Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 112/ШШ2023/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б, Ш.М

Нэхэмжлэгч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А

Хариуцагч: Б.Б

Гуравдагч этгээд Д.С

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын хоорондын Говь-Алтай аймгийн ******* захирлын сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч Ш.М, нэхэмжлэгч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Б.Б, гуравдагч этгээд Д.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Баас аймгийн ******* Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан

1.1.Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр Г.Б-ыг бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6-р заалтыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоох 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах;

1.2. ******* хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор ******* захирлаар Д.С-г томилсон нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

1.3. Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг ******* Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

2. Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа

 2.1. 2022 оны 11 сард болсон ******* захирлын сонгон шалгаруулалтад оролцсон Д.С, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шалгуур хангахгүй тул Говь-Алтай аймгийн ******* гүйцэтгэх захирлаар Д.С-г томилсон ******* шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******* зарласан Говь-Алтай аймгийн ******* захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, ******* гүйцэтгэх захирлаар томилохыг даалгах;

2.2. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага хангагдах боломжгүй тохиололд уг сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох;

 2.2.1. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Ш.М намайг тус аймгийн ******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор чөлөөлснийг хүчингүйд тооцож, эгүүлэн томилуулах;

2.2.2. 2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.С, Г.Б нар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатнаас хасагдаж эрх ашиг нь цаашид хөндөгдөхгүй байсан болохыг тогтоолгох гэж тодруулсан.

            3. ******* захирлын сонгон шалгаруулалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыэ 19-ний өдөр зарлаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын болон ******* цахим хуудсанд байршуулсан байна.

            4. Улмаар ******* төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/04 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр  Г овогтой Б- ыг Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалтыг хангаагүй. Учир нь: Удирдах албан тушаалд 5 жил ажиллаагүй 4 жил 5 сар 24 хоног ажилласан гэсэн үндэслэлээр ******* захирлын сонгон шалгаруулалтанд бүртгэхээс татгалзсан хариу өгсөн.

           5. Аймгийн ******* Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Д.С ... оноо, Ш.М ... оноо авсан.

           6. Аймгийн ******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ******* гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ш.Мыг ******* захирлын албан тушаалаас чөлөөлж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Д.С-ийг тухайн албан тушаалд томилсон байна.

           7. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.Б миний бие нь эмч мэргэжилтэй. Нэгдсэн эмнэлэгт Амбулаторын тасгийн эрхлэгч ажилтай. 2022 оны 11  дүгээр сарын эхээр ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нарыг бүртгэх зар тавигдсан байсаны улмаас материалаа бүрдүүлж,  2022 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр өгсөн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг 42 минутад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/04 дугаартай намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

         Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.4-т зааснаар бичгээр мэдэгдэх бөгөөд надад тухайн албан бичгийг өгмөгцөө 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл баримт бичиг хүлээн авч бүртгэхтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болохоор журмалсан байхад надад гомдол гаргах хугацаа олгохгүйгээр шууд сонгон шалгаруулалтыг явуулсан.

          ******* даргын сонгон шалгаруулах журмын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 19-ний хооронд сонгон шалгаруулах зар тавигдсан. Түүний дагуу Г.Б би ******* даргын сонгон шалгаруулалтад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Миний бичиг баримтыг бүртгэхээс татгалзсан.  Бүртгэхээс татгалзсан нь 5.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн нэр дэвшиж байгаа гишүүнд нэг өдрийн дотор гомдол гаргах эрх олгоно гэж заасан байсан. Надад 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 47 минутад таныг бүртгэхээс татгалзсан гэсэн хариу өгөөд үргэлжлүүлээд сонгон шалгаруулалт явуулсан. Энэ нь хууль бус байна гэж үзэж байна.

           Д.С гэдэг хүн удирдах албан тушаал хашиж байгаагүй гэдгийг тогтоолгохыг хүсэж байгаа. Намайг сонгон шалгаруулалтаас хассан. Д.С гэдэг хүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дээрээс нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намын нэр дээрээс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон. Аж ахуйн нэгж, үүдэн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан гэдэг тодорхойлолтоор орж ирсэн. Аж ахуй нэгж, үүдэн эмнэлгийн захирал нь Эрүүл мэндийн системийн удирдах албан тушаалд тооцогдохгүй гэж бодож байна гэв.

8. Нэхэмжлэгч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Г.Бын тухайд үндсэн гурван шаардлага гаргасан. Өмгөөлөгчийн тухайд Г.Б гэдэг хүн шаардлага гаргахгүй эрхгүй гэж тайлбарлаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар ******* захирлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилохоор хуульчилсан. Энэ томилгоо нь 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт явуулж томилохоор хуульчилсан байдаг. Сонгон шалгаруулах журам нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, ******* захирлыг сонгон шалгаруулах журмаар сонгон шалгаруулалт явагдахаар байсан. Г.Б яагаад намайг бүртгээгүй нь хууль бус маргаагүй юм бэ гэхээр энэ эрхийг нь зөрчсөн учраас энэ нэхэмжлэлийг гаргах боломжгүй болсон. Тухайн журмын 5.6 дугаар заалт зөрчигдсөн учраас бүртгэхтэй холбоотой журам хэрэгжих, бүртгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргах боломжгүй болсон.

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Г.Бт бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлээд үргэлжлүүлээд сонгон шалгаруулалт явагдсан гомдол гаргаад явах, бүртгэлтэй холбоотой гомдол гаргах эрх нь илтэд зөрчигдсөн учраас үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргах боломжгүй. Тэгэхээр сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг хөндөхөөс өөр гарцгүй нөхцөл байдалд байгаа. 5.6-д Баримт бичгийг хүлээн авч бүртгэхтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл ажлын 3 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ гэж байна. Гэтэл мэдэгдлээ өгөөд шууд сонгон шалгаруулалт нь явагдаад сонгон шалгаруулалтын дүн гараад шууд томилгоо хийгдэх ажиллагаа тухайн өдрөө хийгдээд явсан. Г.Бт 17 цаг 47 минутад өгсөн атлаа сонгон шалгаруулалт ажлын цагаар багтдаг юм уу?, шөнө оройн цагаар хийгдээд байгаа юм уу гэдэг хардлага төрөхөөр байна. Хоёрдугаарт мөн журмын 5.2-т  Журмын 5.1.3-т заасан тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдлийн хуудас, 5.1.4-т заасан сонгон шалгаруулалтад оролцогчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаарх тодорхойлолтын загварыг Эрүүл мэндийн яамны болон Нийслэл, тухайн аймгийн Засаг даргын тамгын газар, тухайн эмнэлгийн цахим хуудсанд байршуулна гэж байна. Энэ сонгон шалгаруулалтад орохоор өгсөн хүмүүсийн баримт бичиг хэзээ байршигдаж байна гэхээр сонгон шалгаруулалт болсны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байршсан. Сонгон шалгаруулалтыг хурдан явуулах гэсэн процесс болсон болох нь харагдаж байна. Гурван хоногт багтаан эцэслэн шийдвэрлээд Төлөөлөн удирдах зөвлөл шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт баримт бичиг шаардан шалгаж болно гэж заасан. Гэтэл энэ процесс тэр чигтэй үсрээд дараагийн үе шат руу орсон. Журамд зааснаар сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай явагдахаар байгаа юм. Гэтэл нэгдүгээр үе шатаа хийсэн дүр эсгээд хоёр дахь шат руугаа орж байгаа нөхцөл байдал. Журамд заасан нийтэд мэдээлэх ямар хүмүүс сонгон шалгаруулалтад орж байгааг мэдээлэх процесс нь алдагдаад байгаа. Энэ журамд зааснаар бүгдийг нь нийтэд мэдээлэх ёстой. Захирлын сонгон шалгаруулалтад орох гээд материалаа өгөөд байгаа хүмүүсийн материалыг цахимд байршуулахгүйгээр тэнцэхгүй болсныг нь мэдэгдээд шууд сонгон шалгаруулалт явуулсан. Энэ чинь өөрөө сонгон шалгаруулалт нь илтэд хууль бус болоод байгаагийн илэрхийлэл гэдэг үүднээс тодорхой шаардлага өгсөн.  Сонгон шалгаруулалтын журам зөрчсөнөөр тухайн сонгон шалгаруулалт нь хууль бус болж байна. Тийм учраас хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Хоёрдугаар дахь шаардлага нь яагаад Д.С-г томилсон нь хууль бус болохыг тогтоолгох гээд байна гэхээр хууль бус сонгон шалгаруулалтын үндсэн дээр Д.С-г захирлаар томилсон нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Гуравдугаарт энэ сонгон шалгаруулалт дахин зарлагдаж эхнээсээ явагдахгүй бол нэгэнт энэ процесс нь зөрчигдөөд явсан учраас хэн хэнийх нь эрх ашиг зөрчигдөөд байна. Тийм учраас дахин сонгон шалгаруулалт явагдсанаар энэ гурван хүн магадгүй дахиад гурвуулаа сонгон шалгаруулалтад ороод дахиад материалаа бүрдүүлээд явах боломжтой. Тийм учраас хэн хэнийх нь эрх ашиг зөрчигдөөд байгаа учраас сонгон шалгаруулалтыг дахиж явуулахыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Хуульд зааснаар эрх хэмжээ байхгүй байж сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох гээд байна гэсэн тайлбарыг хэлээд байна. Энэ журмын 9.2-т Сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, маргааныг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд санал, гомдол гаргасан тал энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь байгаа учраас Г.Б бүртгэхтэй холбоотой асуудал нь өнгөрөөд сонгон шалгаруулалт явагдаад хүн нь томилогдсон учраас хууль бус сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдоод байгаа хүнтэй холбоотой хууль бус үйл ажиллагааг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргаад байгаа юм. Энэ нь хуулийн дагуу явж байгаа үйлдэл байгаа шүү. Тийм учраас нэхэмжлэлийг бүрэн дэмжиж орж байна гэв.

Г.Бт Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн мэдэгдлийг шинжлэн судлуулсан. Энэ дээр 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн. Мөн тухайн сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсыг шинжлэн судлуулсан. Түүний огноо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэсэн. Мэдэгдэх хуудас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 48 минутад мэдэгдэл өгөөд сонгон шалгаруулалт мөн өдрөө болсон. Мөн өдрөө Д.С гэдэг хүнийг ******* захирлаар томилсон ******* тогтоол гарсан. Эдгээр зүйлүүдийг голчилж тайлбарлая. Энэ бүгд нэг цаг хугацаанд болоод явсан. 17 цаг 48 минутад мэдэгдэл өгөөд үргэлжлүүлээд сонгон шалгаруулалт яаж явагдаад энэ бүх эрх зүйн акт гарсан нь эргэлзээтэй нөхцөл байдалд хүрсэн. Холбогдох журам зөрчигдөөд байна. Бүртгэхтэй холбоотой асуудал дээр гомдол гаргах нэг хоногийг нь өгөөд Г.Б холбогдох баримт бичгээ өгөөд үнэхээр жил нь гүйцэхгүй байгаа юм уу. Тухайн үед бүрдүүлсэн материалаар ийм байсан гэж хэлээд байгаа. Энэ дээр дахиад материал гарч ирэх байсныг үгүйсгэхгүй. Үүнийг энэ хүмүүс шаардаж аваагүй. Хэрвээ нэг хоногийн хугацааг нь өгөөд Төлөөлөн удирдах зөвлөл нь гомдлыг нь гурван хоногийн дотор шийдвэрлэсэн бол өнөөдөр бид нарын нэхэмжлэлийн шаардлага Г.Быг бүртгэхтэй холбоотой асуудал яригдах байсан. Гэтэл үүнийг алгасаад сонгон шалгаруулалт явагдсан байгаа учраас шат чинь алгасаад байна. Сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай. Бичиг баримтыг хүлээж авч үнэлэх, ур чадварын үнэлгээ өгөх, шалгарсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлаар томилох гэсэн гурван шатны бичиг баримтыг хүлээн авч үнэлэх асуудлыг хэлэлцэхгүй процесс чинь зөрчигдөөд байна. Хариуцагчаас магадгүй процессын алдаа гаргасан байх гэж байна. Энэ чинь цаашлаад Г.Б гэдэг хүний шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь хязгаарлагдаад байгаа юм. Бүртгэлтэй холбоотой гомдол гаргаад улмаар ******* шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрх нь тухайн үед нээгдэх байсан юм. Гэтэл энэ чинь тэнд хаагдчихаад байгаа учраас бид нар хууль бус сонгон шалгаруулалтын дүнг ярихгүй бол алдагдаад байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг хөндөж нэхэмжлэл гаргасан юм. Хоёрдугаарт хамт нэхэмжлэгч болоод сууж байгаа Ш.М гуай яриад байгаа зүйлээ хууль талаас нь тайлбарлаж чадахгүй байна гэж харж байна. Нөгөө талаас Г.Бын гаргасан үндсэн нэхэмжлэл нь юу байсан бэ гэхээр Д.С гэдэг хүн шаардлага хангахгүй юм гэж нэхэмжлэл гаргаж байсан юм. Эрүүл мэндийн байгууллага гэж юу бэ гэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн төрлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйл дээр 14 төрлөөр тодорхойлж өгсөн. Энэ 14 төрөл дотор үүдэн эмнэлэг гэж байдаггүй юм байна. Жишээ нь 15.1.1.өрхийн эрүүл мэндийн төв, 15.1.2.сум, тосгоны эрүүл мэндийн төв, 15.1.3.хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, 15.1.4.клиник, 15.1.5.амаржих газар; 15.1.6.нийгмийн эрүүл мэндийн төв, 15.1.7.нэгдсэн эмнэлэг, 15.1.8.сувилал, 15.1.9. түргэн тусламжийн төв, 15.1.10.сэргээн засах төв, 15.1.11.тусгай эмнэлэг, 15.1.12.тусгай мэргэжлийн төв. 15.1.13.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 15.1.14.сувилахуйн төв гээд дандаа төв, газар гэсэн энэ 14 төрөл байдаг юм байна. Үүдэн эмнэлэг гэж алга. Эрүүл мэндийн хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд үүдэн эмнэлэг гэж байдаггүй юм байна. Энэ үнэхээр шүүхийн шийдэх асуудал болоод байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөл дотор энэ эмнэлэг нь хамаарахгүй байгаа юм чинь үүнийг удирдаад яваад байгаа нь удирдах албан тушаал мөн юм уу гэдэгт эргэлзээ төрж байна. Энэ нь шүүхээр шийдвэрлэх асуудал байна гэв.

           9. Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус аймгийн ******* захирал Ш.М намайг ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэн ажиллаж байхад зөвхөн манай аймагт Төлөөлөн удирдах зөвлөл гэгч байгуулагдаж, Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс  2022  оны 11 дүгээр сарын 19-нд  захирлын сонгон шалгаруулалт зарлагдаж явагдсан нь буруу төрийн албаны хуульд зааснаар сул орон тоо гараагүй байсан.

         Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмаар Төлөөлөн удирдах зөвлөлд эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг зааж уг эрхийг олгосноос, ******* захирлыг чөлөөлөх эрх олгогдоогүй.

            Сонгон шалгаруулалтад эмч Д.С нь над дээр ******* захирлын тодорхойлолт бичин ирж гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Д.С нь захирлын албан тушаалд нэр дэвших шаардлага хангахгүй байсан ба өөрийн хувийн байдлын талаар санаатай худал зүйл бичиж гарын үсэг зуруулсан талаар маргааш нь Төлөөлөн удирдах зөвлөлд залруулга хүргүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.3-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна. 16.3.1-д эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан,  16.3.2-д эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, 16.3.3-д  нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн; тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй,   улс төрийн намын гишүүн бус, 16.3 б-д хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаап эрхэлдэггүй, 16.3.7.бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй гэсэн шаардлага тавьжээ. Д.С 1999-2001 онд 103 хүлээн авах тасагт тасгийн эрхлэгч эмч,  2001-2003 онд Ж өрхийн эмнэлгийн дарга, 2012-2022 онд М Зүрх судасны үүдэн эмнэлгийн захирлаар ажилласан гэсэн түүх бичиж тодорхойлуулсан түүнийг Төлөөлөн удирдах зөвлөл үндэслэн томилсон.

           Монгол Улсын Засгийн газрын  2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтныг заасан ба уг тушаалын 1-р хавсралтын 3-т 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эмнэлгийн тасгийн эрхлэгчийг удирдах албан тушаалд тооцож эхэлсэн ба эмнэлгийн захирал гэх албан тушаалд хамаарахгүй байна. Энэ хугацаанд Д.С аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчээр тасралтгүй ажилласан. Зүрх судасны эмчээр нийгмийн даатгалыг шимтгэлийг уг хугацаанд төлж байсан. 16.3.3-д зааснаар Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн. Мэргэшсэн, гэрчилгээ, диплом үгүй, 16.3.6 Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй. 2012-2022 онд М Зүрх судасны үүдэн эмнэлгийн захирлаар ажилласан гэсэн нь уг эмнэлгийн хувьд Д.С эмч нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй, ХХК-ны нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа нь үүдэн эмнэлэг гэдэг ойлголтоор улсын бүртгэлд бүртгэгддэггүй, компаны ажилтан байна. /Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд бүртгэлд бүртгэх хуулийн этгээдийг нэрлэсэн ба үүнд үүдэн эмнэлэг гэх ойлголт байхгүй байна.  Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд эмнэлгийн захиралд тавигдах шаардлагад 16.3.2. эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан,  гэсэн шалгуур тавьсан. Д.С-гийн 2012-2022 онд М Зүрх судасны үүдэн эмнэлгийн захирлаар ажилласан гэсэн байдал нь тус аймагт үйл ажиллагаа явуулаагүй ба энэ байдал тус аймгийн Татварын албанд гаргасан албан ёсны тайлангаар тоггоогдоно.

          ******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс  2022 оны 11 дүгээр сарын 19 нд явагдсан сонгон шалгаруулалтаар дээрх үндэслэлээр Д.С Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан дээр дурдсан шаардлага хангахгүй байх тул хуульд заасан болзол шаардлага хангасан, сонгон шалгаруулалтад оролцож 2 дугаар байр эзэлсан намайг Говь-Алтай аймгийн ******* захирлаар шалгарсан болохыг тогтоож, томилуулах ёстой. ******* шийдвэрийг нь эөвшөөрөхгүй талаар 2022 оны 11 дүгээр сарын 23-нд  гомдол гаргасан боловч шийдвэрээ хамгаалж хууль зөрчөөгүй гэсэн хариу өгсөн.

  Хуульд заасан шаардлага хангаагүй хүнийг ******* захирлаар томилсон учраас уг томилгоог хүчингүй болгуулж, сонгон шалгаруулалтад орж оноо авсан намайг томилж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 болон 16.3.3 гэсэн хуульд заасан заалтуудыг зөрчсөн учраас энэ сонгон шалгаруулалтын томилгоог хүчингүй болгож сонгон шалгаруулалтад оролцсон Ш.М намайг гүйцэтгэх захирлаар томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь хэсэгт эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд таваас доошгүй ажил ажилласан гэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын удирдах ажлыг Засгийн газрын тогтоолоор зааж өгсөн. Энд ороогүй байгаа учраас хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэгдүгээрт хууль зөрчин томилсон томилгоог хүчингүй болгуулах гэж байгаа. 5 жил хүртэл ажилласан хугацаа гэж байна. Энэ хугацаа дээр нийгмийн даатгалын шимтгэл хаанаас төлсөн. Би энэ дээр хувийн хэвшилд ажиллаж байсан хүнийг ******* сонгон шалгаруулалтад оруулахгүй гэж ганц үг хэлээгүй. Өмгөөлөгч тэр талаас нь хэлж байна. Тийм учраас хуульд заасан эрүүл мэндийн байгууллагыг удирдах 5 жилийн хугацааны шаардлага хангахгүй байгаа, хуульд нийцэхгүй байгаа гэдэг дээр тайлбар хэлье. Нийгмийн даатгалын тайлан болон татварын хэлтсийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үү гэдгээр нь нотолж өгөх байх. Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөөгүй гэдэг баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагаар мэргэшсэн гэж байгаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалтыг хэлэхгүй байна. Төлөөлөн удирдах зөвлөл удирдлагаар мэргэшсэн гэдэг дээр ямар ямар шалгуур тавьсан алийг нь ч оруулж ирээгүй. Энэ үүдэн эмнэлэг нь улсын, хувийнх гэдгээс хамаарахгүй улсад татвар төлсөн байх ёстой, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Дээрээс нь энэ байгууллагын захирлаар томилсон тушаал байх ёстой. Энэ байхгүй учраас 5 жилийн хугацаа гүйцэтгэхгүй байгаа гэдгийг нотолж байна. Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэдэг нь Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 06 тоот байна. Монгол улсад нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байгууллага гэж байхгүй байх. Татварын хэлтсийн 2010 оноос 2022 оны хугацаанд 880,000 төгрөгийн татвар төлсөнанхны авсан зөвшөөрөл нь жижиглэн худалдаалах чиглэлээр авсан. Сүүлдээ Мэмнэлэг болгож өргөтгөсөн боловч татвар шимтгэл төлөөгүй. Миний Төлөөлөн удирдах зөвлөлд удирдах албан тушаал эрхлээгүй гэдэг нь Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн эмчийн ажилтай гэж бичсэн байгаа. Энэ үүдэн эмнэлэг ажиллаагүй гэдэг нь батлагдаж байна. Засгийн газрын тогтоолтой холбоотой зүйл ярьж байна. Эрүүл мэндийн тухай  хуулийн 14 дүгээр зүйл дээр эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо бүтэц, төрлийг зааж өгсөн. Энэ нь улсын эмнэлэг, хувийн эмнэлэг, төрөлжсөн эмнэлэг гэж заасан. Энэ дээр үүдэн эмнэлэг гэж байхгүй байгаа учраас хангахгүй байна гэж үзэж байна. Хуульд заасан хоёр байтугай шаардлага хангаагүй хүнийг томилсон ******* тушаалыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтад орсон намайг томилж өгнө үү. ******* дарга шүүх эцсийн байдлаар шийдэж өгөөрэй гэж байна. Нэгэнт хууль зөрчөөд гаргасан шийдвэр хууль бус байгаа учраас хууль бус болохыг тогтоож даалгаж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

10. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* төлөөлөн удирдах зөвлөл нь тус эмнэлгийн захирлын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгтийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс  2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарласан журмын 5.2-т эрүүл мэндийн яам болон нийслэл, тухайн аймгийн Засаг даргын Тамгын газар, тухайн эмнэлгийн цахим хуудсанд байршуулна гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын болон ******* цахим хуудсанд байршуулсан.  Улмаар сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг хүлээн авч нягталж үзэхэд Г.Бын ирүүлсэн материал Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.3.2 дахь заалтыг хангаагүй. Түүнчлэн энэ талаар утсаар болон албан бичгээр мэдэгдсэн боловч аливаа тайлбарыг ирүүлээгүй болно.

Ингээд Ш.М, Д.С нарын ирүүлсэн материал шаардлага хангасан байх тул 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт явагдаж үнэлгээний нэгдсэн дүнгээр Ш.М ... оноо, Д.С ....оноо авсан тул Д.Сэлэнгийг тус эмнэлгийн захирлаар томилох 6 дугаар тогтоолыг хуульд заасан журмын дагуу гаргасан.   Д.С нь журмын 5.1.3-т тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг үнэн болохыг илэрхийлсэн өргөдөл гэж заасантай холбоотойгоор сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй үнэн зөв болохыг нотолсон баримт бичгээ бүрдүүлж өгсөн ямар нэг байдлаар хүний эрх зөрчиж улс төрийн зорилгоор нэг хүнд давуу байдал олгоогүй. Мөн тухайн журамд төр, хувийн гэж ялгаж ангилсан заалт байхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.3.2 дахь заалтыг Д.С-ийн ирүүлсэн материалыг нягталж үзэхэд хангасан байна.

Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эхний ээлжид бид нар ******* 9 гишүүн бичиг баримттай танилцах ёстой. Бичиг баримт нь шаардлага хангаагүй тохиолдолд нэр дэвшүүлэхээс татгалзаж сорилтод орох бололцоо байхгүй болж байгаа юм. Удирдах албан тушаалд 5 буюу түүнээс дээш жил ажилласан байх ёстой. Тухайн үед өгсөн бичиг баримт дээрээ 4 жил 5 сар 21 хоногтой байсан учраас удирдах албан тушаалд 5 жил хүрээгүй байна гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцох бололцоогүй боллоо гэдгийг албан бичгээр хүргүүлсэн. Бүх процесс явагдсаны дараа миний үүнийг тооцоогүй байна гэж нэмэлт бичиг баримтууд оруулж ирсэн. Тухайн үедээ тэр бичиг баримтуудаа өгсөн бол оролцох бололцоо байсан гэж үзэж байна. Гуравдагч этгээд гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.С гэдэг хүнийг удирдах албан тушаал 5 жил хашаагүй гэсэн зүйл гаргаж ирээд байна. Манай Төлөөлөн удирдах зөвлөлөөр 11 жил ажилласан гэж үзсэн. Мгэдэг үүдэн эмнэлэгтэй, дээр нь Мгэдэг аж ахуй нэгжтэй. Манай 9 гишүүн хоорондоо юу гэж ярилцсан бэ гэхээр бид хууль тайлбарлах эрх байхгүй. Аж ахуй нэгжийг байгууллага гэж үзэх үү үзнэ. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан. Аж ахуй нэгжтэй дээрээс нь тусгай чиглэлээр буюу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн юм. Энэ аж ахуй нэгжийг удирдаж ажилласан нь удирдах албан тушаалтанд тооцогдох юм байна гэж үзээд удирдах албан тушаалыг 11 жил хашсан гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлсэн. Шүүхээс хуулийн гаргалгааг нь гаргаж өгөх байх гэж найдаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль гарсантай холбоотой аймаг, орон нутаг дүүргийн хэмжээнд явагдаж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлөөс аль ч аймагт процесс дээрээс болсон гомдол гаргаж байгаа хэргүүд байгаа юм билээ. Анхан явуулж байгаа учраас энд цугласан 9 гишүүн бүгд анх орж ирж байгаа учраас хуулийн үйл ажиллагааны зүйл дээр зарим нэг алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Бүгд ярилцаад Г.Бын жил 4 жил 5 сар 24 хоног байгаа учраас цааш нь явуулах боломж байхгүй гэж бүгдээрээ шийдсэн. Гомдол гаргах нэг хоногийн хугацаа гээд яриад байна. Энэ хугацааг хүлээх үү гэхээр Д.С эмчийн хэлдгээр хугацааг нь хүрээгүй учраас нэг хоног хүлээх шаардлага байхгүй гэж цаашаа явсан. Нэг хоног хүлээхээр 4 жил 5 сар 25 хоногтой л болох юм. 2019 оноос хойш тасгийн эрхлэгч нарыг чиг үүргийн хувьд эмнэлгийн удирдах албан тушаалд тооцож байгаа. Тэрнээс өмнөх нь орохгүй болоод байгаа юм. Бид нар ч гэсэн Мүүдэн эмнэлгийн удирдлагаар ажилласан гэж яаж нотлох юм бэ, болохгүй юм биш үү гэсэн яриа гарсан. Аж ахуй нэгж байгаад улсын бүртгэл байгаад байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан. Эрүүл мэндийн байгууллага гэж үзэх юм уу, үзэхгүй юм уу, үүний захирлаар ажиллаж байгааг удирдах албан тушаалд тооцох юм уу энэ талаар сайн тайлбарлаж өгсөн хуулийн гаргалгаа байхгүй. Тэгээд ямар ч гэсэн эрүүл мэндийн байгууллага гэж үзэх юм байна, энэ байгууллагын удирдах албан тушаалтнаар ажилласан юм байна. Энэ хүнийг удирдах албан тушаал хийснээр нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм байна гэж үзэж цааш явсан. Сайт дээр байрлуулах гэдэг нь тухайн өдөртөө амжихгүй. Төлөөлөн удирдах зөвлөл дээр ч тэр Нэгдсэн эмнэлэг дээр ч вэб сайт дээр шууд байршуулаад явах мэргэшсэн IT чиглэлийн хүн хэцүү байгаа. Тухайлбал ******* сонгон шалгаруулалтын бичиг баримтыг анхлан байршуулахын тулд Эрүүл мэндийн вэб сайт, аймгийн Тамгын газрын вэб сайт, Эрүүл мэндийн газрын вэб сайт дээр байршуулж чадахгүй хоног хугацаа алдаад явж байгаа юм. Тэр өдөртөө тавих ёстой маргааш нь тавьсан. Анхлан зохион байгуулж байгаа тул процессын алдаа байхыг үгүйсгэхгүй. Бүх зүйлийг хуульд нийцүүлж хуулийн дагуу явсан гэж тооцож байна гэв.

11. Гуравдагч этгээд Д.С шүүхэд  гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлдсэн тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* 06 дугаар тогтоолоор томилогдсон. Сонгон шалгаруулалт хуульд заасан журмын дагуу зарлагдаад бичиг баримтаа бүрдүүлээд сонгон шалгаруулалтад ороод хамгийн өндөр оноо авснаараа томилогдсон. Г.Бын нэхэмжлэл дээр тайлбар хэлье. 11 дүгээр сарын 18-ны өдөр бичиг баримтыг бүртгэж авсан. 11 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт эхэлсэн. Үндсэн шалгуур дээр тэнцээгүй учраас ******* дарга Б.Б утсаар мэдэгдээд, өөрийн биеэр бичгээр хариу өгсөн байгаа. Гомдол гаргах хугацаагүй гэж өгсөн. Өөрийнх нь ажилласан жил 4 жил 5 сар 24 хоногтой байгаа. Ажлын нэг хоногийн дотор гомдол гаргасан ч гэсэн бид нар энэ хүнийг оруулна гээд 5 сар хүлээгээд энэ хүний эрх ашгийг хөндүүлэхгүй гэж хүлээх боломжгүй юм. Сонгон шалгаруулалт өнгөрсний дараа Г.Б нь би удирдлагын багт ажиллаж байсан энэ бол удирдах албан тушаалд орох байсан гэж хүсэлт тавьсан. Удирдлагын баг бол Нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж байгаа орон тооны бус зайлшгүй орох шаардлагатай албаны дарга нар хуралдаж эмнэлгийн дотоод асуудлыг шийдвэрлэдэг баг бүрэлдэхүүн байдаг. Ийм учраас удирдлагын баг бол удирдах ажилд ордоггүй юм. Ш.М гуайн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлье. Үүдэн эмнэлэг гэдэг бол аж ахуй нэгж байгуулж байж үндсэн үйл ажиллагааны туслах үйл ажиллагаа болж улсын бүртгэлд бүртгэгддэг. Нэхэмжлэл дээрээ эрүүл мэндийн байгууллага биш юм гэж үзэж гаргасан. Эрүүл мэндийн байгууллага гэдэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ гээд Эрүүл мэндийн тухай хууль дээр заасан. Энэ бол эрүүл мэндийн байгууллагад орно. Шалгуур дээрээ эрүүл мэндийн байгууллагыг хувийн, төрийн байгууллагад хашсанаар нь удирдах ажилд тооцно гэж эмнэлгийн байгууллагын даргыг сонгон шалгаруулах журам дээр заасан зүйл байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа төрийн, хувийн аль нь ч эрүүл мэндийн байгууллагад хамаарагдана. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Засгийн газрын тогтоол дээр төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын зэрэглэлийг зааж өгсөн. Бид нарын хууль гарахаас өмнө тасгийн эрхлэгч, өрхийн эмнэлгийн дарга зэрэг удирдах албан тушаал хашиж байсан нь нөхөж үйлчлэхгүй байх гэж бодож байна. Бид нарын 2000 онд хийж байсан ажилд нөхөж үйлчилнэ гэж байхгүй байх гэж бодож байна гэв. Хоёр нэхэмжлэгч хэлж байна. Г.Б эмчийн хэлж байгаагаар кредитийн сургалт биш. Удирдлагын сургалтад кредитийн сургалт байдаг. Сурч байгааг дүйцэхүйц бичиг баримтаар тооцож оноо тавьж үнэлсэн байх гэж бодож байна. Журам дээр дүйцэхүйц бичиг баримтаар тооцно гэж бичсэн байгаа. Г.Б бас үүдэн эмнэлэг нэг хүнтэй эмнэлэг өөрийгөө удирдах юм уу гэж байна. Зөвхөн өөрийгөө удирдах биш тэр эмнэлгийг яаж зохион байгуулах юм. Ямар төлөвлөгөөтэй ажиллах, хэдэн хүн үзэх, хөрөнгө санхүүгээ яаж зохицуулах зэргийг удирдах болохоос өөрөө өөрийгөө удирдаад сууна байна гэсэн зүйл байхгүй.  Удирдлага гэдэг зохион байгуулалтын ажил байдаг учраас өөрөө өөрийгөө залаад яваад байх юм биш. Энэ эмнэлгийг яаж тогтвор суурьшилтай ажиллуулах, яаж аппарат тоног төхөөрөмжөө сайжруулах гэдэг зүйл нь удирдлага болохоос өөрийгөө удирдах зүйл биш байгаа юм. Ш.М даргын хэлж байгаагаар ХХК өөр хүний нэр дээр байх юм бол тэр хүнээрээ гүйцэтгэх захирлын тушаалыг гаргуулна. Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яамнаас хэзээ ч намайг томилохгүй, тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Манайх хүн ам цөөхөн, хувийн эмнэлгийн салбар хөгжөөгүй учраас нэг хүнтэй тогтвортой ажиллаж байгаа эмнэлгүүд байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, удирдах ажлын шаардлага хангахгүй байна гэж хоёр нэхэмжлэгч тавиад байна. Үүдэн эмнэлгийг хүн ямар нэгэн зорилгогүйгээр байгуулдаггүй. Хүний олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө гэсэн асуудлыг тавьж зорилготой ажиллаж байж энэ эмнэлгийг байгуулдаг. Би энэ эмнэлгийг анх байгуулахдаа 37,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Үндсэн хөрөнгөө ямар нэгэн зээл төсөл хөтөлбөрөөр аваагүй. Өөрийн үндсэн хөрөнгөөр байгуулсан. Ард түмнийг Говь-Алтайд Улаанбаатар хот руу явахгүйгээр оношлуулах боломжийг өөрийг гадаад улсад мэргэшсэн мэдлэг мэргэшлээ ашиглаад өөрийгөө чадавхижуулж байж хувийн эмнэлгийг ажиллуулсан. Хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн ард иргэд нь байж байна. Ажиллуулсан хүн нь би өөрөө байж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл бүх зүйлээр нотлогдож байхад энэ хүн ажиллаагүй юм, энэ хүн удирдах ажил хийгээгүй, энэ хүнийг томилсноор Говь-Алтай аймгийн жаран мянган хүний эрх хөндөөд байна гэсэн зүйл байхгүй. Би эрүүл мэндийн салбарт 25 жил ажиллахдаа тасралтгүй Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Би хууль бусаар томилогдоод Нэгдсэн эмнэлгийг дарга хийхэд хариуцлагагүй ажиллана гэж томилогдоогүй. Жаран мянган хүний эрх ашиг, 320 хүний эрх ашиг хөндөгдөөд зөрчигдөөд байгаа зүйл байхгүй. Миний энэ байдлыг харгалзаж үзээд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

         12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой тайлбар хэлье. Г.Бын нэхэмжлэлийн шаардлага нь сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулъя, дахин сонгон шалгаруулалт явуулъя гэсэн шаардлага байгаа юм байна.  Д.С-г томилсныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулъя гэсэн хоёр шаардлага гаргасан гэж ойлгосон. Гэтэл Г.Б гэдэг хүн бол сонгон шалгаруулалтын эхний үе шатанд материалаа бүрдүүлээгүй бүртгэлээс хасагдсан. Энэ хүн өөрийг нь бүртгэхээс татгалзаад байгаад хурлын шийдвэртэй маргаагүй хэрнээ бүртгэх процессын дараа гарсан сонгон шалгаруулалтын үнэлгээ, томилгоотой холбоотой асуудал дээр маргаж байгаа нь үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан тул дараагийн шатанд оролцох эрхгүй тул сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой маргах эрх байхгүй. Энэ талаар тодорхой кесс байдаг. Сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан тохиолдолд дараа дараагийн үед шат буюу сонгон шалгаруулалтын үнэлгээ болон түүний үр дүнтэй маргах эрх нэхэмжлэгч Г.Бт хууль зүйн хувьд байхгүй. Энэ хүн маргах ёстой акттай биш өөр акттай маргаад байна. Энэ акт нь энэ хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй. Сонгон шалгаруулалтын дүн болон Д.С-г томилсон шийдвэрүүд Г.Быг эрхийг шууд хөндөхгүй. Харин бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага энэ хүн гаргаагүй байгаа гэдгийг шүүх анхаарах ёстой. Бусад сонгон шалгаруулалт дээр захиргааны хэргүүд дээр хууль хэрэглээний ямар практик байдаг бэ гэхээр сонгон шалгаруулалтын эхний үед шатнаас буюу бүртгэлийн үе шатнаас хасагдсан тохиолдолд дараа дараагийн үр дүнтэй маргах эрх нь хязгаарлагдана. Хариуцагч болон гуравдагч этгээд нар ярьж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан удирдах албан тушаал 5 жилээс доошгүй хугацаанд хашсан байх гэдэг шаардлага хангахгүй байгаа учраас энэ хүнийг тухайн сонгон шалгаруулалтад оролцуулах хуульд заасан зохицуулалт байхгүй. Энэ хүн 5 жил удирдах албан тушаал хашаагүй учраас сонгон шалгаруулалтад орох эрх байхгүй. Татгалзаж шийдвэрлэсэн асуудал нь зөв. Татгалзсан шийдвэртэй холбоотой Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас тэр татгалзсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Г.Бын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Ш.М гэдэг хүний нэхэмжлэлийн шаардлагын тухайд хувийн эмнэлгийн захирлаар ажиллаж байсныг эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаал хашиж байсан гэж үзэхгүй гэж тайлбарлаад байна. Гэтэл Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон журам дээр зөвхөн төрийн эмнэлгийн удирдах албан тушаал хашиж байсныг тооцно, хувийн эмнэлгийг тооцохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Угаасаа байх боломжгүй. Төрийн болон хувийн эмнэлгийг удирдах албан тушаал хашиж байсан аль аль нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь хэсэгт заасан шаардлагад хамаарна. Төрийнх болно, хувийнх болохгүй гэсэн хуулийн болон журмын зохицуулалт байхгүй. Төрийнх нь болно, хувийнх нь болохгүй гэсэн зохицуулалт хийх нь Үндсэн хуулийн агуулгад нийцэхгүй. Тийм учраас М эмнэлгийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тодорхойлогдоно. Мөн Эрүүл мэндийн яамнаас олгогдсон тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан зэрэг баримт материалаас харагдаж байгаа юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь хэсэгт заасан удирдах албан тушаалд ажиллаж байгаагүй гэдэг үндэслэл няцаагдана. Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолыг яриад байна. 25 дугаар тогтоол нь төрийн үйлчилгээний албан тушаал зэрэг тогтоосон тогтоол юм. Эрүүл мэндийн удирдах албан тушаал энэ орно, гүйцэтгэх албан тушаалд энэ орно гэдэг ерөнхий зохицуулалт болохоос Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь хэсэгт шууд хамаарах тогтоол биш. Хувийн хэвшилд ажиллаж байгаа, хувийн хэвшлийн эмнэлгийг удирдаж байгаа хүний хувьд удирдах албан тушаал эрхэлж байсан гэсэн хууль зүйн ойлголтод хамаарна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Ш.М нэхэмжлэлийн шаардлага дээр хууль зүйн хувьд илт үндэслэлгүй хэд хэдэн шаардлага байна. Захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн болохыг тогтоолгох гэж байгаад байна. Энэ захиргааны хэргийн шүүхийн шийдэх ёстой асуудал биш. Энэ эрх нь зөвхөн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд байдаг эрх. Мөн захирлаар томилохыг даалгах шийдвэрийг шүүх гаргах боломжгүй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтын үр дүнгээр Ш.М гэдэг хүн 2-т эрэмбэлсэн учраас Төлөөлөн удирдах зөвлөлд олгогдсон эрхийг шүүх өмнөөс нь хэрэгжүүлээд явах боломж байхгүй. Сонгон шалгаруулалтын материалыг үзэхэд хууль бус, шударга бус явагдсан гэж үзэх баримт байхгүй. Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж Д.С-г томилсон шийдвэр нь хуульд нийцсэн. Хэн нэгэн этгээдийн буюу Г.Б, Ш.М нарын хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй Шүүх талуудын маргаж байгаа асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн эсхүл хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргахгүй гэж байгаа. Г.Бын тухай асуудал байна. Г.Бын хувьд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүлээн авсан гэдгээ хэлсэн. Бүртгэхээс татгалзсан мэдэгдэлтэй холбоотой ямар нэгэн гомдол нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас төлөөлөгчийн хэлээд байгаа хоёр гурав дахь үе шатанд оролцох, хоёр болон гурав дахь үе шатнаас гарсан шийдвэрт гомдол гаргах эрх нь дуусгавар болсон гэдгийг хэлье. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлөөгүй гэдэг зүйл ярьж байна. Эмнэлгийн байгууллагад ажиллахын хажуугаар ажиллаж байсан гэдэг нь төрийн бүх байгууллагын мэдээллээс тодорхой харагдаж байна. Тэр нь хэрэгт авагдсан байна. Ажиллаж байсан эсэх асуудлыг шалгуур болгож байгаа болохоос нийгмийн даатгал төлсөн төлөөгүй гэдэг асуудал ач холбогдолгүй байна. Мэргэшсэн байдлыг хэрхэн яаж үнэлэх юм бэ гэдгийг Сонгон шалгаруулах журмын 7.3 дээр тодорхой заасан. Мэргэшсэн байдлыг их, дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээ, дипломоос гадна эрүүл мэндийн удирдах ажилтнаар ажиллаж байсан туршлагыг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн үнэлнэ. Эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагаар магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бол харгалзах дээд оноог өгнө гэж заасан. Энэ асуудлыг нарийвчилсан журмаар зохицуулж байгаа. Журам дээр нь үнэлгээний аргачлалыг нэг бүрчлэн заагаад өгсөн. Энэ аргачлалын дагуу төлөөлөн удирдах зөвлөл үнэлгээ дүгнэлтээ гаргаж шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Зүгээр үзэмжээр шийдвэр гаргаагүй байх гэж ойлгож байна. Энэ бол тусдаа хуультай, нарийвчилсан журамтай. Хоёрдугаарт эмнэлгийн тухай асуудлыг ярьж байна. Эмнэлэг биш гэдэг агуулгаар яриад байна. Эмнэлэг мөн гэдэг нь эрх бүхий байгууллагуудаас олгосон тусгай зөвшөөрөл зэрэг зүйлээс харахад тодорхой харагдаж байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан 14 төрөл байна гэж юм яриад байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд тусгай зөвшөөрөл олгох талаар 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Эрүүл мэндийн тухай хууль чинь ямар хууль бэ гэхээр төрөөс үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Нарийвчилсан харилцаанд үйлчлэх хууль нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль юм. Үүний дагуу холбогдох баримт бичгээ аваад үйл ажиллагаагаа явуулж байсан. Үзлэг хийж байсан. Санхүүгийн тайлангаа гаргаж байсан гээд бүх баримтууд нь хэрэгт хангалттай байгаа учраас үүнийг шүүх харгалзаж үзэж байх. Дээрээс нь нам, хурлын төлөөлөгч гэдэг асуудал ярьдаг. Хурлын төлөөлөгчийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар ******* даргаар ажиллаж болохгүй гэдэг хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Намын гишүүнчлэлээсээ жилийн өмнө гарсан байна. Энэ нь хэрэгт тодорхой байна. 320 ажилчин болон жаран мянган хүний эрх ашиг хөндөгдөж байна гэж байна. Хэрвээ тэр хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн бол өөрөө өөрийгөө төлөөлөөд гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нар тэр хүмүүсийн өмнөөс эрх ашиг нь зөрчигдлөө гэж гомдол гаргах эрх байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

13. Нэхэмжлэгч Г.Б аймгийн ******* Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан:

13.1. Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр Г.Быг бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6-р заалтыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоох 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах;

13.2. ******* хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор ******* захирлаар Д.Сг томилсон нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

13.3. Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг ******* Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага /хэргийн 2 дугаар хавтасны 135 дахь талд/ гаргасан.

14. Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр /хэргийн 2 дугаар хавтасны 136 дахь талд/ өөрчлөн нэмж тодруулсан боловч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөн нэмж өөрчлөн /хэргийн 2 дугаар хавтасны 148 дахь талд/:

 14.1. 2022 оны 11 сард болсон ******* захирлын сонгон шалгаруулалтад оролцсон Д.С, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шалгуур хангахгүй тул Говь-Алтай аймгийн ******* гүйцэтгэх захирлаар Д.Сг томилсон ******* шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******* зарласан Говь-Алтай аймгийн ******* захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, ******* гүйцэтгэх захирлаар томилохыг даалгах;

14.2. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага хангагдах боломжгүй тохиололд уг сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох;

             14.3. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Ш.М намайг тус аймгийн ******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор чөлөөлснийг хүчингүйд тооцож, эгүүлэн томилуулах;

14.4. 2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.С, Г.Б нар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатнаас хасагдаж эрх ашиг нь цаашид хөндөгдөхгүй байсан болохыг тогтоолгох гэж тодруулсан.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчийн эрх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэв.

15. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2022 оны 11 дүгээр сарын 19-ний хооронд “******* захирлын нээлттэй сонгон шалгаруулалт”-ыг зарласан байна.

Энэхүү сонгон шалгаруулалтад тус эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.М, Амбулаторийн тасгийн эрхлэгч Г.Б, зүрх судасны их эмч Д.С нар нэр дэвшүүлэн баримт бичгээ хүргүүлсэн байна.

Эдгээр 3  нэр дэвшигчээс  Амбулаторийн тасгийн эрхлэгч Г.Быг эрүүл мэндийн системийн удирдах албан тушаалд 4 жил 5 сар 21 хоног ажилласан учир эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан гэсэн шаардлагыг хангаагүй гэж бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 6 дахь талд/ 

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “******* захирлын нээлттэй сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулж нэр дэвшигч Д.С-ийг шалгаруулан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ******* захирлаар томилжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 38 дахь талд/ 

16. 2022 оны 11 сард болсон ******* захирлын сонгон шалгаруулалтад оролцсон Д.С Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шалгуур хангахгүй тул Говь-Алтай аймгийн ******* гүйцэтгэх захирлаар Д.Сг томилсон ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ******* зарласан Говь-Алтай аймгийн ******* захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, ******* гүйцэтгэх захирлаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

16.1. Нэхэмжлэгч Г.Б, Ш.М нараас: “Д.С нь эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаал хашиж байгаагүй, Д.С гэдэг хүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Аж ахуйн нэгж, үүдэн эмнэлгийн захирлаар ажиллаж байсан гэдэг тодорхойлолтоор орж ирсэн. Аж ахуй нэгж, үүдэн эмнэлгийн захирал нь Эрүүл мэндийн системийн удирдах албан тушаалд тооцогдохгүй, мөн эрүүл мэндийн удирдлагаар мэргэшээгүй” гэж, хариуцагчаас Г.Б 4 жил 5 сар 21 хоногтой байсан учраас удирдах албан тушаалд 5 жил хүрээгүй байна гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцох бололцоогүй боллоо гэдгийг албан бичгээр хүргүүлсэн. Гуравдагч этгээд гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.С. Мгэдэг үүдэн эмнэлэгтэй, дээр нь Мгэдэг аж ахуй нэгжтэй. Тиймээс шаардлага хангаж байгаа” гэж маргадаг.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т нэгдсэн эмнэлгийн захирал нь эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан; эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан; нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн; тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй; улс төрийн намын гишүүн бус; хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй; бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй. гэсэн шаардлагуудыг хангасан байхаар заажээ.

Мөн зүйлийн 16.2-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж зааснаар Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар журмыг баталсан байна.

Энэ журмын 5.1.7-д Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт); 5.1.8-д Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт); гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан ажилласан жилийн шаардлага хангасан эсэхийг хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгээр нотлохоор байна.

Гуравдагч этгээд Д.С нь М ХХК-ийг2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрөлжсөн дэлгүүр, жижиглэн худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулжээ. Үүний дараа 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зүрхний хэт авиа оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг хийх 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг бүртгүүлсэн байна. /хэргийн 2 дугаар хавтасны 113-117 дахь талд/

Гэвч “М” ХХК-иас Д.С-ийнболон өөр хэн нэгний нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлж байгаагүй нь сонгон шалгаруулалтад өгсөн материалууд болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. /хэргийн 2 дугаар хавтасны 106, 207-213 дахь талд/ 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зйлийн 3.1.4-т "эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг; ойлгохоор зааснаас үзвэл хувийн болон төрийн өмчийн гэж ялган зааглаагүй байх боловч нарийвчлан зохицуулсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар тогтоохоор байна. Мөн “...эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн тайлбараа гуравдагч этгээд шүүхэд баримтаар нотолж чадаагүй болно.

Иймд гуравдагч этгээд Д.С-ийн “М” ХХК-ийн захирлаар бүртгэгдсэн нийт хугацааг эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд ажилласан хугацаа гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагчийн “...Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан. Аж ахуй нэгжтэй дээрээс нь тусгай чиглэлээр буюу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн юм. Энэ аж ахуй нэгжийг удирдаж ажилласан нь удирдах албан тушаалтанд тооцогдох юм байна гэж үзээд удирдах албан тушаалыг 11 жил хашсан гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлсэн.”, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж байна. Ажиллаж байсан гэдэг асуудлыг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тодорхойлохгүй. Энэ хүн өөрөө Нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан учраас Нэгдсэн эмнэлгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд явж байсан. Энэ нь нийгмийн даатгалын лавлагаа дээр тодорхой байж байгаа. Харин М ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нэг хүн. Компанийн дүрмийн дагуу энэ хүн хуулийн этгээдийн улсын бүртгэлд захирлаар бүртгэгдсэн. Заавал нийгмийн даатгал төлсөн байх ёстой, төлөөгүй бол ажилласан гэж үзэхгүй гэсэн ойлголт байхгүй.” гэсэн тайлбаруудыг хүлээн авах боломжгүй.

Учир нь: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна. Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна.” гэж заасан байна.

16.2. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 5.1.6-д Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг (боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт); гэж заажээ. Мэргэшсэн байдлыг их, дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдсан байдлаар дүгнэхээр нарийвчлан журамласан байна.

 Гуравдагч этгээд нь өөрийн мэргэжлийн чиглэлээрх сургалтуудад хамрагдаж байсан нь нотлогдож байх боловч эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох диплом, мэргэшлийн үнэмлэхийг сонгон шалгаруулалтад өгөөгүй байна.

 Гуравдагч этгээдийн “...2022 оноос Глобал удирдагч дээд сургуулийн эрүүл мэндийн бодлого удирдлагын магистрантаар суралцаж байгаа” гэсэн тайлбараар түүнийг эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн гэж дүгнэхгүй.

          Хариуцагчаас мэргэшсэн байдлын үнэлгээний тухайд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль алиныг шалгуур хангасан гэж нэхэмжлэгч Ш.Мд .. оноо, гуравдагч этгээдэд.... оноо өгсөн байна. Нэхэмжлэгч Ш.М Удирдлагын академийн нийгмийн удирдлагын 1,6 жилийн сургалтад хамрагдсан байхад ийнхүү ижил оноо өгсөн байгаа нь тэгш  эрхийн зарчим зөрчсөн, бодит байдалд тохироогүй үнэлгээ хийжээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй буюу тухайн шийдвэрээс захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болсон үйл баримт тодорхой байх шаардлагатай. Гэтэл хариуцагчаас үнэлгээний үндэслэлээ холбогдох баримтын хамт тодорхой тайлбарлаагүй, гуравдагч этгээдийг илүү үнэлэн томилсон үндэслэлээ нотолж чадахгүй байх тул захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

          16.3. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 4-т Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулна. 4.1.1.Нэгдүгээр шат - Баримт бичгийг хүлээн авч, үнэлэх 4.1.2.Хоёрдугаар шат - Ур чадварын үнэлгээ хийх; 4.1.3.Гуравдугаар шат - Шалгарсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлаар томилох гэжээ.

           ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийн баримт бичгийг шалгаж, Д.С, Ш.М нарын хоёр нэр дэвшигчийг дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар, харин нэр дэвшигч Г.Бын тухайд түүний ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй гэж үзэж дараагийн шатны шалгаруулалтад оруулахаас татгалзаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/04 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.  

           Хариуцагч нэхэмжлэгчийн ирүүлсэн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж үнэлсэн үндэслэлээ Г.Б нь ******* даргын 2018 оны 05  дугаар сарын 22-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар Амбулаторийн тасгийн  эрхлэгчээр томилогдож удирдах албан тушаалд 4 жил 5 сар 24 хоног ажилласан байх тул Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-д заасныг хангаагүй гэжээ.

           Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан; Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 5.1.8-д Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт) гэсэн шаардлагыг нэхэмжлэгч Г.Б хангаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Г.Бын ажилласан хугацаа хуульд заасан шаардлагыг хангаагүй тул түүний баримт бичгийг үнэлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль, журамд нийцсэн байна.

            16.4. Харин гуравдагч этгээд Д.С-ийн нэр дэвшүүлэн ирүүлсэн баримт бичгийг хууль, журамд заасны дагуу хянаж нягтлаагүй хариуцагчийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчимтай, 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимтай, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг гэж заасантай нийцээгүй хууль бус байна.

16.5. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5-д эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх; Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 8.1-д Төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлын албан тушаалд томилох тухай тогтоолыг гаргана гэж заасан байна.

******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “******* захирлыг сонгон шалгаруулах үнэлгээний нэгдсэн дүнгийн хуудас”-аас харвал нэхэмжлэгч Ш.М нь нийт 61 оноо авч нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн байдаг. Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгч Ш.Мы баримт бичиг, үнэлгээний талаар огт маргадаггүй. Харин нэхэмжлэгч Г.Б, гуравдагч этгээд Д.С нар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.3-т заасан шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлөөс маргаан бүхий албан тушаалд гуравдагч этгээдийг томилсон нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасныг болон Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэснийг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч Ш.Мы тухайн албан тушаалд томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул гуравдагч этгээдийг томилсон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, ******* гүйцэтгэх захирлаар томилохыг даалгаж шийдвэрлэлээ.

16.6. Гуравдагч этгээд нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон иргэдийн төлөөлөгч байна. Гэвч 2022 оны 03 дугаар сард намын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзан гишүүнчлэлээс хасагдсан тул улс төрийн намын гишүүн гэж дүгнэхгүй, мөн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаагүй болохыг тэмдэглэв. /хэргийн 2 дугаар хавтасны 157-161 дэх талд/

17. Нэхэмжлэгч Г.Бын 1/Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр Г.Быг бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6-р заалтыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоох 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах; 2/Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг ******* Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах; нэхэмжлэгч Ш.Мы 1/Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага хангагдах боломжгүй тохиололд уг сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох; 2/Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Ш.М намайг тус аймгийн ******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор чөлөөлснийг хүчингүйд тооцож, эгүүлэн томилуулах; 3/2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.С, Г.Б нар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатнаас хасагдаж эрх ашиг нь цаашид хөндөгдөхгүй байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

17.1. Нэхэмжлэгч Г.Б нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан; байх гэсэн шаардлагыг хангаагүй нь нотлогддог бөгөөд энэ талаараа маргадаггүй.

Харин бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулсан гэж маргадаг. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны А/414 дүгээр тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын журмын 5.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь журмын 5.1-д заасан баримт бичгийн бүрдлийг шалгаж, дутуу эсхүл хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн иргэнийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өөрт нь  бичгээр мэдэгдэнэ. 5.6-д Баримт бичгийг хүлээн авч бүртгэхтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл ажлын 3 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ. гэж заасан байна. 

Нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/04 тоот албан бичгээр бүртгэхээс татгалзсан хариу өгч, улмаар тухайн өдөр сонгон шалгаруулалт цааш үргэлжлэн явагдсан байдаг. Хариуцагч нэр дэвшигчийн гомдол гаргах хугацааг харгалзан үзээгүй байх боловч нэхэмжлэгч Г.Б татгалзсан үндэслэл, түүнд өгсөн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар маргаагүй болно.

Энэ нөхцөл байдлын талаарх хариуцагчийн “...Үндсэн шалгуур дээр тэнцээгүй учраас ******* дарга Б.Б утсаар мэдэгдээд, өөрийн биеэр бичгээр хариу өгсөн байгаа. Өөрийнх нь ажилласан жил 4 жил 5 сар 24 хоногтой байгаа. Ажлын нэг хоногийн дотор гомдол гаргасан ч гэсэн бид нар энэ хүнийг оруулна гээд 5 сар хүлээх боломжгүй юм.” гэх тайлбар үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...энэ сонгон шалгаруулалт дахин зарлагдаж эхнээсээ явагдахгүй бол нэгэнт энэ процесс нь зөрчигдөөд явсан учраас хэн хэнийх нь эрх ашиг зөрчигдөөд байна. Тийм учраас дахин сонгон шалгаруулалт явагдсанаар энэ гурван хүн магадгүй дахиад гурвуулаа сонгон шалгаруулалтад ороод дахиад материалаа бүрдүүлээд явах боломжтой.” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: гээд 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; гэж тус тус зааснаар аливаа этгээдээс хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь нэг талаас хууль бус байхын зэрэгцээ нөгөө талаас маргаж буй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж гэмээ нь шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

Иймээс зөвхөн гомдол гаргах хугацаа олгоогүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй.

Мөн энэхүү сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар оролцогч Ш.М маргаж байгаа нөхцөлд шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол сонгон шалгаруулалтын аль шатанд хэрхэн хөндөгдөж байгааг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Г.Б гэдэг хүн бол сонгон шалгаруулалтын эхний үед шатанд материалаа бүрдүүлээгүй бүртгэлээс хасагдсан. Энэ хүн өөрийг нь бүртгэхээс татгалзаад байгаад хурлын шийдвэртэй маргаагүй хэрнээ бүртгэх процессын дараа гарсан сонгон шалгаруулалтын үнэлгээ, томилгоотой холбоотой асуудал дээр маргаж байгаа нь үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан тул дараагийн шатанд оролцох эрхгүй тул сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой маргах эрх байхгүй.” гэх тайлбар үндэслэлтэй.

Түүнчлэн дээр дурдсанаар нэхэмжлэгч Ш.М тус сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн, нэхэмжлэгч Г.Б нь нэгдүгээр шат /Баримт бичгийг хүлээн авч, үнэлэх/-аас хасагдаж, хассан талаарх акттай маргаагүй тул Төлөөлөн удирдах зөвлөлөөс зохион байгуулсан нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын үйл явцыг бүхэлдээ хууль бус байсан гэж дүгнэх боломжгүй.

         Иймээс нэхэмжлэгч Г.Бын Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр Г.Быг бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6-р заалтыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоох 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг ******* Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах, нэхэмжлэгч Ш.Мы Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага хангагдах боломжгүй тохиололд уг сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

           17.2. Шүүхээс сонгон шалгаруулалтын үр дүнгээр Ш.Мыг нэгдсэн эмнэлгийн захирлаар томилохыг даалгаж шийдвэрлэсэн тул Говь-Алтай аймгийн ******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох, 2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.С, Г.Б нар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатнаас хасагдаж эрх ашиг нь цаашид хөндөгдөхгүй байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.Б, Ш.М нараас Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ш.М шалгарсан болохыг тогтоож, ******* гүйцэтгэх захирлаар томилохыг даалгаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр Г.Б ыг бүртгэхээс татгалзсан үйлдэлд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.6-р заалтыг зөрчсөн нь хууль бус болохыг тогтоох, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”, “Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг ******* Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах”, “Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага хангагдах боломжгүй тохиололд уг сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох”, “Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Ш.М намайг тус аймгийн ******* ******* 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор чөлөөлснийг хүчингүйд тооцож, эгүүлэн томилуулах”, “2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн ******* даргын сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.С, Г.Б нар нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байсан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатнаас хасагдаж эрх ашиг нь цаашид хөндөгдөхгүй байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б, Ш.М нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тус тус 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОЮУНСҮРЭН