Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2023/00187

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, * хороолол, “Б д” хотхоны * байрны * тоотод оршин суух, У овогт Н-ын А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, * дугаар баг, *-*-* тоотод оршин суух, Х******* овогт Г*******ийн М*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөг, бэлнээр өгсөн 6,000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийтдээ 19,280,000 төгрөг гаргуулах, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас зэрэг, мөн 7 тооны адууг гаргуулах тухай 132/2023/00104/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Хариуцагч Г.М*******

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч Г.М*******од холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11.270.000 төгрөг, бэлнээр өгсөн 6.000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийтдээ 19,280,000 төгрөг гаргуулах, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас зэрэг, мөн 7 тооны адууг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Н.А******* би 2013 оны сүүлээр Г.М*******той танилцаж хамтран амьдарч улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.М******* төрсөн. Бид хоёрын хувьд гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд Г.М******* бид нар Булган аймагт амьдарч байсан сүүлдээ би 2017 оны сүүлээр Орхон аймаг руу ирж ажилладаг болсноор тус тусдаа амьдрах эхлэл тавигдсан. Би Орхон аймагт амьдарч байгаад Г.М*******ыг Булган аймагт өөр эхнэр хүүхэдтэй болсон гэж 2021 оны 8 дугаар сард сонссон юм, надад тэр хүүхний найз Д гэдэг хүн ирээд “танай нөхөр М******* чинь манай найз хүүхэнтэй яваад байна, таныг хуурч танаас зөвхөн мөнгө төгрөг авах зорилготой өнөөдрийг хүртэл амьдарч байгаа” гэж хэлснээс хойш би Г.М*******ыг эхнэртэй болсон гэж мэдсэн. Г.М*******од би 2020 оны 01 дүгээр сарын 5-наас 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 95 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Г.М******* нь надаас 2021 оны 8 дугаар сарын 01-нээс 22-н хүртэл 6,000,000 төгрөгийг бэлнээр цувуулж авсан ба тухайн үед Г.М******* “ломбарданд мөнгө хэрэгтэй байна би чамд 4 хувийн хүүтэй буцааж өгнө” гэж хэлсэн боловч ганц удаа 240,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 22-нд хийсэн өөр мөнгө өгөөгүй юм. Ер нь бол Г.М******* ломбарданд мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө төгрөг их авсан боловч тэр бүрийг би нэхэмжлэхгүй гэж бодож байна. Мөн би Г.М*******од 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр машин авмаар байна гээд байхаар нь Б.Оэс 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж аваад өгсөн ба би Б.Од хүүнд 2,250,000 төгрөг, үндсэн 15,000,000 төгрөгийг нэмээд нийтдээ 17,500,000 төгрөг төлсөн. Г.М*******оос би энэ машинаа 2021 оны 11 сард буцаагаад авсан ба тухайн үед машиныг маш их муутгаж, эвдрэл ихтэй болгосон байсан. Г.М*******оос хүүнд төлсөн 2,250,000 төгрөг гаргуулж авмаар байна. Мөн би Г.М*******той хамтран амьдарч байхдаа өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох 2 чонын арьс, 2 үнэгний арьс, тахилын ширээ, тахилын 10 ширхэг мөнгөн аяга, 43 инчийн зурагт, морин хуур, охин Д.И*******ий 3 ширхэг унадаг дугуй, хүү М.М*******ийн 1 ширхэг дугуй, миний болон 2 хүүхдийн хувцас зэрэг зүйлсээ буцааж авмаар байна. Би эдгээр зүйлсээ авах гэхээр Г.М******* өгөхгүй гээд байгаа учир шүүхээр гаргуулж авмаар байна.

Мөн миний ламын уншлага номны барьц гэж хүмүүс бэлгэнд өгсөн 4 морь, би өөрөө 3 морь худалдаж авсан нийт 7 морь Г.М*******од байгаа түүнийгээ авна. Би Б ахаас 2015 оны үед сартай дөш тамгатай хар зүстэй даага, охин даага нийт 2 даага авсан ба одоо хар даага нь азарга болсон байгаа, охин даага нь гүү болсон байгаа. Батсайхан гэдэг хүн надад 2015 оны үед мөн халтар зүсний даага өгсөн ба тэр нь одоо азарга болсон байгаа, би өөрийнхөө хүргэн ах болох Төө ахаас давхар гуурстай хар халтар зүсний морийг 2014 онд авсан ба энэ морийг Г.М******* хүнд 3 гүүгээр худалдаж сольсон, 2 хүүхдэд бэлгэнд ирсэн 2 морь байгаа Д.И*******ий нэртэй шаргал зүстэй гүү байгаа, М.М*******эд хар зүстэй морь байгаа нийтдээ 7 адуугаа буцааж авмаар байна. Эдгээр адуунаас үр төл их гарсан боловч надад үр төлийг нь нэхэмжлэх шаардлагагүй Г.М******* авна биз би өөрийн нэртэй морьдоо авна гэжээ.

2.Хариуцагч Г.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 4 дүгээр сард Н.А*******тай танилцаж, 2014 оны 7 дугаар сараас хамтран амьдарч, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү М.М******* төрсөн. 2016 оны 5 дугаар  сараас хүү М.М*******ийг 5 сартай байхад Н.А******* нь Орхон аймагт эмээгийндээ очиж үзмэрч хийнэ гэж явсан ба хүү бид хоёр тэр цаг үеэс хойш Булган аймгийн 6 дугаар баг. ухаарал 17 дугаар гудамжны 1704 тоот хаягт тусдаа амьдрах болсон ба 2016 оны 5 дугаар сараас хойш 2022 оны 7 дугаар сарыг хүртэл хүний гар харуулахгүйгээр ганцаараа өсгөж байсан. ...Н.А*******ыг мөнгө нэхэх бүрт түүний ******* дугаар дансанд 2016 оноос 2017 оны 12 сар хүртэл 19,273,000.00 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба нэмээд Н.А******* төрсөн ах Н.Эдаа 9,000,000 төгрөгийн өртэй, өрөө дармаар байна Солонгос улсад ажиллана 8,000,000.00 төгрөг, найз Туяа нь салон түрээслэн ажиллуулах гэж байгаа 5,000,000 төгрөг хэрэгтэй байна, хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд миний үеэл ах Б.Бгаас 22,000,000.00 төгрөгийг надаар дамжуулж зээлж авсан нийтдээ 41,273,000 төгрөг шилжүүлсэн, үеэл ах Б.Бгийн ******* дугаартай дансанд Б.Бгаас өмнө нь Н.А*******д шилжүүлсэн 22,000,000 төгрөгийг хүүгийн хамтаар нийт 41,273,000 төгрөгийг Н.А*******ын өмнөөс би төлсөн.

Түүнээс гадна Н.А*******ын эгч Н.Д нь сүлжээний бизнес хиймээр байна гэж 4,900,000 төгрөг, түүний хамаатан гэх н.Солонго гэх эмэгтэйд орох оронгүй байна гэхээр нь 5 ханатай гэрийг 1,500,000 төгрөгөөр тооцож өгсөн, Н.А*******ын төрсөн ах Н.Эд өмнө төлсөн 9,000,000 төгрөгөөс гадна 28 граммтай солонгос монетон /алт/ гинжээ өгч Н.А*******ын өрийг төлж дуусгасан, ээжид нь бүрэн автомат угаалгын машин, Н.А*******д хаштай, алтан нуухтай гал шувуун сийлбэртэй цагаан шүрэн хөөрөг, луун кулонтой 999 сорьцтой алтан гинж хүртэл авч өгч байсан ба хүүгийн минь ээж, хамт амьдарч байснаа бодож өөрийн өгсөн зүйлсийг нэхэж байгаагүй ба бүх зүйлээ тооцвол Н.А******* нь надад өр төлбөртэй болохоос нэхэх ямар ч эрх байхгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

   2020 оны 01 дүгээр сарын 5-наас 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11,270,000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгийг Б.Бгаас авсан өрийг төлөхөөр дамжуулж төлж байсан ба тусдаа амьдралтай болсон хүн надад ямар учраас зүгээр мөнгө өгөх учиргүй, нөгөөтэйгүүр миний хувьд ломбарданд юм тавьж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн биш юм. Бэлнээр өгсөн гэх 6,000,000 төгрөгийг би авах нь битгий хэл харж байгаагүй, хүнийг гүтгэх шаардлагагүй бөгөөд 15,000,000 төгрөгийг тухайн үед өр төлбөртөө гэж тооцуулан өгсөн атлаа удалгүй өр зээлтэй байна машинаа авна гээд аваад явсан.  Тухайн 15,000,000 төгрөгийг зээлийн хүүг хариуцах хариуцагч би биш бөгөөд надтай Н.А******* ямар нэгэн байдлаар хүү тооцсон зээлийн гэрээ байгуулж байгаагүй тул машин авахад төлсөн хүү гэх 2,250.000 төгрөг надад хамааралгүйгээс гадна тухайн автомашиныг ах Доржоо нь унаж байгаа болно.

    Г.М*******оос миний хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгө аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцсыг гаргуулах тухайд: манай гражид байгаа тахилын ширээ, 43 инчийн зурагт, морин хуур, хүүгийнхээ унадаг дугуйг өгөхөд татгалзах зүйлгүй, бусад эд хэрэглэлийн тухайд би харж байгаагүй, надад байхгүй эд зүйлс учраас хариу тайлбар гаргах боломжгүй байна.

    Миний худалдаж авсан, хүмүүс өгсөн нийт 7 адууг Г.М*******оос гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд миний хувьд Н.А*******аас хүлээж авсан, Н.А*******ын гэх морь мал авч байгаагүй, нэхэмжлэгчийн өмнө түүний мал хөрөнгийг маллах, тэжээх, харах, хариуцах үүрэг хүлээгээгүй учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхын сацуу нэхэмжлэлд дурдсан сартай, дөш тамгатай адуу миний адуунд огт байдаггүйгээс гадна Н.А*******ын төрсөн дүү Н.А хүний адуунаас Г.М*******ын адуу нь хаана байна, аль аль нь вэ заагаадах гэж нутгийн хүмүүстэй уулзаж явж байсныг дуулсан ба үзсэн, харсан адуугаа /гэхдээ тэдгээр адуу нь минийх биш/ сургаар нэхэж болдог эсэхийг шүүх, хууль хариулт өгөх бизээ гэж ойлгож байна гэв.

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Г.М*******од өгсөн мөнгөний жагсаалт /хэргийн 3-4-р хуудас/,

-Нэхэмжлэгч Н.А*******ын Хаан банкны дипозит дансны хуулга /хэргийн 9-80-р хуудас/,

-Зээлийн гэрээний хуулбар /хэргийн 81-р хуудас/,

4.Хариуцагч хариу тайлбар  болон нотлох баримтаар Г.М*******ын Хаан банкны дипозит дансны хуулга /хэргийн 98-174, 176-183-р хуудас/,

-Б.Бын Г.М*******од төлбөрийг төлж дуусгасан гэх тодорхойлолт /хэргийн 175-р хуудас/,

-406 дугаартай нотариатчаар батлуулсан Б.Бгийн тайлбар, Б.Бгийн ****** дугаартай дансны хуулга

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган сумын Засаг даргын тамгын газраас Г.М*******ын 2021, 2022 онуудын мал тооллогын хуулбар /хэргийн 195-201-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь  хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 02 сарын 20-ны өдөр хүртэл 92 удаагийн шилжүүлгээр нийтдээ 11.270.000 төгрөг, бэлнээр өгсөн 6.000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийтдээ 19,280,000 төгрөг, хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас, мөн 7 тооны адууг гаргуулна гэв.

3.Хариуцагч М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, 43 инчийн зурагт байгаа тул өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зөвшөөрснөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 11.270.000 төгрөг, бэлнээр өгсөн 6.000,000 төгрөг, машин авахад төлсөн 2,250,000 төгрөг нийт 19,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:

5. Нэхэмжлэгч Н.А******* нь хариуцагч Г.М*******ын ****** дугаартай ХААН банкны дансанд 2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11,270,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-80-р хуудас/-аар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч нэхэмжлэгчээс 11,270,000 төгрөг ирсэн гэдэгт маргаагүй.

Харин Н.А*******д хариуцагч Г.М******* нь Б.Б гэдэг хүнээс 2016 онд мөнгө зээлж авч өгсөн бөгөөд тухайн мөнгийг Г.М******* нь Н.А*******ын өмнөөс Б.Бд төлж байсан, Н.А*******аас ирсэн мөнгийг Б.Бгийн ********* дугаартай дансанд шилжүүлж байсан тул нэхэмжлэгчээс ирсэн 11,270,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхгүй гэж маргадаг.

Хариуцагч Г.М******* нь Б.Бгийн ******** дугаартай данс руу 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 6,900,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 139-173-р хуудсанд авагдсан Г.М*******ын ХААН банкны ******** дугаартай Депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч М******* нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу Б.Бгаас Н.А******* руу 13,000,000 төгрөг шилжүүлсэн өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Бгийн ******** дугаартай данс руу 22,520,000 төгрөг шилжүүлж байсан болох нь хэргийн 112-138-р хуудсанд авагдсан хариуцагчийн ХААН банкны ******* дугаартай Депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М*******ын хариу тайлбар болон түүний гаргаж өгсөн нотлох баримттай танилцсан боловч Н.А******* нь Б.Бгаас 2016 онд зээлж авсан 13,000,000 төгрөгийг өөрөө төлж дуусгасан тухай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч Н.А******* нь Б.Бгаас зээлсэн 13,000,000 төгрөг түүний хүүг Г.М*******оор дамжуулж төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6.Г.А******* болон Б.О нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээ байгуулагдсан /хэргийн 81-р хуудас/ байх бөгөөд Н.А******* нь Б.Од төлсөн 15,000,000 төгрөгийн хүү 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ. 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15,000,000 төгрөгийн 5 хувийн хүүтэй зээлийн гэрээг  Н.А*******, Б.О нар байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний хүүнд төлсөн гэх 2,250,000 төгрөгийг Г.М******* хариуцан төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

7.Нэхэмжлэгч нь хариуцагчид 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх ба хариуцагч нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг аваагүй гэж маргадаг. Нэхэмжлэгч нь хариуцагчид 6,000,000 төгрөг өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас бэлнээр өгсөн гэх 6,000,000 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж хуульчилжээ.

8.Иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх бөгөөд мөн хариуцагчийг 19,280,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас 19,280,000 төгрөг шаардах эрхгүй байна.

Хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас гаргуулах шаардлагын тухайд:

9.Хариуцагчид нэхэмжлэгчийн хувийн хөрөнгө болох угаалгын машин 2 ширхэг, тахилын зүйлс болох чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, 43 инчийн зурагт 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, хүү М.М*******ийн унадаг дугуй 1 ширхэг, бид нарын өмсөж байсан хувцас байгаа гэх шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг мөн шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

10.Харин хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тахилын ширээ нэг ширхэг, морин хуур нэг ширхэг, 43 инчийн зурагт, хүү М*******ийн унадаг дугуйг өгөхөд татгалзах зүйлгүй бусад эд зүйлийг би харж байгаагүй гэсэн тайлбарыг гаргасан.

11.Иймээс хариуцагч Г.М*******оос тахилын ширээ нэг ширхэг, морин хуур нэг ширхэг, 43 инчийн зурагт, хүү М*******ийн унадаг дугуйг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д олгох нь хуульд нийцэж байна.

7 тооны адуу гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          12.Нэхэмжлэгч Н.А******* нь хүнээс бэлгэнд авсан 4 морь, өөрөө худалдаж авсан 3 морь нийт 7 тооны морийг хариуцагчаас гаргуулна нь гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нотлох баримтыг ирүүлээгүй байх тул 7 адууг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Булган сумын 6-р багийн засаг даргаас хариуцагчийн 2021 оноос 2022 оны малын А дансыг гаргуулсан боловч тухайн малын А дансанд 2014 он болон 2015 онд хариуцагчийн адууны тоонд шинээр адуу нэмэгдсэн тухай бүртгэл хийгдээгүй байна.

            12.Иймд хариуцагч Г.М*******оос тахилын ширээ нэг ширхэг, морин хуур нэг ширхэг, 43 инчийн зурагт, хүү М*******ийн унадаг дугуйг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,280,000 төгрөг гаргуулах, угаалгын машин 2 ширхэг, чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, өмсөж байсан хувцас, 7 тооны адууг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

  13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,500 / төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Г.М*******оос М.М*******ийн унадаг дугай 1 ширхэг, морин хуур 1 ширхэг, тахилын ширээ 1 ширхэг, 43 инчийн зурагтыг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,280,000 /арван есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөг, угаалгын машин 2 ширхэг, чонын арьс 2 ширхэг, үнэгний арьс 2 ширхэг, тахилын мөнгөн аяга 10 ширхэг, охин Д.И*******ий унадаг дугуй 3 ширхэг, өмсөж байсан хувцас, 7 адуу гаргуулах тухай шаардлагуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,500 /дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд х*******цэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР