| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/01881/И |
| Дугаар | 135/ШШ2023/00147 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2023/00147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01881/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 11 дүгээр хороолол, Бичил хотхон 1-1 тоотод оршин суух Их авга овогт Дашзэвэгийн Энхтуяа /Утас: 99371513/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,
Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээг дахин хийлгэхийг даалгах,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах,
Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Д.Энхтуяа,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандалбаатар, Б.Энхцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Д.Энхтуяа миний бие Дарханхан жаргалан ХХК-аар Капитал банкны Дархан салбараас 2013/12/26-ны өдөр №332 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийн зээл авсан. Энэхүү зээлийн үлдэгдэл төлбөрийг Капитал банк шүүхэд нэхэмжилж, улмаар тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаар шийдвэрээр 86,404,246.8 төгрөгийн зээлийн төлбөрийг Капитал банкинд Дарханхан жаргалан ХХК-аас гаргуулан төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг иргэн Д.Энхтуяа миний өмчлөлийн
-Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц,
- Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар,
- Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар тус тус хангуулахаар шийдвэрлэгдсэн болно. Энэхүү шийдвэрт тус аймаг дахь ШШГалба 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Ийнхүү 2019 оноос эхлэн шүүхийн шат болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний бие Д.Энхтуяа нь өөрийн өмчлөлийн дээрх амины орон сууцыг Капитал банкинд барьцаалж байх үеийн 90.0 м.кв талбай бүхий 1 давхар сууц байсныг 2 давхар болгон өргөтгөн өөрчилж, 211.0 м.кв талбайтай болгосон. Мөн эзэмшлийн газар дээрээ нэмж 44.5 м.кв талбайтай, 2 автомашины гараашийг барьсан байдаг. Ийнхүү нэмж барьсан хөрөнгөө улсын бүртгэлийн хэлтэст тухайн үед бүртгүүлэх гэхээр Капитал банкны зээлийн барьцаанд байгаа тул зээлээ төлөхөөс нааш өөрчлөлт оруулж болохгүй гэх шалтгаанаар өөрчлөлт оруулж өгөөгүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэхдээ 2 давхар амины орон сууц гэж битүүмжлэн, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хураах акт тус тус үйлдсэн байдаг. Үүний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №20/25 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол үйлдэж, хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг томилсон байдаг. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээний дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр үнэлгээний зүйлийн буюу амины орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр тусгасан хуучин 90.0 м.кв талбайгаар тооцож, мөн 500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамтаар нь 95,160,848 төгрөгөөр үнэлсэн. Иймд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээнд шат дараалан шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс гомдлыг маань хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №01/575 дугаартай албан бичгээр дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдээд, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болоод байна. Төлбөр төлөгч Д.Энхтуяа миний бие хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өр төлбөр төлөхөөр байсан ч дээрх барьцаа хөрөнгүүдийн өмчлөгчийн эрхээ амины орон сууцанд хийсэн шинэ өргөтгөл болон шинээр 2 автомашины гараашийн өмчлөх эрхээ бүрэн хангуулж, чадаагүйгээс өөрийн хөрөнгийг хэт багаар үнэлүүлж, улмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаад нь гомдолтой байна. Барьцаанд байгаа тул барьцаа хөрөнгийн гэрчилгээний мэдээллээр үнэлж байгаад нь гомдолтой байна. Бодит байдал дээр нь үзэж харж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, банкны эрх хүлээн авагч, хөрөнгийн үнэлгээчин нарт гомдолтой байна. Өмчлөгчийн өөрийн хөрөнгө оруулж өргөтгөл хийсэн, 2 автомашины гараашийг ч үнэлэлгүй зөвхөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №332 дугаартай барьцааны гэрээний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр үнэлж, худалдан борлуулах гэж байгаа нь өөрөө өмчлөгчийн эрхийг зөрчөөд байна.
Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 95,160,848 төгрөгөөр үнэлсэн амины орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаанд 66,612,593.60 төгрөгөөр худалдахаар зарцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заасны дагуу анх хөрөнгө үнэлснээс хойш 1,6 жилийн хугацаа өнгөрч, улмаар Дэлхий дахин болон Монгол Улсад Ковид-19 цах тахал гарсантай холбоотойгоор аливаа эд зүйлс, тэр дундаа барилгын материал болон байшин барилгын үнэ хэд дахин өөрчлөгдсөн байхад дахин үнэлгээ хийлгүйгээр албадан дуудлага худалдааг зарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Энэ хуулийн 55.5-д анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд ... гэж зааснаар Монгол Улсын эдийн засаг унаж байх үед Засгийн газар, Монгол банкнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулж байсан бол 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 6.5 хувь, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Ковидын үеийн эдийн засан сайжирч байна гээд Мөнгөний бодлогын хүүг 9.0 хувь болгон нэмэгдүүлж байгаа зэрэг нь иргэн бидэнд тодорхой байна. Ийм үйл явц бүхэн нь иргэн бид болоод бидний өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орж байгааг нотлоод байна.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, тус шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэлсэн үнэлгээг дахин хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №3439 дугаар шийдвэрээр ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад ... Д.Энхтуяа нь дээрх хуульд заасан шүүхээс гадуур урьдчилсан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдож байх бөгөөд энэ журмыг хэрэглэх боломжтой байна гэх үндэслэлээр миний гомдолтой иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие №3439 дугаартай захирамжийг гардан аваад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А.Хонгорзулд гаргасан боловч өвчтэй, чөлөөтэй байсаар улмаар тэтгэвэртээ гарч хариу өгөөгүй тул шинээр томилогдсон ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч, Ч.Чулуунцэцэгт дахин 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гомдлоо гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт шат дараалан гомдол гаргасан боловч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн албан бичгийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүлээн аваад байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэлсэн үнэлгээг дахин хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Би 200,000,000 төгрөгийн төгрөгийн зээлийн төсөл гаргаж, Капитал банкаар дамжуулан авахаар болсон. Капитал банкнаас хөрөнгө үнэлээд Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 багт байрлах хувийн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр, Дархан сумын 9 дүгээр багийн 5-4 дүгээр байрны 4 давхрын 1 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж ниит 80,000,000 төгрөгөөр үнэлж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээл олгосон. Уг 80,000,000 төгрөгийн зээл авснаас хойш Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийнхээ хүүг төлсөөр үндсэн зээлээс огт төлж амжаагүй. Ингээд Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрт барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэрлэсэн байдаг. Ингээд 2022 онд дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө болох 2 орон сууцыг үнэлсэн. Байрны ордер, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр 90 мкв гэж байдаг. Үүний дагуу Ашид билгүүн ХХК 90 мкв хэмжээгээр үнэлсэн.
Миний зүгээс үнэлгээ дээр маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 06 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Хонгорзул, Чулуунцэцэг нарт, мөн 2022 оны 10 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Оюунцэцэгт үнэлгээ дээр гомдолтой байгаа хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Одоо миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлосон дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэлсэн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Дархан сумын 9 дүгээр багийн 17 дугаар сургуулийн хойд талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 211 мкв болгуулахыг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа:
Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа анхны дуудлага худалдааг буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа анхны дуудлага худалдааг буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийгдсэн дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад анхны дуудлага худалдаагаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5 хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны ялагч тодорч амины орон сууц Ү-2003016383 дугаартай болон тус эрхтэй газар худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт зарлаж, уг дуудлага худалдаагаар амины орон сууц болон газрын ялагч нар тодорсон. Миний бие анхны дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг гардаж авснаас хойш 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлогдсон дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шаардлагыг гаргаж, улмаар дуудлага худалдаа болохоос өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг сарын дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3202 дугаартай захирамжаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3439 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж, анхны дуудлага худалдаа явагдаж, мөн хоёр дахь дуудлага худалдаа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр явагдсан. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг гардан авсан, хариу тайлбарыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн, шүүхийн журмаар маргаантай байгааг хариуцагч тал мэдэж байсан атлаа хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, мөн шүүх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хуулийн хугацаанд гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзэж, улмаар анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдахгүй байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.
Миний бие 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Капитал банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр дээрх амины орон сууцаа барьцаалах үед 1 давхар сууц байсан ба 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 190779/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын 1-т Ү-2003016383 дугаартай Дархан сум, 9-р багт байрлах, 90 м.кв талбайтай хувийн сууц 2 давхар гэх тэмдэглэл болон эд хөрөнгө битүүмжлэх үеийн гэрэл зурагт 2 давхар хувийн сууцны зураг зэргээр амины орон сууцанд өөрчлөлт орсон нь нотлогддог. Гэвч хөрөнгийн үнэлгээг улсын бүртгэл дээрх бүртгэлтэй 90 м.кв талбайтай гэснийг үндэслэж үнэлгээ гаргасан. Мөн албадан дуудлага худалдааг 90 м.кв талбайгаар үнэлж, дуудлага худалдаа явуулсны улмаас ийнхүү маргаан үүссэн. Миний бие хэмжилт хийдэг Гео од ХХК-аар өөрийн дээрх амины орон сууцаа хэмжүүлэхэд 211 м.кв талбайтай гэх план зураг гаргасан. Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн газарт дээрх амины сууцын м.кв-ийн өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргахад боломжгүй тухай хариу ирүүлсэн. Иймд шүүх хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17 дугаар сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож, уг талбайн хэмжээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандалбаатар, Б.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаартай шийдвэрээр Дарханхан жаргалан ХХК-аас 86,404,246.80 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19070779 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19070779/05, 19070779/06 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19070779/08, 19070779/09 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/25 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00011 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00028 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад заавал биелүүлнэ ... гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг талуудад мэдэгдсэн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4 байрны 178 тоотод байрлах 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 38,600,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Төлбөр төлөгч Дарханхан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 95,160,848 төгрөгийн 70 хувь болох 66,612,593.6 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь болох 47,580,424 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт худалдан борлуулах ажиллагаа явуулахыг талуудад мэдэгдсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад төлбөр төлөгч Дарханхан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт 48,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаартай шүүхийн шийдвэрээр Дарханхан жаргалан ХХК-аас 86,404,246 төгрөгийг гаргуулж Капитал банкид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгө болох орон сууц болон эзэмших эрхтэй газар, үл хөдлөх хөрөнгийн хамт дуудлага худалдаанд оруулсан. Анхны дуудлага худалдаагаар 1 өрөө орон сууц 38,600,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан, эзэмших эрхтэй 451710 дугаартай Дархан сумын 9 дүгээр баг 17 дугаар сургуулийн хойд талд байрлах 90 мкв талбайтай хувийн сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаагаар 47,580,424 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулан 48,200,000 төгрөгөөр борлуулсан байдаг.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч тал 211 мкв талбайтай гэх боловч өөрчлөлт орсон даруй хүсэлт гаргагч зөвшөөрөл авсны дагуу Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж гэрчилгээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсныг хэрэгжүүлээгүй. Мөн Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар төлбөр төлөгчийн тайлбартаа 157.8 мкв хувийн сууц, газрын хамт 213,300,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн боловч нотлох баримт өгөөгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулагдан явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаартай шийдвэрээр Дарханхан жаргалан ХХК-аас 86,404,246.80 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19070779 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19070779/05, 19070779/06 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19070779/08, 19070779/09 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/25 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00011 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00028 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай магадлалд төлбөр төлөгч Д.Энхтуяа нь өөрийн тайлбартаа ... өөрийн хувийн сууцыг 157.8 м.кв талбайтай хувийн сууц газрын хамт 213,000,000 төгрөг байна гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад заавал биелүүлнэ ... гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байр, 178 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005380 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Дарханхан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 95,160,848 төгрөгийн 70 хувь болох 66,612,593.6 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь болох 47,580,424 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт худалдан борлуулах ажиллагаа явуулахыг талуудад мэдэгдсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад төлбөр төлөгч Дарханхан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000451710 дугаартай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт 48,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Дээрх хөрөнгийн одоогийн бодит хэмжээ нь Гео од ХХК-аар хэмжүүлэхэд 211 м.кв талбайтай гэх боловч талбайн өөрчлөлтийг орсон даруйд төлбөр авагчид хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсны дагуу улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, гэрчилгээн дээр нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсныг хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна. Мөн тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай магадлалд төлбөр төлөгч Д.Энхтуяа нь өөрийн тайлбартаа өөрийн хувийн сууцыг 157.8 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт 213,300,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан: Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тушаасан баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 471710 дугаартай газар эзэмших гэрчилгээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч Энхтуяагийн амины орон сууцын падан зураг, албан бичиг, Чулуунцэцэг, Хонгорзул нарт гаргасан гомдол, гомдолд хариу өгсөн албан бичиг, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, итгэмжлэл, хүсэлт, албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, шүүхийн баримтууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлтүүд, гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж, 2018 оны тус шүүхийн шийдвэр, мөн 2019 оны давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны Улсын дээд шүүхийн тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /уг тогтоолоос эд хөрөнгийг хэдэн 90 мкв талбайтай, 2 давхар гэсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав./, шинжээч томилох тухай тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /уг тайлангаас 90 мкв хувийн сууц, 2 давхар гэснийг нэхэмжлэгчийнн өмгөөлөгчөөс судлуулав./, хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /уг тогтоолоос дуудлага худалдаанд эрхлэн хөтлөгчийн тогтоосон зүйл байхгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав./, 700 дугаартай мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэгдэл хүргүүлэх тухай, 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай, мэдэгдлүүд, 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, /уг тэмдэглэлээс эрхлэн хөтлөгч гэдэг дээр нэр байхгүй талаар, ялагч Э.Сайхнаа гэдэг хэсгийг, эрхлэн хөтлөгчийг хасаад С.Отгончимэг гэсэн хэсгийг, 2 дахь дуудлага худалдааны тэмдэглэлээс /тайлбар хэсгийг, Хонгорзулын гарын үсэг байхгүй талаар тус тус нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулна/, шүүхийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүх хуралдааны хуваарь, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг тушаасан баримт, нотлох баримт гаргуулах гэрч асуулгах тухай хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Энхтөр гэх хүний хүсэлт, дансны дэлгэрэнгүй хуулга, Мөнхтөрийн хүсэлт, дансны хуулга, төлбөрийн хүсэлт, мөнгө шилжүүлсэн баримт, Э.Сайхнаа хүсэлт гүйлгээ амжилттай болсон талаарх баримт, шилжүүлгийн мэдээлэл, кассын баримт, Н.Наранбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, тооцоо төлсөн баримт, дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт, Саранчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Оюунцэцэг төлбөрийн хүсэлт, мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхцэцэгийн тайлбар гаргах тухай, Тусгай зөвшөөрөл, Амины орон сууцын палан зураг /үүнээс 2 давхар 211 мкв талбай, хаяг Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 11 дүгээр хороолол хөгжлийн 1-103 тоот гэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав./, төлбөрийн хүсэлт 2022.04.27 өдрийн Сайхнаагийн 38,600,000 төгрөгийг буцаасан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав, Гео од ХХК-ийн гэрчилгээ, Батжаргалын хүсэлт, Энхтуяагийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, итгэмлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Гомдол гаргагч Д.Энхтуяа нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан, Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гэж анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай гэж нэмэгдүүлжээ.
3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй хэт багаар үнэлгээ тогтоосон, 90 м.кв талбайтай барилга дээр үнэлгээ гараад яваад байдаг, гэтэл бодит байдалд 211 м.кв талбайтай байрыг 90 м.кв гэж үнэлээд байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар анхны дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээдийг томилсон тогтоол байдаггүй, тэр тогтоол байхгүйн улмаас хэн эрхэн хөтөлсөн талаар тодоройгүй болсон. Дуудлага худалдааг эрхэн хөтлөгч гэсний ард Отгончимэг гарын үсэг зурсан. Тэгэхээр зохион байгуулагч байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэргүйгээр зохион байгуулсан тул анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь дуудлага худалдаагаар эрхлэн хөтлөгчийн тогтоол гарсан. Тогтоолын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч Хонгорзул дуудлага худалдааг зохион байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу дуудлага худалдааны тэмдэглэлээр Хонгорзул гэдэг дуудлага худалдаанд орсон болох нь тогтоогдохгүй байна. Яагаад гэхээр гарын үсэг нь байдаггүй тул хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл байхгүй. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь 2 давхар барилга гэдэг нь хэмжилтээр тогтоогдсон. Үнэлгээний зургаар 2 давхар байрны 1 давхрыг үнэлсэн байдаг. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгө 211 м.кв гэдэг нь тогтоогдож байх тул шүүхээр м.кв тогтоож өгнө үү гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний компани хийсэн тул үнэлгээг дэмжиж байна, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээг дахин хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаар шийдвэрээр Дарханхан жаргалан ХХК-аас 86,404,246.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгох, сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаартай шийдвэрийг албан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.
7.Төлбөрт хураагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрх, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байрны 178 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 20/25 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъяанг дээрх хөрөнгийг үнэлгээг тогтоолгох шинжээчээр томилжээ.
8.Шинжээч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийг 95,160,848 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 4-р байрны 178 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай сууцыг 38,065,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
9.Нэхэмжлэгч нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяангийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зйлийн 55.7-д зааснаар шүүхэд гаргажээ.
10.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д зааснаар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00028 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. гэж заасан байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэснээс үзэхэд хэдий өмнө нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч анх тогтоосон 95,160,848 төгрөгийн үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон, 90 м.кв нь 211 м.кв болсон талаарх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргасан ч 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1737 тоот албан бичгээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Чулуунцэцэг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/2341 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Ч.Оюунцэцэг нар гомдол гаргах хугацаа өнгөрсөн, хөрөнгө худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр хөрөнгөд дахин үнэлгээ тогтоогоогүй байна.
12.Тухайн үед мөрдөгдөж байсан Хөрөнгийн үнэлгээний тухай 2010 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг, үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт ...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, 13 дугаар зүйлийн 13.1.1-д хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэжээ.
13.Шинжээч нь дээрх хуульд заасны дагуу тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах үүрэгтэй боловч энэ талаар тайланд бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээний тайланд: Үнэлгээний зүйл: Энэ тайлангаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17 дугаар сургуулийн хойд талд байршилтай 90 м.кв хувийн сууц, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх болно гэсэн атлаа 211 м.кв хувийн сууцанд үзлэг, хэмжилт хийсэн гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
14.Мөн шинжээч дүгнэлт гаргах үед мөрдөгдөж байсан Шүүхийн шинжилгээний тухай 2009 оны хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг шийдвэр гүйцэтгэгч хянаж үзэх үүрэгтэй бөгөөд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээний тайланд үнэлгээний аргачлал, үндэслэл, холбогдох мэдээлэл бүрэн тусгагдсан эсэхийг анхаарч үзээгүй байна.
15.Шинжээч дүгнэлт гаргах үед мөрдөгдөж байсан Шүүхийн шинжилгээний тухай 2009 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж, 9.2 дахь хэсэг Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол ... -ыг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцагчийг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан ба хуульд заасан дээрх ажиллагааг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
16.Дээр дурдснаас дүгнэхэд хөрөнгийн үнэлгээний тайлан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөрөнгийн үнэлгээний тухай 2010 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.3.5, 9.3.8, 9.3.9-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай тайланг хүчингүй болгох үндэслэлтэй.
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ШШГГ-аас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
17.Хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 22/06 дугаартай тогтоолоор 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар тогтоосон байна.
18.Мөн хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/11 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоожээ.
19.Анхны дуудлага худалдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлд: анхны дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч гээд а/д С.Отгончимэг гэж гарын үсэг зурсан, хоёр дахь дуудлага худалдааны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлд: албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч гээд а/д А.Хонгорзул гэж бичсэн боловч баталгаажуулж гарын үсэг зураагүй байна.
20.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна, 66.5-д Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно гэж заасан байна.
21.Дээрх хуульд заасны дагуу анхны дуудлага худалдааг зохион байгуулагч томилоогүй, хэн нэгэн эрхлэн хөтөлсөн талаар тодорхойгүй, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч гэсний ард а/д С.Отгончимэг гэж гарын үсэг зурсанаас үзэхэд зохин байгуулагч байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ямар нэгэн шийдвэргүйгээр анхны дуудлага худалдааг зохион байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22/06 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А.Хонгорзул гаргасан атлаа эрхлэн хөтлөгч а/д С.Отгончимэг гэж гарын үсэг зурсан, С.Отгончимэгийг эрхлэн хөтлөгчөөр томилсон бол тухайн тогтоолдоо зааж өгөх ёстой байсан нь процессийн зөрчил байна.
22.Хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлд албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч а/д А.Хонгорзул гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул түүнийг албадан дуудлага худалдааг эрхлэн хөтөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхны дуудлага худалдааны ялагч Э.Сайхнаа, хоёр дахь дуудлага худалдааны ялагч Г.Энхтөр нарын дэнчинг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээ буцаасан баримт хэрэгт авагдсан бөгөөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэв.
Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ШШГГ-аас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухайд:
23.Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1534 дугаартай гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууцны бүртгэлийг хянахад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Капитал банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03/2100 албан тоотоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 27, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/904, 01/702 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл тус тус бүртгэлтэй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-т зааснаар тус тус хориглосон байдаг тул таны гомдлын дагуу бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна... гэжээ. /хх-ийн 155 дугаар тал/,
24.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол; гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага; гэж тус тус заажээ.
25.Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх хуульд зааснаар захиргааны байгууллага юм.
26.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай байна.
Түүнчлэн хариуцагч захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийсэн болохоос тухайн өмчлөх эрхийн гэрчилгээнд зохих өөрчлөлт оруулахыг хориглосон зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Анх шүүхийн шийдвэр гарах үед 90 м.кв талбайтай байсан амины орон сууц одоо 211 м.кв болсон байхад хариуцагч байгууллага 90 м.кв-ын үнэлгээгээр дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь Иргэний хуулийн зорилтод нийцэхгүй буюу өмчийн халдашгүй байдалд халдсан үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болохоор Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан байна. Гэтэл хариуцагч байгууллага 211 м.кв барилгын 90 м.кв-ыг нь албадан дуудлага худалдаанд оруулбал, үлдсэн м.кв-ыг нь хэрхэн, яаж ашиглах нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
27.Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШЗ2022/00027 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гэрчээр Ч.Жамьяан, С.Батцэцэг нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд дээрх хүсэлтэд дурдсан гэрчүүдээс мэдүүлэг авахуулах хүсэлтийн талаар тодруулахад хариуцагч тал 90 м.кв хэмжээгээр үнэлсэн гэдгийг зөвшөөрч байгаа тул гэрч Ч.Жамьяан, С.Батцэцэг нараас мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдаж байна.
Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7, 66.1, 66.5, 122 дугаар зүйлийн 122.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т тус тус заасныг баримтлан Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээнүүдийг дахин хийлгэхийг хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгах, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдаа, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 17-р сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийг 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас улсын тэмдэгтийн хураамжид 280,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхтуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС