Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2023/00147

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01881

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* хотхон ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /Утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

 

ХХК-ийн гаргасан 2020 оны ******* сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээг дахин хийлгэхийг даалгах,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

******* аймаг, ******* сум, , сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Д.*******,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Д.******* миний бие *******хан жаргалан ХХК-аар банкны ******* салбараас 2013/12/26-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийн зээл авсан. Энэхүү зээлийн үлдэгдэл төлбөрийг банк шүүхэд нэхэмжилж, улмаар тус шүүхийн 2018 оны ******* сарын 29-ний өдрийн 121 дугаар шийдвэрээр 86,0,26.8 төгрөгийн зээлийн төлбөрийг банкинд *******хан жаргалан ХХК-аас гаргуулан төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг иргэн Д.******* миний өмчлөлийн

-******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц,

- ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар,

- ******* аймаг, ******* сум, , хороолол, -р байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-20 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар тус тус хангуулахаар шийдвэрлэгдсэн болно. Энэхүү шийдвэрт тус аймаг дахь ШШГалба 20 оны 09 дүгээр сарын 2-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Ийнхүү 20 оноос эхлэн шүүхийн шат болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний бие Д.******* нь өөрийн өмчлөлийн дээрх амины орон сууцыг банкинд барьцаалж байх үеийн 90.0 м.кв талбай бүхий 1 давхар сууц байсныг 2 давхар болгон өргөтгөн өөрчилж, 211.0 м.кв талбайтай болгосон. Мөн эзэмшлийн газар дээрээ нэмж .5 м.кв талбайтай, 2 автомашины гараашийг барьсан байдаг. Ийнхүү нэмж барьсан хөрөнгөө улсын бүртгэлийн хэлтэст тухайн үед бүртгүүлэх гэхээр банкны зээлийн барьцаанд байгаа тул зээлээ төлөхөөс нааш өөрчлөлт оруулж болохгүй гэх шалтгаанаар өөрчлөлт оруулж өгөөгүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 08 дугаар сарын 2-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэхдээ 2 давхар амины орон сууц гэж битүүмжлэн, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хураах акт тус тус үйлдсэн байдаг. Үүний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №20/25 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол үйлдэж, хөрөнгийн үнэлгээний ХХК-ийг томилсон байдаг. Хөрөнгийн үнэлгээний ХХК нь 2020 оны ******* сарын 27-ны өдөр үнэлгээний дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр үнэлгээний зүйлийн буюу амины орон сууцыг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр тусгасан хуучин 90.0 м.кв талбайгаар тооцож, мөн 500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамтаар нь 95,160,88 төгрөгөөр үнэлсэн. Иймд миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээнд шат дараалан шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс гомдлыг маань хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №01/575 дугаартай албан бичгээр дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдээд, улмаар 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болоод байна. Төлбөр төлөгч Д.******* миний бие хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өр төлбөр төлөхөөр байсан ч дээрх барьцаа хөрөнгүүдийн өмчлөгчийн эрхээ амины орон сууцанд хийсэн шинэ өргөтгөл болон шинээр 2 автомашины гараашийн өмчлөх эрхээ бүрэн хангуулж, чадаагүйгээс өөрийн хөрөнгийг хэт багаар үнэлүүлж, улмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаад нь гомдолтой байна. Барьцаанд байгаа тул барьцаа хөрөнгийн гэрчилгээний мэдээллээр үнэлж байгаад нь гомдолтой байна. Бодит байдал дээр нь үзэж харж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, банкны эрх хүлээн авагч, хөрөнгийн үнэлгээчин нарт гомдолтой байна. Өмчлөгчийн өөрийн хөрөнгө оруулж өргөтгөл хийсэн, 2 автомашины гараашийг ч үнэлэлгүй зөвхөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр үнэлж, худалдан борлуулах гэж байгаа нь өөрөө өмчлөгчийн эрхийг зөрчөөд байна.

Тэгээд 2020 оны ******* сарын 27-ны өдөр 95,160,88 төгрөгөөр үнэлсэн амины орон сууцыг 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаанд 66,612,593.60 төгрөгөөр худалдахаар зарцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заасны дагуу анх хөрөнгө үнэлснээс хойш 1,6 жилийн хугацаа өнгөрч, улмаар Дэлхий дахин болон Монгол Улсад Ковид- цах тахал гарсантай холбоотойгоор аливаа эд зүйлс, тэр дундаа барилгын материал болон байшин барилгын үнэ хэд дахин өөрчлөгдсөн байхад дахин үнэлгээ хийлгүйгээр албадан дуудлага худалдааг зарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Энэ хуулийн 55.5-д анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд ... гэж зааснаар Монгол Улсын эдийн засаг унаж байх үед Засгийн газар, Монгол банкнаас 2020 оны ******* сарын 2-ний өдөр Мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулж байсан бол 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 6.5 хувь, 2022 оны 03 дугаар сарын 2-ний өдрөөс эхлэн Ковидын үеийн эдийн засан сайжирч байна гээд Мөнгөний бодлогын хүүг 9.0 хувь болгон нэмэгдүүлж байгаа зэрэг нь иргэн бидэнд тодорхой байна. Ийм үйл явц бүхэн нь иргэн бид болоод бидний өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орж байгааг нотлоод байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, тус шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны ******* сарын 27-ны өдөр үнэлсэн үнэлгээг дахин хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №339 дугаар шийдвэрээр ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д Энэ хуулийн , 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад ... Д.******* нь дээрх хуульд заасан шүүхээс гадуур урьдчилсан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдож байх бөгөөд энэ журмыг хэрэглэх боломжтой байна гэх үндэслэлээр миний гомдолтой иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие №339 дугаартай захирамжийг гардан аваад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А.Хд гаргасан боловч өвчтэй, чөлөөтэй байсаар улмаар тэтгэвэртээ гарч хариу өгөөгүй тул шинээр томилогдсон ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч, Ч.Чт дахин 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гомдлоо гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын -ний өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.От шат дараалан гомдол гаргасан боловч 2022 оны ******* сарын 06-ны өдөр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн албан бичгийг 2022 оны ******* сарын 13-ны өдөр ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүлээн аваад байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт зарласан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны ******* сарын 27-ны өдөр үнэлсэн үнэлгээг дахин хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Би 200,000,000 төгрөгийн төгрөгийн зээлийн төсөл гаргаж, банкаар дамжуулан авахаар болсон. банкнаас хөрөнгө үнэлээд ******* аймаг, ******* сум, 10 багт байрлах хувийн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр, ******* сумын 9 дүгээр багийн 5- дүгээр байрны  давхрын 1 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж ниит 80,000,000 төгрөгөөр үнэлж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээл олгосон. Уг 80,000,000 төгрөгийн зээл авснаас хойш банк шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийнхээ хүүг төлсөөр үндсэн зээлээс огт төлж амжаагүй. Ингээд банк шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрт барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэрлэсэн байдаг. Ингээд 2022 онд дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө болох 2 орон сууцыг үнэлсэн. Байрны ордер, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр 90 мкв гэж байдаг. Үүний дагуу ХХК 90 мкв хэмжээгээр үнэлсэн.

Миний зүгээс үнэлгээ дээр маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 06 дугаар сард ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х, Ч нарт, мөн 2022 оны ******* сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч От үнэлгээ дээр гомдолтой байгаа хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Одоо миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлосон дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2020 оны ******* сарын 27-ны өдөр үнэлсэн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ******* сумын 9 дүгээр багийн 17 дугаар сургуулийн хойд талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 211 мкв болгуулахыг ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа:

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2022 оны ******* сарын 1-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа анхны дуудлага худалдааг буюу 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа анхны дуудлага худалдааг буюу 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр хийгдсэн дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад анхны дуудлага худалдаагаар ******* аймаг, ******* сум, , 5 хороолол, -р байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-20 дугаартай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны ялагч тодорч амины орон сууц Ү-2003 дугаартай болон тус эрхтэй газар худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт зарлаж, уг дуудлага худалдаагаар амины орон сууц болон газрын ялагч нар тодорсон. Миний бие анхны дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг гардаж авснаас хойш 2022 оны 0 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлогдсон дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай шаардлагыг гаргаж, улмаар дуудлага худалдаа болохоос өмнө буюу 2022 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг сарын дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3202 дугаартай захирамжаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 339 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж, анхны дуудлага худалдаа явагдаж, мөн хоёр дахь дуудлага худалдаа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр явагдсан. Миний бие 2022 оны 0 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг гардан авсан, хариу тайлбарыг 2022 оны 0 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн, шүүхийн журмаар маргаантай байгааг хариуцагч тал мэдэж байсан атлаа хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан, мөн шүүх 2022 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хуулийн хугацаанд гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзэж, улмаар анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдахгүй байх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр дээрх амины орон сууцаа барьцаалах үед 1 давхар сууц байсан ба 20 оны ******* сарын 1-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн 0779/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын 1-т Ү-2003 дугаартай ******* сум, т байрлах, 90 м.кв талбайтай хувийн сууц 2 давхар гэх тэмдэглэл болон эд хөрөнгө битүүмжлэх үеийн гэрэл зурагт 2 давхар хувийн сууцны зураг зэргээр амины орон сууцанд өөрчлөлт орсон нь нотлогддог. Гэвч хөрөнгийн үнэлгээг улсын бүртгэл дээрх бүртгэлтэй 90 м.кв талбайтай гэснийг үндэслэж үнэлгээ гаргасан. Мөн албадан дуудлага худалдааг 90 м.кв талбайгаар үнэлж, дуудлага худалдаа явуулсны улмаас ийнхүү маргаан үүссэн. Миний бие хэмжилт хийдэг Гео од ХХК-аар өөрийн дээрх амины орон сууцаа хэмжүүлэхэд 211 м.кв талбайтай гэх план зураг гаргасан. Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн газарт дээрх амины сууцын м.кв-ийн өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргахад боломжгүй тухай хариу ирүүлсэн. Иймд шүүх хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ******* аймаг, ******* сум, , 17 дугаар сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож, уг талбайн хэмжээг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих анги шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тус шүүхийн 2018 оны ******* сарын 29-ний өдрийн 121 дугаартай шийдвэрээр *******хан жаргалан ХХК-аас 86,0,26.80 төгрөг гаргуулж банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, ******* аймаг, ******* сум, , хороолол, -р байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-20 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 20 оны ******* сарын 1-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 070779 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн 070779/05, 070779/06 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 070779/08, 070779/09 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/25 дугаартай тогтоолоор ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00011 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/ дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад заавал биелүүлнэ ... гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, ******* аймаг, ******* сум, , хороолол, -р байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-20 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг талуудад мэдэгдсэн. 2022 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-20 дугаартай, ******* аймаг, ******* сум, , хороолол, байрны тоотод байрлах 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 38,600,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Төлбөр төлөгч *******хан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгө болох ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 95,160,88 төгрөгийн 70 хувь болох 66,612,593.6 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь болох 7,580,2 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт худалдан борлуулах ажиллагаа явуулахыг талуудад мэдэгдсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад төлбөр төлөгч *******хан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт 8,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* сарын 29-ний өдрийн 121 дугаартай шүүхийн шийдвэрээр *******хан жаргалан ХХК-аас 86,0,26 төгрөгийг гаргуулж банкид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгө болох орон сууц болон эзэмших эрхтэй газар, үл хөдлөх хөрөнгийн хамт дуудлага худалдаанд оруулсан. Анхны дуудлага худалдаагаар 1 өрөө орон сууц 38,600,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан, эзэмших эрхтэй 517*******тай ******* сумын 9 дүгээр баг 17 дугаар сургуулийн хойд талд байрлах 90 мкв талбайтай хувийн сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаагаар 7,580,2 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулан 8,200,000 төгрөгөөр борлуулсан байдаг.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч тал 211 мкв талбайтай гэх боловч өөрчлөлт орсон даруй хүсэлт гаргагч зөвшөөрөл авсны дагуу Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж гэрчилгээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсныг хэрэгжүүлээгүй. Мөн ******* аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар төлбөр төлөгчийн тайлбартаа 157.8 мкв хувийн сууц, газрын хамт 213,300,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн боловч нотлох баримт өгөөгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулагдан явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

тус шүүхийн 2018 оны ******* сарын 29-ний өдрийн 121 дугаартай шийдвэрээр *******хан жаргалан ХХК-аас 86,0,26.80 төгрөг гаргуулж банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, ******* аймаг, ******* сум, , хороолол, -р байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-20 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 20 оны ******* сарын 1-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 070779 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 08 дугаар сарын 2-ний өдрийн 070779/05, 070779/06 дугаартай тогтоолоор дээрх барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 070779/08, 070779/09 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй байх тул 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/25 дугаартай тогтоолоор ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон байна. Тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00011 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/ дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай магадлалд төлбөр төлөгч Д.******* нь өөрийн тайлбартаа ... өөрийн хувийн сууцыг 157.8 м.кв талбайтай хувийн сууц газрын хамт 213,000,000 төгрөг байна гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад заавал биелүүлнэ ... гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, ******* аймаг, ******* сум, , хороолол, -р байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-20 дугаартай, 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч *******хан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан барьцаа эд хөрөнгө болох ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт шинжээчийн тогтоосон үнэлгээ 95,160,88 төгрөгийн 70 хувь болох 66,612,593.6 төгрөгөөр албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, 2022 оны 0 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнийн 50 хувь болох 7,580,2 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт худалдан борлуулах ажиллагаа явуулахыг талуудад мэдэгдсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад төлбөр төлөгч *******хан жаргалан ХХК-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай, 90.0 м.кв талбайтай амины орон сууц, ******* аймаг, ******* сум, , багш нарын байрны зүүн талд байрлалтай, 000517*******тай, 500.0 м.кв талбайтай, 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт 8,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Дээрх хөрөнгийн одоогийн бодит хэмжээ нь Гео од ХХК-аар хэмжүүлэхэд 211 м.кв талбайтай гэх боловч талбайн өөрчлөлтийг орсон даруйд төлбөр авагчид хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсны дагуу улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, гэрчилгээн дээр нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсныг хариуцагч тал хэрэгжүүлээгүй байна. Мөн тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай магадлалд төлбөр төлөгч Д.******* нь өөрийн тайлбартаа өөрийн хувийн сууцыг 157.8 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт 213,300,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн боловч нотлох баримт ирүүлээгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан: Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тушаасан баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 717*******тай газар эзэмших гэрчилгээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч *******гийн амины орон сууцын падан зураг, албан бичиг, Ч, Х нарт гаргасан гомдол, гомдолд хариу өгсөн албан бичиг, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, итгэмжлэл, хүсэлт, албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, шүүхийн баримтууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлтүүд, гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж, 2018 оны тус шүүхийн шийдвэр, мөн 20 оны давж заалдах шатны шүүхийн магадлал, 20 оны Улсын дээд шүүхийн тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /уг тогтоолоос эд хөрөнгийг хэдэн 90 мкв талбайтай, 2 давхар гэсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав./, шинжээч томилох тухай тогтоол, ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /уг тайлангаас 90 мкв хувийн сууц, 2 давхар гэснийг нэхэмжлэгчийнн өмгөөлөгчөөс судлуулав./, хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /уг тогтоолоос дуудлага худалдаанд эрхлэн хөтлөгчийн тогтоосон зүйл байхгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав./, 700 дугаартай мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэгдэл хүргүүлэх тухай, 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай, мэдэгдлүүд, 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, /уг тэмдэглэлээс эрхлэн хөтлөгч гэдэг дээр нэр байхгүй талаар, ялагч Э.С гэдэг хэсгийг, эрхлэн хөтлөгчийг хасаад С.О гэсэн хэсгийг, 2 дахь дуудлага худалдааны тэмдэглэлээс /тайлбар хэсгийг, Хын гарын үсэг байхгүй талаар тус тус нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулна/, шүүхийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүх хуралдааны хуваарь, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Улсын тэмдэгтийн хураамж 10,00 төгрөг тушаасан баримт, нотлох баримт гаргуулах гэрч асуулгах тухай хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Э гэх хүний хүсэлт, дансны дэлгэрэнгүй хуулга, Мийн хүсэлт, дансны хуулга, төлбөрийн хүсэлт, мөнгө шилжүүлсэн баримт, Э.С хүсэлт гүйлгээ амжилттай болсон талаарх баримт, шилжүүлгийн мэдээлэл, кассын баримт, Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, тооцоо төлсөн баримт, дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт, Сийн иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, О төлбөрийн хүсэлт, мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эийн тайлбар гаргах тухай, Тусгай зөвшөөрөл, Амины орон сууцын палан зураг /үүнээс 2 давхар 211 мкв талбай, хаяг ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол хөгжлийн *******03 тоот гэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав./, төлбөрийн хүсэлт 2022.0.27 өдрийн Сгийн 38,600,000 төгрөгийг буцаасан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч судлуулав, Гео од ХХК-ийн гэрчилгээ, Бын хүсэлт, *******гийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд, итгэмлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Гомдол гаргагч Д.******* нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан, ХХК-ийн гаргасан 2020 оны ******* сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гэж анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ******* аймаг, ******* сум, , сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай гэж нэмэгдүүлжээ.

 

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. ХХК-ийн гаргасан үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй хэт багаар үнэлгээ тогтоосон, 90 м.кв талбайтай барилга дээр үнэлгээ гараад яваад байдаг, гэтэл бодит байдалд 211 м.кв талбайтай байрыг 90 м.кв гэж үнэлээд байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар анхны дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээдийг томилсон тогтоол байдаггүй, тэр тогтоол байхгүйн улмаас хэн эрхэн хөтөлсөн талаар тодоройгүй болсон. Дуудлага худалдааг эрхэн хөтлөгч гэсний ард О гарын үсэг зурсан. Тэгэхээр зохион байгуулагч байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэргүйгээр зохион байгуулсан тул анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2 дахь дуудлага худалдаагаар эрхлэн хөтлөгчийн тогтоол гарсан. Тогтоолын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч Х дуудлага худалдааг зохион байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу дуудлага худалдааны тэмдэглэлээр Х гэдэг дуудлага худалдаанд орсон болох нь тогтоогдохгүй байна. Яагаад гэхээр гарын үсэг нь байдаггүй тул хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл байхгүй. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь 2 давхар барилга гэдэг нь хэмжилтээр тогтоогдсон. Үнэлгээний зургаар 2 давхар байрны 1 давхрыг үнэлсэн байдаг. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгө 211 м.кв гэдэг нь тогтоогдож байх тул шүүхээр м.кв тогтоож өгнө үү гэв.

 

.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний компани хийсэн тул үнэлгээг дэмжиж байна, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

ХХК-ийн гаргасан 2020 оны ******* сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээг дахин хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* сарын 29-ний өдрийн 121 дугаар шийдвэрээр *******хан жаргалан ХХК-аас 86,0,26.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгох, сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Тус шүүхийн 2018 оны ******* сарын 29-ний өдрийн 121 дугаартай шийдвэрийг албан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

7.Төлбөрт хураагдсан ******* аймгийн ******* сумын , сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрх, ******* аймаг, ******* сум, , хороолол, -р байрны тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 20/25 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчин Ч.Жг дээрх хөрөнгийг үнэлгээг тогтоолгох шинжээчээр томилжээ.

8.Шинжээч нь 2020 оны ******* сарын 27-ны өдрийн дүгнэлтээр ******* аймгийн ******* сумын , сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийг 95,160,88 төгрөг, ******* аймаг, ******* сум, , хороолол, -р байрны тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай сууцыг 38,065,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

9.Нэхэмжлэгч нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жгийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зйлийн 55.7-д зааснаар шүүхэд гаргажээ.

10.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.-д зааснаар ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. гэж заасан байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэснээс үзэхэд хэдий өмнө нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч анх тогтоосон 95,160,88 төгрөгийн үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон, 90 м.кв нь 211 м.кв болсон талаарх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргасан ч 2022 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 03/1737 тоот албан бичгээр ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Ч, 2022 оны ******* сарын 06-ны өдрийн 03/231 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Ч.О нар гомдол гаргах хугацаа өнгөрсөн, хөрөнгө худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр хөрөнгөд дахин үнэлгээ тогтоогоогүй байна.

12.Тухайн үед мөрдөгдөж байсан Хөрөнгийн үнэлгээний тухай 2010 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг, үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт ...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, 13 дугаар зүйлийн 13.1.1-д хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэжээ.

13.Шинжээч нь дээрх хуульд заасны дагуу тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах үүрэгтэй боловч энэ талаар тайланд бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээний тайланд: Үнэлгээний зүйл: Энэ тайлангаар ******* аймаг, ******* сум, , 17 дугаар сургуулийн хойд талд байршилтай 90 м.кв хувийн сууц, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх болно гэсэн атлаа 211 м.кв хувийн сууцанд үзлэг, хэмжилт хийсэн гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

1.Мөн шинжээч дүгнэлт гаргах үед мөрдөгдөж байсан Шүүхийн шинжилгээний тухай 2009 оны хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан эсэхийг шийдвэр гүйцэтгэгч хянаж үзэх үүрэгтэй бөгөөд ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээний тайланд үнэлгээний аргачлал, үндэслэл, холбогдох мэдээлэл бүрэн тусгагдсан эсэхийг анхаарч үзээгүй байна.

15.Шинжээч дүгнэлт гаргах үед мөрдөгдөж байсан Шүүхийн шинжилгээний тухай 2009 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж, 9.2 дахь хэсэг Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол ... -ыг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцагчийг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан ба хуульд заасан дээрх ажиллагааг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

16.Дээр дурдснаас дүгнэхэд хөрөнгийн үнэлгээний тайлан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөрөнгийн үнэлгээний тухай 2010 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.3.5, 9.3.8, 9.3.9-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны ******* сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай тайланг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ШШГГ-аас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

17.Хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 22/06 дугаартай тогтоолоор 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар тогтоосон байна.

18.Мөн хариуцагч 2022 оны дүгээр сарын 25-ны өдрийн /11 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоожээ.

.Анхны дуудлага худалдааны 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлд: анхны дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч гээд а/д С.О гэж гарын үсэг зурсан, хоёр дахь дуудлага худалдааны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлд: албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч гээд а/д А.Х гэж бичсэн боловч баталгаажуулж гарын үсэг зураагүй байна.

20.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна, 66.5-д Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно гэж заасан байна.

21.Дээрх хуульд заасны дагуу анхны дуудлага худалдааг зохион байгуулагч томилоогүй, хэн нэгэн эрхлэн хөтөлсөн талаар тодорхойгүй, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч гэсний ард а/д С.О гэж гарын үсэг зурсанаас үзэхэд зохин байгуулагч байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ямар нэгэн шийдвэргүйгээр анхны дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22/06 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А.Х гаргасан атлаа эрхлэн хөтлөгч а/д С.О гэж гарын үсэг зурсан, С.Оийг эрхлэн хөтлөгчөөр томилсон бол тухайн тогтоолдоо зааж өгөх ёстой байсан нь процессийн зөрчил байна.

22.Хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлд албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч а/д А.Х гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул түүнийг албадан дуудлага худалдааг эрхлэн хөтөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхны дуудлага худалдааны ялагч Э.С, хоёр дахь дуудлага худалдааны ялагч Г.Э нарын дэнчинг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээ буцаасан баримт хэрэгт авагдсан бөгөөд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэв.

Иймд ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ШШГГ-аас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

******* аймаг, ******* сум, , сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг ******* аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухайд:

23.******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/153 дугаартай гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууцны бүртгэлийг хянахад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03/2100 албан тоотоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл, 2022 оны 0 дүгээр сарын 27, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/90, 01/702 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл тус тус бүртгэлтэй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.1-т зааснаар тус тус хориглосон байдаг тул таны гомдлын дагуу бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна... гэжээ. /хх-ийн 155 дугаар тал/,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол; гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага; гэж тус тус заажээ.

 

25.******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх хуульд зааснаар захиргааны байгууллага юм.

 

26.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай байна.

Түүнчлэн хариуцагч захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийсэн болохоос тухайн өмчлөх эрхийн гэрчилгээнд зохих өөрчлөлт оруулахыг хориглосон зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анх шүүхийн шийдвэр гарах үед 90 м.кв талбайтай байсан амины орон сууц одоо 211 м.кв болсон байхад хариуцагч байгууллага 90 м.кв-ын үнэлгээгээр дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь Иргэний хуулийн зорилтод нийцэхгүй буюу өмчийн халдашгүй байдалд халдсан үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болохоор Иргэний хуулийн 8 дүгээр зүйлийн 8.3-т заасан байна. Гэтэл хариуцагч байгууллага 211 м.кв барилгын 90 м.кв-ыг нь албадан дуудлага худалдаанд оруулбал, үлдсэн м.кв-ыг нь хэрхэн, яаж ашиглах нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

27.Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШЗ2022/00 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бын гэрчээр Ч.Жамьяан, С.Б нараас мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16:30 цагт товлогдсон шүүх хуралдаанд дээрх хүсэлтэд дурдсан гэрчүүдээс мэдүүлэг авахуулах хүсэлтийн талаар тодруулахад хариуцагч тал 90 м.кв хэмжээгээр үнэлсэн гэдгийг зөвшөөрч байгаа тул гэрч Ч.Жамьяан, С.Б нараас мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдаж байна.

 

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7, 66.1, 66.5, 122 дугаар зүйлийн 122., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т тус тус заасныг баримтлан Д.*******гийн нэхэмжлэлтэй ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ХХК-ийн гаргасан 2020 оны ******* сарын 27-ны өдрийн ҮХХ/820-62, ҮХХ/820-63 дугаартай үнэлгээнүүдийг дахин хийлгэхийг хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид даалгах, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангиас 2022 оны дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт товлосон албадан дуудлага худалдаа, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангиас зохион байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, ******* аймаг, ******* сум, , сургуулийн хойд талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003 дугаартай хувийн сууцны зориулалттай амины орон сууцны талбайн хэмжээг 211 м.кв талбайтай болохыг тогтоолгож уг талбайн хэмжээг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийг 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод нөхөн төлүүлж, хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангиас улсын тэмдэгтийн хураамжид 280,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1., 1.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС