Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2023/00316

 

2023 04 04

130/ШШ2023/00316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

БА аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БА аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суудаг,  Ц.Ц;

Хариуцагч: БА аймгийн Б сумын 9 дүгээр багт оршин суудаг, утас:0101, У овогт А-ны Е;

Нэхэмжлэлийн шаардлага: Машины үнэд өгсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч А.Е,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.С-д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч А.Е-ад холбогдуулан, машины үнэд өгсөн 3000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Е-аас 0000УВА улсын дугаартай Sunny маркийн тээврийн хэрэгслийг бэлэн 3,000,000 төгрөгөөр авч байсан юм. Гэтэл тус тээврийн хэрэгслийг бэлэн 3,000,000 төгрөгөөр авч байсан юм. Гэтэл тус тээврийн хэрэгслийн аржатр, таван бул нь эвдэрхий явахгүй байсан машин байсан. Тухайн үед А.Еад хэлж машиныг авч ирэхээр нь буруугаа хүлээж, уг машиныг авч үлдсэн. Тэрнээс хойш 4 сар хүлээсэн ба арай гэж 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 01 цагийн үед А.Е нь 8910ББАА улсын дугаартай Sonata-5 маркийн тээврийн хэрэгслийг хүнээр бариулж авч ирээд үлдээгээд явсан. Гэтэл тус тээврийн хэрэгслийг маргааш нь харахад банк нь цоорхой, аржатр ажилддаггүй, эвдэрхий, бензин их иддэг, явдаггүй машин байсан.

1.2.Мөн энэ машин нь А.Е-ын эзэмшлийн машин байгаагүй өөр хүний машин байсан ба  2018 оноос хойш техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, ямар ч татвар төлбөр --төлөгдөөгүй тээврийн хэрэгсэл байсан юм байна.  Тус тээврийн хэрэгслийг 09 дүгээр сард арай гэж Б-д авч ирээд А.Е-ын хашаанд оруулаад буцааж өгсөн. Иймд А.Е нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй юм.

2.3.А.Е нь эрхийн болон биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан нь тодорхой болж зохих байгууллагаас тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугаарыг хурааж авсан тул би цаашид хууль ёсоор эзэмших, ашиглах, бусдад шилжүүлэх боломжгүй болж машиныг буцаасан тул машины үнэд өгсөн 3,000,000 төгрөгийг А.Еаас гаргуулж өгнө үү гэсэн байна.

3.Хариуцагч А.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

3.1.Миний бие автомашины наймаа хийдэг. 2022 оны 3 дугаар сарын дунд үед Увс аймгаас 0000аааа улсын дугаартай Тоёота камер маркийн автомашиныг бусдад худалдахаар авч ирсэн. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын дунд үед А сумын иргэн Ц.С хажуудаа жолооч ажилтай гэх онц тээвэрчин Д гэдэг хүний хамт манай хашаанд автомашин худалдаж авахаар очсон. Ингээд тэд манай хашаанд 7-8 машин байсныг үзээд эцэст 0000аааа дугаартай Тоёота камер маркийн машиныг авахаар тохиролцож уг автомашиныг 3,000,000 төгрөгөөр худалдсан. Мөнгийг надад Ц.С бэлнээр өгсөн. Ингээд Ц.С болон хажууд нар уг автомашиныг асааж өөрсдөө унаад манай хашаанаас гараад явсан.

3.2.Гэтэл 2022 оны 5 дугаар сарын дунд үед Ц.С хажуудаа нөхөр Ганаа болон өөр хүнээр миний сарын өмнө худалдсан автомашиныг бариулж ирээд надад “энэ автомашины аржатрыг халааж байгаад хагалчихлаа” гэж хэлэхээр Б сумын 12 дугаар багт автомашин засдаг Р гэдэг хүн очиж тэнд уг машины аржатар байсан ба 200,000 төгрөгөөр зарна гэж бидэнд хэлсэн. Тэгээд би Ц, нөхөр болох Ганаа нарт “та нар 200,000 төгрөгөөр энэ аржатрыг аваарай. Уг аржатрыг автомашинд би угсарч өгье гэж хэлэхэд бидэнд аржатар авах бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд уг автомашиныг манай хашаанд орхиод эхнэр Ц.С буцаад А суманд явсан ба харин нөхөр нь Ганаа манайд 2-3 хоног байсан. Энэ үед нөхөр нь Г би “манай хашаанд Соната-5 маркийн машин байна, үүнийг авах уу” гэж хэлэхэд эхнэртэй ярьж  байгаад шийдье гэж нөхөр нь буцаад явсан.

3.3.Тэгээд хэд хоногийн дараа нөхөр нь Ганаа над руу ярьж  “Та нөгөө Соната-5 маркийн машиныг А суманд хүргэж өгөөрэй” гэсэн. Ингээд би шатахуун хийж аваад 2022 оны 05 дугаар сарын 20-ны үед Соната-5 маркийн автомашиныг А сумын Хөх эрэгт байдаг Ц.Ц, Ганаа нарын гэрт хүргэж өгсөн. Энэ үед би хоёр автомашинтай очсон. Энэ үед Ганаа надад “танд баярлалаа” гэж нэг хонь өгсөн. Ингээд би Соната-5 маркийн автомашиныг тэнд үлдээгээд өөрийн автомашинаар Бд буцаж ирсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын үед Улаанбаатар хотод явж байхдаа манай хүүхдүүд надад “Аав таны нөгөө А суманд худалдсан Соната-5 автомашиныг А сумын хүмүүс  унаж ирээд хашаанд үлдээгээд явсан. Тэр үед манай хүүхдүүд “Манай аав хотод байгаа, одоо та энэ автомашиныг аав хотоос ирсний дараа авч ирээрэй” гэж хэлэхэд тэд хүчээр шахуу автомашиныг манай хашаанд тавиад явсан байна.     

3.4.Миний бие Соната автомашиныг C сумын иргэн K гэдэг хүний нэр дээр байсан ба би 2022 онд Цд хандаж уг автомашиныг та нарын нэр дээр буулгаж өгье. БА аймгийн C сумаас K ирсэн байна, торгууль болон бусад төлбөрийг төлж өгье гэж хэлж байсан боловч өөрсдөө бид хөдөө байна тэгж байгаад очно гэж хэлээд маш их цаг алдагдуулсан. Иймээс Ц.С нь 2022 оны 5 дугаар сард худалдаж авсан автомашиныг бараг нэг жил гаруй унаад авч ирж өнөөдөр надаас 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

4.Нэхэмжлэгчээс №0100000 дугаартай “Автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-г гаргаж өгсөн болно.

4.Хариуцагчаас 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, Х банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг бичгийн баримт гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Ц.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А.Е нь эрхийн болон биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан нь тодорхой болж зохих байгууллагаас тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугаарыг хурааж авсан тул би цаашид хууль ёсоор эзэмших, ашиглах, бусдад шилжүүлэх боломжгүй болж машиныг буцаасан тул машины үнэд өгсөн 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

7.Хариуцагч А.Е нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Ц.С нь 2022 оны 5 дугаар сард худалдаж авсан автомашиныг бараг нэг жил гаруй унаад авч ирж өнөөдөр надаас 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Хариуцагч А.Е нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 00015УВА улсын дугаартай Sunny маркийн тээврийн хэрэгслийг бэлэн 3,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Ц.С-д худалдсан ба нэхэмжлэгч Ц.С машины үнэ 3,000,000 төгрөг бэлэн хариуцагч А.Е өгсөн.

Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь доголдолтой гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.С нь буцаасан боловч хариуцагч А.Е нь 3,000,000 төгрөгийг буцаагаагүй оронд нь 2022 оны 10 дугаар сарын сарын 15-ны өдөр 8910БАА дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн машиныг нэхэмжлэгч Ц.С-д худалдсан үйл баримтын талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Ц.С нь автомашины үнэ 3000000 төгрөгийг хариуцагч А.Е-ад төлж, хариуцагч А.Е нь 8910БАААА дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй  эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах” үүргийг тус тус хүлээсэн байна.

8.2.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэгч (худалдан авагч) Ц.С нь гэрээний зүйл болох автомашин нь доголдолтой, (банк нь цоорхой, аржатар нь ажилддаггүй, эвдэрхий, 2018 оноос хойш техникийн үзлэгт хамрагдаагүй, торгууль төлбөр төлөгдөөгүй )эрхийн зөрчилтэй гэх үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдах худалдан авах гэрээг цуцлах тухай хариуцагч (худалдагч) А.Еад мэдэгдэн, тухайн машиныг буцаасан байна

8.3.Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн  171.1-д зааснаар “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан.

Гэтэл хариуцагч А.Е нь 8910БАА дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч эсхүл эзэмшигч гэдгийг нотлох баримт байхгүй байна.

8.4.Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон №01236235 дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-ээр 8910БААА дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн, саарал өнгөтэй, арал  №КМНЕN41МP4G067996 дугаартай суудлын  автомашины өмчлөгч Т.А болох нь тогтоогдож байна.

Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2-д “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тушаалын хавсралт “Авто тээврийн хэрэгслийг бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 4.1-д “Шилжүүлж буй өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ” гэж тус тус заасан байна.

Хариуцагч А.Е нь тухайн тээврийн хэрэгслийг Т.А-ээс худалдаж авсан гэх боловч хууль журмын дагуу шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, тухайн машины захиран зарцуулах эрхтэй өмчлөгч А.Е гэсэн нь үгүйсгэгдэж байна.

8.5.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тушаалын хавсралт “Автотээврийн хэрэгслийг бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 4.2 дах хэсэгт заасан холбогдох баримтуудыг бүрдүүлэн автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй мөртлөө хариуцагч А.Е нь энэ журмын холбогдох заалтыг зөрчиж нэхэмжлэгч Ц.С-д 8910БАА дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж холбогдох хууль, журмыг зөрчсөн байна.

9.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн б-д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй  байх ёстой, мөн 3.7-ийн в-д зааснаар зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй..., түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”-ыг жолоочид хориглосон байх тул нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч А.Е-аас худалдан авсан тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч 8910БАА дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн автомашины банк нь цоорхой, аржатар нь ажилддаггүй, эвдэрхий гэснийг нотлох баримт, мөн 2018 оноос хойш техникийн үзлэгт хамрагдаагүй, торгууль төлбөр төлөгдөөгүй гэснийг нотлох баримт байхгүй боловч дээрх нотлох баримтаар тухайн машин нь эрхийн зөрчилтэй гэдэг нь нотлогдож байна.

10.Хариуцагч А.Е-ын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Х банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. 

11.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А.Е-ын эцгийн нэрийг Болатхан гэж буруу бичсэнийг хариуцагчийн Монгол Улсын иргэний үнэмлэхэд бичсэнээр А-ны Е гэж зөвтгөн бичсэн болно.

12.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэгч (худалдан авагч) Ц.С нь гэрээний зүйл болох автомашиныг доголдолтой, эрхийн зөрчилтэй гэх үндэслэлээр худалдах худалдан авах гэрээг цуцлах эрхтэй ба талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.Ц- нь 8910БАА дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч А.Е-ад буцаасан тул, хариуцагч А.Е-аас  3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгох нь зүйтэй байна.

9.Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Е-аас 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.Сд олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Е-аас 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.С-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 (жаран хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Е-аас 62950 (жаран хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор БА аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК