Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 141/ШШ2023/00077

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Нэхэмжлэгч *******, *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Шоонуу нарыг оролцуулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэнгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Худалдааны гудамж 14 тоот хаягаар оршин суудаг Ноён хангай овогт Магванбавуугийн Давиймаа, ******* нараас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан “*******-ийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №22-67 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч *******, ******* нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот шийдвэрээр Хас банк ******* бидний хооронд байгуулагдсан 1400020372 дугаартай зээлийн гэрээ 1400020372-1, 1400020372-2 дугаартай барьцааны гэрээнүүдийг цуцалж, хариуцагч *******, ******* биднээс 116,055,963 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар биднийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай 120м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0905001308, гэрчилгээний ******* дугаартай амралтын газрын байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай тус бүр нь 20.25м.кв талбайтай улсын бүртгэлийн *******, гэрчилгээний дугаартай 4 ширхэг амралтын байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай нэгж талбарын 17445398916117 дугаар бүхий 10.000 м.кв талбайтай, гэрчилгээний 000565493 дугаартай аялал жуулчлалын зориулалттай эзэмших газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлалтай, нэгж талбарын 17446401271069 дугаар бүхий 900м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлалтай 196м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Хас банк ХХК нь нэхэмжлэлийг албадан биелүүлэх болж үүний дагуу шийдвэрийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас гарсан байдаг ба 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч 22130057 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” гаргаж энэ өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлмэгц бидний өмчлөлийн болоод эзэмшлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөд халдаж ажиллагаа явуулж эхэлсэнд гомдолтой байна. Учир нь шүүхийн шийдвэрээр үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх атал биднийг урин дулаан цаг ирж амралтын газраа ажиллуулах мөнгө олж, төлбөр төлөх боломж олгохгүйгээр шууд барьцаа хөрөнгө дээр ажиллагаа явуулж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгийн үнэлгээний ДАМНО ХХК-ийг шинжээчээр томилж, улмаар барьцаа хөрөнгүүдийг *******-иас 2022 оны 05 сарын 06-ны өдөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 298,042,781 төгрөгөөр үнэлсэн /Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай 120м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******, гэрчилгээний ******* дугаартай амралтын байрыг 114,514,661 төгрөгөөр, мөн хаягт байрлах тус бүр нь 20.25 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******, гэрчилгээний дугаартай 4 ширхэг амралтын газрын байрыг тус бүр 13,691,190 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын 17445398916117 дугаар бүхий 10.000 м.кв талбайтай, гэрчилгээний 000565493 дугаартай аялал жуулчлалын зориулалттай эзэмших эрхтэй газрыг 4,000,000 төгрөгөөр, газрын сайжруулалтыг  55,663,120 төгрөгөөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлалтай нэгж талбарын 17446401271069 дугаар бүхий 900м.кв талбайтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний 000472466 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлалтай 196м.кв талбайтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний 000501753 дугаартай хувийн сууц, дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 69,100,240 төгрөгөөр үнэлсэн/ байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд .... гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч тус шүүхэд хандаж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт хэзээ ирсэн тухай бидэнд мэдэгдээгүй ба та нар өөрсдөө зараад төлбөрөө төлж болно гэсэн боловч гэнэт дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан, ирж танилцаарай гэсэн учир очиход шинжээчийн дүгнэлт бичгээр ирсэн байсан ба мөн 2022 оны 06 сарын 17-ны өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 06/01 тоот тогтоол гаргасан байсан ба үүнийг бидэнд 2022 оны 06 сарын 20-нд танилцуулсан бөгөөд энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид хандан бидний хөрөнгийг яагаад ийм хямдхан үнэлж байгаа юм бэ?, наадах үнэлгээ чинь бараг боссон үнэ нь, түүнээс хойш өчнөөн зардал гаргаж засан сайжруулалт хийсэн гэхэд би шинжээч биш шүү дээ, та энэ тухайгаа шүүхэд хандаж шийдвэрлүүлээрэй гэсэн хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бид шинжээч биш гэх шалтаг хэлж бидний бүх насаараа хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгийг хямдхан зарагдах эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаар дуудлага худалдааны тов тогтоож дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний төвийн *******-ийн 2022.05.06-ны өдрийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй түүнчлэн бидний амралтын газар нь бусад амралтын газраас байгалийн үзэсгэлэн болоод орчноор илүү тул амралтын газрын үнэ цэн болоод үнэлгээнд чухал нөлөө үзүүлж байдаг боловч үнэлгээ гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь үнэлгээг үндэслэлгүй гаргахад нөлөөлсөн байна. Үүгээр үл барам бидний амралтын газар нь өвлийн улиралд жуулчин болоод дотоодын аялагч нарыг хүлээн авах боломжтой 4 улирлын амралтын газар гэдгээрээ бусад амралтын газрыг бодвол илүү давуу талтай ба энэ мөн манай амралтын газрыг жуулчид сонгон ирэх давуу тал юм. Амралтын газар аль болох жуулчид татах давуу талтай байна гэдэг уг амралтын газрын үнэлгээнд нөлөөлж байдаг боловч энэ тухай үнэлгээ гаргахдаа анхаарч тусгаагүй. Иймд хөрөнгийн үнэлгээний *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №22-67 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийнхээ хамтаар шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

  1. *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
  2. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар,
  3. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/348 дугаартай мэдэгдлийн хуулбар,
  4. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/01 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын хуулбар,
  5. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22130057 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар,
  6. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1/249 дугаартай мэдэгдлийн хуулбар,
  7. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гэж хаягласан 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт,
  8. Хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн шинжээч томилсон итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №Ш22-67 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай баримтын хуулбар,
  9. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 984 дугаартай захирамж,
  10. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт зэрэг болно.

Нэхэмжлэгч нараас ирүүлсэн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь нэхэмжлэгч *******, ******* нараас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн аваад тус шүүхийн харьяаллын хэрэг мөн байна гэж үзсэн, түүнчлэн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж байна гэж үзсэн учраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийнхээ хамтаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг нэхэмжлэл гаргасан огнооны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн байх боловч “...2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа учир иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий буюу өнгөрсөн цаг хугацааны асуудлыг шийдвэрлүүлэх агуулгатай байсан тул ач холбогдол нь өнгөрсөн гэж шүүх дүгнээд иргэний хэрэг үүсгэх шийдвэр гаргахдаа хамтатган шийдвэрлээгүй болно.

Нэхэмжлэгч нараас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс буюу хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул шүүх тус байгууллагын удирдлага болох хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба тэрээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/160 дугаартай албан бичгээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Л.Шоонууг оролцуулахаар томилсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж, 35.2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд хуулийн этгээд болох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн удирдлагаас өөрийн байгууллагыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдээр томилж, баримтыг шүүхэд ирүүлсэн учир Л.Шоонууг хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь *******, ******* нарын нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Төлбөр төлөгч ******* /нз73121576/, ******* /ч675052660/ нарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр "Хас" банкны нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 116,864,393 /нэг зуун арван зургаан сая найман зуун жаран дөрвөн мянга гурван зуун ерэн гурван/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч *******, ******* нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэл хаягт байрлах 120м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******, гэрчилгээний ******* дугаартай амралтын байр, мөн хаягт байрлах тус бүр нь 20.25 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- 0905001262, гэрчилгээний дугаартай 4 ширхэг амралтын газрын байр, мөн хаягт байрлах нэгж талбарын 17445398916117 дугаар бүхий 10.000 м.кв талбайтай, гэрчилгээний 000565493 дугаартай аялал жуулчлалын зориулалттай эзэмших эрхтэй газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах нэгж талбарын 17446401271069 дугаар бүхий 900м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0905000005, гэрчилгээний 000472466 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлалтай 196м.кв талбайтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний 000501753 дугаартай хувийн сууц, дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурджээ. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлмэгц бидний өмчлөлийн болоод эзэмшлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөнд халдаж ажиллагаа явуулж эхэлсэнд гомдолтой байна... гэжээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэлсэгч ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22130057 дугаар "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч нарт эрх, үүргийг танилцуулан төлбөрийн талаар тайлбар авч, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 22130057/01 дүгээр мэдэгдлийн хувийг төлбөр төлөгч нарт гардуулан өгсөн. /Хувийн хэргийн 1, 2, 3, 4, 5, 6, 14, 15, 16, 22 дугаар хуудас/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 –д "Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22130057/03, 22130057/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 22130057/04 22130057/06 дугаар мэдэгдлүүдийг гардуулан өгсөн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22130057/07, 22130057/08 дугаар тогтоолоор хураах ажиллагааг гүйцэтгэсэн. Төлбөр төлөгч нарын нэхэмжлэлд:  ...Шүүхийн шийдвэрээр үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх атал биднийг урин дулаан цаг ирж амралтын газраа ажиллуулах мөнгө олох төлбөр төлөх боломж олгохгүйгээр шууд барьцаа хөрөнгө дээр ажиллагаа явуулж эхэлсэн... гэжээ. Төлбөр төлөгч *******, ******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус хэлтэст гаргасан ...Бид амралтын газар ажиллуулж, бизнес эрхэлдэг, одоо урин дулаан цан ирж амралтын газраа ажиллуулахад үйлчлүүлэгч нар дансаар мөнгөө шилжүүлэх үед бидэнд мэдээлэл ирэхгүй байна. Мөн амралтын газраа хэвийн ажиллуулах боломжгүй байна. Хас банканд төлөх 116,864,393 төгрөгийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тул бидний арилжааны банкин дахь дансыг хаахгүй байж өгнө үү... гэсэн хүсэлтийг хангасан байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян- Улаан багийн Ташгайн бэл хаягт байрлах 120м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- 0905001309, гэрчилгээний ******* дугаартай амралтын байр, мөн хаягт байрлах тус бүр нь 20.25 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******, гэрчилгээний дугаартай 4 ширхэг амралтын газрын байр, мөн мөн хаягт байрлах нэгж талбарын 17445398916117 дугаар бүхий 10.000 м.кв талбайтай, гэрчилгээний 000565493 дугаартай аялал жуулчлалын зориулалттай эзэмших эрхтэй газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах нэгж талбарын 17446401271069 дугаар бүхий 900м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0905000005, гэрчилгээний 000472466 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлалтай 196м.кв талбайтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний 000501753 дугаартай хувийн сууц, дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний "Дамно” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 298,042,781 /хоёр зуун ерэн найман сая дөчин хоёр мянга долоон зуун наян нэгэн/ төгрөгөөр үнэлсэн 38 хуудас бүхий тайланг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан. Нэхэмжлэгч нар  ...Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт хэзээ ирсэн тухай бидэнд мэдэгдээгүй ба та нар өөрсдөө зараад төлбөрөө төлж болно гэсэн боловч гэнэт дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан ирж танилцаарай гэсэн учир очиход шинжээчийн дүгнэлт бичгээр ирсэн байсан ба мөн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 06/01 тоот тогтоол гаргасан байсан, үүнийг бидэнд 2022 оны 06 дугаар сарын 20-нд танилцуулсан, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид хандан бидний хөрөнгийг яагаад ийм хямдхан үнэлж байгаа юм бэ? Наадах чинь бараг боссон үнэ нь, түүнээс хойш өчнөөн зардал гаргаж засан сайжруулалт хийсэн гэхэд би шинжээч биш шүү дээ та энэ тухайгаа шүүхэд хандаж шийдвэрлүүлээрэй гэсэн хариу өгсөн... гэжээ. Нэхэмжлэгч нарын энэ гомдлыг дараах баримтыг үндэслэн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ий 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан үнэлгээг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 05 минутад "Жигд эргэлт" ХХК-ий ажилтан Д.Лувсанбалданаас хүлээж аваад мөн өдрийн 16 цаг 10 минутад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч *******, ******* нарт 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/249 дүгээр албан бичгээр мэдэгдэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 55 дугаар зүйлийн 55.3 /шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө./, 55.7- д /Талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно./ гэж заасныг тайлбарлан өгч хууль сануулан тэмдэглэлээр баталгаажуулсан байна. /хувийн хэргийн 124, 125, 126, 128, 129 дүгээр хуудас/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-д заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналаа гаргаж болно гэж заасны дагуу төлбөр төлөгч *******, ******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 298,042,781 /хоёр зуун ерэн найман сая дөчин хоёр мянга долоон зуун наян нэгэн/ төгрөгөөс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналаа тус хэлтэст гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/260 дугаар албан бичгээр хангаж шийдвэрлэсэн байна. /хувийн хэргийн 130, 138 дугаар хуудас/ Нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийн үнэлгээг танилцуулсан өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй. /ШШШГТХуулийн 55.3/ Хэрэв шинжээчийн тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаагүй тохиолдолд үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт /ШШШГТХуулийн 62.1/ Үүний дагуу нэхэмжлэгч нар тус хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн нь /хувийн хэргийн 130, 138-р хуудас/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий дарааллыг мэдэж байсан атал шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Иймд 2023 оны 01 дүгээр сарны 09-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна....” гэжээ.

Харин тайлбарынхаа хамтаар:

  1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч томилох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан тоот, холбогдох баримтуудын хуулбар
  2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар,
  3. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар,
  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар,
  5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолын хуулбар,
  6. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Талуудад эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл”-ийн хуулбар,
  7. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”-ийн хуулбар,
  8. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ийн хуулбар,
  9. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22130057/03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” болон битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар,
  10.  2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22130057/04 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар,
  11. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ийн хуулбар,
  12. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ийн хуулбар,
  13. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22130057/05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” болон битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар,
  14. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22130057/06 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар,
  15. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 02, 03 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ийн хуулбар,
  16. *******, ******* нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар,
  17. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22130057/07 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын болон хураасан эд хөрөнгийн жагсаалтын хуулбар,
  18. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар,
  19.  2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01, 02 дугаартай“Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-үүдийн хуулбар,
  20. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22130057/08 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын болон хураасан эд хөрөнгийн жагсаалтын хуулбар,
  21. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар,
  22. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01, 02 дугаартай“Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-үүдийн хуулбар,
  23. *******-ий үнэлгээг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан талаарх баримтын хуулбар,
  24. 2022 оны 5 дугаар сарын0 9-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-үүдийн хуулбар,
  25. *******, ******* нарт 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хүргүүлсэн албан мэдэгдлийн хуулбар,
  26. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *******, ******* нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар,
  27. *******, ******* нарт 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хүргүүлсэн албан мэдэгдлийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.

Хариуцагч байгууллагаас ирүүлсэн шүүхийн шийдвэрийн хуулбар, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн хуулбар, гүйцэтгэх хуудасны хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбаруудаас бусад нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

Хариуцагч байгууллагын тайлбар болон хамт ирүүлсэн баримтуудыг нэхэмжлэгч нарт 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан ба тэднээс хариу тайлбар болон нотлох баримтыг нэмж ирүүлээгүй тул 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байгаа...” үндэслэлээр хэргийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгч Б.Түвшинтөгстэй байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт”-ийг холбогдох баримтуудын хамтаар тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаанд оролцох, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хангуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн нэг тал нь төрийн байгууллага буюу давуу эрхтэй этгээд учир хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах  шаардлагатай гэж шүүх үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өмгөөлөгч бусад этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцоогүй, хувийн болон албаны бусад ажил төлөвлөөгүй, шүүхэд ирж процесс ажиллагаанд оролцох, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх хамгийн боломжит хугацаагаар буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

Гэвч дээрх хугацаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүхэд ирж хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаанд оролцоогүй, хэргийн материалтай танилцаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчийн туслах холбогдож цахимаар захирамж, эрх үүрэг, тайлбар, хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ...шүүх хуралдаан давхацсан... үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ холбогдох баримтуудын хамтаар бичгээр ирүүлсэн байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч *******, ******* нар нь өмгөөлөгчөөсөө хууль зүйн туслалцаа авах шаардлагатай учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог этгээд бөгөөд шүүхээс нэхэмжлэгч нарын хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүднээс өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хамгийн боломжит нөхцөл, хугацаагаар хойшлуулсан боловч тэрээр үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй санаатай зайлсхийж байгаа, нэхэмжлэгч нарын хувьд эрхээ эдлэх талаар идэвхтэй байр сууринаас хандахгүй байгаа асуудлыг шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болгох боломжгүй гэж шүүх үзсэн.

Иймд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудаас хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болон нотлох баримтын шаардлага хангаагүй 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай шүүхийн шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай гүйцэтгэх хуудсаар шийдвэрлэсэн шийдвэрүүд болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдэд тусгагдсан мэдээллийн агуулгын талаар маргаагүй, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан талаар гомдол гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Харин маргааны агуулга нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай шүүхийн шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай гүйцэтгэх хуудсаар шийдвэрлэсэн шийдвэрүүдийн дагуу гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг тогтоосон үнэлгээтэй холбоотой байх тул талуудын маргаагүй дээрх баримтуудыг үнэн зөв баримт гэж шүүх үнэлэв.

*******, ******* нар нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан “*******-ийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №22-67 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй болно.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай 120м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0905001308, гэрчилгээний ******* дугаартай амралтын газрын байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай тус бүр нь 20.25м.кв талбайтай улсын бүртгэлийн *******, гэрчилгээний дугаартай 4 ширхэг амралтын байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай нэгж талбарын 17445398916117 дугаар бүхий 10.000 м.кв талбайтай, гэрчилгээний 000565493 дугаартай аялал жуулчлалын зориулалттай эзэмших газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлалтай нэгж талбарын 17446401271069 дугаар бүхий 900м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлалтай 196 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь нийт 298,042,781 төгрөгөөр үнэлсэн нь өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур, хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл байдал үүсгэж байгаа учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний төвийн *******-ийн 2022.05.06-ны өдрийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй түүнчлэн бидний амралтын газар нь бусад амралтын газраас байгалийн үзэсгэлэн болоод орчноор илүү тул амралтын газрын үнэ цэн болоод үнэлгээнд чухал нөлөө үзүүлж байдаг боловч үнэлгээ гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь үнэлгээг үндэслэлгүй гаргахад нөлөөлсөн байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, манай байгууллага хууль зөрчсөн зүйлгүй, нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээ гарсны дараа зөвшөөрөхгүй гэж маргаагүй, харин ч зөвшөөрч уг үнээс багагүй үнээр хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах хүсэлт гаргаж, хүсэлтээ шийдвэрлүүлээд явж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаад удаа дараа шалтаг хэлж шүүх хуралдааныг хойшлуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар удаашруулж байгаа гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан. Тиймээс нэхэмжлэлийг хариуцахгүй гэж мэтгэлцжээ.

Ийнхүү талуудын хооронд маргаант байдал үүссэн учир тэдний хоорондох маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай шүүхийн шийдвэрээр “... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хас банк ХХК, Д.Бямбасүрэн, ******* нарын хооронд байгуулсан 1400020372 дугаартай зээлийн гэрээ, 1400020372-1, 1400020372-2 дугаартай барьцааны гэрээнүүдийг цуцалж, хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 116,055,963 /нэг зуун арван зургаан сая тавин таван мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож,  Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай 120м.кв талбайтай улсын бүртгэлийн *******, гэрчилгээний ******* дугаартай амралтын газрын байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай тус бүр нь 20.25 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *******, гэрчилгээний дугаартай 4 ширхэг амралтын газрын байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Ташгайн бэлд байрлалтай нэгж талбарын 17445398916117 дугаар бүхий 10.000 м.кв талбайтай, гэрчилгээний 000565493 дугаартай аялал жуулчлалын зориулалттай эзэмших эрхтэй газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлалтай нэгж талбарын 17446401271069 дугаар бүхий 900м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0905000005, гэрчилгээний 000472466 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлалтай 196 м.кв талбайтай, улсын бүртгэлийн , гэрчилгээний 000501753 дугаартай хувийн сууц, дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар...” шийдвэрлэсэн байна.

 Уг шийдвэрийг гүйцэтгүүлэхээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн байх ба төлбөр төлөгч *******, ******* нарт ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулж, шийдвэрийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, холбогдон гарсан зардлыг төлүүлэх талаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна. /

Мөн шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч нартай уулзалт зохион байгуулж, төлбөрөө сайн дураар төлөх эсэх талаар тодруулахад ...сайн дураар төлөх боломжгүй... талаараа мэдэгдсэнийг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлдээ тусгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах...” гэж хуульчилсны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22130057/03, 22130057/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар шүүхийн шийдвэрт дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх тухай 22130057/04, 22130057/06 дугаартай мэдэгдлүүдийг төлбөр авагч нарт гардуулан өгчээ.

Харин төлбөр төлөгч *******, ******* нар нь мөн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хандан “...Тосонцэнгэл сум дахь Хас банкны салбарт 116,864,393 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тул *******, ******* нарын банкны дансыг хаахгүй байж өгнө үү...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураана” гэж хуульчилсан байх ба шийдвэр гүйцэтгэгч нь  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22130057/07, 22130057/08 дугаартай тогтоолуудаар хураах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгийн үнэлгээний *******-ий №22-67 тоот үнэлгээ гарсан байх ба үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн өдрөө төлбөр төлөгч *******, ******* нарт мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

Харин *******, ******* нар нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгийг 298,042,781 төгрөгөөс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналтай байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..." гэсэн хүсэлтийг гаргасан байх ба хөрөнгийн үнэлгээний *******-ий 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №22-67 тоот үнэлгээтэй маргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс төлбөр төлөгч нарын дээрх хүсэлтийг хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үнэлгээний компаниас үнэлэгдсэн үнээс багагүй үнээр хөрөнгөө худалдан борлуулах боломжийг олгож, энэ талаараа мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

Эдгээр үйл баримтууд нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын нэхэмжлэл, тайлбар, тэдгээрийн хамт хавсарган шүүхэд ирүүлсэн холбогдох нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “...төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэж тус тус хуульчилсан.

Тодруулбал, *******, ******* нар нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №22-67 тоот үнэлгээтэй танилцсан байх бөгөөд эс зөвшөөрсөн тохиолдолд 7 хоногийн дотор буюу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах байсан хэдий ч гомдлоо гаргаагүй байна.

Харин ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар өөрсдөд олгосон боломжийн дагуу үнэлгээгээр үнэлэгдсэнээс багагүй үнээр хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн байх бөгөөд дээрх бүх цаг хугацаанд үнэлгээний талаар маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Гэвч *******, ******* нар нь тэдний хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулах шийдвэр гарсны дараа хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж, тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлэх үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд очихгүй, нэхэмжлэлийг шүүхээс буцааж, дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааныг тодорхой, тодорхой бус шалтгаанаар удаа дараа хойшлуулах хүсэлтийг гаргаж байгаа нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилго бүхий үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан, ажиллагааны журам, дэс дараалал зөрчсөн, аль нэг талд үйлчилсэн талаар нэхэмжлэгч нараас гомдол гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд *******, ******* нараас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан “*******-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №22-67 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах үүднээс тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаартай “...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх...” агуулга бүхий захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт  хөрөнгийн үнэлгээтэй холбогдох гомдлыг шүүх шийдвэрлэхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулахаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр тус тус зохицуулсан тул нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгох нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан “*******-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №22-67 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.УРТНАСАН