Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Б.Уранчимэг

            Шүүгдэгч Б.Тэмүүлэн, Б.Төгсбилэг тэдгээрийн өмгөөлөгч Б.Нарангарав нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Бямбасүрэнгийн Тэмүүлэн, Алаг адуун овогт Баттулгын Төгсбилэг нарт холбогдох эрүүгийн 201725031178 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ач дээд сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 3, аав, эхийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 15-31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбасүрэнгийн Тэмүүлэн, /РД:УК98122377/

2.Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, аав, эх, 2 дүүгийн  хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун овогт Баттулгын Төгсбилэг, /РД:УШ97112553/

Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Б.Тэмүүлэн,Б.Төгсбилэг нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай худалдааны төвийн В-10 тоот лангуунаас хохирогч Б.Уранчимэгийн 580000 төгрөгний үнэ бүхий ай-фони-6 загварын гар утсыг, 400000 төгрөгний үнэ бүхий самсунг галакси эс-6 загварын гар утаснуудыг хулгайлж нийт 980000 төгрөгний хохирог учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Төгсбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг.

Хохирогч Б.Уранчимэг мөрдөн байцаалтанд өгсөн: Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Орон зай худалдааны төвд гар утас болон дагалдах хэрэгсэл худалдаалдаг юм. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай худалдагч Батсүрэн 2 ширхэг гар утас алдчихлаа, 2 залуу аваад зугтчихлаа гэж хэлээд манай ажилладаг 2 залуу тэр хүмүүсийг хөөгөөд гүйцээгүй…цагдаагийн байгууллага алдсан 2 гар утсыг олж өгсөн тул надад гомдол саналгүй, утсаа бүрэн бүтэн хүлээн авсан гэсэн мэдүүлэг./хх-25/

Гэрч Д.Батсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай худалдааны төвийн В-10 лангуунд гар утас болон дагалдах хэрэгсэл худалдаалдаг юм. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед лангуугаа нээгээд байж байхад гаднаас 2 залуу орж ирээд Iphone-6 маркын гар утас байна уу гэж асуухад нь зарах гэж байсан гар утсаа гаргаж өгсөн.Тэгэхэд тэр 2 залуу гар утсаа бариад 2-уулаа ярилцаж байгаад гар утсаа өгөөд гараад явсан.Тэр 2 удалгүй 5 минутын дараа 2-уулаа орж ирээд өмнө нь үзүүлсэн Iphone-6 маркын гар утсаа аваад өг гэхээр нь авч өгсөн. Дараа нь дахиад Samsung s6 маркын гар утас байна уу гэхээр нь гаргаж өгсөн. Яг тэр үед гаднаас нэг эмэгтэй орж ирээд гар утасны наалт асуухаар нь гаргаж өгөх гээд лангуун доороосоо авах гээд тонгойтол тэр 2 залуу гараад зугтаачихаар нь би гар утас аваад зугтаачихлаа гэж араас нь дагаад шат руу гүйсэн. Лангуун дээр надаас өөр хүн байгаагүй эзэнгүй болохоор буцаад лангуу руугаа яваад хажуу лангууны Мөнхсолонго тэр 2 залуугийн араас гүйгээд барьж авч чадаагүй. Мөнхсолонго орж ирээд тэр 2 залууг гараад  приус-20 маркийн машинд суугаад зугтаачихлаа гэж хэлсэн.SKS гар утас дагалдах хэрэгслийн дэлгүүрийн захирал Уранчимэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг./хх-36-37/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-5-6, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-21, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-24, гэрчүүдийг байцаасан тэмдэглэл хх-29-35, иргэний үнэмлэхний лавлагаа хх-62-63, ял шалгах хуудас хх-64-65, эд зүйлийн үнэлгээ хх-66, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Тэмүүлэн,Б.Төгсбилэг нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай худалдааны төвийн В-10 тоот лангуунаас хохирогч Б.Уранчимэгийн 580000 төгрөгний үнэ бүхий ай-фони-6 загварын гар утсыг, 400000 төгрөгний үнэ бүхий самсунг галакси эс-6 загварын гар утаснуудыг хулгайлж нийт 980000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Уранчимэгийн өгсөн… 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай худалдагч Батсүрэн 2 ширхэг гар утас алдчихлаа, 2 залуу аваад зугтчихлаа гэж хэлээд манай ажилладаг 2 залуу тэр хүмүүсийг хөөгөөд гүйцээгүй…цагдаагийн байгууллага алдсан 2 гар утсыг олж өгсөн тул надад гомдол саналгүй, утсаа бүрэн бүтэн хүлээн авсан гэсэн мэдүүлэг хх-25, гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн…тэр 2 удалгүй 5 минутын дараа 2-уулаа орж ирээд өмнө нь үзүүлсэн Iphone-6 маркын гар утсаа аваад өг гэхээр нь авч өгсөн…дараа нь дахиад Samsung s6 маркын гар утас байна уу гэхээр нь гаргаж өгсөн…яг тэр үед гаднаас нэг эмэгтэй орж ирээд гар утасны наалт асуухаар нь гаргаж өгөх гээд лангуун доороосоо авах гээд тонгойтол тэр 2 залуу гараад зугтаачихаар нь би гар утас аваад зугтаачихлаа гэж араас нь дагаад шат руу гүйсэн…лангуун дээр надаас өөр хүн байгаагүй эзэнгүй болохоор буцаад лангуу руугаа яваад хажуу лангууны Мөнхсолонго тэр 2 залуугийн араас гүйгээд барьж авч чадаагүй…Мөнхсолонго орж ирээд тэр 2 залууг гараад  приус-20 маркийн машинд суугаад зугтаачихлаа гэж хэлсэн хх-36-37, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-24, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

  Прокуророос шүүгдэгч Б.Тэмүүлэн, Б.Төгсбилэг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Бямбасүрэнгийн Тэмүүлэн, Баттулгын Төгсбилэг нарыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нар хохирогч Б.Уранчимэгийн хохиролыг бүрэн барагдуулсан хохирогч гомдол саналгүй гэсэн тул Б.Тэмүүлэн, Б.Төгсбилэг нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтов.

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Б.Тэмүүлэн, Б.Төгсбилэг нарыг гэмт хэрэг үйлдсний төлөө сэтгэл санааны биемахбодийн дарамт, цээрлэлийг ойлгож мэдрүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж ажил хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх, зорилгоор хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Б.Тэмүүлэн, Б.Төгсбилэг нар нь нийтэд тустай ажил хийхэд эрүүл мэндийн болон хөдөлмөрлөх чадварын хувьд бүрэн боломжтой гэж үзлээ.