Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2023/00736

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2023/00736

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод байрлах ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах ******* /регистрийн дугаар *******/-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан 3,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ДГТ-ийн 2-р байрны 1 дүгээр блокны зоорийн 182 м.кв талбайг эзэмшиж байсныг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/2021/01175 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар 10-ны өдрийн 207/МА2022/00011 дүгээр магадлалаар албадан байрнаас чөлөөлүүлсэн. Уг байранд үйл ажиллагаа явуулахаар их хэмжээний зардал гаргаж засвар хийсэн бөгөөд одоогоор байгаа баримтаар 3,570,000 төгрөг болсон. Иймд уг засварын зардал болох 3,570,000 төгрөгийг *******ноос гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4. Хариуцагчийн төлөөлөгч С.Оюун нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ... ******* нь Орхон аймгийн Уурхайчин баг 3-р хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарын 182 м.кв талбайтай дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах гэрээг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл байгуулсан боловч түрээсийн төлбөрийн тооцоог хийгээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш 15 жилийн турш хууль бусаар ашигласан болно.Тухайн үед нь гэрээ байгуулах талаар удаа шаардлага тавьсан боловч элдэв шалтаг, шалтгаан, тайлбар тавьж гэрээ хийхээс зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иймд "Цог" СӨХ нь уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцлага хүлээх хуулийн үндэслэл байхгүй болно. ******* болон *******-ны хооронд 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан "Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс төлөх гэрээ"-ний 3.5-д заасан дагуу ******* нь барилгын засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй болно. *******-ийн нэхэмжилж байгаа 3,570,000 төгрөгийн засварын ажил нь 2021 оны 5 дугаар сард хийгдсэн бөгөөд засвар хийх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын алба болон манай "Цог" СӨХ-нд албан ёсоор хуульд заасны дагуу мэдэгдээгүй болно. Иймд "Хажа" ХХК-ийн гаргасан 3,570,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

 

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01175 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 207/МА2022/00011 дугаартай магадлал, *******-ийн хэрэглэгчлийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хөлсөөр ажиллуулах гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 2021 оны 04 сарын 12-ны өдрийн зарлагын баримтууд, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зарлагын баримт, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, *******-ийг цахилгаан эрчим хүчээр хангах 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ, шугам хоолой, шитний гэрэл зураг-9ш, 2007 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс төлөх гэрээ, шинээр хийсэн цахилгааны шить гэх тайлбартай гэрэл зураг 2 хуудас, ы Хаан банкны дансны хуулга 3 хуудсыг,

 

хариуцагчаас: *******-ны гэрчилгээ, *******-ны удирдах зөвлөлийн даргын 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаартай С.Оюуныг гүйцэтгэх захирлаар томилсон тухай тушаал, С.Оюуны иргэний үнэмлэхийн хуулбар, *******-ийн ашиглаж байгаа зоорийн давхарын ашиглалтын байдал, сантехникийн шугам ашиглалтын байдал гэсэн тайлбартай гэрэл зураг-10ш, сантехникийн шугам хаалтыг сольсон гэх боловч СӨХ-ийн хаалт холбох хэрэгсэлийг буцаан тавьж, шинэчлэн солиогүй байдал гэх тайлбартай гэрэл зураг 3 хуудсыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүхээс: Хэргийн оролцогчдын хүсэлтээр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтийг гаргуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Манай компани нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ДГТ -ийн 2 байрны 1 блокны зоорины 182 мкв талбайг эзэмшиж байсныг шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлүүлсэн. Уг байранд үйл ажиллагаа явуулахаар их хэмжээний зардал гаргаж , засвар хийсэн байсан тул засварын зардал 3,570,000 төгрөгийг *******ноос гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч С.Оюун, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-р хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарын 182 м2 талбайтай дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах гэрээг 2007 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан боловч түрээсийн төлбөрийн тооцоог хийгээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш 15 жилийн турш хууль бусаар ашигласан гэсэн.

 

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарын 182 м2 талбай бүхий орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсныг албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хороолол ДГТ 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарын 182 м2 талбайд үйл ажиллагаа явуулахаар засвар хийсэн зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн ба зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд, гэрэл зургуудаар нэхэмжлэгч нь уг байранд тодорхой хэмжээний зардал гаргаж засвар үйлчилгээ хийсэн болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй ба нэхэмжлэгч нь байрыг хууль бусаар эзэмшиж байх хугацаандаа засвар хийж, засан сайжруулахад гаргасан зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т Шударга бус эзэмшигч эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Энэхүү шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнэ болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй байна. гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа засвар хийсэн ажлын хөлс гаргуулахаар шаардаж, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Харин шүүхээс томилогдсон шинжээч нар ДГТ 2р байрны зоорийн давхрын 182 м2 талбайд газар дээр нь үзлэг шалгалт хийхэд хэрэгцээний халуун хүйтэн усны вентил сольсон, 0,00 түвшин хүртэлх халуун, хүйтэн усны босоо шугамуудыг цайрдсан ган хоолойгоор хэсэгчилж сольсон болох нь тогтоогдож байх тул цагаан трубаны үнэ 216,000 төгрөг, цагаан трубаны үнэ 147,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Мөн зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрэл зургуудаар цахилгааны шитийг сольсон болох нь тогтоогдож байх тул автомат шит 45,000, хайрцаг 85,000, 1 фаз автомат 22500, хар кабель 32000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

7. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******-оос 547,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,022,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-оос улсын тэмдэгтийн хураамж 22,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т заасныг баримтлан хариуцагч *******-оос 547,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,022,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-оос улсын тэмдэгтийн хураамж 22,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ