Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/01145

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/01145

Улаанбаатар хот

                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Нарны зам, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, И.У.М ХХК /РД:.../,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Үйлдвэрийн тойруу ... тоот хаягт байрлах, М.О ХХК /РД:.../,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 167,098,933 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 39,190,420 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.У.М ХХК нь хариуцагч М.О ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 167,098,933 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь техник хэрэгслийг хүргэж өгөхөд гарсан зардалд 39,190,420 төгрөг гаргуулах тухай сөрөг гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1 И.У.М ХХК болон М.О ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21/01 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нэгдүгээр ээлжинд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр экскэватор Хитачи 670 1 ширхэг, автосамсомол Хово 366 3 ширхэг, 2 дугаар ээлжид 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр экскаватор Хитачи-350 2 ширхэг, автосамсомол Хово-336 7 ширхэг техник тоног төхөөрөмжийг тус тус гэрээнд заасан хугацаанд М.О ХХК нь И.У.М ХХК-ийн уурхайн талбайд бэлэн байлгахаар тохиролцож гэрээний урьдчилгаа төлбөрт 145,000,000 төгрөг манай талаас төлсөн. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр М.О ХХК-ийн менежер Д.Б гэрээний заалтуудыг зөрчиж манай компанийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс үүдэн манай компанид их хэмжээний хохирол учирсан. М.О ХХК нь талуудын хооронд байгуулсан 21/01 гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт заасны дагуу ажлын 30 хоногийн өмнө мэдэгдэлгүйгээр ажлын талбайг орхиж явснаас үүдэн манай компанид дараах хохирол учирсан болно. Иймд хариуцагч компани нь хамтран ажиллах хугацаандаа нийт 94,538,735 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгээд гэрээний заалтыг зөрчин ажлын талбайг орхиж явсан бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөр болон хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний зөрүү төлбөр 50,461,265 төгрөг, хариуцагч талын хариуцлагагүй байдлаас үүдэн манай компанийн үйл ажиллагаа 5 хоног зогссон бөгөөд 1 өдрийн уурхайн зардал 16,853,415 төгрөг, нийт сул зогссоноос үүдсэн төлбөр 84,267,075 төгрөг, Н.О.Д ХХК-тай байгуулсан гэрээний 1 өдрийн зардал 2,884,560 төгрөг бөгөөд 5 хоног сул зогссоноос үүдэн нийт 14,422,560 төгрөг, мөн хариуцагчийн техник хэрэгсэлд хийсэн завсарт шаардлагатай сэлбэгийн үнийг манай компанийн зүгээс төлж байсан бөгөөд нийт 401,333 төгрөг, 169 литр түлшний төлбөр 317,720 төгрөг, нийт 152,098,933 төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилж байгаа. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өмгөөлөгчийн хөлс болох 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. М.О ХХК-тай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь хэсэгт хууль зүй өмгөөллийн болон бусад үйл ажиллагааны төлбөрийн талаар заасан. Иймд өмгөөлөгч Г.Баяржаргалтай байгуулсан гэрээний үнийн дүн болох 15,000,000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажлын байр нь дээрээ очиж, ажил үүргээ гүйцэтгээд явж байсан боловч үл ойлголцлын асуудал гараад нэхэмжлэгч компанийн удирдах зөвлөлтэй орж ярилцсан. Нэхэмжлэлийн шаардлагаас сэлбэгийн үнэ, засвар, шатахууны үнэ зэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Зөрүү мөнгө болох 50,000,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн сул зогсолтоос үүссэн төлбөр болон өмгөөллийн хөлс 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар ажлын талбар дээрээ ажлаа хийсэн. Нэхэмжлэгч талаас болж ажил зогссон байхад одоо мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч компани ажилласан цагийн бүртгэлийг гүйцэд бүртгэж өгөөгүй, эрсдэлтэй байдал дээр ажил хийлгэсэн. Ямар нэгэн бизнес харилцан адил ашигтай байх ёстой байтал ямар ч ашиггүй болсон учир ажил зогссон гэв.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

4.1. Манай талаас эхлээд 20,615,795 төгрөг нэхэмжилж, сүүлд 18,574,625 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 39,190,420 төгрөгийг И.У.М ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас гаргаж өгсөн баримтын хүрээнд 39,190,420 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Түрээсийн гэрээний хавсралтад заасан техник, тоног төхөөрөмжийг тээвэрлэн аваачих үүргээ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй. Тоног төхөөрөмжтэй холбоотой талуудын хариуцах зардлыг түрээсийн гэрээний хавсралтад заасан. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй, манай талаас төлсөн. Энэ төлбөр нь 20,615,795 төгрөг болсон. Мөн хариуцагч талаас баримтын хүрээнд хийсэн ажлынхаа цагийг тооцож үзэхээр 18,574,625 төгрөгийн илүү цагийн ажил хийсэн гэж үздэг. Иймд 39,190,420 төгрөгийг манай тал нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна гэв.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Түрээсийн гэрээгээр түрээслэгч тал хэдий хугацаанд ажиллах, ажлын талбайг орхих бол яах, ажлын талбай дээр ямар үүрэгтэй байх талаар нарийн заасан. Түрээсийн гэрээ нь дээр Улаанбаатар хотоос ажлын талбар дээр очих замын зардлыг гаргуулна гэж байгаа. Түрээсийн гэрээний хавсралт 1 дээр ажлын талбар дээр очих, буцах зардлыг хэн аль хариуцна гэж байгаа. Тухайн үед хоорондоо ярьж тохироод И.У.М ХХК нь буцах зардлыг чинь манайх төлнө гэсэн. Гэтэл ямарваа нэгэн гэрээ цуцлах албан ёсны бичиг, тэмдэглэл, зурвас зэрэг байхгүй гаргаагүй, нэг өдөр машинуудаа аваад яваад өгсөн. Арай өөр үнийн санал сонсонгуутаа өөр уурхай руу ажлаа орхиод яваад өгсөн. Уурхайн зориулалтын ордог, гардаг зам гаргасан байхад шууд ухсан нүхээрээ гараад явчихаад одоо зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. 8 цаг ажиллана гээд заасан байхад 7 цаг 30 минут ажиллуулсан. Бид нарыг 30 минут ажиллуулаагүй болохоор бид нар мөнгө авах ёстой гэж хариуцагч тал яриад байдаг. Яг гэрээнд заасан хугацаанд бүх ажилчдаа ажилд гаргах гэтэл машинууд нь цагтаа ирдэггүй. Ингээд өглөөд 5,10 минут хоцордог. Ирэхээр нь аюулгүй ажиллагааныхаа заавар зөвлөгөө өгөөд, гарын үсэг зуруулдаг. Гэтэл одоо цагийн бүртгэлээс болж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

6. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн төлөөлөгчийн хаягийг тогтоосон тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022.05.26-ны өдрийн албан тоот, М.О ХХК-тай байгуулсан 2021.03.10-ны өдрийн 21/01 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2021.03.14-ний өдрийн түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг төлсөн 5 ширхэг мемориалын баримт, 2021.03.15-ны өдрийн түрээсийн урьдчилгаанд 135,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, М.О ХХК-ийн түрээсийн техникүүдийн тооцоо, М.О ХХК зээл авсан сэлбэг 3,4 сарын жагсаалт, 2021.03.30-ны өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.0.01-ний өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.04.03-ны өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.04.04-ний өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.08.08-ны өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.03 сарын түлшний зарцуулалтын тайлан, Дизель түлшний түгээлтийн 9 хуудас, М.О ХХК-тай тооцоо нийлж, хаахыг зөвшөөрсөн ажилчид гэх баримт, 2021/05/12 тоот 152,098,936.85 төгрөгийн нэхэмжлэх, Н.О.Д ХХК-тай 2021.03.21-ний өдөр байгуулсан 21/02 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, Н.О.Д ХХК-ийн түрээсийн техникүүдийн сул зогссон тооцоо, И.У.М ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сард гарсан зардлуудын задаргаа, түүнтэй холбоотой төлбөрийн болон зарлагын баримт, 2022.05.16-ны өдрийн 22/01/53 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.05.16-ны өдрийн өмгөөллийн хөлс төлсөн кассын зарлагын баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2019.11.06-ны өдрийн 01107-2019/00877 тоот Иргэний, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024740 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Д.Ш-ийн эзэмшлийн ... УН улсын дугаартай Хитачи 350 загварын эксковаторийн гэрчилгээний хуулбар, Д.Ш-ийн эзэмшлийн ... УН улсын дугаартай Хитачи 350 загварын эксковаторийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022.08.22-ны А/233 тоот Зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тариф шинэчлэн батлах тухай тушаал, ачаа тээвэрлэлтийн 1 тонн.км-ийн жишиг тариф баталсан хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019.12.13-ны 374 тоот Ачаа, зорчигч тээвэрлэлтийн жишиг тариф батлах тухай тушаал, ачаа тээвэрлэлтийн 1 тонн.км-ийн жишиг тариф баталсан хавсралт, И.У.М ХХК-иас түрээсийн техникийн ажлын бүртгэл, кемпийн мэдээ, эксковатор, автосамосмолын замын хуудас зэрэг баримтыг эх хувиар шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: И.У.М ХХК болон М.О ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 21/01 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний урьдчилгаа төлбөрт 145,000,000 төгрөг манай талаас төлсөн. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр М.О ХХК-ийн менежер Д.Б гэрээний заалтуудыг зөрчиж манай компанийн үйл ажиллагааг зогсоосон. Иймд хариуцагч компани нь хамтран ажиллах хугацаандаа нийт 94,538,735 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгээд гэрээний заалтыг зөрчин ажлын талбайг орхиж явсан бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөр болон хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний зөрүү төлбөр 50,461,265 төгрөг, хариуцагч талын хариуцлагагүй байдлаас үүдэн манай компанийн үйл ажиллагаа 5 хоног зогссон бөгөөд 1 өдрийн уурхайн зардал 16,853,415 төгрөг, нийт сул зогссоноос үүдсэн төлбөр 84,267,075 төгрөг, Н.О.Д ХХК-тай байгуулсан гэрээний 1 өдрийн зардал 2,884,560 төгрөг бөгөөд 5 хоног сул зогссоноос үүдэн нийт 14,422,560 төгрөг, мөн хариуцагчийн техник хэрэгсэлд хийсэн завсарт шаардлагатай сэлбэгийн үнийг манай компанийн зүгээс төлж байсан бөгөөд нийт 401,333 төгрөг, 169 литр түлшний төлбөр 317,720 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь хэсэгт хууль зүй өмгөөллийн болон бусад үйл ажиллагааны төлбөрийг төлнө гэсний дагуу өмгөөлөгч Г.Баяржаргалтай байгуулсан гэрээний үнийн дүн болох 15,000,000 төгрөг, нийт 167,098,933 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажлын байр нь дээрээ очиж, ажил үүргээ гүйцэтгээд явж байсан боловч үл ойлголцлын асуудал гараад нэхэмжлэгч компанийн удирдах зөвлөлтэй орж ярилцсан. Нэхэмжлэлийн шаардлагаас сэлбэгийн үнэ, засвар, шатахууны үнэ зэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Зөрүү мөнгө болох 50,000,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн сул зогсолтоос үүссэн төлбөр болон өмгөөллийн хөлс 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компани ажилласан цагийн бүртгэлийг гүйцэд бүртгэж өгөөгүй, эрсдэлтэй байдал дээр ажил хийлгэсэн. Ямар нэгэн бизнес харилцан адил ашигтай байх ёстой байтал ямар ч ашиггүй болсон учир ажил зогссон гэв.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

4.1. Манай талаас эхлээд 20,615,795 төгрөг нэхэмжилж, сүүлд 18,574,625 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 39,190,420 төгрөгийг И.У.М ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас гаргаж өгсөн баримтын хүрээнд 39,190,420 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Түрээсийн гэрээний хавсралтад заасан техник, тоног төхөөрөмжийг тээвэрлэн аваачих үүргээ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй. Тоног төхөөрөмжтэй холбоотой талуудын хариуцах зардлыг түрээсийн гэрээний хавсралтад заасан. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй, манай талаас төлсөн. Энэ төлбөр нь 20,615,795 төгрөг болсон. Мөн хариуцагч талаас баримтын хүрээнд хийсэн ажлынхаа цагийг тооцож үзэхээр 18,574,625 төгрөгийн илүү цагийн ажил хийсэн гэж үздэг. Иймд 39,190,420 төгрөгийг манай тал нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна гэв.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Түрээсийн гэрээгээр түрээслэгч тал хэдий хугацаанд ажиллах, ажлын талбайг орхих бол яах, ажлын талбай дээр ямар үүрэгтэй байх талаар нарийн заасан. Түрээсийн гэрээ нь дээр Улаанбаатар хотоос ажлын талбар дээр очих замын зардлыг гаргуулна гэж байгаа. Түрээсийн гэрээний хавсралт 1 дээр ажлын талбар дээр очих, буцах зардлыг хэн аль хариуцна гэж байгаа. Тухайн үед хоорондоо ярьж тохироод И.У.М ХХК нь буцах зардлыг чинь манайх төлнө гэсэн. Гэтэл ямарваа нэгэн гэрээ цуцлах албан ёсны бичиг, тэмдэглэл, зурвас зэрэг байхгүй гаргаагүй, нэг өдөр машинуудаа аваад яваад өгсөн. Арай өөр үнийн санал сонсонгуутаа өөр уурхай руу ажлаа орхиод яваад өгсөн. Гэтэл одоо цагийн бүртгэлээс болж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар М.О ХХК-тай байгуулсан 2021.03.10-ны өдрийн 21/01 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2021.03.14-ний өдрийн түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг төлсөн 5 ширхэг мемориалын баримт, 2021.03.15-ны өдрийн түрээсийн урьдчилгаанд 135,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, М.О ХХК-ийн түрээсийн техникүүдийн тооцоо, М.О ХХК зээл авсан сэлбэг 3, 4 сарын жагсаалт, 2021.03.30-ны өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.0.01-ний өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.04.03-ны өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.04.04-ний өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.08.08-ны өдрийн шаардах хуудас, зарлагын баримт, 2021.03 сарын түлшний зарцуулалтын тайлан, Дизель түлшний түгээлтийн 9 хуудас, М.О ХХК-тай тооцоо нийлж, хаахыг зөвшөөрсөн ажилчид гэх баримт, 2021/05/12 тоот 152,098,936.85 төгрөгийн нэхэмжлэх, Н.О.Д ХХК-тай 2021.03.21-ний өдөр байгуулсан 21/02 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, Н.О.Д ХХК-ийн түрээсийн техникүүдийн сул зогссон тооцоо, И.У.М ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сард гарсан зардлуудын задаргаа, түүнтэй холбоотой төлбөрийн болон зарлагын баримт, 2022.05.16-ны өдрийн 22/01/53 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.05.16-ны өдрийн өмгөөллийн хөлс төлсөн кассын зарлагын баримт, Д.Ш-ийн эзэмшлийн ... УН улсын дугаартай Хитачи 350 загварын эксковаторийн гэрчилгээний хуулбар, Д.Ш-ийн эзэмшлийн ... УН улсын дугаартай Хитачи 350 загварын эксковаторийн гэрчилгээний хуулбар, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022.08.22-ны А/233 тоот Зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тариф шинэчлэн батлах тухай тушаал, ачаа тээвэрлэлтийн 1 тонн.км-ийн жишиг тариф баталсан хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019.12.13-ны 374 тоот Ачаа, зорчигч тээвэрлэлтийн жишиг тариф батлах тухай тушаал, ачаа тээвэрлэлтийн 1 тонн.км-ийн жишиг тариф баталсан хавсралт, И.У.М ХХК-ийн түрээсийн техникийн ажлын бүртгэл, кемпийн мэдээ, эксковатор, автосамосолын замын хуудас зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. И.У.М ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр М.О ХХК-тай 13 ширхэг машин механизмыг Төв аймгийн Заамар суманд байрлах Туулын баруун дэнж уурхайн ажлын талбайд ашиглахаар 3 сарын хугацаатай, 1 цагийн төлбөрийг ажилласан машин механизмын төрөл, ажилласан мото цагаас хамаарч өөр өөр байхаар тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан байна.

7. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж бичгээр байгуулагдаж, гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэлээ.

8. Талууд түрээсийн гэрээ байгуулсан, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ цуцлах журмыг хариуцагч зөрчиж, 5 хоног сул зогсолт хийсэн, улмаар 5 хоногийн сул зогсолттой холбоотой Н.О.Д ХХК-д хохирол төлсөн, өмгөөлөгч хөлсөлсөн буюу түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул учирсан хохирлыг төлөх ёстой гэж, хариуцагч нь гэрээг түрээслэгчийн буруугаас болж гэрээг цуцалсан, техникийн ажилласан цагийн тооцоог дутуу хийсэн, 1 талын тээврийн зардлыг төлөөгүй, сул зогсолт хийсэн нь өөрийнх нь буруу гэж маргаж байна.

9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн урьдчилгаа төлбөрт 145,000,000 төгрөгийг шилжүүлсэн болон хариуцагч нь тоног төхөөрөмжөө 2022 оны 4 дүгээр сарын 09-ны шөнө буцааж авсан талаар зохигч маргаагүй.

10. Гэрээ цуцалсан шалтгаан, цуцлах талаар гэрээнд заасан хугацаанд мэдэгдээгүй, гэрээ цуцалсан нь хэний буруугаас шалтгаалсан, түрээсийн машин механизмын ажилласан мото цаг, түүний тооцооны талаар зохигч маргаж байна.

11. Хариуцагч нь нэхэмжлэгч тал ажилласан цагийн тооцоог удаа дараа буруу гаргасан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаагүй зэрэг буруутай үйлдлээс болж гэрээг цуцалсан гэх боловч энэ байдлаа хариуцагч нь нотлох баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчийг гэрээний 4.1.10-т Түрээслүүлэгч тал тоног төхөөрөмжийг түрээсийн хугацаанаас өмнө эргүүлэн татахаар бол түрээслэгч талд 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж заасан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

12. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2.4-т 1 дүгээр ээлжинд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хитачи 670 Эксковатор 1 ширхэг, Хово-336 автосамсомол 3 ширхэг, 2 дугаар ээлжинд 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хитачи 350 эксковатор 2 ширхэг, Хово-336 автосамсомол 7 ширхэг техник тоног төхөөрөмжийг заасан хугацаанд уурхайн талбайд бэлэн байлгана гэж тохиролцсон байна.

13. Ажлын бүртгэлээс үзэхэд Хитачи 670 Эксковатор болон Хово-336 автосамсомол 3 ширхэг нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Хитачи 350 Эксковатор 2 ширхэг, Хово-336 автосамсомол 6 ширхэг нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ажлын талбайд ажилласан байх ба 1 ширхэг Хово-336 автосамсомол нь жолоочгүйгээс огт ажиллаагүй байна.

14. Нэхэмжлэгч нь түрээсийн Хитачи 670 Эксковаторын ажлын бүртгэл 26-д 462.2 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 115,000 төгрөг, нийт 53,153,000 төгрөг, түрээсийн Хитачи 350 Эксковаторын ажлын бүртгэл 27-д 352.5 мото цаг ажилласан нэг мото цагийн үнэ 42,500 төгрөг, нийт 14,962,125 төгрөг, 12 хоног сул зогссон гэрээний 5.2 заалтыг баримтлан 50 хувь хасч, 7,481,062 төгрөг, түрээсийн Хитачи 350 Эксковаторын ажлын бүртгэл 28-д 344.95 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 27,500 төгрөг, нийт 9,486,125 төгрөг, 12 хоног сул зогссон гэрээний 5.2 заалтыг баримтлан 50 хувь хасч, 4,743,062 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 34-т 20.7 мото цаг ажилласан нэг мото цагийн үнэ 0 төгрөг, гэрээний 5.2 заалтыг баримтлан 8,000,000 төгрөгийг түрээслэгчид өгнө, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 35-д 350.7 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 8,767,500 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 36-д 421.7 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 10,542,500 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 37-д 441.5 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 11,037,500 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 38-д 327.6 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 19,000 төгрөг, нийт 6,270,000 төгрөг, гэрээний 5.2 заалтын дагуу 50 хувь хасч 3,135,000 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 39-д 293.35 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 19,000 төгрөг, нийт 5,573,650 төгрөг, гэрээний 5.2 заалтын дагуу 50 хувь хасч 2,786,825 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 40-д 299.85 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 19,000 төгрөг, нийт 5,697,150 төгрөг, гэрээний 5.2 заалтын дагуу 50 хувь хасч 2,848,575 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 41-д 297.3 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 19,000 төгрөг, нийт 5,648,700 төгрөг, гэрээний 5.2 заалтын дагуу 50 хувь хасч 2,824,350 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 42-т 338.88 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 19,000 төгрөг, нийт 6,438,720 төгрөг, гэрээний 5.2 заалтын дагуу 50 хувь хасч 3,219,360 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 43-т 0 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 0 төгрөг, гэрээний 5.2 заалтын дагуу 8,000,000 төгрөгийг түрээслэгчид төлнө буюу энэ тооцооллыг үндэслэн нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 50,461,265 төгрөгийг илүү төлсөн тул буцааж гаргуулна гэж шаардаж байна.

15. Харин хариуцагч нь Хитачи 670 Эксковаторын ажлын бүртгэл 26-д 491.3 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 115,000 төгрөг, нийт 56,499,500 төгрөг, түрээсийн Хитачи 350 Эксковаторын ажлын бүртгэл 27-д 434.66 мото цаг ажилласан нэг мото цагийн үнэ 42,500 төгрөг, нийт 18,468,375 төгрөг, түрээсийн Хитачи 350 Эксковаторын ажлын бүртгэл 28-д 376.2 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 42,500 төгрөг, нийт 15,988,500 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 35-д 375 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 9,275,000 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 36-д 456.3 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 11,407,500 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 37-д 475 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 11,875,000 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 38-д 373.8 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 9,345,000 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 39-д 341.85 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 19,000 төгрөг, нийт 6,495,150 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 40-д 333.65 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 19,000 төгрөг, нийт 6,339,350 төгрөг, гэрээний түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 41-д 360.33 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 9,015,000 төгрөг, түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 42-т 384.15 мото цаг ажилласан, нэг мото цагийн үнэ 25,000 төгрөг, нийт 9,603,750 төгрөг буюу 11 түрээсийн машин механизмын төлбөр 163,574,625 төгрөг төлөхөөс 145,000,000 төгрөг төлж, 18,574,625 төгрөг дутуу төлсөн гэж нэмж гаргуулахаар шаардаж байна.

16. Хариуцагч нь ажлын бүртгэлийг баримтлан түрээсийн машин механизмын ажилласан цагийг гаргахдаа эвдрэлтэй цаг, цаг агаарын саатлаас бусад хугацааг ажилласан мото цагт тооцох ёстой гэж маргав.

17. Гэвч ажлын бүртгэлийн тайлбараар жолооч нар ээлж хүлээлцэхдээ асаалттай байсан, жолооч нь ээлж бүртээ 30 минутын нэмэлт амралт авсан цагийг нэхэмжлэгч нь ажилласан цагаас хассаныг буруутгах боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын татгалзал, сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаагаар техникийн оператор, жолооч нар нь 1 ээлжинд 10 цаг 30 минут, 7 хоногт 73 цаг 30 минут ажиллахаар тохиролцсон байхад нэмэлт 30 минутын амралт олгосон гэж ажилласан цагийг нэмж тооцохоор шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

18. Түүнчлэн ажлын бүртгэл 27-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 349.65 гэж гарсан ч 352.05 цагаар, ажлын бүртгэл 28-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 342.45 гэж гарсан ч 344.95 цагаар, ажлын бүртгэл 35-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 323.6 гэж гарсан ч 350.7 цагаар, ажлын бүртгэл 36-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 402.9 гэж гарсан ч 421.7 цагаар, ажлын бүртгэл 37-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 425.3 гэж гарсан ч 441.5 цагаар, ажлын бүртгэл 38-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 327.6 гэж гарсан ч 330 цагаар, ажлын бүртгэл 39-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 282.95 гэж гарсан ч 293.35 цагаар, ажлын бүртгэл 40-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 299.45 гэж гарсан ч 299.85 цагаар, ажлын бүртгэл 42-д нийт бүтээлтэй ажилласан мото цаг 337.08 гэж гарсан ч 338.88 цагаар буюу 82 цагаар илүү тооцсон байх тул хариуцагчийн ажилласан цагийг дутуу тооцсон гэх татгалзлыг үгүйсгэж байна.

19. Түрээсийн гэрээний 5.2-т Гэрээнд заасантай адил үзүүлэлт бүхий өөр тоног төхөөрөмжийг орлуулан ажиллуулах боломжгүй, тухайн тоног төхөөрөмж 10 хоногоос дээш хугацаагаар сул зогссон тохиолдолд гэрээний 3.1-д заасан үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг түрээслэгч талд төлнө гэж заажээ.

Нэхэмжлэгч нь түрээслэсэн машин механизмын түрээсийн төлбөрийг тооцохдоо 2 автосамосмол ажиллагаагүй гэж тус бүр 8,000,000 төгрөгийг торгуульд тооцсон, түүнчлэн 2 дугаар ээлжинд уурхайд ирж ажилласан 2 эксковатор, 5 автосамосмолын төлбөрийг гэрээний дээрх заалтыг баримтлан 50 хувиар хасаж тооцсон байна.

20. Нэгд, тухайн машин механизмын уурхайд ирж ажиллах ёстой хугацаанаас сул зогсолтоо тооцоогүй, гэрээ байгуулсан үеэс эхэлж тооцсон нь үндэслэлгүй, түүнчлэн гэрээний 5.2 дахь заалт нь эдгээр 7 машин механизмын түрээсийн төлбөрийн тооцоонд хамаарахгүй байх тул төлбөрийг 50 хувиар хассан нь буруу.

21. Түрээсийн автосамосмолын ажлын бүртгэл 34-т бичигдсэн автосамосмол нь 20.7 мото цаг ажилласан байх бөгөөд гэрээний 3.1-т зааснаар түрээс тооцохгүй болохоос торгууль тооцсон нь үндэслэлгүй байна.

22. Иймд түрээсийн машин механизмын төлбөрт 137,410,970 төгрөг төлөх, хариуцагч нь гэрээний 5.2 заалтын дагуу ажиллагаагүй 1 автосамосмолын торгууль 50 хувиар тооцоход 6,650,000 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 14,239,030 төгрөгийг илүү төлсөн байх тул буцаан шаардах эрхтэй байна.

23. Түрээсийн төлбөрт илүү төлсөн гэж тооцож гаргасан тул хариуцагчийн дутуу төлсөн гэж шаардсан 18,574,625 төгрөг нэмж гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

24. Түрээсийн машин механизмын сэлбэг, засварын зардал 401,333 төгрөг, түлшний төлбөр 312,720 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

25. Нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө журам зөрчиж цуцалснаас 5 хоног сул зогсож, үүнтэй холбоотой Н.О.Д ХХК-д 5 хоногийн түрээсийн төлбөрт 14,422,560 төгрөг төлсөн, 5 өдрийн уурхайн зардал 84,267,075 төгрөгийн зардал гарсан гэж шаардсан.

26. Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас болж 5 хоног сул зогсолт болсон гэж хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт өгсөн инженер техникийн ажилчдын гарын үсэг бүхий тооцоо гэх баримт, ажлын бүртгэл гэсэн баримтаар хариуцагчийн буруугаас болж 5 хоног сул зогсолт хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь ажлын бүртгэлд удирдлагын шийдвэрээр сул зогссон гэсэн тэмдэглэсэн байх бөгөөд үүнтэй холбоотой удирдлагын шийдвэр гараагүй, түүнчлэн дараагийн байгууллагатайгаа гэрээ хийх хүртэл 5 хоног болсон гэсэн боловч өөр байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээгээр энэ байдал нотлогдоогүй тул хариуцагчийн буруугаас 5 хоногийн сул зогсолт болсон гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн Н.О.Д ХХК-д 5 хоногийн сул зогсолтын төлбөр төлсөн болох нь баримтаар нотлогдоогүй.

Уурхайн зардлаа нотолж өгсөн баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй, хүлээн авагч тодорхойгүй, гарын үсэг, тэмдэг байхгүй, санхүүгийн тайлангаар баталгаажаагүй байх тул 1 өдрийн уурхайн зардал нь 16,853,415 төгрөг гэж тогтоох үндэслэлгүй байна.

27. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 5 хоногийн сул зогсолт хийсэн, түүнтэй холбоотой Н.О.Д ХХК-д 5 хоногийн түрээсийн төлбөрт 14,422,560 төгрөг төлсөн, 5 өдрийн уурхайн зардал 84,267,075 төгрөгийн зардал гарч хохирсон гэх байдлаа нотолж чадаагүй гэж үзэн энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

28. Нэхэмжлэгч өмгөөлөл, хууль зүйн зардал болох 15,000,000 төгрөгийг хохиролд тооцон, түрээсийн гэрээний 4.1.12-т Түрээслүүлэгчийн оператор нь түрээслэгчийн эрх бүхий ажилтны өгсөн даалгавар, зааварчилгааны дагуу ажиллах бөгөөд зааварчилгааны дагуу ажиллаагүй, ажил гүйцэтгэх явцад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, гүйцэтгэж буй ажилдаа болгоомжгүй, хайнга хандсан, холбогдох стандарт, журмыг мөрдөөгүйн улмаас түрээслэгч болон гуравдагч этгээдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд зардал /хууль зүй, өмгөөлөл болон бусад үйл ажиллагааны/-ыг бүрэн хариуцаж, учирсан хохирол, зардлыг бүрэн барагдуулна гэж заасныг баримтлан хариуцагчаас гаргуулна гэж шаардаж байна.

29. Энэхүү өмгөөллийн зардал нь түрээсийн гэрээний 4.1.12-т заасан зардалд хамаарахгүй гэж хариуцагч тал маргасан нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, мөн зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлсийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөлс төлсөн баримтаар 15,000,000 төгрөгийн өмгөөллийн зардал гарсан нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

30. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ түрээсийн гэрээний хавсралтад заасан техник, тоног төхөөрөмжийн буцах тээврийн зардал төлөх үүргээ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй, манайх өөрийн зардлаар машин механизмаа авсан. 1 талын тээврийн зардал 20,615,795 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан. Үүнийг тооцохдоо 3 ширхэг эксковатор нь өөрөө явах боломжгүй учир 3 трейлэр хөлсөлж хүргэж өгч, буцааж авсан. Гэрээ байгуулах үед Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019.12.13-ны 374 тоот Ачаа, зорчигч тээвэрлэлтийн жишиг тариф батлах тухай тушаалаар баталсан тариф үйлчилж байсан тул ачаа тээвэрлэлтийн 1 тонн.км-ийн жишиг тарифаар тооцож Хитачи 670 эксковаторыг 8,755,841.16 төгрөг, Хитачи 350 эксковаторыг 4,519,977 төгрөг, Хитачи 350 эксковаторыг 4,519,977 төгрөг, 10 автосамосмолын шатахууны зардал 2,820,000 төгрөг, нийт 20,615,795 төгрөг гэж тооцсон байна.

31. Трейлэр түрээслэсэн, төлбөр төлсөн баримт байхгүй боловч нэхэмжлэгч нь эксковаторыг өөрөө яваагүй, трейлэрт ачсан талаар маргаагүй, 1 трейлэр 5,000,000 орчим төгрөгөөр явдаг гэж тайлбарлаж байх тул жишиг тарифийг баримтлан гурван эксковаторын тээврийн зардлыг /4,519,977 төгрөг х 3/ 13,559,931 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин 10 автосамосмолын шатахууны зардлын баримт байхгүй тул 2,820,000 төгрөгийг нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгов.

32. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, түрээсийн гэрээний төлбөрийн илүү төлсөн төлбөр болон сэлбэг хэрэгслийн зардал, шатахууны зардал, өмгөөллийн хөлс зэрэгт 29,958,083 төгрөгийг хариуцагч М.О ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч И.У.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 137,140,850 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч И.У.М ХХК-иас тээврийн зардалд 13,559,931 төгрөг гаргуулж, хариуцагч М.О ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 25,630,489 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

33. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,151,400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 225,750 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.О ХХК-иас 29,958,083 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.У.М ХХК-д олгож, нэхэмжлэгч И.У.М ХХК-иас 13,559,931 төгрөг гаргуулж, хариуцагч М.О ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 137,140,850 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн 25,630,489 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,151,400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511,855 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.У.М ХХК-д, нэхэмжлэгч И.У.М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 225,750 төгрөг гаргуулж, хариуцагч М.О ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 



 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ