Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01355

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 05 210/МА2023/01355

 

 

*ийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/02025 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *ийн газар

Хариуцагч: *** ХХК,

Хариуцагч: **.** ,

Гуравдагч этгээд: Ц.Ү ,

Гуравдагч этгээд: М.Ч ,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 294,842,428 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхорол, хариуцагч **.** , хариуцагч *** ХХК-ийн төлөөлөгч И.Хулан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Идлэг фүүдс болон **.** нар нь *ийг хөгжүүлэх сантай 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ********** дугаартай зээлийн, 88/2018/Б-13 дугаартай барьцааны гэрээ байгуулан, 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Амталж хатаасан мах үйлдвэрлэх төслийн зориулалт-аар зээлсэн.

1.2 Зээлийн барьцаанд **.** ийн өмчлөлийн *** дүүрэг, ** дүгээр хороо, Замчин 7 дугаар гудамж, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-****** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1400 м.кв талбайтай газар, Г.И ийн өмчлөлийн * дүүрэг, ** дугаар хороо, 1 дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай орон сууц, Ц.Ү , М.Ч нарын өмчлөлийн **** дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, **б дугаар байр, ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, 35 м.кв талбайтай орон сууц, **.** ийн өмчлөлийн *** дүүрэг, ** дүгээр хороо, Замчин 7-р гудамж, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 143 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3 Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөөгүй. Хариуцагч нар 44,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 8,000,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 196,599,956 төгрөг, алданги 98,209,972 төгрөг, нотариатын зардалд **,500 төгрөг, нийт 294,842,428 төгрөгийг гаргуулж, сайн дураараа үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *** ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2018-2019 онд хатаасан мах үйлдвэрлэх экспортод гаргах ажлын бэлтгэл хийсэн, энэ бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд хэрэглэгч нь гадаадын жуулчид байсан. Бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортлох ажил ихэвчлэн хийгдэж байсан боловч 2020 оны эхээр коронавирус гарснаар БНХАУ-н харилцаа холбоо тогтоосон компани холбоогүй болж, хил гааль хаагдаж жуулчид ирэхгүй болсноор бүтээгдэхүүн зарагдахгүй болсон.

2.2 *ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөхийг хичээж ангилсан мах, бууз, банш хийж үзсэн. Коронавирусын улмаас үйлдвэрлэл үйлчилгээ явуулаагүй тул Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон байгаа. Коронавирус цар тахал гарч төр засгаас хөл хорионы дэглэм тогтоож, үйлдвэрлэл үйлчилгээ хаагдсан тул 2020, 2021, 2022 онд тооцогдсон алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч **.** ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Зээлийн хугацаанд 36,812,109 төгрөгийг төлсөн. 2020 оны 01 дүгээр сараас хойш 29,850,000 төгрөгийг боломжоороо төлсөн. Энэ хугацаанд *ийн газарт албан бичиг, хүсэлт өгч байсан боловч график зөрчилтэй байгаад чөлөөлөх хугацаанд нь манай зээл хамрагдаж чадаагүй.

Бид 2021, 2022 онд боломжоороо 12,000,000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 52,000,000 төгрөгийг төлөөд байна. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг хичээж байна, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 *ийг хөгжүүлэх сан, *** ХХК-ний хооронд байгуулсан зээлийн гэрээнд Ц.Ү , М.Ч нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

*** ХХК, **.** нар Жижиг дунд, үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан боловч ковидын нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтөө тухай бүр хийж чадаагүй. Мөн тус сангаас авсан зээлээс одоо тодорхой хэмжээгээр төлөлт хийж байгаа учир Ц.Ү , М.Ч нарын өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 2** дугаар зүйлийн 2**.6 дахь хэсэгт, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *** ХХК, **.** нараас 192,389,110.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *ийн газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 102,453,317.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар **.** ийн өмчлөлийн *** дүүрэг, ** дүгээр хороо, Замчин 7-р гудамжны 62 тоот хаягт байршилтэй, улсын бүртгэлийн Г-****** дугаартай, нэгж талбарын *** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1400 м.кв газар, *** дүүрэг, 11-р хороо, Замчин 7-р гудамжны 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-* дугаартай, гэрчилгээний 00000 дугаартай, хувийн сууцны зориулалттай 143 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-ын И ийн өмчлөлийн * дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, гэрчилгээний 000081464 дугаартай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө, Ц-ийн Ү , М-ын Ч нарын өмчлөлийн **** дүүрэг, 5-р хороо, **-р хороолол, **б байрны ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаартай, гэрчилгээний 00000 дугаартай орон сууцны зориулалттай 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *ийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч *** ХХК, **.** нараас 1,190,095 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагддаг. Уг хуулийн 5.1.8-д эрх бүхий хуулийн этгээд гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг хэлдэг.

*ийг хөгжүүлэх сан нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилготой, үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын статустай төрийн үйлчилгээний байгууллага юм. *ийн сан нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон ямар нэгэн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд шүүх ямар нотлох баримтыг үндэслэн тус санг эрх бүхий хуулийн этгээд гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *** ХХК-ийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Гэрээний нэг тал зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага байна. *ийн газар нь *ийг дэмжих зорилготой байгуулагдсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдаж буй нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

7.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д эрх бүхий хуулийн этгээд гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг ойлгоно. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч **.** давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

9. Гуравдагч этгээд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *ийн газар нь хариуцагч *** ХХК, **.** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 196,599,956 төгрөг, алданги 98,209,972 төгрөг, нотариатын зардал **,500 төгрөг, нийт 294,842,428 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч *** ХХК, **.** нар дээрх шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

2.2 Гуравдагч этгээд Ц.Ү , М.Ч нар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

3. *ийг хөгжүүлэх сан болон *** ХХК, **.** нар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ********** дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлдэгч *** ХХК, **.** нар нь *ийг хөгжүүлэх сангаас 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 5-11/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байна. Учир нь, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд дээрх гэрээнд заасан нөхцөлийн дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

5. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан боловч зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс 2022 оны ** дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзэх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

5.1 Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 204,599,956 төгрөг гэж тодорхойлсон. /хх 90/ Анхан шатны шүүх зээлдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 8,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хөшүүргийн гэх төлбөр 4,210,845 төгрөгийн хамт үндсэн зээлийн үлдэгдэл 204,599,956 төгрөгөөс хасаж, үлдэх үндсэн үүргийн хэмжээг 192,389,110 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын зээлийн төлбөрт төлсөн төлбөрөөс 4,210,845 төгрөгийг суутгах үндэслэл буюу хөшүүргийн төлбөрт суутгах гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн ...зээлийн үндсэн төлбөр 196,599,956 төгрөг гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний 1.5 болон 9.1-т алдангийн хэмжээг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь байхаар заасан нь мөн хуулийн 2** дугаар зүйлийн 2**.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

5.3 Хэдийгээр зээлийн гэрээнд алдангийн талаар заасан боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардаж буй алдангийн хэмжээ, үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг алданги 102,240,817 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэв. Учир нь, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хэргийн 33-34, 91-93 дугаар талд авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх баримтад алдангийн талаар тусгаагүй байх бөгөөд уг баримтад хөшүүргийн төлбөр гэж бичсэнийг Иргэний хуулийн 2** дугаар зүйлийн 2**.6 дахь хэсэгт заасан алданги гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алданги гаргуулах давж заалдах гомдлыг хангахгүй.

6. *ийг хөгжүүлэх сан болон *** ХХК, **.** нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 88/2018/Б-13 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор **.** ийн өмчлөлийн, *** дүүрэг, ** дүгээр хороо, Замчин 7 дугаар гудамж, 62 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-****** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1400 м.кв талбайтай газар, *** дүүрэг, ** дүгээр хороо, Замчин 7 дугаар гудамж, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай 143 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г.И ийн өмчлөлийн, * дүүрэг, ** дугаар хороо, 1 дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай орон сууц, Ц.Ү , М.Ч нарын өмчлөлийн, **** дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, **б дугаар байр, ** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, 35 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалсан. /хх 12-30/

6.1 Дээрх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн зээлдэгч нарыг шүүхийн шийдвэрт заасан мөнгөн хөрөнгийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх дүгнэлт нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

7. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал **,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх тухайн үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүйг зөвтгөнө.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/02025 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 2** дугаар зүйлийн 2**.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *** ХХК, **.** нараас 192,389,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102,453,318 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг тайлбарласугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

М.БАЯСГАЛАН