Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/00976

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/00976

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХБ ХХК/РД: /-д холбогдох,

 

58,576,550 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сүм дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.18-ны өдрийн 1043 тоот захирамжаар нэхэмжлэгч ХБны Дархан салбарт хариуцагч Дархан стэк ХХК-иас 14,527Д58 төгрөгийг төлж барагдуулахаар төлбөрийг хуваарийн дагуу барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг Мангирт 9-р хэеэг 3-216 тоотод байрлах 181 м.кв талбайтай байшин, 700 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2017.01.19-нд Капитал зууч ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 75.324,000\далан таван сая гурван зуун хории дөрвөн мянган\төгрөгөөр үнэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга ахмад О. Оюунбат 2017.06.07-нд ХБинд-албадан дуудлага худалдаа 2 удаа зарласан боловч сонирхогч оролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48,7-д заасны дагуу хоёр дахь дуудлага худалдааны үнэ болох 37.662.000 төгрөгөөр барьцааны хөрөнгө авах эсэх талаар 2017.06.06-ны дотор ирүүлэхийг мэдэгдье гэсэн албан бичиг явуулж ХБ авахаар болжээ.

Ахлах шийдвэр Гүйцэтгэгч О.Оюунбат 2017.06.28-ны өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст уг хашаа байшинг 16,747,450 төгрөгийн төлбөрт ХБны өмчлөлд шилжүүлж өгөхийг мэдэгдье гэсэн албан бичиг явуулснаар ХБ миний өмчлөлийн 75 сая төгрөгийн үнэтэй хашаа байшин, газрыг хэт үнэгүйдүүлэн авч, зөрүү мөнгийг олголгүй намайг хохироолоо. Би одоо орох орон гэргүй, түрээсийн байранд амьдарч байна.

ХБ уг хашаа байшинг хэдэн төгрөгөөр зарсан нь тодорхойгүй зарсан зөрүү мөнгийг надад өгөөгүй. 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-р зүйлд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу өөрчлөлт орсон байна.

Энэ хуулийн 73,3-р зүйлд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 55-р зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ.

73.5-р зүйлд Төлбөр авагчийн барьцаанд байгаа худалдан борлогдоогүй хөрөнгийг энэ хуулийн 553-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ гэж заажээ.

Иймд ХБнаас миний барьцаанд хураалгасан хөрөнгийн зөрүү болох 20,914.550 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Үндсэн хуулийн цэц 2018.10.10-ны өдөр Монгол улсын Дээд шүүхийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хэлэлцэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно... гэж заасан нь Үндсэн хуулийн 14-р зүйлийн "Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна "гэснийг зөрчсөн тухай дүгнэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-р зүйлд төлбөр авагчийн барьцаанд байгаа худалдан борлогдоогүй хөрөнгийг энэ хуулийн 55.3-д заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ гэж өөрчлөлт оруулжээ.

Төлбөр авагч тал давуу эрх эдэлж төлбөр төлөгчийн эрхийг хязгаарлаж өмчийг нь үнэгүйдүүлэн авч хохироодог энэ мэт олон баримтууд байсан учраас ийнхүү өөрчлөлт оруулсан байна.

Капитал зууч ХХК 2017.01.17-нд барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг Мангирт 9-р хэсэг 3-216 тоотод байрлах 181 кв.м талбай бүхий 2 давхар амины орон сууцыг 700 кв.м өмчлөлийн газрын хамт 75.324.000 төгрөгөөр үнэлсэн.

Өмнөх нэхэмжлэлдээ дээрх үнэлгээний 50 хувь буюу 37.662.000 төгрөгөөс зөрүү 20.914.550 төгрөг нэхэмжилж байсан бол одоо 75.324.000/далан таван сая гурван зуун хорин мянган/төгрөгөөс төлбөр авагч ХБинд төлөх 14.527.158 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн зардал 2.220.292 төгрөгийг хасаад нийт 58.576.550 төгрөгийг буюу өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа 37.662.000 /гучин долоон сая зургаан зуун жаран хоёр мянган/ төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан. Энэ заалтын дагуу 58,576,550 төгрөгийг ХБнаас гаргуулж өгөөч ээ. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. гэв.

 

Хариуцагч ХБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эын ХасБанк ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1,26 дугаар зүйлийн 26.3-т заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлохдоо 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд өөрчлөлт орсон. Энэ хуулийн 73.3-р зүйлд: дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 55-р зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ. 73.5-р зүйлд Төлбөр авагчийн барьцаанд байгаа худалдан борлогдоогүй хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ гэж заажээ. Иймд ХБнаас миний барьцаанд хураалгасан хөрөнгийн зөрүү болох 20.914.550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлд дурдаж буй Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1043 тоот захирамж нь 2016 оны 07 сарын 18-ний өдөр гарсан байх бөгөөд тухайн үед хэрэгжиж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь 2017 оны 6 дугаар сарын 30-нд үйлчлэл нь дуусч, 2017 оны 7 дугаар сарын 1-ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд уг шинэчилсэн найруулгад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр өөрчлөлт орсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж буй хэрэг, нэхэмжлэлээ үндэслэж буй хуулиуд нь өөр хоорондоо холбоо хамааралгүй байна

Хууль хэрэглээний хувьд шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд дахин анхан шатны журмаар нэхэмжлэл гаргах боломжгүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй" гэж заасан нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны гол үр дагаврууд юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон ХасБанк нь тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж ажилласан нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа хууль, хэмжээний актыг зөрчөөгүй болно.

Иймд урьд өмнө нь шүүхийн шийдвэрээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй шинэ хуулийг буцаан хэрэглэж, сэргээх боломжгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-т зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хучин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсний дагуу тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Б.Эын нэхэмжлэлтэй ХасБанк ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Э нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн төлбөр төлөгч буюу эхнэр н.Уянга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ хөрөнгө надад хамааралгүй, Б.Эын хөрөнгөөр өр төлбөр барагдуулахыг зөвшөөрч байна гэсэн хүсэлт өгсөн. Энэ хөрөнгө дангаараа Б.Эын хөрөнгө байгаагүй. Тухайн үеийн болсон үйл баримт байгаа. Хүчээр дарамталсан байдлаар хөрөнгө шилжүүлж аваагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7-р сарын 18-ны өдрийн 1043 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9-р сарын 19-ний өдрийн 5436 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 9-р сарын 19-ний өдрийн 869 дугаар Гүйцэтгэх хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 3/39 дугаар Эд хөрөнгийн битүүмжлэх тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Үнийн саналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 -р сарын 16-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай саналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаан оруулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Албадан дуудлага худалдаа явуулах зарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 08-ны Тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь ХБны салбарын 2017 оны 6-р сарын 07-ны өдрийн № 03/1975 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь ХБны салбарын Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь ХБны салбарын Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба Хорих 445-р ангийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № 03/2324 албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Капитал зууч ХХК-ийн 2017 оны 01-р сарын 19-ний өдрийн Үнэлгээний тайлан, 2017 оны 10-р сарын 21-ний өдрийн 48 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 07/822 дугаар Дархан салбарын ХБны албан тоот, Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг Мангирт 9-р хэсэг 3-216 тоот байшингийн фото зураг, хариуцагчийн баримтаар гаргасан ХБны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 8-р сарын 28-ны өдрийн ХБны гүйцэтгэх захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 5-р сарын 26-ны өдрийн Дархан салбар дахь ХБны нэхэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 7-р сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 9-р сарын 19-ний өдрийн 5436 дугаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 16/05 дугаартай Газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Саранхишигийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Саранхишигийн ажлын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 6-р сарын 02-ны өдрийн 03/1975 дугаар Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 6-р сарын 02-ны өдрийн 03/2165 дугаар Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017/6/28-282 дугаартай ХБны зээлийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 8-р сарын 21-ний өдрийн 3706 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Хишигбуян, Г.Атарсайхан нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 8-р сарын 21-ний өдрийн 3707 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эын хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар - 445-р нээлттэй хорих ангийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн № 03/483 албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б.Эын хүсэлтийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Тэмдэглэлийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь ХБны салбарын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 07/822 албан бичгийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч ХБ ХХК-иас 58,576,550/тавин найман сая таван зуун далан зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ХБ ХХК нь урьд өмнө нь шүүхийн шийдвэрээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй шинэ хуулийг буцаан хэрэглэж, сэргээх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7-р сарын 18-ны өдрийн 1043 дугаар захирамжаар Дархан стек ХХК, А.Хажидсүрэн нараас нийт 14,527,158/арван дөрвөн сая таван зуун хорин долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 115,292/нэг зуун арван таван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан ХБ ХХК-д олгохоор, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 5436 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 869 дугаар гүйцэтгэх хуудас олгосон болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7-р сарын 18-ны өдрийн 1043 дугаар захирамжийн хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 5436 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн болон 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 869 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид уг маргаанд хэдэн онд хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх тухай маргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойшх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2017 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд/2017 он/ уг хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд буцаан хэрэглэх тухай тусгаагүй байх тул 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т ... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар - 445-р нээлттэй хорих анги нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/39 дугаар Эд хөрөнгийн битүүмжлэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Э бүртгэлтэй болох нь Капитал зууч ХХК-ийн 2017 оны 01-р сарын 19-ний өдрийн Үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.3Хураагдсан ... үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулна., 48 дугаар зүйлийн 48.6Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үеийн үнийг тогтоох, бууруулах, албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлийг баримтална. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.3, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрын зах зээлийн үнэ цэнийг Капитал зууч ХХК-иар тогтоолгосон байх ба уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдаанд анхны санал болгосон үнэд хүрэх үнийн санал гараагүй байх тул Капитал зууч ХХК-ийн тогтоосон зах зээлийн үнэ цэнэ болох 75,324,000/далан таван сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн 50/тавь/ хувиар тооцож 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай саналын хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаан оруулах тухай 13 дугаар тогтоолын хуулбар, Албадан дуудлага худалдаа явуулах зарын хуулбараар тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газар нь үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй болох нь Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № 03/1975 албан бичгийн болон 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03/2165 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, мөн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг төлбөртөө тооцон авах тухай санал гаргасан болох нь Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № 03/1975 албан бичгийн болон 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03/2165 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно ... гэж заасан.

 

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, мөн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг төлбөртөө тооцон авах тухай санал гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Гэвч хариуцагч нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлбөртэй тооцож аваагүй болох нь хариуцагчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2017/6/28-282 дугаар Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө авах тухай Зээлийн шийдвэрийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын 181 м.кв талбайтай хувийн сууц болон газрыг хариуцагч ХБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № 03/2324 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай байшин буюу хувийн сууцыг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Г.Атарсайхан, М.Хишигбуян нарт худалдан борлуулсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 700 м.кв талбайтай газрыг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А.Саранхишигт шилжүүлсэн гэх 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №16/05 Газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний хуулбарыг баримтаар гарган өгчээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.3, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан байх тул 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №16/05 Газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож өгөх тухай албан бичиг хүргүүлж, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон болох нь хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 07/822 дугаар албан бичгийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлбөртэй тооцож аваагүй болох нь хариуцагчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2017/6/28-282 дугаар Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө авах тухай Зээлийн шийдвэрийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын 181 м.кв талбайтай хувийн сууц болон газрыг хариуцагч ХБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № 03/2324 албан бичгийн хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 07/822 дугаар албан бичгийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 3 дугаар зүйлийн 3.1Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна. гэж заасан.

 

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг хариуцагчийн төлбөрт санал болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № 03/1975 албан бичгийн болон 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03/2165 дугаар албан бичгийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг нийт 16,747,450/арван зургаан сая долоон зуун дөчин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн төлбөрт тооцож авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар ХБ ХХК-ийг тодорхойлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 55 дугаар зүйлийн 55.3Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг ... тэмдэглэл хөтөлнө., 73 дугаар зүйлийн 73.3Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ., 73 дугаар зүйлийн 73.5Төлбөр авагчийн барьцаанд байгаа ... хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ. гэж заасан.

 

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрыг нийт 16,747,450/арван зургаан сая долоон зуун дөчин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн төлбөрт тооцож авах санал болгож хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөртөө тооцож авсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт зааснаар төлбөрийн шаардлагаас илүү үнийн дүнгийн зөрүүг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № 03/1975 албан бичгийн болон 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03/2165 дугаар албан бичгийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаар, 700 м.кв талбайтай газрын 2017 оны байдлаарх зах зээлийн үнэ цэнийг нийт 75,324,000/далан таван сая гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гэж тогтоосон болох нь Капитал зууч ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн зөрүүг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул хариуцагчаас нийт 58,576,550/75,324,000-16,747,450=58,576,550/ /тавин найман сая таван зуун далан зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн 2017 оноос хойш 10/арав/ жил өнгөрөөгүй байх тул хариуцагчийн тус тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХБ ХХК-иас нийт 58,576,550/тавин найман сая таван зуун далан зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608,783 төгрөгөөс 157,950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 450,832 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХБ ХХК-иас нийт 58,576,550/тавин найман сая таван зуун далан зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608,783 төгрөгөөс 157,950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ХБ ХХК-иас 450,832 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ