Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/00438

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/00438

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж 16 дугаар байр 62 тоотод оршин суух Боржигон овогт Б/РД: гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2г байрны 4 тоотод оршин суух Боржигон овогт Б/РД: холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,048,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Бнь хариуцагчид холбогдуулан 2,048,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бнь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгч Ж.Баяржавхлантай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Бнь Ш.Баяраад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч өмгөөлөгч Бнь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүйгээс шүүх нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулсан. Улмаар нэхэмжлэгч Бнь түүний буруугаас бүтэн 1 жил гаруйн хугацаа алдаж, дахин өөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хөлс төлөх, улсын тэмдэгтийн хураамж дахин төлөх зэргээр цаг хугацаа, сэтгэл зүй, мөнгөн хөрөнгөөр хохирсон гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Бнь нэхэмжлэгч Ш.Баяраатай өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 900,000 төгрөг авч, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Гэвч Бнь ажлын хариуцлага алдсаны улмаас Бнэхэмжлэлтэй Зоригтод холбогдох нэхэмжлэлийг шүүх буцаасан явдалд МӨХ-ны мэргэжлийн хариуцлагын хорооноос сануулах арга хэмжээ авсан. Ийнхүү өөрийн ажлын хариуцлага алдсан гэм буруугаа ухамсарлан Ш.Баяраатай харилцан тохиролцож өмгөөллийн хөлс 900,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 600,000 төгрөгийг буцаан өгөхөөр болж, 800,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 700,000 төгрөг, Ббусдаас хууль зүйн туслалцаа дахин авсан зардал 1,000,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлээс үлдэх 348,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б Бнарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/40 дугаартай тогтоол, Ж.Баяржавхлангийн МӨХ-ны мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан хариу тайлбар, Бболон “Өмгөөллийн Төв адвокэйтс” ХХН-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Бхууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Бнь Ш.Баяраатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй,  мөн уг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Ббусдаас дахин хууль зүйн туслалцаа авсан зардал 1,000,000 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 600,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас Ш., нөгөө талаас Б2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тал болох Бнь Бнэхэмжлэлтэй Зхолбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.Баярааг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, ажиллуулагч тал болох Б хөлс 900,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

4.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Бүйлчилгээний хөлс 900,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгэсэн, харин хариуцагч БСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Бнэхэмжлэлтэй Зхолбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоогүй, энэ талаар үйлчлүүлэгч Ш.Баяраад мэдэгдээгүй болох нь Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/40 дугаартай тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.  Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

  

5. Шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.1.7-д өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэгч тал эрх зүйн туслалцаа авагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах үүрэгтэй гэж заасан байх ба хариуцагч Бнь гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Ш.Баяраад дахин хууль зүйн туслалцаа авах зардал 1,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Бболон “Өмгөөллийн Төв адвокэйтс” ХХН-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч Ш.Баяраагаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбар гаргасныг хариуцагч Бүгүйсгээгүй, түүнтэй холбоотой хохирлын нөхөн төлбөрт 600,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

7. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэгч Бнь хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч Бгэрээний дагуу тохиролцсон ажил, үйлчилгээг үзүүлээгүй болох нь баримтаар тогтоогдож байна.

 

8. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Бхүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Бучирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Ба гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 2,048,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ба олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ж.Ба 2,048,000 /хоёр сая дөчин найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Баяраад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булсын тэмдэгтийн хураамж 47,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ба олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ