Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2023/00215

 

 

 

 

 

2023 04 24

104/ШШ2023/002*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* хороо,*******,*******, ******* тоотод оршин суух,******* овогт ******* ******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Уурхайчдын гудамж, өөрийн байранд байрлах, Налайх дүүргийн *******д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Налайх дүүргийн *******д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/0*******93 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01195 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн тасгийн БЗДХ, ДОХ кабинетийн эмчээр эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг 2023 оны 01 сарын 13 өдөрт ажилд томилсон. 2022 оны 06 сарын 22 өдрийн 104/ШШ2022/00339 дугаар шийдвэр гарснаас хойш 2023 оны 01 сарын 13 өдөр хүртэл хугацааны 140 хоногын цалингийн олговор 9,629,760 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Иймд Б.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаартай шийдвэр гарснаас хойш 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажиллах хүсэлт гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус *******ийн даргын тушаалаар ажилд томилогдсон. Б.******* нь *******тэй харилцан зөвшилцөж цалингийн нөхөн олговор авахын оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст өргөдөл гаргаж, ажилгүй байсан хугацааны 7,497,456 төгрөгийг гаргуулсан. Б.******* нь 7,497,456 төгрөгөөс шимтгэл суутгуулаагүй бүхэлд нь төлбөрийг авсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг эдийн засгийн кальендараар бодож үзэхэд 137 хоног байгаа юм. Өмнөх шүүхийн шийдвэрт 6 дугаар сард ажилласан 16 хоногийн цалинг тооцуулж авсан учраас 109 хоног болж байгаа юм. Харин ажилд орсноос хойших хугацааг тооцвол 6 дугаар сард 4 хоног, ******* сард 16 хоног, 8 дугаар сард 23 хоног, 9 дүгээр сард 22, 10 дугаар сард 21, 11 дүгээр сард 21, 12 дугаар сард 21 хоног ажилласан гэж тооцож, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилд орсон хугацааны 13 хоног, 22 хоногийн 9 хоног нь нэмэгдэж, нийт 137 хоног болж байгаа юм. Тэгэхээр нийт ажилласан хугацаа нь 137 хоног байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаартай тушаалаар дундаж цалин хөлсийг тодорхойлох журмыг хавсралтаар баталж, дагаж мөрдсөн. Уг журмын 2.2-т илүү цаг, шөнийн цаг, 7 хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны цалин, нэмэлт хөлсийг дундаж цалин хөлсөөр тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сар ажилласан цалингийн дунджаар тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон нэг удаагийн шинжтэй шагнал, урамшууллыг оруулахгүй байж болно гэж заасан. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох, дундаж цалин хөлсөд нэг удаагийн нэмэгдэл хөлс болон байнгын шагнал урамшууллыг оруулж болно гэж заасан байна.

... Б.*******ийн 10, 11, 12 дугаар сард ажилласан цалингийн дундаж хугацааг бодож үзвэл үндсэн цалин 842,000 төгрөг, онцгой нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдэл зэргийг оруулж тооцоод 52,167 төгрөг болж байна. Үүнийг ажилласан 137 хоногт үржихэд 7,146,879 төгрөг гарч байгаа юм. Гэтэл Б.*******ийн бодсон 10, 11, 12 дугаар сарын цалингийн тооцооллыг харахад сарын дундаж цалин 1,445,100 төгрөг, нэмэгдэл цалин, урамшуулал 290,000 төгрөг, улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал 168,540 төгрөг, нэмэгдэл хөлс 588,000 төгрөгийг хасаж дундаж цалин хөлсийг бодох боломжтой болж байгаа юм. Тэгэхээр 7,146,879 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байгаа, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/34 дугаартай Налайх дүүргийн *******ийн даргын тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай Налайх дүүргийн *******ийн даргын тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай Налайх дүүргийн *******ийн даргын тушаал, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2022/0*******93 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01195 дугаартай тогтоол,

Хариуцагч талаас Налайх дүүргийн *******ийн даргын 2022 оны 05 сарын 22-ны А/66 дугаар тушаал, хавсралт, Б.*******ийн цалингийн үндсэн ба нэмэгдэлтэй цалингийн тооцооны хүснэгт, Б.*******ийн дундаж цалингийн тооцооны хүснэгт, Б.*******ийн цалингийн карт, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1а/1670 дугаартай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын албан тоот зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 7,146,879 төгрөгийг зөвшөөрч, ажлын хоног маргаантай тул үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4.  Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/0*******93 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01195 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор Б.*******ийг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн тасгийн БЗДХӨ-ний кабинетийн эмчээр эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

-Нийслэлийн Налайх дүүргийн *******ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар Б.*******ийг Халдвартын кабинетын эмчээр томилжээ.

 

  5. Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.*******ийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2022 оны 06 сарын 23 өдрөөс 2023 оны 01 сарын 12 өдрийг дуустал тооцоход 6 сар, ******* ажлын хоног байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06 өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.-д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болох тохиолдлыг илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг нэхэмжилж байх тул дээрхи журмын 2 дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Нэхэмжлэгч Б.*******ийн 6 сар ******* хоногт хамаарах цалингийн олговрыг тооцвол 9,698,544 төгрөг /1 сарын дундаж цалин 1444464 төгрөг, 1 хоногын цалин 68784 төгрөг/ байх боловч нэхэмжлэгч тал 9,629,760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тул шаардлагыг хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Налайх дүүргийн *******өөс 9,629,760 төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 9,629,760 төгрөгийн олговроос эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган бичилт хийхийг Налайх дүүргийн *******д даалгаж шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлсөн 170,127 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн *******өөс улсын тэмдэгтийн хураамж 170,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7., 12******* зүйлийн 127.1.-д зааснаар хариуцагч Налайх дүүргийн *******өөс ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 9,629,760 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, олговор 9,629,760 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Налайх дүүргийн *******д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,127 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч талаас 170,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч

, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАЯРДАВАА