Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 143/ШШ2023/00174

 

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:******* ХХК /*******, *******,*******,,

 

Хариуцагч: *******, *******,*******,

 

164 719 396 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  нь 2020 оны 08 дугаар сараас *******-тай нүүрс тээврийн ерөнхий гэрээ-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд гэрээнд зааснаар гүйцэтгэгч компани болох******* ХХК нь , ХХК, ХК-аас нүүрс тээвэрлэн авчирч захиалагч Даланзадгадын дулааны цахилгааны станц ТӨХК-нд өгөхөөр, Даланзадгад дулааны цахилгаан станц ТӨХК нь тээврийн хөлсийг тухай бүр төлж байхаар харилцан тохиролцсон байдаг. Гэвч Даланзадгад дулааны цахилгаан станц ТӨХК нь тээврийн зардлаа цаг хугацаандаа бүрэн төлөлгүй өр үүсгэж, үүнээс улбаалан гүйцэтгэгч компанид санхүүгийн бэрхшээл тулгарч жолооч нарынхаа ажлын хөлс болон түлшний өрийг төлж чадахгүй, тээврээ хэвийн явуулах ч боломжгүй болсон байдаг учир К-аас төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл тээврийн хөлс 109 812 931 төгрөг, алданги 54 906 465 төгрөг нийт 164 719 386 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Нийт алданги 187 254 568 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодсон болно. Мөн 2 байгууллагын нягтлан хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн байдаг бөгөөд нэхэмжлэлээ тухайн тооцоо нийлсэн үнийн дүнгээр гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Армаан говь ХХК-ийн зүгээс 2020 оны 08 дугаар сараас -тай нүүрс тээврийн ерөнхий гэрээ байгуулан хамтарч ажилласан байдаг. Захиалагч компаниас гэрээний үүргээ биелүүлэхгүй өөрөөр хэлбэл тээврийн хөлсөө төлөхгүй байснаас өр үүсдэг. 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 2 байгууллагын тооцоо нийлсэн актаар 109 812 931 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гардаг. Иймээс энэхүү үлдэгдэл төлбөр болон гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу алданги 54 906 465 төгрөгийг -аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиалагчийн эрх үүрэг гээд гэрээний 3.2 дахь хэсэгт тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцно гэж заасан. Энэхүү үүргийнхээ дагуу 0.2 хувиар алданги тооцсон. Мөн гэрээний 2.4 дэх хэсэгт гүйцэтгэгч нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусгана. Тооцоо хийсэн тохиолдолд захиалагч дараа сарын 15-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ гээд өөрөөр хэлбэл сар бүрийн 15-ны өдрийн дотор тээврийн хөлсийг шилжүүлэхээр заасан. Ингээд алданги тооцсон, тооцоо хийсэн хүснэгтээ гаргаж ирсэн. Үүн дээр тухайн төлөх ёстой хугацаанаас хойш хэд хоног хэтрүүлсэн, хэдэн төгрөгийн алданги төлөх ёстой гээд тооцоо гаргаж, үүнийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Үүгээр 185 254 668 төгрөгийн алданги гарч байгаа хэдий ч хуульд нийцүүлээд,  гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гээд алдангиа багасгаж нэхэмжилсэн гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  нь манай байгууллагатай 2020 оноос нүүрс тээврийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Эдгээр гэрээнүүдээс 2022 оны 22/52 тоот 1 129 920 000 үнэ бүхий гэрээний гүйцэтгэсэн үүргийн төлбөрөөс 109 812 931.47 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Армаанговь ХХК нь 2022 оны 10 сараас гэрээний дагуу нүүрс тээврийн ажил гүйцэтгээгүй. Манай байгууллагаас 2022-2023 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нүүрсний зарцуулалт нэмэгдэж, үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах чиглэлээр, нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгоор 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 01/545 тоот албан бичгээр гэрээний 4.14. Нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэгч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллах бөгөөд ачилт хийх товлосон өдөр, батлагдсан графикийн дагуу тээврийн хэрэгслийг бэлэн байлгах, тээврийг тасралтгүй хэвийн явуулах үүрэг хүлээнэ гэсний дагуу үүргээ биелүүлж нүүрс тээвэр гүйцэтгэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. 2022 оны 12 сарын 31-ны байдлаар******* ХХК-тай тооцоо нийлж 109 812 931.47 төгрөгийн авлага үүссэн. Иймд манай байгууллага эдийн засгийн нөөц бололцооноос хамааран гэрээний үлдсэн төлбөрөө бүтэн дүнгээр төлөх боломжгүй тул нэхэмжлэгч талтай харилцан зөвшилцөж богино хугацаанд хуваарийн дагуу хэсэгчлэн төлж үлдсэн төлбөрөө бүрэн барагдуулах санал хүргүүлж байна. Мөн алданги тооцох тухайд тус гэрээний дараах заалтуудыг үндэслэвэл:

Хоёр: Гэрээний хугацаа төлбөр хийх нөхцөл

2.4 дахь заалтын дагуу тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийсэн тохиолдолд Захиалагч дараа сарын 15-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ. Түлшний зардалд 40% хүртэлх төлбөрийг урьдчилан олгож болно.

2.7 Нүүрс тээврийн гэрээний үүрэг гүйцэтгэснээс хойш 30-40 хоногт тооцоо нийлэн төлбөр тооцоо хийх бөгөөд нийт үнийн дүнгийн 60-80% төлбөрийг олгоно гэж заасан нь манай талаас гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний ажил бүрэн дуусаагүй тул гүйцэтгэсэн ажилд тооцоо нийлж баталгаажуулсан үнийн дүнгээр төлбөрийн нэхэмжлэл хүргүүлсэн өдрөөс хойш эдийн засгийн нөөц бололцоогоороо cap бүр гүйлгээ хийж, нүүрс тээврийн автомашинуудад түлш урьдчилан олгож байсан.

Дөрөв: Гүйцэтгэгчийн эрх үүрэг

4.1 Гүйцэтгэгч нь хуулийн шаардлага хангасан баримтыг бүрдүүлж, үүрэг гүйцэтгэснээс хойш 30-40 хоногт тухайн компанийн төлөвлөлт санхүүгийн хэлтэстэй тооцоо тулгана.

4.2 Тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,2 хувийн алданги нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтын дагуу хоёр талаас тооцоо нийлсэн үнийн дүнгээс алданги тооцох эрх үүсэж байгаа нь нэхэмжлэгч талаас шаардсан алданги нь үндэслэлгүй бөгөөд гэрээнд харилцан тохиролцож тусгасан хугацаа, төлбөр төлөх талаар тодорхой заасан заалтыг үндэслээгүй шууд төлөөгүй байгаа үнийн дүнгийн 50% -с илүүгүй байхаар тооцож нэхэмжилсэн гэж үзэж байна.

4.5 Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу нүүрс тээвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд тээвэрлээгүй нүүрсний тээврийн хөлсний үнийн дүнгээр тооцон хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу манай талаас гэрээний дутуу гүйцэтгэсэн үүргийн дагуу хохирол нэхэмжлэх эрх үүсэж байна. Гүйцэтгэгч талаас төлбөр дутуу шалтгаанаар нүүрс тээвэр хийгээгүй нь удаа дараа нүүрсний нөөц тасарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож цахилгаан, дулааны эрчим хүчний түгээлтэд алдагдал гарч байсан боловч хүлээцтэй хандаж төлбөрөө төлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас******* ХХК-тай 2020 оноос нүүрс тээврийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. 2020 оноо хойш байгуулсан нийт 4 төрлийн гэрээг нэхэмжлэлд тусгасан байсан. 2020 онд хамгийн анх 20/104 тоот гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээ нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай. 2021 онд 21/41 тоот 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээ байгуулж, нүүрсний үйлчилгээ явуулж байсан байна. 2021 оны нүүрсний тээврийн тендер шалгаруулалтад оролцож, 21/55 тоот гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 763 000 000 төгрөгийн үнэ бүхий энэ нүүрсний тендерийн гэрээгээр манайд ажил гүйцэтгэж байсан. Хамгийн сүүлийн гэрээ нь 2022 оны нүүрс тээврийн тендер шалгаруулалтад оролцож, 22/52 тоот гэрээ байгуулаад, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 129 920 000 төгрөгийн нүүрс тээврийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 109 812 931 төгрөг нь энэ гэрээний гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр гэж үзээд манай талаас 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Хүү алданги тооцоолсон тооцооллыг нэхэмжлэх хүргүүлснээс хойш 30 хоногоос 40 хоногт төлбөр нийлүүлэхдээ тооцоо тулгана гэсэн гэрээний 4.1 дэх заалт болон 2.4 дэх заалт дээр гүйцэтгэгч нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо нийлсэн тохиолдолд захиалагч дараа сарын 15-ны өдөр тээврийн хөлсийг шилжүүлнэ. Түлшний зардал 40 хүртэлх хувийг урьдчилан олгож болно гэж заасан. Тэгэхээр энэ дээр тухайн сард тээвэрлэх нүүрснийхээ тоо хэмжээг тохиролцоод, нийт хэдэн тонн нүүрс тээвэрлээд, тухайн үед хэдэн тонн нүүрс тээвэрлэснээс хэдэн төгрөгийн төлбөр тооцоо үүссэнээс 40 хувь хүртэлх түлшний зардлаа олгож болно гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч талаас нийт түлшний зардлыг тусад нь салгаж үзээгүй. Нийт үнийн дүндээ оруулаад хүү алданги тооцсон. Тиймээс манайх хүү алдангийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хүү алдангийг тооцох дээр гэрээний заалтуудаа хянаад гүйцэтгэгч, гүйцэтгэгчийн эрх, үүрэг, захиалагчийн эрх, үүрэг гээд заалтуудын гүйцэтгэгчийн эрх үүргийн 4.2 дээр тээврийн хөлсөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.2 хувийн алданги нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтын дагуу нийт гүйцэтгэсэн үүрэгт хамаарах 109 812 931 төгрөгийнхөө 0.2 хувиар алданги тооцуулаад нотлох баримт гаргаж өгсөн гэв. 

Нэхэмжлэгч талаас******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаартай *******т олгосон итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20/104 дугаартай нүүрс тээврийн ерөнхий гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан нүүрс тээврийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нүүрс тээврийн ерөнхий гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай К-нд нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/55 дугаартай тендерийн нүүрс тээврийн гэрээ, Даланзадгадын дулааны цахилгаан станцаас авах өр төлбөр болон торгуулийн дүнгийн хүснэгт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг,

Хариуцагч талаас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаартай итгэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/12 дугаартай итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/545 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нийлсэн тооцоолол, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/214 дугаартай *******ийг ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал, Ц.Хандцоогийн К-аас******* ХХК-тай тооцоо нийлсэн актын тайлбар, К-ны улсын бүртгэлийн гэрчилгээ,******* ХХК-ны тооцоо зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ХХК нь *******-д холбогдуулан нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 109 812 931 төгрөг, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн алданги 54 906 465 төгрөг нийт 164 719 386 төгрөг шаарджээ.

Хариуцагч ******* нь алдангид 54 906 465 төгрөг тооцож нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэг талаас******* ХХК, нөгөө талаас К нар нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №20/104 дугаартай нүүрс тээврийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 20/14 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн нүүрс тээврийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/55 дугаартай Тендерийн нүүрс тээврийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдээр нотлогдож байна.

Аливаа гэрээ хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах бөгөөд дээрхи гэрээнүүд нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан, мөн хуулийн 196 дугаар зүйлд 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж гэрээний саналыг харилцан зөвшөөрсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар******* нь ХХК ачааг тогтоосон газар хүргэх, К нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг хэлэлцэн тохирсны дагуу 109 812 931 төгрөгний хөлс төлөөгүй, үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэж алдангид 54 906 465 төгрөгийг шаарддаг бөгөөд хариуцагч нь 109 812 931 төгрөгийн хөлс төлөх үүргийг хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд алдангийн тооцооллын талаар маргадаг.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №20/104 дугаартай нүүрс тээврийн ерөнхий гэрээний 4.2, 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн нүүрс тээврийн ерөнхий гэрээний 4.2, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/55 дугаартай Тендерийн нүүрс тээврийн гэрээний 4.2, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай К-нд нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.2 дахь хэсэгт тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.2 хувийн алданги нэхэмжилнэ гэж тус тус тохиролцжээ.

Хариуцагч Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 109 812 931 төгрөгийг******* ХХК-д төлөх үүрэгтэй болох нь талуудын тайлбараар нотлогддог.

Захиалагч тал болох К нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Гүйцэтгэгч тал буюу******* ХХК нь хууль буюу гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.

Талууд:

-2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №20/104 дугаартай нүүрс тээврийн гэрээгээр /2.4/ гүйцэтгэгч нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийсэн тохиолдолд захиалагч дараа сарын 15-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ. 40% хүртэлх төлбөрийг түлшний зардалд урьдчилан олгож болно гэж

-2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн нүүрс тээврийн ерөнхий гэрээгээр /2.4/ гүйцэтгэгч нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийсэн тохиолдолд захиалагч дараа сарын 15-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ. 40% хүртэлх төлбөрийг түлшний зардалд урьдчилан олгож болно гэж, 2.7-д Нүүрс тээврийн гэрээний үүрэг гүйцэтгэснээс хойш 30-40 хоногт тооцоо нийлэн төлбөр тооцоо хийх бөгөөд нийт үнийн дүнгийн 60-80 хувь төлбөрийг олгоно. 2.8-д Үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргийг дүгнэж акт үйлдсэний дараа нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж,

- 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр /2.4/ гүйцэтгэгч нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийсэн тохиолдолд захиалагч дараа сарын 15-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ. 40% хүртэлх төлбөрийг түлшний зардалд урьдчилан олгож болно гэж, 2.7-д Нүүрс тээврийн гэрээний үүрэг гүйцэтгэснээс хойш 30-40 хоногт тооцоо нийлэн төлбөр тооцоо хийх бөгөөд нийт үнийн дүнгийн 60-80 хувь төлбөрийг олгоно гэж, 2.8-д Үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргийг дүгнэж акт үйлдсэний дараа нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж,

-2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/55 дугаартай Тендерийн нүүрс тээврийн гэрээгээр /2.5/ Гүйцэтгэгч нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийсэн тохиолдолд захиалагч дараа сарын 10-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ гэж, 2.7-д Нүүрс тээврийн гэрээний үүрэг гүйцэтгэснээс сар бүр тооцоо нийлэн төлбөр тооцоо хийнэ гэж, 2.8-д Үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргийг дүгнэж акт үйлдсэний дараа нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ гэж тус тус тохиролцжээ.

Гэрээгээр гүйцэтгэгч тал******* ХХК нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийх, захиалагч буюу К нь дараа сарын 15-ны дотор болон 10-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлэх, түлшний зардалд төлбөрийн 40 хүртэлх хувийг урьдчилан олгож болохоор, үүрэг гүйцэтгэснээс хойш 30-40 хоногт тооцоо нийлэхээр, тооцоо нийлсэн тохиолдолд үнийн дүнгийн 60-80 хувийн төлбөрийг олгохоор, төлбөр үлдсэн тохиолдолд үүрэг дүгнэж акт үйлдсэний дараа шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангахгүй удаашруулахтай холбогдон гарч ирж байгаа анз бөгөөд үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлтэнд чиглэгдэж тогтоогддог.

Хариуцагч нь хэдийнээс эхэлж үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хэдий хэмжээний нүүрс тээвэрлэсэн эсэх, сар бүр тооцоо нийлсэн эсэх, аль гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний дагуу урьдчилж түлшний зардал олгосон эсэх нь дээрх баримтаар нотлогдохгүй байх ба хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна. тодорхойгүй байх тул шүүх алдангийг хууль буюу гэрээнд заасны дагуу тооцох боломжгүй байна.

Нэхэмжлэгч тал төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцсон гэх тайлбарыг гаргаж улмаар тооцооллын хүснэгтийг /хх-39-43/ үндэслэн тайлбараа нотолдог. тооцооллын хүснэгт нь Даланзадгадын дулааны цахилгаан станцаас авах өр, төлбөр болон торгуулийн дүнг нотолсон баримт байх тул нэхэмжлэгч талыг дээрх баримтыг алдангийн тооцоолол гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч талыг зөвхөн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцсоныг хуульд нийцээгүй гэж үзэв.

Харин хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 109 812 931 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр нотлогдож байна.

Хариуцагч нь тооцоо нийлж баталгаажуулсан хугацаанаас алданги 219 258.86 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул талуудын зарчмыг үндэслэн алдангийг дээрхи хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заажээ.

Хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20/104 дугаартай нүүрс тээврийн гэрээ /хх-6-7/, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн нүүрс тээврийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ /хх-8/, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нүүрс тээврийн гэрээ /хх-9-10/, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай К-нд нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-11-13/, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/55 дугаартай тендерийн нүүрс тээврийн гэрээ /хх-14-15/, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-44/, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-45/, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-46/ зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.

- Хариуцагч талаас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-29/, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/545 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-30/,******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нийлсэн тооцоолол /хх-31/, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-32/ зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч талаас ирүүлсэн Ц.Хандцоогийн тайлбар /хх-51/, нэхэмжлэгч талаас ирүүлсэн Даланзадгадын дулааны цахилгаан станцаас авах өр төлбөр торгуулийн дүнгийн хүснэгт /хх-39-41/ зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэхэмжлэгч нь улсын шүүхийн зардалд 992 371 төгрөг төлжээ. нь улсын тэмдэгтийн хураамжид 981 546.98 төгрөг төлөх ёстой байх тул илүү төлсөн 10 824.02 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу дагуу нэхэмжлэгч******* ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 992371 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамжид 708 110 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн 10 824.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгохоор тогтов.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар -аас 110 032 189.86 төгрөг гаргуулан -д олгож, нэхэмжлэгч -ийн илүү нэхэмжилсэн 54 687 206.14төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 992 371 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, -аас улсын тэмдэгтийн хураамжид 708 110 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн 10 824 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ