Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2023/01377

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: 241413/ Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж, ******* тоот

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн 184/ШШ/0170 тоот дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар банкХХК-д хариуцагч *******ХХК, Ж.*******-, Л. бид нэхэмжлэлийн шаардлага болох 23,800,48 төгрөгийг оны ******* дугаар сарын -ны өдрийн дотор төлж барагдуулах барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд бариулсан  Ү-**************312 тоот дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай *******80 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эд хөрөнгө, Ү-******* тоот дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай 160 м.кв, хувийн орон сууц, фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний 000304******* нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай 4298 м.кв үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэвч , 21 онуудад covid цар тахлын улмаас Монголын Улсын засгийн газрын тогтоолоор хэсэгчлэн хөл хорио тогтоож агаарын болон замын улс хоорондын хил хаасантай холбоотой үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжгүй болж харилцан тохиролцсон хугацаанд төлбөрийг бид төлж чадаагүй. банк биднийг төлбөрөө төлөхгүй байна гэх үндэслэлээр оны ******* дугаар сарын -ны өдөр албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас шүүхээс гаргуулж үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах болсон ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор төлбөр барьцаа хөрөнгийн өмчлөгч болох ******* ХХК-иас үнийн санал авсан ба бид зах зээлийн үнэ ханшийг судлаад 1,300,000,000 /нэг тэрбум гурван зуун сая/ төгрөгийн үнийн санал хүргүүлсэн. Учир нь дээр үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгө оруулагч олж эсхүл өөрсдийн хүчээр ажиллагаанд оруулж чадвал худалдан борлуулах зах зээлийн үнэ болох 1,300,000,000 төгрөгийг 1, жилийн дотор олох бүрэн боломжтой үйлдвэрлэл юм. Түүнчлэн 1,000,000,000 төгрөгийн төлбөрт худалдан авах сонирхолтой хувь хүн хүртэл байгаа атал ******* ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 880,40,34 төгрөгөөр үнэлсэн Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч М.гийн 23 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 4-169/74 тоот төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгээр барьцаа хөрөнгүүд 880,40,34 төгрөгөөр үнэлсэн болохыг дурдаж үнэлгээтэй ирж танилцахыг шаардсан байсан ба манай компани 23 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Э. дээр очиж үнэлгээтэй танилцсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томлигдож хөрөнгийн үнэлгээ гаргасан “Хөрөнгө-*******” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний дргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл харьцуулсан байдлаар унэлгээг тодорхойлж гаргахдаа ижил ойролцоо төрлийн ямар үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж нийг тодорхойлсон болох нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .7 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах мөн хуулийн 122. дахь хэсэгт хэргийг шийдвэрлэсэн шүүхэд нэхэмжлэлээ гаргах талаар хувьчилсан байх тул шүүхэд хандаж байна. Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай Ү-**************312, Ү-******* дугаартай үл хөдлөх мөн нэгж талбарын 18016014 дугаартай газрыг 880,40,34 төгрөгөөр үнэлсэн *******-******* ХХК-ийн 23 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны дугаар сарын -ны өдрийн 170 дугаар захирамжаар “*******” ХХК, Жамцийн *******-, Лодойгийн нараас 23,800,48 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 703,76 төгрөг тус тус гаргуулж “ банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “*******” ХХК, Ж.*******-, Л. нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-**************312, Ү-******* дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* гудамж, ******* тоот хаягт байрлах *******80 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 160 м.кв талбайтай сууц, 0 м.кв талбайтай үнээний ферм, тус хаягт байрлах нэгж талбарын 18016014 дугаартай 429 м.кв талбайтай газрыг 22 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 2127048/169 дүгээр битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 22 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2127048 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад 1,300,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “ банк” ХХК нь 23 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтээр эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 23 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/2 дугаар тогтоолоор “******* эстимэйт” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хандсан. Хөрөнгийн үнэлгээний “******* эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах *******80 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 160 м.кв талбайтай сууц, 0 м.кв талбайтай үнээний ферм, тус хаягт байрлах нэгж талбарын ШШ-014 дугаартай 429 м.кв талбайтай газрыг 880,40,34 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад 23 оны 4-169/74 дүгээр мэдэгдлээр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *******4 дугаартай итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ны өдрийн 170 тоот зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн шүүхийн шүүгчийн оны ******* дугаар сарын -ны өдрийн 12744 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай  захирамж, 1334 дугаартай гүйцэтгэх хуудас, 23 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “*******” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, “*******-*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 23 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 4-169/74 дугаартай төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэн мэдэгдэл, хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд: 21 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2127048 дугаар тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албан хүргүүлсэн 21 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4-169/18291 дугаартай албан бичиг, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн  18292 дугаартай албан бичиг, 21 оны ******* дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн албан бичиг, Ү-**************312, Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 169/966 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай 22 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 169 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан баримт, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 23 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол,  “ банк” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 23 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, 22 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23164 дугаартай мэдэгдэл, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, 01/06 дугаартай “*******-*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 23 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 76 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

            Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн “*******-*******” ХХК-ийн 23 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн  үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн” гэж, хариуцагч байгууллага “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч  хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хандсан” гэж тус тус тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны дугаар сарын -ны өдрийн 184/ШШ/01170 дугаар захирамжаар банкны нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК, хариуцагч Ж.*******-, хариуцагч Л. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,800,48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгүүлэх барьцаа хөрөнгөөр хангуулах тухай, хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 13/

Захирамжаас үзэхэд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 23,800,48 төгрөгийг оны ******* дугаар сарын -ны дотор хас банканд төлж барагдуулах, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-**************312 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах *******80 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-******* дугаарт бүртгэлтэй,160 м.кв талбайтай хувийн сууц, *******ийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай,   нэгж талбарын дугаартай, 429 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдоно. /хх-ийн 14/

Дурдсан шийдвэрийг төлбөр төлөгч  нар биелүүлээгүй тул төлбөр авагчийн  хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  оны  ******* дугаар сарын -ны 184/ШЗ/12744 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 01334 дугаартай гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 1, 16/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн  22 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 2127048/169, 22 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2127048 дугаар тогтоолуудаар  үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авчээ. /хх-ийн 49, 6/

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан ажиллагааг төлбөр төлөгчид тухай бүрд мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор  нэхэмжлэгч маргаагүй болно.

            Төлбөр төлөгч нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн  нийт үнийг 1,300,000,000  төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч “ банк” ХХК нь энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. /хх-ийн 9, 60/

            Талууд үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 23 оны 1 дүгээр  сарын 3-ны өдрийн 1/2  тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “******* эстимэйт”  ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, .2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээчээр томилогдсон “*******-*******” ХХК-ийн 23 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 0*******6 тоот албан бичиг, хөрөнгө үнэлсэн тайлангаас үзэхэд   төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 880,40,34  төгрөг болохыг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 64, 67/

Хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн  байгууллага, мэргэшсэн үнэлгээчний  гаргасан үнэлгээгээр тогтоосон үнийг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй  тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, .2.2, .7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн .3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заасан. 

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ “*******” ХХК-ийн захирал Ж.*******-од  23 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр танилцуулсан,  нэхэмжлэгч нь 23 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл  гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, .2.2, дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-**************312 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрхан ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах *******80 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-******* дугаарт бүртгэлтэй,160 м.кв талбайтай хувийн сууц, *******ийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай,   нэгж талбарын дугаартай, 429 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “*******-*******” ХХК-ийн 23 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ