Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 147/ШШ2023/00107      

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 6-р баг, “*******”-ийн ******* тоотод оршин суух, утасны дугаар ................, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 1-р баг, /.........../, утасны дугаар ......................, Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-т холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага:

      “Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 750,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-т холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 750,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

            2021 оны 3 дугаар сард Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-ын захирал ******* нь тус газрын менежер оор дамжуулан албан контортоо хүндэт самбар хийлгэхээр захиалга өгсний дагуу 2021 оны 3 дугаар сард хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тус захиалгаар хийсэн самбарыг угсарч үйлдвэрлэхэд хүн хүч, цаг хугацаа, машин техник, бензин тос, материалын зардал, цахилгаан бүгд манай тавилгын үйлдвэрээс буюу надаас нийт 750,000 төгрөгийн бодит зардал гарсан. Энэ бүгдийг манай тавилгын үйлдвэрт ажилладаг , Н.*******аа нар уг тавилгыг хамт хийж, угсархад хүргэж өгсөн хүмүүс болохоор гэрчилнэ. Захиалгын дагуу хийж хүлээлгэж өгсөн самбарын үнэ өртгийг нэхэмжлэхэд “манайх захиалаагүй, хүлээж аваагүй” гэх мэтээр ярьж байгаа нь бусдын эд материал, цаг хугацаа, хөлс хүч, эдийн засгийг үнэгүйдүүлсэн ёс зүйгүй үйлдэл нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Захиалгаар үйлдвэрлээд нэгэнт хүлээлгээд өгсөн эд барааг манайх буцааж авах ямар ч үндэслэл байхгүй учир миний бие өөрт учирсан бодит хохирол 750,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Менежер ын над руу бичсэн мессеж нь бодит баримт нотолгоо болно гэжээ.

            2. Хариуцагч Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн “” ХХК тавилгын үйлдвэр нь манай байгууллагын менежер той 2021 онд үүдний самбар хийхээр яригдсан байдаг ч харилцан үүрэг хүлээсэн гэрээ, контракт байхгүй, албан ёсны хүлээлцсэн актгүй, хариуцах эзэнгүйгээр байгууллагад орхиод явсан байдаг. Тухайн үед удаа дараа материал хэрэгслийг авах шаардлагыг тавихад ирж аваагүй учир манай байгууллага энэ асуудлыг хариуцахгүй, үүрэг хүлээхгүй болно. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн иргэн ******* нэхэмжлэлээ байгууллагын асуудлыг иргэнд хандаж гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байгааг анхааралдаа авна уу гэжээ.

 

            3. Гэрч шүүхэд мэдүүлэхдээ: танина. Хамт ажилладаг, ах, дүү, төрөл садангийн холбоогүй. Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-ыг сайн мэдэхгүй. Тэдний байгууллага дээр нэг удаа хийлгэсэн тавилгыг нь аваачиж угсарч, байрлуулж өгсөн. Он, сар, өдрийг сайн санахгүй байна, 2021 оны 3 дугаар сарын үед байх Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ дээр “хүндэтгэлийн самбар” ком тавилгыг аваачиж угсраад байрлуулж өгсөн. Бид нар тухайн байгууллагын ажилчдыг танихгүй, ямар ч байсан байгууллага дээр байсан ажилчид нь гоё болсон байна гэж тухайн үед ярьж байсан. Тавилга хийхэд эхлээд очоод тавилга хийх газрынхаа хэмжээг авдаг. Хэмжээ авахад нь би яваагүй. Тухайн хэмжээнд тааруулан үйлдвэртээ тавилгын бэлдэцээ бэлдээд захиалга өгсөн байгууллага дээр очиж угсарч байрлуулж өгдөг. Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-т тус тавилгыг угсарч, байрлуулж өгөхөд манай үйлдвэрийн ажилтан ******* бид хоёр очсон гэжээ.

 

            4. Гэрч Н.******* шүүхэд мэдүүлэхдээ: танина. Хамт ажилладаг, ах, дүү, төрөл садангийн холбоогүй. Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-ыг сайн мэдэхгүй. Тэдний байгууллага дээр нэг удаа хийлгэсэн тавилгыг нь аваачиж угсарч, байрлуулж өгсөн. Коронавирус гарч байх үед буюу 2021 оны 3 дугаар сард байх, Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-т тавилга угсарч, байрлуулж өгөхөд тус газрын зарим нэг ажилчид нь байсан, танихгүй учраас хэн хэн нь байсныг мэдэхгүй. Тавилгыг аваачиж угсарч өгөхөд манай дарга , үйлдвэрийн ажилтан бид цуг явсан. дарга хаана байрлуулах зэргийг хамт очиж зааж өгсөн. Би тавилгын үнэ ханшийг мэдэхгүй, заасан газар нь очиж угсарч, байрлуулах ажил хийдэг гэжээ.

 

            5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

            5.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4х/

            5.2. Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт /хх-5-6х/

            5.3. Тавилгын схем зураг /хх-7х/

            5.4. нэртэй хаягнаас мессенжер чатаар захиалга өгсөн гэх баримт /хх-8х/

            5.5. гэрч Н.*******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10-11х/

 

            6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

 

            6.1. Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай “Итгэмжлэл” /хх-15х/

            6.2. Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-ын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт /хх-32х/

            6.3. Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-ын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт /хх-38х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

            7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , Н.******* нарыг гэрчээр асуужээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу хүндэтгэлийн самбарыг хийж  байгууллага дээр нь аваачиж угсарч, байрлуулан захиалагчид хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсөө авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

            3. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие менежер т албан үүрэг өгсний дагуу нэхэмжлэгч *******тэй байгууллагад хүндэтгэлийн самбар хийлгэх талаар тохиролцсон байдаг боловч талуудын хооронд харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, тухайн эд хөрөнгийг албан ёсоор хүлээлцсэн акт байхгүй, хариуцах эзэнгүйгээр самбарыг байгууллага дээр орхиод явсан байдаг. Өнгө, үзэмж муутай, хэмжээ дамжаа алдсан, чанарын шаардлага хангахааргүй байсан тул манай байгууллага тэр самбарыг ашиглаагүй. Нэхэмжлэгчид самбараа буцааж авахыг удаа дараа шаардсан боловч аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хариуцагч  Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-аас 2.30м х 1.80м х 0.3м-ийн хэмжээтэй хүндэтгэлийн самбар хийлгэх захиалгыг нэхэмжлэгч ******* хүлээн авч, ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, хариуцагчаас ирүүлсэн захиалгын дагуу ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэн 2021 оны 3 дугаар сард захиалагч байгууллага дээр аваачиж угсарч, байрлуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.” гэж тус тус заажээ.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба ингэж шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсдэг.

 

8. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* ажил гүйцэтгэх талаар тохиролцсон байдаг боловч талуудын хооронд харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, тус самбар нь чанарын шаардлага хангахааргүй байсан гэж маргаж байгаа боловч ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах талаар хуульд журамлаагүй, хэрвээ гэрээг бичгээр байгуулах шаардлагатай байсан гэж үзсэн тохиолдолд захиалагч тал өөрөө гэрээг бичгээр үйлдэж, баталгаажуулах нь зүйтэй байсан байна гэж дүгнэв.

 

9. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4 дэх хэсэгт “... ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах.” гэж захиалагчийг үүрэгжүүлжээ.

 

10. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.” гэж заасан ба захиалагч буюу хариуцагч тал “тухайн үедээ материал, хэрэгслийг авах шаардлагыг тавьж байсан, мөн самбарыг хийж байрлуулсны дараа чанарын шаардлага хангахгүй болохыг хэлж буцааж авахыг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн тул манай байгууллага энэ асуудлыг хариуцахгүй, үүрэг хүлээхгүй гэх боловч гүйцэтгэсэн ажилд биет байдлын доголдолтой байсан талаарх нотлох баримтыг хэргийн материалд хавсаргаж ирүүлээгүй, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

11. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

12. Захиалагч буюу хариуцагч Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ нь  гэрээний үүргээ зөрчсөн байх ба нэхэмжлэгч ажил гүйцэтгэсний хөлсөө шаардах эрхтэй байх тул хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох үндэслэлтэй байна.

 

13. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаарр зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн “*******” ОНӨААТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.       

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ