Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2023/00349

 

 

 

 

 

 

 

 

2023 4 14

130/ШШ2023/00349

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Ж. Хаяг:Б аймаг, Ө  сум 8 дугаар баг, А, 25 гудамж,16 тоотод оршин суух,

 

Хариуцагч: Б аймгийн БТ  газар, Хаяг: Б аймаг, Ө  сум 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч нар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А ,

Хариуцагч Б аймгийн БТ  газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Е  нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т.Ж нь хариуцагч Б аймгийн БТ  газрын дарга Х.Х т холбогдуулан тус газрын Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Т.Ж ыг Б аймгийн БТ  газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар тушаалаар спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан албан тушаалтнаар туршилтын хугацаагаар томилсон байна.

1.2 Гэтэл тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9 дэх заалтыг тус тус баримталж Т.Ж ыг Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажлаас нь чөлөөлсөн байна.

1.3 Нэхэмжлэгч Т.Ж нь шинээр батлагдсан орон тоонд туршилтын хугацаагаар томилогдон ажилласан ба уг хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд даргын тушаалд дурдагдсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа бөгөөд батлагдсан орон тоо хэвээр байхад цуцалсан нь ойлгомжгүй хууль бус шийдвэр гэж үзэж байна.

1.4 Тухайн сул орон тоо хасагдаагүй одоо хүртэл байгаа орон тоо. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй. Б аймгийн Спортын газрын дарга Хайнарын 0 дугаартай тушаал нь өөрөө хуульд нийцээгүй, хууль зөрчсөн тушаал юм. Түүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүгч шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүх өөрөө дотоод итгэлээр үнэлээд шийдвэрлэх нь зүйтэй. Т.Ж ы ажиллаж байсан орон тоо тухайн спортын газарт одоо хүртэл байгаа. Үүнийг Засаг даргын тамгын газрын дарга нь нотлоод байна.

1.5 Иймд нэхэмжлэгч Т.Ж ыг тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.

2.Хариуцагч Б аймгийн БТ  газрын дарга Х.Х  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  хариу тайлбар, татгалзал:

2.1.Нэхэмжлэгч Т.Ж ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн болон бусад үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ажил олгогчийн хувьд Т.Ж ыг тус газрын   Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түр томилж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2-д зааснаар Т.Ж тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан.

2.2 Хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтан Т.Ж зөвшөөрч гарын үсэг зурсан байсан. Т.Ж ыг уг албан тушаалд түр томилох үед ажил олгогчоос “та уг орон тоонд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажиллана”. Учир нь, тус газарт олон жил ажилласан шигшээ багийн дасгалжуулагч нар 2023 онд үргэлжлүүлэн ажиллах асуудал тодорхой бус байгаа. Аймгийн ИТХ-ын жилийн эцсийн хуралдаанаас тус газрын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нарын 2023 оны цалин хөлсийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгөхгүй бол таныг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс энэхүү албан тушаалаас чөлөөлнө гэж анхааруулж хэлж байсан.

2.3 Энэхүү нөхцөл байдлыг Т.Ж аас Б аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “...Х.Х  дарга тухайн үед уг орон тоонд түр хугацаагаар авч ажиллуулж байгаа талаар сануулж байсан” гэснээр ч батлагдаж байна.

2.4 Нөгөө талаас Б аймгийн Засаг даргын 2022 оны 0 дугаартай захирамжаар тус газрын бүтэц, орон тоог батлахад урьд төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байсан Тогтоол, шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5, Биеийн тамирын хэлтсийн дарга ТЗ-7, Биеийн тамирын бодлого хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 гэсэн 5 албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал буюу ТЗ болгон өөрчлөн баталсан. Одоогийн байдлаар ТЗ-5 -н орон тоонд Бекнур ажиллаж байна. Харин үлдсэн бусад орон тоо сул байгаа. Үүнд хүн авч ажиллуулах бол цалин хүрэлцэхгүй.

2.5 Гэвч тухайн үед дээр дурдсан албан тушаалтан нарын ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй, төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан тул албаны ажлын шаардлагаар урьд тус байгууллагад үйлчилгээний статустай ажиллаж байсан Б.С , А.Р тэргүүтэй төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Гэтэл Төрийн албаны зөвлөл, аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй байхад төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ажилтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхийг удаа дараа сануулсан юм.

2.6 Ингээд тус газрын бүтэц, орон тоонд байгаа захиргааны албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ажилтныг ажлаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн томилох нөхцөл байдал 2023 оны эхээр үүсэх байсан. Энэхүү нөхцөл байдлыг ч тухайн үед ажилтан Т.Ж д анхааруулж хэлж байсан юм. Ингээд тус газарт он удаан жил ажиллаж байсан урьд тус газарт Биеийн тамирын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.С ыг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Т.Ж ы ажиллаж байсан Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар бүр томилсон юм. Одоо Б.С  нь уг албан тушаалд 3 дахь сардаа ажиллаж байна.

2.7 Хэрвээ Т.Ж ыг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилбол тус газарт  1999 оноос эхлэн 23 дахь жилдээ ажиллаж буй Т.С ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэж байна.

2.8 Иймд тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас орон нутгийн төсвөөр санхүүждэг шигээ багийн дасгалжуулагч нарын цалин хөлсийг баталж өгөөгүй учраас шигшээ багийн дасгалжуулагч нарыг цаашид үндсэн бүтэц, орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах, тус газарт он удаан жил ажиллаж байгаа төрийн захиргааны зарим албан тушаалтан нарыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, төрийн үйлчилгээний байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах ажлын шаардлагыг харгалзаж ажилтан Т.Ж тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цааших сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүнийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9 дэх заалтыг үндэслэн тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С ын хариу тайлбар, татгалзал:

3.1 Нэхэмжлэгч Т.Ж ы нэхэмжлэлтэй Б аймгийн БТ  газарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С  би тус шүүхэд нэхэмжлэгч Т.Ж ы тус газрын Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна.

3.2 Монгол улсын иргэн Б.С  би Б аймгийн Биеийн тамир, Спорт чийрэгжүүлэлтийн төвийн даргын 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “түр ажилд авах тухай” тушаалаар дасгалжуулагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад Б аймгийн Биеийн тамир, Спорт хорооны даргын  2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар ахлах дасгалжуулагчаар томилогдож 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу Б аймгийн Засаг даргын 2022 оны 00 дугаартай захирамжаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг бүтцэд Спортын  хэлтсийн даргын албан тушаалыг шинээр бий болгосон. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай тушаалаар Б.С  намайг спортын хэлтсийн даргаар түр томилж, тухайн албан тушаалд ажиллаж байсан. Уг албан тушаал нь төрийн захиргааны ангилалд багтдаг буюу ТЗ-7 байсан.

3.3 Гэтэл 2022 оны эцэс болон 2023 оны эхээр тус газрын удирдлагад монгол улсын Төрийн албаны зөвлөл, аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй байхад төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон төрийн захиргааны гэх албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхийг удраа дараа сануулсан юм. Ингээд намайг тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00  дугаартай тушаалаар намайг спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар томилсон. Тус газрын бүтэц, орон тоонд байгаа төрийн үйлчилгээний албан тушаалд бүр томилогдож, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо хүртэл ажиллаж байна.

3.4 Би тус байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж буй үндсэн ажилтан учраас цаашид уг албан тушаалд ажиллах эрхтэй гэж үзэж байна. Иймд Т.Ж ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

4.Нэхэмжлэгчээс Б аймгийн БТ  газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Т.Ж ыг Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилсон 0 дугаартай тушаал, мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын  02-ны өдрийн Т.Ж ы хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар тушаал, 2022.11.16-ны өдрийн 0  дугаартай Хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.01.12-ны өдрийн  Б аймгийн Ө  сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 0 дугаар тэмдэглэлийн хуулбар, 2023.03.14-ний өдөр нэхэмжлэгчээс С.А д олгосон итгэмжлэл зэрэг бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5.Хариуцагч Б аймгийн БТ  газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр албан бичгээр Я.С  тус байгууллагыг төлөөлөхөөр олгосон итгэмжлэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбар, тус газрын даргын 2022.10.03-ны өдрийн 00  дугаар тушаалын хавсралтаар баталсан Б аймгийн БТ  газрын Хөдөлмөрийн дотоод журам, Б аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “өсвөр үеийн шигшээ баг байгуулах тухай” 000  дугаар захирамж, Засгийн газрын тохируулагч агентлаг БТ  улсын хорооны  даргын аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хаягласан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “хамтран ажиллах тухай” 00  дугаартай албан бичиг, мөн даргын аймаг, нийслэл, дүүргийн БТ  газар, хороодод 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “чиглэл хүргүүлэх тухай” 00 дугаартай албан бичиг, Б аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 00 дугаартай захирамж, уг захирамжийн 1 ба 2 дугаар хавсралт, Б аймгийн БТ  газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А.Р ыг биеийн тамирын хэлтсийн даргаар түр томилсон 0 дугаар, Б.С ыг спортын хэлтсийн даргаар түр томилох тухай 0 дугаар, Б.С г хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын ажилтнаар түр томилох тухай 00 дугаар, Б.Ж ыг биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилох тухай 00 дугаар, С.Б ийг тогтоол, шийдвэр биелэлт хяналт, шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилох тухай 00 дүгээр, С.М ийг өсвөрийн шигшээ баг, хүүхдийн спортын асуудал хариуцсан ажилтнаар түр томилох тухай 0 дугаар, А.Х ыг БТ  статистик, гадаад харилцаа, цахим мэдээллийн сангийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилох тухай 0 дугаар, Н ийг бичиг хэрэг, архивын асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00 дугаар, Б.М ыг нярваар томилох тухай 00  дугаар, Х.У ыг нягтлан бодогчоор томилох тухай 0 дугаар, С.Б ыг манаач, сантехникчээр томилох тухай 00  дугаар, П.Е ыг манаачаар томилох тухай 0 дугаар, Ш.М ыг манаачаар томилох тухай 0 дугаар, М.Д г үйлчлэгчээр томилох тухай 0 дугаар, Ш.М ийг үйлчлэгчээр томилох тухай 0 дүгээр, Х.С г үйлчлэгчээр томилох тухай 0 дугаар, Х.А ийг үйлчлэгчээр томилох тухай 0 дугаар тушаал, М.Д ийг волейболын дасгалжуулагчаар томилох тухай 0 дүгээр, А.Н ыг боксын дасгалжуулагчаар түр томилох тухай 0 дугаар, М.Т ыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар түр томилох тухай 0 дугаар, Ш.Е ыг таеквондогийн дасгалжуулагчаа түр томилох тухай 0 дугаар, Б.Б ыг чөлөөт бөхийн дасгалжуулагчаар түр томилох тухай 0 дугаар тушаалууд мөн даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн М.М ыг жүдо бөхийн дасгалжуулагчаар түр томилох тухай 0 дүгээр, И.Ж ийг сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар түр томилох тухай 00  дугаар, Е.Е ийг манаачаар түр томилох тухай 0 дүгээр тушаал, мөн даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Т.Ж ыг спортыг сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилох тухай 0 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ш.Х г өсвөр үеийн шигшээ багийн шатрын дасгалжуулагчаар түр томилох тухай 0 дугаар, Д.Б ийг биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилох тухай 0 дүгээр, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Х.Б ыг спортын тэмцээн, наадам спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах тухай 0 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Т.Ж ы хөдөлмөрийн гэрээг, цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 0 дүгээр, Б.С ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар, И.Ж ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар, М.М ын хөдөлмөрийн гэрээг, цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 0 дүгээр, Ш.Х н хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар, Е.Е ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар, Д.Б ийг ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар, С.М ийг өсвөрийн шигшээ баг, хүүхдийн спортын асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 0 дугаар, Б.Б ыг өсвөрийн шигшээ багийн чөлөөт бөхийн дасгалжуулагчаар томилох тухай 0 дугаар, М.Т ыг өсвөрийн шигшээ багийн хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар томилох тухай 0 дугаар, М.Д ийг өсвөрийн шигшээ баг, волейболын дасгалжуулагчаар томилох тухай 00 дугаар, Ш.Е ыг өсвөрийн шигшээ баг, таеквондогийн дасгалжуулагчаар томилох тухай 0 дугаар, А.Н ыг өсвөрийн шигшээ багийн боксын дасгалжуулагчаар томилох тухай 0 дугаар, Б.Ж ыг хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 0 дугаар, А.Х ыг БТ  статистик, гадаад харилцаа, цахим мэдээллийн сангийн асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 0 дугаар, Б.С ыг спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00  дугаар, А.Р ыг биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 0 дугаар тушаалууд, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн С.Б ийг ажлаас чөлөөлөх тухай 0 дүгээр тушаал, Б аймгийн ИТХ даргад 2022.12.27-ны өдөр гаргасан тус газрын дасгалжуулагч нарын өргөдөл, Б аймгийн БТ  газрын даргын ажилтан Ш.Мурат, Е.Е , И.Ж тэй нартай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, Ш.Х тай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, Т.Ж тай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2022.11.15-ны өдрийн Т.Ж тай ярилцсан гэх ярилцлагын тэмдэглэл, тус газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Е.Е ийг манаачаар томилсон тухай 0 дүгээр тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, нэмэлт тайлбар  зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.0.40.7-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймгийн Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн төвийн даргын 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “түр ажилд авах тухай” 0 дүгээр тушаал, Б аймгийн Биеийн тамир, Спорт хорооны даргын 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тушаал, Б аймгийн БТ  газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б.С ыг спортын хэлтсийн даргаар түр томилох тухай 0 дугаар тушаал, Б аймгийн БТ  газрын даргын Б.С ыг спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00  дугаар тушаал, тухай өдөр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7.Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн  2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  0000 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00 дугаар албан бичгээр  хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн  хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “аймгийн 2023 оны төсөв батлах тухай” 132 дугаар тогтоол,уг тогтоолын хавсралт, тус хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаар хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

8.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Нэхэмжлэгч Т.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Шинээр батлагдсан орон тоонд туршилтын хугацаагаар томилогдон ажилласан ба уг хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал,зөрчил гаргаж байгаагүй бөгөөд даргын тушаалд дурдагдсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа бөгөөд батлагдсан орон тоо хэвээр байхад цуцалсан нь ойлгомжгүй хууль бус шийдвэр тул урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэж тайлбарлажээ.

10.Хариуцагч Б аймгийн Биеийн Тамир,Спортын газрын дарга Х.Х  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Т.Ж ыг тус газрын   Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түр томилж,  2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,50 дугаар зүйлийн 50.1, 50,1,2-д зааснаар түүнтэй 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтан Т.Ж зөвшөөрч гарын үсэг зурсан ба уг албан тушаалд түр томилох үед  “та уг орон тоонд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажиллана”.Учир нь, тус газарт олон жил ажилласан шигшээ багийн дасгалжуулагч нар 2023 онд үргэлжлүүлэн ажиллах асуудал тодорхой бус байгаа. Аймгийн ИТХ-ын жилийн эцсийн хуралдаанаас тус газрын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нарын  2023 оны цалин хөлсийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгөхгүй бол таныг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс энэхүү албан тушаалаас чөлөөлнө гэж анхааруулж  хэлж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч  Т.Ж ыг  ажил олгогч болох хариуцагч Б аймгийн БТ  газрын дарга Х.Х  нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 50.1.2 дахь заалт, Б аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “БТ  газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” 00 дугаартай захирамж, Хөдөлмөрийн дотоод журмын гуравдугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 3.2.1,3.2.2 даахь заалтуудыг үндэслэл тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтаар түр томилж, мөн өдөр түүнтэй 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон.

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж хуульчилсан бөгөөд Б аймгийн БТ  газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар тушаалаар Т.Ж ыг спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтаар түр томилж, түүнтэй ажил олгогчоос мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

13.Ажил олгогчоос ажилтныг ажилд томилсон эрхийн актадаа Б аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай захирамжийг үндэслэсэн бөгөөд тухайн захимжаар тус аймгийн БТ  газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсны нэгдүгээр хавсралтад маргаан бүхийн спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтны орон тоо шинээр батлагдсан ба уг орон тоонд нэхэмжлэгч Т.Ж ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 50.1.2 дахь заалтыг хариуцагч тус аймгийн БТ  газрын дарга нь баримталж туршилтын хугацаагаар томилсон байна.

14.Мөн ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээний 1.2.6 дахь заалтад Ажлын байрны төрөл: Байнгын ажлын байр, 1.2.7 дахь заалтад хөдөлмөрийн нөхцөл нь хэвийн байхаар талууд харилцан тохиролцсон байна.

15.Улмаар хариуцагч Б аймгийн БТ  газрын дарга Х.Х  нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Т.Ж ыг спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтны ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба түүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

16.Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эс зөвшөөрч тус газрын бүтэц орон тоонд шинээр батлагдсан  маргаан бүхий спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар Т.Ж ыг томилохдоо  “...түүнд  аймгийн ИТХ-аас тус газарт ажиллаж буй шигшээ багийн дасгалжуулагч нарын төсвийг жилийн эцсээр баталж өгөхгүй бол тааныг цаашид манай байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, он удаа жил ажилласан тус газрын бүтэц орон тоогоор албан тушаалын ангилал нь Төрийн захиргааны албан тушаалтан нарыг ч Төрийн үйлчилгээний статустай албан тушаалд томилох гарах тул тантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулгах”-ыг сануулж хэлж энэ талаарх харилцан тохиролцсон гэж 2022.11.15-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлжээ.

17.Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтаар ажил олгогчоос ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж болохоор заасан ба туршилтын хугацаагаар ажиллуулахдаа мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж 64.2-т “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэж тус тус хуульчилсан байна.

18.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг туршилтын хугацаагаар томилж ажиллуулахдаа 3 сараас илүүгүй хугацаагаар, талууд харилцан тохиролцвол гэрээний хугацааг нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох ба энэхүү хугацаагаар ажилтныг томилохдоо тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор хөдөлмөрийн гэрээгээ байгуулах зорилготой байна.

19.Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар туршилтын хугацааг тогтоосон ба уг хугацаа болоход ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг баримталж хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажилтан Т.Ж тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь заалтуудад заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

20.Дээрх хариуцагчаас гаргаж өгсөн 2022.11.15-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцлах үндэслэл болохгүй болно.

21.Тухайн маргаан бүхий спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар ажил олгогчоос 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00  дугаартай тушаалаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С ыг томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан болох нь хэрэгт авагдсан тухайн тушаал болон хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон.

22.Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “өсвөр үеийн шигшээ баг байгуулах тухай” 000  дугаар захирамж, Засгийн газрын тохируулагч агентлаг БТ  улсын хорооны  даргын аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хаягласан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “хамтран ажиллах тухай” 00  дугаартай албан бичиг, мөн даргын аймаг, нийслэл, дүүргийн БТ  газар, хороодод 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “чиглэл хүргүүлэх тухай” 00 дугаартай албан бичиг, Б аймгийн БТ  газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А.Р ыг биеийн тамирын хэлтсийн даргаар түр томилсон 00 дугаар, Б.С ыг спортын хэлтсийн даргаар түр томилох тухай 0 дугаар, Б.С г хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын ажилтнаар түр томилох тухай 00 дугаар, Б.Ж ыг биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилох тухай 00 дугаар, С.Б ийг тогтоол, шийдвэр биелэлт хяналт, шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилох тухай 00 дүгээр, С.М ийг өсвөрийн шигшээ баг, хүүхдийн спортын асуудал хариуцсан ажилтнаар түр томилох  тухай 0 дугаар, А.Х ыг БТ  статистик, гадаад харилцаа, цахим мэдээллийн сангийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилох тухай 0 дугаар, Н ийг бичиг хэрэг, архивын асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00 дугаар, Б.М ыг нярваар томилох тухай 00 дугаар, Х.У ыг нягтлан бодогчоор томилох тухай 00 дугаар, С.Б ыг манаач, сантехникчээр томилох тухай 00  дугаар, П.Е ыг манаачаар томилох тухай 00 дугаар, Ш.М ыг манаачаа томилох тухай 00 дугаар, М.Д г үйлчлэгчээр томилох тухай 00 дугаар, Ш.М ийг үйлчлэгчээр томилох тухай 00 дүгээр, Х.С г үйлчлэгчээр томилох тухай 00 дугаар, Х.А ийг үйлчлэгчээр томилох тухай 00 дугаар тушаал, М.Д ийг волейболын дасгалжуулагчаар томилох тухай 00 дүгээр, А.Н ыг боксын дасгалжуулагчаар түр томилох тухай 00 дугаар, М.Т ыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар түр томилох тухай 00 дугаар, Ш.Е ыг таеквондогийн дасгалжуулагчаа түр томилох тухай 00 дугаар, Б.Б ыг чөлөөт бөхийн дасгалжуулагчаар түр томилох тухай 00 дугаар тушаалууд мөн даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн М.М ыг жүдо бөхийн дасгалжуулагчаар түр томилох тухай 00 дүгээр, И.Ж ийг сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар түр томилох тухай 00 дугаар, Е.Е ийг манаачаар түр томилох тухай 00 дүгээр тушаал, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ш.Х г өсвөр үеийн шигшээ багийн шатрын дасгалжуулагчаар түр томилох тухай 00 дугаар, Д.Б ийг биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилох тухай 00 дүгээр, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Х.Б ыг спортын тэмцээн, наадам спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах тухай 00 дугаар,  Б.С ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 00 дугаар, И.Ж ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 00 дугаар, М.М ын хөдөлмөрийн гэрээг, цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 00 дүгээр,Ш.Х н хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай 00 дугаар, Е.Е ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх тухай 00 дугаар, Д.Б ийг ажлаас чөлөөлөх тухай 0 дугаар, С.М ийг өсвөрийн шигшээ баг, хүүхдийн спортын асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00 дугаар, Б.Б ыг өсвөрийн шигшээ багийн чөлөөт бөхийн дасгалжуулагчаар томилох тухай 00 дугаар, М.Т ыг өсвөрийн шигшээ багийн хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар томилох тухай Б/10 дугаар, М.Д ийг өсвөрийн шигшээ баг, волейболын дасгалжуулагчаар томилох тухай 00 дугаар, Ш.Е ыг өсвөрийн шигшээ баг, таеквондогийн дасгалжуулагчаар томилох тухай 0 дугаар, А.Н ыг өсвөрийн шигшээ багийн боксын дасгалжуулагчаар томилох тухай 0 дугаар, Б.Ж ыг хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00 дугаар, А.Х ыг БТ  статистик, гадаад харилцаа, цахим мэдээллийн сангийн асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00 дугаар, А.Р ыг биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан ажилтнаар томилох тухай 00 дугаар тушаалууд, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн С.Б ийг ажлаас чөлөөлөх тухай 00дүгээр тушаал, Б аймгийн ИТХ даргад 2022.12.27-ны өдөр гаргасан тус газрын дасгалжуулагч нарын өргөдөл, Б аймгийн БТ  газрын даргын ажилтан Ш.Мурат, Е.Е , И.Ж  нартай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, Ш.Х тай 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, тус газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Е.Е ийг манаачаар томилсон тухай 00дүгээр тушаал болон хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 00 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн  хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “аймгийн 2023 оны төсөв батлах тухай” 00 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт, тус хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаар хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлээгүй болно.

Учир нь, нэхэмжлэгч Т.Ж ыг Б аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай захирамжаар батлагдсан орон тоонд ажил олгогчоос туршилтын хугацаагаар томилсон ба уг захирамжаар Б аймгийн БТ  газрын бүтэц орон тоог батлахад урьд төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байсан албан тушаалтнуудыг Төрийн захиргааны албан тушаал буюу ТЗ болгон өөрчлөн батлагдсан, тухайн Төрийн захиргааны албан тушаалын орон тоонд одоо хүртэл сонгон шалгаруулалт зарлагдаагүй байгаа болон түүнээс болж тус орон тоонд он удаан жил ажилласан албан хаагч нар ажилгүй болсон мөн тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас орон нутгийн төсвөөр санхүүждэг шигээ багийн дасгалжуулагч нарын цалин хөлсийг баталж өгөөгүй гэх мэт асуудалд тус газарт шинээр томилогдсон ажилтан Т.Ж д ямар ч шалтгаант холбоогүй, хамааралгүй тул уг үндэслэлээр ажил олгогчийн шинээр томилогдсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

23.Тус аймгийн БТ  газрын бүтэц, орон тоонд батлагдсан  спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтны орон тоо хэвээр байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар ажилтан Т.Ж нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.Ж ыг Б БТ  газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтаар эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

24.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б БТ  газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж ыг Б БТ  газрын Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтаар эгүүлэн томилсугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Жарханы энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн БТ  газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.Ж