Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00182

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00182

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Гны төв байр, Д.Сүхбаатарын талбай-5 хаягт оршин байрлах, Г ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, 107 дугаар байр, 93 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Мөнгийхөн овогт Г/РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,852,635.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Га

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.На

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Өхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,852,635.77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Гнь Гтай 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/1805130589 тоот зээлийн гэрээ байгуулан 16,800,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй байгаа тул Өхолбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 10,312,461.42 төгрөг, хүү 4,251,965.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,208.57 төгрөг, нийт 14,852,635.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Гнь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ‘’Г’’ ХХК-аас 16,800,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаанд Д.Гнь 2 дараалан хүүхэд төрүүлж цалин орлогогүй болсон. Мөн 2020  оны 02 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Монгол улсын засгийн газар, улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг шүүх давагдашгүй хүчин зүйл гэж үзэн зээлийн нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрийг бүхэлд нь хангахгүй байх боломжтой. Зээлдэгч зээлийн төлбөрийг цалин орлогоор төлөхөөр тохирсон тул Өжирэмсний амралтын хугацаа дуусаж, ажилдаа орсны дараа энэхүү зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөс өөр арга байхгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г ХХК болон Өхооронд 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2631-5/4043 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00194 дугаартай шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай эрх олгох тухай тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд баримт гараагүй.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Д.Гзээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, зээлийн хүүг буцаан төлөх үүргийг гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон, мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас “Г” ХХК, нөгөө талаас Д.Г2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1805130589 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох “Г” ХХК нь 16,800,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Д.Гнь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

4.2. Талууд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна.

 

4.3. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

4.4. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Г” ХХК-аас зээлдэгч Ө2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16,800,000 төгрөгийг олгосон, зээлдэгч Д.Г2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үндсэн зээл 6,487,538 төгрөг, зээлийн хүү 4,522,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,562 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 10,312,461 төгрөг, зээлийн хүү 4,251,965 төгрөг төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,208 төгрөг, нийт 14,852,635 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.5. Зээлдэгч Д.Гзээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг тогтоосон хугацаа, хэмжээгээр бүрэн төлөөгүй байна.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Д.ө үндсэн зээл 10,312,461 төгрөг, зээлийн хүү 4,251,965 төгрөг төгрөг, нэмэгдүүлсэн хүү 288,208 төгрөг, нийт 14,852,635 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар банк зээлдэгч хоорондын цалингийн зээлийн гэрээний харилцаанд гэрээний хугацаа сунгах, зээлийн хүүг бууруулах талаар зохицуулаагүй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заанаар зээлдэгч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар хариуцагч Д.Ө зээлийн гэрээний үүрэгт 14,852,635 /арван дөрвөн сая найман зуун тавин хоёр мянга зургаан зуун гучин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Өл улсын тэмдэгтийн хураамжид 232,213 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ