Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2023/01214

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 0-р хороо, 000 мянгат 00 байр 00 тоотод оршин суух, М овогт Д-ын А /РД:ХА0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 00-р хороо горькийн 0-00 тоотод оршин суух, Х овогт Б-ийн Ц /РД:ЗП0000000/,

 

Хариуцагч: Х дүүрэг, 00 дугаар хороо, 0 гудамж, 3 тоотод оршин суух, Х толгой овогт Д-ийн Мөнхбат /РД:ЗП00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 00.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М ,

түүний өмгөөлөгчГ.У ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.А нь өөрийн худ ургийн дотно харилцааг үндэслэн 2018 оны 11 сарын 29-ны өдөр хариуцагч Б.Ц , Д.М нарт 11,500$ долларыг хүүгүйгээр, 2020 оны 05 сард буцаан төлөх нөхцөлтэйгөөр, буцаан төлөхдөө ам.доллароор төлөхөөр, мөн зээлдүүлсэн мөнгийг эргүүлэн төлөх асуудлыг Б.Ц нь хариуцахаар харилцан тохиролцож, энэ тухайгаа бичгээр баталгаажуулж, харилцан гарын үсэг зурсан байна. Энэхүү тохиролцооны дагуу миний бие 11,500 ам. Долларыг өгөхөд замаараа төгрөгт хөрвүүлээд аваад ирээч гэсний дагуу миний бие уг 11,500 ам.долларыг тухайн өдрийн ханшаар төгрөт хөрвүүлж, нийт 30,117,810 төгрөгийг хариуцагч нарт хүлээлгэж, өгсөн. Тхунай өдөр ам.долларын ханш 2,618 төгрөг байсан. Хариуцагч Б.Ц нь дээрх зээлийг өөрийн хүү Д.М ад байр худалдан авахад зориулж, бэлнээр авсан болохоо 2020 оны 04 сарын 09-ны өдөр дахин баталгаажуулж, гар баримт үйлдэн түүнийгээ нотариатаар баталгаажуулан нэхэмжлэгчид өгсөн байна. Өнгөрсөн хугацаанд хариуцагчийн хүү Д.М нь дараах байдлаар нийт 18,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны валютын ханшинд хөрвүүлбэл нийт 6443.7 ам доллар болж байгаа юм. Тухайлбал: 2019 оны 09 сарын 02-ны өдөр бэлнээр 4,000,000 төгрөг буюу 1497.1 ам.доллар (тухайн өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 2671.81 төгрөг), 2020 оны 04 сарын 15-ны өдөр дансаар 4,000,000 төгрөг 1437.8 ам.доллар (тухайн сарын Монгол банкны ханш дунджаар 1 ам.доллар 2781.94 төгрөг), 2020 оны 08 сарын 18-ны өдөр дансаар 10,000,000 төгрөг буюу 3508.8 ам.доллар (тухайн өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар нь 2849.9 төгрөг).

Нэхэмжлэгч нь дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 өвчний нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдал, хувийн харилцаа зэргийг харгалзан үзэж дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардахаа хойшлуулж байсан ба 2021 оноос эхлэн зээлийн төлбөрийг удаа дараа утсаар болон фэйсбүүк чатаар шаардсан боловч хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн түүний хүү Б. Мөнхбаттай холбогдож зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад төлнө, төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. Нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгийг банкны долларын дансанд байршуулан хадгалдаг байсан бөгөөд тэр хэвээр нь банкиндаа хадгалуулсан бол хүүний ашиг хүртэх байсан. Гэвч талууд зээлийн гэрээг хүүгүй байхаар харилцан тохиролцсон мөн буцаан төлөхдөө ам.доллар хэлбэрээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр тохирсон байдаг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 12 сарын 08-ны өдөр Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар 1 ам.доллар нь 3425.32 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих үлдэгдэл төлбөр болох 5056.3 доллар нь монгол мөнгөөр нийт 00,000,000 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 281, 282, 217.2-р зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-р зүйлүүдэд тус тус заасны дагуу хариуцагч Б.Ц ас зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт 5056,3 доллар буюу монгол мөнгөөр 00,000,000 төгрөгийг гаргуулан өгч нэхэмжлэгч Д.А-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь Б.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.А, Д.М нарын гаргасан 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нар доллар, мөнгө өгсөн гэж худал гүтгэлэг нь илэрч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа тул шалгалт, мөрдөн байцаалтын асуудал дуустал шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. Нэхэмжлэгч Д.А гэгч Монгол улсад байхгүй Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа нь тогтоогдсон гэжээ.

 

3. Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад түүнийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар гаргаагүй байна.

 

4.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, иргэний оршин суух хаягийн лавлагаа /хх-5/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-6-7/, Хас банк ХХК-ийн дансны хуулга /хх-8/, гар бичмэл /хх-9-10/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-11/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/18759 дугаар захирамж /хх-13/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар захирамж /хх-14/, зурвас /хх-15-16/, Монголбанкнаас зарласан ханш /хх-17-20/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

5. Хариуцагч нь Б.Ц нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт /ХХ-25/, хариу тайлбар /хх-26/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-39/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Ц , Д.М нарт холбогдуулан 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нартай 2018 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 11,500 ам.долларыг хүүгүйгээр, 2020 оны 05 сард буцаан төлөх нөхцөлтэйгөөр, буцаан төлөхдөө ам.доллароор төлөхөөр харилцан тохиролцож, зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нар нь уг зээлийн төлбөрөөс 6443.7 ам.доллартой тэнцэх 18,000,000 төгрөгийг төлсөн болно. Иймд үлдэх 5056,3 доллар буюу 00,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад түүнийг эс зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй, харин энэхүү маргаантай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх тайлбарыг ирүүлэн, уг тайлбараа нотлохоор Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 253 дугаартай гомдлын хариу гэх албан бичгийг ирүүлсэн байх боловч тус албан бичгээр энэхүү маргаантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд энэхүү нотлох баримтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлах байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч талын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Хэргийн 9 дүгээр талд авагдсан баримтад Д.А би 11,500 ам.долларыг Д-ийн М-д 11 сарын 29-д өгөв. 2020 оны 05 дугаар сард сүүлийн хугацаанд Д.А д өгөхөөр тохиров. Өгсөн Д.А авсан Д.М гэж гарын үсэг зурсан байхаас гадна Би энэ мөнгийг хариуцан хэлж, авч өгнөө Б.Ц гэж, мөн хэргийн 10 дугаар талд Мөнгө авсан тухай тодорхойлолт гэх баримт авагдсан байх ба уг баримтад Баттөмөр овогтой Цэрэнбямба би 2018 оны 11 дүгээр сарын 29-д Д.Сарнайгаас 11,500 ам.долларыг хүү Д.М ад байр авахад зориулж бэлнээр авсан болно. Баримт үйлдсэн Б.Ц гэж гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан байна.

4.2 Нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Д.М ад 11,500 ам.долларыг өгөхдөө тухайн өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн, нийт 30,117,810 төгрөгийг хүлээлгэн өгсөн, ...хариуцагч нар нь нэхэмжлэгчид буцаан 18,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан.

4.3 Хариуцагч нарт шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан, хэргийн оролцогчийн хувьд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан байх бөгөөд хэргийн 9,10 дугаар талд авагдсан баримтад зурагдсан гарын үсэг өөрийнх нь мөн эсэх талаар маргаагүй, энэ талаар ямар нэгэн тайлбар нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иймд шүүх хариуцагч нарыг дээрх баримтуудад зурагдсан гарын үсэг өөрийнх нь мөн болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсан тооцно гэжээ.

 

Хэргийн 9, 10 дугаар талд авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд 11,500 ам.доллар зээлүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь уг 11,500 ам.долларыг тухайн өдрийн ханшаар хөрвүүлж, хариуцагч нарт 30,117,810 төгрөгийг хүлээлгэн өгсөн, уг мөнгийг хариуцагч нар хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үнийн дүнг 30,117,810 төгрөг гэж үзэх нь дээрх хуульд нийцнэ.

 

7. Иймд Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчид 30,117,810 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэн эсэх талаар нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарыг дээрх зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбарыг гаргасан тул хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс 18,000,000 төгрөгийг төлж,, үлдэх 12,117,810 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

8.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нараас 12,117,810 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,201,635 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц , Д.М нараас 12,117,810 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.А д олгож, үлдэх 5,201,635 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц , Д.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 208,835 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.А д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ЭНХЗАЯА