Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хурметханы Тасхын |
Хэргийн индекс | 153/2023/00014/И |
Дугаар | 153/ШШ2023/00232 |
Огноо | 2023-04-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 153/ШШ2023/00232
2023 04 26 153/ШШ2023/00232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, шүүгч Б.Раушан, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******гийн *******,
Хариуцагч: Ховд аймгийн сумд оршин суух, гийн нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,795,000 /дөрвөн сая долоон зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******,
Хариуцагч: Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
Хариуцагч: Ш.,
Хариуцагч: Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.,
Иргэдийн төлөөлөгч: С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз Ш.ээр өөрийн эзэмшлийн машин болох 16-34 ХОА улсын дугаартай prius30 маркийн машиныг бариулан Ховд аймгаас Хөшөөтийн чиглэлд явах замд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт 1 тооны үхэр мөргөж 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу шалгуулахад малчин Д.*******ийг Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж 20 нэгжээр торгуулийн арга хэмжээ авсан боловч Д.*******, Ш. нар нь одоо болтол миний тээврийн хэрэгсэлд учирсан 4,795,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа тул Д.*******, Ш. нараас 4,795,000 төгрөгийн нэхэмжилж байна.
... Миний машины чекний улаан гэрэл нь асаад байсан учраас машинаа оношлуулъя гэж бодож 3-4 хоносон. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас сайн жолооч авч явж машинаа оношлуулах гээд Ш.ийг миний машиныг бариад яваад өгөөч. Би машинаа оношлуулах гэсэн юм гэж хэлээд машинаа бариулаад явсан. Тухайн үед би өөрөө хэсэг зүүрмэглэчихсэн байсан. Гэнэт пид пад гэсэн дуу гарахаар нь цочиж сэрээд машинаас гараад буусан чинь машин гэмтсэн байсан. Тухайн үед чи болгоомжтой явахгүй яасан юм гэж хэлээд уйлсан. Энэ осол 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон. Би хууль сайн мэдэхгүй ч гэсэн хуулийн дагуу арга хэмжээ авагдана гэдгийг мэдэж байсан. Ховд аймгийн ******* сумын цагдаа ирээд та гурав хоорондоо тохиролц гэсэн ч Д.******* тохиролцохгүй байсан учраас хуулийн дагуу явсан... Би Д.******* гэдэг малчнаас нэхэмжилсэн. Мөн жолооч ч гэсэн хариуцлагагүй явсан учраас хариуцагч нараас хамтад нь нэхэмжилж байна.... Машинд учирсан эвдэрсэн хохирлуудыг нэхэмжилж байна... гэв.
2. Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэл үндэслэлгүй. Тухайн нэхэмжилсэн 4,795,000 төгрөгөөс бүгдийг нь болон 50 хувийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,795,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа. Оройн цагаар миний аав Д.******* үхрээ хураасан байсан ба энэ үхэр нь шөнийн цагаар зам дээр гарч дайрагдсан учраас хариулгагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна... Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Мөн дайрагдсан үхэр нь үхчихсэн. Бидний зүгээс хөрөнгөөрөө хохирсон байхад яагаад машины хохирол гэж яриад байгаа юм бэ? Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.
3. Хариуцагч Ш. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.******* намайг гуйж машинаа бариулсан, надад ямар нэгэн цалин хөлс авсан зүйл байхгүй. Замын хөдөлгөөний тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр шөнийн 22 цагаас өглөөний 05 цагийн хооронд гарсан зөрчил аваарыг тухайн малын эзэн малчин хариуцна гэсэн заалт орсон байгаа. Тухайн машиныг өөрөөсөө 400,000 төгрөг гаргаж ******* сумаас Ховд аймаг руу ачуулсан. Малчин *******аас төлбөрөө гаргуулаад буцаагаад өгье гээд надаас 500,000 төгрөг зээлж авсан. Миний хувьд 4,795,000 төгрөгийг төлөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Малчин төлбөр барагдуулна гэсэн ойлголттой байна.
...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.*******ийг машин бариад өгөөч гэж гуйхаар нь Хөшөөтийн уурхайгаас Ховд аймаг руу машин барьж ирж машиныг оношлуулсан. Ховд аймгаас 7 цагийн үед буцаж явж байгаад Ховд аймгийн ******* сумын ******* хөвөө гэдэг газар гэнэт үхэр гарч ирсэн. Тухайн үед урдаас бас машин гэрлээ шилжүүлэхгүй гарч ирээд гэрлийн гялбаанд орсон. Ойр орчмын замын далангууд нь их өндөр бөгөөд үхэр гарч ирдэг далан нь намхан байсан учраас гэнэт үхэр гарч ирээд осол болсон. Тухайн үед осол боллоо гэж хэлээд Ховд аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгөхөд Ховд аймгийн ******* сумын цагдаагийн утас өгсөн тул залгахад хоёр утас нь хоёулаа холбогдохгүй байсан учраас дахин энэ талаар хэлж залгахад эндээс шинжээчийн бүрэлдэхүүн гаргая гэж байтал хоёр цагдаагийн утас нь холбогдоод ирж хэмжилт хийсэн. Надад хуульд ийм заалт шинээр орсон гэж надад үзүүлж би Ховд аймгийн ******* суманд очиж болсон явдлыг мэдүүлсэн. Би одоогоор энэ мөнгийг төлөх боломжгүй байна.... Үхэр гэнэт орж ирэхээр нь харчхаад тоормос гишгэсэн. Машиныг зогсоох арга хэмжээг өөрийнхөө хэмжээнд авсан... Тэр зам хөдөлгөөн ихтэй зам байсан. Шөнө 11 цаг 50 минутын үед осол болсон. Малчны хариуцлагагүй байдлаас осол болсон гэж үзэж байгаа... гэв.
4. Иргэдийн төлөөлөгч С. нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна... гэв.
5. Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Хариуцагч Д.*******аас иргэн А.т олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Н.тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр *******гийн *******ид холбогдох зөрчлийн 2236000426 дугаартай хэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.*******аас 4,795,000 төгрөгийг гаргуулж, Ш.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз Ш.ээр өөрийн эзэмшлийн машин болох 16-34 ХОА улсын дугаартай prius-30 маркийн машиныг бариулан Ховд аймгаас Хөшөөтийн чиглэлд явах замд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт 1 тооны үхэр мөргөж 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу шалгуулахад малчин Д.*******ийг Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж 20 нэгжээр торгуулийн арга хэмжээ авсан боловч Д.*******, Ш. нар нь одоо болтол миний тээврийн хэрэгсэлд учирсан 4,795,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа тул Д.*******, Ш. нараас 4,795,000 төгрөгийн нэхэмжилж байна... гэжээ.
3. Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь нэхэмжлэлийг ...Оройн цагаар миний аав Д.******* үхрээ хураасан байсан ба энэ үхэр нь шөнийн цагаар зам дээр гарч дайрагдсан учраас хариулгагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна... Мөн дайрагдсан үхэр нь үхчихсэн. Бидний зүгээс хөрөнгөөрөө хохирсон... Мөн нэхэмжлэгч маань өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд уг машин Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшил, өмчлөлд байдаг... гэж,
Хариуцагч Ш. нь ...Замын хөдөлгөөний тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр шөнийн 22 цагаас өглөөний 05 цагийн хооронд гарсан зөрчил аваарыг тухайн малын эзэн буюу малчин хариуцна гэсэн заалт орсон байгаа. ...Миний хувьд 4,795,000 төгрөгийг төлөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Малчин төлбөр барагдуулна гэсэн ойлголттой байна... гэж тус тус эс зөвшөөрч маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. *******гийн *******ид холбогдох Зөрчлийн 2236000426 дугаартай хэрэгт иргэн Ш.ээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан Ховд аймгийн Зэрэг сумын ******* багийн нутаг дэвсгэрт Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл үхэр мөргөж, зам тээврийн осол гаргасан гэх гомдол мэдээлэл, уг гомдол мэдээллийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол гарсан замын байдал, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ш.ээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хохирогч Б.*******ээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, холбогдогч Д.*******аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 10 дугаар срын 25-ны өдрийн №41078/ДД№24600425 дугаартай Авто машин техникийн үнэлгээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №0030378 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг бичгийн баримтуудаар холбогдогч *******гийн ******* нь замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 14.7.52 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тооцож, хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс ...16-34 ХОА улсын дугаартай, Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн, Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагад сар болгон лизингийн 550,000 төгрөг төлдөг, уг машиныг хувь хүнээс урьдчилгаа өгч Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан лизингээр худалдаж авсан... гэж, хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь ...тухайн тээврийн хэрэгсэл нь Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 1-д зааснаар Д.*******ийг торгосон хэдий ч энэ үндэслэлд хамаарахгүй... гэж, хариуцагч Ш.ээс ...малчин Д.******* малаа хариулгагүй орхисон үйлдлээс болж зам тээврийн осол гарсан... гэж тус тус маргаж, харин 16-34 ХОА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн ослын улмаас эвдрэл, гэмтэл учирсан талаар зохигчид маргаагүй болно.
6. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно. гэж заасан.
Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь 16-34 ХОА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслийн мэдээлэл бүхий лавлагаагаар Бэрс финанс ХХК буюу банк бус санхүүгийн байгууллага байна гэж маргах хэдий ч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, Зөрчлийн хэрэгт Б.*******ийг хохирогчоор тогтоож, хохирогчоор авсан тухай мэдүүлэг, Вендо хөрөнгийн үнэлгээний ХХК-д захиалагчийг төлөөлөгч Б.******* авто машин техникийн үнэлгээний тайлан гаргуулсан зэргээс дүгнэхэд Б.******* нь 16-34 ХОА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч байна гэж үзэх нь эрх зүйн үндэслэлтэй байна.
Хууль зүйн үүднээс авч үзвэл, шударга эзэмшигч гэдэгт тухайн хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг ойлгох бөгөөд түүнийг машины хууль ёсны өмчлөгч гэж тооцож болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.******* тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учраас машиныг өмлөлдөө олж авсан талаараа заавал нотлох шаардлагагүй болох юм.
Хэрвээ хариуцагч талаас нэхэмжлэгч Б.*******ийг машины өмчлөгч болохыг үгүйсгэсэн нөхцөлд түүнийг машины өмчлөгч биш гэдгийг нотлох хүлээх ёстой байх ба мэтгэлцээний зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа өөрсдөө цуглуулах үүргийг хүлээнэ.
Түүнчлэн, маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тээврийн хэрэгслийн мэдээлэл бүхий лавлагаагаар Бэрс финанс ХХК буюу банк бус санхүүгийн байгууллага болох нь тогтоогдох боловч Иргэний хуулийн 89.3-д ...өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрээг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна... гэх зохицуулалтаас харахад, нэхэмжлэгч Б.*******ийг шууд эзэмшигч гэж дүгнэх нь хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй этгээд мөн байна.
7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
7.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн з-д зааснаар замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд нь хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүргийг хүлээлгэсэн зохицуулалттай.
Иймд, тухайн дайрагдсан мал буюу үхрийн эзэн, малчин буюу хариуцагч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн з-д заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан буруутайд тооцон түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.52 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тооцож, хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь зөрчлийн 2236000426 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Д.******* нь Б.*******ийн эзэмшлийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгах үүргийг хүлээх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэдэг нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг ойлгох ба Б.*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь Д.******* мөн байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 4,795,000 (дөрвөн сая долоон зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.2. Харин нэхэмжлэлд хариуцагчаар тодорхойлсон Ш.ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн 16-34 ХОА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зөрчлийн 2236000426 дугаартай хэргийн материалаар тогтоогдохгүй байх тул Ш.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэдийн төлөөлөгч өөрийн гаргасан дүгнэлтдээ ...нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж байна... гэх дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий байна шүүх бүрэлдэхүүн үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 (ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 90,150 (ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 4,795,000 (дөрвөн сая долоон зуун ерэн таван мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, хариуцагч Ш.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 (ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 90,150 (ерөн мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧ Б.РАУШАН
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ