Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00335

 

 

 

 

 

 

 

 

2023 4 07

130/ШШ2023/00335

 

 

 

 

 

         

Б  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Жантекей хултай болат овогт Монголханы Хулбек. Хаяг:Б , Ө  сум 5 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: А.М. Хаяг:Б , Ө  сум 5 дугаар багт оршин суух,

 

Хариуцагч: М.С. Хаяг:Б , Ө  сум 5 дугаар багт оршин суух, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А.М тай байгуулсан 29 дугаартай үйлчилгээ явуулах гэрээг цуцалж, Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын 00000  дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Х ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н ,

Хариуцагч А.М , М.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М.Х  нь хариуцагч А.М , М.С  нарт холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 00 дугаартай үйлчилгээ явуулах гэрээг цуцалж, Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын 00000  дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие М.Х  нь 2021 онд Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 740 м.кв газрыг иргэн Х.Ш ээс Б   аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх газар эзэмшүүлэх тухай захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшиж байгаа болно.

1.2 Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 740 м.кв  эзэмшлийн газрынхаа тодорхой хэсгийг иргэн А.М тай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Үйлчилгээ явуулах гэрээ” байгуулан түрээсэлсэн юм. Үүнд: түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу тухайн сарын 20-ны дотор бэлнээр төлж түрээслүүлэгчтэй тооцоо хийх, гэрээний 2.1.3-т заасан заалтыг зөрчвөл тухайн сарын төлбөрийн үнийн дүнгээс өрийг бүрэн төлж дуустал календарийн хоног тутамд 0.5% алданги төлөх буюу 2-оос дээш удаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд тус гэрээг хүчингүй болгож эзэмшил газрыг чөлөөлүүлэн гарсан хохирлыг бүрэн барагдуулж, тус гэрээний 2.1.8-т заасны дагуу түр ашиглуулахаар өгсөн газрыг чөлөөлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

1.3 Гэтэл А.М  нь гэрээний дагуу түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээний 2.1.3-т түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу тухайн сарын 20-ны дотор түрээсээ төлөхгүй жил гаруй хугацаанд үүргээ зөрчсөн юм.

1.4 Үйлчилгээ явуулах гэрээний 3.2-т  тус гэрээний 2.1.3-т заасан заалтыг зөрчвөл тухайн сарын төлбөрийн үнийн дүнгээс өрийг бүрэн төлж дуустал календарийн хоног тутамд 0.5% алданги төлөх буюу 2-оос дээш удаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд тус гэрээг хүчингүй болгож эзэмшил газрыг чөлөөлүүлэн гарсан хохирлыг бүрэн барагдуулж, тус гэрээний 2.1.8-т заасны дагуу түр ашиглуулахаар өгсөн газрыг чөлөөлөхөөр хүлээх хариуцлагыг тусгасан.

1.5 Тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээг цуцалж, газраас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс “түрээсийн гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь заалт, 320.4 дэх заалтуудад заасныг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Түрээслүүлэгч би Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь заалт, 320.4 дэх заалтуудад заасны дагуу түрээсийн жил дуусахаас өмнө, мөн түрээсийн жилийн эхэнд мэдэгдэл өгч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн юм.

1.6 Иймд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай А.М тай байгуулсан үйлчилгээ явуулах гэрээг цуцалж, Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын 00000  дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч А.М , М.С  хариу тайлбар, татгалзал:

2.1 АД  захын эзэн гэх Ш.Амантай, Х.Ш , М.Х  нар нь төрийн өмчийн мэдлийн газрыг нэг нэгэндээ газар шилжүүлэх нэрийдлээр хувьцаагаа хуваарилахад ийм боллоо, тийм боллоо гэж хоорондоо газар наймаалчхаад эцэс сүүлд нь бидний газар эзэмших гэрчилгээгүй гэсэн үзлээр бидний 72 м.кв газрыг булаан авах санаархал гаргаж улайран зүтгэж байгааг эсэргүүцэж байна.

2.2 Нэхэмжлэгч М.Х  нь 2021 оны 5 дугаар сард бидний эмийн сан байрлаж байгаа 72 м.кв газрыг түрээслэн гэж удаа дараа шаардсан боловч гэрээний нөхцөлүүд нь маш хатуу хэт нэг талыг барьсан буюу түрээслэгч талд л ашигтай гэрээ байсан тул бид гэрээний хатуу нөхцөлийг эс зөвшөөрч гэрээ хийлгүй 6 сар гаруй явсан. Дараа нь М.Х  дахин гэрээ хийхээр тулган шаардсан тул байнга хэрүүл хийхгүй байхыг эрхэмлэн хүндэтгэн үзэж гэрээ хийсэн. М.Х  түрээсийн гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний дуустал нэг жилээр хийсэн.

2.3 Гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээслэгч тал гэрээгээ дүгнэлгүй төлбөрөө дутуу төлсөн гэж бидэнд хэлэлгүй 2021 оны 9 дүгээр сарын 21-нд шүүхэд газар чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй байсан. Гэрээнд заасны дагуу төлбөрийг бид 2021 оны 9 дүгээр сарын 31-ний дуустал төлсөөр ирсэн боловч М.Х  өөрөө төлсөн төлбөрөөс татгалзаж бидний сүүлд төлсөн 250,000 төгрөгийг авахгүй гээд буцааж манай К ХКомпанийн дансанд тушаасан байсан. Үүнээс үзэхэд М.Х  2021 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд байгуулсан гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцалж гэрээнд заасан нөхцөлүүдээ өөрөө эхэлж зөрчсөн. Тэрнээс биш бид 2021 оны 1 дугаар сар дуустал бүрэн төлж тооцоо дуусгах төлөвлөгөөтэй байсан.

2.4 Төлбөрөө тасалдаж төлсөн шалтгаан нь эмийн санч миний эхнэр М.С  2021 оны 7 дугаар сарын 10-аас эхлэн 9 сарын эхэн хүртэл Ковидоор өвчилж тусгаарлагдсанаас болж түрээсээ тасалдуулж төлсөн нь үнэн. Аймгийн төвд ковидын дэгдэлт эрс хүчтэй тархсанаас болж Засаг даргын захирамж гарч 2021 оны 9 дүгээр сарын 05-аас эхлэн 10 хоног хатуу хөл хорио дэглэм хэрэгжүүлснээс иргэд гудамжинд явж чадахгүй гэр орондоо хоригдсон нь борлуулалтад огцом нөлөөлсөн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө тасалдуулж төлсөн.

2.5 Түрээсийн гэрээний дагуу төлбөрөөр гэрээ хийсэн өдөр 2021 оны 4-р сарын 01-нд М.Х  надаас 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 8 сарынхыг сарын 90,000 төгрөгөөр бодож 720,000 төгрөг, мөн дээр нь нэмж 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 3 сарыг 90,000 төгрөгөөр тооцож 270,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ээс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2 сарын 150,000 төгрөгөөр тооцож 300,000 төгрөг, нийтдээ 1,290,000 төгрөгийг надад өгөх мөнгөнөөс суутган тооцож авсан. Мөн дээр нь 2021 оны 6 дугаар сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний дуустал сарын 150,000 төгрөгөөр тооцож авахаар гэрээндээ тусгасан. Үүнээс бид 2021 оны 7 дугаар сарын 12-нд 150,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 06-нд 200,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-нд 250,000 төгрөг, бүгд 600,000 төгрөгийг төлсөн. Үүнээс үзэхэд М.Х  бид 2020 оны түрээсэнд 1,290,000 төгрөг, 2021 оны түрээсэнд 600,000 төгрөг, нийтдээ 1,890,000 төгрөгийг төлсөн болно.

2.6 М.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ биднийг бараг түрээсийн төлбөр огт төлөөгүй мэтээр тайлбарлаж ирсэнд гомдолтой байна. М.Х  харин ч биднээс 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 8 сарыг 90,000 төгрөгөөр бодож 720,00 төгрөгийг илүү авсан. Учир нь, гэвэл М.Х  нь аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх гэрчилгээ авсан байдаг. Үүнээс үзэхэд М.Х  надаас нэг жилийн өмнө газраа аваагүй байх үеийн түрээсийн төлбөр авч намайг хохироосон. Мөн дээр нь манай энгийн халаалтын зуухаас манай байрны хажуу талын өөрийн мэдлийн 2 өрөө байрандаа 2021 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл халаалт авчхаад дараа нь тооцоо хийе гэж хэлчхээд нэг ч төгрөг төлөөгүй.

2.7 Хариуцагч А.М , М.С  бид 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж иргэн Б.Л , А.А нарын өмчлөлийн 72 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болох 2 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 8,000,000 /найман сая/ төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлийн 000 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гардан авч “өмчлөх эрх”-ийг баталгаажуулсан болно.

2.8 Мөн энэхүү “үл хөдлөх хөрөнгө худалдан хөрөнгө худалдан авах хэлцэл” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 2 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар тухайн 72 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.М , М.С  бид хоёр олж авч, 2009 оноос эхлэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу “Эмийн сан” ажиллуулж тасралтгүй 13 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж өмчлөх эрхийг хэрэгжүүлж байгаа билээ. Мөн бидний өмчилж буй энэхүү үл хөдлөх хөрөнгийн доорх 72 м.кв газрыг Х.Ш  гэгч нь М.Х т худалдсан нь буруу гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, энэ газар нь төрийн өмч буюу аймгийн төвийн “А” зэрэглэлд байрлалтай учир дуудлага худалдаа  явуулахгүйгээр Х.Ш  гэгч иргэн төрийн мэдлийн газрыг бусдад худалдах эрх байхгүй юм байна. М.Х ийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Монголханы Хулбек 2021 онд Б аймгийн Ө  сумын 11-р багт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 740 м.кв газрыг иргэн Х.Ш ээс худалдаж авсан” гэж мэдэгдсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

2.9  Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөнд хамаарна” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ” гэж зааснаар А.М , М.С  бид 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийн 000 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бидэнд шилжсэн тул бид эд хөрөнгийн өмчлөгч мөн юм.

2.10 Хариуцагч А.М , М.С  бид хоёр Ө  сумын 11-р багт байрлах “АД ” ХХК-ний хүнс, техникийн захын хажууд байршилтай үйлчилгээний зориулалттай “К ” нэртэй Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа 72 м.кв талбайтай “үл хөдлөх хөрөнгийн” өмчлөгч Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээ ёсоор “өмчлөгч” гэдэг нь батлагдаж  байх тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасан “ газар” түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсэн заалт, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан “өөр эрхтэй салшгүй холбоотой,түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэсэн заалт ёсоор тухайн 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар нь үл хөдлөх  эд хөрөнгийн байршил газар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч А.М , М.С  бидний “эзэмшлийн газар” байх ёстой бөгөөд Иргэний хуулийн 87.1-д заасан 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс салангид бие дааж хэрэгжих боломжгүй “ салгаж үл болох эрх” юм. Үүнийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00 дугаар бүхий шийдвэр нь нотлох баримтад буруу дүгнэлт хийснээс болж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 84.3, 87.1 дэх заалтыг хэрэглээгүй орхиж, буруу шийдвэр гаргаж байсан. Тухайлбал Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар маргаан бүхий 72 м.кв талбайтай байр нь А.М , М.С  бидний өмчлөлд 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шилжсэн  байхад нэхэмжлэгч М.Х  нь Б аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаар захирамжаар эзэмших эрх олж авсан зэрэг цаг хугацааны хувьд ч гэсэн зөрчилдөж байна. Шуудангаар ирсэн мэдэгдэх хуудсыг авахаа татгалзаж явуулсан маань үнэн. Гэрээ цуцлуулах тухай мэдэгдсэн. Иймд М.Х ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч иргэний үнэмлэх, Б аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00 тоот захирамжаар Б аймгийн Ө  сумын 11-р баг Ш.Н -1, 118в хаягт байрлах, нэгж талбарын 00000  дугаартай, 740 м.кв газрын худалдаа үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай эзэмшүүлсэн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээ, нэгж тайлбарын 00000  дугаартай эзэмшил газрын кадастрын зураг, Б аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 тоот захирамж, Х.Ш , М.Х  нарын Монгол Улсын иргэний үнэмлэх, 2020 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Х.Ш ээс М.Х т олгосон итгэмжлэл зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны Түрээсийн гэрээний эх хувь, Б  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол, нэхэмжлэгч түрээслэгч нарт хаягласан 2023.01.04-ны өдрийн мэдэгдэх хүргүүлэх тухай бичиг, нэхэмжлэгч өмгөөлөгч С.Н тай 2023.03.31-ний өдөр байгуулсан өмгөөллийн гэрээ, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг шуудан хийсэн дугтуй, шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгааны талаар магадалгаа, СД-1 ширхэг, нэхэмжлэгчээс хариуцагч руу гэрээ цуцлуулах тухай мессежийг түүний утас руу явуулсан зурвас, 2023.01.10-ны өдөр хариуцагч нарт түрээсийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас 2023.03.17-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, А.М , М.С  хоёр хүний өмчлөлийн Ө  сум 5-р баг “АД ” ХХК-ны хүнс техникийн захын барианд үйлчилгээний зориулалтай 72 м.кв талбайтай, хоёр өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч талаарх 000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К ХХК болон А.М , М.С  нарын Х  банкны депозит дансны хуулга, 2 ширхэг эмнэлгийн магадалгаа, маргаан бүхий эмийн сангийн фото зураг, Б  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол зэргийн хуулбар, хариуцагч А.М ы шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, 2020, 2021 оны Түрээсийн гэрээний эх хувь, Б  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00 дугаартай шийдвэр болон тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023.03.20-ны өдрийн 87 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие М.Х  нь 2021 онд Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 740 м.кв газрыг иргэн Х.Ш ээс худалдаж авч, улмаар Б аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Х.Ш ийн худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 740 м.кв газрыг надад Худалдаа үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 00 дугаартай гэрчилгээ олгосон. Уг газарт миний бие үйлчилгээний зориулалттай барилга барих шаардлагатай болсон. А.М тай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Үйлчилгээ явуулах гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд түрээсийн төлбөрөө гэрээнд заасан тарифын дагуу төлөхгүй байгаа тул түрээсийн гэрээгээ цуцлуулах тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн боловч авахаас татгалзсан байна. Иймд түрээсийн гэрээг цуцалж, миний эзэмшлийн газрын 72 м.кв газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч А.М , М.С  нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: 2009 онд иргэн Б.Л аас АД  захад байрлалтай 72 м.кв талбайтай 2 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан ба энэхүү 72 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгө нь А.М , М.С  бид хоёр хууль ёсны өмчлөгч тул тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил газар болох 72 м.кв талбай бүхий газар нь бидний өмчийн газар болно. Учир нь, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна гэж заасан байх тул бидний өмчлөх эрхэд нэхэмжлэгч М.Х  нь халдах эрхгүй гэж маргажээ.

8.Нэхэмжлэгч М.Х  нь Б аймгийн Ө  сумын 11-р баг, Ш.Н -1 гудамжны, 118в хаягт байрлах, 740 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай эзэмшдэг талаар, хариуцагч А.М , М.С  нар нь Б аймгийн Ө  сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний байрыг Б.Л аас худалдан авч, 72 м.кв талбайтай, хоёр өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч талаар, мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн 740 м.кв газарт хариуцагч нарын эмийн сан болон галын өрөө байршиж байгаа талаар хавтаст хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр Б  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00 дугаар шийдвэр болон Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай магадлалын үндэслэлд тус тус дүгнэсэн байх тул шүүхээс түүнд дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

9.Нөгөө талаас талууд түүнд мараагүй мөн хэрэгт авагдсан Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 тоот захирамжийг үндэслэн Б аймгийн Ө  сумын 11-р баг, Ш.Н -1 гудамжны, 118в хаягт байрлах, нэгж талбарын 00000  дугаар бүхий 740 м.кв газрыг М.Х т худалдаа үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн 00 дугаарт бүртгэж, Иргэний газар эзэмших гэрчилгээ, 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас А.М , М.С  нарт Б аймгийн Ө  сумын 5 дугаар баг АД  ХХК-ийн хүнс техникийн захын байранд байршилтай үйлчилгээний зориулалттай 72 м.кв талбайтай, хоёр өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

10.Харин хариуцагч нарын өмчлөлийн 72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хариуцагч А.М , М.С  нар нь нэхэмжлэгч М.Х тэй 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 29 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, гэрээнд заасан хугацаанд түр ашиглаж сарын 360000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, гэрээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулж, хариуцагч А.М  нь түрээсийн төлбөрт 4, 5 дугаар сард сар бүр 150000 төгрөг, 6 дугаар сард 150,000 төгрөг, 7,8 сарын газрын түрээсийн зөрүүд 200,000 төгрөг, 9 дүгээр сард 250,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь түрээсийн гэрээ, хариуцагч нар А.М , М.С , тэдний К нэртэй эмийн сангийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

11.Уг түрээсийн гэрээний зүйл болох Б аймгийн Ө  сумын 11-р баг, Ш.Н -1 гудамжны 118в хаягт байрлах, нэгж талбарын 00000  дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай 72 м.кв талбай бүхий эмийн сангийн барилга байрлаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт багтаж байгаа нь 00 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, кадастрын зураглал зэргээр тогтоогдсон ба түүнд талууд маргаагүй.

12.Гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцалж болох боловч гэрээг байгуулах болон цуцлахдаа гэрээний талууд хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй. Тухайлбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна.

13.Гэтэл нэхэмжлэгч М.Х  нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай түрээсийн гэрээний хугацаа дусгаагүй байхад тус шүүхэд хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Х ийн эзэмшлийн Б аймгийн Ө  сумын 11 дүгээр баг, Ш.Н -1 гудамжны, 118в хаягт байрлах, нэгж талбарын 00000  дугаар бүхий 740 м.кв газрын зарим хэсэг болох 72 м.кв газрыг А.М , М.С  нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг хариуцагч нараас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай магадлалаар нэхэмжлэгч М.Х ийн нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн  үндэслэлээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба уг магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

14.Нэхэмжлэгч М.Х  нь шүүхээр маргах хугацаандаа талуудын хооронд байгуулагдсан  2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай түрээсийн гэрээний хугацаа дуусаж, мөн хугацаагаар сунгагдсан байх ба уг хүчин төгөлдөр түрээсийн гэрээнд хүлээсэн үүргээ хариуцагч нар зөрчиж түрээсийн төлбөрөө тогтоосон тарифын дагуу, тогтоосон хугацаанд төлөөгүй байгаа тул тул гэрээг хүчингүй болгож, эзэмшил газрыг чөлөөлүүлэн, гарсан хохирлыг бүрэн барагдуулах тухай тусгасан бөгөөд  хариуцагч нар 2021 оны 9 дүгээр сараас  хойш огт төлбөр төлөөгүй болох нь талуудын тайлбар, хариуцагч нарын Х  банкны дансны хуулгаар тогтоогдсон тул хариуцагч тал түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Уг зөрчлийн улмаас нэхэмжлэгч М.Х  нь хариуцагч А.М д түрээсийн гэрээгээ цуцлах тухай мэдэгдлээ шуудангаар хүргүүлж, түүний утас руу гэрээгээ цуцлах тухай зурвас явуулж, мөн гэрээ цуцлуулах тухай мэдэгдэх хуудсаа биечлэн очиж гардуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгчийн  энэхүү түрээсийн гэрээгээ цуцлуулах тухай мэдэгдэл  нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

15.Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Х  нь хариуцагч А.М тай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 29 дугаартай түрээсийн гэрээний дуусах хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэг сарын дотор цуцлах эрхтэй буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний дотор нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгох боломжтой байх тул, хуулийн уг заалтаар тогтоосон тусгай журмыг нэхэмжлэгч М.Х  нь хангаж 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлээ хариуцагч нарт хүргүүлж улмаар түрээслэгчийн ашиглаж буй газрыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

16.Нэхэмжлэгч М.Х  нь Б аймгийн Ө  сумын 11-р баг, Ш.Н -1 гудамжны 118в хаягт байрлах, нэгж талбарын 00000  дугаар бүхий 740 м.кв газрыг эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа эзэмшил газраа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хариуцагч нар М.Х ийн эзэмшлийн 72 м.кв газрыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нар бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхгүй.

17.Харин талуудын хооронд байгуулсан түрээсний гэрээний 2.1.8 дахь заалтад гэрээний үүргээ 2-оос дээш удаа зөрчсөн тохиолдолд ямар ч нөхөн төлбөргүйгээр газрыг 10 хоногийн дотор чөлөөлж түрээслүүлэгчид хүлээлгэж өгөхөөр, мөн гэрээний 3 дахь бүлэгт хүлээх хариуцлагын талаар заасны 3.1 дэх заалтад “...тус гэрээний 2.1.8-д заасны дагуу түр ашиглуулахаар өгсөн газрыг чөлөөлөх”-өөр, 4.1 дэх заалтад тус гэрээ нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй ба цаашид тохиролцож сунгаж болно гэж талууд харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч М.Х  нь гэрээгээ цаашид сунгахаас татгалзаж, гэрээгээ цуцлах тухай хариуцагч нарт хуульд заасан журмаар мэдэгдсэн байх тул хариуцагч А.М , М.С  нар нь Иргэний хуулийн  321 дүгээр зүйлийн 321.7-д түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээслэгч түрээсэлсэн хэрэглэгдэхүүнийг түрээслэгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр буй маргаан бүхий үйлчилгээний зориулалтай 72.м.кв үл хөдлөх хөрөнгөө нурааж газраа чөлөөлж өгөх үүрэгтэй байна. 

18.Иймд нэхэмжлэгч М.Х  болон хариуцагч А.М  нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 29 дугаартай түрээсийн гэрээг цуцалж, уг түрээсийн гэрээг цуцалсантай холбогдуулан Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.7 дахь заалтад зааснаар Б аймгийн Ө  сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын 00000  дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг  хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М , М.С  нараас улсын  тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 295 дугаар зүйлийн 295.1, 318 дугаар зүйлийн 318.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, 321 дүгээр зүйлийн 321.7 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Х  болон хариуцагч А.М  нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 29 дугаартай түрээсийн гэрээг цуцалж, М.Х ийн эзэмшлийн Б аймгийн Ө  сумын 11 дүгээр баг, Ш.Н -1 гудамжны, 118в хаягт байрлах, нэгж талбарын 00000  дугаар бүхий 740 м.кв газрын зарим хэсэг болох 72 м.кв газрыг хариуцагч А.М , М.С  нарын эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М , М.С  нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х т олгосугай,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.Ж