Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2023/00062

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2023/00062

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135//01947/и

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс дж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах *******шар бүрд ХХКомпани /рд: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, сум, баг, байр, од оршин суух /рд: ТЯ, утас: /,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, баг, хороолол, ******* байр, од оршин суух овогт гийн /рд: ТЕ, Утас: / нарт холбогдох,

 

Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, ******* аймаг, ******* сум, , хороолол, байр, 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Д,

Хариуцагч: Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ц,

Хариуцагч: Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ихэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ж.ын хүсэлтээр тус орон сууцны гэрчилгээг Б.ын нэр дээр түр хугацаанд шилжүүлээд өгөөч, барьцаанд тавиад чөлөөлөнгүүт буцаан өгье гэж гуйсны дагуу манай *******шар бүрд ХХК нь зөвшөөрч, өөрсдийн оффислож суудаг байсан ******* аймаг, ******* сум, , хороолол, байр, , 70.53 м.кв талбайтай 3 өрөө байраа оны дүгээр сарын -ний өдрийн №09/ тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр Б.ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Бид Ж.той бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж, зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр Б.ын нэр дээр нь түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан. Зээлээ төлсний дараа байрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон байсан тул Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр шилжүүлэн өгөхдөө Б.аас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар Б.д хүлээлгэж өгөөгүй. Манай зүгээс байрны өмчлөх эрхийг буцааж өгнө гэдэгт итгэлтэй байсан учир оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу С.Зд 3 өрөө байрыг ажлын хөлсөнд бартераар тохиролцон, хүлээлгэж өгсөн. С.З нь тус байранд засвар үйлчилгээ хийн 2 өрөө болгож, СӨХ, дулаан, цахилгааны төлбөрийг оны сарын -ны өдрийг хүртэл төлөн амьдарч байсан. С.З амьдарч байх хугацаандаа удаа дараа гэрчилгээгээ авах шаардлагыг утсаар болон бичгээр бидэнд ирүүлж байсан бөгөөд тухай бүрт Ж.той бид утсаар холбогдож гэрчилгээгээ авах тухай ярихад ын банкинд барьцаанд тавьсан байгаа чөлөөлөнгүүт өгнө гэх байдлаар явсаар байсан. У.той утсаар холбогдсон тухайг мөн С.Зд албан бичгээр мэдэгдэж, учирлан хэлж, гэрчилгээгээ гаргаж өгөхийг хүлээж байсан. Гэтэл оны дүгээр сарын -ний өдрийн 32 гүйцэтгэх хуудсын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх байрыг Б. нь оны 03 дугаар сарын 18-ны өдөр ын банкин дахь барьцаанаас чөлөөлөөд оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б.Б гэх хүнд худалдсан, улмаар байрыг Б.аас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Б.Б нь шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудас С.Зд ирснээр бид мэдсэн. Б.тай хийсэн оны дүгээр сарын -ний өдрийн №09/ тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Учир нь тухайн байрыг уг гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн банкны барьцаанд тавихын тулд уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хийсэн юм. Талуудын хооронд байгуулсан Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзэх ба уг гэрээний үндсэн дээр хийгдсэн бусад гэрээ буюу Б., Б.Б нарын хооронд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ ч хүчин төгөлдөр бус болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан оны дүгээр сарын -ний өдрийн №09/ тоот хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу арилгуулж, ******* аймаг, ******* сум, , хороолол, байр, 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. онд *******шар бүрд ХХК-ийг манай байгууллага авлагатай, өртэй, зохих ёсны хөрөнгөтэй нь шилжүүлэн авсан. Бичиг баримтын хувьд 2015 он, 2017онд шилжсэн байдаг. Компанийг онд хүлээж авахад ******* аймгийн ******* сумын дүгээр байр, 0 байр 0 70,63 метр квадрат 3 өрөө байрыг бид оффисын зориулалтаар ашиглаж, суудаг байсан. Энэ байрны гэрчилгээг Ж.ыг зээл авахад нь ашиглуулж, Б. гэдэг хүний нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа зээлээ төлчхөөд гэрчилгээг буцаад манайд шилжүүлэхээр тохиролцсон байсан. Манайх тухайн байраа барилга угсралт хийдэг С.З гэдэг хүнд хоорондын тооцоондоо буюу байр барьсан ажлын төлбөрт өгсөн. С.З гэдэг хүн оноос он хүртэл тухайн байранд оршин сууж байсан. оны 0 сараас С.З гэдэг хүнийг тухайн байрнаас нь гаргаж, гэрчилгээг бид нарт өгөөгүй. Байрнаас бид нарыг албадаж гаргасан асуудал байна. Иймд хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, байрны өмчлөх эрхийг буцааж авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч гэх Б. би *******шар бүрд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Атэй оны дүгээр сарын -ний өдрийн 09/ дугаартай захиалагчаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр ******* сумын ******* баг, хороолол 1 байр 70.53 м.кв 3 өрөө орон сууц худалдан авч Б. миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдож байна. Би өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь миний эрх учраас оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б.Б гэх хүнд худалдсан. Одоо орон сууц өмчлөгч нь Б.Б гэдэг хүн байгаа болно. Б. миний өмчлөлийн орон сууц учраас гуравдагч этгээд болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д миний өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдаж, ******* сумын ******* баг, хороолол 1 байр 70.53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж өгнө үү.

Энэ байрыг би албан ёсны гэрээ байгуулж худалдан авсан. Миний өөрийн эзэмшлийн байр. Би ХХК-ийн хоорондын тооцоогоор авсан гэж нотлох баримтыг гаргаж өгсөн. Тиймээс улсын бүртгэлийн гэрчилгээнд албан ёсоор миний нэрээр гарсан, миний албан ёсны өөрийн байр гэдгийг баттай хэлж байна гэжээ.

 

Хариуцагч Ж. шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би онд *******шар бүрд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй бөгөөд иргэн Б.тай 09/ тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд тухайн үед *******шар бүрд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.А гэдэг хүн ажиллаж байсан байна. Мөн энэхүү нэхэмжлэлд Бид Ж.од туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж зээл авах боломж олгож, Б.ын нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан гэж дурьджээ. Энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд миний бие иргэн Б.ын өмчлөлийн 3 өрөө орон сууцны байрыг барьцаалж ын банкнаас зээл аваагүй, уг 3 өрөө орон сууцыг огт барьцаалаагүй болно. Иймд би энэхүү нэхэмжлэлд хамтран хариуцагч биш болно.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг хэлье. Б. гэдэг хүний нэр дээр байгаа орон сууцыг намайг зээлийн зориулалтаар ашигласан гэсэн. Би өөрийн хариу тайлбар дээрээ бичиж өгсөн. Би Б. гэдэг хүний байрыг барьцаалж зээл аваагүй. Үүнтэй би ямар ч хамааралгүй. Энэ талаар нотлох баримт ч байхгүй байхад намайг гүтгэлийн чанартай хариуцагчаар татан оролцуулж байна. Б.ын өмчлөлийн байрыг *******шар бүрд ХХК нь суллаж өгөхгүй, олон жил болж, дээрээс нь өөр компанийн нэр дээр зээлд тавьсан байсан. Б. өөрөө мөнгийг нь төлж байраа олж авсан гэсэн тайлбарыг өгсөн. Надтай энэ байртай холбоотой зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Б., Ж. нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, ******* аймаг, ******* сум, , ******* хороолол, байр, 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******шар бүрд ХХК гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  2.*******шар бүрд ХХК нь хариуцагч Б.тай байгуулсан оны дүгээр сарын -ний өдрийн 09/ дугаартай захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, дээрх орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч Б. нь *******шар бүрд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Атэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авч Б. миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдож байна, би өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь миний эрх учраас оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б.Б гэх хүнд худалдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нь миний өмчлөх эрхэд бүдүүлгээр халдаж, орон сууцны өмчлөх эрхийг буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэж, хариуцагч Ж. нь ...би онд *******шар бүрд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, иргэн Б.тай 09/ тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд тухайн үед гүйцэтгэх захирлаар Д.А гэдэг хүн ажиллаж байсан, ...би энэхүү нэхэмжлэлд хамтран хариуцагч биш болно гэж тус тус маргадаг байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд

4.1.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан. Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нэхэмжлэгч, хариуцагч нарт үүссэн байна.

  4.2.Зохигч оны дүгээр сарын -ний өдрийн 09/ тоот гэрээ байгуулан ******* аймаг, ******* сум, ******* зочид буудлын зүүн талд хаягт орших орон сууцны хороолол хотхоны орон сууцны блок 70.53 м.кв 3 өрөө /1 давхарт/ орон сууцыг барих ажлыг *******шар бүрд ХХКомпаниар хийж гүйцэтгүүлэн, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хуагцаанд төлөх, орон сууцны барилгын ажлын явцад хяналт тавих болон орон сууцыг хүлээлцэхтэй холбоотой үүсэх харилцаа, түүнд үүсэх талуудын эрх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон үйл баримт хэрэгт авагдсан дээрх гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 5-8 дугаар тал/

Хэрэгт авагдсан *******шар бүрд ХХК-ийн оны дүгээр сарын -ний өдрийн 50/ дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай албан бичигт Банзрагч овогтой /РД: ТЯ/ нь ******* аймгийн ******* сумын ийн хорооллын байрны 0 70.53 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.ын нэр дээр олгож өгнө үү гэснээс үзвэл хариуцагч Б. энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн байна. /хх-ийн 3 тал/

Улмаар дээрх орон сууц оны дүгээр сарын 18-ны өдөр Б.ын нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт авагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах оны ******* сарын 30-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 40 дүгээр тал/

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. 1 дугаар зүйлийн 1.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж тус тус зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх хариуцагч Б.д үүссэн байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэг тал буюу *******шар бүрд ХХК нь гэрээнд заасан орон сууц барих үүргээ, нөгөө тал буюу Б. гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх үүргээ тус тус биелүүлсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хангагдсан байх тул энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэхээргүй байна.

  4.3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн 84,636,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, энэхүү үүргээ *******шар бүрд ХХК-ийн оны дүгээр сарын -ний өдрийн 50/ дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай албан бичигт зааснаар биелүүлсэн байна.

 

  5.Харин нэхэмжлэгч Б.тай байгуулсан захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

  5.1.Нэхэмжлэгч нь энэхүү маргаантай асуудлыг оны дугаар сарын 27-ны өдөр буюу 8 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З гэдэг хүнд маргаан бүхий орон сууцыг арилжааны гэрээний үндсэн дээр оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу худалдсан, тэр цагаас хойш С.З энэхүү орон сууцанд амьдарч байсан, гэтэл хариуцагч Б. нь орон сууцыг Б.Бд худалдсан, улмаар байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн оны дүгээр сарын -ний өдрийн 57*******тай шийдвэрээр байрыг чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч С.Зийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

  5.2.Нэхэмжлэлийн үндэслэлдээ Б.тай хийсэн оны дүгээр сарын -ний өдрийн 09/ тоот гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан хэлцэл юм. Учир нь тухайн байрыг уг гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн банкны барьцаанд тавихын тулд уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзэх ба уг гэрээний үндсэн дээр хийгдсэн бусад гэрээ буюу Б., Б.Б нарын хооронд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ ч хүчин төгөлдөр бус болно гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байхаар хуульд зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч 56.1.2, 56.1.3-т заасан хэлцэл гэдгээ тодорхойлсон атлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзэв.

 

6.Иймд хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, ******* аймаг, ******* сум, , хороолол, байр, 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаар Ж.ыг тодорхойлсон, түүнд холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ ...Бид Ж.той бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр Б.ын нэр дээр нь түр хугацаанд шилжүүлсэн өгсөн байсан... Ж.той бид утсаар холбогдож гэрчилгээгээ авах тухай ярихад ын банкинд барьцаанд тавьсан байгаа чөлөөлүүлэнгүүт өгнө гэх байдлаар явсаар байсан. Ж.той утсаар холбогдсон тухай мөн С.Зд албан бичгээр мэдэгдэж учирлан хэлж гэрчилгээ гаргаж өгөхийг хүлээж байсан... гэжээ.

7.1.Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Ж.од холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа түүнийгээ нотлох үүргийг биелүүлээгүй.

 

8.Хэргийн оролцогч шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин өөрийн шүүхэд гаргасан шаардлага, татгалзлын үндэслэлийг үнэн болохыг нотолж, өөрийн ашиг сонирхлоо хамгаалж оролцох ёстой юм.

8.1.Иймээс хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 4 хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, 43 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 77-78 дугаар хуудсанд авагдсан Чин-Удам ХХК-ийн оны дүгээр сарын 02-ны өдрийн 0*******тай албан бичиг, Чин-Удам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

9.Мөн түүнчлэн нэхэмжлэгч *******шар бүрд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Д.Аийг 2013 оны дугаар сарын 17-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилсон, 2015 оны 0 сарын 18-ны өдөр Б.Бийг гүйцэтгэх захиралаар томилсноос үзвэл оны дүгээр сарын -ний өдөр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.А байсан. Харин оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 01-01-0*******тай гэрээг Б.М, С.З нар байгуулснаас үзвэл *******шар бүрд ХХК-ийн захирал Б.М нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд байсан атлаа төлөөлж С.Зтэй гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

 

.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1зааснаар *******шар бүрд ХХК-ийн нэхэмжлэлтэй Б., Ж. нарт холбогдох хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, ******* аймаг, ******* сум, , хороолол, байр, 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1тус тус зааснаар нэхэмжлэгч *******шар бүрд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдаж, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАХЛАНТӨГС