохиролд хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэггүй, хариуцлага ногдуулах хууль эрх зүйн үндэслэлгүй, нөгөөтэйгүүр хариуцагч тал болох *******ын ТӨХ-д шахмал түлшний үйлдвэр барьж байгуулахад хамтран ажиллах хүсэл зориг байгаагүй, газар, холбогдох яамдын өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрийн эзэмшлийн 2 зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх зорилгоор нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн байна гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч тал шахмал түлшний үйлдвэр барьж байгуулахад 1,110,123,400 төгрөгийн зардал гаргасан гэдгийг шүүх үгүйсгээгүй болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар ******* ******* ******* ХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ******* ******* ******* ХХ, *******ын ТӨХ-иудын хооронд үйлдвэр барьж ашиглан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр ******* ******* ******* ХХ-иас хариуцагч *******ын ТӨХ-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар ******* ******* ******* ХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ-иас гаргуулж төв ХХ-ийн дахь 042787 тоот дансанд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.