Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2023/00546

 

 

2023         04           11                                             142/ШШ2023/00546

                                          

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “***” ОНӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, гэрч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.О хариуцагч “***” ОНӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Иргэн Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “***” ОНӨХК-д 2016/34 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоон дээр гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар ажилд орсон. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 08 дугаар 24-ны өдөр 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн байна. Иргэн Б.О тушаалд дурдагдсан ажлын өдрүүдэд болон хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан зэрэг тус цагуудад ажлын байрны тодорхойлтод заасан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргээ гүйцэтгэж ажлын байрны гадуур ажил үүргээ гүйцэтгэсэн болно. Иргэн Б.Оын ажлын байрны тодорхойлолтын 1.20-д Ажлын байрны зураг авалт хийх, 1.21-д Ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, 1.12 Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах 1.13 Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг болно. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын үндэслэх хэсгийн нэр бүхий ажилтнуудын гаргасан гомдлыг шалгана дүрс бичлэг шалгасан тэмдэглэл байгаа хэдий ч цаг бүртгэлийн тэмдэглэл, тус зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Б.Оаас тайлбар аваагүй зэрэг нь сахилгын зөрчилд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Иргэн Б.Оыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеээ эмчимд үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд иргэн Б.Оын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Б.Оыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Оын нэхэмжлэлтэй, *** ОНӨХК-д холбогдох иргэний хэрэгт миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *** ОНӨХК-д 2016/34 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоон дээр гүйцэтгэх болсон. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан, ажлын байрыг орхин явсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Уг тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 08 дугаар сарын 24-ны өдөр, 26-ны өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Иргэн Б.О тушаалд дурдагдсан ажлын өдрүүдэд ажлын байрандаа ажлын байрны тодорхойлтод заасан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргээ гүйцэтгэж ажлын байрандаа болон гадуур ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иргэн Б.Оын ажлын байрны тодорхойлолтын 1.20-д Ажлын байрны зураг авалт хийх, 1.21-д Ажилтнуудын цаг ашиглалт, ажлын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, 1.12 Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах 1.13 Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага байдаг. Иргэний хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн дүрс бичлэгийг судалж үзэхэд хэрэгт авагдсан дүрс бичлэгүүд нь өглөө 8 цагаас 12 цаг, 14 цагаас 18 цагийн хоорондын бичлэг байх үед энэ нь ажилтныг ажилдаа өглөө ирэх үеэр буюу өглөө 06 цаг 30 минутаас 8 цагийн бичлэг байх бөгөөд цайны цаг буюу 12 цагаас 14 цагийн хооронд бичлэг, ажлаас бууж байгаа 18 цагаас хойш бичлэг байдаггүй. Зөвхөн өөрт ашигтай буюу 8 цагаас 12 цаг, 14 цагаас 18 цагийн бичлэгүүдийг хөрвүүлсэн байдаг. Тухайн ажилтны ажилдаа ирсэн, цайны цагаар ажлаасаа буусан, ажлаасаа гарсан цагийг хангалттай тодорхойлох боломжгүй болж байгаа юм. ***ОНӨХК-ийн захиргааны байр руу орох гарах 2 гарц байдаг бөгөөд борлуулалтын албаар дамжиж захиргаа руу орох боломжтой байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт гарган өгсөн бичлэгийг судлахад 6 СД дотори захиргааны байр руу ордог хаалган дээр 1 видео бичлэг ирүүлсэн байдаг. Хэрвээ бичлэгүүдийг үзэх гэж байгаа бол ***ОНӨХК-ийн захиргааны байрны бүх видео бичлэгийг судлаж үзэж шаардлагатай байсан. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутад ажлын байрандаа ирж, ажлаас хожигдсон гэсэн байдаг уг өдрийн 10-11 цагийн хоорондох бичлэгийг судлахад Б.О нь ажилдаа ирж байгаа дүрс бичлэг байхгүй байдаг, энэ нь 1 дүгээр СД бичлэгийн 3 дахь бичлэгт авагдсан. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт ажлын байран дээр ирж ажлаас хожигдсон гэж байгаа боловч уг өдрийн 8 цагаас 12 цагийн дүрс бичлэг байхгүй, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт ажлын байранд ирж ажлаас хожигдсон гэсэн боловч уг өдрийн 11 цагт ажлын байранд ирж байгаа дүрс бичлэг байхгүй, харин 11 цаг 32 минут 15 секундэд хар хувцастай ажлаас гарсан байдаг. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагаас хойш ажил тасалсан гэдэг боловч уг өдрийн 16 цаг 17 минут 06 секундэд ажлын цайвар цэнхэр хувцастай ажлаас гарч байгаа бичлэг байдаг. 16 цаг 20 минут 39 секундэд ариутгах татуургын албаны дарга Эрдэнэцэцэгт хамт ажилдаа ирж байгаа бичлэг байдаг. 16 цаг 27 минут 11 секундэд ажилдаа ирж байгаа бичлэг байдаг, 1 дүгээр СД-ний 7 дугаар бичлэгт байгаа. 16 цаг 50 минут 25 секундэд ажлын цайвар цэнхэр хувцастай гартай цаас барьсан ажилдаа ирж байгаа бичлэг байдаг, уг бичлэг нь 1 дүгээр СД-ний 8 дугаар бичлэгт байгаа. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас хойш ажил тасалсан гэдэг боловч мөн өдрийн 15 цаг 30 минутад Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр О нь өөрийн биеэр ирж Хангалын нэхэмжлэлтэй ***ОНӨХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг гардан авсан болох нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагаас 15 цаг 40 минут хүртэлх дүрс бичлэг ажиллахгүй байдаг. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн15 цаг 30 минутад ажлын байрыг орхиж байхдаа удирдах албан тушаалтны зөвшөөрлийг аваагүй, ажил тасалсан гэж тушаалд дурдсан боловч уг өдрийн 15 цаг 32 минут 50 секундэд хар хувцастай саравчтай малгайтай ажилдаа орж байгаа бичлэг байдаг. 15 цаг 44 минут 05 секундад ажлаас гарч байгаа бичлэг байдаг. 15 цаг 47 минут 50 секундэд ажилдаа ирж байгаа бичлэг 2 дугаар СД-ний 3 дугаар бичлэгт байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан байдаг. ***ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэх хэсгийн нэр бүхий ажилтнуудын гаргасан гомдлыг шалгана дүрс бичлэг шалгасан тэмдэглэл байгаа гэдэг хэдий ч цаг бүртгэгчийн бүртгэлийн тэмдэглэл, тус зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Б.Оаас тайлбар аваагүй тухайн зөрчлийн шинж чанар үр дагаварт хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, сахилгын зөрчлийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн шаардлага хангахгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б/78 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд 2021 оны 08 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ажлаас хожигдсон, 8 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд 11 цагаас хойш ажил тасалсан, 8 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутад ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй гэсэн нь хэрэгт авагдсан хариуцагчаас гарган өгсөн дүрс бичлэгээр нотлогдохгүй байна. ***ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар батлагдсан ажилчдын ирц бүртгэх журмын 2.2-т ажиллагсад нь ажлын ирц бүртгэх автомат машинаар бүртгүүлнэ. 2020 оны 02 дугаар сарын 14-ний А/14 тоот урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тушаалын 2-т хорио цээрийн дэглэмийн үед ажиллагсдын цагийн бүртгэлийг терромонал машинаар бус албаны дарга нар бүртгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл ажиллагсдын цагийг цаг бүртгэлийн машинаар эсхүл албаны дарга ажилтнуудын цагийг бүртгэнэ гэж заасан. Албаны даргийн цагийн хэн бүртгэх нь ойлгомжгүй байгаа юм. Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан эмчийн магадлагаа, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаартай албан бичигт эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч эмчилгээний чанар хяналтын дүгнэлтээр Нийцэл ӨЭМТ-с 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр От олгосон 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудас нь хууль журмын дагуу олгогдсон гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Б.О нь биеэ эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай болсон тухайгаа тухай үед ***ОНӨХК-ийн захирлын туслах, архивын бичгийн эрхлэгч Нямсүрэнд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мессежээр мэдэгдсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, мөн хуулийн 40.3-т ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлах хуулийн заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд иргэн Б.Оын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа тул Б.Оыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор буюу нийт 392 ажлын өдөр буюу нэг ажлын өдрийн хөлс 57,201 төгрөг нийт 22,422,792 төгрөгийг ***ОНӨХК-иас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Хариуцагч “***” ОНӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Оын гаргасан нэхэмжпэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байна. Учир нь Б.О нь “***” ОНӨХК-д Захиргаа, хүний нөөцийн даргаар ажилладаг байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ давтан зөрчсөн үйлдэл гаргасан тул 2021 оны 09 сарын 07-ны өдрийн Б/78 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнд. Б.О нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан, ажил үүргийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүйцсэн үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 11.1.7, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 ”с” заалтуудыг тус тус зөрчсөн тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/52 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ажилчид гомдол гаргасан: Тус гомдолд Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.О нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах ёстой байтал ажлаасаа хоцордог, ажпаа тасалдаг зөрчлийг байнга гаргаж байхад арга хэмжээ авдаггүй хариуцлага тооцдоггүй байдалд ажилчид бид гомдолтой байна гэжээ.

Энэхүү гомдлын дагуу шалгахад ажил хийдүүлж, 2021 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Ю30 цагт, 26-ны өдөр 1100 цагт ажилдаа хоцорч ирээд үдээс хойш буюу 1400 цагаас ажилдаа ирээгүй ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдөр 1100 цагт ажилдаа ирж, 1530 цагт ажпын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаа зөвшөөрөл аваагүй байх нь давтан зөрчил гаргасан гэж үзэж Ажпаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Зөрчлүүд нь камерын бичлэгээр нотлогдсон. Б.О нь дээрх өдрүүдэд ажлын байрны зураг авалт, Ажилтнуудын цаг ашиглалт, ажпын байрны сахилга дэг журам, хөдөлмөрийн гэрээний биелэлтэнд хяналт тавих, Ажиллагсадын ахуй амьдралтай танилцаж шаардлагатай асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулах, Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих гэх мэт ажил, үүргийн онцлогийн дагуу ажлын байрны гадуур ажиллах шаардлага гардаг гэх тайлбар нэхэмжпэлд дурьдсан байгаа нь үндэслэлгүй байна. Гадуур ажиллах талаар удирдлагаас зөвшөөрөл авсан болон гадуур ажилласан тухай удирдлагад танилцуулсан зүйл байдаггүй.  Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирусээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/11 тоот тушаалаар ажилчдын цагийн бүртгэлийг терминал машинаар бус хэлтэс, албадын дарга нар нь бүртгэж байсан тул 2021 оны 09 сарын 01-ийг хүртэлх хугацаанд терминалаар машинаар ажилчдын цагийг бүртгээгүй. Б.Оыг 2021 оны 09 дүгээр сарын 02-09-ний хооронд эмчийн магадлалаар биеэ эмчид үзүүлж, эмчлүүлж байхад нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 11-т “Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,-д заасан "ажил, албан тушаалыг хэвээр хадгалах" гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл Б.О нь ажлаас чөлөөлөгдөөгүй түр гараагүй байсан ажпаа хийж байсан. Тэгэхээр Б.Оын эмнэлэгт хэвтсэн гэх асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалтад хамаарахгүй. Жирэмсний чөлөө болон ээлжийн амралт, 1 жилийн хугацаанд чөлөөлөгдсөн зэрэг шалтгаантай хүмүүсд хамаарах заалт болно. Манай байгууллага орон нутгийн өмчит хувьцаат компани бөгөөд хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд зөвшилцлийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь илт байхад тухайн ажилтнаас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн Б.Оын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь *** ОНӨХК-д Захиргаа, хүний нөөцийн даргаар ажилладаг байсан бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ давтан зөрчсөн үйлдэл гаргасан тул 2021 оны 09 сарын 07-ны өдрийн Б/78 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.О нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан, ажил үүргийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 11.1.7, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 с заалтуудыг тус тус зөрчсөн тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/52 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Үүнээс хойш ажилчид гомдол гаргаж, 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.О нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажиллагсдын ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах ёстой байтал ажлаасаа хоцордог, ажлаа тасалдаг зөрчлийг байнга гаргаж байна гэх гомдлыг гүйцэтгэх захиралд гаргасан. 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гомдол гаргаснаас хойш гүйцэтгэх захирал мэдээлэл технологийн инженер Цогжавхланг зөрчлийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу камерийн бичлэгийг Цогжавхлан шүүж, тайлбараа ирүүлсэн байдаг, энэ нь хэрэгт авагдсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирусээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах үүднээс Гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/11 тоот тушаалаар ажилчдын цагийн бүртгэлийг терминал машинаар бус хэлтэс, албадын дарга нар нь бүртгэж байсан тул 2021 оны 09 сарын 01-ийг хүртэлх хугацаанд терминалаар машинаар ажилчдын цагийг бүртгээгүй. Тухайн үед Б.О өөрөө цаг бүртгэлийг хяналт тавих үүрэгтэй ажилтан байсан. Б.Оыг давтан зөрчил гаргасан гэж үзэж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь үндэслэлтэй гэж үзэн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэв.

5.Нэхэмжлэгчээс: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/34  дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-4-5/, ажлын байрны тодорхойлолт /хх-6/, “***” ОНӨХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-95 дугаартай Б.Оыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-7/, “***” ОНӨХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б-78 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар /хх-8/, Б.Оын иргэний үнэмлэхний хуулбар /хх-9/, Б.Оын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хх-10/, Б.Оын амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-1-12/, Нийцэл ӨЭМТ-ын эмнэлгийн магадлагааны хуулбар /хх-13/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх-14/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас /хх58х/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны түрээсийн гэрээ /хх83х-84/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна. 

Хариуцагч “***” ОНӨХК-аас: “***” ОНӨХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаартай Урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар /хх-26/, “***” ОНӨХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/52 дугаартай Б.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх-27/, “***” ОНӨХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/78 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар /хх-28/, Н.Цогтжавлангийн бичсэн тайлбар /хх29/, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны Байгууллагын захиралд гаргасан гомдол /хх-30/, “***” ОНӨХК-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/94 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар /хх-31/,  “***” ОНӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх32-43/, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А-13 журам батлах тухай тушаал, ажиллагсадын ирц бүртгэх журам, маягт /хх64-68/, ажлын цагийн бланс /хх69/, цалингийн карт /хх70х/, Б.Мөнхтуул, Г.Уранцэцэг нарыг ажилд томилсон тушаал, Г.Уранцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх71-76х/, 6 ширхэг сиди зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээч томилж шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг, шинжээчийн дүгнэлт, бусад баримтууд /хх-94-112/, хариуцагчийн хүсэлтээр Н.Нямсүрэн, Г.Уранцэцэг нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас №1693072 үндэслэн өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасныг зөрчсөн, мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдоогүй тул Б.Оыг “***” ОНӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 22 422 792 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд “....хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурьдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээ нотлоогүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасныг зөрчиж Б.Оыг өвчтэй байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн. Камерийн бичлэг нотлох баримт болох боломжгүй. Үндэслэлгүйгээр халсан ” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд “....Б.О сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн Б.Оыг өвчнөө эмчлүүлэх зорилгоор биш эмийн эмчилгээг бичүүлж авах зорилгоор өрхийн эмнэлэгт үзүүлсэн гэж үзэж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 03, 05, 06-ны өдөр ажилдаа ирж, ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Өвчтэй гэсэн эмнэлэгийн хуудсаа байгууллагад ирүүлээгүй” өвчтэй байсан хугацаандаа ажлаа хийж тушаал гаргаж байсан. Камерийн бичлэгт ажлаасаа гарч яваад иргэж ирээгүй ажлаа тасалсан бичлэгээр нотлогдож байгаа гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б/95 тоот тушаал, 2016/34 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Б/78 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “***” ОНӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/78 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.

6. Ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.3.-д заасныг баримтлан хөдөлмөрийн дотоод журмын 11,1,7 дах заалт, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутанд, 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 11 цагт ажлын байранд ирж ажлаас удаа дараа хожигдсон, 08 дугаар сарын 24, 26-ний өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэсэн үндэслэлийг заажээ. .

7.Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

8.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч “...хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурьдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээ нотлоогүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасныг зөрчиж Б.Оыг өвчтэй байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн” гэж, хариуцагч “....Б.О сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн Б.Оыг өвчнөө эмчлүүлэх зорилгоор биш эмийн эмчилгээг бичүүлж авах зорилгоор өрхийн эмнэлэгт үзүүлсэн гэж үзэж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 03, 05, 06-ны өдөр ажилдаа ирж, ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Өвчтэй гэсэн эмнэлэгийн хуудсаа байгууллагад ирүүлээгүй” гэж маргаж байгаа.

9. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогч буюу хариуцагч “***” ОНӨХК нь нэхэмжлэгч Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч энэ нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.4-д заасан үндэслэлүүдийн аль нэг бий болсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 10.Б.О 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б/52 тоот “***” ОНӨХК-ийн захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан нь Б/52 тоот тушаалаар тогтоогдсон, харин 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутанд, 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 11 цагт ажлын байранд ирж ажлаас удаа дараа хожигдсон, 08 дугаар сарын 24, 26-ний өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

11.Хариуцагч Б/78 тоот тушаалын үндэслэлийг нотлох баримтаар CD-г / дуу, дүрсний бичлэг / гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинчлэн судалсан боловч уг баримтаар Б.О 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10 цаг 30 минутанд, 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 11 цагт ажлын байранд ирж ажлаас удаа дараа хожигдсон, 08 дугаар сарын 24, 26-ний өдрүүдэд 14 цагаас хойш ажил тасалсан, 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд ажлын байрыг орхин явахдаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй зэрэг үйл баримт тогтоогдоогүй болно.

12.Иймд ажил олгогчийн Б.Оыг ажлаас чөлөөлсөн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/78 тоот тушаал үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

13.Түүнчлэн нэхэмжлэгч Б.О 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09 хүртэл хугацаанд эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан болох нь “Нийцэл” ӨЭМТөвийн эмнэлэгийн магадлагаа, 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд ажлаас нь чөлөөлсөн, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-д заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

14. Зохигчдоос “Нийцэл” ӨЭМТөвийн эмнэлэгийн магадлагаа, 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас зэрэг баримтыг хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон эсэхийг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээчээр Орхон аймгийн Эрүүл мэндийн газрыг томилсон.

15.Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар албан тоотын хавсралт,  улсын байцаагч Д.Оюунтунгалагийн дүгнэснээр, Нийцэл ӨЭМТ-өөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.От олгосон 1693072 дугаартай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас нь Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1 дэх хэсгийн 38.1.1  заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/38 дугаар тушаалын 1.6 дах хэсэг...Эмнэлгийн хуудсыг эрүүл мэндийн цахим бүртгэл, өвчний түүх, амбулторийн карт, үзлэг шинжилгээ, оношийн үндэслэл, явцын болон төгсгөлийн дүгнэлт, Эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэр, үйлдвэрлэлийн ослын акт /зөвхөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд/-ыг тус тус үндэслэн олгоно... гэсний дагуу олгогдсон байна...” гэсэн хариу ирүүлсэн. Иймд “Нийцэл” ӨЭМТөвийн эмнэлэгийн магадлагаа, 1693072 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас зэрэг нь хууль, дүрэм, журмын дагуу олгогдсон гэж үзэх үндэстэй.

16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 03, 06-нд ажилдаа ирж, ажиллаж байсан.Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа....мөн эмнэлэгийн хуудас, өвчтэй байгаагаа байгууллагад мэдэгдэж баримтаа ирүүлээгүй....нэхэмжлэгч нь цалингаа авч байсан нь баримтаар тогтоогдож байгаа” гэж маргаж Г.Уранцэцэгийг ажилд томилсон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тушаал, хөдөлмөрийн гэрээ, Д.Аыг ажлаас чөлөөлсөн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/77 тушаал, цалингийн карт, ажлын цагийн блансийг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь Б.Оыг эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлгээр Б.О эмчийн магадлагаагаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Н.Нямсүрэнд цахимаар илгээсэн нь тогтоогдож байгаа. Мөн гэрч Н.Нямсүрэнгийн гар утсанд шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн үзлэгээр эмчийн магадлагаагааг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан нь урьдчилж бичигдсэн, хуурамч байх боломжтой гэж байгаа байдал нь шинжээчийн гаргасан дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. 

17.Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Оыг “***” ОНӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 22422792 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

18.Нэхэмжлэгчийн дундаж цалин, хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол  / 2021 оны 06, 07, 08 сарын нийлбэр 3 689 484:3=1 229 828, 1 229 828:21,5=57 201₮, 57 201х392 хоног=22 422 792 төгрөг / үзэхэд 22 422 792 төгрөг гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн болно.

19.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 270063 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оыг “***” ОНӨХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.  

2. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-.д заасныг баримтлан “***” ОНӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 22 422 792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 270063 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 6 ш CD-г хэрэгт хавсаргасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА