Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 203/МА2023/00026 

 

 

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнө******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2023/00....... дугаар шийдвэртэй,

 “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“******* ******* ******* *******” ТӨХК-д хариуцагдах,

Тээврийн хөлс, алданги 164719396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“******* *******” ХХК нь 2020 оны 08 дугаар сараас “******* ******* ******* *******” ТӨХК-тай “нүүрс тээврийн ерөнхий гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд гэрээнд зааснаар гүйцэтгэгч компани болох “******* *******” ХХК нь ******* *******, ******* ХХК, ХК-аас нүүрс тээвэрлэн авчирч захиалагч “******* ******* *******ы *******” ТӨХК-нд өгөхөөр, “ ******* ******* *******” ТӨХК нь тээврийн хөлсийг тухай бүр төлж байхаар харилцан тохиролцсон байдаг.

Гэвч “ ******* ******* *******” ТӨХК нь тээврийн зардлаа цаг хугацаандаа бүрэн төлөлгүй өр үүсгэж, үүнээс улбаалан гүйцэтгэгч компанид санхүүгийн бэрхшээл тулгарч жолооч нарынхаа ажлын хөлс болон түлшний өрийг төлж чадахгүй, тээврээ хэвийн явуулах ч боломжгүй болсон байдаг учир “******* ******* ******* *******” ТӨХК-аас төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл тээврийн хөлс 109812931 төгрөг, алданги 54906465 төгрөг нийт 164719386 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.

Нийт алданги 187254568 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодсон болно. Мөн 2 байгууллагын нягтлан хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн байдаг бөгөөд нэхэмжлэлээ тухайн тооцоо нийлсэн үнийн дүнгээр гаргасан болно гэжээ.

Хариуцагч “******* Дулааны ******* *******” ТӨХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“******* *******” ХХК нь манай байгууллагатай 2020 оноос нүүрс тээврийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Эдгээр гэрээнүүдээс 2022 оны 22/52 тоот 1 129 920 000 үнэ бүхий гэрээний гүйцэтгэсэн үүргийн төлбөрөөс 109812931.47 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “******* *******" ХХК-тай тооцоо нийлж 109812931.47 төгрөгийн авлага үүссэн. Иймд манай байгууллага эдийн засгийн нөөц бололцооноос хамааран гэрээний үлдсэн төлбөрөө бүтэн дүнгээр төлөх боломжгүй тул нэхэмжлэгч талтай харилцан зөвшилцөж богино хугацаанд хуваарийн дагуу хэсэгчлэн төлж үлдсэн төлбөрөө бүрэн барагдуулах санал хүргүүлж байна. Мөн алданги тооцох тухайд тус гэрээний дараах заалтуудыг үндэслэвэл:

Хоёр: Гэрээний хугацаа төлбөр хийх нөхцөл

2.4 дахь заалтын дагуу тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийсэн тохиолдолд захиалагч дараа сарын 15-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ. Түлшний зардалд 40% хүртэлх төлбөрийг урьдчилан олгож болно.

2.7 Нүүрс тээврийн гэрээний үүрэг гүйцэтгэснээс хойш 30-40 хоногт тооцоо нийлэн төлбөр тооцоо хийх бөгөөд нийт үнийн дүнгийн 60-80% төлбөрийг олгоно гэж заасан нь манай талаас гэрээний хугацаа дуусаагүй, гэрээний ажил бүрэн дуусаагүй тул гүйцэтгэсэн ажилд тооцоо нийлж баталгаажуулсан үнийн дүнгээр төлбөрийн нэхэмжлэл хүргүүлсэн өдрөөс хойш эдийн засгийн нөөц бололцоогоороо cap бүр гүйлгээ хийж, нүүрс тээврийн автомашинуудад түлш урьдчилан олгож байсан.

Дөрөв: Гүйцэтгэгчийн эрх үүрэг

4.1 Гүйцэтгэгч нь хуулийн шаардлага хангасан баримтыг бүрдүүлж, үүрэг гүйцэтгэснээс хойш 30-40 хоногт тухайн компанийн төлөвлөлт санхүүгийн хэлтэстэй тооцоо тулгана.

4.2 Тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,2 хувийн алданги нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтын дагуу хоёр талаас тооцоо нийлсэн үнийн дүнгээс алданги тооцох эрх үүсэж байгаа нь нэхэмжлэгч талаас шаардсан алданги нь үндэслэлгүй бөгөөд гэрээнд харилцан тохиролцож тусгасан хугацаа, төлбөр төлөх талаар тодорхой заасан заалтыг үндэслээгүй шууд төлөөгүй байгаа үнийн дүнгийн 50% -с илүүгүй байхаар тооцож нэхэмжилсэн гэж үзэж байна.

4.5 Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу нүүрс тээвэрлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд тээвэрлээгүй нүүрсний тээврийн хөлсний үнийн дүнгээр тооцон хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу манай талаас гэрээний дутуу гүйцэтгэсэн үүргийн дагуу хохирол нэхэмжлэх эрх үүсэж байна.

Гүйцэтгэгч талаас төлбөр дутуу шалтгаанаар нүүрс тээвэр хийгээгүй нь удаа дараа нүүрсний нөөц тасарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож *******, ******* эрчим хүчний түгээлтэд алдагдал гарч байсан боловч хүлээцтэй хандаж төлбөрөө төлж байна гэжээ.

 

 Өмнө******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

 Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “******* Дулааны ******* Станц” ТӨХК-аас 110 032 189.86 төгрөг гаргуулан “******* Говь” ХХК-д олгож, нэхэмжлэгч “******* Говь” ХХК-ийн илүү нэхэмжилсэн 54 687 206.14төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “******* Говь” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 992 371 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “******* Дулааны ******* Станц” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 708 110 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн 10 824 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* Говь” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд “...“******* *******" ХХК нь хууль буюу гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна... Нэхэмжлэгч тал зөвхөн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцсон нь хуульд нийцэхгүй бөгөөд, алдангиа нотолж чадахгүй байна гэж үзэж хангахгүй орхив. Харин хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 109812931 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр нотлогдож байна.

 Хариуцагч тооцоо нийлж баталгаажуулсан хугацаанаас алданги 219258.86 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул талуудын зарчмыг үндэслэн алдангийг дээрх хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв...” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимд үл нийцэж байна.

 Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан Нүүрс тээврийн гэрээний 3.2-т “Тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцно” гэж, 2.4-т “Гүйцэтгэгч нь тухайн сард тээвэрлэх нүүрсийг бүрэн тээвэрлэж дуусган тооцоо хийсэн тохиолдолд захиалагч дараа сарын 15-ны дотор тээврийн хөлсийг шилжүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж тээврийн хөлсөө өгөлгүй өнөөдрийг хүрсэн байхад шүүх алдангиа нотолж чадахгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаас 54687206.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 Тодруулбал “******* *******” ХХК нь нүүрсээ тээвэрлэж ирснийхээ дараа тухай бүр нэхэмжлэхийг “******* Дулааны ******* *******” ТӨХК-д хүргүүлж байсан нь талуудын гаргаж өгсөн тооцооллын хүснэгтээс тодорхой харагдах бөгөөд /талууд маргаагүй/ 2020 оны 12 дугаар сарын 31 өдөр, 2022 оны 08 дугаар сарын 16 өдөр, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус тооцоо нийлж, акт үйлдсэн байдаг.

Ингээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс буюу тооцоо нийлсэн акт үйлдсэнээсээ хойш алдангийн тооцоог гаргадаг бөгөөд хамгийн сүүлийн тооцоо нийлсэн акт үйлдэх өдрийг хүртэл 187254568 төгрөг, хамгийн сүүлийн тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс анхан шатны шүүх хурал болтол алданги 20425 205.2 төгрөг болж байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө хугацаандаа төлөхгүй байсан нь тогтоогддог бөгөөд ийнхүү үүргээ гүйцэтгээгүй хугацааны алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгээс 20425 205.2 төгрөгийг нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 3.2-т заасны дагуу хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт болох 109,812,931 төгрөгөөсөө алданги тооцож, алдангид нийтдээ 20,425,205 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан. Тооцооллыг бодох юм бол тус мөнгөний дүн өдрийн алданги нь 219,625 төгрөг болдог. Ингээд 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл буюу анхан шатны шүүх хуралдаан болтол 93 хоног байдаг учир нийт алданги нь 20,425,205 төгрөг болно. Өмнөх алдангиудыг нь нэхэмжлэгчийн зүгээс цаашдаа нэхэмжлэхгүй. Сүүлд гаргасан үнийн дүнгээрээ нэхэмжлэл болон гомдлоо гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээн нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байсан бөгөөд нийт үүссэн өглөг нь 537,596,250 төгрөгийн өр авлага үүссэнээс манайх 204,856,625 төгрөгийг нь төлөөд тооцоо нийлэхэд 170,202,437 төгрөг үлдсэн гэдэг нь 3 удаагийн тооцоо нийлсэн баримтаар нотлогддог. Манайхаас нэхэмжлэлийн дагуу тогтмол гүйлгээ хийгээд явсан. Огт төлөхгүй байсан удаа байхгүй. Хугацаагаа тооцоод хоногийг тодорхойлсон юм болов уу гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

 

         Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ******* ******* *******” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь тээврийн хөлс, алданги 164719396 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК нь тээврийн хөлсний үлдэгдэл 109812931 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 54906465 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргажээ.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “******* Дулааны ******* Станц” ТӨХК-аас 110032189.86 төгрөг гаргуулан “******* Говь” ХХК-д олгож, нэхэмжлэгч “******* Говь” ХХК-ийн илүү нэхэмжилсэн 54687206.14 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч “шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдол гаргажээ.

 Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн байна.

Анхан шатны шүүхийн “Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №........дугаартай нүүрс тээврийн ерөнхий гэрээний 4.2, 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн нүүрс тээврийн ерөнхий гэрээний 4.2, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай Тендерийн нүүрс тээврийн гэрээний 4.2, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай “******* ******* ******* *******” ТӨХК-нд нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.2 дахь хэсэгт “тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.2 хувийн алданги нэхэмжилнэ” гэж тус тус тохиролцжээ.”, “Хариуцагч “******* ******* ******* *******” ТӨХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 109812931 төгрөгийг “******* *******” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь талуудын тайлбараар нотлогддог.”, “Захиалагч тал болох “******* ******* ******* *******” ТӨХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд “******* *******” ХХК нь хууль буюу гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй.

Харин “Г.гийн тооцооллын хүснэгт нь ******* ******* ******* *******аас авах өр, төлбөр болон торгуулийн дүнг нотолсон баримт байх тул нэхэмжлэгч талын дээрх баримтыг алдангийн тооцоолол гэж үзэх үндэслэлгүй байна”, “...талууд торгуулийн талаар тохиролцоогүй. Нэхэмжлэгч тал зөвхөн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцсон нь хуульд нийцэхгүй бөгөөд, алдангиа нотолж чадахгүй байна.  Хариуцагч нь тооцоо нийлж баталгаажуулсан хугацаанаас алданги 219258.86 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул ...алдангийг дээрх хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэв.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлгүй.

“******* ******* ******* *******” ТӨХК-д нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай “******* *******” ХХК-тай байгуулсан гэрээний 3.2-т “Тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувийн алдангийн тооцно.”, мөн гэрээний 4.2-т “Тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,2 хувийн алданги нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус зааснаас дүгнэхэд гэрээний талууд гэрээний 3.2-т хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд төлөх алдангийн хэмжээг, 4.2-т хугацаа хэтэрвэл шаардвал зохих алдангийн хэмжээг тус тус тохиролцсон гэж дүгнэхээр байна. “******* ******* ******* *******” ТӨХК нь нүүрс тээврийн хөлсний үлдэгдэл 109812931 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч маргаагүй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд анзын гэрээг бичгээр байгуулсан, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг хугацаа хэтрүүлсэн тал гэрээнд заасан хэмжээгээр төлөхөөр тогтоосон тул нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“******* ******* ******* *******” ТӨХК нь нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22/52 дугаартай гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 109812931 төгрөгийг  төлөхийг зөвшөөрч байх ба гэрээний 2.3-т “Гэрээг байгуулагч талууд нь уг гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулав.” гэж зааснаас үзэхэд гэрээний хугацаа дууссан байхад хариуцагч нь одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдолд заасан хугацаа, хувь хэмжээгээр алданги 20425205.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 981547 /хх-16/ төгрөгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн байхад анхан шатны шүүх үйлчилгээний хөлс 800 төрөг, банкны шимтгэл 10024 төгрөг бүгд  10824.02 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн гэж дүгнээд орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “******* Говь” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.          

 Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнө******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 143/ШШ2023/00........ дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “110032189,86” гэснийг “130457395,06” гэж, “54687206,14” гэснийг 34262000,94” гэж, 2 дахь заалтын “992371” гэснийг “981547” гэж, “708110” гэснийг “981547” гэж өөрчилж, “орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн 10824 төгрөгийг тус тус” гэснийг  хассугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                       Г.ТЭГШСУУРЬ