Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 143/ШШ2023/00202

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: **************,*******,,

 

Нэхэмжлэлийн шаардлага:******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа -ийн хувьцаа эзэмшигч хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох, тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 06 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Их говийн ундарга ХХК-иас 71 711 771 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Татварын хэлтэст олгуулах ажиллагааг ******* хариуцан гүйцэтгэж байгаа. Дээрх ажиллагааны явцад Их говийн ундарга ХХК-н улсын бүртгэлийн өөрчлөлт, компанийн арилжааны банк дахь харилцах дансанд хязгаарлалт тогтоогоод байгаа. өөртөө ямар нэгэн өмчгүй, харилцах дансанд мөнгөн хөрөнгөгүй. Үүсгэн байгуулах баримт бичигт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 2 500 000 төгрөг гэж улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Компанийн нийт хувьцааг дангаар эзэмшдэг боловч тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оролцож түүний үйл ажиллагаанаас ашиг олж байгаагүй.

Гэтэл******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас -н бусдад төлөх төлбөр 71 711 771 төгрөгийн төлбөрийг өөрийн хувийн хөрөнгөөс төлөхийг шаардаж гийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансанд 71 711 771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зарлагын гүйлгээг хязгаарласан. Мөн гийн өмчлөлийн*******,*******, 2 дугаар баг, Хан-Уул 1-16 тоотод байрлах хөдлөх хөрөнгийн Г-1105000358 дугаартай газар, Ү-1105001398 дугаартай байшинг 71 711 771 төгрөгийн төлбөр гаргуулах зорилготойгоор 2022 оны 05 сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-р битүүмжилсэн. гийн банкнууд дахь данс, үл хөдлөх хөрөнгүүдээс төлбөр гаргуулах ажиллагааны бүхий л баримтуудад түүнээс гаргуулах төлбөрийн хэмжээг 71 711 771 төгрөг гэж бичиж байгаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Үүний дагуу гийн хувийн хөрөнгөөс гаргуулах төлбөрийн хэмжээ нь үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгө болох 2 500 000 төгрөгөөс давах учиргүй тухай шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа тайлбарлаж ирсэн.

Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах зорилго бүхий ажиллагааг хэрэгжүүлсээр байна. гийн хувийн хөрөнгө нь -ийн хөрөнгөтэй зааглагдаагүй гэх тайлбарыг шийдвэр гүйцэтгэгчээс өгдөг боловч энэ талаарх үндэслэл бүхий баримтгүй. Урьд өмнө нь энэ талаарх нэхэмжлэлийг******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан боловч давж заалдах шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Иймд одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандан гаргасан.******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/7 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 08 сарын 04-ны өдрийн 3-2/1826 албан бичгээр гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. 3-2/1826 дугаартай албан бичгийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би 2022 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч танилцсан.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж хэрэгжүүлж байгаа Их Говийн ундрага ХХК-н хувьцаа эзэмшигч гийн хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоож,******* дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгоно уу гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 3 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг хязгаарлах агуулга бүхий тогтоол байгаа. Энэ нь Компанийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад байгаа. Үндэслэл нь Компанийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж байгаа. Мөн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол бүрэн хариуцлага хүлээх тухай зохицуулалт байгаа. Гэхдээ энэ тохиолдолд хоёрын хөрөнгө ямар нэгэн байдлаар холилдсон зүйлгүй, зааглагдсан байдалтай байгаа учраас, энэ компаний хөрөнгө хувьцаа эзэмшигч хоёрын хөрөнгө хоорондоо зааглагдсан эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн тодорхой ажиллагаа хийлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч оролцогч буюу шийдвэр гүйцэтгэх хуудсанд заагдаагүй энэ хүний хувийн өмчид хязгаарлалт тогтоож, халдаж байгаа нь хууль зөрчиж байна. Зүй ёсны дагуу Компанийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг болон Иргэний хуульд заасан компаний тухай хуулийн зохицуулалтаа үзэх юм бол энэ компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нотлох баримтаар авагдсанаар 2 500 000 төгрөг гэж бичээтэй байгаа. Энэ хүрээндээ энэ хүн хариуцлага хүлээнэ. Компаний хувьцаа эзэмшигч нь компаний өмнөөс хариуцлага хүлээхдээ хувьцааны хэмжээгээр гэдэг нь ямар нэгэн хувьчилж ойлгох хэрэг биш. Харин Иргэний хуульд заасан болон Компанийн тухай хуулийн тэр зохицуулалтын дагуу компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр буюу 2 500 000 төгрөгийн хэмжээгээр хариуцлага хүлээснээр энэ хүний компаний өмнөөс нөхөх хариуцлага хүлээх хязгаарлалт нь, хязгаар нь дуусна. Тийм учраас энэ тогтоол дээр 2 500 000 төгрөг гэж бичигдсэн бол ямар нэгэн маргаангүй. Гэтэл нийт дүнгээр нь 71 711 711 төгрөгөөр зарлагын гүйлгээг хязгаарлаж байгаа нь энэ хүний өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учраас энэ гаргаж байгаа шаардлагаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан шаардлага гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн банкан дахь дансны үйлчилгээг энэ хүн, иргэн бүр аливаа төлбөр төлж, энэ дансны үйлчилгээ банкнаас авна гэдэг нь өөрөө хөрөнгө болоод хөрөнгийн эрх давхар явж байдаг. Гэтэл тэр хүний банкан дахь харилцах дансны зарлагын гүйлгээг хууль зөрчиж хязгаарлалт тогтоож байгаа нь өмчийн эрхийг зөрчиж байна гэсэн үүднээс ийм нэхэмжлэл гаргаж байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд гийн хувийн өмчийн амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай байшин, дансыг нь зэрэг өөр зүйлүүдийг ч гэсэн битүүмжилсэн байгаа. Он удаан жил буюу 2018 оноос хойш бид нар татвартай болоод шийдвэр гүйцэтгэлтэй саналын зөрөөтэй явсан. Энэ хувийн хөрөнгөөс нь гаргуулах ажиллагаа битгий явуулаад байгаач, энэ чинь 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан ийм ийм зохицуулалттай гээд явахаараа бид нар ойлголцолд хүрдэггүй. Тэгээд би бүх материалыг нь бүгдийг нь оруулж ирснээс нэг тогтоолоо 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан үндэслэлээрээ заалгаад авчихвал цаашдаа ойлголцолд хүрнэ гэсэн бодолтой байгаа. Шийдвэр гүйцэтгэгчдийн зүгээс ч 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан маргааныг шүүх таслаад шийдчихвэл манайх тэр дээрээ үндэслээд хоёулаа үл ойлголцлоо шийдчихнэ. Цаашдаа ажиллагаагаа хийгээд явуулчих боломжтой гэсэн ийм тайлбар өгсөн учраас зөвхөн нэг тогтоол дээр гомдол гаргаад орж ирсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс энэ шүүх хуралдаанд болоод өмнөх шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас нэг зүйл ажиглагдаад байдаг. Энэ нь зааглагдсан эсэхийг хэн шалгах юм бэ гэдэг дээр бид нарт саналын зөрүү үүсээд байдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс зааглагдсан эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хянаж үзэх шаардлага байхгүй. Тэрний араас мөшгөж бид нар баримт цуглуулах шаардлага байхгүй. Үнэхээр зааглагдсан байгаа тэр нотлох баримтаа гаргаж ирвэл манайх зааглагдсан эсэхийг нь хянана гэхээс биш төлбөр төлөгчийн зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж, хүсэлт гаргаагүй бол бид нар зааглагдсан эсэхийг хянаж үзэлгүйгээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан зохицуулалтаараа хувийн өмч рүү нь ороод явах ёстой гэсэн ийм тайлбар өгөөд байдаг. 

Шийдвэр гүйцэтгэх тухай хууль, журмыг хараад үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх хуудсанд заагдаагүй этгээдийн хөрөнгө рүү халдах гэж байгаа бол шийдвэр гүйцэтгэгч өөрөө, шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулж, энэ нь зааглагдсан байна, зааглагдаагүй байна, ийм ийм нотлох баримтуудаар зааглагдаагүй байгаа учраас, ийм үндэслэл байгаа учраас таны эд хөрөнгө болоод эд хөрөнгийн эрхэнд чинь ингэж бид нар хязгаарлалт тогтооно эсвэл хураан авах ажиллагаа явагдлаа шүү гэдгээ шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс явуулах ёстой. Гэтэл манай шийдвэр гүйцэтгэгчдийн зүгээс энэ тал дээр буруу ойлголттойгоор төлбөр төлөгчийн болон хувьцаа эзэмшигч өөрөө ийм баримт авчирвал бид нар хянаж үзнэ. Бусдаар бид нар энийг авч хэлэлцэх шаардлага байхгүй. Бидэнд ийм үүрэг байхгүй гэсэн тайлбарыг удаа дараа өгдөг. 

Энэ татварын өр төлбөр удаан хугацаанд төлөгдөөгүй гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх хуудсаа биелүүлэхийг зорьж байгааг би ойлгож байна. Үнэхээр та нарын үүрэг. Гэхдээ энэ татварын өрийг барагдуулж байгаа гэдгээр бамбай хийгээд хуульд заасан зохицуулалтыг давж алхах, зөрчөөд явах ойлголт байж болохгүй. Энэ санхүү нягтлан бодох бүртгэл дээрээ энэ чинь татварын өр байна уу, юу ч байсан энэ төлбөр авах өрөн дээрээ бичигдээд явна уу гэхээс татварын өр, авлагыг өөр журмаар хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. 

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад , гэх хүмүүсээс тайлбар авсан. Ингэхэд энэ зааглагдсан зааглагдаагүй талаар яриагүй, энэ компанийн хувийн хөрөнгө болоод хувьцаа эзэмшигчийн хөрөнгө зааглагдаагүй гэсэн тайлбар өгсөн. Бид нар хянасан шалгасан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт дотор нэг ч тийм баримт байхгүй. Энэ банкны ийм дансны хуулга эсвэл ийм гэрч, энэ оролцогчийн энэ тайлбараар энэ хоёрын хөрөнгө дотроо заагдалгүйгээр холилдчихсон байна. Тэдний өдрийн гүйлгээ, тэдний өдрийн үйл ажиллагааны тайлан, татварын тайлан, ногдол ашиг авсан ийм шийдвэр, ийм ийм зүйлүүдийг харгалзаад би ингэж шийдлээ гэсэн нэг ч баримт байхгүй. Маш их ажиллагаа явуулсан, бид нар лавлагаа татсан гэж тайлбарлаад байгаа болохоос хавтас хэрэгт авагдсан нотлох баримт дээр энэ өмчтэй эсэх үл хөдлөх хөрөнгийн авлагаа л авагдсан байдаг. Хэн энэ компанийг эзэмшдэг, хувьцаа эзэмшигч нь хэн бэ гэдэг лавлагааг л авсан. Үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаад байгаа боловч яг хэн үйл ажиллагаа явуулсан, тэрнээс гарсан үр шим, ноогдол ашгийг хэн хүлээж авсан бэ гэдэгт нэг ч дүгнэлт хийгээгүй. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гарч байгаа энэ татварын акт нь өөрөө 2014 оноос 2017 оны буюу энэ гэж хүн энэ байгууллага, хувьцааг өөртөө шилжүүлж авахаас өмнөх үйл ажиллагааны тайлан, шалгалт яваад байгааг ялгаж салгахгүйгээр шалгалт хийсэн, бид нар тогтоочихсон гэж нэг яриад эсвэл тогтоох шаардлагагүй, танайх өөрөө тогтоох баримтаа гаргах ёстой гэж тайлбарлаад, ингээд 2 салаа утгатай зүйл яриад байдаг. Тэгээд тогтоосон баримт чинь хаана байна вэ гэхээр хавтаст хэрэг дотор юу ч байхгүй байгаа. Энэ зааглагдсан, зааглагдаагүй эсэх талаар тодруулах ямар ч ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан зүйл юу ч байхгүй. Маш их ажиллагаа явуулсан, бид нар тодруулчихсан гээд тайлбарлаад байгаа болохоос хавтаст хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэр баримтууд дээр юу ч байхгүй. 

Хувьцаат компани байсан бол энэ чинь ХХК болохоор гээд ялгаж тайлбарлаад байдаг. Хуульд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь мөнгөн дүнгээрээ явдаг. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийнх нийт дүнгээр хариуцдаг гэсэн зохицуулалт байхгүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгээ бариад яваад байгаа болохоос биш 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг рүү орох урьдчилсан нөхцөл буюу тэр хязгаарлагдсан, зааглагдсан, зааглагдаагүй гэдэг үндэслэл, хийх ажиллагаагаа хийгээгүй тэр дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүх дээр нэхэмжлэл гаргасны дараа ингээд тайлбар гаргаад яваад байгаа гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120/Ш32019/0123 дугаар шийдвэрээр "-аас 71 711 771 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 09 дүгэар сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэлийн 19160256 дугаар олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу 68 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй. -ний нэр дээр хөрөнгө байгаа эсэхийг тодруулахаар Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 10 дугаар 01-ний өдрийн 03/1220 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/41 дугаартай албан бичгүүдээр хандахад нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй гэсэн хариу ирсэн.

Тус газраас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаар тогтоолоор Төлбөр төлөгч Их говийн ундрага" ХХК-ний үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч гийн Хаан, Хас, Төрийн, Голомт, Капитрон, Худалдаа хегжпийн банкуудад байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 71 711 771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүилийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан.

Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолд "Мөн хуулийн 9.5-д заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компаний хөрөнгөд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиодолд Компаний төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд "Их говийн ундрага" ХХК-ний үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Хаан банкнаас зээл авах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БГХ\201843565112 дугаар барьцааны гэрээнд өөрийн хувийн хашаа байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох************** 2-р баг Хан-Уул 1-16 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн зориулалттай газрын хамт барьцаанд тавихдаа зээлийн гэрээний 2.7.2-д "Барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно гэсэн хэсэгт "Их говийн ундрага" /3612694/ ХХК гэж оруулан 100 хувийн хувьцаа эзэмшигч нь тус барьцааны гэрээг ганцаараа баталгаажуулж гарын үсэг зурсан нь өөрийн эд хөрөнгийг зааглаагүй талаарх хөдлөшгүй нотлох баримт бөгөөд тус газарт өөрийн эд хөрөнгө, компаний эд хөрөнгө гэж заагласан талаарх нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч гийн Өмнөговь аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Хувьцаа эзэмшигч компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээсээ тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заачихсан байгаа. Манайхыг зааглагдсан зааглагдаагүйг тогтоох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаад байгаа. Нэгдүгээрт, манайх -ийн дотоод дүрмийг авсан. Компанийн тухай хуульд заасны дагуу манайх хариуцлага хүлээнэ гэж -ийн дотоод дүрэм дээрээ байгаа. Компанийн тухай хуулийн ийм ийм заалтад заасны дагуу бид нар хариуцлага хүлээнэ гэсэн. Нэгдүгээрт, ийм заалт байгаа. 

Хоёрдугаарт, дээр ямар нэгэн өмч, хөрөнгө, данс, төлбөр оруулж байгаа зарлагын гүйлгээ байна уу гэдгийг шалгасан. Бид нар  дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байгаа. нь данстай боловч ямар нэгэн байдлаар гүйлгээ хийгдээгүй, царцагдсан данстай байсан. Тэгээд үүсгэн байгуулагч буюу гийн харилцах болон хадгаламжийн дансыг барилт хийх ийм ажиллагаа явагдсан. Энэ нь хуулийн дагуу ажиллагаа явагдсан гэж бид нар үзэж байгаа. Яагаад гэвэл манай Шийдвэр гүйцэтгэх албаны даргын түр орлон гүйцэтгэгчийн бичигт ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаад явсан. Шийдвэр гүйцэтгэх албанаас манай материалыг татаж үзээд, жишээлбэл******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу байна. Тийм учраас манайхыг буруутгаагүй, манайхыг хуулийн дагуу ажиллагаагаа явуул гэсэн чиглэл өгөөд, ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчид та шүүхэд гомдол гаргах эрхтэй шүү гэдгийг нь тайлбарласан байдаг. 

Хөрөнгө зааглагдаагүй, зааглагдсан гэдэг асуудал дээр манайх хөрөнгөө зааглачихсан гэж нэхэмжлэгч тал үзээд байх шиг байна. Гэхдээ компанийн санхүүгийн болон бусад баримт бичиг зэрэг зүйлст үзлэг хийсэн. Тухайн үед төлбөр төлөгч , гүйцэтгэх захирал, гийн гэр бүлийн гишүүн болох ээж гэх хүмүүсээс тайлбар авахад энэ талаар хэлдэггүй. Бид нар зааглаагүй. Энэ бол миний хуваарьт хөрөнгө энэ бол компанийн хөрөнгө гэж ингэж үзээгүй гэх зүйлийг ярьдаг. Хөрөнгийн хэмжээ гээд 2 500 000 төгрөгөөр хариуцлага хүлээнэ гэж тайлбарлаж байна. 2 500 000 төгрөгөөр хариуцлага хүлээлгэх зүйл биш. 

Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигч гэж байгаа. чинь 100 хувийн хувьцаатай, 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр 2 500 000 төгрөг гэдэг тэр хувьцааны үнийг буюу анхны хамгийн доод үнийг улсын бүртгэл дээр бүртгэж байгаа хэлбэр. Нөгөө талдаа тэр хүн компаниа байгуулахдаа 2 500 000 төгрөг зарцуулаад, компаниа байгуулж байгаа болохоос биш 2 500 000 төгрөгөөр хариуцна гэсэн ойлголт биш. Яагаад биш гэдгийг бид нар 2 үндэслэлээр тайлбарлаж байгаа. 

Нэгдүгээрт: ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа 2 500 000 төгрөг гэдэг хувьцааны хэмжээ болохоос хариуцлага хүлээх мөнгөн дүн, хөрөнгө биш. 2 500 000 төгрөг гээд Улсын бүртгэлд ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар энэ манай компанийн хөрөнгө гээд дансан дээрээ тусгаад авчихсан, бэлэн байгаа хөрөнгө биш. Улсын бүртгэл дээр 2 500 000 төгрөгийн хувьцааны үнэтэй гэсэн ийм асуудал ярьж байгаа.

Хоёрдугаарт: Бид нарын маргалдаад байгаа нь Захиргааны хэргийн шүүхэд байгаа акт буюу Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн ажилтан энэ компани дээр татвар ноогдуулж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар ноогдуулна гэдэг чинь*******т гэдэг компани үйл ажиллагаа явуулаад, татвараа төлөхөөс зайлсхийсэн, нуугдсан ийм зүйл байна гээд 71 711 711 төгрөгийн төлбөр гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулаад, тэрийг нь хуулиар биелүүлэхгүй байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандаад, тухайн эрх бүхий албан тушаалтан шийдвэрээ албан ёсоор баталгаажуулж авсан. Үйл ажиллагаа явагдаад орлого орж байгаа. Энийг үүсгэн байгуулагч өөрийнхөө компаниар дамжуулж ямар нэгэн байдлаар гүйлгээ хийгээгүй байгаа. Тэр дансны хуулгаар нотлогдож байгаа. Манай зүгээс үүсгэн байгуулагч тэрийг өөртөө хувьдаа авсан байна гэж үзэж байгаа. Энэ хөрөнгийн талаар бид нар бодитой ажиллагаануудыг явуулсан. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа мэдээллүүдийг харж болно. Тэр дээр нь өөрийнхөө нэр дээр хөрөнгөгүй гэсэн ийм зүйл байгаа.

2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4 дугаартай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт байдаг. Энэ дээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг зааж өгөөд А дахь хэсэгт нь компанид оруулсан хөрөнгөө өөрийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тусдаа заагласан байх ёстой, хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийг, түүний хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тусгаарласнаар Компанийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу зөвхөн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээх хүрээ, хязгаар тогтооно гэж байгаа. Тэгэхээр энэ компани ямар нэгэн байдлаар алдагдалд орлоо гэхэд энийг гэдэг хүн 100 хувь өөрөө хариуцах ёстой гэдэг ийм тайлбарыг тавьж байна. 

Мөн үүн дээр ашиг орлого хамаагүй гэж Энхбат итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байсан. Ашиг олчихсон тэр нь Захиргааны хэргийн шүүх болон Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, шүүхийн шийдвэр дээр тусгагдчихсан учраас энийг бид нар ашиг олсон гэж үзэж байгаа.

Дансны хасалтын тухайд бид ямар нэгэн байдлаар үүсгэн байгуулагч гийн эрх ашгийг зөрчөөгүй. Яагаад гэвэл эхлээд иргэн хүн үүргээ биелүүлээд өр төлбөрөө барагдуулаад төлчихсөн тохиолдолд данс нь нээлттэй явна. Гэтэл гийн талаас манай байгууллага дээр энэ дансны хасалт нь хууль зөрчөөд, миний эрхийг зөрчсөн байна, миний өмчлөх эрхийг зөрчиж байна гэх талаар тайлбар, хүсэлт ямар нэгэн байдлаар гаргаагүй. Манайд тэр цалин орлогынхоо хувийг өгөөд ингээд явъя эсвэл би энэ данснаас цалин орлого олж байгаа гэдэг ийм зүйл байвал бид нар Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныхаа дагуу тухайн санал, гомдлыг нь хянаж үзээд дансыг нь чөлөөлөх боломжтой, тийм хувилбартай явж байгаа. Гэтэл нөгөө талаас -ийн үүсгэн байгуулагч гээс ямар нэгэн байдлаар манай байгууллага дээр ийм дансаа ингэж чөлөөлүүлье гэсэн бодитойгоор, нотлохуйц баримттайгаар санал, гомдол ирүүлээгүй. -ийн хөрөнгийг  нэгдүгээрт дүрэмд зааснаар мөн -ийн захирал гэдэг хүн өөрөө тухайн үед хөрөнгө, компани хүлээж авч байхдаа энэ нь тусдаа хөрөнгө байсан, ингэсэн гэсэн баримтаа бид нарт ирүүлсэн бол тэд нарыг нь хянаж үзэх боломжтой байсан. Гэтэл тийм зүйл явагдаагүй. Тиймээс манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явж байна гэж үзэж байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оноос хойш нэлээн удаан хугацаанд шийдэгдэхгүй явж байгаа. 2018 оноос хойш нь нэг ч төгрөг төлөөгүй. Тэгээд өөрийнх нь нэр дээр ямар ч эд хөрөнгө бүртгэгдээгүй нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэртэй гэдэг нь тодорхой хэмжээний орлого олоод, тэр орлого олж байгаа хэмжээн дээр нь үндэслээд энэ татварын акт тавигдаж байгаа. Тэгэхээр ашиг орлого олоогүй гэх үндэслэлгүй. Тиймээс энэ мөнгө компанид байхгүй байгаа бол тэр гүйцэтгэх захирал нь авсан байж таарна. Удирдаж байгаа хүн нь авсан байгаа. Нэхэмжлэгч тал Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн зүйл биш. 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээнэ. Хэрвээ тэр нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан зааглагдаагүй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээнэ. Би нийслэлд ажиллаж, дадлага хийгээд явж байхад компанийнх нь дүрмийн санг татаж үзээд, хэрвээ тэр компанийнхаа дүрмийн сан дээр зааглагдсан гэдгээ өөрсдөө дүрмээрээ тодорхойлоогүй байвал шийдвэр гүйцэтгэх байгууллага шууд тухайн хүний хөрөнгөнд халдаж, данс зарлагын гүйлгээ зэрэг бүхий л эд хөрөнгөнд нь төлбөрийг гаргуулах ажиллагаа хийдэг. Энд яагаад ингээд байгааг би сайн мэдэхгүй байна. Манайх гийн дансыг барьчихсан байгаа. Тэр зааглагдсан гэдэг зүйлээ өөрөө бид нарт гаргаж өгөх ёстой. Жишээ нь тэр үл хөдлөх хөрөнгө нь гийн өмч. Манай зүгээс тэр үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна. Тодорхой, шаардлагатай ажиллагаануудыг хийсэн. Банкны зээлийн барьцааны гэрээний энэ өмчид дундын өмч болно гэсэн хэсэгт гээд өөрөө баталгаажуулаад гарын үсгээ зурчихсан байсан. Энэ бол хөдөлшгүй нотлох баримт. ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс манай гаргаж байгаа тайлбаруудыг мушгин гуйвуулсан байдлаар хандаж байна. Манайхыг гүтгэсэн байдлаар хандаж байна гэж би бодож байна. Яагаад ингэж байна вэ гэхээр танайх нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж тайлбарлаад байна. Үгүй. Компанийн дүрмийг авч өглөө.******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн , нараас төлбөр гаргуулах шүүгчийн захирамж байгаа. Тэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хоёрдугаарт, манайх банкнаас энэ хөрөнгөө барьцаалаад хийсэн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нөгөө талдаа манай нотлох баримтыг үгүйсгээд байна. ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч зааглаагүй гэдгийг тогтоогоогүй гэж тайлбарлаад байна.  Манайх тогтоочихсон шүү дээ. Манайх гэдэг хүн -аас хөрөнгөө зааглаагүй байна гэж тогтоогоод, манайх ажиллагаагаа явуулж байгаа. Манай хэлж байгаа санаа бол та үнэхээр зааглагдсан, жишээлбэл 2018 он,  2019 оны зааглагдсан компанийн дүрэм, гүйцэтгэх захиралтайгаа хийсэн хурал зэрэг дотооддоо зохион байгуулсан хурлын тэмдэглэл зэрэг зүйл байдаг бол тэрийгээ өг, тэр болно. Тэрийг чинь авч үзье гэдэг зүйлийг яриад байгаа. Манайх зааглагдаагүй байна гэдгийг чинь компанийн дүрмээр нь тогтоогоод, банкан дээр байгуулсан гэрээгээр тогтоогоод, шүүхийн шийдвэрээр тогтоогоод ингээд олон талын нотлох баримтаар зааглагдаагүй гэдгийг нь бүрэн тогтоосон. Тэгээд энэ нотлох баримтуудынхаа үндсэн дээр та болон д ийм зүйл байна, ийм учраас бид нар дансыг чинь битүүмжилж байна, хөрөнгөн дээр чинь ажиллагаа явуулж байна гэдэг зүйлийг ярьж байгаа.

Бид нар үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж тайлбарлаж байна. Танай нэхэмжлэгч этгээд жишээлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэдэн удаа манай байгууллага дээр ирсэн бэ? Энэ 3, 4 жилийн хугацаанд ирдэггүй ийм асуудал үүсгэдэг байсан. Тэгээд манайхаас өгч байгаа, хөрөнгө чинь зааглагдаагүй гэдгийг чинь манайх ингээд нотолчихож байна шүү гэдэг зүйлээ манайх удаа дараа мэдэгдээд байхад тэрийг ойлгоогүй байж танайх зааглаагүй гэдэг зүйл яриад байна. Манайх зааглагдсан, зааглагдаагүйг нь тогтоочихсон. Манайх зааглагдаагүй хөрөнгө байна гэдгийг өмнө дурдсан хэд хэдэн баримтуудаар тогтоочихсон. Тэгээд бид нар дээр гомдол санал гаргаад байгаа юм бол та нарт энэ зааглагдсан тийм асуудал байна уу гэдэг зүйлийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө ярьж байсан. 

Үүсгэн байгуулагч солигдохоос өмнө олсон орлого гэж энэ шүүгчийн захирамжийг тайлбарлаж байна. Бид нар тэр компанийн тийм дотоод зүйл рүү чинь орохгүй. Нэгэнтээ л энэ компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш энэ өр төлбөрийн асуудал ярьсан. Бид нар төлбөрийн асуудлаа л ярьж байгаа болохоос тэр компани нь хэдэн үүсгэн байгуулагчаа хэзээ сольсон тэр шүүхийн шийдвэр гэдэг чинь өмнөх асуудал. Манайх процессын ажиллагаанд оролцохоос өмнөх асуудал байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол, гомдлыг хянан шийдвэрлэсэн тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гомдолд хариу өгөх албан бичиг магадлал, -ийн дансны хуулга, -ийн хуулийн этгээдийн гэрчилгээ

Хариуцагчаас: итгэмжлэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, албан тоот, хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19160256 дугаартай тогтоол, Их говийн ундрага ХК-ийн дүрэм,******* дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч, төлбөр авагчид хууль танилцуулсан тэмдэглэл, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/991 дугаартай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 423 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 391 дугаартай шийдвэр, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай магадлал, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь *******т холбогдуулан тус газраас хэрэгжүүлж буй Их Говийн ундрага ХХК-ийн хувьцаа эзэмшигч хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, мөн тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

1.Компанийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн 19160256/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох агуулгатай гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэжээ.

Ө Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 0292101 дугаартай Шийтгэлийн хуудсаар -д 71 711 771.10 төгрөгийн төлбөр оногдуулсныг албадан гүйцэтгэхээр захирамжилж, гүйцэтгэх хуудас бичигджээ.

1. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоол- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь хэсэг /төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих/-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч хуулийн этгээд / / байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасны дагуу явагдах бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн дээрхи тогтоол нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүлэгт зохицуулсан хуулийн заалтыг үндэслэж төлбөр төлөгчийг иргэн гэж тодорхойлж түүний банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй байна.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан бөгөөд хуулийн 93 дугаар 93.1-д Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс , эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж, 93 зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

******* нь төлбөр төлөгч-хуулийн этгээд -иас төлбөр гаргуулах ажиллагааг зарим байгууллагаас лавлагаа авснаар хязгаарласан байх ба хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайлбал төлбөр төлөгч компани нь үл хөдлөх эд хөрөнгөгүй болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр нотлогддог хэдий ч эд хөрөнгийн эрхтэй эсэхийг тогтоосон талаар ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байна.

Төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч болох компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэгч зохих ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсхүл зааглагдаагүй аль нь болохыг тогтоох ажиллагаа хийсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч ******* нь хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсхүл зааглагдаагүй аль нь болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй атлаа банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

3.-ийн гүйцэтгэх захирал Т.Орхонтуул, хувьцаа эзэмшигч гишүүд нь , С., үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь болох нь -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал Шийдвэр гүйцэтгэгчийн 19160256/03 дугаартай тогтоолыг Компанийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үндэслэлээ тайлбарладаг.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ заасан.

Нэхэмжлэгч нь -ийн 2500000 төгрөгний хувьцааг 100 хувь эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна.

Хуульд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн заалтаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарласан ба өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөд хамааралтай ойлголт бөгөөд хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх тул уг тогтоолд нийт өрийн хэмжээгээр хариуцлага хүлээлгэхээр дансыг битүүмжилсэнийг хуульд нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч тал нь өөрийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан гэх бөгөөд хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй болохыг компанийн дүрэм, банкан дээр байгуулсан гэрээ, шүүхийн шийдвэрээр болон олон талын нотлох баримтаар зааглагдаагүй гэдгийг нь бүрэн тогтоосон гэсэн тайлбар гаргадаг.

Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсхүл зааглагдаагүй аль нь болохыг тогтоох ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийх үүрэгтэй бөгөөд дансанд орсон мөнгө нь дээрхийн дагуу зааглагдсаны эцэст төлбөрт суутгагдах ёстой атал зааглах үүргийг үүргийг хувьцаа эзэмшигчид оногдуулсан тайлбар гаргаж байгаа, мөн дээрхи ажиллагааг хийсэн нь компанийн дүрэм, банкан дээр байгуулсан гэрээ, шүүхийн шийдвэрээр тогтоогдохгүй байхад дансыг битүүмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг, илүү төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийг баримтлан******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Р.УРАНЧИМЭГ