Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2023/00135

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2023/00135

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00331/и

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* аймаг, ******* сум, ******* баг, ******* овоо 6-8 тоотод оршин суух хаягтай, ******* овогтой *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, баг, гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, ын ,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, баг, гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, гийн нарт холбогдох,

улсын дугаартай, /beiben/ маркийн ачааны тээврийн хэрэгсэл, 18-07 улсын дугаартай НД /ND/ чиргүүлийг тус тус хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С., Д. нараас тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж ашиглаж, олсон орлого нийт 462,976,404 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч С.гийн дугаартай ачааны машин, улсын дугаартай чиргүүл зэргийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч С., Д. нарт холбогдуулан улсын улсын дугаартай, /beiben/ маркийн ачааны тээврийн хэрэгсэл, улсын 18-07 дугаартай НД /ND/ чиргүүлийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С., Д. нараас тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж ашиглаж, олсон орлого 462,976,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

миний бие улсын дугаартай, /beiben/ маркийн ачааны тээврийн хэрэгслийг 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, улсын 1807 дугаартай НД маркийн ачааны тээврийн хэрэгслийг 2013 оны 0 сарын 17-ны өдөр шилжүүлэн авч өмчилж эхэлсэн.

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дугаар 1726 Хамтран ажиллах гэрээ-г ХХК-тай байгуулсан. Тус гэрээний дагуу дээр дурдсан хоёр ширхэг тээврийн хэрэгслийг Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улс руу нүүрс тээвэрлэхэд оролцуулж байсан. Тээврийн хэрэгслийг эзэмшиж /жолоодож/ тээвэрлэлтэд С. оролцуулж байсан ба хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнд итгэж тээврийн хэрэгслийг хариуцуулах боломжгүй болсон. Иймээс тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг баримт бичгүүдийг С.гаас шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй.

Аливаа хөрөнгийг эзэмшиж ашиглаж буй этгээд, эсхүл өмчлөгчийн зөвшөөрснөөр эзэмшиж ашиглаж буй тохиолдолд түүнийг хууль ёсны эзэмшил, ашиглалт, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эсхүл өмчлөгч эд хөрөнгөө буцаан шаардсаар байхад ашигласаар байгаа бол түүнийг хууль бус эзэмшил, ашиглалт гэж үздэг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмлөгч хөрөнгө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч...шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан. Хариуцагчаас тээврийн хэрэгслийг бичиг баримтын хамт гаргуулан авах хүсэлтэй байна.

Иймээс Улсын дугаартай, маркийн ачааны тээврийн хэрэгслийг улсын 18-07 дугаартай НД маркийн ачааны тээврийн хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг С., Д. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

...Л.******* би улс хоорондын ачаа тээвэрлэлт хийхийн тул 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын ХХК-тай 17/26 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулж, тухайн ачааны автомашинаар болон ачааны чиргүүлээр БНХАУ руу нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Хамтран ажиллах гэрээний 1.2-д зааснаар Л.******* нь маркийн улсын дугаартай ачааны автомашин, НД маркийн 1807 АЧ улсын дугаартай чиргүүлийг ХХК-ний нэр дээр шилжүүлж, тээвэрлэлтийн хөлсийг тухайн үеийн нүүрсний үнэнээс хамаарч олгохоор тохиролцож, тээврийн хөлсийг олгохдоо гэрээний 3.12 дахь заалтыг үндэслэж жинхэнэ олгох хөлсийг тодорхойлж байсан. ...2018 оны 01 сараас С., Д. нарт итгэн дугаартай, маркийн ачааны тээврийн хэрэгслийг улсын 1807 дугаартай НД маркийн ачааны чиргүүлийг хариуцуулан урт болон богино хугацааны нүүрс тээвэрлэлтэд жолоочоор явуулдаг болсон байна. Би ХХК-тай хамтран ажиллах гэрээнд заасан нүүрс тээвэрлэсний хөлсийг өөрөө акт үйлдэн хүлээн авч байсан. ...2018 оны 01 сараас С., Д. нар нь тээвэрлэлтийн хөлсний тооцоог өөрсдөө хийж, хөлсийг нь хүлээн авч эхэлсэн үеэс Л.******* надад нэг ч төгрөг өгөөгүй. ...2018 оны 01 сараас өнөөг 2020 оны 12 сарыг хүртэл нийт 3 жил Л.******* миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглан орлого олж үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан ...нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, тодотгох, тайлбар гаргах эрхийнхээ дагуу тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд гаргасан нэхэмжлэлүүдээ нэгтгэн ...хариуцагч С.гийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийг чөлөөлүүлэн авч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хариуцагч С., Д. нараас 2018-2020 онуудад тээврийн хэрэгсэл, чиргүүлийг хууль бусаар эзэмшиж, ашиглан нүүрс тээвэрлэлт хийж олсон орлого 462,976,404 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийг ашиглах боломжгүй болсон тул хуульд заасан эрх зүйн хамгаалалтыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл, чиргүүл, тухайн тээврийн хэрэгслийн ашиглаж олсон орлогыг буцааж авах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт удаа дараа тавьсан. Л.******* иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.4.2-т зааснаар мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах, өмчлөгч өөрийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн хүрээнд шаардаж байгаа.

Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг хууль бусаар ашиглаж олсон мөнгийг Л.*******д өгөх ёстой.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар С., Д. нарыг эзэмшигч гэж үзэхгүй. ХХК-тай хамтран ажиллах ерөнхий гэрээний үндсэн дээр Л.******* хариуцагч нарыг жолоочоор ажиллуулсан. Хариуцагч нар шударга бус эзэмшигч гэдэг нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.7, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хууль ёсны өмчлөгчид учирсан хохирлыг хариуцан арилгахаар хуульчилсан. Хариуцагч нар хууль зүйн үр дагавраас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлж холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Л.******* 2016 оны сарын 04-ны өдөр тээврийн хэрэгслийн анхны өмчлөгч байсан Д.тай худалдах, худалдан авах гэрээг байгуулж өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байдаг. Хавтаст хэрэг авагдсан Д.ын гэрчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн лавлагаа зэрэг нь тээврийн хэрэгслийн өмчлөгч Л.******* мөн гэдгийг харуулж байна. Л.******* болон ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрэгт авагдсан. Хариуцагч нар 2018-2020 онуудад нэхэмжлэгч ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу нүүрс тээвэрлэж хөлс олсон. Нийт 462,976,404 төгрөгийн орлого олж өөрсдөө захиран зарцуулсан. Өмчлөгч Л.*******д нэг ч төгрөгийн орлого өгөөгүй болох нь ХХК-ийн албан бичиг, мэдэгдэл, Гаалийн газрын албан бичиг, компанийн албан бичиг зэргээр нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байгаа. Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш хариу тайлбарыг хуулиар тогтоосон 14 хоногийн дотор өгөөгүй. Хэрэв хариу тайлбар гаргаж өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Манай тал нүүрсний тээврийн зардлыг жишиг үнэ, Монгол банкны юанийн доод жишиг үнээр үнэлж хариуцагч нараас олсон орлогыг тооцож нэхэмжилсэн. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч С., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Манай талаас нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 462,976,404 төгрөгийг хариуцагч нар өгөх үндэслэлгүй. Анх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа тээврийн хэрэгсэл, чиргүүлийг 2013 оноос хойш эзэмшиж байсан гэж хэлдэг. С.гаас тээврийн хэрэгсэл гаргуулахаар хандсан байдаг. Манай талаас нэхэмжлэлтэй холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 72,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж гаргасан. Нэхэмжлэл дээр тээврийн хэрэгслийг 2011 оноос хойш Л.******* хүнс, авто машины сэлбэгийн дэлгүүр ажиллуулж байхдаа Д. гэдэг хүнээс худалдаж авсан талаар дурдсан байдаг.

Тухайн үед Л.*******, С.тай гэр бүлийн харилцаатай байсан. С.д ачааны машин, чиргүүлийг хариуцуулан урт болон богинын тээвэрт жолоочоор явуулдаг болсон. Өөрөө акт үйлдэн авдаг байсан гэж хэлдэг. 2018 оны 01 дүгээр сараас С., Д. нар тээвэрлэлтийн хөлсний тооцоог өөрсдөө хийж авч Л.*******д нэг ч төгрөг өгөөгүй учир сарын орлого 2,500,000 төгрөг нийт 72,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар шүүхэд анх хандсан байдаг.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 222,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлага нь ачаа тээвэрлэлтийн гэрээгээр С. болон Д. нар улсын дугаартай тээврийн хэрэгслээр хэд хэдэн удаа тээвэрлэлтэд явсан талаар баримт гаргаж өгсөн. Нүүрс тээвэрлэлтэд С., Д. нар 2018-2020 оны хооронд 2018 онд 89 удаа, 2019 онд 91 удаа, 2020 онд 20 удаа нүүрсний тээвэрт явсан байна. ХХК-с баримт гаргаж өгсөн байдаг. Л.******* нь тээвэрлэлтийн хөлсийг сард 9000 юань байсан гэж тооцож шүүхэд хөндсөн байдаг. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ХХК-с гаргасан баримт дээр 2018-2020 оны хооронд нийт тээвэрлэлтийн тоог бичиж тээвэрлэлтийн зардлыг хасахгүйгээр бүгд 80 юань гэж тооцоод 462,976,404 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

С. тухайн тээврийн хэрэгслийн үнээс нэг ч төгрөг төлөөгүй гэж хэлж байна. Л.******* сэлбэг, хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа ашиг олоод тухай тээврийн хэрэгслийг авсан талаар тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагаа гүйцэт нотолж чадаагүй. Талууд хамтран амьдарч байсан дээр маргадаггүй. Л.*******гийн авсан тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос өөр улсын дугаартай тээврийн хэрэгсэл авч явах гэсэн боловч оршин суугаа хаяг тээврийн хэрэгслийн дугаарын зөрчлөөс болж хамтран амьдрагч Л.*******гийн нэр дээр тухай тээврийн хэрэгслийг бүртгүүлсэн. С.гийн хувьд Л.*******д машин авч өгөх үүрэг үүсээгүй.

Тухайн тээврийн хэрэгслийг Л.******* 65,000,000 төгрөгөөр Д. гэдэг хүнээс худалдан авсан гэж ярьдаг. Л.*******гийн өөрийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулганаас харахад 2011- 2020 оны дансны хуулгаар хүнс, сэлбэгийн наймаа хийж байсан талаар ямар ч нотлох гүйлгээ, баримт байдаггүй. Наймаа хийдэг байсан бол падаан, дансаар гүйлгээ хийсэн байх ёстой. Л.*******, Д. гэдэг хүнд 25,000,000 төгрөгийн сэлбэг надаас авсан гэж нэхэмжлэл дээр дурдсан байдаг. Л.******* өөр компаниас цалин авч байсан баримт хэрэгт байдаг. Л.*******г Д.ын данс руу мөнгө шилжүүлсэн байна уу гэж харахаар байдаггүй.

Гэрч н.ын өгсөн мэдүүлгээр Л.******* хүнс, сэлбэгийн дэлгүүр ажиллуулж байгаагүй гэж мэдүүлсэн. 2017 оны 12 дугаар сараас С., Д. нараас надад нэг ч төгрөг орж ирээгүй гэж хэлсэн байдаг. Л.******* С. надад 2016, 2017 онд 5,547,222 төгрөг өгсөн гэж байна. 2018 оны 01 дүгээр сараас хойш нэг ч төгрөг өгөөгүй байсан. С. өөрийн данснаас Л.*******гийн данс руу 2015 онд 3,500,000 төгрөг, 2016 онд С.гийн данснаас 27 удаа 25,609,333 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19 өдөр С.гаас Л.*******гийн данс руу 3,864,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Уг гүйлгээний утга дээр 2,000,000 төгрөг дээр 6547 С.гаас гэж бичиж мөнгөө шилжүүлсэн байдаг. Тухайн өдөр 1,864,000 төгрөгийг тооцоо дуусав гэж Л.*******гийн данс руу шилжүүлсэн байдаг. 2017 онд 18 удаа Л.*******гийн данс руу С. 9,362,000 төгрөг, 2018 оноос хойш Л.******* С. нэг ч төгрөг өгөөгүй гэдэг. Гэтэл С. 16 удаагийн гүйлгээгээр 14,749,000 төгрөг, 2019 онд 7 удаагийн гүйлгээгээр 14,050,000 төгрөг Л.*******гийн данс руу тус тус орсон байдаг. Нийт С.гаас, Л.*******гийн данс руу 72,134,333 төгрөг шилжүүлсэн байдаг. Л.******* С.д ойр зуурын ахуйн хэрэглээнд 10,138,999 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Л.******* надад С. нэг ч төгрөг шилжүүлээгүй гэж хэлсэн нь үгүйсгэгдэж байна.

Хэрэгт гурван гэрчийн мэдүүлэг байгаа. н., н., н. нар бид нар паданаар тооцоо хийдэг байсан. Тухайн падааныг Монгол улс руу орж ирж итгэмжлэгдсэн хүнд падаан өгч тооцоо хийдэг гэж мэдүүлсэн байдаг. Л.*******гийн дансанд юань гэсэн гүйлгээнүүд байдаг. Л.******* нь ХХК-тай хамтран ажиллах гэрээг үндэслэж тээврийн хөлсийг тооцоолж дурдсан байдаг. ХХК нүүрс тээвэрлэсэн тоог гаргаж өгсөн болохоос биш тээврийн хөлсний үнийн дүнг гаргаж өгөөгүй. Л.******* болон ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 4.24-т хэдэн төгрөгийн ажил хийдэг талаар тусгаагүй.

Л.******* урт, богинын тээвэрлэлтийг ялгахгүй бичсэн байдаг. Богино тээвэрлэлт 35 км дотор шороон замаар, уртын тээвэр 210 км дотор засмал замаар тээвэрлэдэг. Уртын тээвэр хямд байдаг. Богинын тээвэр үнэтэй байдаг. С.г Д. гэдэг хүнийг таньдаггүй гэж нэхэмжлэгч бичсэн байдаг. С.гийн данснаас Д. руу мөнгө шилжүүлсэн байдаг. Л.*******, Д. руу шилжүүлсэн мөнгийг машины түрээс гэж шилжүүлсэн байдаг. ХХК-с гаргаж өгсөн 2018-2020 онуудын нүүрс гарсан баримтуудад улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн баримтуудыг гаргаж өгсөн боловч дотор нь 65-74 дугаартай тээврийн хэрэгслийн 7 удаа явсан баримтыг гаргаж өгсөн байдаг. Энэ нь 2018 оны 05 дугаар сарын 13, 15, 18-ны өдрүүдийн, 2019 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 04, 13, 14-ний өдөр нийт 7 удаа гарсан баримт хэрэгт авагдсан байдаг. Иймд Л.*******г 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Гурван гэрч асуугдсан. Гэрчүүд Л.*******г хувийн бизнес эрхэлдэггүй талаар мэдүүлсэн. Нэхэмжлэгч өөрийгөө ямар орлого олдог талаарх эх үүсвэрээ нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч С.гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С. улсын дугаартай ачааны машин, дугаартай чиргүүл зэрэг нь миний өмч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн утга нь С. 65-74 ӨМҮ улсын дугаартай ачааны машиныг чиргүүлтэй нь хамт 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анх 0230 УНН улсын дугаартай, 5677 БЧ улсын дугаартай Мони-Уул ХК-ийн зам дээр явдаг байхад нь тухайн компани захирал Д. гэдэг хүнээс худалдаж авахаар болж хоорондоо хувь лизингийг 40,000,000 төгрөгөөр тохирч урьдчилгаанд нь 5,000,000 төгрөгийг өөрийн хүү Д.ээс зээлж өгөөд үлдэгдэл мөнгийг нь 7 сарын хугацаатай сард 5,000,000 төгрөг төлж авахаар өгч авсан байдаг.

Ингээд ХХК-ийн нүүрсний тээвэрт явах гэтэл хотын болон өөр аймгийн дугаартай машин явуулахгүй******* аймгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамтран ажиллана гэхээр нь Л.*******д итгэл хүлээлгэн нэр дээр нь тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Мөн машинаараа******* аймгийн ******* суманд байрлах Таван ХХК-ийн 4 болон 8 дугаар амнаас нүүрс ачиж Гашуун Сухайт чиглэлийн 235 км авто замаар нүүрс тээвэрлэж Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны чиглэлийн хяналтын талбайд буулгадаг байсан. 65-74 ӨМҮ улсын дугаартай ачааны машинаар Д., С. нар богинын тээвэрт ээлжлэн явж машины мөнгийг хийж байхдаа дахиад 2016 оны сарын 03-ны өдөр Д.аас 46,000,000 төгрөгөөр ачааны том машин авахаар болж мөн хувь лизингээр урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 41,000,000 төгрөгийг сар сардаа 5,000,000 төгрөг өгч байхаар болоод тухайн машиныг С. Улаанбаатар хот орж Улиастайд айлын хашаанд байхад нь авч******* аймаг орж Л.*******гийн нэр дээр болгож гэсэн улсын дугаар авсан. Машины хувь лизинг дуусахаар хүү Д. нэг машинаа өгнө гэж ярьж байсан. Гэтэл Л.*******гийн хүү М. нэг машиныг нь би авна гэсний дагуу өгөхөөр болж М.ийг Д. дагуулж урт богинын тээвэрт нүүрс тээвэрлэх, том тэрэг барихыг зааж өгсөн. Ингээд М. болон Д. нар нь нэг нэг том тэргээрээ нүүрсний тээвэр хийх болсон.

М. нь 65-74 ӨМҮ машиныг унаж чадахгүй нь улмаас гурван удаа осол гаргасан. Машины засвар үйлчилгээг хоёр удаа ямар ч мөнгө авалгүйгээр засварлаж бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. С. нь 2017 оноос хамтран амьдрагч Л.*******тэй амьдрахаа больж тусдаа амьдрах болсон. Хоорондоо харилцан тохиролцоод хоёр машин буюу улсын дугаартай машиныг хүү Д.д, 65-74 ӨМҮ улсын дугаартай машиныг М. нарт тус тус өгч нүүрсний тээвэрт явж байтал Л.******* нь миний болон манай хүүгийн өдөр, шөнөгүй нойр хоолоо хасан байж хоёр машины хувь лизинг төлж дуусгасны дараа өөрийн хөрөнгө мэтээр дур мэдэн эзэн сууж, хууль ёсны өмчлөгчийн эрхэд халдаж байна. Тухайн машинуудыг худалдаж авах үед Л.******* нь гэр гуанз ажиллуулдаг байсан боловч тухай гуанз нь тогтмол орлогогүй байдаг байсан. Д. нь машины лизингийн мөнгийг Л.*******гийн дансанд хийж Л.******* Д.ад өгдөг байсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сараас Шин Лу Юуан ХК-ийн Монгол улс дахь төлөөлөгч болох н.Бадрах гэдэг Л.******* нь машины тээврийн зардлыг надад олгох ёстой. Д.д өгөх ёсгүй гэсэн утга бүхий хүсэлтийг тус компанид өгснөөс болж тус компани нь хэн нь хууль ёсны өмчлөгч болох маргаанаа шийдсэний дараа ирж тээврийн зардлаа ав гэдэг шаардлага тавьдаг болсон. Иймд С.гийн өөрийн нойр хоолоо хасан байж шударгаар олсон мөнгөөрөө авсан машин болох улсын дугаартай ачааны машины хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

С. бид хоёрыг хамтран амьдарч байх хугацаанд ямар тохиролцоо хийж байсныг бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Д. гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Мөн дансны хуулгаар намайг орлоготой байсныг нотолно. Д., С. нар миний өмч гэж үзэж байгаа бол нотолж чадахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маркийн /beiben/ авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1807 АЧ дугаартай НД /ND/ маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх-4/, 2016 оны сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээ /1-р хх-48-49/, Л.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-52-136/, 2017 оны 07 сарын 17-ны өдрийн №17/26 дугаартай хамтран ажиллах ерөнхий гэрээ /1-р хх-183-185/, Шин лун юуан ХХК-ийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2019/225 дугаартай тодорхойлолт, урт богино зайны тээвэрлэлтийн нарийн жагсаалт /1-р хх-186-232/, Таван ХК-ийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн №Д 232602, 2022 оны 10 сарын 07-ны өдрийн №Д дугаартай нүүрсний падаан /3-р хх-66-67/, Бэлэн бус торгуулийн баримт /3-р хх-68/, тээврийн хэрэгслийн зураг /3-р хх- 69/, Албан татварыг жишгээр ногдуулах орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлэгч татвар төлөгчийн гэрчилгээ № /3-р хх-70/, татвар төлсөн гэрчилгээ №1474541 /3-р хх-71/, №1474541 /3-р хх-72/, Албан татварыг жишгээр ногдуулах орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлэгч татвар төлөгчийн гэрчилгээ №2218683 /3-р хх-73/, Монголын татварын албаны тодорхойлолт /3-р хх-74-76/, Урт ба богинын тээврийн дэлгэрэнгүй мэдээлэл /3-р хх-77-88/, тээврийн хэрэгслийн зураг /3-р хх-124-129/, .......... зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

7. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагадтай холбогдуулан хөрөнгийн үнэлгээ, төслийн ЛЭНДС ХХК-ийн Үнэлгээний тайлан /хх-17-26/, ХК-ийн пүүний баримтууд №0672217, №0521075, №0532915, №0541389, №06833925 /хх-27-31/, Манифест №1550252, №1638979, №1621155, Бүгд Найрамдах Хятад ард улс Монгол улсын хооронд тээвэр хийх автомашины зорчих зөвшөөрөл 2019 оны №0016698, 2019 оны №0030202, 2019 оны №0031807 /хх-35-37/, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаартай шийдвэр /2-р хх-34-36, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9******* магадлал /2-р хх- 37-43/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

8. Шүүхээс зохигчдын хүсэлтээр гэрч Д.ын мэдүүлэг /хх-145-146/, ХХК-ийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 2020/089 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-158-160/, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-10-14/, ХК-ийн 2021 оны сарын 25-ны өдрийн 01/2184 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /2-р хх-60-61/, гэрч А.гийн мэдүүлэг /2-р хх-18-20/, гэрч С.ын мэдүүлэг /2-р хх-74-77/, 2022 оны 03 сарын 07-ны өдрийн №82 дугаартай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /2-р хх-107-108/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 01-1/556 дугаартай албан бичиг хавсралт /2-р хх-110-111/, ХХК-ийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 2022/0165 дугаартай мэдэгдэл /2-р хх-112-123/, Хаан банк ХХК-ийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 5045/22/722 дугаартай албан бичиг, хавсралт /2-р хх-131-250, 3-р хх-1-19/, Төрийн банк ХХК-ийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 31/455 дугаартай албан бичиг, хавсралт /3-р хх- 20-23/, Голомт банк ХХК-ийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10/765 дугаартай албан бичиг /3-р хх-24/, Хас банк ХХК-ийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 07/267 дугаартай албан бичиг, хавсралт /3-р хх-26-28/, ******* аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-96 дугаартай албан бичиг /3-р хх-33/, гэрч О.ийн мэдүүлэг /3-р хх-106/, тус шүүхийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 827 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хх-107-116/, зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* хариуцагч С., Д. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас улсын дугаартай /beiben/ маркын ачааны автомашин, 18-07 АЧ улсын дугаартай /Shandong/ маркын чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийг дагалдах бичиг баримтын хамт хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, хариуцагч С., Д. нараас 26,313,147 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,663,257 төгрөгийн шаардлага, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд анх улсын дугаартай /beiben/ маркын ачааны авто машин, 18-07 АЧ улсын дугаартай /Shandong/ маркын чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийг дагалдах бичиг баримтын хамт хариуцагч С.гийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.ийг татан оролцуулж, хариуцагч нарт холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 72,000,000 төгрөгөөр, мөн 2022 оны 09 сарын 06-ны өдөр 150,000,000 төгрөгөөр, 2023 оны 01 сарын 11-ний өдөр 240,976,404 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт шаардлагуудаа тодруулсан болно. /1-р хх-ийн 180-181, 3-р хх-ийн 41-42, 146-148 дугаар хуудас/

2. Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тээврийн хэрэгслүүдийг Д.аас худалдан авч, үнийг бүрэн төлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан миний өмчлөлийн эд хөрөнгө тул хариуцагч С., Д. нарын хууль бус эзэмшлээс гаргуулах, мөн миний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшин, ашиглаж олсон орлогыг 2018 оноос 2020 он хүртэл хугацаагаар тооцож, нийт 462,976,404 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, энэхүү үндэслэлээр С.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж, тухайн тээврийн хэрэгслүүдийг С. мөнгийг нь төлж худалдан авсан бөгөөд оршин суугаа хаяг, тээврийн хэрэгслийн дугаар нь******* аймгийн дугаар байсантай холбоотойгоор тухайн үед хамтран амьдарч байсан Л.*******гийн нэр дээр тээврийн хэрэгслүүдийг бүртгүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, мөн энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж маргаж байна.

4. Хэрэгт Д., Л.******* нарын байгуулсан 2016 оны 10 сарын 04-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ авагдсан байгаа бөгөөд тус гэрээгээр худалдагч тал нь өөрийн өмчлөлийн 02-30 УНН улсын дугаартай, Beiben ND4251 B34J маркын LBZ446DB1AA023735 тоот аралын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийг худалдан авагч талд 18-07 АЧ улсын дугаартай ND 9400XXY маркын чиргүүлийн хамт 41,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, мөн төлбөр төлөх нөхцлийг 2016 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр 5,000,000 төгрөг төлөх ба 2017 оны 06 сарын 05-ны өдөр төлж дуусгасан байхаар тохирсон байна. /1-р хх-ийн 50-51 дугаар хуудас/

Энэхүү гэрээний зүйл болох 02-30 УНН улсын дугаартай, Beiben ND4251 B34J маркын LBZ446DB1AA023735 тоот аралын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл нь талуудын маргаж буй улсын дугаартай Бейбен /Beiben/ маркын автомашин мөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаанд заасан автомашины аралын дугаараар тогтоогдож байгаа бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй байна. /2-р хх-ийн 9-1******* хуудас/

Мөн өдрийн Д., Л.******* нарын байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдсан бөгөөд тус гэрээний зүйл нь 76-94 УНО улсын дугаартай зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл, 57-66 БЧ улсын дугаартай чиргүүл байх бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан зохигчдын тайлбараар энэхүү гэрээ болон гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэсэн болохыг дурдаж байна. /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Дээр дурдсан Авто тээврийн үндэсний төвөөс тус шүүхэд 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 349 дугаартай албан бичгээр ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагаа-аар улсын дугаартай /Beiben/ маркын зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл, 18-07 АЧ улсын дугаартай ачааны чиргүүл ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа бөгөөд өмнөх өмчлөгчдийн мэдээллээр 2016 оны 10 сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл Далангол ХХК-ийн, 2017 оны 03 сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл Л.*******гийн өмчлөлд бүртгэгдсэн байна. /2-р хх-ийн 9-1******* хуудас/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.аас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд Д. нь мэдүүлэхдээ ... миний бие уг тээврийн хэрэгслийг 2016 оны 09, 10 сарын үед Л.*******тэй худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан. Би Л.*******д өртэй байсан учир эхлээд гэрээ хийлгүй 2016 оны 08 сард 1 машин худалдсан. Машины үнээ 65 сая төгрөгөөр тооцсон. 25 сая төгрөгийн сэлбэгийн өрөө тооцож суутгаад зөрүү 40 сая төгрөгийг надад Л.******* дараа нь өгөхөөр тохиролцож, 5 сая төгрөгийг өгсөн. Дараа нь 2016 оны 10 сард 2 дахь машинаа 46 сая төгрөгөөр зарсан. Үүнээс мөн 5 сая төгрөг авсан. Үлдэгдэл 41 сая төгрөгийг дараа нь авахаар тохирсон. Тээврийн хэрэгслийн төлбөрийг 2017 оны 07 сарын эхээр төлж дууссан. Төлбөр Л.*******гээс дансаар шилжиж ирдэг байсан. Л.*******д худалдсан гэжээ. /1-р хх-ийн 145 дугаар хуудас/

Хэрэгт ХХК болон Л.******* нарын хооронд 2017 оны 07 сарын 17-ны өдөр байгуулагдсан 17/26 дугаартай Хамтран ажиллах гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр компани нь ачаа тээврийн үйлчилгээг зах зээлээс олж, тээврээр хангах, Л.******* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр шилжүүлж, компанийн нэрийн өмнөөс түүний гуравдагч этгээдтэй байгуулсан тээврийн үйлчилгээг гүйцэтгэхээр тохирч, тус гэрээнд 18-07 АЧ улсын дугаартай чиргүүлийг заасан байна. Мөн ХХК-ийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2019/225 дугаартай албан бичгээр улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 18-07 АЧ улсын дугаартай чиргүүл нь иргэн Л.*******гийн хувийн өмч мөн бөгөөд манай байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу ажилладаг нь үнэн болохыг тодорхойлжээ. /1-р хх-ийн 183-186 дугаар хуудас/

Мөн ХХК-ийн 2020 оны 05 сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 2020/089 дугаартай албан бичгээр чирэгч, 18-07 АЧ улсын дугаартай чиргүүл нь манай байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу үүрэг гүйцэтгэдэг ба анх манай байгууллага дээр игэн Л.*******гээс шилжиж ирсэн, Уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргаантай асуудалд манай байгууллага ямар нэгэн холбогдолгүй гэх хариуг ирүүлсэн байна. /1-р хх-ийн 158 дугаар хуудас/

5. Дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгч Л.******* нь Д.аас худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслүүдийг тус компанийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байсан байна.

Мөн хэрэгт авагдсан гэрч Д.ын мэдүүлэг, Л.*******гийн 50068132тай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тээврийн хэрэгслүүдийн үнийг Д.ад Л.******* төлж байсан зэрэг нь тогтоогдож байна.

Дээр дурдсан данснаас 5063052494 тоот дансанд түрээс гэх утгаар 2016 оны 08 сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 76,935,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд 5063052494 тоот дансыг Д.ын данс гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй болно. /1-р хх-ийн 52-136 дугаар хуудас/

Иймд Л.******* нь улсын дугаартай чирэгч, 18-07 АЧ улсын дугаартай чиргүүл зэрэг тээврийн хэрэгслийн өмчлөгч байна гэж үзэхээр байна.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь С. тухайн тээврийн хэрэгслүүдийн үнийг Л.*******гийн дансанд шилжүүлж, Л.******* Д.ын дансруу шилжүүлэн үнийг төлдөг байсан, Л.******* нь машины үнэ төлөх хэмжээний орлогогүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар энэхүү тайлбар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Л.*******, С. нар нь 2015 оноос 2019 он хүртэл хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд Л.*******, С. нарын эзэмшлийн данс хооронд олон удаагийн гүйлгээ хийгдэж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зохигчдын Хаан банкны дансны хуулгуудаар тогтоогдож байгаа боловч С.гаас тухайн автомашины үнийг Л.*******гийн дансаар дамжуулан Д.ад төлсөн гэх үйл баримт дансны хуулгаар тогтоогдохгүй байна. Мөн Д.аас авсан гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Хариуцагч талын хүсэлтээр гэрч Н.аас мэдүүлэг авсан бөгөөд Н. нь улсын дугаартай автомашиныг ... анх н. гэдэг хүнээс Л.*******, С. нар авсан юм шиг байгаа юм. Оныг нь сайн санахгүй байна, н.аас энэ машиныг С. Л.*******гээр дамжуулж авсан гэх зэргээр үйл баримтыг тодорхой мэдүүлээгүй байх тул энэхүү мэдүүлгээр тухайн автомашиныг С. худалдан авсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэх боломжгүй юм. /2-р хх-ийн 76-77 дугаар хуудас/

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч нь нэхэмжлэгч Л.******* мөн болох нь тогтоогдож байгаа тул тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгөө дээрх хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

8. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч С., Д. нар нь маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан хугацаа болох 2018-2020 он хүртэлх 3 жилийн хугацаанд олсон ашиг орлогыг өөрт олох байсан орлого, үр шим гэж үзэж нийт 462,976,404 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан болно.

Хэрэгт авагдсан браимт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Л.*******, хариуцагч С. нар нь 2015 оноос 2019 онд хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд энэ үедээ нэхэмжлэгч Л.******* нь өөрийн өмчлөлийн дээрх тээврийн хэрэгслүүдийг С., түүний хүү Д. нарын эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нар нь тухайн тээврийн хэрэгслүүдийг ээлжлэн жолоодож, нүүрсний тээвэрт явдаг байсан болох нь тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь хариуцагч нар нь анх тус тээврийн хэрэгслүүдийг хууль ёсоор өмчлөгчийн зөвшөөрсний дагуу эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

2019 оноос Л.*******, С. нар нь тусдаа амьдрах болсон үеэс эхлэн нэхэмжлэгч Л.******* нь өмчлөлийн зүйлээ хариуцагч нараас шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Л.******* нь өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд 2020 оны 02 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ үеэс тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй, 88 дугаар зүйлийн 88.3-т: Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.******* эд хөрөнгийн үр шимийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

ХХК-иас тус шүүхэд 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 2022/0165 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтаар 2020 оны 02 дугар сарын 20-ны өдрөөс хойш хариуцагч нар нь 2020 оны 11 дүгээр сард улсын дугаартай тээврийн хэрэгслээр 8 удаа, 12 дугаар сард 3 удаагийн тээвэрлэлт хийсэн байх бөгөөд уртын болон богинын тээвэрлэлтийн үнэлгээ зөрүүтэй байдаг талаар нэхэмжлэгч талаас жишиг болгон гаргаж өгсөн урт болон богинын тээврийн дэлгэрэнгүй мэдээллийг хятад хэлнээс баталгаат орчуулгын албаар орчуулуулж шүүхэд ирүүлсэн байна. /3-р хх-ийн 77-88 дугаар хуудас/

Нэхэмжлэгч олсон орлогыг тооцохдоо ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариуцагч нарын тээвэрлэлт хийсэн мэдээллийг үндэслэн 1 удаагийн тээвэрлэлтийн цэвэр жинг 80 юанаар тооцож, юаны ханшийг Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар гаргасан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар тооцож ирүүлжээ. /3-р хх-ийн 176-177 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан урт болон богинын тээврийн дэлгэрэнгүй мэдээлэл, талуудын тайлбараас үзэхэд нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс 60-260 юан байх бөгөөд нэхэмжлэгч 1 удаагийн тээвэрлэлтийн хөлсийг 80 юанаар тооцож ирүүлсэн, хариуцагч талаас энэхүү тооцооны хувьд маргаж, үгүйсгээгүй байна.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тээвэрлэлт хийсэн 2020 оны 11 сарын 8 удаагийн тээвэрлэлтийн орлого 19,083,267 төгрөг, 12 дугаар сарын 3 удаагийн тээвэрлэлтийн орлого 7,229,880 төгрөг, нийт 26,313,147 төгрөгийг хариуцагч С., Д.Билгүүн нар нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж олсон үр шим гэж үзэж , хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгч Л.Гэрэлсүрэнд олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч С.гийн маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,859,983 төгрөг, хариуцагч С.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 316,951 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Л.*******д буцаан олгож, хариуцагч С., Д. нараас 359,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-т тус тус заасныг баримтлан С., Д. нарын хууль бус эзэмшлээс улсын дугаартай /beiben/ маркын ачааны автомашин, 18-07 АЧ улсын дугаартай /Shandong/ маркын чиргүүл зэрэг тээврийн хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтын хамт гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, хариуцагч С., Д. нараас 26,313,147 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 436,663,257 төгрөг, мөн хариуцагч С.гийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 4******* зүйлийн 44.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,859,983 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 316,951 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Л.*******д буцаан олгож, хариуцагч С., Д. нараас 359,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ