Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2023/00362

 

 

 

 

 

 2022            04            19      

                   130/ШШ2023/00362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К банкны Б аймаг дахь салбар /захирал М.Е/

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Н ХХК /регистрийн дугаар 2142996/

Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, С овогт А-ний Д

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөг,

2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 3005/2021/53 дугаартай  нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж,

шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3005-2019/08-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Е

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон хамтран хариуцагч нарын өмгөөлөгч С.А /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон хамтран хариуцагч А.Д-т шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч болон хариуцагч А.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагч байгууллагын төлөөлөгч болон хамтран хариуцагч А.Дийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч байгууллагын төлөөлөгч болон хамтран хариуцагч А.Дийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К банкны Б аймаг дахь салбар нь хариуцагч Н ХХК болон А.Д нарт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 3005/2021/53 дугаартай  нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3005-2019/08-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1. Н ХХК, А-ний Д нар болон К банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3005-2019/08 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, жилийн 19,2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай, 200,000,000.00 /Хоёр зуун сая/ төгрөгийн Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Улмаар уг зээлийг Төрөөс хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй нөхцөлтэй Репо зээлд шилжүүлж тухайн зээлийг хөнгөлөлтэй нөхцөлтэй Репо санхүүжилтийн зээлд шилжүүлэхээр хариуцагч хүсэлт гаргасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/32 дугаартай зээлийн гэрээ байгуулан, шалгаруулж хүлээж авах байгууллага болох Монгол банкны дэргэдэх Тусгай зориулалтын компани /ТЗК/-Д илгээхэд, чанаргүй зээлийн ангилалтай учир Репо санхүүжилтийн зээлд тавигдах шаардлагыг хангахгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй учир уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулсан. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс төлбөрийн зөрчил үүсгэж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээл түүнтэй холбоотой хүүгийн өр төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж байна.

1.2. Дээрх зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

 - Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-ААААА дугаартай, ССССС дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 213,12,2471 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-БББББ дугаартай, ИИИИИ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10- 1003 хаягтай 209,87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр,

- Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-УУУУУУ дугаартай, ОООО дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн          Ү-ЛЛЛЛЛ        дугаартай, ДДДДДД дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Цэвэрлэх байр/,

- Н ХХК-ийн эзэмшлийн, Улсын бүртгэлийн Э-ЭЭЭЭЭ дугаартай, ШШШШШ дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан болно.

1.3. Зээлийн барьцааны гэрээг зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, газар болон үл хөдлөх хөрөнгийн барьцааг ГХБХБГ-т болон Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн болно. Гэрээний үүргээ биелүүлж зөрчлийг арилгаж, хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч тодорхой үр дүн гарахгүй байгаа болно. Зээлийн төлбөрийн зөрчигдсөн хэмжээ болон зөрчигдсөн хоногийг тооцвол Н ХХК, А-Ний Д нар нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл нэгэнт бүрдсэн байна. 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой анхаарах асуудлын талаар авч үзсэн байх ба тухайн зөвлөмжийн 2-т “ ... Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана.” гэж заасан байна. К банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй болно. 

1.4. Иймд зээлдэгч “Н” ХХК, А-ний Д нартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 3005/2021/53 дугаартай  нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3005-2019/08-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон хамтран хариуцагч А.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч К банкны Б аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нарт тус тус холбогдох дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч хариу тайлбар гаргаж байна.

2.2. Нэхэмжлэгчийн гаргасан 3 нэхэмжлэлийн шаардлагаас 1 дүгээр нэхэмжлэлийн шаардлага буюу дараах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “зохигч тал ... нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ... зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрч байна. Үүнд: 1. Н ХХК, А-ний Д нар болон К банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан 3005-2019/08 дугаартай “зээлийн гэрээ”, тухайн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлд Репо зээлд шилжүүлэхээр байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний нэмэлт гэрээ зэргийг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт “энэ хуулийн 106.4-т зааснаар ... хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн дурдсан 3 нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй нэхэмжлэлийн шаардлагыг баталж, тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. Харин дараах 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд: 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж байгаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх төлөгдөөгүй  зээлийн үлдэгдэл мөн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл, тэдгээрийн нийлбэр болох 174,072,005 /87/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулах,   3005-2019/08-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  байна гэжээ.

3. Хамтран хариуцагч А.Д нь нэхэмжлэгч Б аймаг дахь салбарт холбогдуулан Зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “Зээл олгосны шимтгэл Зээлийн үнийн дүнгээс 0,6 хувь” гэж заасан байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөг олгосон бөгөөд түүний шимтгэл болох 0,6 хувь нь 1,200,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн болно. Энэ нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болно. Үүнд:

3.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмээг үндэслэлтэй тогтоох бөгөөд ...” гэж тус тус зааснаас үзвэл Банк өөрийн үзүүлсэн үйлчилгээндээ шимтгэл авах тохиолдолд түүхийг үндэслэлтэй тогтоох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээгээр 0,6 хувийн шимтгэл авч байгаа бол түүний үндэслэл нь тодорхой бөгөөд шимтгэл үйлчилгээндээ зарцуулсан, мөн үзүүлсэн үйлчилгээндээ нийцсэн байх ёстой. Гэтэл энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнийг хариуцагч байгууллага нотлох үүрэгтэй болно. Хэрвээ нотолж чадахгүй тохиолдолд хуулийн тус хэсэгт зааснаар үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй.

3.2. Түүнчлэн мөн зүйлд зааснаар нэг төрлийн үйлчилгээнд давхардуулан шимтгэл авахгүй байхаар хууль зохицуулсан байна. К банкны Б аймаг дахь салбар 2019 болон 2021 онд хоёр зээлийн гэрээ олгохдоо хоёр удаа шимтгэл авсан байдаг. Гэтэл энэ нь зөвхөн нэг төрлийн үйлчилгээ учир давхардуулан шимтгэл авсан гэж үзнэ.

3.3. Банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-п хамаарах бөгөөд иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна. Иймд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймд К банкны Б аймаг дахь салбараас зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан байна.

4. Нэхэмжлэгч К банкны Б аймаг дахь салбар /захирал М.Е/ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Тус банканд холбогдуулан Н ХХК нь “1,200,000 /Нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба тус шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

4.1.К банк болон Н ХХК нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №3005-2019/08 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулсан ба уг гэрээгээр Н ХХК нь 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 19.20%-ийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээл олгосны шимтгэл нь тус гэрээний 3.1.7-д заасанчлан зээлийн үнийн дүнгийн 0.6% байхаар талууд харилцан тохиролцож, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн К банкны №2019/08 дугаартай Зээлийн гүйлгээ хийх шийдвэрээр зээлийг “Н” ХХК-д бэлэн бус хэлбэрээр бүрэн олгож, ийнхүү олгохдоо зээлийн үйл ажиллагааны шимтгэл 0.6%, түүнд ногдох 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг Гэрээний 9.2.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн Н ХХК-ийн тус банкин дахь харилах данснаас суутгаж, Банк түүнийг хүлээн авсан нь үнэн болно.

4.2. Нэхэмжлэлд дурдсанаар “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй ” гэж, мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд... ” гэж тус тус зааснаас үзвэл Банк өөрийн үзүүлсэн үйлчилгээндээ шимтгэл авах тохиолдолд түүнийг үндэслэлтэй тогтоох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээгээр 0.6 хувийн шимтгэл авч байгаа бол түүний үндэслэл нь тодорхой бөгөөд шимтгэл үйлчилгээндээ зарцуулсан, мөн үзүүлсэн үйлчилгээндээ нийцсэн байх ёстой. Гэтэл энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Үүнийг хариуцагч байгууллага нотлох үүрэгтэй болно. Хэрвээ нотолж чадаагүй тохиолдолд хуулийн тус хэсэгт зааснаас үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй” гэжээ.

4.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. ”, 451.3 дахь хэсэг “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. ” хэмээн заасан. Энэхүү зохицуулалт нь Банк зээл олгох гэрээгээр тохиролцсон, мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдүүлэх суурь зохицуулалт бөгөөд өөрөөр хэлбэл, Банк эдгээр заалтаар зээлийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийг шаардах эрхийн үндэслэлтэй болно.

4.4. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно ” хэмээн заасан. Мөн зээлдэгчтэй гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгч нъ зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ” хэмээн тус тус заасан. Эдгээр зохицуулалт нь Банк зээл олгох өөрийн болзол, нөхцөлөө буюу шимтгэл, хураамжаа тодорхойлох бүрэн эрхийг олгосон тусгайлсан зохицуулалт бөгөөд үүнийгээ ил тод мэдээлэх шаардлагатай болно. Тус банкнаас өөрийн үйлчилгээний шимтгэл, хураамжаа тогтоож, үүнийгээ Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23 -ны өдрийн А/203 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3.1, 3.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн цахим хуудас болон сайтаар нийтэд тогтмол мэдээлсээр ирсэн. Мөн дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Харилцагчаас авах шимтгэл. хураамжийн төрөл. хэмжээг банк тогтооно”. 4.2 дахь хэсэг “Банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг зээл. хадгаламжийн гэрээнд заавал тусгана” хэмээн тус тус тогтоосон бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлж нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 3.1.7 дахь заалт “Зээл олгосны шимтгэл 0.6%” хэмээн тусгасан байгаа нь хууль тогтоомжид нийцэж байна.

4.5. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5.1.4, 19.1, 24.1 дэх хэсгийн дагуу Монголбанк арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үйл ажиллагааг явуулах бөгөөд ... дүрэм, журам, заавар, аргачлал, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.17 дахь заалтад “Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ” гэж заажээ. Энэхүү тогтоомжоор Банк шимтгэлийн суурь ойлголт, үүнийг хэрхэн ил тод мэдээлэх талаар зохицуулсан байдаг. Энэ нь Талуудын байгуулсан Зээлийн гэрээний 3.1.7 дахь хэсэгт заасан “Зээл олгосны шимтгэл нь Зээлийн үнийн дүнгийн 0.6% хувь” хэмээн тогтоосон аргачлалтай нийцэж байна.

4.6. Банкны тухай хуулийн 3.1.1 дэх заалт “Банк гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгож, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ“ хэмээн заасан. “Зээл олгосны шимтгэл” нь нэг талаас банкнаас санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх боловч нөгөөтээгүүр банканд мөнгөө хадгалуулсан харилцагчийн эрх ашиг, мөнгийг эрсдэлээс хамгаалах, мэргэжлийн үйлчилгээний зардал гэж ойлгох нь зүйтэй юм. 

4.7. Нэхэмжлэлд дурдсанаар “Түүнчлэн, мөн зүйлд зааснаар нэг төрлийн үйлчилгээнд давхардуулан шимтгэл авахгүй байхаар хууль зохицуулсан байна. Б аймаг дахь К банкны салбар 2019 болон 2021 онд хоёр зээлийн гэрээ олгохдоо хоёр удаа шимтгэл авсан байдаг. Гэтэл энэ нь зөвхөн нэг төрлийн үйлчилгээ учир давхардуулан шимтгэл авсан гэж үзнэ гэжээ. Банк болон зээлдэгч нарын хооронд 1. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3005-2019/08 тоот Зээлийн гэрээ, 2. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгчийн тус зээлийг Төрөөс хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй нөхцөлтэй Репо зээлд шилжүүлэх хүсэлтийг үндэслэн 3005-2021/32 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан боловч зээлдэгч нь Репо санхүүжилтийн зээлд тавигдах шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр Монголбанкны дэргэдэх Тусгай зориулалтын компани хүсэлтийг хүлээж аваагүй тул талууд тус гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээг К банктай байгуулсан байдаг. Ийнхүү Н ХХК-д олгосон зээлийг дахин санхүүжүүлж, шинээр олгохдоо 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 3005-2021/32 тоот Зээлийн гэрээний 3.1.7 дахь заалтаар Зээл олгосны шимтгэл 0,6% байхаар тохиролцсон хэдий ч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №2021/32 тоот Зээлийн гүйлгээ хийх шийдвэрээр зээлдэгч Н ХХК-д зээлийг шинээр олгохдоо зээлийн үйл ажиллагааны шимтгэл нь олгосон зээлийн 0%-аар авагдсан буюу зээлийн үйл ажиллагааны шимтгэл огт авагдаагүй. Иймд нэхэмжлэгч Н ХХК-ийн “...давхардуулан шимтгэл авсан гэж үзнэ...” гэх тайлбар нь үндэслэлгүй болно.

4.8 Банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна. Иймд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно.” Гэжээ. Иргэний хуул ийн 5 6.1.1 нь байгуулахыг нь хуулиар тусгайлан хориглосон хэлцэлд хамаарах ба банкнаас зээл олгох ажиллагаанд зээл олгосны шимтгэл авахыг хуулиар тусгайлан хориглосон зохицуулалт байхгүй болно. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно” хэмээн заасан. Ийнхүү заасны дагуу тус банк нь Н ХХК-д зээл олгосны шимтгэлийг олгосон зээлийн үнийн дүнгийн 0,6%-аар тогтоосон нь талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш болох тул тус шаардлага үндэслэлгүй байна.

4.9. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд тус маргаан нь гэрээний үүрэгтэй холбоотой байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурвал жил” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй зээл олгосны шимтгэл төлөхтэй холбогдсон үүрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шимтгэл төлөгдсөнөөр биелж, тус үүргийн гүйцэтгэлтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх тул тус шаардлагыг гаргах үндэслэлгүй болно.

4.10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага няцаагдаж, үндэслэлгүй байх тул тус сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгчээс Н ХХК-ийн К банкны Зээлийн хороонд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр хандсан Зээл хүсэх хутай хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай Зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 3005-2019/08-01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н ХХК-ийн Б аймаг дахь К банкны Зээлийн хороонд 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хандсан хүсэлт гаргах тухай  албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээ болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 3005-2021/32-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3005-2021/53 дугаартай 3005-2021/32 дугаартай тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н ХХК-ийн ИИИИИ, ССССС, ДДДДДД, ОООО дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ШШШШШ дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К банкны гүйцэтгэх захирлын М.Ед олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, К банкны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, MN850030003005026380 дугаартай зээлийн дансны хуулга, MN5400300003005024028 дугаартай харилцах дансны хуулга, MN470030003005029489 дугаартай зээлийн дансны хуулга, Монгол банкны Б аймаг дахь салбарын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-74 дугаартай албан тоот, 2022 оны 08 дугаар сарын 041-ний өдрөөс хойш нэмж тооцсон зээлийн хүүгийн тооцоолол, MN470030003005029489 дугаартай зээлийн дансны хуулга, MN850030003005026380 дугаартай зээлийн дансны хуулга, MN5400300003005024028 дугаартай харилцах дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн тухай баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, К банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн холбогдох хэгсийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Ф эмнэлгийн магадалгаа, Б аймгийн Ф эмнэлгийн дарга К.Бахбергений 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, Мобиком корпораци ХХК-ийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт,  MN470030003005029489 дугаартай зээлийн дансны хуулга болон дэлгэрэнгүй лавлагаа, MN850030003005026380 дугаартай зээлийн дансны хуулга болон дэлгэрэнгүй лавлагаа, MN5400300003005024028 дугаартай харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон хамтран хариуцагч А.Дээс хариу тайлбар, өмгөөлөгч С.А-ийн оролцуулах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хариуцагч А.Дийн гадаад паспортын хуулбар, А.Е-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, MN420030003005020849 дугаартай харилцах дансны хуулга, MN190030003005029023 дугаартай зээлийн дансны хуулга, 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн Б аймгийн Ө сумын Н ХХК-ийн захирал А.Д хохирогч А.Ж-д бичиж олгосон баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б аймгийн Ө сумын Н ХХК-ийн захирал А.Д хохирогч К.Н нарын хохирол төлөх талаар харилцан тохиролцсон гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, MN540030003005024028 дугаартай харилцах дансны хуулга, MN470030003005029489 дугаартай зээлийн дансны хуулга, MN5400300003005024028 дугаартай харилцах дансны хуулга, MN470030003005029489 дугаартай зээлийн дансны хуулга, 3005048735 дугаартай хадгаламжийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол банкны Б аймаг дахь салбарын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А-08 дугаартай албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.

8. Хариуцагч талын хүсэлтээр К банкны Зээлийн үйл ажиллагааны журам, К банкны Зээлийн дэд хорооны хурлын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19/08/04 тоот шийдвэр, К банкны Зээлийн дэд хорооны хурлын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21/33/05 дугаартай шийдвэр, хариуцагчийн зээлийн хувийн хэрэг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн хорооны 2021/32 дугаартай шийдвэр, Зээлийн үйл ажиллагааны шимтгэл төрүүлсэн баримт, Зээл төлсөн баримт болон дансны хуулга, бичгээр зээл төлөх шаардлага хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

9. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч К банкны Б аймаг дахь салбар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н ХХК, А-ний Д нар болон К банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр б3005-2019/08 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, жилийн 19,2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай, 200,000,000.00 /Хоёр зуун сая/ төгрөгийн Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Улмаар уг зээлийг Төрөөс хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй нөхцөлтэй Репо зээлд шилжүүлж тухайн зээлийг хөнгөлөлтэй нөхцөлтэй Репо санхүүжилтийн зээлд шилжүүлэхээр хариуцагч хүсэлт гаргасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/32 дугаартай зээлийн гэрээ байгуулан, шалгаруулж хүлээж авах байгууллага болох Монгол банкны дэргэдэх Тусгай зориулалтын компани /ТЗК/-Д илгээхэд, чанаргүй зээлийн ангилалтай учир Репо санхүүжилтийн зээлд тавигдах шаардлагыг хангахгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй учир уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулсан. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс төлбөрийн зөрчил үүсгэж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээл түүнтэй холбоотой хүүгийн өр төлбөрийг барагдуулж өгөхийг хүсэж байна. Иймд зээлдэгч “Н”ХХК, А-ний Д нартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 3005/2021/53 дугаартай  нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 3005-2019/08-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

11. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн гаргасан Н ХХК, А-ний Д нар болон К банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан 3005-2019/08 дугаартай “зээлийн гэрээ”, тухайн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлд Репо зээлд шилжүүлэхээр байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний нэмэлт гэрээ зэргийг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж байгаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл мөн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл, тэдгээрийн нийлбэр болох 174,072,005 /87/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулах,   3005-2019/08-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй зөвшөөрөхгүй байна гэжээ.

12. Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч болон хамтран хариуцагч А.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөг олгосон бөгөөд түүний шимтгэл болох 0,6 хувь нь 1,200,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн болно. Энэ нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болно. Үүнд: Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй” гэж, мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд...” гэж тус тус зааснаас үзвэл Банк өөрийн үзүүлсэн үйлчилгээндээ шимтгэл авах тохиолдолд түүнийг үндэслэлтэй тогтоох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээгээр 0,6 хувийн шимтгэл авч байгаа бол түүний үндэслэл нь тодорхой бөгөөд шимтгэл үйлчилгээндээ зарцуулсан, мөн үзүүлсэн үйлчилгээндээ нийцсэн байх ёстой. ... К банкны Б аймаг дахь салбар 2019 болон 2021 онд хоёр зээлийн гэрээ олгохдоо хоёр удаа шимтгэл авсан байдаг. Банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд иргэний хууль болон Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан,харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна. Иймд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно” гэж тодорхойлсон.

13. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. ”, 451.3 дахь хэсэг “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. ” хэмээн заасан. Энэхүү зохицуулалт нь Банк зээл олгох гэрээгээр тохиролцсон, мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдүүлэх суурь зохицуулалт бөгөөд өөрөөр хэлбэл, Банк эдгээр заалтаар зээлийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийг шаардах эрхийн үндэслэлтэй болно. Банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна. Иймд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно.” Гэжээ. Иргэний хуул ийн 5 6.1.1 нь байгуулахыг нь хуулиар тусгайлан хориглосон хэлцэлд хамаарах ба банкнаас зээл олгох ажиллагаанд зээл олгосны шимтгэл авахыг хуулиар тусгайлан хориглосон зохицуулалт байхгүй болно. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно” хэмээн заасан. Ийнхүү заасны дагуу тус банк нь Н ХХК-д зээл олгосны шимтгэлийг олгосон зээлийн үнийн дүнгийн 0.6%-аар тогтоосон нь талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш болох тул тус шаардлага үндэслэлгүй байна” гэх үндэслэлээр няцаасан. 

 

14. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

14.1. Хариуцагч болох зээлдэгч Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь К банкны Б аймаг дахь салбараа 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээгээр аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг, жилийн 19.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлийг, мөн зээлдэгч Н ХХК  нь К банкны Б аймаг дахь салбараас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээгээр 144,150,733 төгрөгийг /бэлэн бусаар/ жилийн 10,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Репо-хөрөнгө оруулалтын зориулалттай зээл-ЖДҮ зээлийг тус тус авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3005-2019/08 дугаартай,  2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээнүүд болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3005-2019/08-1 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3005-2021/32-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд,зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар, зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаагаар,

мөн зээлдэгч Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3005-2021/53 дугаартай зээлийн хүүг өөрчлөх тухай 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулж, 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний хавсралт1-ээр зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

14.2. Мөн нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3005-2021/53 дугаартай, 3005-2021/32 дугаартай тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н ХХК-ийн ИИИИИ, ССССС, ДДДДДД, ОООО дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, MN850030003005026380 дугаартай зээлийн дансны хуулга, MN5400300003005024028 дугаартай харилцах дансны хуулга, MN470030003005029489 дугаартай зээлийн дансны хуулга, Монгол банкны Б аймаг дахь салбарын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-74 дугаартай албан тоот, 2022 оны 08 дугаар сарын 041-ний өдрөөс хойш нэмж тооцсон зээлийн хүүгийн тооцоолол, MN470030003005029489 дугаартай зээлийн дансны хуулга, MN850030003005026380 дугаартай зээлийн дансны хуулга, MN5400300003005024028 дугаартай харилцах дансны хуулга бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

14.3. Нэхэмжлэгч К банкны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23/80 дугаартай “Нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай” ... нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нэмэгдүүлж нийт 182,952,249 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр багасгаж байна гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг 20,610,138.59 төгрөгөөр бууруулж нийт 162,342,110.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэсэн болно.  

14.4. Хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нар нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагад 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр тайлбар гаргасан ба ... банкнаас бидэнд гаргаж өгсөн зээлийн дансны хуулганд үндсэн зээл 144,150,733,65 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2,601,661.51, эцсийн үлдэгдэл 146,752,395.21 төгрөг гэсэн тооцоо гарсныг хүлээн зөвшөөрч байна гэх боловч энэхүү зээлийн дансны хуулга нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн байдлаар гаргасан тооцоо байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн дансны хуулга болон зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа зэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

15. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдэгч” гэх/нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

16. Хариуцагч /зээлдэгч/ Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаанд зээлээ төлөөгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн талаарх шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, хариуцагч /зээлдэгч/ Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нарын шүүхэд гаргасан тайлбар болон Н ХХК-ны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 066 дугаартай Б аймаг дахь К банкны зэлийн хороонд хүсэлт гаргах тухай албан бичиг,К банкны 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 21/410 дугаартай зээлдэгч Н ХХК-ний захирал А.Д танаа “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

17. Хариуцагч Н ХХК-ний захирал А.Д нь ... хариуцагч дээрх 3 нэхэмжлэлийн шаардлагаас 1 дүгээр нэхэмжлэлийн шаардлага буюу дараах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “зохигч тал ... нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ... зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно” гэж заасны дагуу хүлээн зөвшөөрч байна.Үүнд: 1. Н ХХК, А-ний Д нар болон К банкны хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр байгуулагдсан 3005-2019/08 дугаартай “зээлийн гэрээ”, тухайн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлд Репо зээлд шилжүүлэхээр байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005-2021/32 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний нэмэлт гэрээ зэргийг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт “энэ хуулийн 106.4-т зааснаар ... хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн дурдсан 3 нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй нэхэмжлэлийн шаардлагыг баталж, тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин дараах 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд: 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж байгаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх төлөгдөөгүй  зээлийн үлдэгдэл мөн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлөгдөөгүй үлдэгдэл, тэдгээрийн нийлбэр болох 174,072,005 /87/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулах,   3005-2019/08-1 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэж шүүхэд бичгээр тайлбар гаргасан боловч хариуцагч нар зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй ба хариуцагч Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. 

18. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэжээ.

19. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзлээ.

20. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээний 1.2-т гэрээгээр нэг талаас зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч  нь зээлийг энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр авах, эргүүлэн төлөх, нөгөө талаас банк нь гэрээнд заасан нөхцөлөөр зээл олгохоор харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн болно гэж, мөн гэрээний 3.3-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран энэхүү дарааллыг хүлээн зөвшөөрөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүгээр баталгаажуулж байна гэж, гэрээний 4.10-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээнд заасан хугацаанд Хавсралт1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үндсэн өрийн үлдэгдэл/эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй/-ээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус авна гэж, гэрээний 6.2.3-т зээлийн гэрээний хавсралт 1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах, 6.2.4-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийх  өдөр болмогц зээл, түүний хүүг банкин дахь өөрийн 3005024028 тоот харилцах данс, мөн бусад арилжааны банкнууд дахь өөрийн данснаас банканд үл маргах журмаар төлөх, 6.2.5-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд данс нь дахь мөнгөн хөрөнгө нь зээлийн төлбөр, зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй бол барьцааны зүйлээр тэргүүн ээлжид төлбөрийг барагдуулах, барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх, 6.2.7-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг хангахтай холбогдон гарсан шүүхийн болон бусад зардлыг хариуцах, 7.1.5-т банк нь гэрээний 10.2-д заасан тохиолдлууд үүссэн гэж үзвэл зээлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах, гэрээг дангаар цуцлах, 7.1.6-т банк нь гэрээний 10.2-д заасан тохиолдлууд үүсч гэрээг дангаар цуцалсан тохиолдолд зээл, түүний үндсэн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах,  7.1.7-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасан хугацаа дууссан, эсвэл гэрээний 10.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан өдрөөс эхлэн барьцааны зүйл нь “хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө” бол барьцаа хөрөнгийг хууль болон холбогдох барьцааны гэрээнд заасны дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлэх, “үл хөдлөх эд хөрөнгө” бол хууль болон барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар зээл, хүүгийн төлбөрийг барагдуулах,10.2-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад банк гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцална, 10.2.2-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн, 14.5-т аль нэг тал гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа нөгөө талдаа тавьж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг гагцхүү талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөрт тооцогдоно. Ийнхүү шийдвэрлэсэн нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг байна гэж тус тус тусгасан байх ба мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 3005-2019/08-1 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 1.3-т барьцаалуулагч нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг зээлийн барьцаанд барьцаалуулж байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулж, зээлийн төлбөрийг барагдуулахыг, банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс гэрээний 3.2 дахь хэсэгт заасан хөрөнгийг барьцаалахыг тус тус зөвшөөрсөн болно гэж, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 3005-2021/53 дугаартай 3005-2021/32 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний 1-т талуудын хооронд байгуулсан 2021/04/16-ны өдрийн 3005-2021/32 зээлийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн уг гэрээний 3.1.3, 3.1.4 дэх заалтууд болон Хавсралт 1-т дараах байдлаар өөрчлөлт оруулав, 1.1-т 3.1.3-т дахь заалт: зээлийн нийт үлдэгдэл болох 144,150,733 төгрөгийн зээлийн хүүг жилийн 19,2 хувь болгов, 1.2-т 3.1.4-дахь заалт: зээлийн нийт үлдэгдэл болох 144,150,733 төгрөгийн зээлийн нэмэгдүүлсэн хүүг “зээлийн хүүгийн 20% болгов, 1.3-т Хавсралт 1: зээлийн нийт үлдэгдэл болох 144, 150, 733 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт гэрээний хавсралт 1-т зааснаар өөрчлөхөөр тохиролцов, 2-т энэхүү гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнүүдийн бусад заалтууд хэвээр үйлчилнэ, 3-т зээлдэгчийн хүсэлтээр гэрээнд өөрчлөлт орсон тул зээлдэгч холбогдох шимтгэлийг тогтоосон хэмжээгээр төлөхөө урьдчилан зөвшөөрсөн болно       гэж гэрээнд заасан үндэслэлийг тухайн үед хүлээн зөвшөөрч зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гарын үсэг зурсан байх ба энэхүү үүргээ зохигчид буюу хариуцагч нар зөрчсөн байна гэж үзлээ.

20.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19/08/04 дугаартай Зээлийн дэд хорооны хурлын шийдвэрээр “Н “ХХК-ийн 200,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг дараах нөхцөлөөр “Н” ХХК-д зээл олгохоор хуралд оролцсон Зээлийн дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэв. Олгох зээлийн хэмжээ: 200,000,000.00 төгрөг, зээлийн хүү/жилийн/: 19,2%, зээлийн хугацаа: 36 сар, бүтээгдэхүүний төрөл: хөрөнгө оруулалтын зээл, зээлийн эргэн хэлэлцэх хугацаа: журмын дагуу, зээлийн барьцаа хөрөнгийг жагсаалтаар гаргаж, нийт зээл зөвшөөрөх дээд үнэ 210,314,639.92 төгрөг, “Н” ХХК, А.Д нартай “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 2.1.1 дүгээр хавсралтын дагуу зээлийн гэрээ байгуулан зээлийг олгох, “Н”ХХК, А.Д нартай “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 2.2.2 дугаар хавсралтын дагуу Y-ААААА, Y-БББББ, Y-УУУУУУ, Y-ЛЛЛЛЛ, Э-ЭЭЭЭЭ тоот дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах тухай барьцааны гэрээ байгуулан ЭХЭБГазар болон харъяа газрын албанд бүртгүүлэх, зээлийн хугацаанд даатгуулах, эргэн төлөлтийн хуваарийг харилцагчийн менежерийн тооцооллын дагуу хийх, зээл олгохтой холбоотойгоор “Н”ХХК-иас “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийн дагуу холбогдох шимтгэлийг тооцон авах , мөн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21/33/05 дугаартай зээлийн дэд хорооны хурлын шийдвэрээр “Н”ХХК-ийн репо дахин санхүүжилтийн зээлийг энгийн банкны нөхцөлтэй зээл шилжүүлэх  тухай саналыг зээлийн дээд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, “Н”ХХК-ийн 144,150,733.00 төгрөгийн репо дахин санхүүжилт хийгдсэн зээлийг ТЗК хүлээж аваагүй тул буцааж хуучин дараах нөхцөлтэй хөрөнгө оруулалтын зээлд шилжүүлэхээр шийдвэрлэж, зээлийн хүү 19.2%, зээлийн хугацаа 30 сар, зээлийн нэмэлт гэрээ, барьцааны нэмэлт гэрээ байгуулж, баталгаажуулахыг Б салбар /М.Е/-д үүрэг болгож тус тус зээлийн дэд хорооны хурлын шийдвэрээр шийдвэрлэж байсан байна.      

21. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тодорхойлсон болно.

22. 2021 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005-2021/32-1 дугаартай барьцааны гэрээ болон уг барьцааны гэрээний  3, 5, 6-д зааснаар зээлдэгч Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-ААААА дугаартай, ССССС дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 213,12,2471 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

- Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-БББББ дугаартай, ИИИИИ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10- 1003 хаягтай 209,87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр.

- Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-УУУУУУ дугаартай, ОООО дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

- Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн          Ү-ЛЛЛЛЛ        дугаартай, ДДДДДД дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Цэвэрлэх байр/.

- Н ХХК-ийн эзэмшлийн, Улсын бүртгэлийн Э-ЭЭЭЭЭ дугаартай, ШШШШШ дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б- Ө аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

23. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол банкны Б аймаг дахь салбарын 2022 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн А-74 дугаартай Б аймаг дахь К банкны салбарт гэх албан бичигт: Танай банкны салбараас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу К банкны зээлдэгч “Н” ХХК-ний MN 470030003005029489, MN850030003005026380 тоот зээлийн данснуудын зээлийн үлдэгдэл, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг дэлгэрэнгүй шалгав. Шалгалтаар 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Н ХХК нь нийт үндсэн зээлийн үлдэгдэл 153,704,678.32 /нэг зуун тавин гурван сая долоон зуун дөрвөн мянга зургаан зуун далан найман төгрөг 32 мөнгө/, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл нийт 20,362,885.6 /хорин сая гурван зуун жаран хоёр мянга найман зуун наян таван төгрөг 60 мөнгө/, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,441.95/ дөрвөн мянга дөрвөн зуун дөчин нэгэн төгрөг 95 мөнгө/ болохыг тус тус тогтоов. Иймд К банкны шүүхэд нэхэмжилсэн төлөгдөөгүй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүн зөв гэж дүгнэв. Хүүгийн тооцооллын дэлгэрэнгүй жагсаалтыг хавсаргав гэжээ.   

24. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан байна.   

25. Иймд хариуцагч Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д  Н ХХК, хамтран хариуцагч А.Д нараас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 3005/2021/53 дугаартай  нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б аймаг дахь К банкны салбарт олгох нь зүйтэй байна.

26. Мөн хариуцагч Н ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Д нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн  барьцааны гэрээгээр барьцаалуулсан

-Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-ААААА дугаартай, ССССС дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 213,12,2471 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Н ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-БББББ дугаартай, ИИИИИ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10- 1003 хаягтай 209,87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр,

- Н ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-УУУУУУ дугаартай, ОООО дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Н ХХК-ний өмчлөлийн, Улсын бүртгэлийн          Ү-ЛЛЛЛЛ        дугаартай, ДДДДДД дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Цэвэрлэх байр/,

- Н ХХК-ний эзэмшлийн, Улсын бүртгэлийн Э-ЭЭЭЭЭ дугаартай, ШШШШШ дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б- Ө аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Б Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

27. К банкны Б аймаг дахь салбараас Зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хариуцагч хариуцагч, хамтран хамтран хариуцагч А.Дийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

27.1. Сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөг олгосон бөгөөд түүний шимтгэл болох 0,6 хувь нь 1,200,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн болно. Энэ нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болно. Үүнд: Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй” гэж, мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд...” гэж тус тус зааснаас үзвэл Банк өөрийн үзүүлсэн үйлчилгээндээ шимтгэл авах тохиолдолд түүнийг үндэслэлтэй тогтоох ёстой. Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээгээр 0,6 хувийн шимтгэл авч байгаа бол түүний үндэслэл нь тодорхой бөгөөд шимтгэл үйлчилгээндээ зарцуулсан, мөн үзүүлсэн үйлчилгээндээ нийцсэн байх ёстой. ... К банкны Б аймаг дахь салбар 2019 болон 2021 онд хоёр зээлийн гэрээ олгохдоо хоёр удаа шимтгэл авсан байдаг. Банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд иргэний хууль болон Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан,харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна. Иймд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болно. Б аймаг дахь К банкны салбараас зээлийн шимтгэл болгож төлсөн 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь тогтоогдохгүй байна.

27.2. Хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар  энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно

27.3. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр гэрээний талууд зээлийн гэрээний 3.1.7-д заасан зээл олгосны шимтгэл 0,6 хувийг төлнө гэж харилцан тохиролцсоны дагуу банк зээл олгосны шимтгэл 0,6 хувийг зээлдэгчээс авсан байхыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн гэрээний 9.2.1-т К банкин дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг суутган авах гэж зааснаар зээлдэгчдийн зөвшөөрлийг үндэслэн суутгаж авсан байна. 

27.4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймаг дахь Монгол банкны салбарын хянан шалгагч, улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан ба Н ХХК нь К банкны Б аймаг дахь салбартай хуулийн хүрээнд гэрээ байгуулж, К банкны салбарын зүгээс зээл олгосны шимтгэл авах талаар зээлийн гэрээний 3.1.7, 3.1.8, 3.2 дахь заалтуудад тусгаж, зээлдэгч зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа тул шимтгэл авсан нь үндэслэлтэй байна гэжээ.

28. Иймд сөрөг нэхэмжлэгч Н ХХК, А.Д нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй учир энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

29. Нэхэмжлэгч К банк нь анх шүүхэд нэхэмжлэлдээ ... хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нараас үндсэн зээл 153,704,678.32 төгрөг, зээлийн хүү 20,362,882.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,441, 95 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай гэж гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 1,028,311 төгрөг төлсөн байна, дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К банк нь 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 4,152,513.40 төгрөгөөр нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжид 81,423 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 4,725,731.16 төгрөгөөр нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжид 90600 төгрөгийг тус тус төлсөн байна.

Улмаар нэхэмжлэгч К банк нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 20,610,138.59 төгрөгөөр багасгаж, нийт 162,342,110.41 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 29.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэлийн шаардлагын хангасан тэр хэмжээгээр хариуцагчаар төлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

29.2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,028,311+81,423+90,600/ 1,200,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нараас 969,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банканд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар сөрөг нэхэмжлэгч хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нараас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3005-2019/08 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,553,944.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,085,639.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,415.3 төгрөг, нийт 11,720,999.16 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3005/2021/31 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3005/2021/53 дугаартай  нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 144,150,733.65 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,410,222.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,154.84 төгрөг, нийт 150,621,111.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К банкны Б аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан, Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-ААААА дугаартай, ССССС дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 213,12,2471 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-БББББ дугаартай, ИИИИИ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10- 1003 хаягтай 209,87 м.кв талбайтай Мах эхлэн боловсруулах үйлдвэрийн байр, Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-УУУУУУ дугаартай, ОООО дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 90 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Н ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-ЛЛЛЛЛ дугаартай, ДДДДДД дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 60 м.кв талбайтай, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Цэвэрлэх байр/, Н ХХК-ийн эзэмшлийн, Улсын бүртгэлийн Э-ЭЭЭЭЭ дугаартай, ШШШШШ дугаартай Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Б- Ө аймаг, Ө сум, 13-р баг, Ж, Т 10-1003 хаягтай 2306 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Б Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,200,334 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н ХХК, хамтран хариуцагч А.Д нараас 969,661 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банканд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б