Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/01912

 

 

 

 

 

 

 

                               2023        04          14

                   101/ШШ2023/01912

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:  “Д” ХХК /рд: /-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  “Б” ХХК /рд:/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  “А” ХХК /рд:/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  “Т” ХХК /рд:/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, энхтайваны өргөн чөлөө, Т групп ХХК-ийн хашаа хаягт оршин байрлах “Т ” ХХК /рд:/,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,832,988,810.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК, “Т ,,” ХХК нарын төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээл1: Зээлдэгч “Д” ХХК нь Хтай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ/СС201002018-11 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан 10.0 тэрбум төгрөгийг Мах хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар жилийн 15.0 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ/СС201002018-11-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-ээр Монгол банкны репо санхүүжилтийн зээлд жилийн 10.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай болгож шилжүүлсэн. “Зээлийн нэмэлт гэрээ”-ээр Монгол банкны репо санхүүжилтийн зээлд шилжүүлэхэд зээлийн дүн 10.0 тэрбум төгрөгийг гэрээнд заасны дагуу 4 хувааж буюу 3.0 тэрбум төгрөгийг 494025025 тоот, 3.0 тэрбум төгрөгийг 494024456 тоот, 3.0 тэрбум төгрөгийг 494025024 тоот, 1.0 тэрбум төгрөгийг 494025026 дугаар Хны дансанд бүртгэсэн болно. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗБ/СС201002018-11-1, №ЗБ/СС201002018-11-5, №ЗБ/СС201002018- 11-8, №ЗБ/СС201002018-11-25 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр дараах хөдлөх болон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Үүнд:

1.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай Д аймаг Д сум ,, баг хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байрлах  м.кв талбайтай махны ,,, зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

2.         Улсын бүртгэлийн ,,,, дугаартай Д аймаг Д сум ,, баг хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байрлах  м.кв талбайтай гурилын ,,, зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

3.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай, Д аймаг ,,, баг Өмнөд ,,, район хаягт байрлалтай  м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

4.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Б дүүрэг  хорооны нутаг дэвсгэрт байршилтай гараж, худалдааны төвийн барилга;

5.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Б дүүрэг  хорооны нутаг дэвсгэрт байршилтай  м.кв конторын зориулалттай 2 давхар барилга;

6.         Эрхийн улсын бүртгэлийн ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар;

7.         Эрхийн улсын бүртгэлийн ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар;

8.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран // Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байршилтай м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай,  давхар үл хөдлөх хөрөнгө;

9.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран // Энхтайваны өргөн чөлөө ,,, дугаар байр,  давхар тоот хаягт байршилтай  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

10.       Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран // Энхтайваны өргөн чөлөө ,,, дугаар байр, давхар тоот хаягт байршилтай  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

11.       “Д” ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийг барьцаалсан.

Зээл2: Зээлдэгч “Д” ХХК нь Хтай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ/СС211025013-10 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулан 9,330,399,184.14 (Есөн тэрбум гурван зуун гучин сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун наян дөрвөн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг Мах хөтөлбөрийн хүрээнд нөөцийн мах бэлтгэх зориулалтаар ХАА-г дэмжих зээлийн хүү жилийн 3.0 хувь, Банкны энгийн нөхцөлтэй зээлд 15.6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 12 сарын хугацаанд зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн ЗБ/СС211025013-10-1, ЗБ/СС211025013-10-3, ЗБ/СС211025013-10-5, ЗБ/СС211025013-10-8, ЗБ/СС211025013-10-11, ЗБ/СС211025013-10-30 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулан дараах хөдлөх болон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Үүнд:

1.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай Д аймаг Д сум ,, баг хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байрлах 2,880 м.кв талбайтай махны ,,, зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

2.         Улсын бүртгэлийн ,,,, дугаартай Д аймаг Д сум ,, баг хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байрлах 1,024 м.кв талбайтай гурилын ,,, зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

3.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай, Д аймаг ,,, баг Өмнөд ,,, район хаягт байрлалтай 52,644 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

4.         Улсын бүртгэлийн ,,,, дугаартай, Д аймаг Д сум ,,, ,,, район хаягт байршилтай м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга /тонн багтаамжтай/;

5.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай граж, худалдааны төвийн барилга;

6.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай  м.кв конторын зориулалттай 2 давхар барилга;

7.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар;

8.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай м.кв эзэмших эрхтэй газар;

9.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран // Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байршилтай м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай, В1 давхар үл хөдлөх хөрөнгө;

10.       Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран // Энхтайваны өргөн чөлөө ,,, дугаар байр,  давхар тоот хаягт байршилтай  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

11.       Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран // Энхтайваны өргөн чөлөө ,,, дугаар байр, давхар тоот хаягт байршилтай м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

12.       Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар;

13.       “Д” ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүнийг барьцаалсан.

Банкны зүгээс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №6/4335 тоот албан бичгээр “Д” ХХК-д зээлийн эргэн төлөлтөд үүссэн зөрчлийг арилгах шаардлагатай байгаа талаар мэдэгдэж, зөрчил арилгаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрийн зөрчлийг арилгаагүй тул шүүхэд хандаж байна. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ/СС201002018-11 тоот “Зээлийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ/СС211025013-10 тоот “Зээлийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй байна. Мөн зээлдэгч “Д” ХХК-ийн зээлийн барьцаанд гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээдийг хүсэлтээр ажиллагаанд татан оролцуулах боломжтой гэж үзэж байна. Зээлдэгч нь зээл зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

№ЗГ/СС201002018-11 тоот зээлийн гэрээ /түүний нэмэлт, өөрчлөлт/-ний тухайд:

Үндсэн зээл: 0.00 төгрөг;

Зээлийн үндсэн хүү: 45,531,907.86 (Дөчин таван сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун долоон төгрөг наян зургаан мөнгө) төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү: 6,928,451.53 (Зургаан сая есөн зуун хорин найман мянга дорвон зуун тавин нэгэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг;

Нийт: 52,460,359.39 (Тавин хоёр сая дорвон зуун жаран мянга гурван зуун тавин есөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.

№ЗГ/СС211025013-10 тоот зээлийн гэрээ /түүний нэмэлт, өөрчлөлт/-ний тухайд:

Үндсэн зээл: 9,330,399,184.14 (Есөн тэрбум гурван зуун гучин сая гурван зуун ерэн есөн мянга нэг зуун наян дөрвөн төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг;

Зээлийн үндсэн хүү: 429,116,266.70 (Дөрвөн зуун хорин есөн сая нэг зуун арван зургаан мянга хоёр зуун жаран зургаан төгрөг далан мөнгө) төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү: 20,902,500.14 (Хорин сая есөн зуун хоёр мянга таван зуун төгрөг арван дорвон мөнгө) төгрөг;

Нийт: 9,780,417,950.98 (Есөн тэрбум долоон зуун наян сая дорвон зуун арван долоон мянга есөн зуун тавин төгрөг ерэн найман мөнгө) төгрөг.

Зээлийн нийт өр төлбөр: 9,832,878,310.37 (Есөн тэрбум найман зуун гучин хоёр сая найман зуун далан найман мянга гурван зуун арван төгрөг гучин долоон мөнгө) төгрөг.

Нотариатын зардал: 110,500.00 (Нэг зуун арван мянга таван зуун төгрөг) төгрөг

Нэхэмжлэлийн шаардлага:

1.         Талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/СС201002018-11 тоот “Зээлийн гэрээ”, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ/СС211025013-10 тоот “Зээлийн гэрээ” тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагч “Д” ХХК-с зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 9,832,988,810.37 (Есөн тэрбум найман зуун гучин хоёр сая есөн зуун наян найман мянга найман зуун арван төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож өгнө үү.

2.         Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан дараах үл хөдлөх, хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Үүнд:

2.1       “Т ,,” ХХК-ийн өмчлөлийн:

1.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран // Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байршилтай м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай,  давхар үл хөдлөх хөрөнгө;

2.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран /,,,/ Энхтайваны өргөн чөлөө ,,, дугаар байр,  давхар тоот хаягт байршилтай  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

3.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран /,,,/ Энхтайваны оргөн чөлөө ,,, дугаар байр,  давхар тоот хаягт байршилтай  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө; 

2.2.      “Т” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн:

1.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 2537 м.кв эзэмших эрхтэй газар;

2.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар;

3.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар;

4.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай  м.кв талбайтай гараж, худалдааны төвийн барилга;

5.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай  м.кв конторын зориулалттай 2 давхар барилга;

2.3.      “Б” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн:

1.         Улсын бүртгэлийн ,,, дугаартай, Д аймаг Д сум ,, баг, хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байршилтай 2,880 м.кв талбайтай махны ,,, зориулалтай барилга /тоног төхөөрөмжийн хамт/;

2.         Улсын бүртгэлийн ,,,, дугаартай, Д аймаг Д сум ,, баг, хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байршилтай  м.кв талбайтай гурилын ,,, зориулалттай барилга /тоног төхөөрөмжийн хамт/;

3.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын №,,, дугаартай Д аймаг Д сум ,,, баг, А ,  тоот хаягт байрлах Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар;

4.         “Б” ХХК-ийн бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүн, борлуулалтын орлого болон дансны орлого;

5.         “Б” ХХК-ийн Мах болох малын гаралтай бүтээгдэхүүн, зарж борлуулахаар эзэмшиж буй бусад хөрөнгө, мах болон малын дайвар бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнээс олох орлого болон хүлээгдэж буй авлага;

6.         “Б” ХХК-ийн ирээдүйд дансаар болон бүх төрлийн борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгө, бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийг тус тус барьцаалсан.

7.         “Б” ХХК-ийн ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлого, харилцагчийн эзэмшилд буй худалдан борлуулахад бэлэн бараа, бүтээгдэхүүн, түүхий эд материал;

2.4.      “Д” ХХК-ийн өмчлөлийн

1          Улсын бүртгэлийн ,,,, дугаартай, Д аймаг Д сум ,,, ,,, районд байрлах  м.кв талбайтай / тонн багтаамжтай/ агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

2          “Д” ХХК-ийн бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүн, борлуулалтын орлого болон дансны орлого;

3          “Д ” ХХК-ийн Мах болох малын гаралтай бүтээгдэхүүн, зарж борлуулахаар эзэмшиж буй бусад хөрөнгө, мах болон малын дайвар бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнээс олох орлого болон хүлээгдэж буй авлагууд;

2.5.      “А” ХХК-ийн эзэмшлийн:

1.         Эрхийн улсын бүртгэлийн: ,,,, нэгж талбарын ,,, дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ,,, хороо Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газар.

 

1а. Зээлдэгч нь 2020.10.5-нд зээлийн гэрээ байгуулсан. 10 тэр бумыг мах хөтөлбөрт зориулж жилийн 15 хувийн хүүтэй авсан. 2021.4.23-нд зээлийн нэмэлт гэрээ байгуулж, хүүгийн хувийг өөрчилж 10.5 хувь болгож, хугацааг сунгасан. Уг гэрээнд заахдаа зээлийг 3 хувааж олгосон. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож  хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Нийт 11 эд хөрөнгийг барьцаалсан. Хөдлөх хөрөнгөд нь борлуулалтын болон дансны орлого, түүнчлэн үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг барьцаалсан. Дараа нь 2021.11.9-нд дахин зээлийн гэрээ байгуулж 9 330 399 184 төгрөгийг хөнгөлөлттэй  буюу жилийн 3 хувийн хүүтэйгээр хөдөө аж ахуй дэмжих зориулалтаар олгосон. Банк энэ зээлийг судлаад 3 хувийн боломжтой энэ хүүгээр боломжгүй бол энгийн нөхцөлөөр 15.6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээг 12 сарын хугацаагаар байгуулсан. Мөн барьцааны гэрээ байгуулсан. Нийт 13 барьцаа хөрөнгө байдаг бөгөөд зарим хөрөнгө нь өмнөх зээлтэй давхарддаг юм. Хөдлөх хөрөнгө нь дансны орлого, үлдэгдэл барааг барьцаалсан. Банк зээлийн гэрээ зөрчигдөж байгаа талаар удаа дараа шаардлага тавьсан боловч зөрчлөө арилгаагүй тул нэхэмжлэл гаргасан. Эхний гэрээний дагуу хүү 45 531 907.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 928 451.53 төгрөг, нийт 52 460 359.39 төгрөг, дараагийн гэрээнд үндсэн зээл 9 330 399 184.14 төгрөг, хүүд 429 116 266.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20 902 500.14 төгрөг, нийт 9 780 417 950.98 төгрөг, бүгд 9 832 878 310.37 төгрөг болон нотариатын зардал 110 500 төгрөгийг нэмээд 9 832 988 810.37 төгрөг нэхнэ. Мөн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Хүүг 2022.8.31-ны өдрөөр тооцсон гэв.

 

2.         Хариуцагч “Д” ХХК нь шүүхэд, түүний өмгөөлөгч С. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хнаас гаргасан нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүх дээр явагдаж байна. Банкны зүгээс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/СС201002018-11 тоот зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ/СС211025013-10 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийтдээ 9,832,988,810.37 /есөн тэрбум найман зуун гучин сая есөн зуун наян найман мянга найман зуун арван төгрөг гучин долоон мөнгө/ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар № ЗБ/СС201002018-11-1, № ЗБ/СС201002018-11-5, № ЗБ/СС201002018-11-8, № ЗБ/СС201002018-11-25, № ЗБ/СС211025013-10-1, № ЗБ/СС211025013-10-3, № ЗБ/СС211025013-10-5, № ЗБ/СС211025013-10-8, № ЗБ/СС211025013-10-11, № ЗБ/СС211025013-10-30 тоот  барьцааны гэрээнүүдийн нийт 19 нэр төрөл бүхий барьцааны зүйл болох эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдах шийдвэрт тусгуулахаар тухайн хүсэлтийг гаргасан байна. Тухайн нэхэмжлэлийг манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр манай компани нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн СС20Ю02018-11 тоот зээлийн гэрээг байгуулж 10.0 арван тэрбум төгрөгийн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЗГ/СС211025013-10 тоот зээлийн гэрээг байгуулж 9,330,399,184.14 төгрөгийн зээлүүдийг “Мах бэлтгэх” зориулалтаар авсан гэх боловч эдгээр зээлүүдийг бодитойгоор авч, зориулалтын дагуу авч ашиглаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Хны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2а. Гуравдагч этгээд нь эвлэрээд гэрээ яригдаж ажлын хэсэг байгуулсан. Бид маргаагүй эвлэрэх талаар л яриад байгаа. Сая хөгжлийн банкны асуудлаар үргэлжилсэн үйлдэл байдаг юм. Эвлэрэх гэдэг нь олон жил бараг 150 тэр бумын асуудлаар хамтран ажилласан. Т, Т ,, нь эвлэрчихсэн тул үлдэх оролцогчид эвлэрэх гээд байгаа юм. А ХХК-ийн газраар үүрэг гүйцэтгэгдэх гэж байгаа юм. Эвлэрэх боломжийг олгож өгнө үү. Банктай эвлэрэх гээд байгаа учир нь хөгжлийн банкны хэрэгт асуудлаа шийдэх гээд байгаа юм. Маш олон гэрээ байгаа тул нэг мөсөн эвлэрээд шийдэх талаар яриад байгаа юм. Гэрээ нь анхнаасаа хөнгөлөлттэй нөхцөл буюу стандарт нөхцөл харагдаж байна. Гэрээний хугацаа дуусахад хүү нэмэгдэхээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус юм. Зээл нь зориулалтын бусаар ашиглагдаж зээлийг зээлээр хааж байгаа юм. Дансны гүйлгээг харахаар дандаа өмнө зээлийн данс уруу орж байгаа юм. Эвлэрнэ гэж бодоод хүлээцтэй байсан юм. Банк нь зээлийг зориулалт бусаар зарцуулбал зээлийн гэрээг цуцалдаг. Гэтэл банк зээлийг өөрөө бусад зээлд нь авчихсан байгаа нь зээлийн дансны хуулганаас харагдаж байгаа юм гэв.

 

3.         Хариуцагч болон гуравдагч этгээд “Т” ХХК, “Т ,,” ХХК нарын төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүн их өндөр байгаа юм. Иймд талуудын нягтлангууд уулзаад тооцоо нийлэх талаар яригдаж байгаа тул эвлэрэх саналтай байгаа юм. Д меат нь Бийн охин компани юм. Уулзалтаар эвлэрэл яригдаж байгаа юм. Ах дүүгийн хамааралтай хүмүүсийн компани юм. Барьцаа хөрөнгүүд нь бүгд давхар барьцаалагдсан байдаг юм. Ирээдүйд бий болох хөрөнгөө хүртэл барьцаалсан байдаг. Хөрөнгөө үнэлэхэд 65 тэр бумын үнэлгээ гардаг. Т ,,гийн барилга болон А-н газрыг өгөөд эвлэрэх талаар яригдаж байгаа тул эвлэрэх саналаа дэмжиж байгаа гэв.

 

4.         Гуравдагч этгээд “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нягтлан бодогч тул өмгөөлөгчтэй оролцоно. А-н газрыг барьцаалсан байгаа юм. Уг газрыг Т, Т ,,гийн эвлэрэлд шилжүүлэх гэж байгаа тул нэхэмжлэгчийн өөрт нь холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

5.         Хэргийн оролцогчид нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.

5а. Нэхэмжлэгчээс “Д” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар /хх14/, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/СС201002018-11 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх15-18/, “Д” ХХК-ийн депозит дансны хуулга /хх19-20/, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ/СС201002018-11-1 дугаар зээлийн нэмэлт гэрээний хуулбар 2 ширхэг /хх21-26/, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗБ/СС201002018-11-1, ЗБ/СС201002018-11-5, ЗБ/СС201002018-11-8, ЗБ/СС201002018-11-25 дугаар барьцааны гэрээний хуулбар /хх27-44/, “Д” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/09 дугаартай тогтоолын хуулбар /хх45/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн ЗГ/СС211025013-10 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх46-48/, “Д” ХХК-ийн депозит дансны хуулга /хх49/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн ЗБ/СС211025013-10-1, ЗБ/СС211025013-10-3, ЗБ/СС211025013-10-5, ЗБ/СС211025013-10-8, ЗБ/СС211025013-10-11, ЗБ/СС211025013-10-30 дугаар барьцааны гэрээний хуулбар /хх50-75/, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлийн хуулбар /хх76/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээнүүдийн хуулбар /хх77, 78, 85, 86, 87, 88/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх79/, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар /хх80/, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээний хуулбар /хх81, 82, 83, 84, 89/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол 4 ширхэг /хх90-93/, нотариатад төлбөр төлсөн баримт /хх94/, “Д” ХХК-ийн зээлийн дансны хуулга /хх143-149/

5б. Хариуцагчаас “Д” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5 дугаартай тогтоолын хуулбар /хх107/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 9,793,785,885.67 төгрөг гаргуулж, үлдэх 39,202,924.70 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны гэрээний зүйлүүдийн зарим хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зарим хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 9,832,988,810.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “Д” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн гэрээ байгуулсан боловч бодитоор зээл олгогдоогүй гэж маргасан боловч шүүх хуралдаанд түүний төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч С.Б нар нь зээлийн гэрээний дагуу хийгдсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, барьцаа хөрөнгөний асуудлаар эвлэрэх санал яригдаж байгаа гэж тайлбарласан.

 

4.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК, “Т ,,” ХХК нарын төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Т ,,” ХХК-н өмчлөлийн барилга болон “А” ХХК-н эзэмшлийн газрыг төлбөрт тооцож өгөхөөр яригдаж байгаа гэж тайлбарласан.

 

5.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-н төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эзэмшлийн газрыг “Т” ХХК болон “Т ,,” ХХК нарт холбогдох өөр хэргийн эвлэрлийн гэрээгээр төлбөрт тооцсон тул энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг уг газраар хангах боломжгүй гэж маргаж байна.

 

6.         Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/СС201002018-11 дугаар, 10,000,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг жилд 15 хувь, сард 1.25 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 12 сарын хугацаатайгаар байгуулжээ. Мөн гэрээний 3.3-т зааснаар зээлдэгч нь барьцааны зүйлийг бусдад давхар барьцаалах болон зээлийг зориулалтын бусаар ашиглавал хүүг жилийн 30 хувь, сарын 2.5 хувиар тооцохоор тохиролцсон байна. /хх15-18/

6а. Зээлийн гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 10,000,000,000 төгрөгийн зээл олгогдсон болох нь Х дахь хариуцагчийн депозит болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийн зээл олгогдоогүй гэх тайлбар үндэслэлгүй. /хх19, 146/

6б. Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дээрх зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хүүг жилийн 10.5 хувь болгож, хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд хүүг жилийн 15 хувиар тооцохоор тохиролцсон байна. /хх21-22/

6в. Ийнхүү зээлийн гэрээний хүүг хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх хугацаатай холбогдуулан харилцан тохиролцож тогтоож байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцэх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээний стандарт нөхцөл зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

 

7.         Зохигчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр ЗГ/СС211025013-10 дугаар, 9,330,399,184.14 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 12 сарын хугацаатайгаар байгуулсан. Зээлийн зориулалтыг мал, мах бэлтгэж, нөөцлөх үйлдвэр бүхий хуулийн этгээдэд шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх гэж тодорхойлсон. Улмаар гэрээний 3.4, 3.5, 3.6-д зааснаар хүүг Засгийн газраас хариуцаж төлөх мөнгөн хөрөнгийг ноолуур бэлтгэх, хаврын тариалалтын зээлийн хувьд 7.65 хувь, ХАА-г дэмжих зээлийн хувьд жилийн 3 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилийн 0.6 хувь, банкны энгийн нөхцөлтэй зээлийн хүүг жилийн 15.6 хувь, нэмэгдүүлсэн хүүг 3.12 хувь, харин барьцааны зүйлийг бусдад давхар барьцаалсан тохиолдолд хүүг жилийн 30 хувь, нэмэгдүүлсэн хүүг жилийн 3 хувь байхаар тохиролцсон байна. /хх46-48/

7а. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 9,330,399,184.14 төгрөгийн зээл олгогдсон болох нь Х дахь хариуцагчийн депозит болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийн зээл олгогдоогүй гэх тайлбар үндэслэлгүй. /хх49, 149/

 

8.         Нэхэмжлэгч нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байна. Энэ төрлийн гэрээгээр зээлдүүлэгч зээл олох, зээлдэгч нь зээл, хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

9.         Нэхэмжлэгч нь зээл тус бүрд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэхүү тооцооллын талаар хэргийн оролцогчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч болон гуравдагч этгээд нар энэхүү тооцооллыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /хх90-93/

9а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмаар явагдах тул хэргийн оролцогчдын маргааны зүйлийг шүүх нотлох шаардлагагүй юм.

9б. Хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийг зориулалтын бусаар буюу өмнө олгогдсон зээлийг хаахад зарцуулсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хэрэв өмнөх зээлийг хаасан үйл явдал болсон бол өөрийн дансны хуулгыг гаргах замаар энэхүү тайлбараа нотлох боломжтой байсныг дурдах нь зүйтэй.

 

10.       Нэхэмжлэгчээс ирүүлсэн хэргийн оролцогчид маргаагүй зээлийн тооцооллоос үзэхэд ЗГ/СС201002018-11 дугаар зээлийн гэрээний хувьд хүүд 12,737,387.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 520,047.37 төгрөг нийт 13,257,434.69 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна. Цаашлаад ЗГ/СС211025013-10 дугаар зээлийн гэрээний хувьд тооцооллыг 9,330,399,184.14 төгрөгөөр болон 3,000,000,000 төгрөгөөр 2 удаа гаргасан нь давхардаж тооцогдсон байх тул бүхэл дүнгээс бодогдсон тооцооллыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нь зүйтэй. Уг тооцооллоор үндсэн зээлд 9,330,399,184.14 төгрөг, хүүд 429,116,266.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 20,902,500.14 төгрөг, нийт 9,780,417,950.98 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна. /хх90-93/

 

11.       Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын ажлын хөлсөнд 110,500 төгрөг төлсөн болох нь хэргийн 94 дүгээр талд байх баримтаар тогтоогдож байна.

 

12.       Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид мэдэгдэж байсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6/4335 дугаар албан тоотын хуулбараар тогтоогдсон. /хх76/

 

13.       Эдгээрийг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 9,793,785,885.67 /13,257,434.69+9,780,417,950.98+110,500/ төгрөг гаргуулж, үлдэх 39,202,924.70 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14.       Зохигчид болон гуравдагч этгээд нар зээлийн гэрээ байгуулах үед үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээнүүд байгуулсан.

 

14а. ЗГ/СС201002018-11 дугаар зээлийн гэрээний хувьд:

•           ЗБ/СС201002018-11-1 дугаар барьцааны гэрээгээр Д аймаг, Д сум, ,, баг, хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байрлах,  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, махны ,,, зориулалтай барилга, тоног төхөөрөмжийн хамт, тус хаягт байрлах  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,,, дугаарт бүртгэгдсэн, гурилын ,,, зориулалтай барилга, тоног төхөөрөмжийн хамт, Д аймаг, Д сум, ,,, баг, А тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар бүртгэгдсэн,  м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан. /хх27-28/

Барьцааны гэрээний зүйл нь “Б” ХХК-н өмчлөл, эзэмшилд байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаар гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон./хх86, 85, 84/

Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон.

•           ЗБ/СС201002018-11-5 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн гараж, худалдааны төвийн зориулалттай, барилга, Баянзүрх дүүрэг ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай, конторын зориулалттай 2 давхар барилга, Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. /хх33-34/

Барьцааны гэрээний зүйл нь “Т” ХХК-н өмчлөл, эзэмшилд байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн  дугаар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  дугаар, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээний хуулбаруудаар тус тус тогтоогдсон. /хх80, 79, 83, 81/

Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон.

•           ЗБ/СС201002018-11-8 дугаар барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг ,,, хороо Улаанхуаран /,,,/ Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай, В1 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 2 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. /хх37-38/

Барьцааны гэрээний зүйл нь “Т ,,” ХХК-н өмчлөлд байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх78, 77, 88/

Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон.

•           ЗБ/СС201002018-11-25 дугаар барьцааны гэрээгээр хариуцагч “Д” ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүнийг барьцаалсан. /хх43-44/

 

14б. ЗГ/СС201002018-11 дугаар зээлийн гэрээний хувьд:

•           ЗБ/СС211025013-10-1 дугаар барьцааны гэрээгээр дээрх ЗБ/СС201002018-11-1 дугаар барьцааны гэрээний зүйл болох өмчлөх эрхтэй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй 1 ширхэг газрыг барьцаалсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон. /хх50-51/

•           ЗБ/СС211025013-10-3 дугаар барьцааны гэрээгээр Д аймаг, Д сум, ,,, ,,, районд байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,, дугаарт бүртгэгдсэн, м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. /хх56-57/

Барьцааны гэрээний зүйл нь “Д” ХХК-ийн өмчлөлд байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дүгээр гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх87/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон.

•           ЗБ/СС211025013-10-5 дугаар барьцааны гэрээгээр дээрх ЗБ/СС201002018-11-5 дугаар барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн гараж, худалдааны төвийн зориулалттай, барилга, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай, конторын зориулалттай 2 давхар барилга, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. /хх62-63/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон.

•           ЗБ/СС211025013-10-8 дугаар барьцааны гэрээгээр дээрх ЗБ/СС201002018-11-8 дугаар барьцааны гэрээний зүйл болох дугаар давхарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. /хх66-67/

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон.

•           ЗБ/СС211025013-10-11 дүгээр барьцааны гэрээгээр Баянзүрх дүүрэг, ,,, хороо Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. /хх72-73/

Барьцааны гэрээний зүйл нь “А” ХХК-ийн эзэмшилд байсан болох нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх89/

Гэвч энэхүү гэрээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д зааснаар бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр болоогүй байна.

•           ЗБ/СС211025013-10-30 дугаар барьцааны гэрээгээр дээрх ЗБ/СС201002018-11-25 дугаар барьцааны гэрээнд заасан хариуцагч “Д” ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүнийг барьцаалсан. /хх74-75/

 

15.       Дээрхээс үзэхэд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр барьцааны гэрээгээр барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

15а. Харин хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны гэрээ нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасанд нийцэхгүй, өөрөөр хэлбэл тодорхой бус байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй. Мөн энд махны болон гурилын ,,, тоног төхөөрөмж хамаарна.

 

16.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүх эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч “Д” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт нийт 9,793,785,885.67 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,202,924.70 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “Б” ХХК-н өмчлөл, эзэмшлийн Д аймаг, Д сум, ,, баг, хуучнаар “Д ,,,” ХК-ийн хашаанд байрлах,  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, махны ,,, зориулалтай барилга, тус хаягт байрлах  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,,, дугаарт бүртгэгдсэн, гурилын ,,, зориулалтай барилга, Д аймаг, Д сум, ,,, баг, А тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар бүртгэгдсэн,  м.кв талбайтай газар, “Т” ХХК-н өмчлөл, эзэмшлийн Баянзүрх дүүрэг, ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн гараж, худалдааны төвийн зориулалттай барилга, Баянзүрх дүүрэг ,,, хорооны нутаг дэвсгэрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай, конторын зориулалттай 2 давхар барилга, Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн ,,, хороо хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, “Т ,,” ХХК-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг ,,, хороо, Улаанхуаран /,,,/ Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,   м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай,  давхарт байрлах үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 2 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, “Д” ХХК-ийн өмчлөлийн Д аймаг, Д сум, ,,, ,,, районд байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,,, дугаарт бүртгэгдсэн,  м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үлдэх “Б” ХХК-н өмчлөлийн махны болон гурилын ,,, тоног төхөөрөмж, хариуцагч “Д” ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүн, “А” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, ,,, хороо Энхтайваны өргөн чөлөө ,,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын ,,, дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай  м.кв эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 49,393,094.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,197,079.42 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД