Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01686

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01686

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.Г

Хариуцагч: НШШГГ

Хариуцагч: ШШГЕ-ШШГА

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2888 дугаар тогтоолыг хүчингүй болгож гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагч ШГАны эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч НШШГГар, ШГАнд холбогдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2888 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд хариуцагч НШШГГраас татгалзсан байна.

1.1. Нэхэмжлэгч Ө.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НШШГГрын №13250796 хувийн дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №2888 тоот шийдвэрээр иргэн Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нь төлбөр авагч Аз ХХК, төлбөр төлөгч А.. ХХК байдаг бөгөөд 218,461,016 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах тухай гүйцэтгэх баримт бичиг юм. Одоогийн байдлаар энэхүү төлөх ёстой төлбөрөөс 119,334,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед төлбөр төлөгч А.. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ө.Г ажиллаж байсан. 2016 оны эдийн засгийн хямралаас шА..гаалан түүнээс хойш үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд ашигтай ажиллаж байгаагүй. Гэвч 2022 онд ТУЗ-ийн гишүүдийн хуралдаанаар үйл ажиллагааг сэргээх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнтэй уялдуулан А.. ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинэчлэн, үйл ажиллагааг сайжруулахаар зорьж байна. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А004/22 дугаар Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр А.. ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Ө.Г чөлөөлөгдөж Д.П нь тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр миний бие төлбөр төлөгчийн хувьд төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш болсон тул гадаадад зорчих эрхээ сэргээлгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга шийдвэр гүйцэтгэх албаны даргад хүсэлт гаргасан. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолсон 03-210 тоот албан бичгээр Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэнг мэдэгдсэн. Төлбөр төлөгч А.. ХХК-ийн хувьцааны 75 хувийг Тт ХХК, 25 хувийг Л ХХК эзэмшдэг бөгөөд Ө.Г Л ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг хуульчилсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны албан бичигт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүй, төлбөрөөс зайлсхийх зорилгоор эрх, үүргээ бусдад шилжүүлсэн, төлбөр төлөгч А.. ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Л ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн Ө.Г бүртгэлтэй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн албан бичгийг А.. ХХК-ийн захирал Д.Пт илгээсэн. Ө.Г нь төлбөр төлөгч биш, А.. ХХК юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 271 дүгээр зүйлийн 271.3.5-д заасны дагуу арга хэмжээг төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаА..ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээг авсан тухай мэдэгдлээ эрх бүхий этгээдүүдэд мэдэгдэхээр хуульчилсан байна. Компаний тухай хуульд заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн ТУЗ юмуу хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд юм. Ө.Г нь төлбөр төлөгч биш бөгөөд А..ХХК-ийн хувьд 2022 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагаар ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг хуульчилсан бөгөөд 271.3.5-д шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаА..ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх гэжээ. Хуулийн заА..аас үзэхэд төлбөр төлөгч нь хуулийн этгээд байх тохиолдолд хуулийн этгээдийн удирдах албан тушаА..ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх болон сэргээх эрхийг эдлэхээр заасан. Гэтэл ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч А.. ХХК-ийн удирдах аливаа албан тушаалд ажилладаггүй хүний гадаадад зорчих эрхийг сэргээхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Уг албан бичиг нь хууль тогтоомжид нийцээгүй, иргэний Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан шинжтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2888 тогтоолыг хүчингүй болгож иргэн Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг хариуцагч ШГАнд даалгаж өгнө үү. Хариуцагч НШШГГраас татгалзаж байна гэв.

2. Хариуцагч НШШГГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуун шүүх хуралдаанд талбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1274 шүүгчийн захирамжаар А.. ХХК-иас 218,464,016 төгрөг гаргуулж Аз ХХК-нд олгож шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж компаний дансанд байсан мөнгийг татан авснаар тус төлбөрийн 114,000,000 төгрөг төлөгдөж, үлдэгдэл төлбөр өнөөдрийг хүртэл хийгдээгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй. А.. ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г ойр ойрхон гадаадад зорчих эрхээ түр хугацаагаар сэргээлгэж зорчиж ирсэн. Тэрээр өөрийн эрхээ эдлэхийн тулд компаний гүйцэтгэх удирдлагыг дотооддоо сольж Д.П гэж хүнийг томилон манайд гүйцэтгэх удирдлагаа солиулах хүсэлт гаргаж Улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Энэ үндэслэлээр өөрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрээр төлөгдөх өрөөс сар бүр 3,000,000 төгрөгөөр төлж одоо 4 дэх сардаа төлөлтөө хийгээд явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдаж байна. Манай байгууллага гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгох эрх бүхий байгууллага биш. Манайх хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ШГА шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1274 шийдвэрээр А.. ХХК-наас 218,461,016 төгрөг гаргуулж Аз ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс төлбөр төлөгч А.. ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Л ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс А.. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №А003/22 Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, №А/004/22 Компаний хувь нийлүүлэгчдийн шийдвэр, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 13250798/04 Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 13250796-144/05 Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, ШГАны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03/210 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 1274 Шүүгчийн захирамж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 5539 Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж,

5. Хариуцагчаас Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 1274 Шүүгчийн захирамж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 544 Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Аз ХХК-наас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдол гаргах тухай албан бичиг, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн Нийслэлийн Шүүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, НШШГГрын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай санал, НШШГГрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 4/235 хариу мэдэгдэх тухай хуудас гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь А.. ХХК-ийг төлөөлөх эрхгүй, компанид удирдах албан тушаал хашдаггүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271.3.5-д заасан хуулийн этгээдийн удирдах албан тушаА..ны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс төлбөр төлөгч А.. ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Л ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн түдгэлзүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 1274 Шүүгчийн захирамжаар Аз ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 218,448,514 төгрөгийг хариуцагч А.. ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 13250796 тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

4.1.2 Төлбөр төлөгч А..ХХК нь 4 гишүүнтэй гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Ө.Г бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож, компаний хувьцааны 75 хувийг ТтТХХК, 25 хувийг Л ХХК эзэмшиж, Л ХХК-ийн хувьцааны 100 хувийн эзэмшигч, компаний гүйцэтгэх захирал нь Ө.Г болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

4.1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд НШШГГрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 13250798/04 Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу А.. ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэнийг мэдэгдэж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаА..ад оруулахыг мэдэгдэх хуудсыг А.. ХХК-ийн захирал Ө.Гд мэдэгдэж тэмдэглэл үйлдэн, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/144/33532 албан бичгээр компаний гүйцэтгэх захирал Ө.Гг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэрлүүлэхээр хүргүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 2888 Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор А.. ХХК-ийн захирал Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

4.1.4 Нэхэмжлэгчээс А.. ХХК-ийн хувьцаа эзэмшигч ТтТХХК-ийн захирал Д.Дагвадорж, Л ХХК-ийн ерөнхий захирал Ө.Г нарын шийдвэрээр 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр А.. ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Ө.Гг чөлөөлж, Д.Пыг гүйцэтгэх захирлаар томилсон гэсэн тайлбар гаргаж баримтыг ирүүлсэн боловч Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг Ө.Г эзэмшдэг, Л ХХК нь төлбөр төлөгч А..ХХК-ийн хувьцааны 25 хувийг эзэмшдэг тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

4.1.5. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2888 тогтоолыг хүчингүй болгож Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг хариуцагч ШГАнд даалгахыг шаардсан боловч хариуцагчаас хуульд заасан үндэслэлээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийн хүрээнд тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

6. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч НШШГГраас татгалзсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар хариуцагч ШГАнд холбогдох Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2888 тогтоолыг хүчингүй болгож Ө.Ггийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэгч Ө.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч НШШГГраас татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА