Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01359

 

 

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01912 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч ДМ ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,832,988,810 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр, гуравдагч этгээдТ ХХК,Т плаза ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, гуравдагч этгээд А ХХК-ийн төлөөлөгч Б.Ганчимэг, гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагч болон гуравдагч этгээд Б ХХК,Т ХХК, Т плаза ХХК-ийн өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч ДМ ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №ЗГ/СС201002018-11 тоот зээлийн гэрээ байгуулж, 10.0 тэрбум төгрөгийг Мах хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар жилийн 15.0 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээнд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрчлөлт оруулж, зээлийг Монгол банкны репо санхүүжилтийн зээлд шилжүүлж, жилийн хүүг 10.5 хувь, хугацааг 24 сар болгож өөрчилсөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, дараах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1)  Улсын бүртгэлийн Ү-2003009470 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг хуучнаар Дархан импекс ХК-ийн хашаанд байрлах 2,880 м.кв талбайтай махны үйлдвэрийн зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

2)  Улсын бүртгэлийн Ү-2003009471 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг хуучнаар Дархан импекс ХК-ийн хашаанд байрлах 1,024 м.кв талбайтай гурилын үйлдвэрийн зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

3)  Эрхийн улсын бүртгэлийн: Э-2003000283, нэгж талбарын 4505100098 дугаартай, Дархан-Уул аймаг 13 дугаар баг Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлалтай 52,644 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

4)  Улсын бүртгэлийн Ү-2204008834 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай гарааш, худалдааны төвийн барилга;

5)  Улсын бүртгэлийн Ү-2204014721 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 960 м.кв конторын зориулалттай 2 давхар барилга;

6)  Эрхийн улсын бүртгэлийн Э-2204004470, нэгж талбарын 1331200705 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 3,454 м.кв эзэмших эрхтэй газар;

7)  Эрхийн улсын бүртгэлийн Э-2204004378, нэгж талбарын 1331200703 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 2,537 м.кв эзэмших эрхтэй газар;

8)  Улсын бүртгэлийн Ү-2204042744 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө 30/2 тоот хаягт байршилтай 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай, В1 давхар үл хөдлөх хөрөнгө;

9)  Улсын бүртгэлийн Ү-2204093545 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө 30/2 дугаар байр, 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

10)      Улсын бүртгэлийн Ү-2204093544 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө 30/2 дугаар байр, 2-р давхар тоот хаягт байршилтай 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

11)      ДМ ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийг тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч ДМ ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан ЗГ/СС211025013-10 тоот зээлийн гэрээгээр 9,330,399,184.14 төгрөгийг Мах хөтөлбөрийн хүрээнд нөөцийн мах бэлтгэх зориулалтаар Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүү жилийн 3 хувийн, банкны энгийн нөхцөлтэй зээлийн хүү 15.6 хувийн байхаар харилцан тохиролцож 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, дараах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1)      Улсын бүртгэлийн Ү-2003009470 дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг хуучнаар Дархан импекс ХК-ийн хашаанд байрлах 2,880 м.кв талбайтай махны үйлдвэрийн зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

2)      Улсын бүртгэлийн Ү-2003009471 дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг хуучнаар Дархан импекс ХК-ийн хашаанд байрлах 1,024 м.кв талбайтай гурилын үйлдвэрийн зориулалттай барилга, тоног төхөөрөмжийн хамт;

3)      Эрхийн улсын бүртгэлийн: Э-2003000283, нэгж талбарын 4505100098 дугаартай, Дархан-Уул аймаг 13 дугаар баг Өмнөд үйлдвэрийн район хаягт байрлалтай 52,644 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар;

4)      Улсын бүртгэлийн Ү-2003015483 дугаартай, Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар Үйлдвэрийн район хаягт байршилтай 8,463 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга /3000 тонн багтаамжтай/;

5)      Улсын бүртгэлийн Ү-2204008834 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай грааш, худалдааны төвийн барилга;

6)      Улсын бүртгэлийн Ү-2204014721 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 960 м.кв конторын зориулалттай 2 давхар барилга;

7)      Эрхийн улсын бүртгэлийн: Э-2204004470, нэгж талбарын 1331200705 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 3,454 м.кв эзэмших эрхтэй газар;

8)      Эрхийн улсын бүртгэлийн: Ү-2204004378, нэгж талбарын 1331200703 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо хаягт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 2537 м.кв эзэмших эрхтэй газар;

9)      Улсын бүртгэлийн Ү-2204042744 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8-р хороо Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө 30/2 тоот хаягт байршилтай 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай, В1 давхар үл хөдлөх хөрөнгө;

10)   Улсын бүртгэлийн Ү-2204093545 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө 30/2 дугаар байр, 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

11)   Улсын бүртгэлийн Ү-2204093544 дугаартай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө 30/2 дугаар байр, 2 дугаар давхар тоот хаягт байршилтай 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

12)   Эрхийн улсын бүртгэлийн: Э-2204000391, нэгж талбарын 1331200578 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8-р хороо Энхтайваны өргөн чөлөө 30/2 тоот хаягт байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 13156 м.кв эзэмших эрхтэй газар;

13)   ДМ ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүнийг барьцаалсан.

1.3. Банкны зүгээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 6/4335 тоот албан бичгээр ДМ ХХК-д зээлийн эргэн төлөлтөд үүссэн зөрчлийг арилгах шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зөрчил арилаагүй байна.

1.4. Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний зээлийн гэрээний хувьд, үндсэн зээл 0.00 төгрөг; зээлийн хүү 45,531,907.86 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 6,928,451.53 төгрөг; нийт 52,460,359.39 төгрөгийн,

Хоёр дахь зээлийн гэрээний хувьд, үндсэн зээл 9,330,399,184.14 төгрөг; үндсэн хүү 429,116,266.70 төгрөг; нэмэгдүүлсэн хүү: 20,902,500.14 төгрөг; нийт 9,780,417,950.98 төгрөг, хоёр зээлийн гэрээний нийт үүрэгт 9,832,878,310.37 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/СС201002018-11 тоот зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/СС211025013-10 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, хариуцагч ДМ ХХК-аас зээлийн үндсэн төлбөр, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 9,832,988,810.37 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч банк нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр СС20Ю02018-11 тоот зээлийн гэрээ байгуулж 10.0 тэрбум төгрөгийн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ/СС211025013-10 тоот зээлийн гэрээ байгуулж 9,330,399,184.14 төгрөгийн зээлүүдийг мах бэлтгэх зориулалтаар зээлдүүлсэн гэх боловч гэрээний зүйлийг бодитойгоор шилжүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2.2. Гэрээний хугацаа дуусахад хүү нэмэгдэхээр гэрээнд заасан тул зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус юм. Зээл нь зориулалтын бусаар ашиглагдаж зээлийг зээлээр хааж байгаа. Банк зээлийг зориулалт бусаар зарцуулбал зээлийн гэрээг цуцлах журамтай боловч банк зээлийг бусад зээлд татсан нь зээлийн дансны хуулгаас харагдана гэжээ.

3. Гуравдагч этгээдТ ХХК,Т плаза ХХК-ийн тайлбарын агуулга: Барьцааны хөрөнгүүд нь бүгд давхар барьцаалагдсан бөгөөд ирээдүйд бий болох хөрөнгийг мөн барьцаалсан. Нийт хөрөнгүүд 65 тэрбумаар үнэлэгдсэн.Т плаза ХХК-ийн барилга болон Авто хорин найм ХХК-ийн газрыг өгөөд эвлэрэх саналаа дэмжиж байна гэжээ.

4. Гуравдагч этгээд Авто хорин найм ХХК-ийн тайлбарын агуулга: Авто хорин найм ХХК-ийн барьцаалсан газрыгТ ХХК,Т плаза ХХК-ийн эвлэрэлд шилжүүлэх гэж байгаа тул нэхэмжлэгчид холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч ДМ ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,793,785,885.67 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,202,924.70 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1- дэх хэсэгт зааснаар хариуцагч ДМ ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б ХХК-н өмчлөл, эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, хуучнаар Дархан импекс ХК-ийн хашаанд байрлах, 2,880 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009470 дугаарт бүртгэгдсэн, махны үйлдвэрийн зориулалтай барилга, тус хаягт байрлах 1,024 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009471 дугаарт бүртгэгдсэн, гурилын үйлдвэрийн зориулалтай барилга, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, Ардын хувьсгалын өргөн чөлөө тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2003000283 дугаар бүртгэгдсэн, 52,644 м.кв талбайтай газар,Т ХХК-н өмчлөл, эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 8-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008834 дугаарт бүртгэгдсэн гараж, худалдааны төвийн зориулалттай барилга, Баянзүрх дүүрэг 8-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014721 дугаарт бүртгэгдсэн, 960 м.кв талбайтай, конторын зориулалттай 2 давхар барилга, Баянзүрх дүүргийн 8-р хороо хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Э-2204004378 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын №1331200703 дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 2,537 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 8-р хороо хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2204004470 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын №1331200705 дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 3,454 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,Т плаза ХХК-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг 8-р хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө 30/2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042744 дугаарт бүртгэгдсэн, 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний барилга зориулалттай, В1 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093545 дугаарт бүртгэгдсэн, 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093544 дугаарт бүртгэгдсэн, 3,817.8 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, 2 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, ДМ ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р Үйлдвэрийн районд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015483 дугаарт бүртгэгдсэн, 8,463 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үлдэх Б ХХК-н өмчлөлийн махны болон гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, хариуцагч ДМ ХХК-ийн борлуулалтын болон дансны орлого, бүх төрлийн бараа, бэлэн бүтээгдэхүүн, Авто хорин найм ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо Энхтайваны өргөн чөлөө 30/2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2204000391 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын №1331200578 дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалттай 13,156 м.кв эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 49,393,094.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,197,079.42 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх талуудыг эвлэрэх боломжоор хангаагүй. Нэхэмжлэлийн үнийн дүн, шаардлага тодорхой бус байсан бөгөөд тухайн үнийн дүн болон шаардлагыг тодорхой болгож, талууд эвлэрэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжилж буй үнийн дүнг тодорхой болгохын тулд талууд тооцоо нийлэх ёстой. Гуравдагч этгээдүүд болохТ ХХК,Т плаза ХХК-ийн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэргийн маргаан тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан төдийгүй банк болон гуравдагч этгээд буюу /хариуцагч/ хооронд эвлэрэн хэлэлцэж, барьцааны хөрөнгүүдийг Худалдаа хөгжлийн банкны нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцох ажиллагаа явагдаж байгааг тайлбарласаар байтал ДМ ХХК-д холбогдох маргааныг шийдвэрлэсэн.

6.2. Гуравдагч этгээд Авто хорин найм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах, хууль ёсны эрхээ хамгаалуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралд оролцох, хэргийн материалтай танилцах боломжийг олгоогүй. Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрх ноцтой зөрчигдсөн.

6.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болохТ плаза ХХК,Т ХХК, Б ХХК-иудын барьцааны зүйл болох хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэхдээ барьцаалуулагч өмчлөгч нарыг хариуцагчаар оролцуулаагүй атлаа, хөрөнгийг нь албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3, 29.3, 29.4, 29.5-д заасан журамтай нийцэхгүй.

6.4. Шийдвэрт тусгагдсан 9.793,785,885.67 төгрөг нь аль аль зээлийн гэрээний дүн болох эсвэл өмнөх зээлийн гэрээний үнийн дүнг багасгаж шинээр зээлийн гэрээ байгуулсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/СС20Ю02018-11 тоот зээлийн гэрээний үнийн дүн болох 10.0 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашиглах бололцоо олгоогүй, харин өмнөх зээлийн өр төлбөрийг барагдуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнээгүй. Нэхэмжлэгч нь тухайн 10.0 тэрбум төгрөгийг зээлдэгч ДМ ХХК-ийн харилцах дансанд шилжүүлсэн, тухайн компани зориулалтын дагуу зарлагын гүйлгээ хийсэн эсэх талаарх баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

6.5. Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг батлах эрхгүй этгээд буюу ДМ ХХК,Т ХХК,Т плаза ХХК, Авто хорин найм ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б ХХК-ийн захирал М.Цэцэгмаа баталсан нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг алдагдуулж байгааг шүүх анзаараагүй.

6.6. Зохигчид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсан адил төрлийн үйл баримт бүхий хэд хэдэн хэрэгт оролцож байгаа, тухайн үйл баримтууд харилцан хамааралтайн хувьд хэргүүдийг нэгтгэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Гуравдагч этгээд Б ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүх гуравдагч этгээд Авто хорин найм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй. Шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Б ХХК-д мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, хэргийн материал танилцуулаагүй, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй. Талуудад эвлэрэх боломж олгоогүй.

7.2. Барьцаалуулагчийг хариуцагчаар бус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж улмаар хөрөнгийг нь албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Гуравдагч этгээдТ плаза ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэйТ Плаза" ХХК-д холбогдох иргэний маргаан тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд талууд удаа дараа эвлэрэн хэлэлцэх талаар тайлбарласан боловч эвлэрэх боломжоор хангаагүй.

8.2. 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №ЗГ/СС201002018-10 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №ЗБ/СС211025013-10-8 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээрТ Плаза ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан бөгөөд уг гэрээгТ плаза ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.Цэцэгмаа баталсан тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. Иймд шийдвэрээсТ Плаза ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Гуравдагч этгээдТ ХХК-ийн гомдлын агуулга:

9.1. 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №ЗГ/СС201002018-10 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №ЗБ/СС211025013-10-5 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээрТ ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан бөгөөд уг гэрээгТ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.Цэцэгмаа баталсан тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. Иймд шийдвэрээсТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Гуравдагч этгээд нь санаатайгаар хугацаа авч, давж заалдах гомдол гаргаж байна. ХХБ ХХК 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ДМ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 10,000,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн нэмэлт гэрээгээр Монгол банкны репо санхүүжилтийг бүртгэсэн. Тус санхүүжилтийг бүртгэхдээ зээлийн гэрээнд 3,000,000,000 төгрөгөөр 3 удаа, 1,000,000,000 төгрөгөөр 1 удаа дахин санхүүжилт хийж бүртгэхээр заасан. Зээл олгосон үнийн дүнг 4 хувааж бүртгэсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу харилцагчийн дансанд зээлийн мөнгө олгогдсон бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн хүү 10.5 болж шилжсэн. Хариуцагч зээлийг зээлээр хаасан гэж маргадаг боловч ХХБ ХХК зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 9,330,399,184.14 төгрөгийг зээлийг олгосон бөгөөд өмнөх зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг давхар барьцаалсан. Барьцаа хөрөнгийг давхар барьцаалж болохгүй талаар хуулийн зохицуулалт байхгүй. ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй бусад маргаан нь тусдаа зээлийн гэрээний дагуу шаардсан тул нэгтгэх үндэслэлгүй. Гуравдагч этгээдүүд зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэж байсан тул хариуцагчаар оролцуулах шаардлагагүй тул хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2.   Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч ДМ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,832,988,810 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талуудын хооронд дараах нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагджээ.

3.1.  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/СС201002018-11 дугаартай зээлийн гэрээгээр банк нь 10,000,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр,

3.2.  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/СС211025013-10 дугаартай зээлийн гэрээгээр банк нь 9,330,399,184 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

4.   Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар зээлдэгч компани нь өөрийн болон Б ХХК,Т ХХК,Т плаза ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахаар тохиролцож барьцааны гэрээ байгуулагдсан байна.

 

5.   Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг барьцааны зүйлийн өмчлөгч бус этгээд болох ДМ ХХК-д холбогдуулан гаргасан байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

6.   Анхан шатны шүүх барьцааны зүйлийн өмчлөгчид болох Б ХХК,Т ХХК,Т плаза ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт заасныг анхаараагүй байна.

 

7.   Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд заасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй байна. энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээд Б ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлтэй.

 

8.   Мөн анхан шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд Б ХХК-ийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

 

9.   Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан хариуцагч, гуравдагч этгээдүүдийн гомдолд дүгнэлт хийх боломжгүй.

 

 

10.   Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01912 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Б ХХК-ийн төлсөн 49,463,294 төгрөг, гуравдагч этгээдТ плаза ХХК-ийн төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдТ ХХК-ийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 49,688,348 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ