Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/00216

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/00216

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Нэхэмжлэгч: Д.О 

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х банк ХХК холбогдох

Нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахүл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг тус тус буцаан шүлжүүлэхийг даалгахүнэлгээний хуудсыг хүчингүй болгуулждахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.ОД.Бнэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.БЧ.Гхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.ОД.БА ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан ба Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоотод байрлах А худалдааны төвд хүүхдэд зориулсан цогц хөтөлбөр хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Манай компани нь үндсэн хөрөнгийн зориулалтаар Х 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус 3 удаа нийтдээ 12,8 тэрбум төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд компанийн болон Д.Б, Д.Онарын өмчлөлийн газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон бусад үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан бөгөөд зээл болон зээлийн хүүд нийт 3,5 тэрбум төгрөгийг төлсөн байна.

Х нь 2017 оны 01 дүгээр сард шүүхэд хандаж, дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг нэхэмжилж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжид Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 519,148,922 төгрөгөөр багасгаж, 13,940,000,000 төгрөгөөс 11,600,000,000 төгрөгийг барьцааны зүйл болох "А" ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байршилтай 8140,7 мкв талбайтай уйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон Д.Б, Д.Онарын эзэмшлийн 000469720 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 мкв талбайтай газар эзэмших эрхийг тус тус 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх байдлаар төлж, 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр ... бусад барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжпэгч нь чөлөөлөхөөр талууд эвлэрснийг баталсан.

Дээрх шүүгчийн захирамжаар батлуулсан Эвлэрлийн гэрээ-г Х нь "А" ХХК болон Д.Бтай 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулан шүүхэд ирүүлж, улмаар дээр дурьдсанчилан шүүх 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар эвлэрлийг баталсан байдаг ба энэхүү эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн агуулгаас үзэхэд а ХХК болон Д.Б нар нь зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нөхцөл тохирох гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийн дагуу Хас банкинд шилжүүлэн тодорхой хугацааны дараа нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр, харин эвлэрлийн гэрээний дагуу Х өмчлөлд шууд шилжүүлэхээр тохирсон гэж харагдаж байна.

Гэтэл дээрх эвлэрлийн гэрээ байгуулсан өдөр болох 3 дугаар сарын 29-ний өдөр Х нь Нөхцөл тохирох гэрээ-г а ХХК-тай байгуулсан ба уг гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр банк нь өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан уг гэрээний 1.2-т заасан үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бусдад худалдахгүй байх, заасан хугацаанд зөвхөн хариуцагчид худалдах боломжийг олгож түүний өмчлөлд шилжүүлэхтэй холбогдон үүсэх харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно, 1.2-т гэрээгээр буцаан худалдах үл хөдлөх хөрөнгүүд гээд 1.2.1-д "...Чингэлтэй дуүрэг, 5 дугаао хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байршилтай 8140,7 мкв талбайтай уйлчилгээний зориулалттай ул хөдлөх хөрөнгө", 1.2.2-т " ...Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 мкв

талбайтай газар...", Гэрээний хавсралт 1-д Үл хөдлөх хөрөнгийг харилцагч буцаан худалдан авах нөхцөл нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үнэ нь 11,600,000,000 төгрөг... гэжээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар Нөхцөл тохирох гэрээний дээрх заалтыг тайлбарлавал Х нь зээлдэгч "А" ХХК-д зээлийн төлбөрөө төлөх боломжит хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төлж, барьцаа хөрөнгөө буцаан авах, энэхүү хугацааг хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр хугацаанд Х өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байна.

Х нь а ХХК-тай ийнхүү утга агуулга бүхий нөхцөл тохирох гэрээг байгуулсан атлаа биднийг төөрөгдүүлж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бидэнтэй байгуулсан Эвлэрлийн гэрээндээ 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 11,600,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шууд банкны өмчлөлд шилжүүлэхээр зааж, бидний хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглаж, нэг өдөр 2 өөр утга агуулгатай гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу Нөхцөл тохирох гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна,

Түүнчлэн ийнхүү Нөхцөл тохирох гэрээг хийсэн өдрөө Х нь "А" ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.Б, Д.Онартай Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, 8140.70 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 11,600,000,000 төгрөгөөр худалдахаар, эзэмших эрхтэй 1230 мкв газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тус тус тохирсон байна.

Хэдийгээр шүүхэд Эвлэрлийн гэрээг өгсөн боловч Х а ХХК, Д.Б, Д.Онартай байгуулсан Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-нүүд хүчин төгөлдөр хэвээр байгаагаас гадна эдгээр гэрээг үндэслэж Эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй юм. Нөгөөтэйгүүр Х нь Эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлж, 3 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан өдрөө (шүүх хуралдаан хийгдсэн өдөр) Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15142 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах 8140 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон буюу шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ бичгээр гараагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байна. Угтаа бол дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрийг үндэслэн Х өмчлөлд шилжих байтал Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн буюу хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 605 дугаартай албан бичгээр тогтоогдсон. Энэ агуулгаар дээрх "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", "Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ"-нүүдтэй хамт байгуулсан Эвлэрлийн гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн буюу хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй "Далай ван аудит" ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан бөгөөд энэхүү тайлангаар Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15142 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах 8140 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай 7 давхар барилга, В1, В2 давхар барилгыг 31,493.4 (гучин нэгэн тэрбум дөрвөн зуун ерэн гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр үнэлсэн байхад жилийн дараа буюу 2017 оны 3 дугаар сард Х нь 11,600,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцон авахаар тохиролцуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасан байна.

Нэхэмжлэгч "А" ХХК нь Х авсан зээлээ төлөх нь үнэн бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх Иргэний хуулийн 175 дугаар зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад гомдох зүйлгүй бөгөөд Х дээр дурьдсанчилан гаргасан үйлдлүүд нь зээлдэгчийг илт хохироосон, санхүүгийн байгууллагын увайгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн "Нөхцөл тохирох гэрээ", "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", "Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15142 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах 8140 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 мкв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч "А" ХХК, Д.Б, Д.Онарын тус тусын эзэмшил, өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Х даалгаж өгнө үү.

Эвлэрлийн гэрээг А ХХК, Д.Б нар байгуулсан бөгөөд Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг тус тус халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ. Дээрх гурван гэрээнүүдийг байхгүй мэтээр шүүгчид итгэл үнэмшил төрүүлээд шүүгчийн захирамж гаргуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Эвлэрлийн гэрээгээр А ХХК, Д.Б нар зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд бүрмөсөн шилжүүлэхээр тохирсон мэт харагдаж байгаа ч нөхцөл тохирох гэрээгээр банк зээлдэгч А ХХК-д зээлээ төлөх боломжит хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төлж, барьцаа хөрөнгөө буцаан авах, энэхүү хугацааг хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр хугацаанд Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байгаа нь харагдана. Шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталсан захирамж 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр албажиж гарсан. Гэтэл дугаарт бүртгэгдсэн хөрөнгө аль хэдийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөө Хасбанк ХХК-ийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээг авсан. Шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ бичгээр гараагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн тул шүүхийн шийдвэрийг үндэслэн шилжсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Харин худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хэрэв бодит байдалд үнэхээр эвлэрлийн гэрээний дагуу эвлэрсэн бол шүүгчийн захирамж гарсны дагуу хөрөнгийг шилжүүлэх байсан. Нөхцөл тохирох гэрээг үндэслэж энэ гэрээ байгуулагдсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т зааснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэр гаргах эрх гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хуралд хадгалагддаг. Гүйцэтгэх захирал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд боловч Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаас олгосон эрх хэмжээний дотор компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрх хэмжээ хэрэгжих боломжтой. Гэтэл тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал Д.О компанийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, мөн их хэмжээний хэлцэлд компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигчдээс олгосон шийдвэр гаргаагүй болно.

Нөгөө талаас Хасбанк ХХК-ийг төлөөлж байгууллагын газрын захирал Б.Е гэрээнүүдийг байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Болдоо бөгөөд түүнээс эрх олгосон гэх 2016 оны тушаалд хэнд ямар эрх олгосон нь тодорхой бус, нэр бичилгүй тушаал гаргасан. Энэ итгэмжлэлээс өөр Б.Е гэдэг хүнд гэрээ байгуулах, хөрөнгө худалдан авах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй. Үүнээс харахад итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхээ шууд бусдад хугацаа тогтоохгүй, ямар нэг этгээдийг заахгүй, ямар нэг үнэ тогтоохгүйгээр хэт тодорхой бус итгэмжлэлээр эрхээ шилжүүлж өгөөд гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурдаг. Гэтэл уг тушаалд нягтлан бодогч болон Б.Е гэх хүний нэр, гарын үсэг, хугацаа байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын нэг гол үндэслэл нь маргаан бүхий барилгыг газрын хамт зах зээлийн ханшаас хэт багаар үнэлэн, хууран мэхлэх замаар хариуцагч өөртөө өмчлөлийг шилжүүлэн авсан явдал юм. Хэрэгт хөрөнгийг 5 янзаар үнэлсэн үнэлгээний баримт авагдсан. Хасбанк ХХК барилгыг анх 2014 онд 11,8 тэрбум төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулахад барилга 60 хувийн гүйцэтгэлтэй дутуу байсан. Дараа нь барилга баригдсаны дараа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, үнийг 14,6 тэрбум төгрөгөөр тооцсон хэрнээ Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд бүр багасгаж 11,6 тэрбум төгрөгөөр заасан. Мөнх оргил трейд ХХК-аас уг барилгыг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 42,7 тэрбум төгрөгөөр үнэлсэн баримтыг хэрэгт өгсөн. Мөн Хасбанк ХХК-иас авсан энэ зээлийг Төрийн банк ХХК-д шилжүүлэхээр хөөцөлдөх үед Төрийн банк ХХК-аас 35,4 тэрбум төгрөгөөр үнэлсэн, 2016 оны 5 дугаар сард Далай ван аудит ХХК-аас барилгыг 31,4 тэрбум төгрөгөөр тус тус үнэлж байсан. Газрыг анх 185 сая төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан хэрнээ эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнд үнэ төлбөргүй гэж тусган шилжүүлсэн. Хасбанк ХХК-аас дээрх гэрээнүүдэд тусгагдсан үнийг тодруулахаар үнэлгээтэй холбоотой баримтыг гаргуулахад Д.Ш гэх хүний үнэлгээг үндэслэсэн тухай тус банкны зээлийн хорооны шийдвэрт дурдсан байсан. Д.Шагж үнэлгээ гаргахдаа маш олон хууль тогтоомжийг зөрчиж, ямар ч үндэслэлгүй үнэлгээний хуудас гаргасан болох нь харагдаж байна. Тухайлбал, барилгыг очиж үзэхгүйгээр үнэлж болохгүй байтал очиж үзээгүй гэдгээ дурдсан байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-т нийцэхгүй. Мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэж заасан. Гэтэл уг үнэлгээ нь бодит үнэлгээ биш болох нь харагдаж байна.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй хөрөнгийг А ХХК-ийн өмчлөлд, нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг Д.БД.О нарын эзэмшилд тус тус буцаан шилжүүлэхийг Хасбанк ХХК-д даалгаж өгнө үү. Хасбанк ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дээрх газар, барилгыг 11,6 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Д.Ш үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч "Хасбанк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О"А" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, уг компанийн гүйцэтгэх захирал байсан. Талуудын хооронд анх зээлийн харилцаа үүссэн мөн барьцаа хөрөнгө байсан үйл баримтад маргахгүй. Зээлийн гэрээний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нар 11.600.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8.140 мкв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор банкинд шилжүүлэх, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, улмаар банк бусад барьцааны зүйлийг чөлөөлөх үүрэг хүлээсэн. Дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч сайн дураар биелүүлж2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдаххудалдан авах гэрээ болон Эзэмших эрхтэй газар шилжүүлсэн гэрээ-г тус банктай байгуулан нотариатаар гэрчлүүлж холбогдох байгууллагад хүргүүлэн дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх тус банкинд шилжсэнТалууд харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйл болох 2 хөрөнгийг 11,6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүрэгтээ тооцуулж өгсөн болноИргэний хуулийн 236 дугаар зүйлийн 231.1.3-д зааснаар нэхэмжлэгч нарын 11,6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүргээхудалдах худалдан авах гэрээний дагуу үнэ төлөх үүргээр тус тус солилцох замаар үүрэг дуусгавар болсонИнгэхдээ хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлж энэ гэрээнүүдийг байгуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байгаа эвлэрлийн гэрээг шүүх хянаж үзээд хуульд нийцсэн байвал баталдаг. Хуульд нийцээгүй буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсвэл хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл байвал, эсхүл эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхөөр байвал шүүх баталдаггүй. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ дээрх үндэслэлд хамаарахгүй тул шүүх баталсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид дурдагдсан байгаа тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх хэнээс хэнд ямар үндэслэлээр шилжүүлэхийг нэгэнт шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болно гэж дурдаж өгсөн. Гэхдээ нэхэмжлэгч нар энэ шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт а ХХК болон иргэн Д.Б нараас төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа.

Анхнаасаа "Х" ХХК нэг удаа боломж олгоорой, мөнгөө шилжүүлээд үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө буцаан авна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ нөхцөлийг манай зүгээс хориглоогүй тул "Нөхцөл тохирох гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг манайд тогтоож өгсөн үнээр буцаагаад худалдаж аваарай, энэ хугацаанд бид бусдад худалдан борлуулахгүй гэдгээ илэрхийлж буцаан худалдан авах болзолтой энэ гэрээг хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хүрээнд хийгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл банкны зүгээс гэрээний үүргийг зөрчсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Бид үл хөдлөх эд хөрөнгөө буцааж аваарай гэж хэлсэн, түүнээс биш өөр гэрээг халхавчилж хийсэн зүйл байхгүй. Энэ хүртэл нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаад явж байсан. Иймд дээрх үйл баримт Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл бодитойгоор хийгдэх боломжтой гэрээ юм.

Нэхэмжлэгч нар хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж маргаж буй бол дахиж үнэлгээ хийлгэж яах гэж байгаа юмГэрээнүүдийг дүр үзүүлж байгуулсанхалхавчилсан гэж үзэж байгаа бол дахиж үнэлгээ хийлгэх шаардлагагүй.

Хариуцагч байгууллага нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг тул хөрөнгийг дотооддоо үнэлэх нь зүйн хэрэг юм. Энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөхгүй.

Дээрх үндэслэлүүдээр Нэхэмжлэгч Д.О, Д.Б, а ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Д.Оюунгэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар, газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газар эзэмших гэрчилгээ, 2017.03.29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, 2017.03.29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018.07.30-ны өдрийн архивын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Төрийн банк ХХК-ийн 2016.05.03-ны 15/4807 дугаар албан тоот, хавсралт, 2017.02.01-ний өдрийн 1а/775 дугаар Хас банкы албан тоот, эвлэрлийн гэрээ, Далайван аудит ХХК-ийн үнэлгээний тайлан, дугаар  Татварын албаны тодорхойлолт, хаалганы фото зураг, Х ХХК-ийн 2018.11.13-ны өдрийн 09/1475 дугаар албан бичиг, 2018.11.07-ны 09/1433 албан бичиг, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018.05.02-ны 4/7594 дугаар албан тоот, 2018.06.19-ний өдрийн 18290255 дугаар Төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Д.Бын иргэний үнэмлэхний хуулбар, 7 ширхэг фото зураг, 2014, 2015 онуудын а ХХК-ийн тайлан, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 605 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Татварын албанаас татвар төлөгчид хүргүүлэх мэдэгдэх хуудас, татварын өрийн тооцоолол, улсын байцаагчийн албан шаардлага, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ГХ2018/00028 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 4/492 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 8/13 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол, 2019.08.05-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 5349 дугаар захирамж, 2019.09.25-ны өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын 03-06/4547 дугаар албан бичиг, 2019.09.27-ны өдрийн 7-452/1553 дугаар Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, а ХХК-ийн санхүүгийн байдлын тайлан, а ХХК-ийн Х банкны 5001246504 дансны хуулга, 2019.11.20-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөгчийн тогтоол, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Х банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, Эвиденсе аудит ХХК-ийн тайлан, Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022.04.11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 5 хуудас барилга.мн сайтын зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, тухайн өдрийн 323 дугаар тогтоол, 2022.06.16-ны өдрийн 202 дугаар Шүүхийн сахилгын хорооны магадлал, 2022.09.27-ны өдрийн 14 дугаар Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоол, 2017.03.30-ны өдрийн 724 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2017.03.30-ны өдрийн 724 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хас банкны төлбөрийн баримт, Хас банк, Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжилт хурлын талаарх мэдээлэл, хавсралт, 2022.11.14-ний өдрийн 19207 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Хас банкны төлбөрийн баримт, 2017.03.30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Эвиденсе-аудит ХХК-ийн тайлангаар илэрсэн Х зээлийн тооцооллын алдаануудын жагсаалт, барилгын үнэлгээний жагсаалт, Хас банк-зээлийн удирдлагын хорооны тогтоол зэргийг гаргасан.

Хариуцагч талаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.30-ны өдрийн 724 дугаар Зохигчдийн эвлэрлийг баталсан тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2018.01.02-ны өдрийн 260 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018.05.02-ны өдрийн 4/7591 дугаар мэдэгдэл, 2017.03.29-ний өдрийн Эзэмших эрхтэй газар шилжүүлэх тухай гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн хуулбар, а ХХК-д хүргүүлсэн 2017.12.27-ны өдрийн 155 дугаар албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай а ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт явуулсан албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.15-ны өдрийн 811 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, 2019.02.14-ний өдрийн 70 дугаартай шүүхийн тогтоол, 2019.03.15-ны өдрийн 3258 дугаартай шүүгчийн захирамж, 2019.3.28-ны өдрийн 172 дугаартай тогтоол, 2016.09.29-ний өдрийн А-1328 дугаар албан бичиг, Хас банкны 2017/3/17-78 дугаартай Зээлийн удирдлагын хорооны тогтоол, 2014.11.18-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлүл хөдлөх хөрөнгийн үнэлгээний хуудас, 2016.09.29-ний өдрийн А-1328 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, Хас банкны зээлийн үйл ажиллагааны журам, а ХХК-ийн Хас банкны дансны хуулга, 2017.01.20-ны өдрийн 1105 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017.04.07-ны өдрийн Зээлийн барьцаанаас чөлөөлөх тухай Х албан бичиг, 2022.04.06-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.07-ны өдрийн 16666 дугаар шүүгчийн захирамжийг гаргасан.

 

Шүүхийн журмаар: Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, хавсралтыг бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.    Нэхэмжлэгч А ХХКД.О, Д.Б нар нь хариуцагч Х ХХК-д  холбогдуулан талуудын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15142 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 мкв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Х ХХК-д даалгуулах, А ХХК, Д.Б нар нь Х ХХК-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Их тойруу 35 тоот хаягт байрлах 8140 м.кв талбайтай барилгын өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч А ХХК, Д.Б нар нь Хасбанк ХХК-д холбогдуулан тус банкны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн маргааны зүйл болох Азмолл дэлгүүрийг газрын хамт үнэлсэн үнэлгээчин Д.Ш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Х ХХК-д даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

3.    Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн гэрээнүүдийг хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй, мөн тухайн хөрөнгийн үнэлгээг арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаг этгээдийн хувьд дотооддоо үнэлэх нь зүйн хэрэг бөгөөд нэгэнт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан бол дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нь ойлгомжгүй байна гэж маргасан.

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд:

4.1         2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хасбанк ХХК, А ХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, компани нь үндсэн хөрөнгийн зориулалтаар Хасбанк ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус 3 удаа нийтдээ 12,8 тэрбум төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах 8140,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг болон нэгж талбарын  дугаартай 1230 м.кв газрын эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт гэрээ, тайлбар зэргээр тогтоогдсон. /5хх-69-72/

4.2         Хасбанк ХХК нь 2017 оны 1 дүгээр сард шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК, А ХХК, Д.Б нар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд эвлэрлийн гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр банк зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулахаар шаардсанаас 519,148,922 төгрөгөөр бууруулж, хариуцагч үлдэх 13,940,000,000 төгрөг төлөхөөс 11,600,000,000 төгрөгийг барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8,140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн дотор банкинд шилжүүлэх байдлаар төлөх, үлдэх 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, мөн банк бусад барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх-100х/

4.3         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжаар Х ХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК, Д.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14 459 148 992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэрэгт дээрх гэрээг баталгаажуулан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 26, 27, 137-138х/

4.4         Хасбанк ХХК нь а ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Нөхцөл тохирох гэрээ-г байгуулж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг Хасбанк ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнүүдээр хүлээсэн 13 940 000 000 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн төлбөрийг талуудын хоорондох худалдах худалдан авах гэрээний үнийн дүнгээр буюу 11 600 000 000 төгрөгөөр тооцож төлөх, банк 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, энэ хугацаа өнгөрснөөс хойш буцаан худалдах авах хүсэл зоригоос татгалзсанд тооцож банк хөрөнгийг захиран зарцуулах, энэ хугацаа хүртэл хөрөнгийн эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч нарт хадгалагдаж холбогдох зардлыг төлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх 11-13/

4.5         Х ХХК нь А ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх, банк хөрөнгийн үнэ 11 600 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон. /1хх-14-15х/

4.6         Хасбанк ХХК, Д.О, Д.Б нар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-г байгуулжД.О, Д.Б нарын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай газрын эзэмших эрхийг Х ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцжээ. /1хх-30х/

4.7         А ХХК болон Д.Б, Д.О нар нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга болон газар эзэмших эрхийг 11,600,000,000 төгрөгөөр худалдаж Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлэнтодорхой хугацааны дараа буцаан худалдан авахаар тохиролцож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээНөхцөл тохирох гэрээ зэргийг байгуулан, Х ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 14 459 148 992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулан шүүхээр баталгаажуулсан байна.

4.8         Маргааны зүйл болсон хөрөнгө нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000528137 тоот гэрчилгээгээр Х ХХК-ийн өмчлөлд шилжсэн, энэ нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 605 тоот, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11-1677943 тоот тодорхойлолтууд, бүртгэх байгууллагад банкны зүгээс гаргасан мэдүүлгийн хуулбар зэргээр тус тус тогтоогдсон. /1хх 31,136, 2хх-163, 4хх- 19, 105, 106 /

4.9         Мөн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар маргааны зүйл болох газрын эзэмших эрхийг Х ХХК-д шилжүүлж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 000321904 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шилжүүлсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03-06/4547 дугаар албан бичгээр тус тус тогтоогджээ. /1хх 32, 3хх 15/

4.10      Хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШЗ2018/00260 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн тухай, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулж байгаа тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, албан тоот зэрэг баримтууд авагдсан. /1хх 28,29, 117-120, 2хх 170-173/

4.11      Маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээ нь Х ХХК, А ХХК нарын хоорондох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БИ1470003318-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр 11 668 000 000 төгрөг, уг гэрээнд оруулсан 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 14 682 000 000 төгрөг, Мөн Х ХХК, А ХХК, Д.Б нарын хоорондох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БГ1470003318 тоот барьцааны гэрээгээр маргааны зүйл болсон 1230 мкв талбайтай газрын үнэлгээ 180 000 000 төгрөг, Төрийн банк ХХК-аас хөрөнгийг 35 457 340 800 төгрөгөөр тооцон зээл олгох боломжтой тухай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нарт үнийн санал хүргүүлж байсан, Мөнх оргил трейд ХХК-аас 2021 оны 8 дугаар сарын байдлаар хөрөнгийг 42 733 700 000 төгрөгөөр үнэлсэн зэрэг баримтууд авагджээ. /1хх 97-98, 101-115, 4хх-52, 231-250, 5хх 1-40/

4.12      А ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар дээрх дөрвөн гэрээг байгуулах үед тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.О байсан болох нь тогтоогдсон. /1хх-95-96х/

5.            Талууд дээрх нэг өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, нөхцөл тохирох гэрээ болон эвлэрлийн гэрээ зэрэг нь хууль зөрчсөн эсэх, хүчин төгөлдөр эсэх, хөрөнгийн үнэлгээ гэх баримтыг хүчингүй болгох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг.

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнүүд нь, субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байдаг.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, нөхцөл тохирох гэрээ болон эвлэрлийн гэрээ зэргээр А ХХК, Д.О, Д.Б нар нь Х ХХК-д Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу  тоот хаягт байрлах 8,140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгыг болон газар эзэмших эрхийг 11,600,000,000 төгрөгөөр худалдаж, банкны өмчлөлд шилжүүлэх, Хасбанк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 13,940,000,000 төгрөгийн 11,600,000,000 төгрөгийг төлсөнд тооцуулан, зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, мөн банкны барьцаанаас бусад барьцааны зүйлийг чөлөөлөх, дээрхи худалдсан хөрөнгөө 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцаан худалдан авах, банк нь уг хугацаанд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, энэ хугацаа өнгөрснөөс хойш буцаан худалдах авах авах хүсэл зоригоос татгалзсанд тооцож банкинд хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсэхээр харилцан тохиролцожээ.

Эдгээр гэрээний агуулга болон зорилгын хувьд, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-нүүдээр үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий барилга, 1230 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалтай газрын эзэмших эрхийг 11,600,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ-ний зохицуулалтад, Нөхцөл тохирох гэрээ-гээр худалдсан барилга болон газраа тодорхой хугацааны дотор буцаан худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-ний зохицуулалтад хамаарч байхаас гадна талууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөр гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хүрээнд эвлэрч шүүхээр эвлэрлийн гэрээгээ баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгч нарын Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар нь эдгээр гэрээгээр хүсэл зоригоо тодорхой илэрхийлснийг нөгөө тал нь хүлээн авч, хүссэн үр дагаврыг үүсгэсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нарын Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-нүүдийн дагуу үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий барилгын өмчлөх эрх болон 1230 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалтай газрын эзэмших эрхийг Х ХХК-д шилжүүлсэн тул эдгээр гэрээ нь өөр гэрээг халхавчилсан гэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нарын Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан Хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 159.1, 174.1, 174.4-д заасны дагуу ипотекийн зүйлийг худалдан борлуулах арга замыг тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан 2014.11.18-ны өдрийн Барьцааны гэрээ-ээр газрын эзэмших эрхийн хувьд үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулахаар, мөн өдрийн Баталгаат ипотекийн гэрээ-ээр үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий барилгын хувьд үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулахаар тус тус тохиролцжээ. Барьцааны гэрээ-гээр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1хх-6-9х/-ний дагуу үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 1230 мкв газрыг эзэмших эрх тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д ...бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасны дагуу хөрөнгийн эрхийг барьцаалсан гэж үзнэ. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглох зохицуулалтад эдгээр барьцааны зүйл хамааралгүй байна.

Мөн нэхэмжлэгч Х ХХК нь 2017 оны 1 дүгээр сард шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК, А ХХК, Д.Ол, Д.Б нар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг байгуулан, эдгээрийгээ үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхээр Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тул барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

а ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100% хувьцаа эзэмшигч нь Д.Обөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г а ХХК-ийг төлөөлөн Д.Обайгуулсан тул Д.О их хэмжээний хэлцэл хийх эрх олгогдоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Хасбанк ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан байгууллагын газрын захирал Б.Ед хөрөнгө худалдан авах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр түүнийг төлөөлөх эрхгүй гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэгч нарын Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээЭзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэх нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Эвлэрлийн гэрээ-ний тухайд,

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй а ХХК, Д.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК, А ХХК, Д.Б нар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд эвлэрлийн гэрээг байгуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүчингүй болгож, зээлийн маргааныг ердийн журмаар хянан шийдвэрлэж байна. /5хх-205-209, 6хх15-26, 101-110х/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчингүй болсноор тухайн маргааныг ердийн журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч нарын Эвлэрлийн гэрээ-тэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй юм.

 

Хасбанк ХХК-ийн байгууллагын газрын захиалгаар барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ажилтан Д.Ш үнэлгээний хуудсаар гаргасан байна. /4хх-69х/

Хасбанкны ажилтан Д.Ш гаргасан үнэлгээ нь байгууллагын дотоод хэрэгцээнд зориулагдсан байх тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн тухайн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага нь нэхэмжлэгчийн эрхийг сэргээх агуулгагүй буюу нэхэмжлэгчээс гаргасан бусад шаардлагын хүрээнд утга агуулга, зорилгын хувьд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэгч нарын Д.Шагжийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Х ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч А ХХКД.О, Д.Б нарын хариуцагч ХХХК-д  холбогдуулан гаргасан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15142 Их тойруу гудамж,  тоотод байрлах 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 мкв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Х ХХК-д даалгуулах, банкны үнэлгээчин Д.Ш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Х ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тус шүүхийн 2018 оны 12 дугаар 11-ний өдрийн 181/ШЗ2018/13847, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/10128, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/09129 дүгэр шүүгчийн захирамжаар тус тус нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид нийт нэхэмжлэлийн үнэ 11,600,000,000 /Арван нэгэн тэрбум зургаан зуун сая/ төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 58,157,950 /Тавин найман сая нэг зуун тавин долоон мянга есэн зуун тавь/ төгрөг дээр эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд төлөх 70,200 төгрөг, үүн дээр үнэлгээг дахин хийлгэхийг даалгах нэхэмжлэлд 70,200 төгрөг нийт 58,298,350 /Тавин найман сая хоёр зуун ерэн найман мянга гурван зуун тавь/ төгрөг төлөхөөс 3,210,600 төгрөг төлсөн тул үлдэх 55,087,750 /Тавин таван сая наян долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХКД.О, Д.Б нарын хариуцагч Х ХХК-д  холбогдуулан гаргасан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15142 Их тойруу гудамж,  тоотод байрлах 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 мкв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Х ХХК-д даалгуулах, банкны үнэлгээчин Д.Ш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Хасбанк ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосгуай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,087,750 /Тавин таван сая наян долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.ЦЭЛМЭГ