Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2023/00378

 

 

 

 

 

 2023            04            24     

                    130/ШШ2023/00378

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, И овогт З-н М

Хариуцагч: Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/

Хамтран хариуцагч: Б аймгийн Б Өрхийн эрүүл мэндийн төв БГБХН /дарга Н.Б/

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг, Б өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч З.М, түүний өмгөөлөгч Х.З

Хамтран хариуцагчийн өмгөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М /баримт №9/-т, хамтран хариуцагчийн төлөөлөгч Н.Б, хамтран хариуцагчийн өмгөөлөгч С.А нар /баримт №2/-т тус тус 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн боловч хамтран хариуцагчийн төлөөлөгч Н.Б, хамтран хариуцагчийн өмгөөлөгч С.А нар нь шүүх хуралдаанд оролцохгүй өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг мэдэгдсэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагчийн төлөөлөгч Н.Б, хамтран хариуцагчийн өмгөөлөгч С.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/, хамтран хариуцагч Б аймгийн Б Өрхийн эрүүл мэндийн төв БГБХН /дарга Н.Б/ нарт холбогдуулан Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай”  тушаалыг, Б өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. З.М миний бие 2004 оны 10 дугаар сард Б Өрхийн эрүүл мэндийн төвд анх ажилд орсон. 2013 оноос Б Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр Б аймгийн Б Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоогдож тус төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байсан. Намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн '2 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Б” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн.

1.2. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл  мэндийн байгууллага” бөгөөд аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар нь өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг. “Б" өрхийн эрүүл мэндийн төв нь 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувь нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж 18 гишүүнтэй болж, “Эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулах”-аар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. Нөхөрлөлийн хөрөнгийн 33,37 хувийн хувьцааг З.М би эзэмшдэг.

1.3. Нөхөрлөлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-д зааснаар өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар, олонхын саналаар шийдвэрлэхээр хуульчилсны дагуу намайг “Б" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон. “Б” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.13-д “Нөхөрлөлийн болон ӨЭМТөвийн даргыг үүсгэн байгуулагч нар тогтоолоор батална” гэж заасан. Аймгийн эрүүл мэндийн газрын даргад өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох, чөлөөлөх, нөхөрлөлийн гишүүдийн хурлын тогтоолыг баталгаажуулах эрх хуулиар олгогдоогүй байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А намайг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Б” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн” гэжээ.  2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүн бус хүмүүс хуралдаж “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай" 01 дугаартай тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. “Б” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр томилсон.

1.4. Миний бие “Б” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй. Өөрт ногдсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан. Намайг “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсний дараа өрхийн эмчээр томилсон тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Б” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1.5. Иймд Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай тушаалыг, Б аймгийн Б БГБХНөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, З.М намайг урьд эрхэлж байсан Б Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар хариу тайлбартаа: Б аймгийн “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид Ж.С, Х.Т, К.З, Х.А нарын нэр бүхий 9 хүнээс тус эмнэлгийн дарга З.М нь Нөхөрлөлийн тухай хуульд заасан нөхөрлөлд шинээр гишүүн орох, эсхүл нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах ба энэ тухай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдын гарын үсгийг хуурамчаар зурсан /эсхүл зуруулсан/, баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгч ашигласан, түүнчлэн санаатайгаар хуурамч тушаал гаргах замаар бусдын нэр дээр цалин гаргуулж авсан, мөн байгууллагад хандивласан мөнгийг завшсан тухай асуудлыг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандаж гомдол, мэдээлэл гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б” ӨЭМТ-ийн дарга З.Мийн хууль бус үйлдлүүд нь нотлох баримтаар хөтөлшгүй тогтоогдсон тул аймгийн Прокурорын газраас түүнийг эрүүгийн 1913002250283 дугаар хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/42 дугаар прокурорын тогтоол болон Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ЦХШЗ/01 дугаар захирамжаар эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийн яллагдагч И овогт Зн Мийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд “Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.Б өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул “Б” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хурал хийж “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.Мийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь тус эмнэлгийн хүний их эмч Х.Еийг тус төвийн даргаар томилж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч З.Мийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан эрх зүйн актуудын талаар Өрхийн эрүүл мэндийн төвийн “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолыг Засгийн газрын 2017 оны 07 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Мөн MNS 5292:2017 "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” стандартын 6.1 дэх заалтад өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийг мөрдөж ажиллана гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаал гарч, тус тушаалын 2.3.3 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ” гэж, 2.3.4 дэх заалтад “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу “Б” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хурлаар төвийн дарга З.Мийг чөлөөлж, их эмч Х.Еийг тус төвийн даргаар томилж шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргасан. Эрүүл мэндийн газрын зүгээс “Б” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг баталгаажуулах Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг гаргасан. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг зарцуулах, гүйлгээ хийхэд нэгдүгээр гарын үсгийг баталгаажуулахад заавал удирдах дээд байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулалт хийлгэхийг шаарддаг тул аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “Б” өрхийн эрүүл мэндийн төвөөс гадна 3 өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилсон БГБХНөхөрлөлийн гишүүдийн тогтоолыг Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баталгаажуулж өгч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хамтран хариуцагч Б аймгийн Б Өрхийн эрүүл мэндийн төв БГБХН хариу тайлбартаа: 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бол Б өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд нь хуралдаад, шийдвэр гаргаад З.Мийг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын тушаалаар батлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.3.4 дэх заалтыг баримталсан. Ингэж шийдвэр гаргах үндэслэлээ хариуцагчаас хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгч З.М нь нийтдээ 3 төрлийн алдаа дутагдал гаргасан. Үүнд, нэгдүгээрт өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Болатбек гэдэг хүнийг хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон болгоод цалинг нь гаргуулж аваад өөртөө давуу байдал бий болгосон. Хоёрдугаарт Б өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн гишүүдийг гишүүнчлэлээс нь чөлөөлж, гишүүнчлэлд элсүүлэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна, нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зураад, нотлох баримтууд хуурамч гэдгийг мэдсээр байж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн ийм алдаа гаргасан байна. Гуравдугаарт хандиваар орж ирсэн мөнгийг хувьдаа завшсан байна гэж үзээд тайлбарлаад шүүхэд тайлбараа ирүүлсэн. Улмаар хариуцагч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаад, шүүхээс энэ хүсэлтийг хүлээж аваад тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Гол шалтгаан нь болохоороо энэхүү зөрчил нь өөрөө эрүүгийн шинжтэй байна, эрүүгийн журмаар шалгагдаж байна гэдэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байсан. Шүүхээс тус хэргийг тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсний дараа Б аймаг дахь Цагдаагийн газраас, дараа нь АТГ-аас эрүүгийн 1913002250283 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санАгаар прокурорт шилжүүлсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж яллагдагч З.Мд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлдэг. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 830 дугаартай шийдвэрээр З.Мийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн юм байна. Энэхүү шийтгэх тогтоол маань ингээд 3 шатын шүүхээр яваад эцэслэн ингэж шийдвэрлэгдсэн байна. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн болон ААН хэн ч байсан заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа Б өрхийн эрүүл мэндийн төвийн 34 35, 36 гэдэг тогтоолууд нь хуурамч байсан, гарах ёсгүй тогтоол байжээ. Тухайн үедээ гишүүд ингээд цуглараагүй байхад хурал хийгээгүй байхад З.Мээс нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зураад, хуурамч нотлох баримт үйлдсэн байна. Энэхүү хуурамч нотлох баримтыг мэдсээр байж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлээд бүртгүүлсэн, бүртгүүлэхийг завдсан. Улсын бүртгэгчээс зарим нэг бүртгэл дутуу байна, ахиад, дутуу материалуудаа залруулаад ир гээд нэг удаа материалыг буцаасан. 12 дугаар сарын 07-ны өдөр материалуудаа бүрдүүлээд очоод бүртгүүлчихсэн байдаг. Энэ бүртгэл нь ямар учиртай юм бэ гэхээр хуучин 2015 онд хамгийн сүүлд хийгдсэн бүртгэл буюу гишүүдийн бүртгэлийг өөрчлөөд нөхөрлөлийн гишүүдийг хууль бусаар хасаад өөрийнхөө хамаарал бүхий этгээдийг нөхөрлөлийн гишүүдээр элсүүлэх тухай шийдвэр гаргасан болох нь энэхүү 3 шатын шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм байна. Улсын бүртгэлийн хэлтсийн архивын нэгжид үзлэг хийгээд энэ 35, 36, 34 гэдэг тогтоолууд нь асуултай гэдгийг тогтоосон байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт хууль бус болохыг тогтоосон үйл баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанаар ингээд зөв байна, буруу байна гээд маргах нь өөрөө хэр үндэслэлтэй юм бэ? Нэгэнт шүүхээс тогтоосон дүгнэлт яах вэ? Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг зөв байна буруу байна гэж маргах эрх байхгүй шүү дээ. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч байгаа төрийн тодорхой чиг үүргийн хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа ТББ удирдах албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулахаар хуульчилсан байна. Шүүхээс ч гэсэн ингээд Б өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтнууд нийтийн албан тушаалтан байна гэж дүгнэсэн байгаа. З.Мийн хувьд ингээд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоогоод, нийтийн албанд томилогдоход 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байгаа юм байна. Тэгэхээр 2 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан хүн маань нийтийн албан тушаалтны орон тоонд ажилд эргүүлэн тогтоогоод өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Шүүхээс хууль бус эрх ашгийг хамгаалах учиргүй. Шүүхээс Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж нэхэмжлэгчийг нийтийн албанд ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргах боломж байхгүй. Зөрчил нь тогтоогдсон, зөрчил нь өөрөө ингээд гэмт хэргийн шинжтэй байсан гэдэг нь хожим тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох нэг үндэслэл байна. Хоёрдугаарт Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг бүгдээрээ удирдах эрх нь байдаг. Тухайн нөхөрлөлийн бүх гишүүн төвийн даргаар сонгогдох эрх нь байгаа. Үүнийг хурлаар шийддэг байгаа. Хурлаас албан ёсоор шийдвэрлээд З.Мийг огцруулъя, оронд нь Е-ийг томилъё гээд гаргаж байгаа шийдвэр нь өөрөө ажил олгогчийн абсолют эрх нь байгаа. Энийг буруу гэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ эрхээ эдэлж, нөхөрлөл нь өөрөө хуралдаад 01 дугаартай шийдвэр гаргасан юм байна. Нөхөрлөлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарласан шийдвэрүүд бас байдаг юм байна. 3 шатын шүүхээр шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон бас нэг шийдвэрийг би олж харсан. Тус анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн 859 дугаартай шийдвэртэй, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай магадлалтай, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 3 сарын 9-ний өдрийн тогтоолтой М.А-ын нэхэмжлэлтэйгээр Р өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох тухай хэргийг шийдвэрлэж байсан юм байна. Эндээс би ганцхан зүйлийг эш татна. Энэ дээр хууль хэрэглээний талаас нь 3 шатын шүүхээс Нөхөрлөлийн тухай хуулийн 19, 20 дугаар зүйлийг тайлбарласан байгаа. Тэгэхээр нөхөрлөлийн гишүүд яг миний дээр хэлсэнчлэн энэ нөхөрлөлийг удирдах, удирдах албан тушаал хашихад бүгд эрх тэгш эрхтэй. Үүнээс ганцхан гишүүд нь давуу байдал эдэлж насан туршдаа дарга хийнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хүсвэл дуртай цагтаа хуралдаад даргыг нь өөрчлөх боломжтой байна гэдэг агуулгатай хууль зүйн дүгнэлт хийдэг юм байна. Энэ хүчин төгөлдөр шийдвэрээс би хууль зүйн дүгнэлт хийсэн талаас нь эш татаж тайлбарлаж байгаа. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2017 оны тушаалаар батлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн Үлгэрчилсэн дүрмийн 2.3.4, өөрөөр хэлбэл 2 дугаар хэсэгт ямар тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж чөлөөлөх тухай хууль журамласан юм байна. Эндээс үзэх юм бол нөхөрлөлийн гишүүд нь нөхөрлөлийн даргыг томилж чөлөөлөх тухай ингээд санал гаргасан тэр санал нь дэмжигдсэн хуралдаанаас шийдвэр гарсан шууд чөлөөлөөд оронд нь ямар хүнийг даргаар тавьсан байна энэ нь өөрөө ингээд хуульд нийцсэн шийдвэр болно гэдэг агуулга эндээс бас харагдаж байгаа. Энэ бүгдээс ингээд дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн дүгнэлт санал дүгнэлттэй байна  гэжээ.

4. Нэхэмжлэгчээс Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай тушаал, өмгөөлөгч Д.Э-тэй хийсэн өмгөөллийн гэрээ, хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт, 000075457 дугаартай Б БГБХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/1585 дугаартай албан бичиг, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/43 дугаартай тушаал, Х аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/340 дугаартай захирамж, Х аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/345 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/50 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8/4215 дугаартай албан бичиг, 12 дугаар сарын 20-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ААААА дугаартай захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/6216 дугаартай албан бичиг, Бугат ӨЭМТ-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эмнэлгийн магадалгаа, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ААААА дугаартай захирамж, Б аймгийн Б БГБХН-ийн гишүүдийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай хурлын тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1109 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ББББ дугаартай магадлал, Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ААААА дугаартай захирамж, өмгөөлөгч Х.Зулхаштай байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймгийн Б БГБХН-ийн гишүүдийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай хурлын тогтоол, Б аймгийн Б БГБХН ЭМТ-ийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаал,  Б аймгийн Б БГБХ нөхөрлөлийн гишүүдийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай хурлын тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай хурлын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/1266 дугаартай хариу мэдэгдэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 8/1563 дугаартай хариу өгөх тухай албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/9302 дугаартай хариу мэдэгдэх тухай албан бичиг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8/4215 дугаартай хариу өгөх тухай албан бичиг, Улсын прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1109 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт цохилт хийсэн тухай бүртгэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас Б аймгийн Б БГБХН-ийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай тушаал, Б аймгийн Б БГБХН ЭМТ-ийн гишүүдийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай тушаал болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 422 дугаартай албан тоот, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 528 дугаартай албан тоот,  Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1913001930230 дугаартай прокурорын тогтоол, Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ЦХШЗ/01 дугаартай шүүгчийн захирамж, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаартай албан бичиг, Ж ӨЭМТ-ийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн эмнэлгийн магадалгаа, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1913001930230 дугаартай прокурорын тогтоол, Б ӨЭМТ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Б аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/513 дугаартай албан бичиг, А.Сы 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаартай албан бичиг, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00636 дугаартай шийдвэр, Б аймгийн Б БГБХН ӨЭМ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаал, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/492 дугаартай тушаал, Б БГБХН-ийн гишүүдийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан гомдол, Б БГБХН-ийн бүх гишүүдийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, Е.М-кт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6. Хамтран хариуцагчаас Б БГБХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ӨЭМТөвийн ажилчдын 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Б ӨЭМТ БГБХН-ийн дарга Н.Бд хаягласан хүсэлт, Б аймгийн Б ӨЭМТ-ийн БГБХН болон ажилчдын 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл, Б аймгийн Б ӨЭМТ БГБХН-ийн гишүүдийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоол, өмгөөлөгч С.Атай хийсэн өмгөөллийн гэрээ, өмгөөлөгч А.Сыг оролцуулах тухай хүсэлт, Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ДШМ/35 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 830 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/911 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б БГБХН-ийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

7. Нэхэмжлэгч З.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

7.1 Би тус Б өрхийн эрүүл мэндийн төвд 21 дэх жилдээ ажиллаж байгаа. Б дарга тэтгэвэрт гарах болсон тул би 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нөхөрлөлийн хурлаар Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдсон. Үүнээс хойш хэд хэдэн удаа хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан боловч шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан. Хамгийн сүүлд 2016 онд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Тухайн байгууллагад ажиллаж байхдаа тус өрхийн эмнэлэгт ажилладаг хэдэн хүний хов живээр, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Е гэдэг эмчийн өөрөө өөрийгөө даргаар томилсон тогтоолоор, түүнийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар баталгаажуулснаар миний эрх зөрчигдсөн. Миний бие “Б” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй. Өөрт ногдсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан. Намайг “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсний дараа өрхийн эмчээр томилсон тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан тогтоолыг мөн өдөр баталгаажуулсан тухай нотлох баримт байгаа нь тухайн тогтоол, тушаал хуурамч гэдгийг харуулж байгаа. Гарсан тогтоолыг тухайн өдөртөө хэдэн цагийн дотор баталгаажуулсан нь энэ нь хуурамч байна гэсэн эргэлзээг төрүүлж байгаа. Тиймээс шүүхээс дээрх хуурамч баримтуудыг харгалзан үзэхийг хүсэж байна. Дээрх тогтоол, тушаалууд хуурамч гэдгийг мэдсээр байж шүүх, хуулийн байгууллагуудад гаргаж өгсөн байна. Нөхөрлөлийн хурлыг удирдсан гэх Б гэх хүн тус төвд эмчээр ч, даргаар ч ажиллахгүй. 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон хуралдаанаар Быг ажлаас нь чөлөөлсөн байсан. Гэтэл хууль бусаар авсан тамга тэмдгийг ашиглан хууль бус шийдвэр гаргасан. Б тухайн нөхөрлөлд хамааралгүй этгээд учраас шийдвэрийг гаргах эрхтэй хүн биш учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тогтоолыг баталгаажуулсан тушаал хууль бус гэж үзэж байна. Иймд Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг, Б аймгийн Б БГБХНөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, З.М намайг урьд эрхэлж байсан Б БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

8.1. Б аймгийн “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид Ж.С, Х.Т, К.З, Х.А нарын нэр бүхий 9 хүнээс тус эмнэлгийн дарга З.М нь Нөхөрлөлийн тухай хуульд заасан нөхөрлөлд шинээр гишүүн орох, эсхүл нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах ба энэ тухай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдын гарын үсгийг хуурамчаар зурсан /эсхүл зуруулсан/, баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгч ашигласан, түүнчлэн санаатайгаар хуурамч тушаал гаргах замаар бусдын нэр дээр цалин гаргуулж авсан, мөн байгууллагад хандивласан мөнгийг завшсан тухай асуудлыг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандаж гомдол, мэдээлэл гаргаснаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

9. Хамтран хариуцагч Б аймгийн Б Өрхийн эрүүл мэндийн төв БГБХН нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бол Б өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд нь хуралдаад, шийдвэр гаргаад З.Мийг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын тушаалаар батлагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.3.4 дэх заалтыг баримталсан байдаг юм байна. Мөн Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 6 сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 830 дугаартай тогтоолоор З.Мийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн юм байна. Энэхүү шийтгэх тогтоол маань ингээд 3 шатын шүүхээр яваад эцэслэн ингэж шийдвэрлэгдсэн байна. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн болон ААН хэн ч байсан заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай”  тушаалаар Монгол улсын Засаг дарга, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Б” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь 1. Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас нь Зн Мийг чөлөөлсүгэй. 2. Хүний их эмч мэргэжилтэй Х-ны Еийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс төвийн даргаар томилсугай. 3. Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хүлээлцүүлэхийг тогтоолоор батлагдсан ажлын хэсэгт даалгасугай. 4. Х.Е-ийн цалинг зохих журмын дагуу тооцож олгохыг өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч /К.Н/-т зөвшөөрсүгэй. 5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн /Х.Д/-д үүрэг болгосугай. 6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай гэжээ.

10.2. Б аймаг “Б” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолоор  Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04 дүгээр тушаалын 2.3.4 дэх заалт, “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн БГБХН-ийн гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн тогтоох нь 1. “Б” ӨЭМТөвийн БГБХН-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №1 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 2.“Б” ӨЭМТөвийн дарга Зн Мийг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүний их эмч Х-ны Еийг “Б” ӨЭМТөвийн даргаар томилсугай. 3. Хүний их эмч З.Мийг тус төвд өрхийн эмчээр томилон ажиллуулахыг “Б” ӨЭМТөвийн дарга /Х.Е/-д санал болгосугай. 4.Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг зохих хууль, журмын дагуу хүлээлцүүлэхийг нөхөрлөлийн гишүүд /Ө.А, сувилагч К.З, Х.А/нарт үүрэг болгосугай. 5. Тус тогтоолыг зохих журмын дагуу аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэн баталгаажуулалт хийлгэхийг нөхөрлөлийн гишүүн /Х.А/-д даалгасугай. 6. Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нөхөрлөлийн гишүүн /К.З/-д үүрэг болгосугай гэж нэхэмжлэгч З.Мийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

11. Нэхэмжлэгч З.М нь Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх ажил олгогч холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

12. Нэхэмжлэгч З.М нь ... “Б” өрхийн эрүүл мэндийн төв нь 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувь нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж 18 гишүүн болж, “Эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулах”-аар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. Нөхөрлөлийн хөрөнгийн 33,37 хувийн хувьцааг З.М би эзэмшдэг. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргад өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх, нөхөрлөлийн гишүүдийн хурлын тогтоолыг баталгаажуулах эрх хуулиар олгогдоогүй байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Б” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэжээ. Намайг “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсний дараа өрхийн эмчээр томилсон тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Б” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчийн З.Мийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

12.1. Нэхэмжлэгч З.Мд хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал буюу эрхийн актыг эс зөвшөөрч байгаа үндэслэл болон үйл баримтын талаарх нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

12.2. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч З.Мийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаал буюу тогтоолд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, бусад хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 12.3. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно гэжээ.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай” А/04 дүгээр тушаалын 2.3.3-т Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ,  2.3.4-т  Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө гэжээ.

12.4. Б өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн гишүүдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэх хэсэгт 1.“Б” ӨЭМТөвийн БГБХН-ийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2252058 дугаартай улсын бүртгэлтийн гэрчилгээг баталгаажуулах хуучин нөхөрлөлийн гишүүдийн сэргээхийг аймгийн улсын бүртгэлтийн газарт уламжлах, 2. “Б” ӨЭМТөвийн БГБХН-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №01 тогтоолыг хүчингүй болгов, 3. “Б” ӨЭМТөвийн БГБХН-ийн олонхын саналаар ӨЭМТөвийн даргаар их эмч Х.Еийг томилохоор баталгаажуулахыг ЭМГ-д хүргүүлэхийг сувилагч Х.Алия-д үүрэг болгов, 4. З.Мийн ажлыг Х.Ед хүлээлгэн өгөхийг их эмч Ө.А, сувилагч К.З, Х.А-д үүрэг болгов гэж  хуралд оролцогчид тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.   

12.5. Нэхэмжлэгч З.М нь ... намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Б” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай “тогтоол баталгаажуулж, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг  буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 1. Шүүгдэгч И овогт Зн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Б аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэсэн байх ба энэхүү шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба нэхэмжлэгч З.Мийг гэм буруутай тооцсон байна.

12.1. Нэгэнт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн, ялтай байх тул төрийн үйлчилгээний байгууллага буюу Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг гүйцэтгэх боломжгүй байна.

12.2. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан ба  нэхэмжлэгч З.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ”Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоол болон Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022 оны  10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ДШМ/35 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 830 дугаартай хуралдааны тогтоолоор тус тус нотлогдож байна.

12.3. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн /а/-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байна.

12.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай  албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан байна.

12.5. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж байх тул Б өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалд хамаарч байна.

12.6. Б өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.М нь  төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан  буюу төрийн үйлчилгээний албан хаагч байна.

13.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.

14. Иймд дээрх тогтоол, тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч З.Мийн Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай”  тушаалыг, Б өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Б” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Мийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч З.Мийн Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай”  тушаалыг, Б өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б