Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2021/00034/И |
Дугаар | 144/ШШ2023/00091 |
Огноо | 2023-04-11 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 144/ШШ2023/00091
2023 04 11 144/ШШ2023/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 116-25 тоот хаягт байрлах “Говийн шигтгээ “ХХК РД:5458048/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1-р баг, Их ус 1-5 тоот хаягт байрлах “Цэций хүлэг” ХХК /РД:3613453/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 204,395,730 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С.Мөнхчимэг /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганхүү,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга Д.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-ын гүйцэтгэх захирал С.Мөнхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч тал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-д туслан гүйцэтгэгчээр Хөрс хуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг. “Цэций хүлэг” ХХК болон “Говийн шигтгээ” ХХК нар нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г/110 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. “Говийн шигтгээ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ны нүүрсний аман дээр байрлах өөрийн колонкоор дамжуулан “Цэций хүлэг” ХХК-д дизель түлшний гэрээний хавсралтад заасан үнээр нийлүүлж байсан. Тус компанийн захирал Н.Оюунцэцэгийн хүү Б.Ганхүү “Цэций хүлэг” ХХК-ийн менежер албан тушаалтай ба хөрс хуулалтын компанийн үйл ажиллагаа нь хариуцан ажиллаж байсан. Анх авч эхэлсэн сараасаа эхлэн гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчиж эхэлсэн ба хугацаа хэтэрч байгаа талаар болон алданги тооцогдож байгаа талаар менежер Б.Ганхүүд удаа дараа мэдэгдэж байсан. Б.Ганхүү нь санхүүжилт орж ирэхээр хүү алдангитай нь танай төлбөрийг төлж барагдуулахаар санхүүжилтээ хөөцөлдөөд явж байна гэсээр олон сарын хугацаа өнгөрсөн. Бизнесийн харилцагчийн итгэлцлийн үүднээс гэрээний үүргээ биелүүлэхээ аман хэлбэрээр баталгаажуулж байна гэж ойлгон одоог хүртэл хүлээсэн боловч үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Одоогоор гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,568 литр дизель түлшний үндсэн үнэ 136,263,820 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 68,131, 910 төгрөг нийт 204,395,730 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул “Цэций хүлэг” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 204,395,730 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтдээ үндсэн өрийн үлдэгдэл 136,263,820 төгрөг бөгөөд үүн дээр 50 хувийн алдангиа нэхэмжилсэн байгаа. Цэций хүлэг ХХК-аас 2019 оны 12 сарын 11-нд 50,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Өөр ямар ч төлбөр төлөөгүй. Нийтдээ 166,403,710 төгрөгийн 79,619 литр түлш аваад, үүнээс 50,000,000 төгрөг төлсөн байгаа. Тэрнээс өөр ямар ч төлбөр төлөөгүй. Утсаа салгаад, блоклоод холбоо барьдаггүй. Санаатайгаар төлбөрөөс зайлсхийсэн. 2019 оны 12 сарын 11-нд 50,000,000 төгрөг төлөхөд нийт 61 хоног хугацаа хэтэрсэн байсан. Гэрээ бол сар болгон дүгнэгдэж явах ёстой. Сар болгоны 15-нд төлбөр төлсөн байх ёстой. Гэтэл тэр өдөр 61 хоног хугацаа хэтэрчхээд байхад гэрээний алданги нь 53,972,870 төлөхөөр алданги бодогдсон байсан. Гэхдээ бид бодолцож үзээд 1 талыг барилгүйгээр хүү, алдангиас эхний 2 сар буюу 19,860,110 төгрөгийг хүү, алдангид суутгаад, 50,000,000 төгрөгөөс үлдсэн 30,139,890 төгрөгийг үндсэн өрийн үлдэгдлээс хассан. Тэгэхээр анх үүссэн байсан үндсэн өрийн үлдэгдэл 166,403,710 төгрөгөөс 30,139,890 төгрөг хасагдаад, үндсэн өрийн үлдэгдэл 136,263,820 төгрөгөөр нэхэмжлэл үүсгэсэн байгаа. Бид нар гэрээний дагуу дүгнээд явсан бол үндсэн өрийн үлдэгдэл 166,403,710 төгрөг дээр 50 хувийн хүү, алдангитай нэхэмжлэх байсан. Гэтэл бид нарын олгож байгаа нөхцөл боломжоор улам бид нарыг хохироож байна. 2 жилийн хугацаанд шүүх хуралдааныг санаатайгаар хойшлуулж байна. Манай талаас хангалттай, боломжтой хэмжээгээр 30,000,000 төгрөгийг хүү, алдангийг хассан байгаа. Гэтэл огт хамааралгүй этгээдүүдийг гэрчээр оролцуулна гээд шүүх хуралдааныг 2 жил шахуу сунжруулж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэций хүлэг” ХХК, “Говийн шигтгээ” ХХК гэх компани гэрээ хийгээд, “...манай нярав Цэвэлмаа гэж хүн байгаа” гээд жолооч нараа танилцуулаад, түлшээ авч байсан. Хэрэгт авагдсан дизель түлш олгосон жагсаалт гээд 2019 оны 8, 9 сард авсан түлшний жагсаалт хэрэгт авагдсан байгаа. Б.Ганхүү болон өмгөөлөгчийнх нь тайлбарлаж байгаагаар Б.Ганхүү гэх хүн очиж авсан түлшнийхээ төлбөрийг төлчихсөн гэж байна. Энэ чинь “Цэций хүлэг” ХХК, “Говийн шигтгээ” ХХК гэх 2 компанийн хооронд хийгдсэн гэрээнд зааснаар түлш авсан жагсаалтын дагуу буюу анхан шатны баримтын дагуу авсан байдаг. Гэтэл Б.Ганхүү яагаад зөвхөн өөрөө гарын үсэг зурж авсан түлшээ төлчхөөд “Цэций хүлэг” ХХК-ний авсан бусад түлшийг төлөхгүй байгаа юм бэ. Б.Ганхүү гэдэг хүн цаашаагаа Цэвэлмаа, Балт гэдэг хүмүүст залилуулсан байж болно. Тэр бол “Цэций хүлэг” ХХК, “Говийн шигтгээ” ХХК-ийн хооронд ямар ч хамааралгүй асуудал. Тэрийгээ тусдаа шүүх, цагдаагаар шийдвэрлээд, өөрийнхөө хохирлыг барагдуулах ёстой. Гэтэл гэрээний дагуу “Говийн шигтгээ” ХХК-аас “Цэций хүлэг” ХХК түлш авчхаад байгаа хэр нь Балт, Цэвэлмаа нарт залилуулсан зүйлээ бидэнд хамааруулаад, манай компанийг хохироож байгаа нь ямар ч үндэслэлгүй. Дизель түлш олгосон жагсаалт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Хамгийн эхлээд Цэвэлмаа гэдэг хүн аваад, Батсайхан гэдэг хүн аваад, Б.Ганхүү өөрөө аваад яваад байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл юу гэж ярьж байна гэхээр миний зөвшөөрөлгүй Цэвэлмаа, Одхуяг нар “Говийн шигтгээ” ХХК дээр очоод түлш авчихсан гэж яриад байгаа. Тэр жагсаалт дээр Цэвэлмаа өдөр болгон аваад явж байсан нь харагддаг. 08 сарын 03-ны өдөр Б.Ганхүү өөрөө 87 литр түлш авахад өмнө нь Цэвэлмаа гээд 6 удаа авчихсан байхад яагаад Б.Ганхүү мэдээгүй байдаг юм. Тэрнээс хойш 09 сарын 06-ны өдөр Б.Ганхүү өөрөө очиж 04-96 гэдэг машинаар авсан байгаа. Тэрний өмнө Одхуяг гэдэг хүн 08 сарын 27, 28-ны өдөр авсан байгаа. Гэтэл яагаад Одхуяг, Цэвэлмаа нарыг надад мэдэгдэлгүй авсан гээд байгаа юм бэ. Тэр жагсаалт дээр Б.Ганхүүгийн өөрийнх нь гарын үсэг байгаа. Б.Ганхүү авахаас өмнө 10-аад удаа авчихсан байхад яагаад тэр төлбөрийг төлөхгүй гээд байгаа юм бэ. “Цэций хүлэг” ХХК угаасаа хариуцах ёстой шүү дээ. “Цэций хүлэг” ХХК гэрээ хийгээд авсан. Гэтэл зөвхөн өөрийнхөө гарын үсэг зураад авсан түлшний үнийг төлчхөөд бусдыг нь төлөхгүй гээд байна. Цэвэлмаад залилуулсан нь Б.Ганхүүгийн хувийн асуудал, тусдаа харилцаа байгаа биз дээ. Гэтэл тэр хүндээ залилуулсан юм уу, яасан юм бид нарт хамааралгүй зүйлээс болж манай компанийг хохироож байгаа нь ямар ч үндэслэлгүй, ямар ч утгагүй зүйл. Энэ утгагүй зүйлийг ярьсаар байгаад бүтэн 2 жилийн хугацаанд намайг хохироож байна шүү дээ. 50,000,000 төгрөгөөс өөрийнхөө авсан түлшинд 30 гаран сая төгрөгийг өгсөн гэж байна. Гэтэл яриад байгаа үндэслэл нь Цэвэлмаа миний зөвшөөрөлгүйгээр “Цэций хүлэг” ХХК-ийн нэр дээр түлш авчихсан байна гэж яриад байгаа нь огт үндэслэлгүй, худлаа зүйл. Цааш залилуулсан бол энэ чинь тусдаа харилцаа юм байгаа биз дээ. Би бол энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Цэций хүлэг” ХХК “Говийн шигтгээ” ХХК-аас авсан 166,000,000 төгрөгийн өрийн үлдэгдлээ төлөх ёстой. Гэтэл 50,000,000 төгрөг төлчхөөд би өөрийнхөө авсан түлшний мөнгийг төлчихсөн гээд байна. Чи “Цэций хүлэг” ХХК-ийг төлөөлөөд оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч биз дээ. Анх гэрээ хийсэн хүн нь ч Б.Ганхүү өөрөө. “Говийн шигтгээ” ХХК-аас түлш худалдан аваад, гэрээ байгуулаад, зээлээр худалдан аваад цааш хэнд өгсөн борлуулсан байх нь надад хамааралгүй. Тэгэхээр төлөх ёстой үүргээ биелүүлэх л ёстой гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэрээ хийсэн. Түлш аваагүй биш авсан. Би өөрийн авсан түлшний төлбөрийг төлсөн гэж ойлгож байгаа. Харин Балт, Цэвэлмаа нарыг авсан түлшний төлбөрийг бусдын өмнөөс үүрэг хүлээж төлж чадахгүй. Энэ хүмүүс хэчнээн хэмжээний түлш авсныг хангалттай мэдэж чадахгүй байгаа. Нэхэмжлэгч талаас тавьж байгаа падан дээр Балт, Цэвэлмаа, Одбаяр нар түлш авсан гарын үсэг зөндөө байгаа. Энэ падан нь надад байхгүй. Мөн энэ хүмүүсийг авсан гэх нотлох баримт байхгүй учраас үгүйсгэж байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “50,000,000 төгрөг төлсөн гээд сая хэлчихлээ. 50,000,000 төгрөгийн задаргааг хэлээд өгчихвөл зүгээр гэж бодож байна. 12 сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг өгсөн талаар аль аль нь маргадаггүй. 50,000,000 төгрөг бол Б.Ганхүү буюу “Цэций хүлэг” ХХК-ийн тухайн шатахуун түгээх станцаас авсан 15,908 литр түлшний төлбөр байгаа юм. 15,908 литр түлшийг 2090 төгрөгөөр бодохоор нийт төлбөр нь 33,247,520 төгрөг болно. Хугацаа хэтрүүлсэн үүргийн алдангаа бодоод үзэхээр 14,628,996 төгрөгийн алданги бодогддог. Ингээд нийт 47,876,716 төгрөгийн төлбөр болон алдангийг нэхэмжлэгчталд төлөх ёстой байсан. Үүнээс 2,123,284 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн. Өмнөх шүүх хуралдаанд Б.Ганхүүгээс яагаад төлбөр илүү төлөөд байгаа юм бэ гэж асуухад “...хүний мөнгийг удаасан учраас тэгшитгээд 50,000,000 төгрөг өгсөн, одоо ямар нэг тооцоо байхгүй” гэж хэлсэн.” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ /1-р хх-ийн 5-7-р хуудас/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх-ийн 9-р хуудас/, Тооцооллын хүснэгт /1-р хх-ийн 10-р хуудас/, Дизель түлш олгосон жагсаалт /1-р хх-ийн 11-13-р хуудас/, Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 29-31-р хуудас/, 2021 оны 08 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 1-10-р хуудас/, Б.Ганхүүгээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /2-р хх-ийн 149-р хуудас/, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 152, 155, 159-160-р хуудас/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 180-187-р хуудас/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 188-р хуудас/, Дизель түлш олгосон жагсаалт /1-р хх-ийн 11-13-р хуудас/, Н.Балтаас гаргасан тайлбар /1-р хх-ийн 26-р хуудас/, Төлбөрийн баримт /1-р хх-ийн 28-р хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 1-10-р хуудас/, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 152, 155-р хуудас/ Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК нь “Цэций хүлэг” ХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 204,395,730 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1. Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Г/110 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай гэрээнд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,568 литр дизль түлшний үндсэн үнэ 136,263,820 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 68,131,910 төгрөг нийт 204,395,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү нь “... 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг өгсөн талаар аль аль нь маргадаггүй. 50,000,000 төгрөг бол Б.Ганхүү буюу “Цэций хүлэг” ХХК-ийн тухайн шатахуун түгээх станцаас авсан 15,908 литр түлшний төлбөр байгаа юм. 15,908 литр түлшийг 2,090 төгрөгөөр бодохоор нийт төлбөр нь 33,247,520 төгрөг болно. Хугацаа хэтрүүлсэн үүргийн алдангаа бодоод үзэхээр 14,628,996 төгрөгийн алданги бодогддог. Ингээд нийт 47,876,716 төгрөгийн төлбөр болон алдангийг нэхэмжлэгч талд төлсөн. Үүнээс 2,123,284 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №Г/110 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээгээр зээлээр олгох бүтээгдэхүүний нийт үнийн дээд хэмжээг 600 сая төгрөгөөр тогтоосон байх бөгөөд худалдан авагч нь тухайн сардаа худалдан авах бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр таслал болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр тохиролцсон нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн буюу дизель түлшийг нийлүүлж эхэлсэн байх бөгөөд хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргахгүй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасны дагуу талууд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана. 263.2.1-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-д хэсэгчилэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-д төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4-д үнэ эсвэл үнийг тодорхойлох журам гэсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дээрх шаардлагыг хангасан, журмыг зөрчөөгүй байх тул гэрээнд заасны дагуу хариуцагч “Цэций хүлэг” ХХК нь зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг, алдангийн хамт төлөх үүрэгтэй байна. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгээгүй хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 166,403,710 төгрөгнөөс хариуцагч 50,000,000 төлсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Г/110 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ /хх-ийн 5-7-р хуудас/, “Цэций хүлэг” ХХК-д дизель түлш олгосон жагсаалт /хх-ийн 11-13-р хуудас/, “Цэций хүлэг” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн капитрон банкны төлбөрийн баримт /хх-ийн 139-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.1-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцно гэсэн нь Иргэний хээлийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан зохицуулалтын алыг нь хэрэглэхээр гэрээндээ заасан нь ойлгомжгүй байна. Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлж нийт гүйцэтгээгүй үнийн дүн болох 166,403,710 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн үнийн дүн 50,000,000 төгрөгийг хасч, гүйцэтгэвэл зохих 116,403,710 төгрөгийн дизель түлшний үнийг төлөөгүй байна.
Талууд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.1-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцно гэж зааснаар 116,403,710 төгрөгийн алдангид 58,201,855 төгрөг, нийт 174,605,565 төгрөгийг гаргуулж “Цэций хүлэг” ХХК олгох нь зүйтэй байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганхүү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү нар нь “Цэций хүлэг” ХХК-ийн авсан 15,908 литр дизель түлшний үнэ болох үндсэн төлбөр 33,247,520 төгрөг, алдангид 14,628,996 төгрөгийг төлсөн. Иймд манай компанийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадахгүй байна.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШЗ2022/00235 дугаартай захирамжаар “Жанцанрээбүү” ХХК-ийн захирал Н.Балт, О.Цэвэлмаа нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Жанцанрээбүү” ХХК-ийн /Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1-р хороолол 3-105 тоот/ хаят байрлах хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Монгол шуудангын магадлагаагаар “хаягт ийм компани байхгүй” гэж ирүүлсэн, О.Цэвэлмаагын /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Дилав хутагт жамсранжав гудамж 10а байр 83 тоот/ хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд “хаягт ийм хүн байхгүй” гэж ирүүлсэн, Н.Балтын /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 21а байр 55 тоот/ хаягт байрлах хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд /хаягт ийм хүн байхгүй/ гэж тус тус ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тхуай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар “Жанцанрээбүү” ХХК-ийн захирал Н.Балт, түүний эхнэр О.Цэвэлмаа нарт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Цэций хүлэг” ХХК-аас 174,403.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч “Цэций хүлэг” ХХК-ийн Хаан банк дахь 5598039097 тоот харилцах данс, Капитрон банк дахь 3017006353 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоосон тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШЗ2021/000347 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Цэций хүлэг” ХХК-аас “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 174,403.710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,030,977.825 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, “Цэций хүлэг” ХХК-аас 1,030,977.825 төгрөгийг гаргуулж “Говийн шигтгээ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч
2023 04 11 144/ШШ2023/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: “Г Ш “ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ц х” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 204,395,730 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч С.М /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Г, нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г ш” ХХК-ын гүйцэтгэх захирал С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч тал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-д туслан гүйцэтгэгчээр Хөрс хуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг. “Ц х” ХХК болон “Г ш” ХХК нар нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г/110 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. “Г ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ны нүүрсний аман дээр байрлах өөрийн колонкоор дамжуулан “Ц х” ХХК-д дизель түлшний гэрээний хавсралтад заасан үнээр нийлүүлж байсан. Тус компанийн захирал Н.Оюунцэцэгийн хүү Б.Г “Ц х” ХХК-ийн менежер албан тушаалтай ба хөрс хуулалтын компанийн үйл ажиллагаа нь хариуцан ажиллаж байсан. Анх авч эхэлсэн сараасаа эхлэн гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчиж эхэлсэн ба хугацаа хэтэрч байгаа талаар болон алданги тооцогдож байгаа талаар менежер Б.Гд удаа дараа мэдэгдэж байсан. Б.Г нь санхүүжилт орж ирэхээр хүү алдангитай нь танай төлбөрийг төлж барагдуулахаар санхүүжилтээ хөөцөлдөөд явж байна гэсээр олон сарын хугацаа өнгөрсөн. Бизнесийн харилцагчийн итгэлцлийн үүднээс гэрээний үүргээ биелүүлэхээ аман хэлбэрээр баталгаажуулж байна гэж ойлгон одоог хүртэл хүлээсэн боловч үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Одоогоор гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,568 литр дизель түлшний үндсэн үнэ 136,263,820 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 68,131, 910 төгрөг нийт 204,395,730 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул “Ц х” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 204,395,730 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийтдээ үндсэн өрийн үлдэгдэл 136,263,820 төгрөг бөгөөд үүн дээр 50 хувийн алдангиа нэхэмжилсэн байгаа. “Ц х” ХХК-аас 2019 оны 12 сарын 11-нд 50,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Өөр ямар ч төлбөр төлөөгүй. Нийтдээ 166,403,710 төгрөгийн 79,619 литр түлш аваад, үүнээс 50,000,000 төгрөг төлсөн байгаа. Тэрнээс өөр ямар ч төлбөр төлөөгүй. Утсаа салгаад, блоклоод холбоо барьдаггүй. Санаатайгаар төлбөрөөс зайлсхийсэн. 2019 оны 12 сарын 11-нд 50,000,000 төгрөг төлөхөд нийт 61 хоног хугацаа хэтэрсэн байсан. Гэрээ бол сар болгон дүгнэгдэж явах ёстой. Сар болгоны 15-нд төлбөр төлсөн байх ёстой. Гэтэл тэр өдөр 61 хоног хугацаа хэтэрчхээд байхад гэрээний алданги нь 53,972,870 төлөхөөр алданги бодогдсон байсан. Гэхдээ бид бодолцож үзээд 1 талыг барилгүйгээр хүү, алдангиас эхний 2 сар буюу 19,860,110 төгрөгийг хүү, алдангид суутгаад, 50,000,000 төгрөгөөс үлдсэн 30,139,890 төгрөгийг үндсэн өрийн үлдэгдлээс хассан. Тэгэхээр анх үүссэн байсан үндсэн өрийн үлдэгдэл 166,403,710 төгрөгөөс 30,139,890 төгрөг хасагдаад, үндсэн өрийн үлдэгдэл 136,263,820 төгрөгөөр нэхэмжлэл үүсгэсэн байгаа. Бид нар гэрээний дагуу дүгнээд явсан бол үндсэн өрийн үлдэгдэл 166,403,710 төгрөг дээр 50 хувийн хүү, алдангитай нэхэмжлэх байсан. Гэтэл бид нарын олгож байгаа нөхцөл боломжоор улам бид нарыг хохироож байна. 2 жилийн хугацаанд шүүх хуралдааныг санаатайгаар хойшлуулж байна. Манай талаас хангалттай, боломжтой хэмжээгээр 30,000,000 төгрөгийг хүү, алдангийг хассан байгаа. Гэтэл огт хамааралгүй этгээдүүдийг гэрчээр оролцуулна гээд шүүх хуралдааныг 2 жил шахуу сунжруулж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц х” ХХК, “Г ш” ХХК гэх компани гэрээ хийгээд, “...манай нярав Цэвэлмаа гэж хүн байгаа” гээд жолооч нараа танилцуулаад, түлшээ авч байсан. Хэрэгт авагдсан дизель түлш олгосон жагсаалт гээд 2019 оны 8, 9 сард авсан түлшний жагсаалт хэрэгт авагдсан байгаа. Б.Г болон өмгөөлөгчийнх нь тайлбарлаж байгаагаар Б.Г гэх хүн очиж авсан түлшнийхээ төлбөрийг төлчихсөн гэж байна. Энэ чинь “Ц х” ХХК, “Г ш” ХХК гэх 2 компанийн хооронд хийгдсэн гэрээнд зааснаар түлш авсан жагсаалтын дагуу буюу анхан шатны баримтын дагуу авсан байдаг. Гэтэл Б.Г яагаад зөвхөн өөрөө гарын үсэг зурж авсан түлшээ төлчхөөд “Ц х” ХХК-ний авсан бусад түлшийг төлөхгүй байгаа юм бэ. Б.Г гэдэг хүн цаашаагаа Цэвэлмаа, Балт гэдэг хүмүүст залилуулсан байж болно. Тэр бол “Ц х” ХХК, “Г ш” ХХК-ийн хооронд ямар ч хамааралгүй асуудал. Тэрийгээ тусдаа шүүх, цагдаагаар шийдвэрлээд, өөрийнхөө хохирлыг барагдуулах ёстой. Гэтэл гэрээний дагуу “Г ш” ХХК-аас “Ц х” ХХК түлш авчхаад байгаа хэр нь Балт, Цэвэлмаа нарт залилуулсан зүйлээ бидэнд хамааруулаад, манай компанийг хохироож байгаа нь ямар ч үндэслэлгүй. Дизель түлш олгосон жагсаалт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Хамгийн эхлээд Цэвэлмаа гэдэг хүн аваад, Батсайхан гэдэг хүн аваад, Б.Г өөрөө аваад яваад байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл юу гэж ярьж байна гэхээр миний зөвшөөрөлгүй Цэвэлмаа, Одхуяг нар “Г ш” ХХК дээр очоод түлш авчихсан гэж яриад байгаа. Тэр жагсаалт дээр Цэвэлмаа өдөр болгон аваад явж байсан нь харагддаг. 08 сарын 03-ны өдөр Б.Г өөрөө 87 литр түлш авахад өмнө нь Цэвэлмаа гээд 6 удаа авчихсан байхад яагаад Б.Г мэдээгүй байдаг юм. Тэрнээс хойш 09 сарын 06-ны өдөр Б.Г өөрөө очиж 04-96 гэдэг машинаар авсан байгаа. Тэрний өмнө Одхуяг гэдэг хүн 08 сарын 27, 28-ны өдөр авсан байгаа. Гэтэл яагаад Одхуяг, Цэвэлмаа нарыг надад мэдэгдэлгүй авсан гээд байгаа юм бэ. Тэр жагсаалт дээр Б.Гийн өөрийнх нь гарын үсэг байгаа. Б.Г авахаас өмнө 10-аад удаа авчихсан байхад яагаад тэр төлбөрийг төлөхгүй гээд байгаа юм бэ. “Ц х” ХХК угаасаа хариуцах ёстой шүү дээ. “Ц х” ХХК гэрээ хийгээд авсан. Гэтэл зөвхөн өөрийнхөө гарын үсэг зураад авсан түлшний үнийг төлчхөөд бусдыг нь төлөхгүй гээд байна. Цэвэлмаад залилуулсан нь Б.Гийн хувийн асуудал, тусдаа харилцаа байгаа биз дээ. Гэтэл тэр хүндээ залилуулсан юм уу, яасан юм бид нарт хамааралгүй зүйлээс болж манай компанийг хохироож байгаа нь ямар ч үндэслэлгүй, ямар ч утгагүй зүйл. Энэ утгагүй зүйлийг ярьсаар байгаад бүтэн 2 жилийн хугацаанд намайг хохироож байна шүү дээ. 50,000,000 төгрөгөөс өөрийнхөө авсан түлшинд 30 гаран сая төгрөгийг өгсөн гэж байна. Гэтэл яриад байгаа үндэслэл нь Цэвэлмаа миний зөвшөөрөлгүйгээр “Ц х” ХХК-ийн нэр дээр түлш авчихсан байна гэж яриад байгаа нь огт үндэслэлгүй, худлаа зүйл. Цааш залилуулсан бол энэ чинь тусдаа харилцаа юм байгаа биз дээ. Би бол энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ц х” ХХК “Г ш” ХХК-аас авсан 166,000,000 төгрөгийн өрийн үлдэгдлээ төлөх ёстой. Гэтэл 50,000,000 төгрөг төлчхөөд би өөрийнхөө авсан түлшний мөнгийг төлчихсөн гээд байна. Чи “Ц х” ХХК-ийг төлөөлөөд оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч биз дээ. Анх гэрээ хийсэн хүн нь ч Б.Г өөрөө. “Г ш” ХХК-аас түлш худалдан аваад, гэрээ байгуулаад, зээлээр худалдан аваад цааш хэнд өгсөн борлуулсан байх нь надад хамааралгүй. Тэгэхээр төлөх ёстой үүргээ биелүүлэх л ёстой гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэрээ хийсэн. Түлш аваагүй биш авсан. Би өөрийн авсан түлшний төлбөрийг төлсөн гэж ойлгож байгаа. Харин Балт, Цэвэлмаа нарыг авсан түлшний төлбөрийг бусдын өмнөөс үүрэг хүлээж төлж чадахгүй. Энэ хүмүүс хэчнээн хэмжээний түлш авсныг хангалттай мэдэж чадахгүй байгаа. Нэхэмжлэгч талаас тавьж байгаа падан дээр Балт, Цэвэлмаа, Одбаяр нар түлш авсан гарын үсэг зөндөө байгаа. Энэ падан нь надад байхгүй. Мөн энэ хүмүүсийг авсан гэх нотлох баримт байхгүй учраас үгүйсгэж байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “50,000,000 төгрөг төлсөн гээд сая хэлчихлээ. 50,000,000 төгрөгийн задаргааг хэлээд өгчихвөл зүгээр гэж бодож байна. 12 сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг өгсөн талаар аль аль нь маргадаггүй. 50,000,000 төгрөг бол Б.Г буюу “Ц х” ХХК-ийн тухайн шатахуун түгээх станцаас авсан 15,908 литр түлшний төлбөр байгаа юм. 15,908 литр түлшийг 2090 төгрөгөөр бодохоор нийт төлбөр нь 33,247,520 төгрөг болно. Хугацаа хэтрүүлсэн үүргийн алдангаа бодоод үзэхээр 14,628,996 төгрөгийн алданги бодогддог. Ингээд нийт 47,876,716 төгрөгийн төлбөр болон алдангийг нэхэмжлэгчталд төлөх ёстой байсан. Үүнээс 2,123,284 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн. Өмнөх шүүх хуралдаанд Б.Гээс яагаад төлбөр илүү төлөөд байгаа юм бэ гэж асуухад “...хүний мөнгийг удаасан учраас тэгшитгээд 50,000,000 төгрөг өгсөн, одоо ямар нэг тооцоо байхгүй” гэж хэлсэн.” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ /1-р хх-ийн 5-7-р хуудас/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх-ийн 9-р хуудас/, Тооцооллын хүснэгт /1-р хх-ийн 10-р хуудас/, Дизель түлш олгосон жагсаалт /1-р хх-ийн 11-13-р хуудас/, Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 29-31-р хуудас/, 2021 оны 08 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 1-10-р хуудас/, Б.Гээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /2-р хх-ийн 149-р хуудас/, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 152, 155, 159-160-р хуудас/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 180-187-р хуудас/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 188-р хуудас/, Дизель түлш олгосон жагсаалт /1-р хх-ийн 11-13-р хуудас/, Н.Балтаас гаргасан тайлбар /1-р хх-ийн 26-р хуудас/, Төлбөрийн баримт /1-р хх-ийн 28-р хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 1-10-р хуудас/, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 152, 155-р хуудас/ Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г ш ” ХХК нь “Ц х” ХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 204,395,730 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1. Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Г/110 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай гэрээнд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,568 литр дизль түлшний үндсэн үнэ 136,263,820 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 68,131,910 төгрөг нийт 204,395,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Г нь “... 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг өгсөн талаар аль аль нь маргадаггүй. 50,000,000 төгрөг бол Б.Г буюу “Ц х” ХХК-ийн тухайн шатахуун түгээх станцаас авсан 15,908 литр түлшний төлбөр байгаа юм. 15,908 литр түлшийг 2,090 төгрөгөөр бодохоор нийт төлбөр нь 33,247,520 төгрөг болно. Хугацаа хэтрүүлсэн үүргийн алдангаа бодоод үзэхээр 14,628,996 төгрөгийн алданги бодогддог. Ингээд нийт 47,876,716 төгрөгийн төлбөр болон алдангийг нэхэмжлэгч талд төлсөн. Үүнээс 2,123,284 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №Г/110 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээгээр зээлээр олгох бүтээгдэхүүний нийт үнийн дээд хэмжээг 600 сая төгрөгөөр тогтоосон байх бөгөөд худалдан авагч нь тухайн сардаа худалдан авах бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр таслал болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр тохиролцсон нь зээлийн гэрээ болон талуудын тайлбараар Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн буюу дизель түлшийг нийлүүлж эхэлсэн байх бөгөөд хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргахгүй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасны дагуу талууд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана. 263.2.1-д бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, 263.2.2-д хэсэгчилэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, 263.2.3-д төлбөл зохих хүүгийн хэмжээ, 263.2.4-д үнэ эсвэл үнийг тодорхойлох журам гэсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дээрх шаардлагыг хангасан, журмыг зөрчөөгүй байх тул гэрээнд заасны дагуу хариуцагч “Ц х” ХХК нь зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг, алдангийн хамт төлөх үүрэгтэй байна. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгээгүй хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 166,403,710 төгрөгнөөс хариуцагч 50,000,000 төлсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Г/110 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ /хх-ийн 5-7-р хуудас/, “Ц х” ХХК-д дизель түлш олгосон жагсаалт /хх-ийн 11-13-р хуудас/, “Ц х” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн капитрон банкны төлбөрийн баримт /хх-ийн 139-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.1-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцно гэсэн нь Иргэний хээлийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан зохицуулалтын алыг нь хэрэглэхээр гэрээндээ заасан нь ойлгомжгүй байна. Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлж нийт гүйцэтгээгүй үнийн дүн болох 166,403,710 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн үнийн дүн 50,000,000 төгрөгийг хасч, гүйцэтгэвэл зохих 116,403,710 төгрөгийн дизель түлшний үнийг төлөөгүй байна.
Талууд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.1-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцно гэж зааснаар 116,403,710 төгрөгийн алдангид 58,201,855 төгрөг, нийт 174,605,565 төгрөгийг гаргуулж “Ц х” ХХК олгох нь зүйтэй байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Г нар нь “Ц х” ХХК-ийн авсан 15,908 литр дизель түлшний үнэ болох үндсэн төлбөр 33,247,520 төгрөг, алдангид 14,628,996 төгрөгийг төлсөн. Иймд манай компанийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадахгүй байна.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 144/ШЗ2022/00235 дугаартай захирамжаар “Жанцанрээбүү” ХХК-ийн захирал Н.Балт, О.Цэвэлмаа нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Жанцанрээбүү” ХХК-ийн /Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1-р баг, Зэст 1-р хороолол 3-105 тоот/ хаят байрлах хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Монгол шуудангын магадлагаагаар “хаягт ийм компани байхгүй” гэж ирүүлсэн, О.Цэвэлмаагын /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, Дилав хутагт жамсранжав гудамж 10а байр 83 тоот/ хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд “хаягт ийм хүн байхгүй” гэж ирүүлсэн, Н.Балтын /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 21а байр 55 тоот/ хаягт байрлах хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд /хаягт ийм хүн байхгүй/ гэж тус тус ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тхуай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар “Жанцанрээбүү” ХХК-ийн захирал Н.Балт, түүний эхнэр О.Цэвэлмаа нарт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Ц х” ХХК-аас 174,403.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г ш” ХХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч “Ц х” ХХК-ийн Хаан банк дахь 5598039097 тоот харилцах данс, Капитрон банк дахь 3017006353 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоосон тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШЗ2021/000347 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц х” ХХК-аас “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 174,403.710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г ш” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г ш” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,030,977.825 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, “Ц х” ХХК-аас 1,030,977.825 төгрөгийг гаргуулж “Г ш” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч “Ц х” ХХК-ийн Хаан банк дахь 5598039097 тоот харилцах данс, Капитрон банк дахь 3017006353 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоосон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШЗ2021/000347 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА
-ийн Хаан банк дахь 5598039097 тоот харилцах данс, Капитрон банк дахь 3017006353 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоосон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 144/ШЗ2021/000347 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА