Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн

хохирогч Г.А, түүний өмгөөлөгч Г.Э

нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.  

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний хариуцагч “Г төв” ХХК-ийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 2030001670188 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны  11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... онд Сүхбаатар  аймгийн БУ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл ...., Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дугаар баг, .................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ялаар  шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, Б.А /РД: ................/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар аймгийн БУ сумын 7 дугаар багийн нутагт “............ айл” орон сууцны барилгыг барьж байгаа “Г төв” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа туслах ажилтан Г.А-н ажил үүргийн онцлогт тохирсон зааварчилгаа өгөөгүй, барилгын гадна хашаа, шат унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага зэргийг тогтоон байршуулаагүйгээс 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим 2 дугаар блокны 2 дугаар орцны 5 давхрын шатнаас Г.А унаж, эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулж, хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 169 дүгээр шийтгэх  тогтоолоор:  Шүүгдэгч Б.А-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хохирогч Г.А-н бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г төв” ХХК /Б.Ц/-аас эмчилгээний зардал 2.467.363 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2020 оны 6, 7 дугаар сарын цалин 1.500.000 төгрөгийг, 1 удаагийн нөхөн төлбөр буюу 9 сарын дундаж цалин 6.750.000 төгрөгийг, нийт 10.717.363 төгрөгийг  гаргуулж  Сүхбаатар аймгийн БУ сумын 6 дугаар баг, .......... тоотод оршин суух хохирогч Г.А-т олгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.А гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу “Г төв” ХХК нь хохирогч Г.А-т  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлсөн төлбөрөө шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Иргэний хариуцагч “Г төв” ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “Г төв” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасныг дагуу прокурор болон мөрдөгч иргэний хариуцагчид хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй байхад анхан шатны шүүхээс энэ бүхнийг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан үзэж 169 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Г.А-н давж заалдах гомдлын дагуу Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар аймгийн БУ сумын 7 дугаар багийн нутагт “............ айл” орон сууцны барилгыг барьж байгаа “Г төв” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа туслах ажилтан Г.А-т ажил үүргийн онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг зөрчсөн, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалаар батлагдсан  “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 2.7, 2.8.1-д: “Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан шаардлагатай санхүүжилтийн зардлыг тооцон гаргаж барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна барилгын гадна хашаа, шат унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагын хамгаалалт хийх зэрэг тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлыг заавал тусгана” гэх заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим   2 дугаар блокны 2 дугаар орцны 5 давхрын шатнаас Г.А унаж, түүний бие махбодийг удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулан хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулж, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.А-н: “2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уг компанийн   барьж байгаа ............ айлын орон сууцны 2 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхрын дээвэр дээр гарч цэвэрлэгээ хийж, 12 цаг 40 минутын үед бид нар үдийн цайгаа уухаар дээвэр дээрээс буусан юм. Намайг буухаас өмнө Б, Н, Г, А, Х нар буусан. Бид нар таван давхраас  буудаг нүхний доод талд 200 литрийн поошиг дээр пун гэдэг зүйл тавиад тэр поошигоор дамжиж дээшээ доошоо гардаг байсан юм. Тэгтэл би дээврээс зүүгдээд пун дээр гишгээд поошигон дээр дамжиж гишгэх гэж байгаад хөл алдаад дөрвөн давхрын шат руу унасан” гэх /хх-24х/,

Гэрч Д.Б-н: “....3 дугаар давхрын шатан дээр явж байхад нэг эмэгтэй хүн бархирах шиг болсон. Тэгээд буцаад дээшээ гартал 4 давхрын шатан дээр Г.А гэдэг охин хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад дээрээс унасан гэж байсан. Зориулалтын шат байгаагүй. Харин 200-гийн поошикин дээр тавцан тавиад дээш, доош гардаг байсан. Хэрэг болсноос хойш 7 гишгүүртэй босоо модон шат байрлуулж тавьсан” гэх /хх-28х/,

Гэрч М.Г-н: 2 давхарт ажил хийж байгаад 4 давхар руу гараад очтол Г.А гэх охин шатан дээр хагас суучихсан хажууд нь Б гэдэг ахын зогсож байсан. Хэрэг болсноос хойш бэхэлгээний төмрийг хийсэн байсан”  гэх /хх-27х/, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дүгээр, мөн оны 05 дугаар сарын 20-ны 194А дүгээрт: “Г.А-н биед хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцралт,  зүүн талын сүүжний дэлбээ яс, ууц, сүүжний үе дайрсан бяцарсан зөрөөтэй  хугарал, баруун талын сүүжинд цууралт, нуруунд няцарсан шарх” бүхий гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-36-37, 41-42х/,

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г-н 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17-06-022/02 дугаар: “2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан боловч,  тухайн осолдогчийн ажил үүргийн онцлогт тохироогүй,  хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3 дахь заалтыг зөрчсөн, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 2.7, 2.8.1-д: “Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан шаардлагатай санхүүжилтийн зардлыг тооцон гаргаж барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна барилгын гадна хашаа, шат унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагын хамгаалалт хийх зэрэг тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлыг заавал тусгана” гэх заалтыг хэрэгжүүлээгүй” гэх дүгнэлт /хх-56-57х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон  талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

          Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн буюу хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

          Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримтыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

          Г.А нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс  “Г төв” ХХК-ийн туслах ажилтнаар ажилд орсон бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “............ айл” орон сууцны барилгын 5 дугаар давхарт цэвэрлэгээ хийж дуусаад дээврээс буух явцдаа унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирчээ. Үүнтэй холбогдуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1,  Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох хохирогчийн эмчилгээний зардал 2467363 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин 1500000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын нэг удаагийн нөхөн төлбөр 6750000 төгрөг, нийт 10717363 төгрөгийг  “Г төв” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчоос өмгөөлөгчид төлөх зардал хамаарахаар байгаа боловч,  энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор заажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Г.А болон түүний өмгөөлөгч Г.Э нь уг журамд хамаарахгүй байх тул хохирогчоос өмгөөлөгчид төлсөн 1000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь журамд нийцжээ.

          Иргэний хариуцагч “Г төв” ХХК-ийн захирал Б.Ц-с “өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцах тухай” хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн оны 08 дугаар сарын 13, 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн зэргээс үзэхэд шүүх 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8 дахь заалтад заасны дагуу өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд оролцох, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах зэрэг эрхээ эдлэх боломжоор хангасан учраас иргэний хариуцагчийн хуульд заасан эрхийг зөрчсөн буюу хууль бусаар хязгаарласан гэж үзэх боломжгүй байна. /хх 164, 171-172х/

          Иргэний хариуцагч “Г төв” ХХК-ийн захирал Б.Ц нь давж заалдах гомдолдоо: шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасны дагуу тус шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 18, 23-ны өдрийн  шүүх хуралдааны товыг утас руу нь дуудах, мэссэж бичих зэргээр мэдэгдсэн боловч, хариу өгөөгүй,  хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримт ирүүлээгүй, өөрөө ирээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

          Иймд иргэний хариуцагч “Г төв” ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Иргэний хариуцагч “Г төв” ХХК-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õ õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõäýý Ýð¿¿ãèéí õóóëèéã áóðóó õýðýãëýñýí, Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг íîöòîé çºð÷ñºí нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл ìàãàäëàëûã ãàðäóóëñан, эсхүл хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч íàð õÿíàëòûí æóðìààð Улсын Дээд шүүхэд ãîìäîë ãàðãàõ, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                       Д.БАЙГАЛМАА   

                                                                                    Б.ДЭНСМАА