Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2022/0254/З |
Дугаар | 128/ШШ2023/0248 |
Огноо | 2023-03-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0248
2023 03 20 128/ШШ2023/0248
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Н.Ц*******гийн нэхэмжлэлтэй, *******рын дарга болон *******, *******ны *******д тус тус холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.Ц*******гийн нэхэмжлэлтэй, *******, *******ны *******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрлийн журмаар маргаанаа шийдвэрлэхээр болсон тул ******* *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******, *******анд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг, урьд авч байсан цалин хөлсний зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн олгохыг ******* *******ны *******д тус тус даалгах болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдох 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 дугаар албан бичгээр 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* *******ны *******д холбогдуулан ******* *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******, *******анд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг, урьд авч байсан цалин хөлсний зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн олгохыг тус тус даалгах болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 дугаар албан бичгээр 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлээс /хэргийн 1 дүгээр хавтас, 86 дахь тал/ үзвэл нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэлээс татгалзах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх олгогдсон байх ба энэхүү эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлэн, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Ц*******гийн *******, *******ны *******д холбогдуулан гаргасан ******* *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******, *******анд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг, урьд авч байсан цалин хөлсний зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар нөхөн олгохыг тус тус даалгах болон *******рын даргад холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 дугаар албан бичгээр 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Мэргэндарьд даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ Г.УРАНГУА