Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/00435

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2023/00435 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, АОС, Г байрны ... тоот, регистр .., А.. ХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ... байрны ... тоотод оршин суух, регистр ., Г. овогтой Я.ийн П.

Хариуцагч: Баянгол дүүргийн .-р хороо, .-р хороолол, ... байрны .. тоот, регистр .., Г.. овогтой П..ийн Т...,

Хариуцагч: С.. аймгийн М. сум, ... дугаар баг, регистр ., Боржигон ..овогтой Д..ын О.,

Нэхэмжлэлийн шаардлага: 244 818 600 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б., Н.Э. хариуцагч Я.П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А. хариуцагчийн өмгөөлөгч Л.Б., гэрч Б.Д., Ж.Ү., П.С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А. ХК нь Я.П., П.Т., Д.О... нарт холбогдуулан 244 818 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

А... ХК нь Т... аймгийн А.сумын нутаг Шувуун даваанд дээд, дунд, доод бууц гэсэн 3 өвөлжөөтэй, 3 суурь малтай байсан. Я.П...ийн гэр бүл манай компанийн эээмшлийн өвөлжөөнд амьдарч, манай бог малыг маллаж байсан бөгөөд бид бусад өвөлжөөнд байсан бог малаа нийлүүлээд түүнд хариуцуулж өгсөн. Я.П..нь улсаас малын хөлийн татвар авахаа больсны дараагаар өөрийн малын А дансанд компанийн малыг өөрийн мал гэж нийлүүлэн тоолуулах хүсэлтийг тус компанид тавьж зөвшөөрүүлсэн байдаг. Я.П... нь тэтгэвэрт гарсан байсан, компанийн малыг адилхан маллаж байсан тул 2002 оноос эхлэн манай компани охин П.Т...т нь цалин олгож, нийгмийн даатгалыг нь төлдөг байсан. П.Т... нь цалингаа 2010 оны 3 дугаар сар хүртэл компани дээр ирж авдаг байсан. 2010 оны 4-р сард Я.П... нь Т... аймгийн А. суманд ..манай малыг маллаж байх хугацаандаа манай компанийн эзэмшлийн, өөрсдийн амьдарч байсан өвөлжөөг бидэнд мэдэгдэлгүй өөрийн нэр дээр авахаар багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гаргуулсан байсан. Түүнээс хойш П.Т.. нь цалингаа ирж аваагүй. 2015 онд өвөлжөөний газрын гэрчилгээгээ сунгуулах гэж Аргалант сумын захиргаанд хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байсан тул 2016 онд суманд очиход манай өвөлжөөний газрыг Я.П... эзэмшихээр гэрчилгээ авсныг мэдэж сумын захиргаанд гомдол гаргасан, улмаар Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өвөлжөөний газрыг эзэмших эрхээ буцааж авсан болно. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123/ШШ2018/0032 дугаар шийдвэрээр Я.П...д газар эзэмшүүлсэн Төв аймгийн Аргалант сумын засаг даргын 2016-06-03-ны өдрийн Өвөлжөөний газар эзэмшүүлэх тухай А/262 дугаартай захирамжийг хүчингүй болгож, А... ХК-ийн газар эзэмших эрхийг сунгахыг Төв аймгийн Аргалант сумын засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2019-03-22-ны өдрийн А/112 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн юм. Захиргааны хэргийн шүүхээр газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар маргах хугацаанд хариуцагч нар 2018 онд бидэнд мэдэгдэлгүйгээр нүүж, манай компанийн сүргийг авч явсан. Бид хаашаа нүүснийг нь мэдээгүй тул 2019 онд шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллага Я.П... Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ..-р хороо. ...-р бичил хороолол, ... тоог хаягт хүүгийндээ амьдарч байгааг, харин П.Ту...ийг С.. аймаг, М.. сум, 3-р баг, Б...ийн ууланд мал малладаг болохыг олж тогтоосон. Манай компанид 2003-2011 онуудад бригадын даргаар ажиллаж байсан нягтлан бодогч Б.Д.. нь тухайн үед малын тооцоог Я.П..., түүний охин П.Т... нартай улирал, жилээр бодож тооцоо нийлдэг байсан боловч уг баримтууд тус компанид хадгалагдаж үлдээгүй байна. 2007-01-07-нд манай компанийн бригадын дарга Б.Д.. Я.П..тэй тооцоо нийлэхэд тус компанийн мал 472 хонь болсон боловч Т.Пүрэвхүү нь уг дүнг буруу байна, харин танай мал 317 хонь байна гэсэн бичиг хийж егсөн байдаг. Манай компани жил бүр Я.П.. дээр байгаа малнаасаа бага багаар авч хэрэглэдэг байсан. Хамгийн сүүлд 2015 онд манай компанийн хувьцаа эзэмшигч Л.Х... очиж хонь авсан байдаг. Түүнээс хойш бид мал авч хэрэглээгүй. Манай компани Б.Д...ээр 2006-2017 он хүртэлх А... ХК-ийн малын тоо толгойг улсын мал тооллогын актгай харьцуулан дэлгэрэнгүй тооцоог гаргуулсан юм. Тооцоог гаргахдаа 2006 онд А... ХК, малчин Я.П...ийн хооронд хийсэн тооцоо нийлсэн акт үйлдэх үед Я.П...ийн хүлээн зөвшөөрсөн 317 хонь байгаа гэх бичиг болон 2006 оноос 2017 оныг хүртэл Я.П..ийн бог малыг тоолсон Улсын мал тооллогын актыг үндэслэсэн бөгөөд уг тооцоо хамгийн бодит, үндэслэлтэй юм. Тухайлбал 2006 оны Улсын мал тооллогын актаар Я.П... нь 389 хонь тоолуулсан байх ба үүнээс 317 хонь нь А... ХК-ийн мал гэж үзэхэд үндсэндээ малчин Я.П...ийн өмчлөлийн 72 бог мал тооллогоор тоолуулсан байсан нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ мэтчилэн тооцооны маягтаас тухайн жилүүдэд малын тоо толгой хэрхэн өсч буурч байсан талаар тодорхой харагдана. Уг тооцоог гаргахдаа 2003-2017 оныг хүртэл Я.П...ийн маллаж байсан бог малаас бойжуулсан төл, бусдад худалдсан, шилжүүлсэн, хорогдсон, хүнсэнд хэрэглэсэн, алдсан гээд бүх тооцоог хасч тооцоход 2003-2016 он хүртэлх хугацаанд АСБИ-ийн 888 хонь бусдад худалдагдсан, шилжүүлсэн. 2017 оны үлдэгдэл дүнгээр 175 хонь тоологдсон байх тул үүний 143 толгой нь манай компанийнх, 32 толгой нь Я.П..х гэж үзэж байна. Гэтэл малчин Я.П., П.Т. нар нь компанийн малыг бүгд үхэж үрэгдсэн, хорогдсон мэтээр ямар ч баримт нотолгоогүйгээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Улсын мал тооллогын актаар хорогдсон гэх малын тоо нь 2003-2016 онуудад нийт 385 бог мал байгаа юм. Хэрвээ компанийн мал хорогдсон, үхэж үрэгдсэн бол малын эмчийн акг болон комиссын дүгнэлтээр баталгаажих ёстой. Гэтэл тухайн онуудад нэг дор олон зуун мал хорогдсон талаар баримт байхгүй, мал тооллогын актад бүртгэгдээгүй байсан. Түүнчлэн хариуцагч Я.П.., П.Т.нар нь компанийн малыг хариуцан ажиллаж байх хугацаандаа компанийн малыг худалдан борлуулдаг байсан болох нь Улсын мал тооллогын актаар давхар нотлогдож байгаа юм. Дээрх хугацаанд компанийн зүгээс жилд хүнсэнд хэдхэн тооны мал авдаг байснаас өөрөөр ямар нэгэн ашиг шим хүртдэггүй байсан. Хэдийгээр малчин Я.П., П.Т. нар нь 2007 оноос хойш компани малаа тоолж байгаагүй гэдэг боловч Улсын мал тооллогын баримгаар бүх зүйл маш тодорхой, баримттайгаа харагдаж байхад тэд өнөөдрийг хүртэл манай компанийн эзэмшлийн мал сүрэг байхгүй мэтээр илтэд худал хэлж, манай компанийг хохироосоор байна. Манай компани малаа алдсан талаараа цагдаагийн байгууллагад 2019 онд гомдол гаргасан боловч Я.П...ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүтээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэи талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022-05-11-ний өдрийн 1/1178 тоог хариу мэдэгдэх хуудсаар манай компанид мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага манай гомдлыг шалгаж байх хугацаанд Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн ахмад цолтой С.Э...ийн 2021-11-18-ны өдрийн шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор Э.. ХХК-ийг шинжээчээр томилж, манай компанийн 472 бог малын зах зээлийн үнэлгээг гаргуулсан байдаг. Уг үнэлгээгээр 6 настай эр хонийг 2010 оны 12-р сарын байдлаар 82.000 төгрөгөөр, 2021 оны 11-р сарын байдлаар 247,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. 2006-2017 онуудад компанийн зөвшөөрөлгүйгээр 888 хонь зарж борлуулсаны хохирлыг Я.П., П.Т. нар төлөх ёстой. Иргэний хуулийн 495.3-д заасны дагуу 2021 оны эр хонины үнэлгээ болох 247.000 төгрөгөөр тооцоход 219.336.000 төгрөг болж байна. 2017 оны дүнгээр нийт 175 хонь тоологдсон, 175 хониноос 143 толгой нь манай компанийнх байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 106.1-д зааснаар энэ олон хонины өнөөдрийг хүртэлх үр төлийг нь нэхэмжлэхгүйгээр зөвхөн 143 толгой эм хонийг мөн тэднээс нэхэмжилж байна. Иймд А. ХК-ийн эзэмшлийн 25,482,600 төгрөгийн 143 эм хонийг Л.Т..аас гаргуулж, зарсан 888 хонины үнэ 219,336.000 төгрөгийг Я.П., П.Т..нараас 50, 50 хувиар тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 2006-2016 оны Төв аймаг болон Төв аймгийн Аргалант сумаас авсан малын А дансыг тухайн үед тооцоо хийж байсан Б.Д. гэх хүн харьцуулан бодож нийт 1031 мал авах тооцоо гаргасан. Бид 2017-2023 оны хүртэлх 7 жилийн хугацааны тооцоог оруулаагүй. Бид 1031 малыг үнэлгээний газраар үнэлүүлсэн мөнгөн дүнг нэхэмжилж байгаа. Я.П.., П.Т.. нараас 888 хонины үнэ 219 336 000 төгрөг, 143 эм хонины үнэ 25 482 600 төгрөгийг П.Т.. Д.О.., Я.П.. нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

3.Хариуцагч Я.П.. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1997 онд улсын өмчийн А.. ХК-ийн Б.. гэх захирлаас мал авч малласан. А.. ХК хувьд шилжиж 2000 онд Л.. гэх хүний нэр дээр тухайн мал шилжин, буцаж манайд ирсэн. Надад мал хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Өөрсдөө тооцоо бодсон. Маллаж байх хугацаанд 2003 он хүртэл Б.Д.. гэх хүн тооцоо боддог байсан, орлого, зарлага нарийн тооцоог жил бүр бодох ёстой байсан. 2000 оноос хойш тооцоо бодоогүй. 2009, 2010 онд нийтийг хамарсан зуд болсон. Улсын хэмжээгээр 10 сая мал хорогдсон. Төв аймгийн Аргалант сумын хэмжээнд 11 000 мал хорогдсон. 2009 оны эцэст 572 хонь байснаас 112 хонь үлдсэн. Гэтэл А.. ХК-аас ирж тооцоо хийгээгүй. Тухайн үед хэдэн мал үлдсэн нь мэдэгдэхгүй байсан. 2009, 2010 оны зудаар малнууд маань үхсэн. А.. ХК-д 48 мал өгсөн. Миний 60 хувийн мал, А.. ХК-ийн 40 хувь мал үлдсэн гэж тооцсон. Надаас 2017 онд 3 хонь гуйж авсан. Ингээд малын тооцоо дууссан гэж бодож байтал 7 жилийн дараа хуулийн байгууллагад өргөдөл гаргаж намайг цагдаагийн байгууллага мөрдсөн. Надад сэтгэл санааны болон бие махбод, эдийн засгийн хохирол учруулсан. Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Нэхэмжлэлд малын нас, хүйс, төл, хорогдсон малын тоо зэргийг тодорхой заагаагүй. Жил бүр тооцоо бодох ёстой. Би худал хэлж, хулгай хийх хүн биш. Би төрийн хариуцлагатай албан тушаал эрхэлж, шагнуулж байсан. А. ..ХК-ийн малыг дангаар маллаагүй, би өөрийн малыг давхар маллаж байсан. Шүүх, хуулийн байгууллагууд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А.. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан. А.. ХК-ийн хувьд 888 хонийг ямар үндэслэлээр, яаж тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Я.П.., П.Т.. Д.О. нарын нэр дээр А... ХК-ийн 888 хонь хариулагдаж байсан тоо тооцоолол, энэ талаарх ямар ч баримт байхгүй учраас үндэслэлгүй байна. П.Т.. А... ХК-ийн малыг хүлээн авч, хариуцаж байсан гэдгийг нотлох ямар баримт байгаа вэ, Д.О.. 2019 онд П.Т..тай хамтран амьдарсан эхэлсэн, гэр бүлийн гишүүд биш. П.Т.., Д.О.. нарт хонь мал өгсөн талаарх баримт байхгүй. Д.О.. болон түүний эцэг Д.. нарын малын А дансыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үндэслэлгүй зүйлийг нэхэмжилж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийтэд илэрхий давагдашгүй байдал 2010 онд үүссэн. Энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн. 2009, 2010 онд зуд болж тухайн өрх ямар ч малгүй болсон талаар Эрүүгийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт энэ байдал тодорхой харагддаг. 100 хүрэхгүй малтай үлдээд уйлж байсан талаар гэрч мэдүүлсэн байдаг. Тухайн үед А... ХК-ийг мал дууссаныг хүлээн зөвшөөрч, малчинтайгаа байгуулсан харилцаагаа дуусгавар болгож, цалин мөнгөө өгөхөө больсон. 2010 оны 3 дугаар сараас хойш П.Т..т цалин олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл нь зогссон баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

5.Нэхэмжлэгч: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 6/, А.. ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 7/, 2022 оны 5-р сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 8/, А.. ХК-ийн дүрэм /хх 9-17/, А... ХК-ийн 2022 оны 5-р сарын 26-ны өдрийн Итгэмжлэл /хх 18/, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 06-ны өдрийн 123/ШШ2018/0032 дугаар шийдвэр /хх 19-25/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаа /хх 26-28/, А... ХК-ийн малчин П..ийн малын тооцоо /хх 29-32/, А.. ХК-ийн мал сүргийн тооцооны 2006-2017 оны товчоо /хх 33/, Мал тооллогын маягт /34-51/, Төв аймгийн архивын тасгийн 2020 оны 8-р сарын 26-ны өдрийн 1098 тоот Малын А дансны лавлагаа /хх 52-58/, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 9-р сарын 03-ны өдрийн 01/207 дугаар тодорхойлолт /хх 59/, 2021 оны 11-р сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан /хх 60-71/, хохирогч Л.Х.. гэрч Я.П.. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн мэдүүлэг /хх 72-74/, гэрч Я.П., Д.Л. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан 2021 оны 10-р сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх 75-77/, 2020 оны 8-р сарын 26-ны өдөр Б.Д...ийн гаргасан тодорхойлолт /хх 78/, Д.Д..ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 79/, Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 5-р сарын 11-ний өдрийн 1/1178 тоот хариу мэдэгдэх хуудас /хх 80/, 2018 оны 5-р сарын 01-ний өдөр З.В...ийн гаргасан тодорхойлолт /хх 81/, Баянгол дүүргийн Цагдаагийн газарт 2019 оны 10-р сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл /хх 82/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02769 дүгээр шийдвэр /хх 83-85/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2020 оны 01-р сарын 20-ний өдрийн албан бичиг /хх 86/, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2020 оны 9-р сарын 08-ны өдрийн 01/201 дүгээр тодорхойлолт /хх 147/, нэхэмжлэл /хх 148/, тайлбар /хх 149/, 2008 оны 8-р сарын 22-ны өдрийн бичиг /хх 150/, 2004 оны 8-р сарын 22-ны өдрийн бичиг /хх 150/, 2009 оны 7-р сарын 09-ний өдрийн бичиг /хх 151/, 2003 оны 9-р сарын 05-ны өдрийн бичиг /хх 151/, 2004 оны 7-р сарын 22-ны өдрийн бичиг /хх 151/, 2008 оны 9-р сарын 19-ний өдрийн бичиг /хх 152/, 2008 оны 8-р сарын 30-ны өдрийн бичиг /хх 152/, 2006 оны 6-р сарын 18-ны өдрийн бичиг /хх 153/, 2009 оны 9-р сарын 22-ны өдрийн бичиг /хх 153/, 2005 оны 7-р сарын 08-ны өдрийн бичиг /хх 154/, 2008 оны 12-р сарын 11-ний өдрийн бичиг /хх 154/, 2008 оны 12-р сарын 11-ний өдрийн бичиг /хх 154/, 2004 оны 7-р сарын 09-ний өдрийн бичиг /хх 154/, 2006 оны 10-р сарын 14-ний өдрийн бичиг /хх 155/, 2006 оны 10-р сарын 14-ний өдрийн бичиг /хх 155/, 2005 оны 4-р сарын 02-ны өдрийн бичиг /хх 155/, 2005 оны 5-р сарын 21-ний өдрийн бичиг /хх 155/, 2006 оны 11-р сарын 22-ны өдрийн бичиг /хх 156/, 2006 оны 8-р сарын 14-ний өдрийн бичиг /хх 156/, 2006 оны 9-р сарын 11-ний өдрийн бичиг /хх 156/, 2006 оны 4-р сарын 26-ны өдрийн бичиг /хх 157/, 2006 оны 4-р сарын 28-ны өдрийн бичиг /хх 157/, 2007 оны 12-р сарын 14-ний өдрийн /хх 158/, 2006 оны 6-р сарын 02-ны өдрийн бичиг /хх 158/, 2003 оны 7-р сарын 23-ны өдрийн бичиг /хх 159/, 2004 оны 7-р сарын 06-ны өдрийн бичиг /хх 160/, 2007 оны 01-р сарын 07-ны өдрийн бичиг /хх 160/, 2004 оны 10-р сарын 09-ний өдрийн бичиг /хх 160/, Гадаад паспортын хуулбар /хх 218-222/,

 

Хариуцагч: 2022 оны 8-р сарын 04-ний өдрийн 0177 тоот Итгэмжлэл /хх 102/, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 3-р сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх 104-106/, 2022 оны 9-р сарын 16-ны өдрийн 0297 тоот Итгэмжлэл /хх 110/, 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн гэрчийн мэдүүлэг /хх 117-118/, 2020 оны 4-р сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэг /хх 119/, 2021 оны 9-р сарын 13-ны өдрийн гэрчийн мэдүүлэг /хх 120-121/, 2020 оны 4-р сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлэг /хх 122-123/, Т.. аймгийн А.. сумын 2020 оны 9-р сарын 08-ны өдрийн 01/209 дүгээр тодорхойлолт /хх 124/, фото зураг /хх 125-130/, Т.. аймгийн Прокурорын газрын 2022 оны 3-р сарын 09-ний өдрийн 92 дугаар прокурорын тогтоол /хх 131-133/, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 4-р сарын 08-ны өдрийн 129 тоот хариу мэдэгдэх хуудас /хх 134/, Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 5-р сарын 11-ний өдрийн 1/446 дугаар прокурорын тогтоол /хх 135-136/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 9-р сарын 23-ны өдрийн 524 дүгээр прокурорын тогтоол /хх 137-139/, 2022 оны 10-р сарын 10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 140/, 2022 оны 12-р сарын 10-ны өдрийн 2084 дугаар Итгэмжлэл /хх 199/, 2023 оны 01-р сарын 06-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 201/, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт малын сэг зэм устгасан ажлын тайлан /хх 223/, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2010 оны 4-р сарын 20-ний өдрийн 54 дугаар захирамж /хх 224/, Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын 2010 оны 4-р сарын 14-ний өдрийн 52 дугаар захирамж /хх 225/, 2010 оны 4-р сарын 26-ны өдрийн Төв аймгийн Аргалант сумын Малын сэг зэм устгах ариутгал халдваргүйжилт хийхэд ажиллуулсан тээврийн хэрэгслийн зардлын тайлан /хх 226/, 2010 оны 4-р сарын 26-ны өдрийн Төв аймгийн Аргалант сумын малын сэг зэм устгал ариутгал халдваргүйтлийн ажил хийхтэй холбогдуулан олгосон шатахууны мөнгөний зарцуулалтын тайлан /хх 227/, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны тооллого /хх 228-229/

 

Шүүх: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн 10/9283 тоот албан бичиг /хх 169/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 170/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 171/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 172/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 173/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 174/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 175/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 176/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 177/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 178/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 179/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 180/, 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 181/, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11-р сарын 08-ны өдрийн 03/165 тоот албан бичиг /хх 182/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /хх 183-184/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх 185-187/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх 188-190/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого /хх 191-193/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Нэхэмжлэгч А... ХК нь малчнаар ажиллаж байсан гэх Я.П.., П.Т.. нараас 143 хонины үнэ 25 482 600 төгрөг, Я.П.., П.Т.., Д.О.. нараас 888 хонь зарж борлуулсны хохирол 219 336 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон байна.

Хариуцагч Я.П.. нь А... ХК-ний малыг 1997 оноос малласан, П.Т.. нь 2002 -2010 оны 3 дугаар сар хүртэл А... ХК-д ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, Я.П...ээс 2003-2009 онд Л.., С...д нарын гарын үсэг бүхий зөвшөөрлөөр тэдний хэрэгцээнд хонь мал хүлээлгэж өгсөн баримтуудыг хариуцагч баримтаар гаргасан байна.

Нэхэмжлэгч нь тэдгээрийг хөлсөөр ажилласан гэж үзэж, 143 хонины үнэ 25 482 600 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ...2007 оны 1 дүгээр 7-ны өдрийн Я.П...ийн бичсэн гэх 317 хонь гэсэн гар бичмэл, түүнийг үндэслэн Б.Д... тооцоо гаргаж, улмаар 2017 од Я.П...ийн А дансаар тоологдсон 175 хонины 81.2 хувь буюу 143 нь А.. ХК-ний мал, түүний үнийг гаргуулахаар шаардсан.

Гэрч Б.Д... энэ тооцоог гаргахдаа ямар нэг баримтад үндэслээгүй, 2003 оноос хойш А... ХК малтай эсэх талаар тооллого хийгээгүй талаар мэдүүлсэн, нөгөө талаас, А.. ХК-ний хувьд улсын мал тооллогын маягт №1 буюу А дансаар мал тоологдож байгаагүй байна.

Гэрч Б.Д... нь ...2003-2008 оны сүүл сар хүртэл А... ХК-д ажилласан, малын тооллого хийж байгаагүй, А... ХК-д тоологдсон мал байсныг мэдэхгүй, Я.П...ийн хийсэн 317 хонь байна гэсэн бичгээр тооцоо бодсон.. талаар мэдүүлсэн, гэрч Ж.Ү. нь ...2008-2012 онд Аргалант сумын Хөшөөт багийн Засаг даргаар ажиллаж байсан, 2010 оны зуднаар сумын хэмжээнд 11 000 мал хорогдсон, Я.П... энэ зуднаар 382 хоноь, 260 ямаа хорогдол бичүлсэн, амьжиргаанаасаа салчихлаа гээд уйлж байсан...талаар, гэрч П.С....зудын дараах эрсдэлтэй хүнд байдлаас гарахын тулд гэр бүл, ах, дүү хүргэн нарын хамтаар 2 машинаар 22-ын товчоогоор гарсан, зудтай тул гаргахгүй гэсэн, бид өөрсдөө хариуцлагаа хүлээнэ гээд гарын үсэг зураад явсан, малын сэг зэм устгасан, дайн шиг байсан, манай дүү 2010 онд Солонгосоос ирж 100 хонь, би 2011 онд 2 өрөө байраа зараад 210 хоноь худалдаж авсан, аав маань дүүгийн малыг маллаж байсан...талаар тус тус мэдүүлсэн байх ба А... ХК-ний нэр дээр тоологдсон малын талаар аль ч гэрч мэдүүлээгүй байна.

Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.Т... нь хэргийн 29-32 дахь талд авагдсан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байгаа гараар бичсэн баримтын хуулбар үнэн гэрчилсэн байх ба нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ, 49.2-т заасан өөр өөр утга санаа агуулсан баримт бичгийн аль нэг хэсгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилж болох бөгөөд ийнхүү гэрчлэхдээ үндсэн агуулгыг илэрхийлсэн хэсгийг заавал хамт гэрчилнэ гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, эдгээр баримтын эх хувь байсан, тулган шалгасан нь эргэлзээтэйгээс гадна хуулбар үнэнийг гэрчилсэн баримтуудыг давхар хуулбарласан, хэн нэг этгээдийн гараар бичсэн баримтын гарын үсэг үнэн зөв эсэхийг нягтлан шалгаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг нотариатч гэрчилсэн байх тул энэ шийдвэрийн үндэслэл болохгүй.

Нөгөө талаас, Я.П...ийн мал тооллогоор тоологдсон А дансанд бүртгэлтэй малын /хх 39-58/ бүртгэлд А... ХК-ний мал тоологдсон, түүний өмчийн малын 81.2 хувь нь А.. ХК-ний өмчлөлийн мал тоологдсон гэх үндэслэлгүй.

Төв аймгийн Аргалант суманд А.. ХК-д 2006-2019 онд малын А дансгүй болохыг Засаг дарга тодорхойлжээ. /хх 59/

А.. ХК-ний гомдлоор Я.П..д холбогдох хэргийг шалгаж хэргийг бүртгэлтийн хэргийг хаасан нь Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 3-р сарын 09-ний өдрийн 92 дугаар прокурорын тогтоол /хх 131-133/, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 4-р сарын 08-ны өдрийн 129 тоот хариу мэдэгдэх хуудас /хх 134/, Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 5-р сарын 11-ний өдрийн 1/446 дугаар прокурорын тогтоол /хх 135-136/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 9-р сарын 23-ны өдрийн 524 дүгээр прокурорын тогтоол /хх 137-139/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2020 оны 01-р сарын 20-ний өдрийн албан бичгээр /хх 86/ тус тус тогтоогдсон байна.

Хэрэг бүртгэлтийн хэрэг шалгах шатанд шинжээч Э... ХХК нь 472 толгой бог малын хохирлын үнэлгээ хийсэн байх ба /хх 60-71/, энэ хохирлын үнэлгээний дагуу хэнийг ч гэм буруутайд тооцоогүй болно.

Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар үнэлсэн 143 эм хонь нэг бүрийг 178 200 төгрөгөөр тооцож 25 482 600 төгрөг нэхэмжилсэн боловч А... ХК-д ийм хэмжээний бог мал байсан, улмаар хохирол учирсан, хариуцагч Я.П.., П.Т... нар хохирол учруулсан нь баримтаар нотлогдоогүй.

Хариуцагч Я.П.., П.Т..., Д.О. нь А... ХК-ний 888 хонийг зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж 219 336 000 төгрөгийн хохирол учруулсан талаар:

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр 888 хонийг худалдан борлуулсан үйл баримт тогтоогдоогүйгээс гадна А... ХК-д мал тооллогын баримтаар бүртгэгдэж тоологдсон мал байгаагүй, хариуцагч нар 888 бог мал худалдан борлуулж ашиг олсон нь нэгэнт тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар үнэлсэн 888 эр хонь нэг бүрийг 247 000 төгрөгөөр тооцож 219 336 000 төгрөг нэхэмжилсэн боловч А... ХК-д ийм хэмжээний эр хонь байсан нь тогтоогдоогүй.

Хариуцагч Д.О..ын нэр дээр С.. аймгийн М.. суманд 2018-2021 онд Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогоор тоологдсон /хх 183-193/ мал нь А.. ХК-ний малыг маллаж байхдаа зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж ашиг олсон, А.. ХК-д Я.П.., П.Т.., Д.О... нар нь хохирол учруулсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Хэргийн 223-229 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, 171-181 дэх талд авагдсан Д.О...ын төрөл садангийн талаарх лавлагаа нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй гэж дүгнэлээ.

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 540 050 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 540 050 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.П.., П.Т.., Д.О.. нараас 25 482 600 /хорин таван сая дөрвөн зуун наян хоёр мянга зургаан зуу/ төгрөг, энэ хуулийн 495 дугаар зүйлийн 495.3 дахь хэсэгт заасныг баримтлан Я.П.. П.Т.. нараас 219 336 000 /хоёр зуун арван есөн сая гурван зуун гучин зургаан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн А... ХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 540 050 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА