Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/02025

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 21 101/ШШ2023/02025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ЖДҮГ нэхэмжлэлтэй,

хариуцагч- И ХХК,

хариуцагч-  Т нарт холбогдох,

гуравдагч этгээд- Ү бие даасан шаардлага гаргаагүй,

гуравдагч этгээд-  Ч бие даасан шаардлага гаргаагүй,

зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 294,842,428.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагч И ХХК-ийн захирал И.Х,

Хариуцагч Ү.Т, тэдгээрийн өмгөөлөгч Б.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЖДҮГ нь И ХХК, иргэн Ү.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 247,154,064.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,151,195 төгрөг, алдангийн төлбөрт 101,789,004.24 төгрөг, нотариатын зардалд 32,500 төгрөг, нийт 350,126,763.40 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан /хх-1-3/.

1а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 204,599,956.24 төгрөг, алдангийн төлбөрт 102,299,978.12 төгрөг, нотариатын зардалд 32,500 төгрөг, нийт 306,932,434.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр багасгасан /хх-90/.

 

1б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хариуцагч нараас 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 8,000,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасаж тооцсон гээд үндсэн зээлийн төлбөрт 196,599,956.24 төгрөг, алдангийн төлбөрт 98,209,972.12 төгрөг, нотариатын зардалд 32,500 төгрөг, нийт 294,842,428.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч И ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал И.Х, хамтран үүрэг гүйцэтгэгч Үын Т нар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ***** тоот зээл болон **** тоот барьцааны гэрээ байгуулан 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Амталж хатаасан мах үйлдвэрлэх төслийн зориулалтаар зээлсэн.

Зээлийн барьцаанд Үын Тийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **************тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-************, ************** гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ************************* дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1400 м.кв газар,

Гонжын Иийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **************** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-************, гэрчилгээний *************** дугаар бүхий орон сууцны зориулалттай 40 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Цэрэндоржийн Ү, М.Ч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ********************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ******* дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв үл хөдлөх хөрөнгө,

Үын Тийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ************* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай, гэрчилгээний ******** дугаар бүхий хувийн орон сууцны зориулалттай 143 м.кв үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа тул зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нараас 44,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 8,000,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 196,599,956.24 төгрөг, алдангийн төлбөрт 98,209,972.12 төгрөг, нотариатын зардалд 32,500 төгрөг, нийт 294,842,428.36 төгрөгийг гаргуулах, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 49 дугаартай агентлаг байгуулах тухай тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны ажлын хэсэг байгуулах тухай **** дугаар тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг ЖДҮГт шилжүүлсэн.

Монгол Улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эс үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг үндэслэсэн гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч И ХХК-ний төлөөлөгч хариу тайлбартаа 2018 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төсөл бичиж ороод зээл авсан. 2018-2019 онд хатаасан мах үйлдвэрлэх экспортод гаргах ажлын бэлтгэл хийсэн, энэ бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд хэрэглэгч нь гадаадын жуулчид байсан. Бүтээгдэхүүнээ БНХАУлсад экспортлох ажил ихэвчлэн хийгдэж байсан боловч 2020 оны эхээр коронавирус гарснаар БНХАУ-н харилцаа холбоо тогтоосон компани холбоогүй болж, хил гааль хаагдаж жуулчид ирэхгүй болсноор бүтээгдэхүүн зарагдахгүй болсон.

Бид стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж ажилласан бөгөөд коронавирусын улмаас үүссэн нөхцөл байдлыг даван туулахад хүнд байсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөхийг хичээж ангилсан мах, бууз, банш хийж үзсэн. Төр засгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт тусална дэмжинэ гэж мэдэгдэж байсан тул бид тайвширсан байсан. Коронавирусын улмаас үйлдвэрлэл үйлчилгээ явуулаагүй тул Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон байгаа. Коронавирус цар тахал гарч төр засгаас хөл хорионы дэглэм тогтоож, үйлдвэрлэл үйлчилгээ хаагдсан тул 2020, 2021, 2022 онд тооцогдсон алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

4. Хариуцагч Ү.Т хариу тайлбартаа би И ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг, зээлийн хугацаанд 36,812,109 төгрөгийг төлсөн, 2020 оны 01-р сараас хойш 29,850,000 төгрөгийг боломжоороо төлсөн. Энэ хугацаанд ЖДҮГт албан бичиг, хүсэлт өгч байсан боловч график зөрчилтэй байгаад чөлөөлөх хугацаанд нь манай зээл хамрагдаж чадаагүй. Бид 2021, 2022 онд боломжоороо 12,000,000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 52,000,000 төгрөгийг төлөөд байна. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг хичээж байна, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, И ХХК-ний хооронд байгуулсан 2018-5-31-ний өдрийн ***** дугаар зээлийн гэрээгээр Ц.Ү, М.Ч нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний ******* дугаар, улсын бүртгэлийн ********** дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ********************** тоотын орон сууцыг барьцаалсан.

И ХХК, Ү.Т нар Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан боловч ковидын нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтөө тухай бүр хийж чадаагүй, мөн тус сангаас авсан зээлээс одоо тодорхой хэмжээгээр төлөлт хийж байгаа учир Ц.Ү, М.Ч нарын өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу Ц.Ү, М.Ч нарын өмчлөлийн орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд И ХХК, Ү.Т нар тус сангаас авсан зээлээ цаашид өөрсдөө төлөх боломжтой гэж үзэж байна гэв.

 

6. Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчээс төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4/, 2018-05-31-ний өдрийн ***** дугаартай зээлийн гэрээ /хх-5-11/, 2018-05-31-ний өдрийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-12-18/, И ХХК-ний 2018-05-18-ны өдрийн 03-18-11 дугаартай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гаргасан албан бичиг /хх-19/, зээлийн өргөдөл /хх-20-21/, И ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-22-23/, И ХХК-ний дүрэм /хх-24-30/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-31-32/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-33-35/, Баянзүрх дүүргийн ************* тоот газрын өмчлөгчөөр Ү.Т бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-36/, Ү.Төөс И ХХК-нд олгосон 2018-5-18-ны өдрийн итгэмжлэл /хх-37, 40/, Ү.Тийн иргэний үнэмлэх хуулбар /хх-38/, Баянзүрх дүүргийн ************* тоот хаягт байршилтай 143 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ү.Т бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-39/, Ү.Т, И.Х нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-41/, Баянгол дүүрэг, ***********тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.И бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-42/, Г.Иоос И.Хд олгосон 2018-5-22-ны өдрийн итгэмжлэл /хх-43/, Сонгинохайрхан дүүрэг, ********************** тоотод байрлах, 35 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ц.Ү, М.Ч нар бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-44/, Ц.Үаас И.Хд 2018-5-16-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-45/, Ү.Т, И.Х нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-46/, Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021-8-24-ний өдрийн *** дугаартай И ХХК-нд хаягласан шаардлага /хүргүүлэх тухай албан бичиг /хх-47/, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020-6-19-ний өдрийн **** дугаартай И ХХК-нд хаягласан зээл буцаан дуудах мэдэгдэл /хх-48/, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019-05-02-ны өдрийн **** дугаартай И ХХК-нд хаягласан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-49/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01-р сарын 5-ны өдрийн Я.Эыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар томилсон ** дугаартай тогтоол /хх-50, 111/, Жижиг дунд үйлдвэрийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-51/, нэхэмжлэлийн багасгасан шаардлага /хх-90/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-91-93/, Монгол Улсын засгийн газрын агентлаг байгуулах тухай 2020 оны 8-р сарын 12-ны өдрийн ** дугаартай тогтоол /хх-109-110/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч нараас И ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-65/, И ХХК-ний дүрэм /хх-66-69/, хариуцагч нарын өмгөөлөгчөөр Б.Мыг оролцуулах тухай хүсэлт /хх-70/, хариуцагчийн хариу тайлбар /хх-72-73/, И ХХК-ний Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хаягласан 2020-03-18-ны өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-74/, 2020-03-26-ны өдрийн **** дугаартай албан бичиг /хх-75/, 2020-12-18-ны өдрийн **** дугаартай албан бичиг /хх-78/, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн И ХХК-нд хаягласан 2020-4-7-ны өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-76/, 2020-9-24-ний өдрийн **** дугаартай албан бичиг /хх-77/, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023-01-27-ны өдрийн ***** дугаартай гэрчилгээ /хх-79/, сөрөг нэхэмжлэл /хх-121-122/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-120/, 2023-03-02-ны өдөр Ү.Төөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 44,000,000 төгрөг төлсөн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-128/, Хаан банкны 2023-4-17-ны өдрийн Ү.Төөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 8,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-129/ зэргийг гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ү, М.Ч нараас Ү.Тт олгосон 2023-03-28-ны өдрийн итгэмжлэл /хх-105-106/, хариу тайлбар /хх-127/ гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлээс 192,389,110.37 төгрөгийн шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 102,453,317.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ЖДҮГ нь И ХХК, иргэн Ү.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 294,842,428.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

 

Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны ** дугаартай агентлаг байгуулах тухай тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны ажлын хэсэг байгуулах тухай **** дугаар тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг ЖДҮГт шилжүүлсэн тул Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эс үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл.

 

Зээлдэгч нартай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ***** дугаартай зээлийн, **** дугаартай барьцааны гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Амталж хатаасан мах үйлдвэрлэх төслийн зориулалтаар зээлдүүлсэн.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

хариуцагч Үын Тийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **************тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-************, ************** гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ************************* дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1400 м.кв газар, Баянзүрх дүүрэг, ************* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай, гэрчилгээний ******** дугаар бүхий хувийн орон сууцны зориулалттай 143 м.кв үл хөдлөх хөрөнгө,

иргэн Гонжын Иийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **************** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-************, гэрчилгээний *************** дугаар бүхий орон сууцны зориулалттай 40 м.кв үл хөдлөх хөрөнгө,

гуравдагч этгээд Цэрэндоржийн Ү, М.Ч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ********************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ******* дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан.

 

Зээлдэгч нар зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нараас 44,000,000 төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 8,000,000 төгрөг төлсний зээлийн хүүгийн төлбөрт суутган авсан. Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч И ХХК-ний төлөөлөгчөөс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлж авч 2018-2019 онд хатаасан мах үйлдвэрлэх экспортод гаргах ажлын бэлтгэл хийсэн, энэ бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд хэрэглэгч нь гадаадын жуулчид байсан тул бүтээгдэхүүнээ БНХАУлсад экспортлох ажил ихэвчлэн хийгдэж байсан боловч 2020 оны эхээр коронавирус гарснаар БНХАУ-н харилцаа холбоо тогтоосон компани холбоогүй болж, хил гааль хаагдаж жуулчид ирэхгүй болсноор бүтээгдэхүүн зарагдахгүй болсон. Давагдашгүй хүчин зүйл болох коронавирусын улмаас үйлдвэрлэл үйлчилгээ явуулаагүй тул Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон. Коронавирус цар тахал гарч төр засгаас хөл хорионы дэглэм тогтоож, үйлдвэрлэл үйлчилгээ хаагдсан тул 2020, 2021, 2022 онд тооцогдсон алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

4. Хариуцагч Ү.Төөс зээлийн хугацаанд 36,812,109 төгрөгийг төлсөн, 2020 оны 01-р сараас хойш 29,850,000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд ЖДҮГт албан бичиг, хүсэлт өгч байсан боловч график зөрчилтэй байгаад чөлөөлөх хугацаанд нь манай зээл хамрагдаж чадаагүй. Бид 2021, 2022 онд боломжоороо 12,000,000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 52,000,000 төгрөгийг төлөөд байна. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг хичээж байна, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5а. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 300,000,000 төгрөгийг хариуцагч И ХХК, иргэн Ү.Т нарт 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрөөс 12 сарын хугацаанд чөлөөлөгдөж, 300,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлөх, зээлдэгч гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцохоор тус тус харилцан тохиролцож ***** дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна /хх-5-11/.

 

5б. Дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ү.Тийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **************тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-************ дугаартай, нэгж талбарын ************************* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1400 м.кв газар,

Баянзүрх дүүрэг, ************* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай, гэрчилгээний ******** дугаартай, хувийн сууцны зориулалттай 143 м.кв үл хөдлөх хөрөнгө,

иргэн Гонжын Иийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, гэрчилгээний *************** дугаартай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө,

гуравдагч этгээд Цэрэндоржийн Ү, Монхорын Ч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ********************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ******* дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/-н гэрээ байгуулагдсан байх бөгөөд улсын бүртгэлийн газарт 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр бүртгэгдсэн байна /хх-12-18/.

 

5в. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Ү.Т, Г.И, Ц.Ү нараас И ХХК-нд 2015-5-18-ны өдрийн итгэмжлэлээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн ангийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, чөлөөлүүлэх зэрэг бусад үйлдлийг хийх бүрэн эрхийг олгосон /хх-37, 40, 43, 45/ байна.

 

5г. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрыг байгуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгах, холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага зэргийг шилжүүлэх ажлын зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасан байна /хх-109-110/.

 

5д. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн **** дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агнентлаг ЖДҮГ байгуулагдсантай холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгасан нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого, олгосон зээлийн буцаан төлөлтийн орлого, бусад орлого эх үүсвэрээс бүрдэх бөгөөд уг хөрөнгийг 14.5-д зааснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар байна.

 

5е. Иймд дээрх хуулийн зохицуулалтаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох эрхтэй буюу зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэж үзэхээр байна.

 

6. Зохигчдын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ***** дугаартай зээлийн гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан шаардлагыг хангасан хүчин Т гэрээ байна.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин Т байх тул энэхүү зээлийн гэрээний хүчин Т байдлын талаар зохигчид маргаагүй.

 

7. Мөн зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч И ХХК-нийг төлөөлөн гүйцэтгэх захирал И.Х, хариуцагч Ү.Т нар гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зохицуулснаар эдгээр хариуцагчид хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Зээлдүүлэгч болох Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болон хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг төлсөн болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нар төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

8. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байх боловч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр өр зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс хангуулах, Улсын төсвийн хөрөнгөөс олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаар хууль, хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээ авах тухайгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэн сан нь И ХХК-нд 2019-05-02-ны өдрийн **** дугаартай /хх-49/, 2020-06-19-ний өдрийн **** дугаартай албан бичгээр /хх-48/, 2020-4-7-ны өдрийн 1/599 дугаартай албан бичгээр /хх-76/, ЖДҮГ нь 2020-9-24-ний өдрийн **** дугаартай /хх-77/, 2021-08-24-ний өдрийн *** дугаартай албан бичгээр /хх-47/ тус тус мэдэгдсэн байна.

 

9. Харин И ХХК нь коронавирус цар тахалын улмаас хөл хорио тогтоогдсон, бүтээгдэхүүний борлуулалт бүрэн зогсоод санхүүгийн хүндрэлд орж, бизнесийн тогтвортой байдал алдагдсан ч ажлын байраа хадгалан, эдийн засгийн хүндрэлийг давахын тулд хичээн ажиллаж байгаа талаараа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэн санд 2020-03-18-ны өдрийн ***** дугаартай, 2020-03-26-ны өдрийн **** дугаартай, 2020-12-18-нд **** дугаартай албан бичгээр мөн мэдэгдсэн байна.

 

10. Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн ***** дугаартай гэрчилгээг И ХХК-нд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан /хх-79/ байна.

 

11. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дурдсан гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн талаар маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч нараас коронавирус гарснаар бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий бөгөөд Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон үндэслэлээр алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

12. Талуудын байгуулсан ***** тоот зээлийн гэрээний 1.5-д зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүн 0,1 хувийн алданги тооцно гэж, гэрээний 9.1-д зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх /хх-6, 10/ боловч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаар алданги төлүүлэхээр тохирсон нь хуульд нийцээгүй байх тул алданги шаардах эрхгүй бөгөөд хөшүүргийн төлбөр гэж нэрлэн хариуцагч нараас 2020-6-30-ны өдөр суутган авсан 4,210,845.87 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

13. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Тодруулбал, зээлдэгч нар зээлийг тохирсон хугацаанд заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Нэхэмжлэгчээс зээлдэгч нарыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 44,000,000 төгрөгийг төлсөн талаарх тооцоог шүүхэд гаргасан /хх-90/ боловч хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 8,000,000 төгрөг төлсөн баримтыг /хх-129/ нотлох баримтаар гаргасан бөгөөд зохигчид төлсөн төлбөрийн талаар маргаагүй тул хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн гэж үзнэ.

 

14. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 2023-03-16-ны өдрийн байдлаар тодорхойлсон 204,599,956.24 төгрөгөөс 2023 оны 4-р сарын 7-ны өдөр төлсөн 8,000,000 төгрөгийг, 2020-6-30-нд хөшүүргийн төлбөрт суутгасан 4,210,845.87 төгрөгийг тус тус хасаж тооцон хариуцагч нараас 192,389,110.37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 102,420,817.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

15. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд ***** тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд

хариуцагч Ү.Тийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **************тоот хаягт байршилтэй, улсын бүртгэлийн Г-************ дугаартай, нэгж талбарын ************************* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1400 м.кв газар /хх-36/,

Баянзүрх дүүрэг, ************* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай, гэрчилгээний ******** дугаартай, хувийн сууцны зориулалттай 143 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /хх-39/,

иргэн Гонжын Иийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, гэрчилгээний *************** дугаартай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө /хх-42/,

гуравдагч этгээд Цэрэндоржийн Ү, Монхорын Ч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ********************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ******* дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв үл хөдлөх хөрөнгө /хх-44/ зэргийг барьцаалж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/-н гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож /хх-12/18/, барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох хариуцагч Ү.Т, Г.И, Ц.Ү, М.Ч нарын олгосон итгэмжлэл /хх-37, 40, 43, 45/, барьцааны гэрээг төлөөлөн байгуулах эрх олгосон итгэмжлэл болон өмчлөлийн талаар зохигчид маргаагүй.

 

16. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зааснаар улсын бүртгэлийн газарт 2018-06-04-ний өдөр бүртгэгдсэн хүчин Т байна /хх-14/.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

 

17. Иймд хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

18. Нотариатын зардлын тухайд

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн өгсөн бөгөөд үүний зардалд 32,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, хуулийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газраас 32,500 төгрөгийн зарлага гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрээгээр тохиролцоогүй байх тул хариуцагч нарт нотариатын 32,500 төгрөгийг зардлыг хариуцуулах үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгов.

 

19. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараас 88/2018/З-13 дугаартай зээлийн гэрээний үндсэн үүрэгт 192,389,110.37 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,453,317.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг 

Ү.Тийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **************тоот хаягт байршилтэй, улсын бүртгэлийн Г-************ дугаартай, нэгж талбарын ************************* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1400 м.кв газар /хх-36/,

Баянзүрх дүүрэг, ************* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай, гэрчилгээний ******** дугаартай, хувийн сууцны зориулалттай 143 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /хх-39/,

Гонжын Иийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, гэрчилгээний *************** дугаартай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө /хх-42/,

Цэрэндоржийн Ү, Монхорын Ч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ********************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ******* дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

 

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЖДҮГ төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 1,190,095 төгрөг /1,119,895.5+70,200/-г гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч И ХХК /РД-********/, Ө овогт Ү-н Т /*****/ нараас 192,389,110.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЖДҮГ /РД-******/-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 102,453,317.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ү.Тийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, **************тоот хаягт байршилтэй, улсын бүртгэлийн Г-************ дугаартай, нэгж талбарын ************************* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1400 м.кв газар,

Баянзүрх дүүрэг, ************* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай, гэрчилгээний ******** дугаартай, хувийн сууцны зориулалттай 143 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Гонжын Иийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-************ дугаартай, гэрчилгээний *************** дугаартай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө,

Цэрэндоржийн Ү, Монхорын Ч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ********************** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, гэрчилгээний ******* дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЖДҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч И ХХК, Ү.Т нараас 1,190,095 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я