Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01448

 

                               

 

 

 

2023 оны 04 сарын 13 өдөр                        Дугаар 102/ШШ2023/01448              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:  

       Нэхэмжлэгч: Б... дүүргийн ...-р хороо, Баяндөхөм .. тоотод оршин суух, регистр ..., Б... ХХК,

         Хариуцагч: Б... дүүргийн ...-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гурвалжингийн гүүр, өөрийн байранд оршин байрлах, регистр ..., Э.. ХХК-д холбогдох, 53 381 730 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б... ХХК нь Э... ХХК-д холбогдуулан 53 381 730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2016-2020 оныг хүртэл хугацаанд Э... ХХК-тай нийт 7 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянгол дүүргийн ... дугаар хороонд байрлах Эрин хорооллын ... тоот барилга болон сургуулийн дотоод ажлыг хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд зааснаар гүйцэтгэлийн баталгаанд тухайн гүйцэтгэлээр олгож байгаа төлбөрийн 10 хувийг захиалагч суутган авч үлддэг байсан. Үлдэгдэл 90 хувийн төлбөрийг шилжүүлдэг. 7 гэрээнд гүйцэтгэх ажил буюу гэрээний гол нөхцөл, гүйцэтгэх үндэслэл, гүйцэтгэх ажил өөр өөр болохоос бусад гэрээний нөхцөл нь адилхан. Э... ХХК-ийн сургуулийн барилга доторх хана, өнгөлгөөний ажилд асуудал үүссэн учраас засах шаардлагыг манайд тавьсан, улмаар ажлын хэсэг томилж Э... ХХК-ийн ажлын хэсэгтэй хамтран хуралдаж, Б.. ХХК өөрийн хөрөнгөөр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан”  үйлдэж уг  ажлыг бүрэн гүйцэт дуусгасан. Э... ХХК тухайн ажлыг хүлээж аваад өнөөдөр хүртэл үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд явуулж байгаа. Тухайн үед улсын комисс сургуулийн барилгыг хүлээн авч акт үйлдсэн. Э... ХХК-ийн өнөөдрийг хүртэл барилгын дотор ханын гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн  шаардлага гаргаагүй. Б.. ХХК гэрээгээ дүгнэх, ажлаа хүлээлцэж, үлдэгдэл барьцаа төлбөрөө авах саналыг Э... ХХК-д удаа дараа тавьсан боловч ямар ч хариу ирүүлээгүй. Уг ажлын хүрээнд нийт 15 ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан үйлдсэн, тайланг Э... ХХК өөрсдөө өгдөг, Б... ХХК төсөвт өртөгөө уг тайланд дурдаж, тамга дарж, гарын үсгээр баталгаажуулж захиалагчид өгдөг. Захиалагч 20 хоногийн хугацаанд тайланг шалгаж, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан 1 хувийг нь гүйцэтгэгчид олгодог. Хариуцагч нь Б... ХХК-иас Э... ХХК-д бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн задаргааг өгсөн, уг тайлангаар Э... ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад ажил гүйцэтгэгчид гүйцэтгэлийн мөнгийг нь олгохдоо барьцаа төлбөрийг суутгаад үлдэгдэх төлбөрийг шилжүүлдэг, шилжүүлсэн мөнгөн дүнгээр баримт шивж байгаа. Талуудын хооронд чанарын доголдлын талаар маргаан гараагүй, доголдол гарсан тохиолдолд мэдэгдэх, гүйцэтгэгч доголдлыг арилгаагүй бол барьцаанд суутгасан 10 хувиас нь уг доголдлыг арилгах, барьцаа төлбөрийг Б... ХХК-д олгохгүй байх нөхцөлтэй. Хариуцагч нь 6 гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 37 113 23 төгрөгийг төлөөгүй. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 72/16 дугаар “Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ” 59 296 100 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 10 хувь буюу 5 929 610 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 58/18 дугаар “Фасадны өнгө сэргээж, будах ажил гүйцэтгэх” 38 533 380 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүний 1 926 669 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 96/18 дугаар “Сургуулийн барилгын өрлөг, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” 23 469 750 төгрөгийн  ажлын 2 346 875 төгрөг, энэ гэрээний нэмэлт гэрээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111/18 дугаар гэрээгээр 4 363 120 төгрөгийн ажил, үүний 436 312 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 117/18 дугаар “Сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” 206 700 300 төгрөгийн ажлын 10 хувь 20 670 030 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08/19 дүгээр “Дэлгүүрийн дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”  9 727 756 төгрөгийн ажлын 972 775 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56/19 дүгээр “Сургуулийн D барилгын шилэн блокын өрлөг болон дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” 42 165 495 төгрөгийн 4 216 549 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 174/19 нэмэлт гэрээний 6 144 087 төгрөгийн 614 408 төгрөг нийт 37 113 230 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Түүнчлэн  2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 117/18 дугаар “Сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-шээр нийт 222 968 800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч 16 268 500 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Э... ХХК-иас нийт 53 381 730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э... ХХК нь 2014 оноос эхлэн ... ХХК-тай  Эрин хороолол төслийн 1, 2 дугаар ээлж, мөн төслийн 3 дугаар хэсэг болох Э...960 хүүхдийн дунд сургуулийн барилгын ажилд  хамтран ажилласан. Маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 5 үндсэн гэрээ, нэмэлт гэрээтэй холбогдсон шаардлагуудыг Э... ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хууль болон Барилгын тухай хуульд нийцүүлэн байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээнд хэн ямар зарчмаар ажиллах, ямар баримт бүрдүүлж гэрээ авах,  ямар үе шаттай гэрээ дүгнэх асуудлууд тодорхой заагдсан байдаг. Тухайлбал, хоорондын байгуулсан гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д захиалагчийн зүгээс 3 төрлийн хяналт шалгалт хийнэ, буцах холбооны шалгалтыг барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, баталгаат хугацаа дууссаны дараа гүйцэтгэгчтэй хамтран комиссын бүрэлдэхүүнтэй хийлгэнэ, шалгалтыг үндэслэн гэрээт ажлын 10 хувьд тооцогдох төлбөрийг гүйцэтгэгч байгууллагад өгнө гэж тус тус заасан. Уг гэрээний дагуу ажил хийгдсэн. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу улсын комисс хүлээн авч, байр ашиглалтад орсон, сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх ажил явагдаж байгаа. Б... ХХК өнөөдрийг хүртэл ажлыг эцэслэн дүгнээгүй, гэрээ дүгнэсний дараа энэ асуудлыг шийдэх ба гэрээний эцсийн үнийг хамтран шалгаж тогтоодог. Фасадны өнгө сэргээж будах буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 58/18 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг мөн эцэслэн дүгнээгүй. Фасадны өнгө сэргээх будах ажил нь дахин хөрөнгө гаргаж шинээр будах ажил юм. Гэрээнд заасан нөхцөл шаардлагыг огт биелүүлээгүй. Хоорондын байгуулсан гэрээнд захиалагч нар баталгаат хугацаа дууссаны дараа гүйцэтгэгчтэй хамтран буцах холбооны шалгалтыг хийж, актаар баталгаажуулах бөгөөд актыг үндэслэн үлдэгдэл 10 хувийн төлбөрийг олгоно. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-т зааснаар гүйцэтгэгч нь ажлын доголдлыг өөрийн зардлаар хариуцан арилгах бөгөөд захиалагчтай хамтран үзлэг шалгалт хийх үүрэгтэй байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08/19Г, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 174/19Г дугаартай нэмэлт гэрээний татгалзал дээр дурдсантай адилхан. Гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Энэ нь Эрин хороолол төслийн 1, 2 дугаар ээлжтэй холбоотой. Сургууль дээр нийт 3 төрлийн гэрээ байгуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 117/18 дугаартай гэрээтэй нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, үлдэгдэл төлбөр төлөөгүй, баталгаат хугацааг 10 хувиар шууд тооцсон асуудлууд 117/18 тоот гэрээний ажил, гэрээний үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс өнөөдөр хүндрэл үүссэн. Энэхүү гэрээтэй холбоотой асуудлыг анх гэрээ байгуулахдаа бүгдийг нь хийж гүйцэтгэсэн. Ажлын доголдолтой холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бид уулзалт хийсэн. Сургуулийн барилгыг улсын комисс 2019 оны 7 сард хүлээж авсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б... ХХК хүсэлт гаргаж, бид уулзсан, уулзалтын явцад ажлын доголдлыг хэзээ арилгах, яагаад доголдлыг арилгахгүй байгаа талаар тодорхой ярилцсан, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Б... ХХК-ийн захирал Болдбаатар нь “төрсөн ахын бие муу байгаа учраас тодорхой хэмжээний мөнгийг олгож өгнө үү” гэсэн тул 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлбөрт тооцож олгосон. Сургууль амарсан үед уг дотор заслын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, Б... ХХК доголдлыг хамтран шалгаж албан бичгээр баталгаа гаргаж өгсөн. 2020-2022 он хүртэл ковидын нөхцөл байдлын улмаас сургууль дээр ямар нэгэн засварын ажил хийгдээгүй. Гэрээний үнийн дүн тодорхойгүй байгаа. Хоорондын байгуулсан 117/18 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “гэрээний 2.1-т гэрээний гүйцэтгэгч нь захиалагчийн хяналтын эрхээр болон дотоод хяналтын ажлыг хүлээлгэн өгч гэрээний хавсралтаар батлагдсан зааврын дагуу ажил гүйцэтгэлийн тайланг боловсруулна, 2.2-т бараа материалын тайлан гаргаж, ажил гүйцэтгэлийн тайлантай хамт захиалагчийн төсөвчин бараа материалын нягтлан бодогчтой тооцоо нийлүүлнэ” гэж тохирсон. Дээрх байдлаар тооцоо нийлээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Сургууль ашиглалтад орсон өдөр баталгаат хугацааг тоолж байгаа боловч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл,  Б... ХХК-аас ирүүлсэн албан бичиг ирүүлсэн байвал хоорондын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т захиалагч гэрээнд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил доголдол гарвал арилгах тухай мэдэгдлийг өгч, гүйцэтгэгч нь чанарын баталгаат хугацааг зөрчил доголдол арилгах хүртэл хугацаанд сунгана. Доголдлоо арилгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Бид одоо хүртэл ажлыг эцэслэн дүгнэх шаардлагатай байгаа. Э... ХХК нь гэрээнд зааснаар ажлаа хүлээлцэж эцэслэн дүгнэхэд татгалзахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 7/, Б... ХХК-ийн дүрэм /хх 8-10/, 2016 оны 8-р сарын 29-ний өдрийн 72/165 дугаар “Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ” /хх 12-16/, Баянгол дүүргийн 20-р хороо Эрин хотхоны төслийн А7 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэлийн акт /хх 17-18/, 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн Заслын ажил гүйцэтгэсэн акт /хх 19-20/, Баянгол дүүргийн 20-р хороо Эрин хотхон төслийн А7 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэлийн акт /хх 21-22/, 2018 оны 01-р сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 23/, 2022 оны 10-р сарын 12-ны өдрийн Голомт банк ХХК-ийн дансны хуулга /24-27/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 40/22 дугаар “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг  /хх 28/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 41/22 дугаар “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг  /хх 29/, 2018 оны 6-р сарын 20-ний өдрийн 57/18 дугаар Фасадны өнгө сэргээж будах ажил гүйцэтгэх гэрээ /хх 30-33/, Баянгол дүүргийн 20-р хороо Эрин хотхоны төслийн 1 ээлжийн А2/53/7 байрны фасадны өнгө сэргээн будах ажил /хх 34/, 2018 оны 7-р сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 35/, Голомт банкны дансны хуулга /хх 36-37/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 42/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 38/, 2018 оны 9-р сарын 14-ний өдрийн 96/18 тоот “Сургуулийн барилгын өрлөг угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” /хх 39-42/, Баянгол дүүргийн 20-р хороо эрин хотхон төслийн Эрин сургуулийн барилгын зоорийн давхрын гадна дулаалгын ажил гүйцэтгэлийн акт /хх 43/, 2018 оны 10-р сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 44/, Голомт банкны дансны хуулга /хх 45/, Б.. ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 45/22 тоот “Мэдэгдэл  гаргах нь” алба бичиг /хх 46/, 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн ЦТП-ийн барилгын дээвэр фасадны ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /хх 47/, Баянгол дүүргийн 20-р хороо эрин хотхон төслийн Эрин сургуулийн ЦТП-ийн барилгын хөөсөнцөр ханын ажил гүйцэтгэлийн акт /хх 48/, Баянгол дүүргийн 20-р хороо, Эрин хотхон төслийн Эрин сургуулийн ЦТП-ийн барилгын дээврийн ажил гүйцэтгэлийн акт /хх 49/, 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 50/, Голомт банкны дансны хуулга /хх 51/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 44/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 52/, 2018 оны 11-р сарын 13-ны өдрийн 117/18 дугаар Сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх 53-56/, Баянгол дүүргийн 20-р хороо Эрин хотхон төслийн эрин сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэлийн акт /хх 57/, 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 58/, 2019 оны 01-р сарын 22-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 59/, 2019 оны 3-р сарын 22-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 60/, 2019 оны 12-р сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүужилт олгох тайлан /хх 61/, Голомт банкны дансны хуулга /хх 62-68/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 46/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 69/,  Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 49/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 70/, Б.. ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 50/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 71/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 51/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 72/, Б.. ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 52/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 73/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 53/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 74/, 2019 оны 01-р сарын 25-ны өдрийн 08/19г дугаар Дэлгүүрийн дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх 75-78/, 2019 оны 4-р сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 79/, Голомт банкны дансны хуулга /хх 80/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 43/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 81/, 2019 оны 4-р сарын 12-ны өдрийн 56/19г дугаар Сургуулийн D барилгын шилэн блок өрлөг болон дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх 82-85/, 2019 оны 6-р сарын 20-ний өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 86/, 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 87/, Голомт банкны дансны хуулга /хх 88/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 47/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 89/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 54/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 90/, 2019 оны 9-р сарын 12-ны өдрийн 174/19г дугаар Сургуулийн ангиудын хаалга суурилуулах ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /хх 91/, 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 92/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 93/, Б... ХХК-ийн 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн 48/22 тоот “Мэдэгдэл гаргах нь” албан бичиг /хх 94/, Монгол шуудангийн 2022 оны 10-р сарын 14-ний өдрийн баримт /хх 95/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 115/, Төрийн банкны дансны хуулга /хх 116-117/, Хасбанкны дансны хуулга /хх 118-124/, Голомт банкны дансны хуулга /хх 125-144/, 2019 оны 6-р сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт /хх 147-149/, фото зураг /хх 170-189/, Шалгалт хийсэн акт /хх 190-191/, фото зураг /хх 192-204/,

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 98/, Э ... ХХК-ийн 2022 оны 12-р сарын 21-ний өдрийн 302/22 тоот,  Итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх 99/, Б... ХХК-ийн 2023 оны 01-р сарын 10-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх 107/, 2016 оны 8-р сарын 29-ний өдрийн 72/16г дугаар Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ /хх 211-215/, 2018 оны 6-р сарын 20-ний өдрийн 57/18 дугаар Фасадны өнгө сэргээж будах ажил гүйцэтгэх гэрээ /хх 216-219/, 2018 оны 6-р сарын 20-ний өдрийн 57/18 дугаар Фасадны өнгө сэргээж будах ажил гүйцэтгэх гэрээ /хх 220-223/, 2019 оны 9-р сарын 12-ны өдрийн 174/19г дугаар Сургуулийн ангиудын хаалга суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ /хх 224/, 2018 оны 9-р сарын 14-ний өдрийн 96/18 дугаар Сургуулийн барилгын өрлөг угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх 225-228/, 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн 111/18 дугаар ЦТП-ийн барилгын дээвэр фасадны ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /хх 229/, 2018 оны 11-р сарын 13-ны өдрийн 117/18 дугаар Сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх 230-233/, 2019 оны 4-р сарын 12-ны өдрийн 54/19г дугаар Сургуулийн D Барилгын шилэн блок өрлөг болон дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ /хх 234-237/, 2019 оны 3-р сарын 22-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 238/, 2019 оны 01-р сарын 22-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 239/, 2018 оны 12-р сарын 14-ний өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 240/, 2019 оны 6-р сарын 20-ний өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 241/, 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 242/, 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн АЖил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 243/, 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн Гэрээт ажил гүйцэтгэлийн тайлан /хх 244/, 2018 оны 10-р сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан /хх 245/, 2019 оны 4-р сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэлийн санхүүжилтийн тайлан /хх 246/, Э... ХХК-ийн 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн 56 дугаар Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 247/, Э... ХХК-ийн 2019 оны 12-р сарын 31-ний өдрийн 000157 дугаар Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх 247/, Б... ХХК-ийн 2019 оны 12-р сарын 27-ны өдрийн 28 тоот нэхэмжлэх, төлбөрийн даалгавар /хх 248-250, 2-р хавтас 1-26/, мөнгө хүссэн хүсэлт /2-р хавтас 27-28/, ажил гүйцэтгэлийн акт, дүгнэлт, фото зураг /2-р хавтас 29-41/, хурлын тэмдэглэл /2-р хавтас 42-44/, Б... ХХК-ний баталгаа олгох, мөнгө олгох, акт, фото зураг /2-р хавтас 45-58/,  174/19 дүгээр гэрээний тайлан /2-р хавтас 246-247//

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлттээр:  Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01-р сарын 17-ны өдрийн 100 тоот албан бичиг /хх 152/, 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн 2017/590 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 153-156/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн 5/1609 тоот албан бичиг /хх 160/, 2019 оны 7-р сарын 31-ний өдрийн 2019/274 дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 160-162/, 2019 оны 7-р сарын 31-ний өдрийн 2019/275 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 163-167/,

Хариуцагчийн хүсэлтээр:  ХААН банкнаас Ц.Б...ын дансны хуулга /2-р хавтас 67-68/, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсээс Б... ХХК-ний НӨАТ-ын тайлан /2-р хавтас 69-222/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Б... ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 37 847 354 төгрөгийг хангаж, бусад хэсэг болох 15 534 376 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаараа хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

2.1. Э... ХХК нь Б... ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 72/16г дугаар “Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 58/18 дугаар “Фасадны өнгө сэргээж, будах ажил гүйцэтгэх”, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 96/18 дугаар “Сургуулийн барилгын өрлөг, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111/18 дугаар нэмэлт гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 117/18 дугаар “Сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08/19 дүгээр “Дэлгүүрийн дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56/19 дүгээр “Сургуулийн D барилгын шилэн блокийн өрлөг болон дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 174/19 нэмэлт гэрээг тус тус байгуулж,  Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Эрин хорооллын 53/10 тоот барилга болон сургуулийн дотоод ажлыг гүйцэтгүүлэхээр тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлс 10 хувийг буцааж төлөөгүй, сургуулийн барилгын дотор заслын ажлын хөлсийг дутуу төлсөн талаар маргасан бол, хариуцагч нь Б... ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй гэж маргажээ.

Талууд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гэрээний үнэ буюу төлбөрийг олгохдоо захиалагч тал төлбөрийн 10 хувийг барьцаа болгон авна. Улсын комисс хүлээн авч баталгаат хугацаа дууссаны дараа “Буцах холбооны шалгалт” буюу барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, баталгаат хугацаа дууссаны дараа хийсэн хамтарсан комиссын актыг үндэслэн 10 хувийг буцаан олгохоор” тохирчээ. Гэрээний энэ заалтын талаар талууд маргаагүй.   

2.2. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 72/16г дугаар “Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ”-гээр /1 дүгээр хавтас 12-16/ захиалагч нь Б... ХХК-иар Эрин хорооллын 2 дугаар ээлжийн орон сууцны А7 барилгын гадна фасадны 59 296 100 төгрөгний үнэ бүхий ажлыг бүхэлд нь гүйцэтгүүлэхээр тохирсон байх ба гүйцэтгэлийн баталгааны 10 хувь буюу 5 929 610 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь энэ ажлыг гүйцэтгэлийн санхүүжилтийн 100 хувь гүйцэтгэсэн тайланг нотлох баримтаар гаргасан /1 дүгээр хавтас 23/ боловч захиалагч баталгаажуулаагүй байна. Харин талуудын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан тайлан хэргийн 244 дэх талд авагдсан, үүгээр 79,48 хувийн буюу 47 131 920 төгрөгийн  гүйцэтгэлийг баталгаажуулсан, гүйцэтгэгч ажлыг 100 хувь гүйцэтгэсэн талаарх тайлан хэрэгт авагдаагүй байна. Иймд баталгаажуулсан тайлангийн хэмжээгээр буюу 47 131 920 төгрөгийн санхүүжилтийн 10 хувь 4 713 920 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Энэ мөнгийг олгохыг хүссэн Б... ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 40/22 дугаар мэдэгдэл үндэслэлтэй, харин гүйцэтгэл 2 барьцаа төлбөр 1 216 418 төгрөгийн шаардлага баримтаар нотлогдоогүй байна. /хх 28, 29/

2.3. Ажил гүйцэтгэгч нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 58/18 дугаар “Фасадны өнгө сэргээж, будах ажил гүйцэтгэх” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, гүйцэтгэсэн ажлын талаар талууд маргаагүй, шүүх хуралдааны шатанд хариуцагч 1 926 669 төгрөгийг төлөхөд татгалзаагүй байна. 

2.4. Түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 96/18 дугаар “Сургуулийн барилгын өрлөг, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 111/18 дугаар нэмэлт гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэлийн санхүүжилтийн тайланг 100 хувь гүйцэтгэснийг баталгаажуулсан /1-р хавтас 243, 245/, хариуцагч энэ талаар маргаагүй байна.

2.5. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 117/18 дугаар “Сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу талууд 3 гүйцэтгэлийг дүгнэсэн /1-238-240/ байх ба нийт 222 968 800 төгрөгийн ажлаас захиалагч 169 572 500 төгрөгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй байна. Б.... ХХК-д шилжүүлсэн 169 572 500 төгрөгийн 10 хувийн баталгаа болох 16 975 250 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. Түүнчлэн ажлын хөлсний зөрүү 5 663 324 төгрөг нийт 22 620 574 төгрөгийг Э... ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.

2.6. 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08/19 дүгээр “Дэлгүүрийн дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр гүйцэтгэсэн ажлыг талууд 100 хувь гүйцэтгэсэн талаар баталгаажуулсан /1-р хавтас 246/ байх ба хариуцагч 972 775 төгрөгийн талаар маргаагүй болно.

2.7.Талууд  2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56/19г дүгээр “Сургуулийн D барилгын шилэн блокийн өрлөг болон дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 174/19 нэмэлт гэрээг тус тус байгуулж,  Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Эрин хорооллын 53/10 тоот барилга болон сургуулийн дотоод ажлыг гүйцэтгүүлэхээр тохирчээ. Хариуцагч 56/19г гэрээгээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилт, түүний 10 хувийн буцаалт 4 216 549 төгрөгийн талаар маргаагүй бөгөөд нэмэлт гэрээгээр тохирсон ажлын 614 408 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Эдгээр төлбөрийг нэгтгэн нийт 37 847 354 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б... ХХК-д олгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн 2017/590 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1-р хавтас 153-156/, 2019 оны 7-р сарын 31-ний өдрийн 2019/274 дүгээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1-р хавтас 160-162/, 2019 оны 7-р сарын 31-ний өдрийн 2019/275 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1-р хавтас 163-167/ гаргуулсан байх ба Эрин хорооллын болон сургуулийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан дүгнэлтийн талаар талууд маргаагүй.

Хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс Б... ХХК-ний 2016-2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нотлох баримтаар /2-р хавтас 69-222/ гаргуулжээ. Талууд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар маргаагүйгээс гадна тайлангаас тухайн Э... ХХК-тай холбоотой ажил үйлчилгээний баримтыг тодорхойлох боломжгүй. Эдгээр татварын тайлан нь шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б... ХХК нь  ажлын хөлс утгаар өөрийнх нь дансанд 10 000 000 төгрөгийг маргаагүй, өөрөөр хэлбэл, нийт төлсөн төлбөрийн тооцоонд орж тооцогдсон болно. /2-р хавтас 68/

4.Нэхэмжлэгч Б... ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 424 859 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 424 859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э... ХХК-иас 347 186 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э... ХХК-иас 37 847 354 /гучин долоон сая найман зуун дөчин долоон мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж Б... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 15 534 376 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э... ХХК-иас 347 186 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА