Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00141

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00141

Есөнбулаг сум

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Е сумын Х багийн Ж хороолол **-* дүгээр байрны * давхарын * тоотод оршин суух, Б овогтой А-гийн Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Б сумын * дүгээр багт оршин суух, О овогтой Б-ын Ч-д холбогдох,

Эвдэрсэн тавилганы 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн зардал нийт 2,700,000 /хоёр сая долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага Эвдэрсэн тавилганы 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн зардал нийт 2,700,000 /хоёр сая долоон мянга/ төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2022 оны 06 дугаар сард цагаан өнгийн 3 салдаг классик загварын 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгний үнэтэй ханын стенкийг ачаа зөөдөг Б.Ч-д Говь-Алтай Улаанбаатар чиглэлд 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгний өртэй хүндээ /хүү маань хүнд өвчтэй санхүүгийн хямралтай байгаагаа хэлж ойлгуулан тохиролцон тавилгаа өгч өр хаахаар/ ачуулсан юм. Ачуулахдаа гурван хэсэг болгон хагарах хэсэг дээр хагарна гэсэн анхааруулах бичиг мөн /миний өртэй хүн болох/ хүлээж авах утасны дугаартай бичиж ачааг 30,000 төгрөгөөр тохирч явуулсан. Ачааг хүлээн авах үед хагархай шил хөглөж, нэг боолттой нь задарсан, 2 боолттой нь задраагүй ч эрмэг зарим хэсгээрээ урагдаж, холгогдсон байсан ба ачааны 30,000 төгрөгийг өгөөд авсан. Тавилгаа угсрах гэсэн боловч бүтэн нэг ширхэг ч эвлээгүй тул манайхаас дахин өрөө нэхсэн. Хүү маань 2022 оны 04 дүгээр сард эхний хагалгаанд, 2023 оны 3-4 сарын хооронд 2 дахь хагалгаандаа орор төлөвлөгөөтэйгөөр гарснаасаа хойш өвчтэй нөхөр бид хоёр хүүгийнхээ энэ хүнд нөхцөл байдлаас болж, санхүү маш хүнд байгаа тул дахиж энэ хүний мөнгийг гаргаж өгөх боломжгүй байна. Иймд энэ жолоочоос хохирлоо барагдуулах гэж эвлэрүүлэхэд өгсөн боловч зөвшилцөлд хүрээгүй тул шүүх рүү шилжүүлж дээрх мөнгөн дүнгийн хохирлыг шаардаж байна гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Энэ хэрэг 2022 оны 06 дугаар сард Б.Ч-ыг хот руу явахад нь 4 хайрцагтай тавилга ачуулсан. Ачуулахдаа тавилга гэж хэлээгүй хагарна гэсэн бичигтэй 4 хайрцаг зүйл ачуулсан. Хотод очоод садангийн хүн аваад явсан. Гурван хайрцаг нь бүрэн бүтэн байсан. Нэг хайрцаг нь задарсан байсан. Тухайн хүн аваад явахдаа тэр хайрцгийг үзэхэд шил нь хагарсан тавцан нь хугарсан байсан гэсэн. Энэ тавилгыг угсраад үзье. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан байх юм бол чи өөрөө материалыг нь олж өгөөрэй гээд нөгөө хүн 30,000 төгрөгөө төлөөд аваад явсан. Та очоод яриарай гэсэн боловч сүүлд нь яриад ямар ч тавих боломжгүй байна 1,750,000 төгрөгт тавиад явуулсан гэж ярьсан. Нөхөр нь яриад 1,750,000 төгрөгийг хоёр хуваагаад төлье гэсэн. Би хоёр хувааж төлж болж байна би танд цувуулж төлье гэсэн боловч эхнэр нь хүлээн зөвшөөрөөгүй юм билээ. Тухайн өдрөө задлаад угсрах боломжгүй байсан юм бол ийм байна шүү гээд тэр хүндээ мэдэгдэж болоогүй юм. Тийм учраас өдий зэрэгт хүрсэн байх гэж бодож байна гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- гар утасны мессежний бичиглэлийн хуулбар, тавилгын эвдэрсэн гэмтсэн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт

5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч А.Д нь Б.Ч-д холбогдуулан эвдэрсэн тавилганы 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн зардал нийт 2,700,000 /хоёр сая долоон мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч тал ... эвдэрсэн тавилганы 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн зардал нийт 2,700,000 /хоёр сая долоон мянга/ төгрөгийг гаргуулаж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 4 хайрцагтай тавилга ачуулсан. Ачуулахдаа тавилга гэж хэлээгүй хагарна гэсэн бичигтэй 4 хайрцаг зүйл ачуулсан. Хотод очоод садангийн хүн аваад явсан. Гурван хайрцаг нь бүрэн бүтэн байсан. Нэг хайрцаг нь задарсан байсан. А.Д-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж татгалзжээ.

5. Зохигчдын тайлбар хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч А.Д нь Улаанбаатар хот руу 4 ширхэг хайрцаг бүхий тавилгыг хариуцагч Б.Чүлтэмнямаар тээвэрлүүлэн хүргүүлсэн бөгөөд тээвэрлэн хүргэх явцад уг тавилга гэмтсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-т тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Б.Ч нь тухайн тавилгыг тээвэрлэн хүргэх үед гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд харин тухайн тавилгын хохирлыг барагдуулах үнийн дүн дээр маргаж байна.

 11. Иймд О овогтой Б-ын Ч-аас тээвэрлэсэн тавилганы үнэ 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Б овогтой А-гийн Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-аас 1,750,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О овогтой Б-ын Ч-аас тээвэрлэсэн тавилганы үнэ 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Б овогтой А-гийн Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-аас 1,750,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-т олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН