Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/00844

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/00844

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МТ ХХК/РД:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Ц/РД: /,

 

142,355,332 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон, хариуцагчийн өмгөөлөгч Н.Батбаатар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Т нь МТ ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээг байгуулж, 80.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө Барьцааны гэрээг байгуулж, гэрээгээр МТ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203022981 дугаартай СБД, 3 дугаар хороо, 5-р хороолол, Нарны зам 41-5 тоот хаягт байрших 79.19 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцож хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Гэтэл зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр, хүүг огт төлөхгүйгээр хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчиж, үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардсан ч утсаа авахгүй, эргээд залгая гэж худал шалтаг хэлсээр өнөөдрийг хүрлээ.

Бидний зүгээс хариуцагч талд гэрээний үүрэг гүйцэтгэх хангалттай хугацаа олгосон төдийгүй зээлдэгчээс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэйл хаягаар ирүүлсэн саналыг хүлээн авч, гэрээний хугацааг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрт 80,000,000 төгрөг, зээлийн хүүд 2,800,000*30 сар, 07 хоног (2019.02.26-ны өдрөөс 2021.09.02-ны өдөр хүртэл) 84,653,331 төгрөг нийт 164,653,331 төгрөгийг шаардах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагч Монголтравөл сөрвис ХХК-иас 164,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа МТ ХХК-иас 164,653,331 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхойлсон. Тус шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу МТ ХХК-иас 145,155,332 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж багасгаж байна.

Учир нь хариуцагч компаниас Зээлийн хүүгийн төлбөрт нийт 19.218.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд тус үнийн дүнгээс 2019.02.26-ны өдрөөс 2019.08.26-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 16,800,000 /зээлийн хүү 6 сар 2,800,000 төгрөг/ төгрөгийг, дараагийн сарын хүү буюу 2019.09.26-нд төлөх хүүгээс үлдэх 2,418,000 төгрөгийг суутган тооцсон болно. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч төлөлт хийгдээгүй байна.

Талууд анх Зээлийн гэрээний хугацааг 2019.02.26-ны өдрөөс 2019.08.26-ны өдрийг хүртэл байгуулж, дараа нь 2019.08.26-ны өдрөөс 2020.08.26-ны өдөр хүртэл, мөн үүний дараа 2020.08.26-ны өдрөөс 2021.08.30-ны өдөр хүртэл гэрээг тус тус сунгасан байдаг. Гэрээний 2 дахь заалтаар зээлийн хүүг сарын 3.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон байна.

Иймд гэрээний тус заалтын дагуу хариуцагчаас дараах мөнгөн дүнг нэхэмжилж байна. Үүнд: 1. Үндсэн зээлийн төлбөрт 80,000,000 төгрөг, 2. 2019.09.26-ны өдөр төлөх хүүгийн үлдэгдэл 382,000 төгрөг 2019.10.26-ны өдрөөс 2021.08.30-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 64,773,332 төгрөг (2,800,000*23 сар 04 хоног) нийт 65,155,332 төгрөг Иймд МТ ХХК-иас 145,155,332 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө. 

Иймд МТ ХХК-иас 145,155,332 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа мэтгэлцээний явцад 2,500,000 төгрөгөөр багасгасан учраас МТ ХХК-иас нийт 142,355,342 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад шүүхийн шийдвэрт тусгуулах гэж эцсийн байдлаар тодруулж байна. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулах болон үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх гэсэн шаардлага тавигдсан. Энэ шаардлагын хүрээнд гэрээ хийгдсэн учраас хүчин төгөлдөр юм. Тухайн байрны өмчлөгч МТ ХХК байсан. Барьцаа гэрээгээр хууль зөрчсөн зүйл байхгүй. Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тодорхойлсон нь ойлгомжгүй. 59 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өмчлөлийн маргаан тусдаа явна. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах байдлаар гуравдагч этгээд өмчлөх эрхээ өөрөө олж авах боломжгүй. Тэгэхээр энэ шаардлага үндэслэлгүй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Тийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбар болон гуравдагч этгээдийн шаардлага, тайлбарт тайлбар гаргая. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Үндсэн харилцаа Б.Т болон МТ ХХК нарын хооронд үүссэн. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ хуульд заасан хэлбэр, агуулгыг хангасан. Хариуцагч тал гэрээний агуулга, хэлбэрт маргахгүй гэж ойлгож байгаа. Хариуцагч тал зээл авсан гэдгээ зөвшөөрөөд гагцхүү хэдэн төгрөгийг төлөх вэ гэдэгт маргаан үүсч байгаа. Сүүлийн 1 жилийн сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд сүүлийн хугацааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгосон.

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан. Хүсэлт нь МТ ХХК-ийн бланктай хэрэгт байгаа. Энэ хүсэлтийг хүлээж аваад 12 сарын хугацаатай сунгасан. Хоёрдугаар сунгалтыг ковидтой холбоотой хөл хорио тавьсан учраас цахимаар ирүүлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөөд 1 жилийн хугацаатай сунгасан. Хэлцэл хүчин төгөлдөр болох үндсэн нөхцлүүдийг бүрэн хангасан. Иргэний хуулийн 43.2.2, 43.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл байгуулагдсан гэж тооцно.

Б.Цгуайд бүртгэл гэрчилгээ байхгүй мөн төлбөрөө 100 хувь төлөөгүй. Яагаад 13 жилийн хугацаанд 2010 онд байгуулагдсан гэрээний хариуцлагын асуудал яригдсангүй вэ гэдэг асуудал гарч ирж байна. Б.Цгуай мөнгө төлсөн байна гэхдээ гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүй байна. Өнөөдөр гаргаж өгсөн гэрээ хуульд заасан шаардлага хангахгүй. Хариуцагч талын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, бие даасан шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Хариуцагч МТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Т 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 80.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлжээ. Зээлийн гэрээний дагуу сард 2,800,000 төгрөг зээлийн хүү төлөх, ингэснээр нийт 6x2,800,000=16,800,000 төгрөг 6 сарын хүү зээлийн хүүнд төлөхөөр байна. Зээл 80.000.000 төгрөг+зээлийн хүү 16,800,000 төгрөг=96,800,000 төгрөгөөс илүүг зээлдэгч шаардах эрхгүй. Зээлийн гэрээний 5 дугаар заалтын дагуу энэ гэрээнд алданги тооцохгүйгээр талууд тохирсон байх тул зээлдэгч алданги шаардах эрхгүй.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 164,653,331 төгрөгийг хариуцагч Монгол Травел Сервис ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг зарим хэсгийг хариуцагч зөвшөөрч, зарим хэсгийг нь татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр 60,782,000 төгрөг, зээлийн хүү 14,419,720 төгрөг, нийт 75,201,720 төгрөгийг гаргуулах хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч татгалзаж байна.

Зээлийн хүү

Хүү тооцсон

огноо

 

 

2,704,870

4/4/2019

2,617,370

5/4/2019

2,412,370

6/4/2019

2,323,370

7/4/2019

2,225,370

7/4/2019

2,127,370

9/4/2019

Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлсөн хэмжээ, хүү, гэрээний хугацааны талаар Иргэн Б.Т 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр гэрээ хийж 2019 оны 3 сарын 4-нд зээлийн мөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч 6 удаа нийт 19,218,000 төгрөгийг зээлийн төлбөрт эргүүлж төлсөн.

 

огноо

төлөлт

Үндсэн зээл

3/4/2019

 

80,000,000

3/29/2019

2,718,000

77,282,000

4/7/2019

2,500,000

74,782,000

5/30/2019

5,600,000

69,182,000

7/1/2019

2,800,000

66,382,000

8/1/2019

2,800,000

63,582,000

9/4/2019

2,800,000

60,782,000

 

 

 

 

 

 


19,218,000 60,782,000 14,419,720

Зээлийн гэрээний дагуу 6 сар буюу тухай 2019 оны 9 сарын 4 хүртэл нийт 14,419,720 төгрөгийг зээлийн хүүнд төлнө. Зээл 60,782,000 төгрөг + зээлийн хүү 14,419,720 төгрөг= 75,201,720 төгрөг нийтдээ болсон.

Зээлийн гэрээний нэмэлт гэх зүйлийг хариуцагч татгалзаж байна.

Зээлийн гэрээний 5 дугаар заалтын дагуу энэ гэрээнд алданги тооцохгүйгээр талууд тохирсон байх тул зээлдэгч алданги шаардах эрхгүй.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ү-2203022981 дугаартай СБД, 3 дугаар хороо, 5-р хороолол, Нарны зам 41, 5 тоот хаягт орших 79.19 кв метр 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн. Монгол Травел сервис ХХК тус үл хөдлөхийг 2008 онд Батмагнай овогтой Цэрэнванчигт (РД:47082403 утас: 98993030) худалдсан талаар талууд мэдэж байсан. Иймд барьцаа хөрөнгийн захиалагч болох Б.Цэрэнванчигийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй байна.

2020 оны 3 дугаар сарын 23-нд Монгол Травел Сервис ХХК-ийн өмчлөгч солигдож ГАдъяабадам болсон.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 145,155,332 төгрөгийг хариуцагч Монгол Травел Сервис" ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг зарим хэсгийг хариуцагч зөвшөөрч, зарим хэсгийг нь татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр 80,000,000 төгрөг, зээлийн хүү 12,358,356 төгрөг, нийт 72,382,664 төгрөгийг гаргуулах хэсгийг маргахгүй, үлдэх хэсгийг эс зөвшөөрч татгалзаж байна.

Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлсөн хэмжээ, хүүгийн тухай татгалзал Иргэн Б.Т 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр гэрээ байгуулж 2019 оны 2 сарын 28 ба 3 сарын 4-нд зээлийн мөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлснийг зөвшөөрнө. Зээл авсан, хэрэглэсэн зээлээ төлнө. Гэхдээ хууль ёсны дагуу төлөх ёстойгоо л төлнө. Монгол Травел Сервис ХХК бусдаас буюу С.Золчимэгээс 70,258 ам.доллар, Б.Цэрэнванчигаас 31,446 ам.долларын авлагаа авч чадаагүйгээс зээлээ төлөхгүй удсан болохоор зээлдэгч хүлээж тэвчсэнгүй шүүхэд хандсан.

 
 

Зээлдэгч 7 удаа нийт 21,701,720 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн.

 

 
  Text Box: 1	сар 2	сар 3	сар 4	сар 5сар 6сар

Нэхэмжлэгч үүнтэй маргадаггүй. Зээлийн хүүг 8 сарын 26 хүртэл тооцоолоход

 

70.000.000 төг х 36%/365 х 179 өдөр=12,358,356 төгрөг,

10.000.000 төг х 36% / 365 х 175 өдөр=1,726,027 төгрөг,

Нийт хүү 14,084,384 төгрөг,

Үндсэн зээл: 80,000,000

Нийт үүрэг: 94,084,384

Үлдэгдэл төлбөр: 94,084,384-21,701,720= 72,382,664 төгрөг байна.

Үүнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу сарын 3.5% хүүг 3% гэж тооцоолсон.

Хугацаа сунгасан гэх тухайд татгалзал 2019 оны 9 сарын 4-нд энэ зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээний сунгасан шаардлагыг хариуцагч тал татгалзаж байна. Нэмж гэрээ сунгаагүй.

2019 оны 9 сарын 7-нд зээлийн гэрээг 12 сар сунгах хүсэлт өгсөн боловч тухайн үед зөвшөөрөөгүй, Б.Т хурдан төл гэж дайрч давшлаад татгалзсан хариу өгсөн. Хэлцэл байгуулагдаагүй. Иймээс надад гэрээний хувь байдаггүй. Гэрээ сунгагдсан гэж ойлгоогүй. Гэтэл одоо шүүхэд өнөөх санал дээр маань нэмж гарын үсэг зураад ирж байна. Энэ саналд зээлийн хүү тохироогүй, зөвхөн хугацаа сунгах санал өгсөн боловч гэрээ байгуулаагүй тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Гэрээ нь эцэслээгүй учраас тамгагүй байгаа, тиймээс зээлийн гэрээний шаардлага хангахгүй.

Зээлийн гэрээний хугацааг Б.Т 2021 оны 8 сарын 12-нд 2021 оны 08 сарын 30 хүртэл сунгасан гэх зүйлийг хариуцагч татгалзаж байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой, имэйл илгээгч нь гэрээний оролцогч субъект биш тул зээлийн гэрээний шаардлага хангахгүй. Хүү тохироогүй тул хүү шаардах эрхгүй. 2020 оны З дугаар сарын 23-нд Монгол Травел Сервис ХХК-ийн өмчлөгч солигдож Г.Адъяабадамыг захирлаар томилсон 10 ба нэхэмжлэгч хариуцагчийн 2021 оны 6 ба 8 сард солилцсон гэх имэйлийг Монгол Травел Сервис ХХК илгээгүй.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд татгалзал Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ү-2203022981 дугаартай СБД, 3 дугаар хороо, 5-р хороолол, Нарны зам 41, 5 тоот хаягт орших 79.19 кв метр 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн.

Монгол Травел Сервис ХХК 2010 оны 10 дугаар сарын 26-нд Бух овогт Батмагнайн Цэрэнванчигтай орон сууц захиалгаар бариулах 73 тоот гэрээг байгуулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Нарны зам 41 байрны 5 тоот 79.19 м.кв талбайтай орон сууцны зориулалттай гурван өрөө байрыг захиалгаар барих, захиалагч захиалсан байрны үнэ 1 м.кв талбайг 800 ам.доллароор тооцож нийт 63,352 ам.долларын төлбөрийг Монгол Травел Сервис ХХК-ийн Голомт банкны 1601424450 дансаар 2010 оны 12 сарын 28-ны дотор төлөхөөр тохиролцсон гэрээтэй. Өнөөдрийн байдлаар захиалагч гүйцэтгэгчид 31,906 ам.доллар төлсөн, 31,446 ам.долларын төлбөр дутуу байна. Энэ нь 2022 оны 11 сарын 14-нд Монгол банкны зарласан ханш 1 ам.доллар=3407.09 төгрөг буюу 107,139,352 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Орон сууцны 12 давхар барилгыг барьж дуусаад 2010 оны 12 сарын 28-нд улсын комисс ажиллуулж ашиглалтад өгч, тэр өдрөө 5 тоот орон сууцыг гүйцэтгэгч захиалагч Б.Цэрэнванчигт хүлээлгэн өгч тэрээр өнөөдөр хүртэл 11 жил 322 өдөр тус байранд амьдарч байгаа боловч төлбөрөө гүйцээж төлсөнгүй.

Төлбөрийн үлдэгдэлтэй нөхцөлд дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022981 дугаартай байрны өмчлөх эрх нь гэрээний дагуу Монгол травел сервис ХХК-д байна. Төлбөрөө бүрэн төлж дууссанаар өмчлөх эрх захиалагчид шилжинэ гэж зохицуулсан тул өнөөдрийг хүртэл уг ул хөдлөх хөрөнгө нь Монгол травел сервис компанийн өмчлөлд бүртгэлтэй байгаа ба захиалагч тал өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй, гэрээ дуусгавар болоогүй байна.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд татгалзал Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, Нарны зам 41-5 тоот хаягт орших 79.19 метр квадрат 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн. Монгол Травел Сервис ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 26-нд Бух овогт Батмагнайн Цэрэнванчигтай орон сууц захиалгаар бариулах 73 тоот гэрээг байгуулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, Нарны зам 41 байрны 5 тоот, 79.19 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай гурван өрөө байрыг захиалгаар барих, захиалагч захиалсан байрны үнэ 1 метр квадрат талбайг 800 ам.доллароор тооцож нийт 63,352 ам.долларын төлбөрийг Монгол Травел Сервис ХХК-ийн Голомт банкны дансаар 2010 оны 12 сарын 28-ны дотор төлөхөөр тохиролцсон гэрээтэй. Өнөөдрийн байдлаар захиалагч гүйцэтгэгчид 31,906 ам.доллар төлсөн, 31,446 ам.долларын төлбөр дутуу байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой татгалзаж байна. гэв.

 

Хариуцагч МТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Барьцааны гэрээ байгуулахад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын төлөөлөгч нар ирсэн байсан. Гуравдагч этгээдийг өмчлөлийн асуудал байсан учраас оролцуулсан. Үл хөдлөх эд хөрөнгөөс хөөж гаргах хэцүү байдаг. 2 туслан гүйцэтгэгч байсан. Компани тус тусдаа харилцаа үүсгэсэн. гэв.

 

Хариуцагч МТ ХХК-ийн өмгөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд ямар нэгэн маргаан байхгүй. Хугацаа нь дээр асуудал байгаа. Гэрээг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 06 сарын хугацаатай байгуулсан. Энэ гэрээг 12 сарын хугацаатай сунгаад талууд гарын үсэг зурсан. Үүнээс хойш гэрээ сунгагдаагүй. Зээлийн харилцаа 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч талаас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мэйлийг яриад байна. Ц.Ононгоос 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдөр гэрээ илгээлээ үзээд саналаа хэлнэ үү гэдэг мэйл явуулсан. Мэйлийн үзлэгийн тэмдэглэлд тодорхой байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан. Шүүхэд нотлох баримт бэлдэхийн тулд энэ мэйлийг нөхөж бичсэн. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ц.Ононгоос явуулсан мэйл гэрээ сунгах санал биш төлбөр барагдуулах санал байсан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 18 сар байгаа. 1 сарын 2.7 саяар хүү төлөх үндэслэлтэй. 14 сарын 2.7 саяар үржүүлэхээр нийт 37,800,000 төгрөг болж байгаа. Нийт төлөх хүүгийн төлөлт 47,400,000 төгрөг байгаа. Үүнээс Ц.Ононгийн төлсөн нийт төлбөр 21,718,000 төгрөг байгаа. 21,780,000 төгрөгийг нийт төлөх хүүгээс харахаар 25,682,000 төгрөг болж байгаа. Энэ дээр үндсэн зээл 80,000,000 төгрөгийг нэмээд 105,682,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 105,682,000 төгрөгийг төлөх боломжтой. Харин үлдэгдэл мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Барьцааны талаар тайлбар байхгүй. гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Цшүүхэд гаргасан бие даасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Т МТ ХХК-ийн захирал Ц.Ононд холбогдуулан гаргасан иргэний хэрэгт гуравдагч этгээд Б.Цнь дараах бие даасан шаардлагыг гаргаж байна.

Б.Цнь Б.Тийн нэхэмжлэлтэй 'МТ ХХК-д холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэл болох 147,200,000.0 төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүргийн 3-р хороо, V хороолол, Нарны зам 41-5 тоот 79.19 м2 талбай бүхий орон сууцыг Б.Цнь Ц.Онон захиралтай МТ ХХК-тай 2010 оны 10-р сарын 26-ны өдөр Орон сууцны байр захиалгаар бариулах 73 тоот гэрээ байгуулсны үндсэн дээр уг байр баригдаж төлбөр төлөгдөж эхэлсэн.

Гэрээний 2-ийн 2.2-д захиалагч Б.Цнь Сүхбаатар дүүргийн 3-р хороо, V хорооллын нутагт байрлах Орос 3-р сургуулийн урд баригдах 12 давхар 72 айлын орон сууцны 5 тоот 3 өрөө байрны төлбөр нийт 63,352.0 ам.долларын эхний 50% болох 31,676.0 ам.долларыг 2009 оны 10-р сарын 26-нд, үлдэх 50%-ийг 2010 оны 12-р сарын 28-нд түлхүүр хүлээлгэж өгөхөд 31,676.0 ам.долларыг төлж дуусгахаар, мөн гэрээний 5-ийн 5,5-д ...Гүйцэтгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд өөрт байгаа материалыг гаргаж өгөх, албан бичиг үйлдэх зэргээр туслалцаа үзүүлнэ... гэж тус тус харилцан тохиролцсон.

Энэ гэрээний дагуу захиалагч уг байрны төлбөрийг 2009 оны 10-р сарын 08-ны өдрөөс 41 удаагийн төлөлтөөр нийт 65,192.0 ам.долларыг 2011 оны 9-р сарын 09-ний өдөр төлж дуусгасан.

Бүх төлбөрийн ихэнхийг нь тухайн үед компанийн ня-бо /Ц.Ононгын ахын эхнэр/ Уранчимэгт болон Ц.Ононд бэлнээр өгч байсан болно.

Тухайн үед уг компани нь татварын төлбөрөөс зайлсхийх асуудлаар бүх төлбөрийг бэлнээр авч төлж дуусгасан.

Энэ үндсэн дээр орон сууцыг 2010 оны 12-р сарын 28-нд ашиглалтад оруулж захиалсан байрыг хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ уг байрыг эзэмшиж байна.

Б.Цнь 2011 оны 9-р сарын 09-ний өдөр уг байрны бүх төлбөрийг гэрээний дагуу төлж дуусгасан учир тухайн орон сууцыг энэ хугацаанаас хойш Ц.Онон нь бусад этгээдэд, тухайлбал иргэн Б.Т-д 2019 оны 2-р сарын 26-нд 80.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж гэрээ байгуулах эрхгүй байсан.

Байрны төлбөрийг бүрэн төлөөгүй байсан бол Ц.Онон нь тухайн байранд бүтэн 12 жил ямар нэг төлбөргүйгээр эзэмшүүлэхгүй байсан.

Энэ өнгөрсөн хугацаанд Ц.Онон нь янз бүрийн тайлбар хэлж Б.Цболон хүү Ц.Энхболд нарыг хуурч мэхлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөлгүйгээр энэ 12 жил өнгөрсөн.

Мөн Ц.Онон нь 2019 оны 6-р сарын 07-ны өдөр №4/2 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Ц.Энхболд /Б.Цэрэнванчигийн төрсөн хүү/-той байгуулж байсан. Энэ гэрээний дагуу 2019 оны 6-р сарын 10-нд №1/2019 тоот тооцоо нийлсэн баримт үйлдэж уг байрны төлбөрт 63,352.0 ам.доллар төлөхөөс 48,150.0 ам.долларыг төлсөн, үлдэгдэл 15,202.0 ам.долларыг бартераар хийхээр тохиролцсон болж хуурамч баримт үйлдэж байсан.

Б.Т нь Ц.Ононтой 2021 оны 6-р сарын 14-нд Төлбөр барагдуулж орон сууц шилжүүлэх гэрээ" байгуулсан баримтын 4-д уг үл хөдлөх хөрөнгө нь өө& эзэмшигчтэй гэдэг асуудлаар мэдэж байснаар гарын үсэг зурж гэрээ байгуулсан байна.

Ц.Онон нь Б.Цэрэнванчигт 3 удаа Шаардах хуудас гэдэг баримт өгч байсан, хамгийн сүүлд 2011 оны 2-р сарын 09-ний өдөр №05/2011 тоот мэдэгдлээр төлбөрийн үлдэгдэл 31,102.0 ам.долларыг 2011 оны 1-р сарын 16-нд багтааж төлөхийг шаардсан байсан.

Манайх бүх 65,192.0 ам.долларын төлбөрийг 2011 оны 9-р сарын 09-ний өдөр төлж дуусгасан учир Ц.Онон нь дахин ямар ч шаардлага өгөөгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Хэрэв Б.Цнь төлбөрөө төлөөгүй эсвэл дутуу төлсөн байсан бол Ц.Онон нь 12 жилийн хугацаанд ямар нэг шаардлага өгч энэ олон жил ямар нэг төлбөргүйгээр эзэмшүүлэхгүй байсан.

Дээрх нөхцөл байдлыг үндэслээд Б.Цнь уг орон сууцны төлбөрийг гэрээний дагуу төлбөрийг 2011 оны 9-р сарын 09-ний өдөр бүрэн төлж дуусгасан байсан тул Ц.Онон нь уг үл хөдлөх хөрөнгийг энэ хугацаанаас хойш бусдад буюу тухайлбал Б.Т-д шилжүүлэх, барьцаалах эрхгүй байсан гэж үзэж байна.

Энэхүү үндэслэлээр 2019 оны 2-р сарын 26-ны өдрийн Ц.Онон Б.Т нарын хооронд байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж үзэж шаардах эрхийн үндэслэл болж байгааг шүүх хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Энэхүү Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага нь Б.Цэрэнванчигаас МТ ХХК-д, Ц.Ононд төлсөн 41 удаагийн баримтаар нотлогдож байгаа болно.

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсоны үр дагавар нь Б.Цэрэнванчигт орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан үндэслэлээр уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авах үр дагаврыг үүсгүүлэхээр шаардаж байгаа болно.

Ц.Онон тайлбар гаргаад иргэн Б.Цэрэнванчигийг өрөвдөөд 30 мянган ам.доллар авахгүй 10 жил болсон гэж байна. Тэнд Б.Цбайдаггүй, Түвшин жин компани байдаг. Анхнаасаа тэнд байдаг гэдгийг мэддэг. Цэг, таслал дээр хулхидсаныг хараад сууж байна. Улс төрд нөлөө бүхий хүн байгаа. Олон түмний санал аваад төлөөлөгчөөр сонгогдоод явж байсан. Одоогийн нийгэмд 3 өрөө байрны төлбөр төлөхгүй 10 жил амьдрах боломжгүй. гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Цэрэнванчигийн өмгөөлөгч А.Нарантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ 4 зүйлийг анхаарч өгөхийг хүсч байна. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн нэхэмжлэлийг хариуцагч Ц.Онон хүлээн зөвшөөрсөн. Гэрч н.Уранчимэг нь Б.Цэрэнванчигаас 5 тоотын төлбөрийг тухайн үед бэлнээр авч байсан гэсэн. 3-т Б.Т нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Төлбөр барагдуулах орон сууц шилжүүлэх гэрээг мэдэж байсан байна. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар Б.Цэрэнванчигийн 5 тоот орон сууцны төлбөрт 48,150 ам.долларыг хүлээж авсан. Үлдсэн 15,202 ам.долларыг бартераар төлж барагдуулна гэсэн. Шүүхэд тайлбар өгснөөр 31 мянган ам.доллар, тооцоо нийлсэн баримтаар 48,150 ам.доллар төлсөн байна. Иргэн Б.Төд барьцаанд тавих эрхгүй байсан. Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл гэж тооцохыг шүүхээс хүсч байна. Хуулийн заалтыг үндэслэж Гуравдагч этгээдийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж болох асуудлыг шийдвэрлэж өгөөч. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Хаан банк ХХК-д Б.Тийн эзэмшиж байгаа дансны 2019 оны 02 сарын 28-ны өдрийн болон 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МТ ХХК-ийн Дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2А/2019 дугаартай Б.Тт Зээлийн гэрээ сунгах хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагчийн баримтаар гаргасан МТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хас банк ХХК-д Ц.Ононгийн эзэмшиж байгаа дансны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх Дасны хуулга, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ, Хас банк ХХК-ийн Төлбөрийн баримтууд/1-р хавтас, хх-ийн 97-100 хуудас/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Орлогын ордер, Хас банк ХХК-д Ц.Ононгийн эзэмшиж байгаа дансны 2020 оны 4-р сарын 17-ны өдрийн Дансны хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 73 дугаар Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Цэрэнванчигийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №02/2011/5 дугаартай Шаардах хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №05/2011/5 дугаар Шаардах хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МТ ХХК-ийн Кассын орлогын ордеруудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/1-р хавтас, хх-166-170/, 2022 оны 11-р сарын 14-ний өдрийн №2А/2022 дугаар МТ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэрэнванчигт хандсан № 2А/2022 Албан бичиг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн баримтаар гаргасан Тооцооны үлдэгдлийг баталгаажуулах хүснэгт, Орлогын ордер тасалбарууд, 1,300,000 төгрөгийн нэхэмжлэх, Кассын орлогын ордерууд, Голомт банк ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Орлогын мэдүүлэг, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №02/2011/5 Шаардах хуудас, 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төлбөрийн даалгавар, Кассын орлогын ордерууд, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №4/2 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №1/2019 Тооцоо нийлсэн баримт, 2022 оны 9-р сарын 27-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч МТ ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 80,000,000/наян сая/ төгрөгийг, хүүд 64,773,332/жаран дөрвөн сая долоон зуун далан гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг, нийт 142,355,332/нэг зуун дөчин хоёр сая гурван зуун тавин таван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ц2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Хариуцагч МТ ХХК нь нийт үүргийн гүйцэтгэл 94,084,384 төгрөг болж байгаа, төлсөн 21,718,00 төгрөгийг хасахаар 72,336,984 төгрөг болж байгаа гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Т нь бие даасан шаардлагыг барьцаа гэрээгээр хууль зөрчсөн зүйл байхгүй гэж маргасан.

 

Хариуцагч МТ ХХК нь бие даасан шаардлагыг үл хөдлөх хөрөнгө нь МТ компанийн өмчлөлд бүртгэлтэй байгаа гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан болох нь Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/ болон Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ... гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000/наян сая/ төгрөгийг 6/зургаа/ сарын хугацаатай шилжүүлэх, сарын хүүг 3.5/гурав аравны тав/ хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид 70,000,000/далан сая/ төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг, нийт 80,000,000/наян сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-д Б.Тийн эзэмшиж байгаа Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Зээлийн гэрээний төлбөрт төлөлт хийгээгүй болох нь зохигчийн тайлбар, Хас банк ХХК-ийн Төлбөрийн баримтууд, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Орлогын ордер, Хас банк ХХК-д Ц.Ононгийн эзэмшиж байгаа 5002920924 дугаар дансны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид Зээлийн гэрээний хугацааг 12/арван хоёр/ сарын хугацаатай сунгах тухай № 2А/2019 Албан бичиг хүргүүлсэн болох нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № 2А/2019 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн захирлаар ажиллаж байсан Ц.Онон, нэхэмжлэгч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт оруулж Зээлийн гэрээний хугацааг 12/арван хоёр/ сараар сунгасан болох нь хариуцагчийн 000029317 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлтээр тогтоогдож байна.

 

Зохигчид Зээлийн гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээний төлбөрт нэхэмжлэгчид 2,718,000/хоёр сая долоон зуун арван найман мянга/ төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Орлогын ордероор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээний төлбөрт нэхэмжлэгчид нийт 21,718,000/2,718,000+2,500,000+5,600,000+2,800,000+2,800,000+2,800,000+2,500,000=21,718,000/ /хорин нэгэн сая долоон зуун арван найман мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хас банк ХХК-ийн Төлбөрийн баримтууд, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Орлогын ордер, Хас банк ХХК-д Ц.Ононгийн эзэмшиж байгаа 5002920924 дугаар дансны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрийг үндсэн зээлийн төлбөр эсхүл хүүнд төлж байгаа эсэх утгыг бичээгүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хугацаа болсон зээлийн хүүг төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид 70,000,000/далан сая/ төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг, нийт 80,000,000/наян сая/ төгрөгийг шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь 70,000,000/далан сая/ төгрөгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хүүд нийт 43,854,982/70,000,000х3,5%=2,450,000, 2019.02.28-2019.07.31=5сар, 5сарx2,450,000=12,250,000, 12сарx2,450,000=29,400,000, 2,450,000:30хоног=81,666, 27хоногx81,666=2,204,982, 12,250,000+29,400,000+2,204,982=43,854,982/ /дөчин гурван сая найман зуун тавин дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 10,000,000/арван сая/ төгрөгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хүүд нийт 6,218,298/10,000,000х3.5=350,000, 10,000,000:30хоног=11,666, 53хоногx11,666=618,298, 4x350,000=1,400,000, 12x350,000=4,200,000, 618,298+1,400,000+4,200,000=6,218,298/ /зургаан сая хоёр зуун арван найман мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээний дагуу хүүд нэхэмжлэгчид нийт 50,073,280/43,854,982+6,218,298=50,073,280/ /тавин сая далан гурван мянга хоёр зуун ная/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт нэхэмжлэгчид төлбөр төлөөгүй байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрт нэхэмжлэгчид нийт 130,073,280/80,000,000+50,073,280=130,073,280/ /нэг зуун гучин сая далан гурван мянга хоёр зуун ная/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТ ХХК-иас нийт 108,355,280/130,073,280-21,718,000=108,355,280/ /нэг зуун найман сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 34,000,052/142,355,332-108,355,280=34,000,052/ /гучин дөрвөн сая тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн цахим шуудангаар Зээлийн гэрээний хугацааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны хүртэл сунгасан гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагчийн захирал Ц.Ононгийн цахим шуудангийн хаягаас нэхэмжлэгчид 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай цахим шуудан ирсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах ба зохигчид Зээлийн гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:, 196.1.8цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурснаар., Цахим гарын үсгийн тухай хуулийн/2011 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.2тоон гарын үсэг гэж ... тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрлийг; гэж заасан.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт, Цахим гарын үсгийн тухай хуулийн/2011 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах тоон гарын үсэг зурсан баримт үйлдээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Зээлийн гэрээний хугацааг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан гэх тайлбар үндэслэлгүй байна

 

2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Цахим гарын үсгийн тухай хуульд уг хуулийг буцаан хэрэглэх талаах тусгаагүй байх тул 2021 оны харилцаанд 2011 оны Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь улсын бүртгэлийн Ү-2203022981 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот орон сууцны өмчлөгч нь болох нь 000160076 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нийт 108,355,280/нэг зуун найман сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун ная/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203022981 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хариуцагч нь хуурч мэхэлсэн гэх үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлага гаргаж байна.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно., 59 дүгээр зүйлийн 59.1Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй ... гэж заасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчтай №73 Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан болох нь №73 Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№73 Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээний 1-ийн 1.1, 1.2, 1.3, 5-ын 5.1-т зааснаар хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот, 79.19 м.кв талбайтай орон сууцыг 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хариуцагчид 5 тоот, 79.19 м.кв талбайтай орон сууцны нийт үнэд 63,352/жаран гурван мянга гурван зуун тавин хоёр/ ам.доллар төлөх үүрэг хүлээсэн болох нь №73 Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хариуцагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн №73 Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот, 79.19 м.кв талбайтай орон сууцны нийт үнэ 63,352/жаран гурван мянга гурван зуун тавин хоёр/ ам.долларыг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбар гаргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот орон сууны үнэд хариуцагчид нийт 27,905/4,800+1,000+407.5+1,126+160+1,300+1,070+1,000+2,000+12,456+2,500+2,631+3,535+1,033+500+150+3,000+2,100=27,905/ /хорин долоон мянга есөн зуун тав/ ам.долларыг төлсөн болох нь Орлогын ордерын тасалбаруудаар тогтоогдож байх боловч хариуцагч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нийт 31,446/гучин нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ ам.доллар төлсөн гэх тайлбар гаргаж байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 5 тоот орон сууцны үнэд 31,446/гучин нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ ам.доллар төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот, 79.19 м.кв талбайтай орон сууцны нийт үнэ 63,352/жаран гурван мянга гурван зуун тавин хоёр/ ам.долларыг бүрэн төлж барагдуулаагүй байна.

 

Хариуцагч нь 5 тоот, 79.19 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч болох нь 000160076 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 5 тоот, 79.19 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцыг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийн хүрээнд нэхэмжлэгчтэй 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Барьцааны гэрэ байгуулсан байна.

 

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хууран мэхэлсэн болох нь тогтоогдохгүй байх тул 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч хариуцагч нь бие даасан шаардлагыг зөвшөөрсөн гэх тайлбар гаргаж байх боловч хариуцагч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч нь бие даасан шаардлагыг зөвшөөрч байгаа тухай бичгээр хариу тайлбар гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь бие даасан шаардлагыг зөвшөөрөх нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт харшилна.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТ ХХК-иас нийт 108,355,280/нэг зуун найман сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Төд олгож, үлдсэн 34,000,052/гучин дөрвөн сая тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Цэрэнванчигийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МТ ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,051,417 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 769,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТ ХХК-иас нийт 108,355,280/нэг зуун найман сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Төд олгож, үлдсэн 34,000,052/гучин дөрвөн сая тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Цэрэнванчигийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.               Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МТ ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол, нарны зам, 41 байр, 5 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,051,417 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Цэрэнванчигийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 769,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Төд олгосугай.

 

5.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ