Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2023/00117

 

 

 

 

 

 

 

 

2023 01 23 135/ШШ2023/00117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01943/и

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн сумын 3 дугаар багт байрлах ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, сум, баг, 1 дүгээр хороолол, байрны тоотод байрлах, ******* ХХК /РД: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохиролд 60,200,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, В.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч И.*******,

Иргэдийн төлөөлөгч М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-аас нийт 2 удаагийн үйлдлээр кабель гэмтээсэн зөрчлийн актыг тогтоосон 60,200,638 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус ******* ХХК нь авто замын ажил хийх явцдаа дулааны шугам холбох газар шорооны ажлыг гүйцэтгэх үеэр 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 6 кВ-ын кабель шугамыг тасалж гэмтээсэн. Тухайн гэмтэл зөрчил гарсан даруйд ******* ХК-аас технологийн зөрчлийг судлан бүртгэх комисс газар дээр нь ажиллаж энэ кабель шугамыг гуравдагч хүчин зүйл буюу гадны нөлөөтэй тасалсан байна гэдгийг бүртгэж, бригад ажиллаж гэмтлийг устгасан байдаг.  хот байгуулагдаад 62 жилийн хугацаанд кабель шугамын насжилт, элэгдэл хорогдлын хугацаагаар нөхөж шаардлага хангахгүй болсон кабель г  ******* ХК нь их засвар, техник зохион байгуулалт арга хэмжээний хүрээнд жил бүр тодорхой төлөвлөгөө гаргаж шинэчлэн засварладаг. Тэгтэл ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж шинэ кабель таслагдсан учраас зөрчлийг судлан бүртгэх актаар тогтоосон үнийн дүнгээр нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан зөрчлийн хувьд ******* ХХК-ийн тасалж гэмтээсэн 6/0.4 кВ ТП-23-аас 31 рүү явсан 6 кВ кабель шугам нь анх 1967 онд ашиглагдаж байсан учраас уртын хэмжээгээр биш зөвхөн муфть хийх байдлаар засварласан зардалд 6,997 төгрөгийн акт тогтоосон. Кабель шугамаар нийт ******* аймгийн 2912 хэрэглэгч эрчим хүчээр тэжээгддэг. Дээрх 1912 хэрэглэгчийн хангамжийн найдвартай ажиллагаа ямар ч эрсдэлгүй байлгахаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх 2 зөрчлийн актаар тогтоосон нийт 60,200,638 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* ХК нь 2022 оны 1 сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага бууруулж 60,200,638 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Ангаахын шинжлэх ухааны Их сургуулийн уулзвараас Шинжлэх Ухаан технологийн Их сургуулийн авто замын шинэчлэлийн ажлыг захиалагч тал болох ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, Төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэс уг ажлын зураг төсвийг дүрэм журмын шаардлагад нийцсэн гэж үзэж тендер зарласан байгаа. Нөгөө талаар тухайн ажилд хот Барилга захиалагчийн газар өдөр тутам хяналт тавьж ажилласан.

Уг зурагт Цахилгаан, кабелийн зураг, тусгагдаагүй мөн төсөвт ыг шилжүүлэх зардал байхгүй болно.

Иймээс ******* ХК-аас ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлага байгаагүй учир манай компанийн хувьд буруутай үйлдэл байхгүй.

******* ХК нь уг кабелийг байрлуулахдаа стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, дүрэм журамд заасан хэмжээний гүнд биш, кабель шугамын хамгаалалтын материал, анхааруулах тууз тавиагүй, дулааны шугам таг дээгүүр хөндлөн сүл хаяж нэмгэн шороо хөрсөөр дарж орхисон байсан тул хэрэв буруутай гэж үзвэл тус компани өөрөө буруутай болно.

******* ХК урьд кабель шугам татсан байдаг бол гүйцэтгэлийн зургийг ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивд өгч, мэдээллийн санд бүртгүүлээгүй буруутай тул тухайн төсөл арга хэмжээний зураг төсөвт тусгаагүй болно.

Мэдээллийн сангаас кабель шугам байгаа эсэхийг авч, хийгдэх ажлын зураг төсөвт тусгах ёстой. Тухайлбал гэмтсэн гэх кабель 1967 оноос хойш огт солигдоогүй ТП-23 дэд станцаас ТП-31 хүртэлх 6 кв-ын кабель мэдээллийн санд бүртгээгүй нь архивын лавлагаагаар гарч ирсэн.

Замын ажлыг захиалагч тал ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн кабель шугам зураг төсөвт тусгаагүй байхад тендер зарласан мөн энэ ажилд өдөр тутам хяналт тавьж ажилласан хот барилга захиалагчийн газарт нэхэмжлэгч тал хандаж хохирол хариуцлага нэхээгүй нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлээд байгаа мөнгө нь ойлгомжгүй үндэслэлгүй юм. ХК нь 2 удаа ы кабель гэмтэхэд муфьт сольсноос өөр ямар ч ажил хийгээгүй. Тухайн үед муфьт, холболтын ажлын хөлсний тооцоог манай байгууллага хийж байсан болно. Урьд нь байсан кабелийн утсаа шинэчлүүлж авна гэж их хэмжээний мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй. Уг компани залгаж өгөхгүй өөрсдөө саад учруулж 10 гаруй хоног ямар ч шалтгаангүй ажил зогсоосон тул бид харилцан зохих хэмжээний хохирол нэхэмжлэх эрх үүссэн байдаг.

Цахилгаан утас гэмтсэн шалгааныг зөвхөн манайхаас хайх биш гэж үзэж байна. Замын ажилд олон байгууллага чиглэлийнхээ дагуу оролцсон. Зам засварын ажлын технологийн дагуу нягтрал хийж байхад өргөтгөлийн замын доор шугам таг цөмөрч түүн дээгүүр сул тавьсан кабель шугам тасрахад нөлөөлсөн шалтгааныг ч авч үзэх ёстой. Кабель шугам зураг төсөлд туссан бол хүчдэл хамгаалах ажил хийгдэж төлөвлөгдөх ёстой байсан. Харин ч манай байгууллага стандартын бус гүнд байршуулсан кабелийг замын хажуу талд гаргаж стандартын гүнд байрлуулан нүх ухаж хийсэн. Тасарсан гээд байгаа кабелийн нэгний бүрээс нь шалбарсан бөгөөд өөр зайд байгаа кабель нь тасарч гэмтсэн байдаг. Утасны гэмтэл нь дээрх байдлаас хамааралтай болохоос манайхаас шалтгаалсан буруугүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр яриад байна. Гэрээ гэрээгээ дагаад нотлох баримтаар ярих юм бол түншлэлүүд хоорондоо хийх гээд байгаа ажлыг өөрөө аваад явах боломжтой байсан. Мэдээллийн санд кабелийнхаа санг ерөөсөө бүртгүүлээгүй. Бүртгэлийн газраас гараад ирсэн. Огт мэдээллийн санд байхгүй байна. Нэг нь хэзээ гарсан нь мэдэгдэхгүй байна. Иймд мэдээллийн санд өгч үүргээ биелүүлээгүй. Зураг төсөл дээр тусгагдаагүй ороод ирэхээр захирал тендерээ зарлана. Захиалагч тал нь зураг төсөлтэй холбоотой асуудал гарч ирэх юм бол манайх хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал дэвсгэр зураг дээр гарын үсгээ зурчихсан байна. Гэрчийн мэдүүлгүүдээр газар ухахад стандарт байгаагүй гэдэг. Уг нь байнга байж хянаж байх ёстой. Нэхэмжлэхдээ гэм хорын хохирол авна гэсэн. Тэгэхдээ тодорхой ажил хийчхээд хийсэн ажлынхаа мөнгийг авах ёстой. Эд нар одоо ямар ажил хийсэн бэ? 2 муфть залгасан. 600,000 гаран төгрөгөөр хийсэн гэж ярьдаг. Тарифын харахаар 180,000 төгрөгийн л үнэтэй байна. Хийсэн ажлынхаа хүрээнд нэхэмжлэх ёстой. Өөрсдийнхөө стандартад 7 метр гүнд хийсэн гэж ярьдаг. Нотлох баримтаар өгсөн зурагт доод тал нь 1 метрийн гүнд л хийсэн байдаг. Тэгээд хамгаалалт байхгүй. Гэрээ хэлцлийг харахаар ******* ХХК нь буруугүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар

******* ХК-ийн дотоод хяналтын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хохирол төлүүлэх тухай албан бичиг, хавсралтын хамт, /хх-3/, хамгаалалтаар тасарсан шугам тоноглол буюу хоногийн мэдээ /хх-4-5/, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн кабель шугамын трасс тодорхойлсон бүртгэлийн маягт /хх-6/, 110/6кв-н Бурхант дэд станцын ЯЧ№13-н оролтын кабель шугам гэмтээсэн зөрчлийг судалсан акт №20/21 /хх-7-9/, шуурхай ажиллагааны 2022 оны журнал /хх-10-17/, өртгийн тооцооны нэгтгэл /хх-18/, цалингийн нэгтгэл /хх-19-20/, материал ба тээврийн зардал /хх-21/, нийт барилгын машин механизмын хэрэгцээ /хх-22/, өртгийн товчоо, зураг /хх-23/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үнийн санал /хх-25/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэжээгдэж байгаа хэрэглэгчийн жагсаалт /хх-26-81/, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зөрчлийг судалсан акт, /хх-82-85/, 6/0,4кв ТП-23-н ЯЧ№5-ААС 6/0,4кв ТП-31-Н ЯЧ№3-аас тэжээлтэй хэрэглэгчийн жагсаалт /хх-86-89/, шуурхай ажиллагааны 2022 оны журнал, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, өртгийн товчоо, цалингийн нэгтгэл, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал, нийт барилгын машин механизмын хэрэгцээ /хх-90-102/, зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам /хх-103-114/, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5-10/1206 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, зураг, /хх-133-134/, хуваарилах байгууламж шинээр барих ажил засварын капиталжих гүйцэтгэлийн дүн /хх-135-137/, 70109010 дугаартай кабель шугам ашиглалтын паспорт /хх-138-142/, АО иркутсккабель баримтууд /хх-157-160/, ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 1 сарын 19-ний өдрийн 887 дугаартай албан бичиг /хх-164/, ******* ХК-ийн салбарын харъяа 6/0,4КВ-н ТП-23-н ЯЧ№5-аас 6/0,4КВ ТП-31-н ЯЧ№3 руу явсан 6КВ Кабель шугамыг гэмтээсэн зөрчлийг судалсан акт №02/37 /хх-168-172/, 70109028 дугаартай кабель шугам ашиглалтын паспорт /хх-173/ зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас нотлох баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дугаартай хариу тайлбарын хамт 5 хуудас зураг /хх-214-219/, ******* ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 07, 08 сарын тайлан /2-р хх-2-5/, 2022 оны 06 сарын 29-ний өдрийн №2022/05 дугаартай Хамтран ажиллах гэрээ /2-р хх-6-14/, Анагаахын уулзвараас Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлын гэрээ /2-р хх-15-25/, зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Шүүхээс зохигчдын хүсэлтээр ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 1 сарын 27-ны өдрийн 5-10/1920 дугаартай албан бичиг, хавсралтын хамт Анагаахын уулзвараас Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн чиглэлийн авто замын зураг төсөл эх хувиар /шифр 06/2тай, 1 хавтас 80 хуудастай баримт/, анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын 1-р ээлжид баригдах хэсгийн барилгын ажлын төсөв, гэрэл зургууд /хх-177-210/, гэрч Х.ын мэдүүлэг /хх-221-222/, гэрч Д.ийн мэдүүлэг /хх-223/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-224/, гэрч М.ийн мэдүүлэг /хх-225/, гэрч И.ийн мэдүүлэг /хх-232-233/, ******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай албан бичиг, хавсралтаар бурхант дэд станцаас РП-10 хоорондох ы 6 кв шугамын зураг /хх-239-240/ зэргийг шүүхээс бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 60,200,638 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 42,140,447 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 18,060,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

ХК нь шүүхэд анх 72,680,581 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60,200,638 төгрөг болгон багасгасан болно.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагч байгууллага нь авто замын засварын ажил хийх явцдаа 2022 оны 07 сарын 31, 2022 оны 08 сарын 26-ны өдрүүдэд 6 кв-ын кабель шугамыг тасалсны улмаас нийт 60,200,638 төгрөгийн хохирол учирсан тул ******* ХХК-иас хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй .. гэж,

3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ... манай компани нь тендерт шалгарсны үндсэн дээр авто замын өргөтгөл, шинэчлэлын барилга угсралтын ажлыг ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Энэ зураг төсөл дээр нэхэмжлэгч байгууллагын Ерөнхий инженер хянаж гарын үсэг зурсан бөгөөд энэ зураг төсөл дээр ы кабель шугам байхгүй байсан тул манай байгууллага зохих зөвшөөрөл авах шаардлагагүй байсан, мөн тухайн кабелийг стандартын дагуу гүнд байрлуулаагүй, өнгөц байснаас гэмтэл учирсан, нэхэмжлэгч компани нь ы кабель шугамыг татсан бол гүйцэтгэлийн зургийг ******* аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын архивт хадгалуулах үүргээ биелүүлээгүй өөрсдөө буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбарлаж байна.

4. Хариуцагч ******* ХХК нь ******* аймгийн сумын Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам, явган зам, гэрэлтүүлгийн ажлыг ******* аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 оны 05 сарын 26-ны өдрийн ДУАОНӨГ/202203051 дугаартай гэрээний дагуу гүйцэтгэжээ. /2-р хх-15-25 дугаар хуудас/

Энэхүү ажлыг гүйцэтгэх явцдаа 2022 оны 07 сарын 31-ний өдөр 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг, 2022 оны 08 сарын 26-ны өдөр ТП-23 яч№5 6кв кабель шугамыг тус тус гэмтээж, тасалсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын хувьд талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХК нь ******* ХХК-ийн дээрх үйлдлийн улмаас 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг тасалсан зөрчлийг сэргээн засварлах явцдаа кабель утсыг залгаа хийн 240 мм2 холболтын муфтаар холбосон, мөн ТП-23 яч№5 6кв кабель шугамыг 150 мм2 муфтаар холболт хийсэн болох нь хэрэгт авагдсан кабель шугам гэмтээсэн зөрчлийг судалсан актууд, гэмтсэн кабель шугам татах өртгийн товчооны нэгтгэлийн тооцоо болон тайлбараар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас нь өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус заажээ.

6. Нэхэмжлэгч ******* ХК нь гэмтэл гарсан даруйд байгууллагын дотоод технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд зөрчлийг судалж, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гарсан зөрчлийн улмаас 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугамыг засварлахад нийт 59,553,641 төгрөгийн, 2022 оны 08 сарын 26-ны өдөр гарсан зөрчлийн улмаас ТП-23 яч№5 6кв кабель шугамыг засварлахад 6,997 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж акт тогтоосон байна. /1-р хх-7-8, 168-171 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч тал дээрх актыг үйлдэхдээ ХК-ийн Зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам-ыг баримталсан гэж тайлбарлаж байх бөгөөд тус журмын 6.2 дахь хэсгийн тайлбарт зааснаар кабель шугам гэмтээсэн тохиолдолд хохирлыг 0-15 жилийн насжилттай кабель шугамыг нийт уртын дагуу шинэ кабелиар сольж зардлыг тогтооно, 16-30 жилийн насжилттай кабель шугамыг санхүү эдийн засгийн хэлтээс гаргасан элэгдэл, хорогдлын зардлыг тооцсон дүнгээр хохирлыг тогтооно, 30 жилээс дээш насжилттай кабель шугамыг гэмтээсэн тохиолдолд муфть хийж гарсан зардлаар хохирлыг тогтоохоор тус тус заажээ. /1-р хх-ийн 103-1 хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...дээрх журмын дагуу хохирлыг тогтоосон бөгөөд 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугам нь 2011 онд шинэчлэгдсэн тул дээрх журамд зааснаар нийт урт болох 700 м кабелийн үнэ 49,000,000 төгрөг, мөн хийсэн холболтын муфть 2 ширхэгийн үнэ 320,000 төгрөг болон гарсан бусад материалын зардал нийт 49,894,538 төгрөг, ажиллах хүчний зардал 7,768,004 төгрөг, тээврийн зардал 319,086 төгрөг, машин механизмын зардал 1,572,013 төгрөг, нийт шууд зардлын дүнд 59,553,641 төгрөг, мөн 6/0,4 кв ТП-23 яч№5-аас 6/0,4 кв ТП-31 рүү явсан 6кв кабель шугам нь 1967 онд ашиглалтанд орсон тул дээрх журамд зааснаар муфть хийж гарсан зардлаар тооцож, материалын зардал, дутуу түгээсэн эрчим хүч, тээврийн зардал, ажиллах хүчний зардал, хийгдсэн үйлчилгээ, комисс ажилласан зардал нийт 6,997 төгрөгийн бодит зардал гарсан гэж нэхэмжлэлийн шаардлагын дүнг тодорхойлж байна.

7. Хариуцагч тал кабель шугам тасарч, гэмтсэн үйл баримтын хувьд маргаагүй боловч үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тухайн кабель шугам зураг төсөл дээр тэмдэглэгдээгүй тул бид тухайн газар доор ы кабель шугам байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, мөн кабелийг стандартын дагуу гүнд байршуулаагүй, хариуцагч тал гэм буруугүй, нэхэмжлээд байгаа үнийн дүн ойлгомжгүй, 2 удаа кабель гэмтэхэд муфть сольсноос өөр ажил хийгээгүй, урьд нь байсан кабель утсаа шинэчлүүлж авна гэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг залгаж муфть хийсний зардал болох 600,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан ******* аймгийн Засаг даргын тамгын газрын ******* ХК-д 2022 оны 09 сарын 02-ны өдөр хүргүүлж байсан 5-10/1206 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт ... тус авто замын доогуурх дулааны шугам хоолойг шилжүүлэх, хүчитгэх явцад трасст орсон 6000 В-ын кабель шугамыг танай байгууллага зааж өгч гүйцэтгэгчид анхааруулж, мэргэжил арга зүйгээр зөвлөж ажилласан боловч харамсалтай нь зам нягтруулах ажил хийгдэх явцад дулааны шугамын таг цөмөрч дахин солих шаардлага гарсантай холбогдуулан гүйцэтгэгч кабель шугамыг гэмтээсэн асуудал гарсан... гэжээ. /хх-133 дүгээр хуудас/

Мөн шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.ийн ...би автотехникээр замын өргөтгөлийг засаж байсан. 2022 оны 08 сараас 9 сарын хооронд байсан. ... ХК-иас зааварчилгааг өгөөгүй, гэхдээ миний ажиллаж байсан талд ы утас байгаа тухай хэлсэн. Нөгөө талд хэлсэн эсэхийг мэдэхгүй гэсэн мэдүүлэг, ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тус шүүхэд 2023 оны 01 сарын 12-ны өдөр ирүүлсэн 25 дугаартай албан бичигт: ...Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто зам дагуу Бурхант дэд станцаас РП-10 станц хүртэлх 6 кВ кабель шугам мэдээллийн санд бүртгэлтэй байна гэсэн байдал, хавсаргаж ирүүлсэн Бурхант дэд станцаас РП-10 ХХБ-ын хоорондох ы шугамын трасс зураг зэргээс үзэхэд хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч нь ы кабель шугамыг татсан гүйцэтгэлийн зургийг ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивт хадгалуулах үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаар хариуцагч тал авто замын зураг төсөлд тухайн ы шугам тусгагдаагүйгээс ы шугам байгаа эсэхийг мэдэх боломжгүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдлээс болж ы кабель шугам гэмтсэн, тасарсан, улмаар хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Анагаахын уулзвараас ШУТИС чиглэлийн авто замын зураг төслийг ******* аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар ХХК гүйцэтгэсэн байх бөгөөд тус зураг төсөлд ы кабель шугамыг тусгаагүй байгаа нь нэхэмжлэгч ХК-ийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч ******* ХХК нь Засаг даргын тамгын газар буруутай гэж тайлбарлаж байгаа боловч талуудын байгуулсан гэрээний үүрэг тус гэм хор учруулсны хохирлын асуудалд хамааралгүй бөгөөд хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч ******* ХХК нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

8. Хариуцагч ******* ХХК нь учирсан хохирлын үнийн дүн дээр муфть сольсон зардалд 600,000 төгрөг төлөх боломжтой, хуучин кабель утсаа бүхлээр нь шинээр солихоор их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч кабель утасны уртын хэмжээ, тооцсон үнийн дүн дээр маргасан тайлбар гаргаагүй байна.

Нэхэмжлэгч тал ХК-ийн Зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам-д зааснаар гэмтсэн кабель утасны насжилтаас хамаарч хохирлын хэмжээг тооцсон, мөн ОХУ-ын Иркутсккабель компаниас кабель утсыг харьцангуй зах зээлийн үнээс хямдаар худалдан авдаг гэх агуулгаар тус компанийн кабель бүтээгдэхүүний чанарын паспортыг эрх бүхий байгууллагын орчуулгатай ирүүлсэн байгаа бөгөөд энэхүү баримтаар муфтийн ашиглалтын баталгаат хугацаа монтажийн нөхцлийг баримтлан муфтийг ашиглалтанд оруулснаас хойш, 4,5 жил байхаар заажээ. /хх-ийн 157-160 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан кабель шугам ашиглалтын паспортоор 110/6кв-н бурхант дэд станцын яц№29-с 6кв РП-10 ХХБ-н яч№13-н оролтын 6кв кабель шугам нь 2011 онд ашиглалтанд орсон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 138-139 дүгээр хуудас/

Мөн дээрх баримтаар муфтаар холбосон тохиолдолд ашиглаж эхэлснээс хойш 4-5 жилийн баталгаат хугацаатай, харин тухайн кампанийн кабелийн хувьд ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй байхаар заасныг нэхэмжлэгч тал баримтлан гэм хорын хэмжээг тооцон шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал муфть, кабелийн насжилтийн талаар мэтгэлцээгүй, эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг дурдаж байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээн өгөх үүрэгтэй бөгөөд ингэхдээ адил нэр төрөл, чанар байдалтай эд хөрөнгө өгөх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлдөг байна.

Нэхэмжлэгч талын нотлох баримтаар ирүүлсэн баримтаас үзэхэд 2011 онд шинээр ашиглалтанд оруулсан кабель шугамыг гэмтээж, тасалсны улмаас муфть хийж холбосноор дээрх хуульд зааснаар кабель шугам өмнөх байсан байдалд сэргээгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд хохирлыг мөнгөөр тооцож шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

10. Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.12-т зааснаар эрчим хүчээр хангагч байгууллага нь холбогдох дүрэм журам, норм, стандарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах, үйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол, аюулгүй, техникийн өндөр түвшинд явуулах үүрэгтэй.

Мөн Эрчим хүчний шугам г хамгаалах дүрмийн 2.1-т зааснаар Эрчим хүчний шугам ний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтоохоор заажээ.

Нэхэмжлэгч байгууллага нь дээрх хууль, журамд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ХК нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай байгаа бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь гэм хорын хохирол учрахад нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хуулийн 5 зүйлийн 514.1-т: Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 60,200,638 төгрөгийн хохирлын хэмжээг 30 хувиар тооцон багасгаж, нийт 42,140,447 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 18,060,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М. гаргасан дүгнэлтдээ: ... кабелийн гэмтлийг засварласан зардлыг ******* ХХК хохиролгүй болгож өгөх нь зүйтэй. Харин нийтэд нь засах зардлыг үндэслэлгүй гэж бодож байна. Цахилгаан ХК нь кабель шугам байгаа талаар анхааруулж хэлээгүй буруутай... гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээс тооцож, хариуцагчаас 368,652 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 5 зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 42,140,447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,060,191 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,355 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368,652 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД З.ТУНГАЛАГМАА

 

Д.АЛТАНТУЯА