Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00742

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-н

Хариуцагч: Л.Э

Хариуцагч: Л.Б нарт холбогдох

50,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*, хариуцагч Л.Э, хариуцагч Л.Б, хариуцагч Л.Бгийн өмгөөлөгч Д.*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Л.Э , Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чшүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Б.Б би 2015 оны 07 дугаар дугаар сарын 09-ний өдөр Новогтой Н 20,000,000 төгрөг зээлээр авч сарын 5%-ийн хүү өгхөөр тохирч Э төрсөн дүү Л овогтой Б 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус зээлээр авч 5%-ийн хүү өгөхөөр тохирч нийт 25,900,000 төгрөгийг хүүнд буцаан төлсөн ба одоо авах ёстой 50,500,000 төгрөгийг өгөх ёстой боловч өгөхгүй байгаа тул иргэний журмаар нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч Л.Б шүүхэд, шүүх хуралдаанд хариу гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Б.Б гэгч хүнийг огт танихгүй. Нэхэмжлэлд хариуцагч 1 дүгээр хариуцагчаар татагдсан Л. Э төрсөн ах дүүгийн холбоотой билээ.Ах Л.Э 2016 онд нь Япон улсад байсан тул над руу холбогдоод миний дүү чи нэг хүнээс 10,000,000 төгрөг өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж аваад миний Япон дахь данс руу гуйвуулаад өгөөч гэж гуйсны дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Хас банкны 00 дансаар уг мөнгийг шилжүүлж аваад, 10,000,000 төгрөгийг мөнгөн гуйвуулгыг Н.******* гэж хүний Хас банкны 00 тоот данс руу шилжүүлж, тэндээс ах Л.Э руу шилжүүлсэн. Миний хувьд нэхэмжлэгч Б.Быг танихгүй дээр нь энэ хүнтэй ямар нэгэн зээлийн хэлэлцээр хийгээгүй, өөрөө авч хэрэглээгүй зөвхөн ах Л.Эын гуйлтын дагуу гуйвуулга хийж Япон руу шилжүүлж өгсөн билээ. Иймд нэхэмжлэлд намайг хариуцагчаар дурдаж, надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын Л.Б надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагч Л.Эшүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: Л овогтой Эби 2013 оноос япон улсаас авто машин болон сэлбэг оруулж ирж худалдан борлуулдаг байсан. ******* овогтой *******тай 2015 онд танилцаж, Да хүрээ техникийн зах дээр 20,000,000 төгрөгийг 5%-ийн зээлж наймаанд оруулсан, дүү Лувсан овогтой *******тай хамтарч наймаа хийдэг байсан. Нэхэмжлэгч Б.Б, Л.Б нар хоорондоо ярилцаж сарын 2,000,000 төгрөгийг авч өгдөг байсан энэ талаар би сайн мэдэхгүй байна. Миний бие Б.Баас зээлж авсан мөнгөөр Да хүрээ захад байрлах дэлгүүрийн худалдаж авч байсан бөгөөд одоо энэ дэлгүүрийг дүү Л******* ажиллуулж байгаа. Энэ дэлгүүрийг Б.Баас зээлж авсан мөнгөөр худалдаж авч байсан учраас төлөх мөнгийг Л.Бд хариуцана. Би энэ мөнгөөр нэг ч зүйл худалдаж аваагүй. Дүү Л.Б байр, машин гэрээтэй бүх зүйл авсан. Надад нэг ч төгрөгийг өгөөгүй болохоор би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.Бд Япон улсаас худалдаж авсан приус 20 маркийн авто машиныг 7,500,000 төгрөгт бодож, бэлнээр 2,500,000 төгрөг өгсөн гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд:оршин суугаа газрын лавлагаа(хх-ийн5), Хас банкны 2015.07.09-ний өдрийн зарлагын маягт (хх-ийн6), Хас банкны 2017.02.22-ны өдрийн зарлагын маягт (хх-ийн7), мөнгө хүлээн авсан баримт(хх-ийн8), Хас банкны Б.Бы депозит хуулга (хх-ийн9-20, 62-69), гар бичмэл(хх-ийн73) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

5.Хариуцагч Л.Бгаас: Хас банкны депозит дансны хуулга(хх-ийн93-96), Хаан банкны депозит хуулга(хх-ийн97-105) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Л.Б, хариуцагч Л.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Л.Э ...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.Баас 20,000,000 төгрөгийг зээлж авсан. Б.Бд приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 7,500,000 төгрөгт бодож, бэлнээр 2,500,000 төгрөгийг нийт 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Зээлсэн мөнгөөрөө Да хүрээ зах дээр дэлгүүр худалдаж авсан. Энэ дэлгүүрийг дүү Л.Б ажиллуулж байгаа болохоор төлөх байх Надаа төлөх мөнгө байхгүй гэж,

Хариуцагч Л.Б ...би Б.Б гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед ахын хэлснээр 10,000,000 төгрөгийг Цгэдэг хүний данснаас миний дансанд шилжиж орж ирээд би ах руу Япон улс руу мөнгөн гуйвуулгаар гуйвуулж байсан.Би зээлийн харилцаанд ороогүй, энэ үнийг танихгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараа дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Л.Эад 2015 оны 07 дугаар сарын 09-ний 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, хариуцагч Л.Бд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, 25,900,000 төгрөгийг хүүд буцаан төлсөн одоо 50,500,000 төгрөгийг авах ёстой гэж тодорхойлсон.

2.Хэрэгт ...Б.Баас 2015 оны 07 дугаар сарын 09-ний 20,000,000 төгрөгийг бэлнээр авлаа. Лувсан овогтой *******, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцаан төлнө. Хүлээлгэн өгсөн...., хүлээн авсан .... гэсэн баримт авагдсан байна.(хх-ийн8)

3.Хариуцагч Л.Э ...нэхэмжлэгчээс зээлсэн гэх 20,000,000 төгрөгөөс приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 7,500,000 төгрөгт бодож, бэлнээр 2,500,000 төгрөгийг нийт 10,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан.

4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ." гэж зааснаар  талуудын хооронд хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч зээлийн хүүг зээлдэгч нараас шаардах эрхгүй болно.

5.Нэхэмжлэгч Б.Б Хас банкны өөрийн эзэмшлийн 00  дугаар данснаас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *******д зээлэв. гэх утгатай 20,000,000 төгрөгийн зарлагыг өөрөө гаргасан нь хэрэгт авагдсан зарлагын маягт, Хас банкны дансны депозит хуулгаар нотлогдож байна. (хх-ийн7, 14)

6.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг хариуцагч Л.Бд зээлдүүлсэн гэх боловч зохигчдын хооронд зээлийн харилцаа үүсэн эсэх нь тодорхойгүй, Б.Баас Л.Бд дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нотлох эрхээ хэрэгжүүлээгүй, гэж үзэв.

7.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил гэж хуульчилсан.

9.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Зохигчид гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх  хугацааг өөрсдөө нарийвчлан заагаагүй бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах учиртай.

10.Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан татгалзал үндэслэлтэй байна.

11.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэж тайлбарлах боловч хэргийн баримтаар тогтоогдоогүй, тайлбараа баримтаар нотлоогүй.

12.Нэхэмжлэгчийн төлөөлөгч  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд гаргаагүй, уг хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баас хариуцагч Л.Э, Л.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ