Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01890

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 13 101/ШШ2023/01890

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Ц ГХОХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Ж ХХК,

хариуцагч- Д нарт холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үнэ 270,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч С.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Хариуцагч нарын өмгөөлөгч П.А,

Шинжээч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц ГХОХХК нь Ж ХХК, иргэн Б.Д нарт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** тоот дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус гэрээний зүйл болох 18 ширхэг авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан /1-р хх-1-5/.

 

1а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь хариуцагч Ж ХХК, түүний захирал Б.Д нараас авто зогсоолын үнэ 270,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн тодорхойлсон /1-р хх-75-76/.

 

1б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** тоот дугаар бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдүүлсэн /5-р хх-93/.

1в. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь хариуцагч нараас авто зогсоолын үнэ 270,000,000 төгрөг гаргуулна гэж 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон /1-р хх-248/.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянзүрх дүүргийн ** хороо, ****д байрлах 18 ширхэг гараашийг манай компани хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлж авсан. Ингээд компанид бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул дээрх гараашуудыг худалдахаар болж, Ж ХХК-ний захирал Д худалдан авахаар тохирсон. Тухайн үед татвараас зайлсхийж гарааш нэг бүрийг 1,000,000 төгрөгөөр худалдсан мэтээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч бодит байдалд нэг гараашийг 15.000.000 төгрөгөөр худалдсан.

Хариуцагч Д нь гараашуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгвөл банкнаас зээл аваад мөнгийг шууд төлнө гэж хэлсэн учраас түүнд итгэж гараашийн өмчлөх эрхийг Ж ХХК-нд шилжүүлсэн боловч бидэнд нэг ч төгрөг төлөөгүй.

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дараа мөнгө өгнө гээд өгөхгүй байсан учир талууд нэмэлт гэрээ байгуулж, нэмэлт гэрээгээр гараашуудыг хариуцагч нь бусдад барьцаалах, худалдахаар бол манай компаниас зөвшөөрөл авахаар тохирсон боловч хариуцагч нь зөвшөөрөл авалгүйгээр гараашуудыг бусдад барьцаалж зээл аваад мөнгийг нь өөрөө ашиглаж, манай компанид нэг ч төгрөг өгөөгүй, өнөөдрийн байдлаар 18 ширхэг гарааш нь гуравдагч этгээдүүдийн өмчлөлд шилжсэн тул 2015 оны зах зээлийн ханшаар тооцож нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хариу тайлбартаа 2015 оны 01 сарын 14-ний өдрийн гарааш худалдах худалдан авах гэрээ, 2015 оны 01 сарын 21-ний өдрийн гэрээнүүд нь хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан байдаг. Иргэн Б.Д нь хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй учир хуулийн этгээдийг төлөөлж гэрээнүүдэд гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Б.Дд буюу хувь хүнд хамааралгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийг татвараас зайлсхийх гэж 1.000.000 төгрөгийн үнээр гэрээ байгуулсан гэж тайлбарлаад байгаа боловч татвар төлөх ёстой тал нь нэхэмжлэгч өөрөө. Гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн талаар тусгасан бөгөөд үүнийг нотариатч гэрчилсэн байдаг.

Гэрээний дагуу Б.Д нь зээл авч, авсан мөнгөө нэхэмжлэгч талын нягтлан бодогч н.Т гэх хүнд бэлнээр өгсөн гэдэг, талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт худалдагч нь анх байгуулагдсан гэрээний үнээрээ гараашуудыг буцаан худалдан авч болохоор заасан. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагддаг тул 2015 оны 01 сарын 14-ний өдрийн гарааш худалдах, худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцож байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Анх гараашуудыг нийт үнийг 18.000.000 төгрөгөөр тохирсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийлгэсэн бөгөөд нэг гараашийг 15.000.000 төгрөгөөр үнэлсэн учир 270.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан. Хэрэв гараашийг үнэхээр 18.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон бол үнэлгээнд тааруулж 15.000.000 төгрөг гэж нэхэмжлэхгүй байх байсан.

Төлбөрийг 7 хоногийн дотор өгнө гэсэн учир нэмэлт гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл нэмэлт гэрээнд эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх, хэрэгжүүлэх эрх нь банкны зээлийн гэрээний хугацаатай ижил байна гэж заасан байсан. Үүнээс үзэхэд энэ үед нэхэмжлэгч тал зээл авсан байсан гэж үзэхээр байна. Зээл авсныг мэдэж байсан учир гэрээнд ийм нөхцөл оруулж байна. 2015 оны 01 сарын 14-ний өдрийн гарааш худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаад байгаа боловч бодит байдал дээр талууд тохиролцсон. Мөн хариуцагч тал гэрээнд заасан 1.000.000 төгрөгөөр тооцсон гараашийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

4. Нотлох баримтын тухайд

4а. Нэхэмжлэгчийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /1-р хх-10-11, 69-70, 5-р хх-142, 5-р хх-200-201, 5-р хх-217/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-12/, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн огноотой 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-13-30/, Ц ГХОХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-31/, Z гадаад паспортын хуулбар /1-р хх-33-34, 36/, Ц ХХК-ний өмчлөл болон эзэмшлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах, гэрээ байгуулах, барьцаалах эрхийг БНХАУ-ын иргэн Вү Кэчинд олгосон 2014-12-25-ны өдрийн огноотой итгэмжлэл /1-р хх-35/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018-7-31-ний өдрийн 5/800 дугаартай өмгөөлөгч Ц.Даваажаргалд гэж хаягласан гомдлын хариу /1-р хх-38/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний хэрэг маргаанд хариуцагчаар оролцвол зохих Ж ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Батсүхийн Д нарыг эрэн сурвалжлах тухай 101/ШШ2019/***** дугаартай шийдвэр /1-р хх-39-42/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019-4-16-ны өдрийн 30и/2073 дугаартай албан бичиг /1-р хх-43/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /1-р хх-75-76/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-77/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-09-ний өдрийн 181/ШШ2017/***** дугаартай И ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, Ж ХХК, Б.Д нарт холбогдох хэргийн шийдвэр /1-р хх-90-92/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-4-23-ны өдрийн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 181/ШЗ2016/***** дугаартай захирамж /1-р хх-93/, 2017-04-23-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх хуудас /1-р хх-94/, Ж ХХК-ний 2015-01-14-ний өдрийн ***** дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /1-р хх-95/, 2015-01-21-ний өдрийн худалдах, худалдан авах **** дугаартай гэрээнүүдийн нэмэлт гэрээ /1-р хх-96/, өмгөөлөгч С.Этай байгуулсан гэрээ /4-р хх-178-179, 5-р хх-202/, Ц ХХК-ний өмчлөлийн гаражийн зориулалттай дулаан зогсоолыг үнэлсэн Д ХХК-ний 2019 оны 9-р сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлан /4-р хх-198-207/, 2021-12-21-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /5-р хх-93/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /5-р хх-94/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4б. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-51/, Ж ХХК-ний дүрэм /1-р хх-60-62/, хариуцагчийн өмгөөлөгчөөр П.Аийг оролцуулах хүсэлт /1-р хх-97/, Ж ХХК-ний төлөөлөгчөөр Э.Быг томилсон итгэмжлэл /4-р хх-224, 5-р хх-144/, Б.Дгээс төлөөлөгчөөр Э.Быг томилсон итгэмжлэл /4-р хх-225, 5-р хх-145/, Ж ХХК, Х Х ХХК нарын 2015-05-03-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ /4-р хх-226/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4в. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ********** давхарын 27, 32, 33, 60, 61, 67, 68, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 83, 84, 100 тоотод байршилтай 18 ширхэг авто зогсоолын талаарх дэлгэрэнгүй лавлагааг шүүх бүрдүүлсэн /1-р хх-106-252, 2-р хх-01-250, 3-р хх-01-250, 4-р хх-01-166/, шинжээч В ХХК-ний 2022-05-18-ны өдрийн үнэлгээний тайлан /5-р хх-157-189/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч А.Сгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /6-р хх-20-27/,

хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ц ГХОХХК-ний хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /5-р хх-214-215/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

4г. Хэргийн 1-р хавтасны 32, 37, 4-р хавтасны 180-197-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц ГХОХХК-ний нэхэмжлэлээс хариуцагч Ж ХХК-нд холбогдуулан гаргасан 270.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ц ГХОХХК нь Ж ХХК, иргэн Б.Д нарт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан **** дугаартай худалдах, худалдан авах гэрээний үнэнд 270,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол, ****д байрлалтай 18 ширхэг гараашийг манай компани хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлж авснаар компанид бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул дээрх гараашийг худалдахаар болж, урдны танил Ж ХХК-ний захирал Д худалдан авахаар тохирсон. Тухайн үед татвараас зайлсхийж гарааш нэг бүрийг 1,000,000 төгрөгөөр худалдсан мэтээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулсан.

Хариуцагч Б.Д нь гараашуудын өмчлөх эрхийг шилжүүлснээр өгвөл банкнаас зээл авч мөнгийг төлнө гэсэн учраас түүнд итгэж гараашны өмчлөх эрхийг Ж ХХК-нд шилжүүлсэн боловч бидэнд нэг ч төгрөг төлөөгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дараа мөнгө өгнө гээд өгөхгүй байсан учир түүнтэй нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээгээр гараашуудыг хариуцагч нь бусдад барьцаалах, худалдахаар бол манай компаниас зөвшөөрөл авахаар тохирсон боловч манайхаас зөвшөөрөл авалгүйгээр гараашуудыг бусдад барьцаалснаар өнөөдрийн байдлаар дээрх 18 ширхэг гарааш нь гуравдагч этгээдүүдийн өмчлөлд шилжсэн байна.

Талууд бодит байдлаар тухайн үед нэг гараашийг 15.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд хариуцагч нь 18 ширхэг гараашийн үнэнд 270.000.000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараашийг үнэлүүлэхэд нэг бүр 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан тул худалдах, худалдан авах гэрээний үнийг амаар тохиролцсон гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Талуудын хооронд 2015 оны 01 сарын 14-ний өдөр гарааш худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 01 сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулагдсан, иргэн Б.Д нь хариуцагч Ж ХХК-нийг төлөөлөх эрхтэй учир хуулийн этгээдийг төлөөлж гэрээнүүдэд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Б.Дд хамааралгүй.

Нэхэмжлэгч талаас хариуцагчийг татвараас зайлсхийх гэж 1.000.000 төгрөгийн үнээр гэрээ байгуулсан гэж тайлбарлаад байгаа боловч татвар төлөх ёстой тал нь нэхэмжлэгч тал юм. Гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн талаар тусгасан байдаг. Гэрээний дагуу Б.Д нь зээл авсан. Ингээд зээлж авсан мөнгөө нэхэмжлэгч талын нягтлан бодогч н.Т гэдэг хүнд бэлнээр өгсөн гэдэг.

Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт худалдагч нь анх байгуулагдсан гэрээний үнээрээ гараашнуудыг буцаан худалдаж авч болох талаар заасан байдаг. Тус гараашуудыг одоо өөр хүмүүс өмчилсөн байгаа. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагддаг бөгөөд 2015 оны 01 сарын 14-ний өдрийн гарааш худалдах худалдан авах гэрээг талууд харилцан тохиролцон байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Анх гараашуудыг нийт үнийг 18.000.000 төгрөгөөр тохирсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийлгэсэн бөгөөд нэг гараашийг 15.000.000 төгрөгөөр үнэлсэн учир 270.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан. Хэрэв гараашийг үнэхээр 18.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон юм бол үнэлгээнд тааруулж 15.000.000 төгрөг гэж нэхэмжлэхгүй байх байсан. Төлбөрийг 7 хоногийн дотор өгнө гэсэн учир нэмэлт гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч уг гэрээгээр эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх, хэрэгжүүлэх эрх нь банкны зээлийн гэрээний хугацаатай ижил байна гэж заасан тул нэхэмжлэгч тал энэ үед зээл авсан байсан гэж үзэхээр байна. Зээл авсныг мэдэж байсан учир гэрээнд ийм нөхцөл оруулсан байгаа. 2015 оны 01 сарын 14-ний өдрийн гарааш худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаад байгаа боловч бодит байдал дээр талууд тохиролцсон. Мөн хариуцагч тал нь гэрээнд заасан 1.000.000 төгрөгөөр тооцсон гараашийн төлбөрийг бүрэн төлсөн гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц ХХК, хариуцагч Ж ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр **** хүртэлх дугаартай,

1. ************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. ************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. ************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4. ************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

5. ************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

6. *************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

7. **************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

8. ***************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

9. ***************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

10. *************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

11. **************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

12. ******************* байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

13. **************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

14. **************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

15. **************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

16. **************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

17. ****************** байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

18. ********************* байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна /1-р хх-13-30/.

 

Дээрх гэрээний зүйл болох ************ байрны зоорийн давхарын 27 тоот, 29 тоот, 32 тоот, 33 тоот, 14-р байрны зоорийн давхарын 60 тоот, 61 тоот, 15-р байрны зоорийн давхарын 67 тоот, 68 тоот, 73 тоот, 74 тоот, 75 тоот, 76 тоот, 77 тоот, 78 тоот, 79 тоот, 83 тоот, 84 тоот, 16-р байрны зоорийн давхарын 100 тоотод байршилтай авто зогсооллын зориулттай үл хөдлөх хөрөнгүүд нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр худалдан авагч Ж ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газар тодорхойлсон /1-р хх-110-115/.

 

Талуудын байгуулсан дээрх гэрээгээр худалдагч болох Ц ХХК нь худалдан авагч болох Ж ХХК-ний өмчлөлд 18 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь гарааш тус бүрийн үнэнд 1,000,000 төгрөг буюу нийт 18,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон бичгэн хэлбэртэй гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Мөн талууд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах **** дугаартай гэрээнүүдийн нэмэлт гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр шилжүүлсэн авто зогсоолыг худалдагч тал нь худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ, эд хөрөнгийг буцаан худалдан авахдаа анх худалдсан үнээр буюу түүнээс хэтрүүлэхгүйгээр худалдагч талын зөвшөөрсөн үнээр буцаан худалдаж авх эрхтэй, худалдан авагч тал эд хөрөнгийг бусдад шилжүүлэх худалдах, барьцаанд тавихдаа энэ гэрээний худалдагч талаас зөвшөөрөл авахаар, худалдагч талын зөвшөөрсний дагуу барьцаалсан болн худалдсанаас үүсэх орлого нь худалдагч талын орлого байхаар, уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний хамт мөрдөгдөхөөр харилцан тохирсон байна /1-р хх-96/.

 

5. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа буюу мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна.

 

6. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 18 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлснээр хариуцагч нь 18 ширхэг автозогсоолын өмчлөгч болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Харин худалдан авагч Ж ХХК нь гарааш тус бүрийг 1,000,000 төгрөгөөр буюу нийт 18,000,000 төгрөгөөр авч үнийг бүрэн төлсөн гэж, худалдагч Ц ХХК нь нэг бүрийн үнэ 15,000,000 төгрөг болохыг, татвар төлөхөөс зайлсхийж бичгээр байгуулсан гэрээнд 1,000,000 төгрөг гэж бичсэн болохыг, худалдсан гараашийн үнэ 18,000,000 төгрөгөөс ч 270,000,000 төгрөгөөс ч хариуцагч нэг ч төгрөг төлөөгүй гэж маргаж байх тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээгээр тохирсон хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

 

Тиймээс дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

8. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч үл хөдөх хөрөнгийг шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч нь үнийг төлсөн гэж хэлэлцэн тохирсон үнийн талаар талууд маргаж байна.

Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний үнэ, хугацааны талаар заавал тохиролцсон байхаар хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд үнийг хуульд зааснаар эсхүл бусад аргаар тодорхойлох боломжтой.

 

9. Нэхэмжлэгч Ц ГХОХХК нь худалдсан авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэг бүрийн үнийг 15,000,000 төгрөгөөр тохирсон гэх шаардлага үндэслэлээ нотлохоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас худалдсан 18 ширхэг авто зогсоолын өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд уг лавлагаа баримтаас үзэхэд захиалагч Ц ХХК нь гүйцэтгэгч Н ХХК-тай 2014 оны 10-р сарын 9-ний өдөр зогсоол захиалгаар барих бариулах тухай 003 тоот гэрээ байгуулж, гэрээнд авто зогсоол нэг бүрийн үнийг 20,000,000 төгрөг гэж тохирсон байна /1-р хх-217-219, 2-р хх-9-11, 64-66, 81-83, 130-132, 160-162, 190-192, 219-221, 3-р хх-48-50, 95-97, 148-149, 184-186, 230-232, 4-р хх-26-28, 62-64, 101-103, 131-133, 161-163/.

 

Н ХХК-ний Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хаягласан 2014-10-09-ний өдрийн 026/14 дугаартай албан бичигт ************** тоотод байрлах автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр /1-р хх-216/, 15-р байрны 68 тоотод байрлах автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-8/, 14-р байрны 60 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-63/, 15-р байрны 68 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-8/, 13-р байрны 29 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-80/, 15-р байрны 83 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-129/, 15-р байрны 79 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-159/, 15-р байрны 84 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-189/, 16-р байрны 100 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /2-р хх-218/, 13-р байрны 33 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /3-р хх-47/, 13-р байрны 32 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /3-р хх-94/, 12-р байрны 17 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /3-р хх-147/, 15-р байрны 74 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /3-р хх-183/, 16-р байрны 93 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /3-р хх-229/, 15-р байрны 67 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /4-р хх-25/, 15-р байрны 73 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /4-р хх-61/, 15-р байрны 75 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /4-р хх-100/, 15-р байрны 77 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /4-р хх-130/, 15-р байрны 78 тоот автомашины зогсоолын 20,000,000 төгрөгөөр /4-р хх-160/ тус тус захиалгын гэрээгээр Ц ХХК худалдан авч одоо Н К ХХК-д төлбөр тооцооны үлдэгдэлгүй талаар тодорхойлсон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан Д ХХК-ний 2019 оны 09-р сарын 12-ны өдрийн Ц ХХК-ний өмчлөлийн гаражийн зориулалттай дулаан зогсоолийг үнэлсэн үнэлгээний тайлангаар дээрх автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн жижиг аргаар 277,200,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна /4-р хх+-198-207/.

 

Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч А.С ...нийгмийн даатгал төлдөггүй, гадны хөрөнгө оруулалттай компани байсан, нэг захиралтай хоёр компанид ажилладаг, хөрөнгө оруулагч нь нэг байсан учраас бичиг цаасны ажилд нь тусалж байсан. Ц ХХК-нд албан ёсоор ажиллаж байгаагүй, би хятад хэл мэдэхгүй, манай гэр тэр хотхонд байдаг, тэр шед олон гарааш авч байсан, тухайн үед 20,000,000 төгрөгөө авч байсан, 18 гараашийг бөөнд нь авч байсан тул 17,000,000-18,000,0000 төгрөгөөр тохирч өгч байсан, 2015-01-14-ний өдрийн гэрээ байгуулагдахад би хажууд нь байсан, Дгээс захиралд мөнгө өгч байсан талаар мэдэхгүй, нягтлан Т гэдэг хүн байгаагүй, би 2015 он хүртэл Ц ХХК-ний хувьцаа эзэмшигч Вүкечинтэй хамтарч ажилласан, би Дд төлбөрөө төлөөч гэж утсаар харилцаж байсан, Үхэрчин гэдэг нь хувьцаа эзэмшигч Вүкечин гэв, Вүкечин Д нар манай ажил дээр ирж олон удаа уулздаг байсан, тухайн үед санхүүгийн асуудалтай байсан, гадаадын хөрөнгө оруулалттай компани учир банк бусад барьцаалах гэхээр маш их бичиг цаас хэрэгтэй байсан. Ингээд Б.Дд худалдахаар болсон мөнгийг нь яаралтай гаргаж өгнө гэсэн тул нотариат дээр хамт очсон, үл хөдлөх хөрөнгийн харьяаллаар нотариат орсон, таньдаг нотариатч байгаагүй, манайд яаралтай мөнгө хэрэгтэй байсан, байгаа хөрөнгө буюу гараашаа зарж мөнгөтэй болох байсан, тэр хотхоны хүмүүс тийм хурдан гарааш авах боломжтой байгаагүй, гараашаа худалдаж байгаа учир нотариатч орсон, бид 20,000,000 төгрөгөөр авсан гэдэг баримт байгаа, тухайн үед бага зэрэг хямдруулаад 18,000,0000 төгрөгөөр өгөхөөр ярилцсан, би Үхэрчиний хувьцаа эзэмшдэг байгууллагад нарийн бичгээр ажилладаг байсан, Ц ХХК-ний үйл ажиллагаанд би оролцож байгаагүй, заримдаа л бичиг цаасны ажилд нь тусалдаг байсан, Ц ХХК-ний нягтлан хэн байсныг мэдэхгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулж суурин ажилладаг нягтлан байгаагүй, би үхэрчинтэй 2008-2015 оны хугацаанд ажилласан... гэж мэдүүлсэн /6-р хх-20-27/.

 

10. Хэрэгт авагдсан И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж ХХК, Б.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн талаарх хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2017/***** дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Д нь 2015-02-4-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2015-7-10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Ж ХХК-ний өмчлөлийн тус бүр 18 м.кв талбайтай *************** байрны зоорийн давхарын 77, 78, 79, 83, 84, 16-р байрны 100 тоот авто зогсоолыг барьцаалсан талаар дурдсан байна /1-р хх-90-92/.

 

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамжид нэхэмжлэгч Н Ф К ББСБ ХХК-нд хариуцагч Ж ХХК, Б.Батбилгүүн, Б.Д нар 128,220,323 төгрөгийг 2016-9-01-ний өдөр төлж барагдуулах, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд 2015-01-22-ны өдрийн ******** дугаар баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалагдсан *************** байрны 33, 29, 27, 32 тоот, 14-р байрны 60, 61 тоот, 15-р байрны 76, 68, 76, 73, 67, 74 тоотын авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар дурдсан байна /1-р хх-171-174/.

 

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр томилогдсон шинжээч В ХХК-ний 2022 оны 5-р сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар **************** байрны зоорийн давхарын 27, 29, 32, 33, 60, 61, 67, 68, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 83, 84, 100 тоотод байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 2015 оны зах зээлийн үнэлгээ 282,600,000 төгрөгөөр үнэлсэн байна /5-р хх-157-189/.

 

Дээрх үнэлгээ тогтоосон шинжээч шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ тайлбарлахдаа ...дүгнэлт гаргахаар талуудад удаа дараа утсаар мэдэгдсэн боловч шүүгчийн захирамжид заасан гараашийг зааж өгөөгүй, өөрсдөө ч мэдэхгүй байсан тул бид өөрсдөө хайж ****д очсон 13-р байранд бөөрөөрөө нийлсэн 3 барилга байсан, зоорийн давхарт ороход зогсоолын дугаар харагдахгүй, бүдгэрсэн байсан, автомашины зогсоолын талбай хэмжээ нэг ижил хэмжээтэй байсан, 13-р байрны зоорийн давхар руу ороход автозогсоол үргэлжилсэн байсан, аль байрны доор явж байгааг мэдэх боломжгүй байсан, зах зээлийн жишиг хандлагаар үнэлсэн, зогсоол байршил нэг байсан тул нэг тоон утгаар илэрхийлэгдсэн, үнэлгээ тогтоохоор 13-р байранд очиход талуудын хэн ч ирээгүй, үнэлгээний тайланд шүүгчийн нэрийг өөрөөр бичсэн нь техникийн алдаа... гэж тайлбарласан.

 

12. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц ХХК нь Н ХХК-тай 2014 оны 10-р сарын 9-ний өдөр байгуулсан зогсоол захиалгаар барих бариулах гэрээний үндсэн дээр нэг бүр нь 20,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд хариуцагч Ж ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд худалдсан авто зогсоолын нэг бүрийн үнийг 1,000,000 төгрөг гэж бичсэн байх боловч гэрээнд оролцогч талуудын амаар харилцан тохиролцсон автозогсоол тус бүрийн үнэ 15,000,000 төгрөг болох нь дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Нөгөөтэйгүүр, талууд 2015-01-14-ний өдрийн гэрээнд худалдагч тал худалдан авагч талд 1,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар дурдсан байх боловч 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийн нэмэлт гэрээгээр худалдсан авто зогсоолыг худалдагч тал нь буцаан худалдан авах эрхтэй, ингэж худалдан авахдаа анх худалдсан үнээр буюу түүнээс хэтрүүлэхгүйгээр худалдагч талын зөвшөөрсөн үнээр буцаан худалдаж авах эрхтэй, худалдан авагч тал эд хөрөнгийг бусдад шилжүүлэх худалдах, барьцаанд тавихдаа энэ гэрээний худалдагч талаас зөвшөөрөл авах бөгөөд худалдан авагч тал гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэхээс өмнө эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал нь түүнийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй, энэ журмыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар худалдагч талын зөвшөөрсний дагуу барьцаалсан болон худалдсанаас үүсэх орлого нь худалдагч талын орлого байхаар тохирсон зэргээс үзэхэд хариуцагчийн талын татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

 

13. Түүнчлэн, хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамжид 2015-01-22-ны өдрийн ******** дугаар баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалагдсан *************** байрны 33, 29, 27, 32 тоот, 14-р байрны 60, 61 тоот, 15-р байрны 76, 68, 76, 73, 67, 74 тоотын авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар дурдсан байна.

 

Тиймээс хариуцагч 2015 оны 01-р сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлж өмчлөгч болсон бол 2015 оны 01-р сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээгээр худалдагч Ц ХХК-тай байгуулж, хариуцагчийн үнийг төлж өмчлөлдөө шилжүүлж авсан автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалж эсхүл худалдсанаас үүсэх орлогыг худалдагч тал болох Ц ХХК-ний орлого болгохоор тохирсон, худалдагч талын зөвшөөрсөн үнээр буцаан худалдаж авах эрхтэй гэх тохиролцоог нэмэлт гэрээгээр тохирсон үйл баримтаар нэхэмжлэгч талын шаардлага, тайлбар үндэслэлтэй байна.

 

14. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээнд худалдсан хөрөнгийн үнийг 1,000,000 төгрөгөөр тохиролцож бичсэн байх боловч хариуцагч Ж ХХК-ний тухайн цаг хугацаанд бусадтай байгуулсан зээлийн болон ипотекийн гэрээнд дурдсан үнэлгээ, нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлээ нотлохоор гаргасан баримтууд, шинжээчийн дүгнэлтээр хариуцагчид худалдсан 18 ширхэг автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэг бүрийн үнэ 15,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

15. Харин хариуцагч Ж ХХК нь 18 ширхэг авто зогсоолыг нэг бүрийг 1,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 18,000,000 төгрөгийг төлсөн гэх, нэхэмжлэгч худалдсан автозогсоолыг буцаан худалдан авах тохиролцоог 2015-01-21-ний өдрийн гэрээгээр хийсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

16. Хэдийгээр гэрээнд оролцогч талууд бичгээр байгуулсан гэрээнд худалдсан хөрөнгийн үнийг тохиролцсон байх боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж, нэхэмжлэгч тал 2014 оны 10-р сард нэг бүрийг нь 20,000,000 төгрөгөөр авч өмчлөгчөөр бүртгүүлсэн атлаа 2015-01-14-нд автозогсоол нэг бүрийг үнийг 15,000,000 төгрөгөөр тохирсон гэж маргаснаар Д ХХК-ний 2019 оны, В ХХК-ний 2022 оны зах зээлийн үнэлгээ тогтоосон тайланг, улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий автозогсоолын өмчлөгч нарын талаарх дэлгэрэнгүй лавлагаа баримтыг шүүхийн журмаар бүрдүүлснийг хэргийн оролцогч нарт танилцуулсан бөгөөд хариуцагч тал дээрх шинжээч нарын дүгнэлт болон өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа баримтын талаар маргаагүй.

 

17. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж тус тус зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, иргэн Б.Д нь хариуцагчаар татагдсан Ж ХХК-нийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул иргэн Б.Д нь иргэний хувиар 2015-01-14-, 2015-01-21-ний өдрүүдийн гэрээнд оролцоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зохицуулсан.

 

19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** дугаартай худалдах худалдан авах гэрээний үнэ 270,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Дд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2019-05-02-ны өдөр төлсөн 247,950 төгрөг /1-р хх-12/, 2019-7-04-ний өдөр төлсөн 1,260,000 төгрөг /1-р хх-77/, 2021-12-20-нд төлсөн 247,950 /5-р хх-94/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж ХХК /*******/-иас 270,000,000 /хоёр зуун далан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК /*******/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,755,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 1,507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я