Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 143/ШШ2023/00120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 02 өдөр Дугаар 143/ШШ2023/00120 Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.С

 

Хариуцагч: Б ХХК 

 

Б******* ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг цуцалж, ******* улсын дугаартай ******* маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркийн зүтгүүрийг Д.С*******гийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг Б******* ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, хариуцагчийн төлөөлөгч Ж.Д*******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С******* би 2020 онд ******* улсын дугаартай Jin hong li9400ХХҮ маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркийн зүтгүүрийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байх ******* зээлийн төв ББСБ-с 25 000 000 төгрөгөөр худалдан авсан. Улмаар тухайн автомашиныг нүүрс тээврийн богинын тээврийн ажилд явуулахаар 2020 оны 12 дугаар сард Б******* ХХК-тай рейс тутмын ашгаас тонн тутамд 5 юанийг Б******* ХХК-д төлөх нөхцөлөөр түрээслэх талаар харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан тус компанийн нэр дээр шилжүүлсэн. Учир нь шланз автомашинаар нүүрс тээврийн ажил гүйцэтгэхийн тулд хувь хүний бус компанийн нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай байдаг юм.

Гэвч тухайн компани нь богинын нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй /биржийн бичиггүй/ мөн ковид цар тахлын улмаас шалтгаалан тухайн автомашин ямар нэгэн нүүрс тээвэрлэх ажил хийгээгүй бөгөөд гэрээний хугацаанд ямар нэгэн ажил гүйцэтгээгүй. Тухайн автомашиныг худалдан авсан зардлаа нөхөж чадахгүй зээлийн төлбөрт ороод байсан тул Т ХХК-д түрээслэхээр харилцан тохиролцож тухайн компанийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай байгаа тул өмчлөх эрхээ буцаан шилжүүлж авъя гэж Б******* ХХК-ийн захирал Ж.Д*******д хандахад Яах гэж байгаа чинь надад хамаагүй. Би 3 сая төгрөг авч байж шилжүүлнэ. Би компани ашигласан гээд нэхэж байгаа мөнгө болохоор өгөөд авбал ав, чадахгүй байна гэвэл боломжтой үедээ ав. Дараа гэж байхгүй дансанд шилжүүл. Татвараа төлөөрэй. гэж үндэслэлгүй мөнгө нэхэж миний автомашиныг буцаан шилжүүлэхээс татгалзсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж; мөн зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж; мөн зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна." гэж тус тус зааснаас үзэхэд бидний байгуулсан автомашин түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагавартай.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар автомашин түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, миний автомашин өмчлөх эрхийг зөрчөөд байгаа Б******* ХХК-ийн үйлдлийг таслан зогсоож ******* улсын ******* маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркийн зүтгүүрийг өөрийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг Б******* ХХК-д даалгаж өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.С******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б******* ХХК-д холбогдуулан Б******* ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 7919АЧ улсын дугаартай J маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркын зүтгүүрийг өөрийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг Б******* ХХК-д даалгуулах тухай нэхэмжпэл гаргасан.

Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжпэлийн шаардпагыг Б******* ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг цуцалж, 7919АЧ улсын дугаартай маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркын зүтгүүрийг Д.С*******гийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг Б******* ХХК-д даалгуулах тухай гэж өөрчилж байна. Учир нь 2020 оны 11 дүгээр сард 7919АЧ улсын дугаартай Jin hong N.9400XXY маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркын зүтгүүрийг иргэн Б.Бын Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байх ******* зээлийн төв ББСБ буюу И ХХК дахь автомашин барьцаалсан зээлийг нь төлж, үлдэх төлбөрийг нь зээлээс нь суутган, зарим төлбөрийг нь өөрт нь банкаар дамжуулан шилжүүлж Б.Баас худалдан авсан.

Улмаар тухайн автомашиныг нүүрс тээврийн богинын тээврийн ажилд явуулахаар 2020 оны 12 дугаар сард Б******* ХХК-тай рейс тутмын ашгаас тонн тутамд 5 юанийг Б******* ХХК-д төлөх нөхцөлөөр түрээслэх талаар харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан тус компанийн нэр дээр шилжүүлсэн. Учир нь шланз автомашинаар нүүрс тээврийн ажил гүйцэтгэхийн тулд хувь хүний бус компанийн нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай байдаг юм.

Гэвч хариуцагч компани нь богинын нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй /биржийн бичиггүй/ мөн ковид цар тахлын улмаас шалтгаалан тухайн автомашин ямар нэгэн нүүрс тээвэрлэх ажил хийгээгүй бөгөөд гэрээний хугацаанд маргаан бүхий автомашин нь ямар нэгэн ажил гүйцэтгээгүй. Иймд дээрх нөхцлийн улмаас түрээсийн гэрээ биелэгдээгүй бөгөөд цаашид гэрээ биелэгдэхгүй нь тодорхой байх тул гэрээг цуцалж Б******* ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслээ буцаан нэхэмжлэгч Д.С*******гийн нэр дээр шилжүүлэх үүрэг биелүүлэх буюу хариуцагчаас Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг дахь салбарт нэр шилжүүлэх хүсэлтийг хүргүүлэх, нэр шилжүүлэхтэй холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах үүрэг биелүүлэхийг хариуцагчид даалгуулах хүсэлтэй байна.

Иймд Б******* ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг цуцалж, 7919АЧ улсын дугаартай J маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркын зүтгүүрийг Д.С*******гийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг Б******* ХХК-д даалгаж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд "Б*******" компанийн захирал Ж.Д******* гэх хүнтэй Д.С******* харилцан тохиролцож, 7519 ӨМҮ улсын дугаартай ******* маркийн зүтгүүр, ******* улсын дугаартай маркийн чиргүүлийг "Б*******" компанийн нэр дээр шилжүүлсэн. Шилжүүлэхдээ танай компанийн нэр дээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд явуулаад тонн тутмын ашгаас "Б*******" компанид өгч байхаар тохиролцсон. Энэ нь иргэний хуульд заасан түрээсийн гэрээний шинжтэй ийм гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй учир түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Ийнхүү тохиролцоо үүссэн боловч ковид, цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас "Б*******" компани зөвшөөрлөө авч чадаагүй гэх шалтгаанаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явагдаагүй. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг бодитоор "Б*******" компанийн эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй. Энэ тээврийн хэрэгслүүд одоо ч Д.С*******гийн өөрийнх нь эзэмшил, ашиглалтад байгаа. Юун дээр маргаад байна вэ гэхээр шилжүүлсэн үйлдлээ буцаагаад Д.С*******гийн нэр шилжүүлээд өгчих. Тохиролцоо, гэрээ биелэгдээгүй учраас гэрээгээ цуцалъя. Гэрээгээ цуцлаад өгсөн авснаа буцаая гэсэн. Хариуцагч талд энэ тээврийн хэрэгслүүдийг ямар нэгэн байдлаар худалдаж, бэлэглээгүй. Өмчлөлд нь албан ёсоор шилжүүлээгүй. Д.С*******д С зөвшөөрөл байхгүй, хувь хүн явуулах боломжгүй байсан учраас "Б*******" компани руу шилжүүлж, 5 юанийг тонн тутмын ашгаас өгье гэсэн тохиролцоо хийсэн.

Д.С******* нь 2020 оны 12 дугаар сард И буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* дугаар зээлийн төвөөс тухайн автомашиныг Б гэх хүний барьцаанд тавигдсан байсан зээлийг нь чөлөөлөх замаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Б нь Д.С*******д хувийн зээлтэй байсан учраас тухайн зээлээ тооцож өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч өмчлөх эрх нь үүссэн. Ийнхүү албан ёсоор түлхүүрийг нь авч Автотээврийн үндэсний төв дээр очиж бүртгүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаартай тушаалаар тээврийн хэрэгслийг шилжүүлж авах, бүртгэх, хөтлөх, улсын дугаар олгох журам батлагдсан. Эзэмшил, өмчлөлд шилжих, шинээр улсын дугаар өгөх зэрэгт бүртгэл хөтөлдөг. Ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах вэ гэхээр тухайн журмын 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх хэсэгт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар төлөөгүй бол авто тээврийн хэрэгсэл шилжихгүй гэж заасан байдаг. Тийм учраас автотээврийн татвараа төлсөн байх шаардлага үүсдэг. Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хугацаанд ажил хийгээгүй, машин нь яваагүй зэргээс шалтгаалаад санхүүгийн боломжгүй байсан учраас шилжүүлж чадахгүй байсан. Татвараа төлөхгүй гэж татгалзсан зүйл байхгүй. Хариуцагчаас машинаа шилжүүлэхгүй гэж татгалзсан зүйл байхгүй. Ж.Д*******тай ярилцаад тээврийн хэрэгслийнхээ татварыг төлчихье гэхээр үндэслэлгүйгээр 3 000 000 төгрөг нэхдэг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ болгоно. Үүн дээр өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Д.С*******гийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа нөхцөл байдал үүсч байна. Шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харж үзэж өмчлөх эрхийг нь сэргээж өгнө үү.

Компанийг нь ашигласан гэж тайлбарлаж байна. Компани үйл ажиллаагаа явуулаагүй, ашиг олоогүй талаар талууд маргахгүй байгаа. Компанийг чинь ашигласныхаа төлөө 3 000 000 төгрөг өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Бид нар тохиролцоогүй учраас яагаад 3 000 000 төгрөг өгөх ёстой юм бэ? Компанийг нь ашигласан гэж тайлбарлаж байна. Яаж ашигласан юм бэ? Бид нар ашиглаагүй. Сэтгэл санаа, нэр төрийг нь унагаасан гэх зүйл байхгүй. Үүсээд байгаа татварын өр гэх зүйл шилжүүлснээс хойш үүссэн. Татварын ууль тогтоомжоо үзэх юм бол нэр дээрээ шилжүүлчихсэн байгаа этгээд тэр татварыг төлөх үүрэгтэй. Гэвч бид нар яагаад энэ татварыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн бэ гэхээр миний өмнө дурдсан журамд зааснаар энэ тээврийн хэрэгслийг буцаагаад Д.С******* руу шилжүүлэхэд татвар нь төлөгдчихсөн байх шаардлагатай. Ирээдүйд төлөх учраас гэсэн байр сууринаас төлсөн. Хариуцагч талын тайлбарласанчлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд төлсөн үйл баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******гийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: нэхэмжлэгч С******* бид автомашин түрээслэх гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн дурьдсан шиг үйл баримт болоогүй. Маргааны зүйл болсон автомашин хаана байгааг би мэдэхгүй. Хараагүй. Тэр машиныг тээвэрт явуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч С*******д ямар ч ачаа тээврийн машин байхгүй. Харин нэг ийм машины бичиг баримт байгаа. Маргаан бүхий машиныг үнэхээр ачаа тээвэрт явуулах боломжгой бол С******* нь өөрийи компанитай. Оньст хүрд гээд ачаа тээврийн компанитай. Тэр компани дээрээ энэ машинаа бүртгүүлээд явуулах байсан. Гэтэл миний компани дээр бүртгээд өгөөч. Танай компанийн нэрийг ашиглаж бүртгүүлсэнийхээ төлөө надад 3 000 000 /гурван сая/ төгрөг шилжүүлэнэ гэж хэлсэн.

Би татварын өртэй, татвараа төлөөгүй машиныг өөрийн компани дээр бүртгэсэнээс хойш манай компани тэндэр сонгон шалгаруулалтанд оролцох бүх боломжоо хаалгасан. Тиймээс би С*******д удаа дараа хандаж энэ машиныхаа татварыг төл эсхүл надаас шилжүүлж ав гэж удаа дараа хэлэхэд аваагуй. Манай компанийг хохироосоор байсан. Би нэхэмжлэгчийн машиныг шилжүүлж өгч болно. Шилжуүлэхэд надад татгалзах зүйл байхгүй. Гагцхүү манай компанийн нэр дээр үүссэн байгаа татварын өр 1 728 750 төгрөгийг төлүүлж компаний хохиролгүй болгоно. Мөн анх тохирсон 3 саяаас 2 304 000 төгрөг нийт 4 033 610 төгрөгийг нэхэмжлэгч С*******гаас нэхэмжилж сөрөг нэхэмжпэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сард Д.С******* манай компанид тээврийн хэрэгслээ манай компанид түр шилжүүлээд удахгүй өөр компанид шилжүүлж авна гэж ярьсан. Тухайн үед тээврийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Ковидын үе байсан учраас биржтэй байсан ч тээврийн үйл ажиллагаа явах боломжгүй бүх зүйл зогсчихсон байсан. Бид хоёрын хооронд 5 юань өгнө гэсэн тийм гэрээ байгуулагдаагүй. Тээврийн хэрэгсэл бүртгэсэнтэй холбоотой гарах зардлуудыг төлнө гэж хэлсэн. Компанитай холбоотой зардал гарвал чамаар төлүүлж авна гэдгээ хэлсэн. 2021 оны 01 дүгээр сард тээврийн хэрэгслийн татварын өр үүссэн. 2022 оны 03 дугаар сард татварын өрөө төлөхгүй бол алданги тооцно гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Би тухай бүрд нь Д.С*******д яаралтай төл гэж маш олон удаа хэлсэн, гуйсан. Татварыг нь төлөөд шилжүүлээд ав гэсэн. Тэгээд одоо татвараа төлөөд авъя гэхээр нь тохирсон 3 000 000 төгрөгөө төлөөд ав гэсэн шаардлага тавьсан.

Биржийн бичигтэй холбоотой уртын тээвэр, тээврийн үйл ажиллагаа явуулахад тухайн тээврийн компаниуд Авто тээврийн нэгдсэн системд бүртгүүлж дараагийн үйл ажиллагаа явуулах хүсэлтээ улирал болгон гаргах ба ингэхдээ ямар нэгэн татварын болон нийгмийн даатгалын өр төлбөргүй байна гэх шаардлагыг тавьдаг. Би 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн татварын өртэй болчихсон учир цааш гэрээгээ сунгах нөхцөл, боломжгүй болсон. Тийм учраас татвараа төлөөд өгчих гэж чатаар, утсаар ярьж нэхдэг байсан. Би энэ компанийг үйл ажиллагаагаа явуулахгүй, ашиг олохгүй хэний ч хамаагүй тээврийн хэрэгслийг бүртгэх гэж байгуулаагүй. Гэтэл өөр хүнээр өөрийн боломжоо хаалгуулж, 2, 3 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Тиймээс тохирсон ёсоороо Д.С*******гаас 3 000 000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэгдүгээрт, бидний дунд иргэний хуульд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан. Хоёрдугаарт, иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа учраас шилжүүлж авъя гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Нэгдүгээрт, бид нарын дунд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа түрээсийн гэрээ байгуулагдсан, 5 юанийн төлбөр тохирсон гэх үндэслэл, энэ үйл баримт хэргийн нөхцөлд авагдаагүй учраас түрээсийн гэрээ байгуулагдсан гэх ойлголт байхгүй. Тийм учраас түрээсийн гэрээний үндсэн дээр шаардах эрх тодорхойлогдож байна гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэж тухайн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Татварын өртэй бол тээврийн хэрэгсэл шилжихгүй. Хүний машины татварын өрийг Б******* компани төлнө гэж байхгүй. Нэхэмжлэгч өөрөө татварын өрөө төлөхгүй 2, 3 жил явсан. Үүний үндэслэлээ бид нар санхүүгийн боломжгүй байсан учраас татвараа төлж чадахгүй байсан гэж тайлбарлаж байна. Энэ хүмүүсийг татвараа төлчхөөд шилжүүлж авах хүсэлтээ илэрхийлээд байхад нь шилжүүлж өгөхгүй байгаа бол хууль бус эзэмшил болно. Тэгснээр өмчлөх эрхэд саад учруулж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 жил шахуу хугацаанд яагаад танайх үүргээ биелүүлээд, татвараа төлөөд машинаа аваагүй юм бэ?

Миний үйлчлүүлэгч манай компанид 3 000 000 төгрөг өгөх юм байна гэж ойлгосон. Ямар ч бичиг баримтгүй тээврийн хэрэгслийг өөрийнхөө компаний нэр дээр шилжүүлж, өөрийнхөө компаний нэрийг ашиглуулж, өөрийнхөө компаний үйл ажиллагааг дэнчин тавьсан. Б******* компани 2020 оны байдлаар буюу Д.С*******г тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэхээс өмнө татварын өргүй, биржийн зөвшөөрөлтэй байсан. Эдний зүгээс тээврийн хэрэгслээ шилжүүлж өгснөөр татварын өртэй болчихсон. Татварын өрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Тухайн үед төлөх боломжгүй байсан гэдгээ нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан бусдын өмчлөлд хууль бусаар халдсан гэж үзэх нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Д.С*******гийн үйлдэл нь миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, хуулийн этгээдийн нэр төрд хохирол учруулсан. Өөрөө тээврийн хэрэгслээ авчирч өгчхөөд эргээд аваач гэхээр авахгүй, яагаад авч чадахгүй байна вэ гэхээр тохирсон зүйлээ өгөх санхүүжилт байхгүй байсан учраас өгч чадахгүй байсан гэж харж байна. Манай зүгээс хэн нэгний өмчлөх эрхэд халдаж, хууль бусаар эзэмшиж эсвэл шилжүүлж өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Бид нарын дунд анхнаасаа түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Тонн тутамд 5 юаниар тохиръё гэсэн ямар ч хэлцэл, ямар ч үйл баримт байхгүй. Харин иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Татвараа төлчихсөн учраас 2 304 000 төгрөг авъя гэж багасгаж үүнийгээ нэхэмжилсэн ийм үйл баримт байгаа. Хүний компанийг 3 жил шахуу хугацаанд ашиглаж, 3 жил өртэй явуулж, 3 жил боломж бололцоог нь хаачхаад анх тохирсон 3 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөхгүй гээд зогсож байгаа ийм үйл баримт тогтоогдож байна.

2020 онд буюу Д.С******* тээврийн хэрэгслээ шилжүүлж байх үед биржийн зөвшөөрөлтэй байсан. Татварын өртэй болсноос хойш компани үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй болж сул зогссон. Ямар ч машин тээвэр хийгээгүй. Арга ядахдаа өөрийн нэр дээрх 10 тээврийн хэрэгслээ өөр компаний нэр дээр шилжүүлж байгаа ийм үйл явц болсон. Тийм учраас хэдий энэ хугацаанд ашиг олоогүй сул зогссон ч бүх татвар, санхүүгийн тайлан зэргийг хүнээр хийлгүүлсэн зэрэг энэ бүх зардлыг тооцож үзээд 2 304 000 төгрөг орчим болсон. 3 000 000 төгрөг гэж тохирсон ч алдалгүй үлдье гэсэн зорилгоор 2 304 000 төгрөгийг шаардсан гэв.

 

Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1244 дугаартай итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг, нэхэмжлэгч Д.С*******гийн тоот дансны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цахим татварын системийн зураг, монголын татварын албаны нэхэмжлэх, татварын өрийн тооцоолол зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай түүхчилсэн лавлагаа, ******* зээлийн төвийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/38 тоот тээврийн хэрэгслийн талаарх баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Д.С*******гийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Б******* ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг цуцлах хэсгийг хэрэгсэхгүй болгож, ******* улсын дугаартай ******* маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркийн зүтгүүрийг Д.С*******гийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг Б******* ХХК-д даалгуулах тухай хэсгийг хангаж, хариуцагч Б******* ХХК-ийн 2 304 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.С******* нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан Б******* ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг цуцалж, ******* улсын дугаартай ******* маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркийн зүтгүүрийг Д.С*******гийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг Б******* ХХК-д даалгуулах тухай, хариуцагч Б******* ХХК нь Д.С*******д холбогдуулан 2 304 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...автомашиныг нүүрс тээврийн богинын тээврийн ажилд явуулахаар 2020 оны 12 дугаар сард Б******* ХХК-тай рейс тутмын ашгаас тонн тутамд 5 юанийг Б******* ХХК-д төлөх нөхцөлөөр түрээслэх талаар харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан тус компанийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч ковид цар тахлын улмаас шалтгаалан тухайн автомашин ямар нэгэн нүүрс тээвэрлэх ажил хийгээгүй учир түрээсийн гэрээ биелэгдээгүй бөгөөд цаашид гэрээ биелэгдэхгүй нь тодорхой гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч Б******* ХХК нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг ...С******* бид автомашин түрээслэх гэрээ байгуулаагүй. гэж эс зөвшөөрч тайлбар гаргадаг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан шаардлагыг хангаагүй. Мөн талуудын үндэслэл, тайлбарыг нотлох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд талууд автомашины нэр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул шүүхээс талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл буюу анхнаасаа л хүчин төгөлдөр бус байсан гэж үзсэн тул түрээсийн гэрээг нь хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцлээр өгсөн авснаар буцаах ёстой боловч эд хөрөнгө шилжээгүй, нэр шилжсэн. Тиймээс шилжүүлэх үүргийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн  43.4 дэх хэсгээр тодотгож, хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шаардах эрх үүсэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 150 төгрөгөөс илүү төлсөн 282 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гарган нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Д.С*******д олгож, хариуцагч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б******* компанид 7919АЧ улсын дугаартай маркийн чиргүүл болон ******* улсын дугаартай ******* маркийн зүтгүүрийг Д.С*******гийн нэр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг даалгаж, үндсэн нэхэмжлэлээс түрээсийн гэрээг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Б******* компанийн нэхэмжлэгч Д.С*******д холбогдуулан гаргасан нийт 4 033 610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 150 төгрөгөөс илүү төлсөн 282 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гарган нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Д.С*******д олгож, хариуцагч Б******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН