Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01919

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 101/ШШ2023/01919

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сххххххххххххххх тоот хаягт оршин суух, Д.У /РД: хххххх/, Х. Г /РД: ххххххххх/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо,Үндсэн хуулийн гудамж 3, Н газарт холбогдох

Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У, Х.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ррррррррр 1,197,870,014 төгрөг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад хариуцагч Н газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.У, Х.Г нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойт 50 гудамж, 698 тоот хаягт байрлах, 169 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах газрын хамт,

хххххххххххххххххх тоот хаягт байрлах, 72 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах газрын хамт,

хххххххххххх тоот хаягт байрлах, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 03 сарын 18-ны өдөр битүүмжилж, 2021 оны 07 сарын 22-ны өдөр хураан авч 2021 оны 08 сарын 17-ны өдөр шинжээчээр үнэлүүлсэн.

Дээрх хөрөнгүүдийг 2022 оны 05 сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 6/37, 6/38, 6/39 тоот тогтоолуудаар шийдвэрлэн үүнийгээ Д.Уд 2022 оны 05 сарын 06-ны өдөр мэдэгдсэн.

Үүнтэй холбоотой ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүйд маш их гомдож байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулын тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунцэцэгт гомдол гаргасан боловч мөн л хүлээн аваагүй.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудаар 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт шийдвэр гүйцэтгэх газрын байранд явуулах болсон тухайгаа төлбөр төлөгч нарт 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11266 тоот мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд мэдэгдлийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр гардуулсан.

Хариу болон мэдэгдлүүдийг хүлээн аваад 2 дахь албадан дуудлага худалдаа болохын урд өдөр 2022 оны 06 сарын 09-ний өдөр дэнчингээ бэлдээд дуудлага худалдаанд оролцохоор шийдвэр гүйцэтгэх газарт ирэхэд дэнчин тавих хугацаа дууссан байсан ба 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 14 цаг хүртэл дэнчинг авсан байсан шийдвэр гүйцэтгэгч дэнчинг зарыг танилцуулаагүйгээс уг 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй.

Дээрх хөрөнгүүдтэй холбоотой дуудлага төлбөр нарыг эрхийг зөрчөөд байсан тул Д.У, Х.Г нар 2021 оны 10 сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүх 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 4063 дугаар шийдвэрээр шийдэн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 216 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Магадлал гарч шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилан шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг сэргээн хугацаа тооцох байтал 2022 оны 05 сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хуульд нийцэхгүй.

Учир нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн үнэлгээгээр 2-3 сарын дотор анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан заалтыг зөрчсөн.

Н газар дээрх хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа үр дагавар, холбогдох хуулийг тайлбарлаагүй, талуудын тэгш байдлыг алдагдуулсан, анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааны тогтоолууд нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан эрхийг нь зөрчсөн.

Иймд Л.У, Х.Г нарын өмчлөлийн төлбөрт барьцаалан хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулсан 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 6/37, 6/38, 6/39 тоот, мөн 2 дахь албадан дуудлага худалдааны 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хххххххххх-ний өдрийн ххххххххх дугаар шийдвэрээр Х.Г, Д.У нараас 1,187,870,014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,325,452 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.У, Х.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан:

1. хххххххххххххххх тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

2. Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,

3. Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц,

4. Эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх хаягт байрлах, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газар,

5. Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххххххх тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

6. ххххххххххххххххх тоот хаягт эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газрыг 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 20380431/16, 20380431/17 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 20380431/20, 20380431/21 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй.

Үнэлгээн дээр тохиролцоогүй тул 2021 оны 08 сарын 10-ны өдөр 8/152, 8/153 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-иар тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаартай, ххххххххххххххххх тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар 62,126,200 төгрөгөөр үнэлэгдсэн.

Мөн хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-иар үнэлгээг тогтоолгоход:

1. Эрхийн улсын бүртгэлийнххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 43,827,000 төгрөг,

2. Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 46,240,000 төгрөг,

3. Эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууцыг 27,641,000 төгрөг,

4. Эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх хаягт байрлах, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газрыг 12,191,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайланг 2021 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 08 сарын 19-ний өдөр 4-229/15074, 4-229/15075, 4-229/15076 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Төлбөр төлөгч Д.У, Х.Г нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй талаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 4063 угаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 216 дугаар магадлалаар нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүх 2022 оны 04 сарын 01-ний уг шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул анхны албадан дуудлага худалдааны товыг тогтоосон.

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххх тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газарт шинжээчийн тогтоосон үнэ 62,126,200 төгрөгийн 70 хувь болох 43,488,340 төгрөгөөр,

2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/38 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийнххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газарт шинжээчийн тогтоосон үнэ 90,067,000 төгрөгийн 70 хувь болох 63,046,900 төгрөгөөр,

2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/39 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх хаягт байрлах, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газарт шинжээчийн тогтоосон үнэ 39,832,000 төгрөгийн 70 хувь болох 27,882,400 төгрөгөөр тус тус анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоож 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 10 цагт Н газрын 2 давхрын 200 тоот өрөөнд анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолуудыг хавсарган 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-229/9004 тоот болон 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-229/9005 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Уд 2022 оны 05 сарын 06-ны өдөр гардуулан өгсөн ба тэрээр мэдэгдлийг нөхөр Х.Гд өгөхөөр авсан бөгөөд төлбөр төлөгч талд холбогдох хуулиудад заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдсэн.

Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххх тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газарт шинжээчийн тогтоосон үнэ 62,126,200 төгрөгийн 50 хувь болох 31,063,100 төгрөгөөр,

2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/28 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийнххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газарт шинжээчийн тогтоосон үнэ 90,067,000 төгрөгийн 50 хувь болох 45,033,500 төгрөгөөр,

2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/29 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх хаягт байрлах, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газарт шинжээчийн тогтоосон үнэ 39,832,000 төгрөгийн 50 хувь болох 19,916,000 төгрөгөөр тус тус хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт Н газрын 2 давхрын 200 тоот өрөөнд хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Хоёр дахь албадан дуудлага худалдааны дээр дурдсан тогтоолыг хавсарган 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11266, 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 2-229/11267 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Д.Уд 2022 оны 06 сарын 03-ны өдөр гардуулан өгч холбогдох хуулиудад заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдсэн.

2022 оны 06 сарын 10-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдан хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын 27-д бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххх тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газар 32,600,000 төгрөгөөр Б.Гантулга,

Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын 28-д бичигдсэн эрхийн улсын бүртгэлийнххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 47,033,500 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банк ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин,

Хоёр дахь албадан дуудлага аудалдааны зарын 29-т бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх хаягт байрлах, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газрыг 21,916,000 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банк ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин нар худалдан авах эрхтэй болсон.

Төлбөр төлөгч нар 2022 оны 06 сарын 07-ны өдөр дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гарган үүнтэй холбоотой хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/28, 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/29 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдол хүсэлт гаргахад мөн өдөр нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад В.Алтанзул 4/29 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол-оор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нар уг тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт гомдол гаргахад 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 03/1466 тоот Гомдолд хариу өгөх хуудсаар гомдлыг хүлээн аваагүй.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул төлбөр төлөгч хариуцагч Х.Г, Д.У нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тус шүүхийн хххххххххх-ний өдрийн ххххххххх тоот шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой ххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 410 м.кв зочид буудал, мөн 500 м.кв талбай бүхий эзэмшлийн газрыг үнэлсэн үнэлгээтэй холбоотой тус шүүхэд нэхэмжлэл гарган шүүгч Б.Ундраагийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн ххххххх-р захирамжаар уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл тус шүүхийн хххххххххх-ний өдрийн ххххххххх дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн байгаа гэв.

 

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.У, Х.Г нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд,

Тус шүүхийн шүгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 28779 дугаар бүхий шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт шийдвэрлэсэн захирамж,

Н газрын 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11266 тоот мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолууд,

Д.У, Х.Г нарын шийдвэр гүйцэтгэгч М.Баясгалан болон ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзул нарт гаргасан 2022 оны 06 сарын 07-ны өдрийн гомдол, гомдлыг шийдвэрлэсэн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 4/29 тоот тогтоол,

Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт гаргасан 2022 оны 06 сарын 08-ны өдрийн гомдол, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гомдол шийдвэрлэсэн 2022 оны 06 сарн 20-ны өдрийн 03/1466 тоот шийдвэр, өмгөөлөгч Ш.Бямбадорж гэсэн тэмдэг дарагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн талаарх мэдээлэл зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хариуцагч Н газар нь итгэмжлэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ххххххххххххххххххххх дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 05 сарын 04-ний өдрийн хххххххххдугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн хххххххххх-ний өдрийн ххххххххх дугаартай шийдвэр,

2020 оны 05 сарын 12-ны өдрийн 20380431 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 4-229/24067 тоот Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг,

Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 1278 тоот хариу албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, Х.Г, Д.У нарын Н.Алтангэрэлд олгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

2021 оны 03 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 20380431/16, 20380431/17 тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд,

2021 оны 07 сарын 22-ны өдрийн 20380431/20, 20380431/21 тоот тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд,

Д.У, Х.Г нарын 2021 оны 07 сарын 29-ний өдөр гаргасан үнийн санал, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 5/6714 тоот үнийн санал,

2021 оны 08 сарын 10-ны өдрийн 8/152, 8/153 тоот шинжээч томилох тухай тогтоолууд, шинжээчид хууль тайлбарласан баримт, шинжээчийн танилцуулга, хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт төв ХХК-ийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн баримтууд,

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний компаниудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 4-229/15074, 229/15075, 229/15076 тоот үнэлгээний мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд, үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн саналууд,

2021 оны 09 сарын 14-ний өдрийн 10/47, 10/48, 10/49 тоот бүхий 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд, анхны албадан дуудлага худалдааны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 4-229/17703, 4-229/17704, 4-229/17705 тоот мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Өнөөдөр сонины зар,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 16086 дугаар бүхий шүүгчийн захирамж, 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 4063 дугаар бүхий шийдвэр, 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 216 дугаар бүхий магадлал, Улсын дээд шүүхийн хэрэг хэлэлцэхээс татгалзсан тухай мэдээлэл,

2022 оны 04 сарын 26-гы өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолууд, 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-229/2003, 4-229/9004, 4-229/9005 тоот мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд,

2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/24, 6/28, 6/29 тоот тогтоолууд, 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11265, 4-229/11266, 4-229/11267 тоот мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд,

2022 оны 05 сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны, 2022 оны 06 сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолууд, 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 4-229/12279 , 4-229/12280 тоот мэдэгдлүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У, Х.Г нар нь Н газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 6/37, 6/38, 6/39 тоот тогтоолууд, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж нь анхны албадан дуудлага явуулах тухай тогтоолуудыг 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот гэхийг 6/37, 6/38, 6/39 тоот гэж техникийн алдаа гаргасан байна гэж тайлбарласан болно.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хххххххххх-ний өдрийн ххххххххх дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Д.У, Х.Г нараас үндсэн зээл 992,416,484.46 төгрөг, хүү 194,749,187.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 647,843.14 төгрөг, нотариатын зардал 56,500 төгрөг, нийт 1,187,870,014.76 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгон,

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан:

1/ Д.Уянгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэгдсэн, №000680052 гэрчилгээтэй, ххххххххххх, 410 м.кв талбай бүхий хувийн сууц,

2/ Д.Уянгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, №000591455 гэрчилгээтэй, ххххххххххххххх тоот, 37.08 м.кв 2 өрөө орон сууц,

3/ Х.Ггийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, №000592437 гэрчилгээтэй, Схххххххххх тоот, 44.59 м.кв 2 өрөө орон сууц,

4/ Д.Уянгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэгдсэн, ххххххххххххххх гэрчилгээтэй, ххххххххххх тоот 152.0 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

5/ Д.Уянгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэгдсэн, №ххххххххххх гэрчилгээтэй, ххххххххххххххххх тоот, 321.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

6/ Д.Уянгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, №000095182 гэрчилгээтэй, ххххххххххххххххх тоот, 176 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

7/ Д.Уянгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, №ххххххххххххх гэрчилгээтэй, ххххххххххххххххх тоот, 641.0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

8/ Х.Ггийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, №хххххххххххххх гэрчилгээтэй, ххххххххххххххххх/Б тоот, 72.0 м.кв талбайтай хувийн сууц,

9/ Х.Ггийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хххххххххххххх, №ххххххххххххх гэрчилгээтэй, ххххххххххххххххх/Б тоот, 169.0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

10/ Д.Уянгын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххнэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Мамба дацан баруун талд АОС, 47 тоот, 500.0 м.кв талбай бүхий, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,325,452 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6,325,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 53-58 дугаар тал/

Дээрх шийдвэр, 2020 оны 05 сарын 04-ний өдрийн хххххххххдугаартай шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон мөн өдрийн 590 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 20380431 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхэлжээ.

/ХХ-ийн 50-52, 59 дүгээр тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх мэдэгдэл гардуулан тухай бүрт нь ажиллагааны тэмдэглэл үйлдэж байсан байна.

2021 оны 03 сарын 18-ны өдрийн 20380431/16, 20380431/17 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар төлбөр төлөгч нарын өмчлөлийн, төлбөрт барьцаалсан ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Мөн хаягт байршилтай, 152 м.кв үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

хххххххххххххххх тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 176 м.кв талбай бүхий 2 давхар эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууц,

мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаартай, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ.

/ХХ-ийн 66-70 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор шүүх, бусад албан тушаалтнаас төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэн, түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна гэж заасан ажиллагаа хийгджээ.

 

Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2021 оны 07 сарын 22-ны өдрийн 20380431/20, 20380431/21 тоот тогтоолуудаар битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 71-74 дүгээр тал/

 

ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Мөн хаягт байршилтай, 152 м.кв үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

хххххххххххххххх тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 176 м.кв талбай бүхий 2 давхар эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд төлбөр төлөгч Д.Уянгын өмчлөлийн,

хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууц,

Мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаартай, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар төлбөр төлөгч Х.Гн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 8-18, 20-23, 63-65 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Д.У, Х.Г нар нар өөрсдийн өмчлөлийн төлбөрт битүүмжлэн хураасан дээр дурдсан хөрөнгүүдтэй холбоотой үнийн санал 2021 оны 07 сарын 29-ний өдөр гаргасныг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК эс зөвшөөрч 2021 оны 08 сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэх хүсэлтийг гаргажээ.

/ХХ-ийн 75-76 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 8/152, 8/153 тоот тогтоолуудаар төлбөрт битүүмжлэн, хураасан дээр дурдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК, Файн эстимэйт ХХК-г тус тус томилсон бөгөөд шинжээч нар 2021 оны 08 сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэн тайлангаа шийдвэр гүйцэтгэн хөрөнгийн үнэлгээнтй тайлангаа 2021 оны 08 сарын 17, 18-ны өдрүүдэд шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгчээ.

ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байршилтай, 152 м.кв үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 62,126,000 төгрөгөөр,

хххххххххххххххх тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 176 м.кв талбай бүхий 2 давхар эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 43,827,000 төгрөгөөр,

мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 46,240,000 төгрөгөөр,

хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг 27,641,000 төгрөгөөр,

Мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаартай, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 12,191,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний талаарх 2021 оны 08 сарын 19-ний 4-229/15074, 4-229/15075, 4-229/15076 тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэн, гардуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 77-113 дугаар тал/

 

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 10/47, 10/48, 10/49 тоот тогтоолуудаар дээр дурдсан хөрөнгүүдийг 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 4-229/17703, 4-229/17704, 4-229/17705 тоот мэдэгдлүүдийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт гардуулан ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.

/ХХ-ийн 114-123 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Д.У, Х.Г нар үл хөдлөх эд хөрөнгийн дээр дурдсан үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гарган тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 16088 дугаар захирамжаар Д.У. Х.Г нарын нэхэмжлэлтэй Н газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэн, шийдвэр хүчин төгөлдөр болтол дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгажээ.

/ХХ-ийн 124-125 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 4063 дугаар шийдвэрээр Н газрыг шийдвэрийг биелүүлэх явцдаа төлбөр төлөгч нарын өмчлөлийн төлбөрт барьцаалсан, битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж дүгнэн Д.У, Х.Г нарын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.У, Х.Г нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 216 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч тал хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нэхэмжлэгч Д.У хяналтын журмаар гомдол гаргахад Улсын дээд шүүхийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн хуралдаанаар хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан нь Улсын дээд шүүхийн www.supremecourt.mn сайт дахь шүүх хуралдааны тоймд тусгагджээ.

/ХХ-ийн 126-136 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.У, Х.Г нар давж заалдах шатны шүүхийн магадлал 2022 оны 02 сарын 07-ны өдөр гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилан 2022 оны 03 сараас ажиллагааг сэргээх байтал хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК болон Файн эстимэйт ХХК-ийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн үнэлгээг үндэслэн 2022 оны 05 сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага явуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан заалтыг зөрчсөн гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.6-д Энэ хуулийн 173.5-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана,

173.7-д Энэ хуулийн 173.5, 173.6-д заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй гэж заасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 4063 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 216 дугаар магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан Улсын дээд шүүхийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар тогтоол хүчин төгөлдөр болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна,

64.5Энэ хуулийн 65.1-д зааснаас бусад хөрөнгийг нэр төрөл, зориулалт, шинж байдлыг харгалзан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдээр дамжуулан албадан худалдан борлуулж болно. Энэ тохиолдолд худалдан борлуулсны хөлсийг худалдан борлуулах хуулийн этгээдтэй тохиролцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно,

65 дугаар зүйлийн 65.1-д Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдан борлуулна гэж заасан байна.

 

Төлбөр төлөгч Д.У, Х.Г нарын өмчлөлийн төлбөрт барьцаалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 08 сарын 17-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК, Файн эстимэйт ХХК нар үнэлэн ийнхүү үнэлсний дараагаар төлбөр төлөгч нар үнэлгээтэй холбоотой гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 16086 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулахгүй байхыг Н газарт даалган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Үнэлгээтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан 2022 оны 04 сарын 01-ний өдрийн тогтоол хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолуудаар анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 10 цагт явуулахаар товлон зарласан байна.

Аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл Улсын дээд шүүхийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн тогтоол хүчин төгөлдөр болсноор дуусгавар болох тул энэ нь Н газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэхгүй болно.

 

Төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолуудыг төлбөр төлөгч нарт 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-229/9004, 4-229/9005 тоот мэдэгдэх хуудсуудаар төлбөр төлөгчид мэдэгдсэн ба уг тогтоолыг төлбөр төлөгч тал 2022 оны 05 сарын 06-ны өдөр гардан авсан нь гардуулсан тухай баримт, ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд Д.У, Х.Г нарын анхны албадан дуудлага худалдаа хэзээ явагдсаныг мэдээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

/ХХ-ийн 137-143 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт явуулахаар 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудаар шийдвэрлэн үүнийг 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11266, 4-229/11267 тоот мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч талд 2022 оны 06 сарын 03-ны өдөр гардуулан өгч ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 144-148 дугаар тал/

 

2022 оны 06 сарын 10-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын 27-д бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххх тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххххх дугаартай, 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газар 32,600,000 төгрөгөөр Б.Гантулга,

Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын 28-д бичигдсэн эрхийн улсын бүртгэлийнххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххх дугаартай, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 47,033,500 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банк ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин,

Хоёр дахь албадан дуудлага аудалдааны зарын 29-т бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххб тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ххххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххх хаягт байрлах, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөлийн газрыг 21,916,000 төгрөгөөр Худалдаа хөгжлийн банк ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин нар худалдан авах эрхтэй болжээ.

/ХХ-ийн 151-155 дугаар тал/

 

Төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг танилцуулаагүй гэж тайлбарлаж байна.

 

Н газар нь 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт тус газрын 200 тоот өнөөдөр дуудлага худалдааг явуулах талаар 2022 оны 05 сарын 26-ны өдөр байгууллагын цахим хаяг болох www.niislel.cd.gov.mn болон www.fasebook.com/niislel.cd.gov.mn хаягт тус тус нийтэлсэн байна.

Уг зард дуудлага худалдаанд оролцогч нь дэнчингийн мөнгийг 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 14:00 цагаас 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 14:00 цагийн хооронд төлөх бөгөөд тухайн өдөр дэнчингийн мөнгө төлөөгүй бол оролцогчоор бүртгүүлэх эрх үүсэхүй талаар нийтлэн аль банкны ямар дансанд тушаах, гүйлгээний утга хэсэгт ямар зүйл тусгах, бүртгэлийг хэзээ хэрхэн хийх, ямар баримтыг бүрдүүлэн бүртгүүлэх зэргийг тус тус нийтэлсэн байна.

Энэ нь Н газрын цахим хаяг болох www.niislel.cd.gov.mn болон www.fasebook.com/niislel.cd.gov.mn хаягт тус тус тусгагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

 

Дээрхи байдал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т .Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхэд цахим мэдээллийн сүлжээ ашиглаж болно,

70 дугаар зүйлийн 70.1Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж тус тус заасантай нийцэж байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Д.У, Х.Г нараас 1,187,870,014 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн хххххххххх-ний өдрийн ххххххххх дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарт холбогдох хуулийг тайлбарлаж, үүнтэй холбоотой тухай бүрт нь ажиллагааны тэмдэглэл үйлдэж байснаас гадна төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх хугацаа олгож байсан болох нь дээр дурдсан бүхий л баримтуудаар тогтоогдлоо .

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно,

44.4Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан байна.

 

Төлбөр төлөгч нар 2022 оны 06 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч М.Баясгаланд үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлт гаргасныг мөн өдөр нь хангахаас татгалзан шийдвэрлэсэн бөгөөд тэдгээр нь 2022 оны 06 сарын 07-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч В.Алтанзулд үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэх, 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 4/29 тоот тогтоолоор хангахаас татгалзсан байна.

 

Төлбөр төлөгч нар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 сарын 07-ны 4/29 тоот тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 03/1466 тоот шийдвэрээр Д.У. Х.Г нарын гомдлыг хангахаас татгалзжээ.

/ХХ-ийн 30-37 дугаар тал/

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.У, Х.Г нар нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 сарын 20-ны өдрйн 03/1466 тоот шийдвэрийг гардан авч 2022 оны 06 сарын 28-ны өдөр анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахад 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 16873 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 09 цагт товлосон хуралдаанд нэхэмжлэгч тал ирээгүй тул мөн өдрийн 26810 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар тэдний нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байна.

 

Мөн Д.У нь Н газарт холбогдуулан ххххххххххххххххх тоот байршилтай, 410 м.кв талбайтай, хувийн сууц /зочид буудал/, мөн хаягт байрлах нэгж талбарын ххххххххххххх дугаартай ххххххххххххххх эзэмшлийн гэрчилгээтэй үйлчилгээ орон сууцны зориулалттай 500 м.кв талбайтай газрын хамт 1,036,350,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргахад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн ххххххх дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Уянгын нэхэмжлэлтэй, Н газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00ххххххххх дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

Дээр дурдсан шүүгчийн захирамжууд Шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 нэгдсэн программд бүртгэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заажээ.

 

Н газар нь Д.У, Х.Г нараас 1,187,870,014 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн хххххххххх-ний өдрийн ххххххххх дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын эрхийг ханган ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу явуулж байсан, төлбөр төлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан тэдний эрхийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.У, Х.Г нарын Н газарт холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолууд, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй өмгөөлөгч Ш.Бямбадорж нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээлэл гэх баримт ирүүлсэн ба тэрээр Өмгөөллийн тухай хуулийн 13, 20 дугаар зүйлд заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нийтлэг эрхийн хүрээнд холбогдох баримтуудыг зохих газраас нь гаргуулан авах эрхээ хэрэгжүүлээгүй нь уг баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүйг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Н газарт холбогдох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолууд, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.У, Х.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.У, Х.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН