Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Х.Даваадулам,

            Шүүгдэгч Г.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Авга овогт Гэрэлмаагийн Баярсайханд холбогдох 201725030003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сиби эйч ХХК-д бизнесийн шинжээчээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж, 543 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Авга овогт Гэрэлмаагийн Баярсайхан (РД:ИЭ88030871),

нь Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт буюу “АНУ-ын виз гаргаж өгнө, гэрээгээр ажиллуулна” хэмээн хуурч мэхлэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн Д.Бямбасүрэнгээс 3.800.000 төгрөг, Т.Нацагнямаас 6.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч, нийт 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Г.Баярсайхан нь “АНУ-ын виз гаргаж өгнө, гэрээгээр ажиллуулна” хэмээн хуурч мэхлэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн Д.Бямбасүрэнгээс 3.800.000 төгрөг, Т.Нацагнямаас 6.000.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч, нийт 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “…” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “…Би 2016 оны 9 дүгээр сард Америк руу ажиллахаар гэсэн цахим хуудсан дээр өөрийн 88772323 гэсэн дугаарыг бичиж АНУ-руу гэрээгээр хүн гаргаж өгнө гэсэн зар байрлуулсан юм. Энэ зарын дагуу надтай Нацагням, Бямбасүэрн нар холбогдсон юм. Анх Бямбасүрэнтэй уулзаад Чингэлтэй дүүргийн урт цагааны урд талын нотариатын газарт уулзаад нийт 5.800.000 төгрөгөөр АНУ-руу гаргаж өгнө гэж хэлсэн байдаг. Тэгээд урьдчилгаа 3.0 сая төгрөг гэж ярьж байгаад 2.3 сая төгрөгийг бэлнээр аваад зээлийн гэрээ байгуулаад маргааш нь 700.000 төгрөгийг нь авсан байдаг. Үүний дараа Нацагнямтай уулзаад мөн ижил ярьж байгаад урьдчилгаа 3.0 сая төгрөгийг авсан. Энэ мөнгөөрөө материалыг цааш явуулах байсан боловч явуулж чадаагүй өртэй хүмүүстээ өгчихсөн юм. Сүүлд виз нь гарчихлаа гэж худлаа хэлээд Нацагнямаас 3.0 сая төгрөгийг авсан. Харин Бямбасүрэнгээс 800.000 төгрөгийн буцаан авсан байдаг. Ингээд Нацагнямаас нийт 5.8 сая төгрөг, харин Бямбасүрэнгээс нийт 3.8 сая төгрөгийг авсан юм. Энэ хоёр хүнээс авсан мөнгөөрөө өртэй байсан Гантөмөр, Нарангэрэл гэх хүмүүст өрөө өгчихсөн юм” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...би 2016 оны 8 дугаар сарын 30-ны үеэр би өөрийн фэйсбүүк цахим хуудсаар орж байхдаа Америк улс руу гэрээгээр ажиллуулна. Яаралтай хоёр хүн авна гэсэн зар байсны дагуу уг цахим хуудсанд нэвтэр энэ талаар тодруулж бичиж, утсаар холбогдоод би Бээжин явчихаад ирээд таньтай уулзаж болох уу гэхэд амжина гэсэн. Ингээд би Бээжин хот руу 7 хоног явчихаад эргэж ирсэн байхад над руу залгаад та Америк явах уу гэхээр нь би явъя гэхэд намайг ажил дээр ирээд уулзчих гэсэн. Түүний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ШШГЕГ-ын ард талд орон сууцны урд очиж чатаар танилцсан Г.Баярсайхантай уулзсан. Түүнтэй уулзахад ямар шугамаар, хэрхэн яаж АНУ-руу явуулах вэ гэхэд гадаад паспорт л хэрэгтэй, маргааш гэхэд АНУ руу бичиг баримтыг захиалгаар явуулна, урьдчилгаа 3.0 сая төгрөг авна таны виз энэ оны 10 сарын эхээр гарчихна гэж хэлсэн. …эхлээд 2.300.000 төгрөгийг өгөхдөө гэрээ хийсэн. Харин 700.000 төгрөгийг маргааш нь өгөхдөө 2016.11.17-ны өдөр өөрийн ХААН банкны … данснаас авсан. Дараа нь 500.000 төгрөгийг өгөхдөө өөрийн данснаас 2016.12.13-ны өдөр Г.Баярсайхан данс руу шилжүүлсэн. Дараа нь 300.000 төгрөгийг … 2016.12.14-ний өдөр өөрийн данснаас… аваад Г.Баярсайханд өгсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Нацагнямын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өөрийн фэйсбүүк хаягаар орж байхдаа Америк руу ажиллахаар гэсэн фэйсбүүк хаяг руу орж үзэхэд 88772323 гэсэн дугаар үлдээсэн байсны дагуу уг утсаар холбогдож ярьж байгаад 4 зам, тээврийн товчооны орчимд уулзахаар болсон байдаг. …Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр уг дугаарын эзэн өөрийгөө Баярсайхан гэж танилцуулсан залуутай уулзахад, ярилцахад нийт 5.8 сая төгрөгөөр АНУ-д зорчих виз гаргаж өгнө гэж хэлсэн. …Баярсайханд хэлээд мөнгө шилжүүллээ гээд 2016.09.28-ны орой 4-5 цагийн орчимд 3.0 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас шилжүүлсэн. …Ингээд 2016.11.23-наас 24-ний хооронд санагдаж байна визийг чинь гаргачихсан. Хурууны хээ дараад байх шаардлага байхгүй бол үлдэгдэл 3.0 сая төгрөгөө өгөхгүй бол гадаад паспортыг чинь өгөхгүй гэж хэлсээр байгаад би 2.8 сая төгрөгийг Баярсайханы ХААН банкны дансанд шилжүүлсэн байдаг…” гэх мэдүүлэг,

            Гэрч О.Цэрэндоржийн “…Г.Баярсайхан надаас 2016.7.08-ны өдөр 5.600.000 төгрөгийг зээлээд 2016.9 сарын дундуур тал мөнгийг бэлнээр өгөөд дараа нь үлдэгдэл мөнгийг 2016.10 сарын дундуур өгч 5.600.000 төгрөгийг эргүүлэн төлж дуусгасан байдаг. Надаас зээлсэн мөнгөө бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг,

            Гэрч Ц.Нарангэрэлийн “…2016 оны 7 дугаар сарын үеэр Баярсайхан надад хандан мөнгө зээлээч гэхээр нь 7 сая төгрөг ямар ч хүүгүйгээр зээлсэн юм. Тэгээд 2016 оны 9 сарын үед 3 сая төгрөгийг нь буцааж аваад, 10 сар өнгөрөөгөөд үлдсэн 4 сая төгрөгийг нь бэлнээр авсан юм.” гэх мэдүүлэг, хохирогч Д.Бямбасүрэнтэй байгуулсан зээлийн гэрээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Г.Баярсайханы ХААН банкны дансны хуулга, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Авга овогт Гэрэлмаагийн Баярсайханыг бусдыг хуурч, бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Баярсайханд холбогдох хэргийн зүйлчлэлийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”” гэж заасныг үндэслэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл харгалзан үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Баярсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнийг мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ.